| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/04704/и |
| Дугаар | 101/ШШ2022/02779 |
| Огноо | 2022-06-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/02779
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т С Г ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С Г ХХК холбогдох
6,414,031.25 ам.доллар буюу 18,308,595.641 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Эрхийн улсын бүртгэлийн *******0 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 111/1 хаягт байрлалтай, 00 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батчулуун, өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн төлөөлөгч С.Батнасан, өмгөөлөгч Д.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батчулуун шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлдээ: Т С Г ХК- нь хариуцагч С Г ХХК-д холбогдуулан зээлийн хүүд 6,414,031.25 ам доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
нэг.БНСАУ-ын хуулийн этгээд болох Т С Г ХК--тай Монгол Улсын хуулийн этгээд болох “ЭЭА ХХК- нь 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, 4,962,500 ам долларыг жилийн 9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дахь хэсгээр зээлийг эргэн төлөх хугацааг дараах байдлаар тогтоосон.а/.зээлдэгч ЭЭА ХХК- нь зээлийн төлбөрөөс 2,000,000 ам доллар болон түүний хүү болох 180,000 ам доллар, нийт 2,180,000 ам долларыг 2012 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр, б/.Зээлийн үлдэгдэл төлбөр болох 2,962,500 ам доллар энэ төлбөрт ногдох хүү 266,625 ам доллар, нийт 3,299,125 ам долларыг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус тус төлөх үүргийг дээрх гэрээгээр хүлээсэн.
Зээлдэгч ЭЭА ХХК- нь дээрх зээлийн гэрээнүүдээр хүлээсэн зээл хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй байсан учир талууд Зээлийн гэрээний өөрчлөлтийн гэрээ-г байгуулж, зээл болон хүүг төлөх хугацааг сунгаж байсан боловч үндсэн гэрээ болон өөрчлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
ЭЭА ХХК- нь 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 4,962,500 ам доллар, хүү 1,451,531.25 ам доллар нийт 6,414,031.25 ам долларыг төлөх үүрэгтэй байгаа.
хоёр.Зээлдүүлэгч Т С Г ХК- нь дээр дурдсан гэрээн дээр ЭЭА ХХК--ийн хүлээсэн зээл, зээлийн хүү төлөх үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар С Г ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1., 234.2. дахь хэсгийг үндэслэн Баталгааны гэрээ, мөн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.д заасныг үндэслэн Барьцааны гэрээ тус тус байгуулсан. Талууд хооронд байгуулагдсан Барьцааны гэрээний дагуу баталгаа гаргагч С Г ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 00/1 хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, хууль тогтоомжид заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд уг барьцааны гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Монгол Улсын 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч ЭЭА ХХК- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч Т С Г ХК нь үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагч С Г ХХК-иас үл маргах журмаар шаардах эрхтэй байна.
Иймд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа гаргасан С Г ХХК-иас зээлдэгч ЭЭА ХХК--ийн төлөх ёстой зээл, зээлийн хүүд 6,414,031.25 ам долларыг гаргуулж Т С Г ХК--д олгох, хариуцагч зээлийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Зээлийн гэрээ, Баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 129/1 хаягт байрлалтай, С Г ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч С Г ХХК-ийн захирал Х.Азжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С Г ХХК нь Т С Г ХХК-ийн тус дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Т С Г ХК- нь ЭЭА ХХК--тай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг манай компаниар хариуцуулан төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.Нэхэмжлэгч ямар үндэслэлээр С Г ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулсан нь ойлгомжгүй байна. Хариуцагчаар татагдвал зохих этгээд болох ЭЭА ХХК- нь одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа болно.
Мөн Т С Г ХК- болон ЭЭА ХХК- нь нэг ч удаа анхнаасаа зээлийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм Учир нь: ЭЭА ХХК- нэг ч удаа зээлийн хүүгийн талаар нэхэмжлэлд тусгаагүй байгаагаас тодорхой харагдаж байна. Түүнчлэн С Г ХХК-ийг батлан даагчийн хувьд төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй мэтээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа боловч маргаан бүхий эрх зүйн харилцааны оролцогчийг хариуцагчаар татан оролцуулахгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой маргаан 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж байсан ба компанийн хувьд шат шатны шүүх дээр дурдагдсан тайлбарыг гаргаж байсан. Иймд Т С Г ХК--ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагчийн төлөөлөгч С.Батнасан шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ЭЭА ХХК- болон Т С Г ХХК нарын хооронд байгуулсан гэрээ байдаг. Гэтэл энэ шүүх хуралдаанд ЭЭА ХХК- байхгүй байгаа бөгөөд хариуцагчийг буруутгаж байна. Энэ гэрээ нь зээлийн гэрээ бус, хөрөнгө оруулалтын гэрээ байдаг. Уг гэрээ нь зээлийн гэрээг халхавчлах зорилготойгоор хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн эргэн төлөлт огт төлөгдөөгүй байхад нэмж зээл олгож байгааг нотолж өгч байна. С Г ХХК-иас баталгаа гаргасан -ийн хувьд тухайн үед С Г ХХК-г төлөөлөх эрхгүй этгээд байсан. Ийм учраас баталгааны гэрээ, зээлийн гэрээг С Г ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
4. Нэхэмжлэгч талаас шүүхэд:нотариатын баталгаа(2хх-ийн5-11),Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.29-ний өдрийн 101/ШЗ2019/00******* захирамж( 2хх-ийн11-14), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.09.26-ны өдрийн 101/ШЗ2019/ захирамж(2хх-ийн15-16), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.30-ны өдрийн 101/ШЗ2019/1736 захирамж(2хх-ийн17-18), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.08.05-ны өдрийн 101/ШЗ2020/******* захирамж(2хх-ийн20-21), Зээлийн гэрээ(2хх-ийн24), Баталгааны гэрээ(хх-ийн25-35), нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хүсэлт (2хх-ийн92-95,100), 2012.03.29-ний өдрийн Зээлийн гэрээ (2хх-ийн96-97),2012.10.12-ны өдрийн Зээлийн гэрээний өөрчлөлт (2хх-ийн98-99), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл (2хх-ийн101-104,155), 2011.09.26-ны өдрийн Зээлийн гэрээ(2хх-ийн105-106), 2012.03.29-ний өдрийн Зээлийн гэрээ(2хх-ийн107-110), 2012.10.12-ны өдрийн Зээлийн гэрээний өөрчлөлт(2 хх-ийн111-114), 2013.01.31-ний өдрийн Зээлийн гэрээний өөрчлөлт(2 хх-ийн 115-118), 2013.04.30-ны өдрийн Зээлийн гэрээний өөрчлөлт(2хх-ийн119-122),2013.10.13-ны өдрийн Зээлийн гэрээний өөрчлөлт(2хх-ийн 123-127), Баталгааны гэрээ(2хх-ийн 128-130), итгэмжлэл (2хх-ийн 131-133,209-223), Улсын бүртгэлийн газарт гаргасан тодорхойлолт(2хх-ийн140-142), Үндэсний татварын алба ЭЭА ХХК-(2хх-ийн143-153), Хил хамгаалах ерөнхий газрын албан тоот 2018.02.28(2хх-ийн154), нотариатын гэрчилгээ(2хх-ийн140-142156-163),гадаад гуйвуулгын баримт(2хх-ийн164-169, 225-235), Хаан банкны ЭЭА ХХК--ийн ******* тоот дансны хуулга(2хх-ийн170-171), Баянзүрх дүүргийн Татварын хэлтэсээс 2018.06.05-ны өдрийн 20-04/1054 тоот (2хх-ийн172-208,236-249), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2019.01.29-ний өдрийн №1007 дугаар тэмдэглэл (3хх-ийн1-4), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1293 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/0******* дугаар тогтоол(2хх-ийн 134-139,3хх-ийн16-42 ) зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагч талаас шүүхэд: С Г ХХК-ийн 2009.11.24-ний өдрийн №228, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №227, 2011.09.21-ний өдрийн 11/255, 2011.09.22-ны өдрийн 11/256 дугаар тушаалууд(3хх-ийн44-47), ЭЭА ХХК--ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (3хх-ийн48), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаа 2015.11.13-ны өдрийн3/39419 албан тоот(3хх-ийн49), Хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл (3хх-ийн50, 54, 56), certificat(3хх-ийн51-54,84), Баянзүрх дүүргийн татварын хэлтэс(3хх-ийн55), удирдах зөвлөлийн хурлын протокол(3хх-ийн57-58,86-88), Бэлэглэлийн гэрээ(3хх-ийн59, 62-64,89-90,93-94), хөрөнгийн эрх шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах тухай гэрээ(3хх-ийн60-61,91-92), ЭЭА ХХК--ийн дүрэм(3хх-ийн 64-77,95-102),ЭЭА ХХК--ийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай(3хх-ийн78), ЭЭА ХХК--д хөрөнгө оруулагчдын тогтоол (3хх-ийн79-83), Монгол-БНСУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай ЭЭА ХХК- байгуулах тухай гэрээ (3хх-ийн103-110), Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/0******* дугаар тогтоол(3хх-ийн111-118) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
6. Зохигчдын хүсэлтээр шүүх: Улсын бүртгэлийн ерөнхий газраас(1хх-52-53), Гадаадын иргэн, харьяатын газраас (1хх-ийн57), Хил хамгаалах ерөнхий (1хх-ийн70-71),Баянзүрх дүүргийн татварын (1хх-ийн11-126), Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс (1хх-ийн157-161), Улсын бүртгэлийн ерөнхий газраас(1хх-ийн 2хх-ийн -82),
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн Т С Г ХК--ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “.......”Тэяан саноб гэбал” ХК нь 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ЭЭА ХХК--тай зээлийн гэрээ байгуулж 4,962,500 ам долларыг, 24 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч ЭЭА ХХК- нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул батлан даагч болох С Г ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 6,414,031.25 ам доллар, үүргийн гүйцэтгэлийг Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Баянзүрх 00, 00 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 0/1 хаягт байрлалтай, 00 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх болох барьцаагаар хангуулна” гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч С Г ХХК нь нэхэмжлэгч Т С Г ХК-тай зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлдэгч ЭЭА ХХК- нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн эсэх талаар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд Барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч тал маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч тал “.....БНСУ-ын хуулийн этгээд Т С Г ХК болон С Г ХХК-тэй хамтарч ЭЭА ХХК--ийг үүсгэн байгуулсан. ЭЭА ХХК--ийн 37,5 хувийн хувьцааг Т С Г ХК, 62,5 хувийн хувцааг С Г ХХК тус тус эзэмшдэг. Т С Г ХК болон ЭЭА ХХК--ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдснаар, уг зээлийн гэрээний батлан даагчаар С Г ХХК нь “Баталгааны гэрээ”-г Т С Г ХК -тай байгуулсан” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.
6. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.
7.Нэхэмжлэгч Т С Г ХК нь ЭЭА ХХК--тай харилцан тохиролцож 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулан 4,962,500 ам долларыг, жилийн 9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлжээ.(2хх-ийн 49-50)
7.1.-д Дээрх гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар ЭЭА ХХК- нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үндсэн зээл, зэлийн хүүг зээлдүүлэгчид бүрэн төлж дуусгахаар;
7.2.-т зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд зээлийн гэрээг 2013 оны 04 дүгээр сарын 30, 2013 оны 10 дугаар сарын 13, 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг тус тус сунгажээ. (2хх-ийн 121-126)
8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т: ”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
9. Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай.
10. Нэхэмжлэгч “Тэяан саноб гэбал” ХК-иас зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ЭЭА ХХК--ийн Хаан банкны ******* дансанд 4,962,500 ам долларыг шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй. (2хх-ийн 168-171, 225-228)
11. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1.-д “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно.”, 234.4-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана.” гэж зааснаар нэхэмжлэгч “Тэяан саноб гэбал” ХК болон хариуцагч С Г ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Баталгааны гэрээ”-г байгуулсан байна. (1хх-ийн27)
12. Уг гэрээнд зааснаар С Г ХХК нь үүрэг гүйцэтгэгч ЭЭА ХХК-, үүрэг гүйцэтгүүлэгч Т С Г ХК -тай 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд Т С Г ХК -тай дараах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцов.” гэжээ.
13. Талуудын хооронд байгуулсан “Баталгааны гэрээ”-ний
1 дүгээрт: “Баталгаа гарагч нь үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг бүрэн хангуулах үүрэг хүлээнэ”;
2-дугаарт: “үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагч нь дараах өөрийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө, 0 дугаар хороолол зочид буудлын байр”
“Үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан нөхцөлд эсхүл 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болно” гэж тохиролцсон байна. (1хх-ийн237-250)
14.”С Г ” ХХК-ийн захирал ЛСЖ 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаснаар 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр С Г ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-222 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 00/1 хаягт байрлалтай, 00 м.кв талбайтай зочид буудлын барилга болох үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар “Барьцааны гэрээ”-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. (1хх-ийн 244, 2хх-ийн48-55)
15. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.”, 156.1.-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна.”, 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана.” гэж хуульчилсан.
16. Зохигчдын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Баталгааны гэрээ”-д “.....үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагч нь дараах өөрийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана.” гэж тохирсноос үзэхэд хариуцагч С Г ХХК нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэгч ЭЭА ХХК- нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд баталгаа гаргагч хариуцагч С Г ХХК нь өөрийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй.
17. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Т С Г ХК нь хариуцагч С Г ХХК, ЭЭА ХХК- нарт холбогдуулан 9,208,031.25 ам доллар буюу 18,366,707.452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг шүүх Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С Г ХХК-ээс 4,962,500 ам доллар буюу 9,898,401,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,4,245,532 ам доллар буюу 8,468,306.452 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны №1293 дугаар магадлалаар Т С Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосныг, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх /хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2017/0******* дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/0******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны №1293 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ. (3хх-ийн16-42)
18. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2019/0******* дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 80 дугаар зүйлийн 80 дугаар зүйлийн 80.4, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Т С Г ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С Г ХХК, ЭЭА ХХК- нарт холбогдох 9,208,031.25 ам доллар буюу 18,366,707.452 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүгчийн захирамжид зохигчид хэн аль нь гомдол гаргаагүй байна.(3хх-ийн 1-8)
19.Нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт “...”ЭЭА” ХХК нь тус шүүхийн шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдан хаягт байхгүй болох нь тогтоогдсон тул батлан даагчаас нэхэмжилсэн .” гэж тайлбарласан.
20. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч С Г ХХК нь нэхэмжлэгч Т С Г ХК -ийн өмнө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.
21. Зээлийн гэрээний гол шинж зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгө болон мөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгох бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс эд хөрөнгө болон мөнгө шилжүүлсэн авсан үйл баримт тогтоогдоогүй.
22.Нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн зээлдэгч ЭЭА ХХК- нь зээлийн гэрээний үүргийг хэсэгчлэн болон бүрэн гүйцэтгэсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар баримтаар нотлогдоогүй, хуулийн этгээд нь татан буугдсан эсэх, дампуурсан эсэх талаарх үйл баримт тогтоогдоогүй болно.
23. Иймд нэхэмжлэгч Т С Г ХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч С Г ХХК-д холбогдох 6,414,031.25 ам.доллар буюу 18,308,595.641 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 00/1 хаягт байрлалтай, 00 м.кв талбайтай зочид буудлын барилга болох үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
24. Талууд ЭЭА ХХК--ийн гуравдагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татан оролцуулах тухай, тухайн хуулийн этгээдтэй холбоотой нотлох баримт шаардан гаргуулах тухай хүсэлтийг гаргаагүйг дурдав.
25. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3.,116, 118 дугаар зүйлд заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 234 дүгээр зүйлийн 234.1., 234.4.-д заасныг баримтлан Т С Г ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч СГ ХХК--д холбогдох 6,414,031.25 ам.доллар буюу 18,308,595.641төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 00/1 хаягт байрлалтай 00 м.кв талбайтай зочид буудлын барилга болох үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан 91,771,129 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-д тус тус заасныг баримтлан тус шүүхийн шүүхийн 2022 оны 02 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШТ2022/0******* дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангах тухай” тогтоолыг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна. дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ