| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0027/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/156 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/156
2025 05 19 2025/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2530000000112 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавьяа, шагналгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Зайсан” гэх газраас тус сумын 4 дүгээр багт байрлах замын цагдаагийн хяналтын постын баруун талд байх авто зам хүртэлх зайд “Toyota. Prius-XW20” маркийн ******* СҮҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 3,70 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
2530000000112 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 03-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-05-р хуудас),
ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 06-10-р хуудас),
Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-р хуудас),
Гэрч *******: “...2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед би гудамж талбайд эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэж байх үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн иргэн Доржсүрэн овогтой Бат-Эрдэнэ нь тус сумын 4 дүгээр баг, замын цагдаагийн хяналтын постын баруун улд талын нуурын баруун талын авто зам дээр ******* СҮҮ улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх хасагдсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үед нь зогсоож, тээврийн хэрэгслийг нь түр саатуулж, согтуурал хэмжих драгер багажаар 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 цаг 44 минутад үлээлгэхэд согтолтын зэрэг нь 3.70 хувь гарч байсан. Манай цагдаагийн тасгийн драгер багажийн цаг нь Улаанбаатар хотын цагаас 54 минутаар түрүүлж явж байсан юм. Бүртгэл хөтлөхдөө би 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 38 минут гэж тэмдэглэсэн байгаа. ...Тухайн үед ******* нь ******* гэх хүнтэй хамт ******* СҮҮ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. ...******* нь тухайн үед хөдөө ганцаараа архи уусан гэж надад хэлж байсан. ..******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Мөнххаан сумын 2 дугаар баг, “Зайсан” гэх газраас тус сумын 4 дүгээр баг, Замын цагдаагийн хяналтын постын баруун талын нуурын баруун талын авто зам хүртэл 20 орчим км газар жолоо барьсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17-р хуудас),
Гэрч *******ын: “...2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед намайг хөдөө гэртээ байхад ******* гэх хүн, жаахан согтуу гаднаас орж ирээд ямааны сам асуухаар нь би "байхгүй" гэж хэлэхэд "хань болоод Мөнххаан сумын төв рүү яваад ирий" гэж хэлэхээр нь би зөвшөөрч хамт Приус-20 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сум төв рүү хөдлөөд Мөнххаан сумын замын цагдаагийн постын баруун урд талд, нуурын баруун дээр явж байхад цагдаа ирж зогсоон, жолооны үнэмлэхийг шалгаад эрхийн үнэмлэхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн, жолоо барьсан байна" гээд тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан. ...Тухайн үед ******* нь ******* СҮҮ улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон надтай хамт замын хөдөлгөөнд оролцсон. Өөр хүн байгаагүй. ...******* нь Мөнххаан сумын 2 дугаар баг, "Зайсан" гэх газраас тус сумын 4 дүгээр баг, Замын цагдаагийн хяналтын постын баруун талын нуурын баруун дээрх авто зам хүртэл 20 орчим км жолоо барьсан. Би тухайн үед биеэ хянах чадвартай явж байсан болохоор нь хамт явъя гэх хэлэхээр нь зөвшөөрч хамт сумын төв орсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21-р хуудас),
Гэрч : “...2025 оны 03 дугаар сарын 20-ны өглөө манайх ямаагаа самнуулахаар ******* гэх хүнийг Мөнххаан сумын төвөөс тус сумын 1 дүгээр баг, “Гэнэн худаг” гэх газар байх хөдөө гэртээ авч ирсэн юм. Тэгээд тухайн үед манай ямааны сам хүрэлцэхгүй болоод ******* нь "ойрхон айл руу ямааны сам авчрахаар хөдлөөд ирий" гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн ******* СҮҮ улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг өгөөд явуулсан юм. Тэгээд тухайн өдөр ******* нь миний машиныг унаж яваад манай руу ирэхгүй удаж байгаад 18 цагийн үед миний утас руу залгаж ярихдаа "Би согтуугаар чиний машиныг жолоодоод сумын цагдаад баригдсан" гэж хэлсэн. Ийм л асуудал болсон. ...Тухайн үед ******* нь манай гэрийн гаднаас миний машинтай хөдлөхдөө ганцаараа эрүүл хөдөлсөн. Архи уугаагүй байсан. ...******* СҮҮ улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. ******* нь ойрхон миний машинтай хөдөлье гэхээр нь миний санаанд ороогүй юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25-р хуудас),
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 46-50-р хуудас),
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 51-61-р хуудас),
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шүүхийн шийтгэвэр (хавтаст хэргийн 66-69-р хуудас),
11. Яллагдагч : “...Миний бие 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Мөнххаан сумаас зүүн тийш 20 гаран км-т гэх айлынд ямаа самнахаар очсон. Тэгээд тэнд ямааны сам нь хүрэхгүй болохоор нь би тухайн айлынхаа хүний Приус-20 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нь жолоодоод тэр хавьд байдаг саахалт айл болох ынд очсон. Тэгээд ынхоос самаа асуугаад байхгүй гэхээр нь би дагуулаад сумын төв руу явсан. Сум төв орох замдаа сумын төвөөс 15 км зогсоод "Хараа" нэртэй 0.75 литрийн архи задлаад ганцаараа уусан. Тухайн үед архи уугаагүй. Тэгээд тэр архи дуусахын алдад сумын төв рүү машинтайгаа явж байгаад сумын урд байдаг бойгоор орчхоод хойшоо сум руу явж байтал цагдаад баригдсан. Тэгээд цагдаа нар намайг цагдаагийн хэсэг дээр аваачиж драйгер багаж үлээлгэсэн. Тухайн үед 3.70 хувьтай гарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41-р хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Зайсан” гэх газраас тус сумын 4 дүгээр багт байрлах замын цагдаагийн хяналтын постын баруун талд байх авто зам хүртэлх зайд “Toyota. Prius-XW20” маркийн ******* СҮҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 3,70 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцож үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Гэрч *******: “...2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед би гудамж талбайд эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэж байх үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн иргэн Доржсүрэн овогтой Бат-Эрдэнэ нь тус сумын 4 дүгээр баг, замын цагдаагийн хяналтын постны баруун урд талын нуурын баруун талын авто зам дээр ******* СҮҮ улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх хасагдсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үед нь зогсоож, тээврийн хэрэгслийг нь түр саатуулж, согтуурал хэмжих драгер багажаар 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 цаг 44 минутад үлээлгэхэд согтолтын зэрэг нь 3.70 хувь гарч байсан. Манай цагдаагийн тасгийн драгер багажийн цаг нь Улаанбаатар хотын цагаас 54 минутаар түрүүлж явж байсан юм. Бүртгэл хөтлөхдөө би 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 38 минут гэж тэмдэглэсэн байгаа. ...Тухайн үед ******* нь ******* гэх хүнтэй хамт ******* СҮҮ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. ...******* нь тухайн үед хөдөө ганцаараа архи уусан гэж надад хэлж байсан. ..******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Мөнххаан сумын 2 дугаар баг, “Зайсан” гэх газраас тус сумын 4 дүгээр баг, Замын цагдаагийн хяналтын постын баруун талын нуурын баруун талын авто зам хүртэл 20 орчим км газар жолоо барьсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг
Гэрч *******ын: “...2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ... хамт Приус-20 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сум төв рүү хөдлөөд Мөнххаан сумын замын цагдаагийн постын баруун урд талд, нуурын баруун дээр явж байхад цагдаа ирж зогсоон, жолооны үнэмлэхийг шалгаад эрхийн үнэмлэхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн, жолоо барьсан байна" гээд тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан...” гэх мэдүүлэг Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Гэрч : “...2025 оны 03 дугаар сарын 20-ны ... өдөр ******* нь миний машиныг унаж яваад манай руу ирэхгүй удаж байгаад 18 цагийн үед миний утас руу залгаж ярихдаа "Би согтуугаар чиний машиныг жолоодоод сумын цагдаад баригдсан" гэж хэлсэн. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг
ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Яллагдагч : “...Миний бие 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Мөнххаан сумаас зүүн тийш 20 гаран км-т гэх айлынд ямаа самнахаар очсон. Тэгээд тэнд ямааны сам нь хүрэхгүй болохоор нь би тухайн айлынхаа хүний Приус-20 маркийн ******* СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нь жолоодоод тэр хавьд байдаг саахалт айл болох ынд очсон. Тэгээд ынхоос самаа асуугаад байхгүй гэхээр нь би дагуулаад сумын төв руу явсан. Сум төв орох замдаа сумын төвөөс 15 км зогсоод "Хараа" нэртэй 0.75 литрийн архи задлаад ганцаараа уусан. Тухайн үед Эрдэнэ- Очир архи уугаагүй. Тэгээд тэр архи дуусахын алдад сумын төв рүү машинтайгаа явж байгаад сумын урд байдаг бойгоор орчхоод хойшоо сум руу явж байтал цагдаад баригдсан. Тэгээд цагдаа нар намайг цагдаагийн хэсэг дээр аваачиж драйгер багаж үлээлгэсэн. Тухайн үед 3.70 хувьтай гарсан.” гэх мэдүүлэг,
Эд зүйл /баримт, бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл,
согтолтын хэмжээг драйгер багажаар шалгахаар зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Нямжавын дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Зайсан” гэх газраас тус сумын 4 дүгээр багт байрлах замын цагдаагийн хяналтын постын баруун талд байх авто зам хүртэлх зайд “Toyota. Prius-XW20” маркийн ******* СҮҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 3,70 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмонгоос “ хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 3,70 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр, тэрээр тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдоно.
Шүүх шүүгдэгч тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жил, 1 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.
Шүүгдэгч ******* урьд нь Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8 дугаар зүйл болон 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж хуульчлан тогтоосон байдаг. Дээрх шийтгэх тогтоол нь 2025 оны 2 сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 95 хоног буюу 3 сар 6 хоног эдэлсэн байна. Иймд үлдэгдэл 270 хоног буюу 9 сар дээр 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна.
үйлдсэн гэмт хэрэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байгаа зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоолгох саналтай байна.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хуваагдсан 4 секундийн дүрс бичлэг бүхий СиДи нэг ширхгийг хэрэгт хавсрах саналтай байна.
Шүүгдэгчийг баривчлаагүй цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцох саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмонгоос: “Миний үйлчлүүлэгчийн хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Тэрээр гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд ямар нэгэн хохирол хор уршиг учруулаагүй зэргийг харгалзан үзээд шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулах учиртай. Түүний үйлдсэн гэмт хэрэг бусдад ямар нэгэн хор ашиг учруулаагүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хөнгөн гэмт хэрэг. ******* нь ам бүл 6, эхнэр, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг. Ар гэрээсээ ганцаараа хөдөлмөр эрхэлж, айлын мал хариулж гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Иймээс түүнд хорих ял оногдуулах ямар ч үндэслэлгүй байна гэж үзэж байна. Түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүсэж байна.
хувьд 2025 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, тэнссэн тухай нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял нэмж нэгтгэх асуудал яригдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг, түүнд хорих ял оногдуулах үндэслэлгүй учраас 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хамгийн багаар нэмж нэгтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн түүний эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай гэмт хэрэг юм.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилжээ.
Урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд тэрээр энэ хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэргийг дахин үйлдэж гэм буруутайд тооцогдсон тул дээрх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож түүнд ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”,
3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.
2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус зохицуулжээ.
Иймд шүүгдэгч *******д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоолоо.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт 12 тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Доржсүрэнгийн Бат-Эрдэнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
7. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР