| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0114/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/158 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/158
2025 05 20 2025/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгч*******ын өмгөөлөгч О.Баяржаргал, О.Мягмарсүрэн, Л.Шинэн, /цахимаар/
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Хүдэр,
Шинжээч *******, *******, *******
Гэрч ******* /цахимаар/, *******,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн 2430002290064 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч ******* нь Сүхбаатар аймгийн Засаг даргын дугаартай захирамжаар тус аймгийн Онгон сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон, ажиллаж байх хугацаандаа Сүхбаатар аймгийн Онгон сумын газрын даамал*******тай бүлэглэн бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Сүхбаатар аймгийн Онгон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолд тусгагдаагүй, мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дуудлага худалдаагаар эзэмшүүлэх байсан газар буюу нэгж талбарын дугаартай 65 м2 газрын хэмжээг иргэн дэлгүүрийн барилга өргөтгөж барьсан газрын бодит хэмжээгээр буюу 105 м2 газар болгон өөрчилж эзэмшүүлж буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дугаартай “... нь /регистрийн дугаар/-д гэр, орон сууц хашааны зориулалтаар Онгон сумын 5-р баг, Хавирга багийн нутаг дэвсгэр тоот байрлалтай нэгж талбарын дугаартай, 0.065 га /65.0 м2/ эзэмшиж байсан газрын хэмжээг газар дээрх бодит хэмжээгээр 0.105 га/105.0м2 газар болгон өөрчилж эзэмшүүлсүгэй.” гэх утга бүхий захирамж гарган, иргэн д 320,000 төгрөгийн үнэлгээ бүхий 40 метр квадрат газрыг хууль бусаар эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгнө, анх газар эзэмших хүсэлтийг Засаг даргад бичгээр гаргасан. Тэр хүсэлтийг Засаг дарга хүлээж аваад өөрийн эрх мэдлийн хүрээнд хянаж шийдвэр гаргасан. Дуудлага худалдааны хувьд үр тариа болон малчдад хоршооны газарт 5 хүртэлх илүү га талбай дээр дуудлага худалдаа зарлана гэж Газрын тухай хуулийн 3.1-т заасан байдаг. Энэ нь илүү талбай дээр дуудлага худалдаа зарлах хуулийн санкц байхгүй. Энэ үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор хяналт шалгалтаар 2003 оны анх холбогдож байсан захирамж, шийдвэр нь гарч ирсэн. Тус захирамж, шийдвэр дээр Болор-Эрдэнэ дээр анхнаасаа 300 метр квадратаар олгосон байсан юм билээ. Энэ тухай захирамж нь намайг ажил хүлээлцэх үед байгаагүй, сүүлд аймгийн архивын газраас гарч ирсэн” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэлж ярьсан зүйлүүд тохирч байна. Захирамж дээр би өөрөө гарын үсэг зурсан. Өгсөн мэдүүлэг бүгд таарч байна” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний зүгээс хэн нэгэнд мөнгө тушаалгах чиглэл өгсөн зүйл байхгүй, анх Сүхбаатар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт иргэн 2024 оны 5 сарын 7-ны өдөр өргөдөл гаргасан. Өөрийнх нь эзэмшил газрын талбайн хэмжээ өөрчлөлттэй байна, бусдын эзэмшил газартай давхцалтай, иргэн газрыг шалгаж өгнө үү, анх би 125 метр квадрат газартай байсан, одоо 65 метр квадрат газар болчихсон байна, миний газрын хэмжээний эрхийг сэргээж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Үүний дагуу миний бие цахим систем болоод бусад холбогдох нотлох баримтуудыг хянасан. Сүхбаатар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга нарт танилцуулж иргэн т тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариуг хүргүүлсэн. 40 метр квадратаар нэмэгдүүлж олгоод байгаа асуудал нь буруу гэж бодож байгаа. Газрын хэмжээг нэмэгдүүлэхэд заавал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, ямар үндэслэлээр нэмэгдүүлэх гэж байгаагаа хэлэлцэж шийдвэр шийдвэр гаргах ёстой.
Сумын газар зохион байгуулалттай холбоотой асуудлыг заавал Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэгдсэн байх шаардлагатай яагаад гэвэл энэ чинь өөрөө худалдаа үйлчилгээний зориулалтаар анх олгогдсон газрыг зориулалтыг нь өөрчилсөн байгаа юм. Тэгэхээр зориулалт өөрчлөх хэмжээ, нэмэгдүүлэх асуудлыг заавал тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар, тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн батлагдсан байхыг шаардана. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэдэг нь тухайн жилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас газрын хэмжээг өргөтгөх, шинээр олгох асуулдыг заавал тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байх хуулийн зохицуулалттай гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Газрын хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар иргэн газрын даамалаараа дамжуулан засаг даргад хүсэлт гаргана. Сумын засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргана. Газрын хэмжээ нэмэгдэж байгаа тохиолдолд заавал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх хуульд тийм заалт байхгүй. Эзэмшүүлэх асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулна гэдэг зүйл байгаа л даа. Монгол улсын хэмжээнд, орон нутагт газрын хэмжээ өөрчлөх асуудал өнөөдрийг хүртэл яаж мөрдөгдөж ирсэн бэ? гэхээр засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаад, захирамжлаад явдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар заавал оруулж ирэхгүй.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна гэдэг нь шинээр газар олгож байгаа тохиолдолд тусгагдсан байхыг хуульд шинэ, хуучин гэж заагаагүй. Хэмжээ өөрчлөх асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулна гэсэн заалт байхгүй. Шинээр газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулна. Тэр төлөвлөгөөний дагуу засаг дарга шийдвэр гаргаад явдаг. Хэмжээ өөрчлөх асуудлыг засаг дарга өөрийнхөө эрх мэдлийн хүрээндээ захирамжлаад хотын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулаад шийдээд явж ирсэн. Газрын тухай хуульд гэр бүлийн хэрэгцээний, үнэгүй олгохоос илүү хэмжээ болон тэрнээс бусад газруудад дуудлага худалдаа сонгон шалгаруулалтыг зарлана гэж заасан байгаа. Орон нутагт шинээр газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар, газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр баталдаг.
Монгол улс одоогоос жилийн өмнөх хүртэл хэмжээ байршил өөрчлөх асуудлын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж баталдаггүй байсан. Одоо цахим систем нэвтрээд, улсын хэмжээнд бүх асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулъя гэсэн байр суурьтай байгаа. Газрын хуулинд нарийн зохицуулалт байхгүй. Хэмжээ байршил өөрчлөх асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж батлуулна гэсэн хуулийн заалт байхгүйгээс болоод хэн өмчлөх, эзэмших, ашиглах асуудлаа л иргэдийн хурлаар оруулдаг байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмынхаа дагуу засаг даргын бүрэн эрхийн асуудлын хүрээнд засаг дарга шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэхдээ хуульд нийцсэн үгүйг би мэдэхгүй гэв.
Шинжээч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шинжээчийн дүгнэлт гаргахад хугацаа их бага байсан. Дүгнэлт гаргах тогтоол манайд хэзээ ирснийг бид сайн мэдэхгүй байна. Ахалсан Энхжин дарга өнөөдөр хугацаатай гэж ирүүлээд бид газар дээр нь очиж хэмжилт хийх нөхцөл байгаагүй учраас өөрсдөдөө байгаа мэдээллээр, газрын харилцааны газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем дэх мэдээллүүдээр холбогдох дүгнэлтүүдийг гаргаж хүргүүлсэн... Газар дээр нь очиж хэмжээгүй. Мөн бидний хувьд хэргийн материалтай танилцаж чадаагүй. Ахалж байгаа хүн хэргийн материалтай танилцсан байж магадгүй. Нэгдсэн мэдээллийнхээ сангаас асуултын дагуу хариултуудаа өгчих гээд бид үүний дагуу мэдээллийнхээ санд нэгжлэг хийж тодорхой хэмжээний хариултууд өгсөн. Тухайн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна уу? үгүй юу? гэж асуусан.Үүний дагуу 2022 оны төлөвлөгөөнд нэгжлэг хийхэд тухайн байршил нь тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг өгсөн. Нэгэнт эрх зүйн харилцаа үүсээд олгочихсон газар дээр нэмж авах гэж байгаа учраас үүнийг шинээр олголт гэж үзнэ. Шинээр олголтыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал тусгана. Газрын тухай хуульд хэмжээ талбай нэмж олгох гэсэн хуулийн заалт байхгүй. Тухайн онд иргэдэд олгож байгаа газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж олгоно гэсан заалтынхаа хүрээнд нэмэгдүүлж байгаа талбайг тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж олгох нь зүйтэй. Нэмэгдүүлж байгааг тухайн жилийн төлөвлөгөөнд тусгах ёстой. Гэхдээ бидний шүүх хуралдааны явцад сонсож байгаагаар 2003 онд 300 метр квадратаар шийдвэр гарч байсан юм байна, хэрвээ хэргийн материалтай танилцаад, газар дээр нь хэмжилт хийсэн бол 2003 гурван онд олгосон 300 метр квадрат газар нь нэмэгдүүлсэн 40 метр квадрат газартай давхцах магадлалтай байгаа нь ажиглагдаж байна. Худалдаа үйлчилгээний зориулалтаар яг тэдэн метр квадрат газрыг олгоно гэсэн дээд хэмжээ газрын тухай хуульд заагаагүй. Тэгэхээр үүнийг илүү, дутуу гэж хэлж чадахгүй гэв.
Шинжээч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт байгаа. Үүн дээр газрын хэмжилтийн хувьд бодит хэмжилт хийх боломжгүй, геодези газар зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай байгаа гэсэн хариулт бэ гэхээр геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай байсан, орлох хүн байгаагүй учраас газар дээр нь очиж хэмжилт хийж чадахгүй гэсэн тайлбар өгсөн. Мөн газрын кадастрын мэдээллийн системд анх 65 метр квадратаар орсон байсан. Бид газрын кадастрын мэдээллийн сангийн хэмжээгээр асуусан асуултад хариулсан гэв.
Шинжээч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан байна гэж би хэлсэн. Захирамж нь хууль тогтоомжийн хүрээнд байгаа эсэх асуудлыг өнөөдөр энэ шүүх хурлаар шийдвэрлэх байх. Газрын тухай хуульд худалдаа үйлчилгээний зориулалттай, гэр бүлийн хэрэгцээний зохих хэмжээнээс илүү газрыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Түүнийг бид шинжээчийн дүгнэлт дээрээ тухайн илүү гарсан талбай, хэмжээн дээр дуудлага худалдаа зохион байгуулах юм уу? ямар нэгэн байдлаар дуудлага худалдааны үнэ авах ёстой байсан байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээрээ илэрхийлсэн. Эрх бүхий, шийдвэр гаргах этгээд нь засаг дарга байна... Сүхбаатар аймгийн газрын удирдлагын хэлтсийн даргын ажил албан тушаал дээр байхдаа шинжээчийн дүгнэлтийн ажлын хэсгийг би өөрөө ахлаж байсан. Танайхаас ирсэн асуултын хүрээнд бид шинжээчийн дүгнэлтийг хийгээд явуулсан. Түүн дээр асуудал тодорхой байгаа. Тухайн 40 метр квадрат газар нь өөрөө худалдаа үйлчилгээний зориулалттай, тийм эрх зүйн харилцаа үүсгэсэн байна. Тэгэхээр үнэгүй олгогдох нь хууль бус, урт хугацааны зарчмаар олгох ёстой байсан байна гэдгийг бид шинжээчийн тайлбар дээр хүргүүлсэн байгаа. Түүнийг засаг дарга шийдвэр гаргахдаа дуудлага худалдааны зарчмаар олгогдоогүй илүү талбайг нь хэмжээ өөрчлөх гэж шууд захирамж гаргасан нь өөрөө илт үндэслэлгүй байна гэдэг агуулгыг хүргүүлсэн.
Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө худалдаа явуулах ёсгүй гэж хэлээгүй. Засаг дарга шийдвэр гаргана, засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамжлана, газрын даамал тухайн ирсэн өргөдөл, хүсэлтийг засаг даргадаа уламжилна. Тэд хоорондоо ярилцаж тухайн газрыг худалдааны зарчмаар олгох уу? аль үндэслэлээр олгох вэ? гэдэг хуулийн үндэслэлээ өөрсдөө гаргаж, түүний дагуу ажлаа зохион байгуулна. Тухайн олгогдсон 40 метр квадрат илүү газар нь худалдаа үйлчилгээний зориулалттай газар байгаа. Тэгэхээр Газрын тухай хуулиар яалт ч үгүй дуудлага худалдааны зарчмаар олгох ёстой. Тухайн газарт эрхийн гэрчилгээ олгох журам дээр хэмжээ, байршил өөрчлөх асуудлыг иргэн хэмжээ, байршил өөрчлөх хүсэлт өгч болно, гэхдээ тухайн иргэнээс ирсэн хүсэлт ямар хуульд нийцэж байна вэ? аль хуулийн хүрээнд шийдэгдэх вэ? гэдгийг тухайн сумын засаг дарга газрын даамлууд судалж үзээд тухайн иргэний гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үү? үгүй юу? гэдэг өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал. Засаг дарга захирамжлах уу? захирамжлах бол ямар хуульд үндэслэж тухайн газрыг олгох вэ? ямар хуульд үндэслэж дуудлага худалдаа зохион байгуулах вэ? гэдэг нь тухайн засаг даргын захирамжлах бүрэн эрх байна.
Үүсээд байгаа процесс дээр тухайн газар нь өөрөө худалдаа үйлчилгээний зориулалттай газар учраас газрыг үнэгүй өгөх хуулийн заалт байхгүй, дуудлага худалдаа зайлшгүй явуулах байсан боловч явуулаагүй байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр гаргасан. Надаас гэрчийн мэдүүлэг авахдаа иргэний хүсэлт ирэхэд ингэх ёстой юм байна, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөвлөгөөнд энийг оруулах уу? оруулахгүй юу? гэдэг хоёр асуудал яригдсан. Газарт эрхийн гэрчилгээ олгох журмын хүрээнд үүнийг хүлээж авах уу гэвэл, газрын даамал хүлээж авна, харин засаг дарга газрын даамал нар ярилцаад тухайн нөхцөлд дуудлага худалдааны зарчмаар явах уу? хуульд олгогдсон үнэгүй эзэмших эрхийнх дагуу олгох уу? гэх дараагийн процессын асуудлыг хоорондоо ярилцаж, шийдвэрлэж, захирамжлах байсан гэв.
2430002290064 дугаартай эрүүгийн хэргээс:
1. Гэрч : “...Манай эхнэр нь 2017 онд иргэн Болор-Эрдэнээс Сүхбаатар аймгийн Онгон 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 1 давхар 80мк2 объектыг 125мкв газрын хамт 15.000.000 төгрөгөөр худалдан авч 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулсан манай дэлгүүрийн залгаа 1 давхар Ану гоёл гэх нэртэй барааны дэлгүүр бүхий объект байдаг тухайн объектын эзэн нь 2018 онд манайх газраа тастаж аваад тусдаа гэрчилгээ авна гэж уулзсан тэр үед би манай Болор-Эрдэнэ гэх хүнээс 125мкв газрыг байшингийн хамт үнэлээд авсан учир тийм зүйл байхгүй гэж хэлсэн. 2022 онд манай 8 нэрийн дэлгүүр болон хажуу талын залгаа Ану гоёл дэлгүүр шатаж Сүхбаатар аймгийн Анхан шатны шүүхээр маргаан үүссэн тэр үед нь өөрийн эзэмшлийн объект байх газарт гэрчилгээг 2018 онд авч 2022 онд газрын хэмжээг өөрчилж өргөтөл барьсан гэтэл 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус газар нь огт тусгагдаагүй байсан иймд газрын даамал нь хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон гэж үзэж байна. Харин манай 125мкв газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд 63мкв гэж бүртгэгдсэн байсан энэ ямар учиртай талаар мөн шалгаж өгнө үү. Тухайн үед газар худалдан авахдаа газраа хэмжүүлж кадастрын зураг хийлгэж байгаагүй. Надад гийн объект байх газар нь манай газар шүү гэж хэлж байгаагүй надад 125мкв газар зарахаар нь энэ объект байгаа газар нь манай газар гэж ойлгож байсан юм. Анх огт энэ талаар дурдаж байгаагүй би газар авахдаа тухайн объект байгаа газар нь миний газар гэж ойлгосон юм...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 25-26-р хуудас),
2. Гэрч : “...Миний бие гах хүнээс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Онгон суманд байрлах -н дэлгүүрийн өргөтгөл болох 65мкв объектыг худалдан авсан харин Тулга дэлгүүрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг эсэхийг Т. нь 2017 онд худалдан авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед Тулга дэлгүүрийн нийт эзэмших талбай нь 125мкв талбай байсан. Тухайн үед би үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа газрын гэрчилгээг аваагүй үл хөдлөх хөрөнгийг авсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Гэрчилгээ авахдаа байшингийн хэмжээгээр газрын гэрчилгээ гаргуулж авч байсан. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гал түймэр гарч Тулга дэлгүүр болон манай дэлгүүр бүрэн шатсан галын шалтгаан нөхцөл нь иргэний шүүхээр Т. буюу Тулга дэлгүүрийн өргөтөл хэсгээс гал гарсан нь тогтоогдож шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн маргаан үүсээд явж байхад Т. нь манай газар нь нийт 125мкв хэмжээтэй манай дэлгүүрийг өөрийнхөө газар дээр байгаа гэж яриад байдаг. Гал гарсны дараа дэлгүүрийн барилгыг барих ажил хийгдсэн тэр үед залгаа байсан байшинг салгаж хоорондын зайг 2 метр зайд холдуулсан ингээд газрын хэмжээг өөрчилж өгөх талаар хүсэлтийг өгч 65м2 газраа 105м2 газар болгон өөрчилсөн. Газрын даамал нь 2024 оны 4-5 сарын үед надтай утсаар яриад Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ажилладаг гэдэг хүн дуудлага худалдааны төлбөр 84.000 төгрөг тушаах ёстой гээд төрийн санд надаар тушаалгуулсан энэ нь ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй байна. Би газрын хэмжээ өөрчлүүлэх хүсэлтээ өөрийн биеэр газрын даамал ад хүлээлгэн өгсөн. Манайх хэмжээ талбайгаа өөрчлөхдөө кадастрын зураг хийлгүүлээд өөрчилсөн. Тийм зүйл байхгүй. Өөрийгөө болон өөрийн эд хөрөнгөө болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд газрын хэмжээг өөрчлүүлэх зорилгоор хандсан. Би тухайн газраа 1 давхар 105м2 худалдаа үйлчилгээний зориулалттай байшин бариад үйл ажиллагаа явуулж байгаа...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 29-31-р хуудас),
3. Гэрч *******ий: “...Газрын хэмжээ өөрчлөхөд Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмын тавдугаар зүйлд заасан хүсэлтийг хүлээн авах бүртгэх заалтын дагуу газрын хэмжээ өөрчлөх хүсэлтийг авна гэж заасан байдаг энэ журмын дагуу хүсэлтийг авч Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж явдаг. Газрын тухай хуульд болохоор шинээр газар эзэмшүүлэх жагсаалтын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулдаг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар газрын хэмжээ өөрчлөх асуудлыг хэлэлцдэггүй. ...Хэмжээ өөрчлөх захирамж гарсан бол тухайн иргэн тус газрыг ашиглах, эзэмшигч нь болно гэсэн үг. ...Иргэнээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч кадастрын нэгдсэн системд өргөдлийг бүртгээд сумын Засаг даргад уламжлан Засаг дарга хуулийн хүрээнд шийдвэр гаргах ёстой.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 44-46-р хуудас),
4. Гэрч *******ын: “...Засаг даргын дугаартай захирамжийг харсан. Онгон сумын 5 дугаар багийн иргэн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гомдол гаргасан. Тус гомдлын хүрээнд хяналтын ажил явуулж хариуг нь өгсөн тэр үед засаг даргын захирамжийг харсан. ээс гаргасан гомдлыг шалгахад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай захирамжаар хэмжээг нэмэгдүүлсэн байсан энэ яагаад нэмэгдүүлсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хурлын тэмдэглэл явуул гэхэд ирүүлээгүй газрын хэмжээг нэмэгдүүлэхэд заавал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж ямар үндэслэлээр нэмэгдүүлэх гэж байгааг хэлэлцэж шийдвэр гаргадаг энэ газрын хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдаагүй байсан.
...гаар 84.000 төгрөг төрийн сандаа тушаалгах талаар ярилцаж үүрэг чиглэл өгөөгүй. Харин ээс гомдол ирсний дараа газрын даамал*******тай утсаар ярихад дуудлага худалдааны мөнгийг төлчихсөн гэж хэлж байсан хэзээ төлсөн юм бэ гэж асуухад 2022 онд төлсөн байх гээд над руу 84.000 төгрөг шилжүүлсэн он саргүй баримт явуулсан. Газрын хэмжээг нэмэгдүүлэхэд дуудлага худалдааны анхны үнэ төлүүлнэ гэсэн хуулийн заалт байхгүй дээрх газрын хэмжээг өөрчлүүлэхэд ямар төлбөр төлөх шаардлага байхгүй. Ямар шалтгаанаар 2024 онд 84.000 төгрөг тушаалгасан талаар мэдэхгүй байна. Би*******тай 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр утсаар ярихад 84.000 төлсөн гэж байсан би төлбөрийн мэргэжилтнээс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 84.000 төгрөг төлсөн баримтыг нь үзүүлээд энэ хэдэн оны хэдэн сард төлсөн байна хараад өгөөч гэхэд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 84.000 төгрөг төлүүлсэн байсан.
...Сумын газар зохион байгуулалттай холбоотой асуудал бол заавал иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлсэн байх шаардлагатай Сумын Засаг дарга иргэдийн хурлаар газрын хэмжээ өөрчлөх асуудлыг хэлэлцүүлэх ёстой. Газрын хэмжээг шууд нэмэгдүүлсэн захирамж гаргах нь Засаг даргын бүрэн эрх хэмжээний асуудал биш юм.
...Хэмжээ дамжаа нэмэгдүүлсэн захирамжид болохоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрын хэмжээг нэмэгдүүлсэн гэж бичсэн байсан харин гаас худалдаа үйлчилгээний төв цогцолбор газрынхаа хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг өгсөн байсан. Гэтэл газрын хэмжээг нэмэгдүүлэн 0.105 га болгож шийдвэрлэхдээ гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар гэж оруулж өгсөн байсан. Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га буюу 700м2 байдаг харин 0.105га газар нь 105 м2 газар гэсэн юм тэгэхээр үнэгүй олгох газрын хэмжээг зөрчөөгүй байна. Гэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар эсхүл үнэгүй олгох талаар тусгаж шийдвэрлэх ёстой байдаг гэвч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа юм. Анх , Г. гэх иргэдийн газар нь анхны эзэмшигч буюу д худалдааны цэг барих зориулалтаар 300м2 газар эзэмшүүлсэн байсан. Гэтэл худалдаа үйлчилгээний зориулалтаар газрын хэмжээг нэмэгдүүлэх байтал гэр орон сууцны зориулалт болгон өөрчилсөн нь хууль зөрчиж байгаа асуудал юм. Худалдаа үйлчилгээний зориулалтаар газрын хэмжээг нэмэгдүүлэхэд нэмэгдүүлэх газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлүүлэх ёстой байдаг.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 139-141-р хуудас),
5. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай “...1. Сүхбаатар аймаг, Онгон сум нь газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд дугаартай Онгон сумын ГЗБТЖТ нэртэй төсөл үүсгэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай" 03 дугаар тогтоолоор батлуулсан байна. Тус төлөвлөгөөнд эзэмшлийн 2209000544 нэгж талбарын дугаартай газрын байршлыг тусгаагүй байна. 2. Заасан хугацаанд онгон сумын нэгж талбарын дугаартай газрын газар дээрх бодит хяналтын хэмжилт хийж тодруулах боломжгүй /геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай/ байна. Газрын кадастрын мэдээллийн санд 105 м2 болж нэмэгдэн 40 м2-аар нэмэгдэж захирамж шийдвэр гаргасан байна. 3. Онгон сумын иргэн сумын Засаг даргын захирамжаар тоот захирамжаар 65м2 газрыг Р.Гомбо гудамж 3-323а тоот хаягт байрлалтай газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг 15 жилийн хугацаатай авсан газар нь хүчингүй болсон. Сумын засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11 өдрийн тоот захирамжаар газрын хэмжээ талбай өөрчилж газар эзэмшүүлэх тухай нэгж талбарын дугаартай, 105 м2 газар болгон хэмжээ өөрчилсөн газар нь нэр дээр хүчинтэй байна. 4. Онгон сумын засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тоот захирамжаар д нэмэгдүүлж олгосон 40 м2 газар нь Газрын тухай хуулийн 33.1.2-д заалтад заасны дагуу дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэх газарт хамаарна. 5. Онгон суманд 40 м2 газрын суурь үнэлгээ 80000 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэ 32000 төгрөг болно.” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 183-185-р хуудас),
6. Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/19 дугаартай “...Г.ыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар (1-р хавтаст хэргийн 49-р хуудас),
7. Сүхбаатар аймгийн Засаг даргын дугаартай “*******ыг Онгон сумын засаг даргаар томилох тухай” захирамжийн хуулбар (1-р хавтаст хэргийн 98-р хуудас),
8. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар (1-р хавтаст хэргийн 69-72-р хуудас),
9. Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай хэмжээ талбай өөрчилж, газар эзэмшүүлэх тухай “... нь (регистрийн дугаар)-д гэр, орон сууц хашааны зориулалтаар Онгон сумын 5-р баг, Хавирга багийн нутаг дэвсгэр тоот байрлалтай нэгж талбарын дугаартай, 0.065 га /65.0 м2/ эзэмшиж байсан газрын хэмжээг газар дээрх бодит хэмжээгээр 0.105 га/105.0м2 газар болгон өөрчилж эзэмшүүлсүгэй.” гэх захирамжийн хуулбар (1-р хавтаст хэргийн 78-р хуудас),
10. Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (1-р хавтаст хэргийн 178-р хуудас),
11. Яллагдагч *******ын: “...Г., нарын эзэмшиж байсан худалдааны үйлчилгээний объектод гал гарч иргэдэд их хэмжээний хохирол учирсан. Үүний дараа тухайн иргэд дахин шинэ байшин барьсан тухайн үед нь газрын хэмжээ өөрчлөх хүсэлтийг 2022 онд бичгээр надад хүсэлт өгсөн би үүний дагуу газрын даамал*******ад цохолт хийж асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн. Ингээд хүсэлтийг шийдвэрлээгүй байхад хуучин газар дээрээ талбайн хэмжээгээ томсгоод байшин бариад дууссан тэр үед нь кадастар хийлгээд бодит талбайн хэмжээгээр өмнөх хэмжээг өөрчилж захирамж гаргасан. Үүн дээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж л шийдвэр гаргасан юм.
...Онгон сумын Засаг даргаар ажилласан ажиллах хугацаандаа өмчлөлийн газрыг нэг ч иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлж байгаагүй. Тухайн захирамжийг газрын даамал боловсруулж кадастрын зурагтай хамт оруулж ирсэн үүний дагуу би гарын үсэг зурж баталгаажуулсан.
...Гамшиг гал түймрийн ослыг мэдээгүй учир тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байсан байх. Тухайн иргэн нь өөрөө зөвшөөрөлгүй барилга бариад дуусгаж дараа нь газраа томсгох хүсэлтийг иргэдийн хурлаар оруулсан боловч иргэдийн хурлаар дэмжигдээгүй тэгээд хүсэлт өгсөн учраас жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд л захирамж гаргасан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 238-239-р хуудас)
12. Онгон сумын Засаг даргын 2003 оны 05 сарын 22-ны өдрийн 18 дугаартай захирамж (1-р хавтаст хэргийн 7-8-р хуудас)
13. Онгон сумын Засаг даргын 2017 оны 07 сарын 06-ны өдрийн А/66 тоот захирамж (1-р хавтаст хэргийн 9-р хуудас)
14. 2017 оны 05 сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар (1-р хавтаст хэргийн 10-11-р хуудас)
15. Иргэн Гомбожавын ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг (1-р хавтаст хэргийн 48-р хуудас)
16. 00016841 дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (1-р хавтаст хэргийн 62-63-р хуудас)
17. 2019 оны 01 сарын 03-ны өдрийн дугаартай гэрээний хуулбар (1-р хавтаст хэргийн 65-68-р хуудас)
18. 2024 оны 05 сарны 29-ний өдрийн дугаартай гэрээний хуулбар (1-р хавтаст хэргийн 69-72-р хуудас)
19. Онгон сумын засаг даргын 2022 оны 10 сарын 11-ний өдрийн дугаартай захирамж (1-р хавтаст хэргийн 78-р хуудас)
20. Онгон сумын засаг даргын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн А/125 дугаартай захирамж (1-р хавтаст хэргийн 80-82-р хуудас)
21. Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 03 дугаартай тогтоол (1-р хавтаст хэргийн 87-95-р хуудас)
22. Сүхбаатар аймгийн Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 99-120-р хуудас)
23. *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 244-р хуудас)
24. , нарын төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 245-246-р хуудас)
25. *******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 248-р хуудас)
26. 2025 оны 02 сарын 19-ний өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 250-р хуудас)
27. 2025 оны 02 сарын 19-ний өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 1-р хуудас)
28.*******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 5-р хуудас)
29.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 9-р хуудас)
30. , нарын төрсний бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 6,8-р хуудас)
31. *******ын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 10-р хуудас)
32. Хаан банкны 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 5648/90/25 дугаартай албан тоот, хавсралт (2-р хавтаст хэргийн 11-27-р хуудас)
33. *******ын 2022-2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 33-42-р хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Засаг даргын дугаартай захирамжаар тус аймгийн Онгон сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон, ажиллаж байх хугацаандаа Сүхбаатар аймгийн Онгон сумын газрын даамал*******тай бүлэглэн бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Сүхбаатар аймгийн Онгон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолд тусгагдаагүй, мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дуудлага худалдаагаар эзэмшүүлэх байсан газар буюу нэгж талбарын дугаартай 65 м2 газрын хэмжээг иргэн дэлгүүрийн барилга өргөтгөж барьсан газрын бодит хэмжээгээр буюу 105 м2 газар болгон өөрчилж эзэмшүүлж буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дугаартай “... / регистрийн дугаар /-д гэр, орон сууц хашааны зориулалтаар Онгон сумын 5-р баг, Хавирга багийн нутаг дэвсгэр тоот байрлалтай нэгж талбарын дугаартай, 0.065 га /65.0 м2/ эзэмшиж байсан газрын хэмжээг газар дээрх бодит хэмжээгээр 0.105 га/105.0м2 газар болгон өөрчилж эзэмшүүлсүгэй” гэх утга бүхий захирамж гарган, иргэн д 32,000 төгрөгийн үнэлгээ бүхий 40 метр квадрат газрыг хууль бусаар эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэрч *******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн “...сумын газар зохион байгуулалттай холбоотой асуудлыг заавал Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэгдсэн байх шаардлагатай яагаад гэвэл энэ чинь өөрөө худалдаа үйлчилгээний зориулалтаар анх олгогдсон газрыг зориулалтыг нь өөрчилсөн байгаа юм. Тэгэхээр зориулалт өөрчлөх хэмжээ, нэмэгдүүлэх асуудлыг заавал тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар, тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн батлагдсан байхыг шаардана...” гэх,
Шинжээч *******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...тухайн байршил нь тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг өгсөн. Нэгэнт эрх зүйн харилцаа үүсээд олгочихсон газар дээр нэмж авах гэж байгаа учраас үүнийг шинээр олголт гэж үзнэ. Шинээр олголтыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал тусгана. Газрын тухай хуульд хэмжээ талбай нэмж олгох гэсэн хуулийн заалт байхгүй. Тухайн онд иргэдэд олгож байгаа газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж олгоно гэсан заалтынхаа хүрээнд нэмэгдүүлж байгаа талбайг тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж олгох нь зүйтэй... гэх,
Шинжээч *******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт байгаа. Үүн дээр газрын хэмжилтийн хувьд бодит хэмжилт хийх боломжгүй, геодези газар зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай байгаа гэсэн хариулт өгсөн бэ гэхээр геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай байсан, орлох хүн байгаагүй учраас газар дээр нь очиж хэмжилт хийж чадахгүй гэсэн тайлбар өгсөн. Мөн газрын кадастрын мэдээллийн системд анх 65 метр квадратаар орсон байсан. Бид газрын кадастрын мэдээллийн сангийн хэмжээгээр асуусан асуултад хариулсан...гэх,
Шинжээч *******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “... Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан байна гэж би хэлсэн. Захирамж нь хууль тогтоомжийн хүрээнд байгаа эсэх асуудлыг өнөөдөр энэ шүүх хурлаар шийдвэрлэх байх. Газрын тухай хуульд худалдаа үйлчилгээний зориулалттай, гэр бүлийн хэрэгцээний зохих хэмжээнээс илүү газрыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Түүнийг бид шинжээчийн дүгнэлт дээрээ тухайн илүү гарсан талбай, хэмжээн дээр дуудлага худалдаа зохион байгуулах юм уу? ямар нэгэн байдлаар дуудлага худалдааны үнэ авах ёстой байсан байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээрээ илэрхийлсэн.
Тухайн 40 метр квадрат газар нь өөрөө худалдаа үйлчилгээний зориулалттай, тийм эрх зүйн харилцаа үүсгэсэн байна. Тэгэхээр үнэгүй олгогдох нь хууль бус, урт хугацааны зарчмаар олгох ёстой байсан байна гэдгийг бид шинжээчийн дүгнэлтээр хүргүүлсэн байгаа. Түүнийг засаг дарга шийдвэр гаргахдаа дуудлага худалдааны зарчмаар олгогдоогүй илүү талбайг нь хэмжээ өөрчлөх гэж шууд захирамж гаргасан нь өөрөө илт үндэслэлгүй байна гэдэг агуулгыг хүргүүлсэн.
Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө худалдаа явуулах ёсгүй гэж хэлээгүй. Засаг дарга шийдвэр гаргана, засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамжлана, газрын даамал тухайн ирсэн өргөдөл, хүсэлтийг засаг даргадаа уламжилна. Тэд хоорондоо ярилцаж тухайн газрыг худалдааны зарчмаар олгох уу? аль үндэслэлээр олгох вэ? гэдэг хуулийн үндэслэлээ өөрсдөө гаргаж, түүний дагуу ажлаа зохион байгуулна. Тухайн олгогдсон 40 метр квадрат илүү газар нь худалдаа үйлчилгээний зориулалттай газар байгаа. Тэгэхээр Газрын тухай хуулиар яалт ч үгүй дуудлага худалдааны зарчмаар олгох ёстой. Тухайн газарт эрхийн гэрчилгээ олгох журам дээр хэмжээ, байршил өөрчлөх асуудлыг иргэн хэмжээ, байршил өөрчлөх хүсэлт өгч болно, гэхдээ тухайн иргэнээс ирсэн хүсэлт ямар хуульд нийцэж байна вэ? аль хуулийн хүрээнд шийдэгдэх вэ? гэдгийг тухайн сумын засаг дарга газрын даамлууд судалж үзээд тухайн иргэний гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үү? үгүй юу? гэдэг өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал. Засаг дарга захирамжлах уу? захирамжлах бол ямар хуульд үндэслэж тухайн газрыг олгох вэ? ямар хуульд үндэслэж дуудлага худалдаа зохион байгуулах вэ? гэдэг нь тухайн засаг даргын захирамжлах бүрэн эрх байна.
Үүсээд байгаа процесс дээр тухайн газар нь өөрөө худалдаа үйлчилгээний зориулалттай газар учраас газрыг үнэгүй өгөх хуулийн заалт байхгүй, дуудлага худалдаа зайлшгүй явуулах байсан боловч явуулаагүй байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр гаргасан...” гэх,
Гэрч : “... нь өөрийн эзэмшлийн объект байх газарт гэрчилгээг 2018 онд авч 2022 онд газрын хэмжээг өөрчилж өргөтөл барьсан гэтэл 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус газар нь огт тусгагдаагүй байсан иймд газрын даамал нь хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон гэж үзэж байна. Харин манай 125мкв газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд 63мкв гэж бүртгэгдсэн байсан энэ ямар учиртай талаар мөн шалгаж өгнө үү. Тухайн үед газар худалдан авахдаа газраа хэмжүүлж кадастрын зураг хийлгэж байгаагүй. Надад гийн объект байх газар нь манай газар шүү гэж хэлж байгаагүй надад 125мкв газар зарахаар нь энэ объект байгаа газар нь манай газар гэж ойлгож байсан юм...” гэх,
Гэрч : “...Миний бие гэх хүнээс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Онгон суманд байрлах -н дэлгүүрийн өргөтгөл болох 65мкв объектыг худалдан авсан харин Тулга дэлгүүрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг Т. нь 2017 онд худалдан авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед Тулга дэлгүүрийн нийт эзэмших талбай нь 125мкв талбай байсан. Тухайн үед би үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа газрын гэрчилгээг аваагүй үл хөдлөх хөрөнгийг авсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Гэрчилгээ авахдаа байшингийн хэмжээгээр газрын гэрчилгээ гаргуулж авч байсан. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гал түймэр гарч Тулга дэлгүүр болон манай дэлгүүр бүрэн шатсан галын шалтгаан нөхцөл нь иргэний шүүхээр Т. буюу Тулга дэлгүүрийн өргөтөл хэсгээс гал гарсан нь тогтоогдож шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн маргаан үүсээд явж байхад Т. нь манай газар нь нийт 125мкв хэмжээтэй манай дэлгүүрийг өөрийнхөө газар дээр байгаа гэж яриад байдаг. Гал гарсны дараа дэлгүүрийн барилгыг барих ажил хийгдсэн тэр үед залгаа байсан байшинг салгаж хоорондын зайг 2 метр зайд холдуулсан ингээд газрын хэмжээг өөрчилж өгөх талаар хүсэлтийг өгч 65м2 газраа 105м2 газар болгон өөрчилсөн. Газрын даамал нь 2024 оны 4-5 сарын үед надтай утсаар яриад Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ажилладаг гэдэг хүн дуудлага худалдааны төлбөр 84.000 төгрөг тушаах ёстой гээд төрийн санд надаар тушаалгуулсан энэ нь ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй байна. Би газрын хэмжээ өөрчлүүлэх хүсэлтээ өөрийн биеэр газрын даамал ад хүлээлгэн өгсөн. Манайх хэмжээ талбайгаа өөрчлөхдөө кадастрын зураг хийлгүүлээд өөрчилсөн. Тийм зүйл байхгүй. Өөрийгөө болон өөрийн эд хөрөнгөө болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд газрын хэмжээг өөрчлүүлэх зорилгоор хандсан. Би тухайн газраа 1 давхар 105м2 худалдаа үйлчилгээний зориулалттай байшин бариад үйл ажиллагаа явуулж байгаа...” гэх
Гэрч *******гийн: “...Газрын хэмжээ өөрчлөхөд Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмын тавдугаар зүйлд заасан хүсэлтийг хүлээн авах бүртгэх заалтын дагуу газрын хэмжээ өөрчлөх хүсэлтийг авна гэж заасан байдаг энэ журмын дагуу хүсэлтийг авч Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж явдаг. Газрын тухай хуульд болохоор шинээр газар эзэмшүүлэх жагсаалтын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулдаг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар газрын хэмжээ өөрчлөх асуудлыг хэлэлцдэггүй. ...Хэмжээ өөрчлөх захирамж гарсан бол тухайн иргэн тус газрыг ашиглах, эзэмшигч нь болно гэсэн үг. ...Иргэнээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч кадастрын нэгдсэн системд өргөдлийг бүртгээд сумын Засаг даргад уламжлан Засаг дарга хуулийн хүрээнд шийдвэр гаргах ёстой...гэх,
Гэрч *******ын: “...ээс гаргасан гомдлыг шалгахад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай захирамжаар хэмжээг нэмэгдүүлсэн байсан энэ яагаад нэмэгдүүлсэн талаар газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хурлын тэмдэглэл явуул гэхэд ирүүлээгүй газрын хэмжээг нэмэгдүүлэхэд заавал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж ямар үндэслэлээр нэмэгдүүлэх гэж байгааг хэлэлцэж шийдвэр гаргадаг энэ газрын хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдаагүй байсан.
...Сумын газар зохион байгуулалттай холбоотой асуудал бол заавал иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлсэн байх шаардлагатай Сумын Засаг дарга иргэдийн хурлаар газрын хэмжээ өөрчлөх асуудлыг хэлэлцүүлэх ёстой. Газрын хэмжээг шууд нэмэгдүүлсэн захирамж гаргах нь Засаг даргын бүрэн эрх хэмжээний асуудал биш юм...” гэх мэдүүлгүүд,
Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай “...1. Сүхбаатар аймаг, Онгон сум нь газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд дугаартай Онгон сумын ГЗБТЖТ нэртэй төсөл үүсгэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай" 03 дугаар тогтоолоор батлуулсан байна. Тус төлөвлөгөөнд эзэмшлийн 2209000544 нэгж талбарын дугаартай газрын байршлыг тусгаагүй байна. 2. Заасан хугацаанд онгон сумын нэгж талбарын дугаартай газрын газар дээрх бодит хяналтын хэмжилт хийж тодруулах боломжгүй /геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай/ байна. Газрын кадастрын мэдээллийн санд 105 м2 болж нэмэгдэн 40 м2-аар нэмэгдэж захирамж шийдвэр гаргасан байна. 3. Онгон сумын иргэн сумын Засаг даргын захирамжаар тоот захирамжаар 65м2 газрыг Р.Гомбо гудамж 3-323а тоот хаягт байрлалтай газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг 15 жилийн хугацаатай авсан газар нь хүчингүй болсон. Сумын засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11 өдрийн тоот захирамжаар газрын хэмжээ талбай өөрчилж газар эзэмшүүлэх тухай нэгж талбарын дугаартай, 105 м2 газар болгон хэмжээ өөрчилсөн газар нь нэр дээр хүчинтэй байна. 4. Онгон сумын засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тоот захирамжаар д нэмэгдүүлж олгосон 40 м2 газар нь Газрын тухай хуулийн 33.1.2-д заалтад заасны дагуу дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэх газарт хамаарна. 5. Онгон суманд 40 м2 газрын суурь үнэлгээ 80000 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэ 32000 төгрөг болно.” гэх дүгнэлт,
Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай хэмжээ талбай өөрчилж, газар эзэмшүүлэх тухай “... нь (регистрийн дугаар)-д гэр, орон сууц хашааны зориулалтаар Онгон сумын 5-р баг, Хавирга багийн нутаг дэвсгэр тоот байрлалтай нэгж талбарын дугаартай, 0.065 га /65.0 м2/ эзэмшиж байсан газрын хэмжээг газар дээрх бодит хэмжээгээр 0.105 га/105.0м2 газар болгон өөрчилж эзэмшүүлсүгэй... гэх захирамжийн хуулбар зэрэг болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: ... шүүгдэгч Г. нь Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар тус аймгийн Онгон сумын газрын даамлаар буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон, ажиллаж байх хугацаандаа Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга *******тай бүлэглэн үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах гэсэн эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ Сүхбаатар аймгийн Онгон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай хурлаар иргэн газрын хэмжээг өөрчлөх асуудлаар хэлэлцэж татгалзаж шийдвэрлэсэн байхад Сүхбаатар аймгийн Онгон сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар буюу нэгж талбарын дугаартай 65м2 газрын хэмжээг газар дээрх байшин барьсан бодит хэмжээгээр буюу 105м2 газар болгон өөрчилж эзэмшүүлэх Засаг даргын захирамжийн төслийг боловсруулан 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дугаартай захирамжаар бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч*******ын өмгөөлөгч О.Мягмарсүрэн: ... Бид анх шүүх хуралд оролцохдоо*******ад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгуулах байр суурьтай оролцсон....Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдаад байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаад байгаа асуудлын хүрээнд ямар тохиолдолд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлдэг юм бэ? гэдэг асуудал мэдээж яригдана. Газрын тухай хууль болон журамд заасны дагуу хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээтэй газар олгож байгаа тохиолдолд, шинээр тухайн сумын хэмжээнд газар олгох гэж байгаа тохиолдолд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар олгох уу? үгүй юу? гэдэг асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэх ёстой юм байна. Буруутгаад байгаа, захирамжийн үндэслэл болоод байгаа 40 метр квадратын газрын тухайд өмнө нь гэдэг хүний 2017 онд Болор-Эрдэнээс худалдан худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан газрын хэмжээг нэмэгдүүлж байгаа нь шинээр газар олгож байгаа энэ асуудлаас тусдаа асуудал байна. Иймд газрын хэмжээг нэмэгдүүлж байгаа энэ асуудалд заавал сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой, үүнийг зөрчсөн байна, албан тушаалаа урвуулан ашигласан байна гэдэг агуулгаар улсын яллагчийн хэлж байгаа дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзэж байна. ...шүүгдэгч*******ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Хүдэр: ...шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй оролцохоор шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал тогтоогдож байгаа учраас шүүх хуралдаанд гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай засаг даргын захирамж өөрөө хууль зөрчсөн үйл баримт тогтоогдож байгаа учраас бидний зүгээс гэм буруугийн хувьд маргаагүй, хэргийн зүйлчлэлийг тохирсон байна гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч*******: “Мэдсээр байж захирамж, шийдвэр гаргалаа, төсөл боловсрууллаа. Яагаад мэдэгдэл өгөөгүй юм бэ? гэсэн. Хууль зөрчиж хэмжээ талбай өөрчилсөн газар дээр бид мэдэгдэл өгөх эрх зүйн акт байхгүй. Тэр эрх бол улсын байцаагч ******* гэх хүний эрх хэмжээнд байдаг асуудал. Энэ асуудлыг би хэлээгүй биш, тухайн үед нь зөвшөөрөлгүйгээр хэмжээ талбайгаа өөрчилж байна гэж мэдэгдсэн. Надад мэдэгдэл эрх байхгүй.
Хэмжээ талбай өөрчилсөн дээр яагаад дуудлага худалдаа зарлаагүй юм бэ? гэж байна. Дуудлага худалдаа зарлахад тухайн шатын иргэдийн хурлаас батлагдсан төлөвлөгөөний дагуу засаг дарга захирамж гаргаж байж дуудлага худалдаа зохион байгуулагдана. Тэр дуудлага худалдааг зохион байгуулагдахад миний хувиас оролцох, заавал дуудлага худалдаа зохион байгуулах ёстой гэсэн эрх надад байхгүй. Ажил байдлын тодорхойлолт дээр ч тийм зүйл байхгүй. Дуудлага худалдаанд зохион байгуулагдахад орох комисст л би байгаа.
Нэгэнт Засаг дарга захирамжаа гаргасан бол надад түүнийг эсэргүүцэх эрх байхгүй. Үүнийг зөвхөн шүүх л тогтооно. Эцэст нь хэлэхэд надад хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч *******: “Хэлэх зүйл байхгүй” гэв.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч *******ыг Сүхбаатар аймгийн Засаг даргын дугаартай захирамжаар тус аймгийн Онгон сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон, ажиллаж байх хугацаандаа Сүхбаатар аймгийн Онгон сумын газрын даамал*******тай бүлэглэн бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Сүхбаатар аймгийн Онгон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолд тусгагдаагүй, мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дуудлага худалдаагаар эзэмшүүлэх байсан газар буюу нэгж талбарын дугаартай 65 м2 газрын хэмжээг иргэн дэлгүүрийн барилга өргөтгөж барьсан газрын бодит хэмжээгээр буюу 105 м2 газар болгон өөрчилж эзэмшүүлж буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дугаартай “... нь /регистрийн дугаар/-д гэр, орон сууц хашааны зориулалтаар Онгон сумын 5-р баг, Хавирга багийн нутаг дэвсгэр тоот байрлалтай нэгж талбарын дугаартай, 0.065 га /65.0 м2/ эзэмшиж байсан газрын хэмжээг газар дээрх бодит хэмжээгээр 0.105 га/105.0м2 газар болгон өөрчилж эзэмшүүлсүгэй.” гэх утга бүхий захирамж гарган, иргэн д 32,000 төгрөгийн үнэлгээ бүхий 40 метр квадрат газрыг хууль бусаар эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь уг хуулийн үйлчлэлд хамаарахыг тодорхойлжээ.
Шүүгдэгч******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын газрын даамалаар, шүүгдэгч ******* нь Онгон сумын засаг даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалууд нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.
Шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж иргэн д 32,000 төгрөгийн үнэлгээ бүхий 40 метр квадрат газрыг хууль бусаар эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгон эрх мэдлээ хэтрүүлсэн дээрх үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бүрэн хангах бөгөөд төрийн албаны нэр хүндэд харшаар нөлөөлөх үйлдэл гэж үзэх үндэслэлтэй юм.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд ******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргаар ажиллаж байхдаа өөрт олгогдсон “...сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.2 дахь заалтад зааснаар “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасныг зөрчиж 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр а/129 дугаартай захирамж гаргаж газар эзэмшүүлсэн үйлдэл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Г. нь Сүхбаатар аймгийн Онгон сумын газрын даамлаар ажиллаж байхдаа өөрт олгогдсон “...эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах”, Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг үндэслэн газар өмчлүүлэх эзэмшүүлэх, ашиглуулах тухай Засаг даргын захирамжийг төслийг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах”, “Засаг даргын захирамжийг үндэслэн иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, гэрээг дүгнэх” эрх, үүргийг хэрэгжүүлэхээр заасан байна.
Сүхбаатар аймгийн Онгон сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай хурлаар иргэн газрын хэмжээг өөрчлөх асуудлаар хэлэлцэж татгалзаж шийдвэрлэсэн байхад Сүхбаатар аймгийн Онгон сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар буюу нэгж талбарын дугаартай 65м2 газрын хэмжээг газар дээрх бодит хэмжээгээр буюу 105м2 газар болгон өөрчилж эзэмшүүлэх засаг даргын захирамжийн төслийг боловсруулан 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дугаартай захирамжаар бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Мөн гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцох бөгөөд гэмт хэргийн “хамжигч” гэдэг нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулсан, өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлдсэн байдаг.*******ын хувьд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдэж, дэмжлэг үзүүлсэн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч*******, ******* нарт холбогдох дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч О.Баяржаргал, О.Мягмарсүрэн, Л.Шинэн нар нь гэм буруугийн талаар “...Газрын тухай хууль болон журамд заасны дагуу хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээтэй газар олгож байгаа тохиолдолд, шинээр тухайн сумын хэмжээнд газар олгох гэж байгаа тохиолдолд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар олгох уу? үгүй юу? гэдэг асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэх ёстой юм байна. Буруутгаад байгаа, захирамжийн үндэслэл болоод байгаа 40 метр квадратын газрын тухайд өмнө нь гэдэг хүний 2017 онд Болор-Эрдэнээс худалдан худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан газрын хэмжээг нэмэгдүүлж байгаа нь шинээр газар олгож байгаа энэ асуудлаас тусдаа асуудал байна. Иймд газрын хэмжээг нэмэгдүүлж байгаа энэ асуудалд заавал сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой, үүнийг зөрчсөн байна, албан тушаалаа урвуулан ашигласан байна гэдэг агуулгаар улсын яллагчийн хэлж байгаа дүгнэлт үндэслэлгүй....” гэх дүгнэлт, саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь*******, ******* нар нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолд тусгагдаагүй, мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дуудлага худалдаагаар эзэмшүүлэх байсан газар буюу нэгж талбарын дугаартай 65 м2 газрын хэмжээг иргэн дэлгүүрийн барилга өргөтгөж барьсан газрын бодит хэмжээгээр буюу 105 м2 газар болгон өөрчилж эзэмшүүлж буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дугаартай захирамж гарган, иргэн д 40 метр квадрат газрыг хууль бусаар эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгосон үйл баримт нь гэрч , *******, *******, шинжээч *******, *******, ******* нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон хийгээд шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.
Тодруулбал, өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтдээ “...газрын хэмжээг нэмэгдүүлж байгаа нь шинээр газар олгож байгаа энэ асуудлаас тусдаа асуудал, газрын хэмжээг нэмэгдүүлж байгаа энэ асуудалд заавал сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдах ёсгүй, шүүгдэгч гэм буруугүй...” гэж мэтгэлцэж байгаа үндэслэлгүй бөгөөд энэ нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон *******ын “...Газрын хэмжээг нэмэгдүүлэхэд заавал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, ямар үндэслэлээр нэмэгдүүлэх гэж байгаагаа хэлэлцэж шийдвэр шийдвэр гаргах ёстой. Сумын газар зохион байгуулалттай холбоотой асуудлыг заавал Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэгдсэн байх шаардлагатай яагаад гэвэл энэ чинь өөрөө худалдаа үйлчилгээний зориулалтаар анх олгогдсон газрыг зориулалтыг нь өөрчилсөн байгаа юм. Тэгэхээр зориулалт өөрчлөх хэмжээ, нэмэгдүүлэх асуудлыг заавал тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар, тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн батлагдсан байхыг шаардана...” гэх, шинжээч *******ийн “...Нэгэнт эрх зүйн харилцаа үүсээд олгочихсон газар дээр нэмж авах гэж байгаа учраас үүнийг шинээр олголт гэж үзнэ. Шинээр олголтыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал тусгана...” гэх, шинжээч *******ийн “... газрын кадастрын мэдээллийн системд анх 65 метр квадратаар орсон байсан. Бид газрын кадастрын мэдээллийн сангийн хэмжээгээр асуусан асуултад хариулсан...” гэх, шинжээч *******гийн “...Газрын тухай хуульд худалдаа үйлчилгээний зориулалттай, гэр бүлийн хэрэгцээний зохих хэмжээнээс илүү газрыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Түүнийг бид шинжээчийн дүгнэлт дээрээ тухайн илүү гарсан талбай, хэмжээн дээр дуудлага худалдаа зохион байгуулах юм уу? ямар нэгэн байдлаар дуудлага худалдааны үнэ авах ёстой байсан байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээрээ илэрхийлсэн... гэх мэдүүлэг болон 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай “...1. Сүхбаатар аймаг, Онгон сум нь газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд дугаартай Онгон сумын ГЗБТЖТ нэртэй төсөл үүсгэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай" 03 дугаар тогтоолоор батлуулсан байна. Тус төлөвлөгөөнд эзэмшлийн 2209000544 нэгж талбарын дугаартай газрын байршлыг тусгаагүй байна. 2. Заасан хугацаанд онгон сумын нэгж талбарын дугаартай газрын газар дээрх бодит хяналтын хэмжилт хийж тодруулах боломжгүй /геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай/ байна. Газрын кадастрын мэдээллийн санд 105 м2 болж нэмэгдэн 40 м2-аар нэмэгдэж захирамж шийдвэр гаргасан байна. 3. Онгон сумын иргэн сумын Засаг даргын захирамжаар тоот захирамжаар 65м2 газрыг Р.Гомбо гудамж 3-323а тоот хаягт байрлалтай газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг 15 жилийн хугацаатай авсан газар нь хүчингүй болсон. Сумын засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11 өдрийн тоот захирамжаар газрын хэмжээ талбай өөрчилж газар эзэмшүүлэх тухай нэгж талбарын дугаартай, 105 м2 газар болгон хэмжээ өөрчилсөн газар нь нэр дээр хүчинтэй байна. 4. Онгон сумын засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тоот захирамжаар д нэмэгдүүлж олгосон 40 м2 газар нь Газрын тухай хуулийн 33.1.2-д заалтад заасны дагуу дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэх газарт хамаарна. 5. Онгон суманд 40 м2 газрын суурь үнэлгээ 80000 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэ 32000 төгрөг болно.” гэх шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд уг маргаан бүхий газар худалдаа үйлчилгээний зориулалттай газар болох мөн тухайн газрыг заавал сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэгдэх газар байжээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч*******ын өмгөөлөгч О.Мягмарсүрэн: “Г.ыг нэгэнт гэм буруутайд тооцсон учир гэмт хэрэг хэзээ төгссөн бэ? гэдэг асуудал яригдана. Тэгэхээр энэ гэмт хэрэг 2022 оны 10 дугаар 11-ний өдөр захирамж гарснаар төгссөн байна. Иймд 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой байна. Нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 3 жилээр хасах агуулга дээр ямар нэгэн санал байхгүй. Харин зорчих эрхийг хязгаарлах улсын яллагчийн саналд шүүгдэгчийн хувийн байдал, гэр бүлээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, Эрүүгийн хуулийн ердийн ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй анх удаа хэрэг гэмт хэрэг үйлдсэн зэрэг эдгээр нөхцөл байдлууд нь хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд сонгох санкцитай гэмт хэрэг байгаа. Иймд зорчих эрхийг хязгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ял шийтгэл оногдуулах саналыг,
Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Л.Шинэн: “Бид хэргийг нэг талаас нь харахад гэмт хэрэг үйлдсэн харагдана, нөгөө талаас нь харахад гэмт хэрэг үйлдээгүй юм шиг харагдаж байгаа нөхцөл байдал буюу биднийг эргэлзэхэд хүргэж байгаа нөхцөл байдал чинь гэмт хэргийг хэлбэрийн зэргийг агуулсан гэдэг агуулга руу орох нөхцөл байдал ч байгаа учраас бид торгуулийн ял энэ хүнийг үйлдсэн гэмт хэрэгт тохирохоор байна гэдэг үндэслэлээр энэ саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Хүдэр: “2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч*******: “Миний хувьд энэ хэрэгтэй холбоотой төсөл боловсруулж байгаад буруутгагдаж байгаа юм байна. Би ганцаараа төсөл боловсруулаагүй, анхнаасаа би энэ хэрэгт оролцоогүй гэдгээ мэдүүлэгтээ ч хэлсэн байгаа. Энэ хэрэг бол засаг дарга, иргэн хоёрын хооронд л болсон асуудал. Миний хувьд 2 хүүхэд, эмээгийн хамт амьдардаг. Би ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэр бүлийн минь хувьд хүнд тусаж байна. Иймд ял хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч *******: “Миний хувьд Онгон сумын засаг даргаар ажиллаж байх үед өөрийн анхаарал болгоомжгүйгээс болж ийм нөхцөл байдал үүсгэж алдаа дутагдал гаргаж, гарын үсэг зураад ийм асуудалд орлоо. Миний хувьд эхнэр 2 хүүхэдтэйгээ орон нутагтаа амьдардаг. Мөн ээж маань бас хамт байдаг. Зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг бол манай гэр бүлийн хувьд амьжиргаагаа авч явах тал дээр нэлээн хүнд тусах учраас шүүх үүнийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, эрхэлсэн ажил төрөлтэй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г., ******* нарт ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч*******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна” гэж тус тус заасан учир шүүгдэгч *******,******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Тодруулбал, шүүгдэгч Г., ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2022 оны 10 сарын 11-ний өдөр үйлдэгдэж, төгссөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох ялтай буюу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрлүүлэхээр байна.
Иймд шүүгдэгч Г., ******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэд бусдад төлөх төлбөргүйг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1.2, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг / хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж заасан шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг тэдний цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч*******, ******* нарын хувьд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролтой холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул тэдгээрийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч*******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******, ******* нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1.2, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарт тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******, ******* нарт оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч*******, ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Г., ******* нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Г., ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР