Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2013/00082/и/т |
Дугаар | 101/ШШ2022/01373 |
Огноо | 2022-03-25 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2022/01373
2022 03 25 | 101/ШШ2022/01373 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н-гийн гаргасан,
Хариуцагч: М.Ц-д холбогдох,
Хамтран ажилласан болохыг тогтоолгож, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашгаас 797,819,796.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, өмгөөлөгч Б.Б, Т.С, хариуцагч М.Ц, өмгөөлөгч Ж.Э, шинжээч Ж.Б Ц.Т, Э.З, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Д.Н би өөрийн дүү Д.Бийн хамт 1997-1998 онд Говь-Алтай аймагт хонь ямааны өлөн гэдэс авч Улаанбаатар хотод байх өлөн гэдэс боловсруулах цехэд тушаан амьдрал ахуйгаа залгуулан ажилладаг байсан. Хариуцагч М.Ц нь тухайн үед Говь-Алтай аймгийн захын дэлгүүрийн гадна талд хүний гурил зарж өгдөг худалдагчийн ажил эрхэлдэг нэгэн байсан. 1998 онд М.Ц нь миний хийж буй өлөн гэдэс авч борлуулдаг ажлыг хамтран хийе гэж санал тавьсанаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Анх бид хоёр хамтран 3,000,000.00 төгрөгийн өлөн гэдэс авч Улаанбаатар хотод авчран борлуулж олсон ашгаараа Говь-Алтай аймагт түүхий эд хүлээн авч хадгалах склад барин ажлын байртай болж түүхий эдийн бизнес эрхлэх болсон. Бид хоёр Улаанбаатар хотод байх газаргүй тул миний ах болох Д.Аийнд түр амьдарч ажил хэргээ гүйцэлдүүлдэг байсан. М.Цгийн ээж хүнд өвчин тусч хотод эмчилгээнд ирэн миний ах Д.А-д байрлаж удаан хугацааны эмчилгээ сувилгаа хийлгэж байх үед М.Ц Говь-Алтай аймаг явж түүхий эд цуглуулан, хот руу ачуулах үүргийг хүлээж, миний бие хотод явуулсан арьс түүхий эдийн борлуулалтыг хийх, борлуулалт хийсэн мөнгийг буцааж шилжүүлэх, М.Цгийн ээжийг асрах зэрэг үүргийг хүлээж хоёр талд харилцан хамтран ажиллах болсон юм. Мөн миний ах болох Д.А нь 2005 онд өөрийн байраа 9,500,000.00 төгрөгөөр зарахад нь уг зарсан мөнгийг нь миний бие авч хамтарсан бизнестээ хөрөнгө оруулан бүтэн нэг жилийн хугацаанд бизнестээ ашиглан эргэлдүүлж байгаад буцаан өгч байв. Би М.Цтай хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээг хэлэлцэж тохирсоны дагуу 15 жил хамтарч ажилласан.
Бид хоёр анх мөнгө төгрөг багатай хүний машин гуйж авсан түүхий эдээ дайж ачуулдаг байснаа бизнес маань өргөжин тэлж тусдаа их хэмжээгээр ачуулдаг болсон. Энэ бүхэнд миний бие өөрийн үүргийг биелүүлж түүхий эдээ хотод зарж борлуулан, борлуулсан мөнгөө М.Ц руу шилжүүлдэг байснаас гадна Улаанбаатар хотод түүхий эдийн бизнес эрхэлж байгаа БНХАУ-ын иргэдээс болон монгол иргэдээс мөнгө бэлнээр нь зээлж авч М.Ц руу шилжүүлж хамтын ажиллагаа бизнесээ тасалдуулалгүй явуулдаг байсны үр дүнд тодорхой хөрөнгө, мөнгөний хуримтлал үүссэн. Говь-Алтай аймагт түүхий эд авах, цуглуулах, хот руу ачуулж явуулах ажлыг М.Ц гүйцэтгэж хамтын үйл ажиллагааны мөнгө санхүүгийн зарцуулалтыг хариуццаг байсан. М.Ц нь “...Нэргүй минь энэ хөрөнгө мөнгө өсөж л байвал сайн шүү дээ, энэ бүхэн чи бид хоёрын дундын л хөрөнгө мөнгө, эд зүйл шүү...” гэж ярьж хэлж, миний зүгээс ч дээрх яриаг нь хүлээн зөвшөөрч, итгэж найдаж хөлс хүчээ зориулж хөдөлмөрлөсөөр ирсэн. Нэг ч гэсэн түүхий эдийг ахиу үнээр борлуулчих юмсан гэсэн сэтгэлээр үнэнч шударгаар, хариуцлагатай зүтгэсээр ирсэнийг олон түмэн мэднэ. Гэтэл М.Ц нь надтай ярьж тохирсон хэлцлээ зөрчин, мөнгө санхүүгийн зарцуулалтыг хариуцдаг байсан давуу байдлаа ашиглан, хамтарч бий болгосон эд хөрөнгө, мөнгө төгрөгийг дур мэдэн зарцуулж бүгдийг өөрийн нэр лүү болон ах дүү, хамаатан садан, үр хүүхэддээ шилжүүлэн өгч, надад ашиг орлогоос хувь хүртээлгүй өдийг хүрсэн. Мөн М.Ц нь намайг дайрч доромжлон зодож, миний биед гэмтэл учруулсан үйлдлийг удаа дараа гаргаж цагдаа хууль хяналтын байгууллагад хүртэл шалгагдсан.
Хариуцагч нь шүүхэд өгсөн тайлбартаа надад санхүүгийн тусламж үзүүлсэн гээд 21 зүйлийг дурдаж уг тайлбарт дурдсан 21 зүйлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний өөрийн болоод гэр бүл, ах дүү хамаатан садны нэр төрд эрээ цээргүй халдсан, увайгүй гүтгэсэн гүтгэлэг болно. Нэхэмжлэлд дурдаад байгаа эд хөрөнгөнүүдийн ихэнх нь миний өмч биш хэрэгт ямар ч хамааралгүй гуравдагч этгээдүүдийн өмч бөгөөд бусад нь миний хувийн эд хөрөнгө юм гээд 17 эд хөрөнгийг мөн дурдсан. Уг 17 ширхэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг Д.Н, М.Ц бид хамтын үйл ажиллагааны дүнд бий болсон дундын хөрөнгө, мөнгөөр худалдаж авсан болно. Дээрх хөрөнгөний эзэд болох Ц.М нь М.Цгийн аав, М.С нь М.Цгийн ах, М.Б нь М.Цгийн дүү, Б.Г нь М.Цгийн охин, Д.Б нь М.Цгийн дүү М.Цийн хүү нь юм. Дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг Д.Н, М.Ц бид хамтын үйл ажиллагааны дүнд бий болгосон дундын хөрөнгө, мөнгөөр заримыг нь миний бие, заримыг нь хамт явж, заримыг нь харилцан ярилцаж байж худалдаж авсан, авч өгсөн, шилжүүлж өгсөн нь үнэн болно. Д.Н миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга, шаардлагаа 2014 оны 01 сарын 13-ны өдөр тодруулсан. Уг тодруулгаар М.Цгийн ах дүү, үр хүүхдэд холбогдох хөрөнгүүдийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хассан билээ.
М.Ц нь миний сайхан сэтгэл, итгэлийг минь эвдэж хамтран ажиллаж байснаа үгүйсгэсэн, хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгийг дангаар эзэмшиж захиран зарцуулах болсон, мөн миний болоод ах дүү хамаатан садан, үр хүүхдүүдийн минь нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон, гүтгэсэн, өөрийн хөлсний ажилтан байсан гэж эрээ цээргүй, ёс зүйгүй аашилж, хөдөлмөр зүтгэлийг минь үнэгүйдүүлсэн, миний биед гэмтэл учруулж танхайрсан, намайг гүтгэж хууль хяналтын байгууллагад өргөдөл гарган шалгуулж хохироож байсан зэргээс цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул хамтран ажиллах гэрээнээс татгалзаж миний бие шударга шүүхэд нэхэмжлэл гарган хандсан болно. Би хариуцагчтай нэг нутаг усанд өссөн, хүүхэд байхаасаа нэгнээ мэддэг, найз нөхөд, худ ургийн холбоотой гэдгээрээ хамтран ажиллаж, хамтын үйл ажиллагаандаа хоёргүй сэтгэлээр хандан хөдөлмөрлөсөөр ирсэн. Гэтэл миний хөрөнгө оруулалт, бизнесийн туршлага, нэр хүнд болоод хамтран ажилладаг түнш байгууллага хүмүүс, танил тал, хөдөлмөр зүтгэлийн маань үр шимээр харилцан өдий зэрэгтэй яваагаа умартаж, нэр төр, алдар хүндэд маань халдаж, сэтгэл санаа, эрүүл мэнд, цаг хугацаа, эдийн засаг хөрөнгө мөнгөөр хохироож байгаад туйлын гомдолтой байна.
Тэрээр хамтын үйл ажиллагааны дүнд олсон хөрөнгө, мөнгө, ашиг орлогыг дан ганцаар бий болгож бүрдүүлсэн гэж эрээ цээргүй аашилж хамтран ажиллах хэлцлийг үгүйсгэн дүгнэж, 2013 оны 08 дугаар сараас эхлэн хөрөнгө, мөнгө ашиг орлогыг дангаараа эргэлдүүлж миний хөлс хүч, хийсэн хөдөлмөр, хөрөнгө оруулалтыг үгүйсгэж эрхэнд маань хууль бусаар халдсаар байна. Бид хуулийн этгээд байгуулалгүйгээр, ашиг олох зорилгоор, хамтран ажиллах гэрээг хэлэлцэн тохирч энэхүү тохирооны дагуу 15 жил хамтарч ажилласан. Хамтын үйл ажиллагааны дүнд бэлэн мөнгөний хуримтлал 600,000,000.00 төгрөг, байр орон сууц, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 27,47 м.кв талбай бүхий 2 өрөө байрны орон сууц, гражын хамт 55,000,000.00 төгрөг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Геологийн буюу 25-р байрны 04 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 39,4 м.кв талбай бүхий 2 өрөө байрны орон сууц нь гражын хамт 60,000,000.00 төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 3-р хороо, тээвэрчдийн гудамж, Х ХХК-ийн барьсан 11-р байр 9-р давхарт байрлах 58 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, автомашины зогсоолын хамт 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Д.Н миний бие очиж захиалсан ба гэрээ нь М.Цгийн нэр дээр байгаа үнэ нь 120,000,000.00 төгрөг, Ланд Крузер 105 маркийн улсын дугаартай автомашин 70,000,000.00 төгрөг буюу нийт бидний хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох зорилгоор, хамтын үйл ажиллагааны дүнд бий болсон бэлэн мөнгө болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүгд 905,000,000.00 төгрөгийн 50 хувь болох 452,500,000.00 нэхэмжилсэн.
Үүнээс гадна би өөрийн ах Д.Аээс 207,643,000.00 төгрөгийн санхүүгийн дэмжлэг хүсч хамтын бизнестээ хөрөнгө оруулалт хийлгэсэн. Дээрх мөнгийг 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 18 удаагийн мөнгөн шилжүүлгээр хариуцагч М.Цгийн Х ХХК дахь тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан санхүүгийн баримтаар нотлогддог тул нэмж 207,643,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Мөн бид 1998 оноос хойш түүхий эдийн бизнес хамтран эрхлэж, түүнийгээ өргөтгөх зорилгоор 2003 онд Хаан банк ХХК-нд М.Цгийн нэр дээр данс нээж, өөрийн төрсөн эгч Д.А болон ах Д.А нараас зээл авч хөрөнгө оруулалт хийж байсан нь нотлох баримтаас харагддаг. М.Цгийн ах болох М.С нь тухайн үедээ Л.Б гэх хүний гурил, сахар, будааг зардаг байсан ба дүү М.Цгийн итгэлийг авч Д.Н, М. Ц нарын дундын хөрөнгийг захиран зарцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж байна. М.С нь үндэслэлгүй хөрөнгөжиж, Д.Н, М.Ц нарын мөнгөөр худалдан авсан хөрөнгө болох,
-Баяншанд баг Танан-Алтай зах дотор үйлчилгээний зориулалтай 196 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2013 онд барьж 206,970,000.00 төгрөг оруулсан,
-М.С Тунгалагийн хамт 27,47 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2005 оны 5 дугаар сарын 6-ны өдөр шилжүүлэн авсан ба 31,500,000.00 төгрөгөөр үнэлсэн,
-М.Сын өмчлөлд бүртгэлтэй Есөн булаг сумын төвд Баяншанд багийн 17 дугаар гудамж хаягт байрлах 96 м.кв талбайтай 3 өрөө агуулахыг 22,700,000.00 төгрөгөөр үнэлсэн зэргээс М.С нь нийт 261,170,000.00 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Н М.Ц нарын хамтран ажиллах гэрээний дагуу хуримтлуулсан мөнгөнөөс М.Ц нь ах М.Ст захиран зарцуулах эрхийг олгож түүнийг үндэслэлгүй хөрөнгөжих боломжоор хангасан хэмээн үзэж байгаа тул тус үнийн дүнгийн 50 хувь болох 130,585,000.00 төгрөгийг М.Цгаас гаргуулах шаардлага гаргасан.
Дээрх маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх нь зөрчигдсөн этгээд нь эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах үндэслэлийн дагуу уг маргаанд шүүхээс иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 8 жилийн хугацаанд явагдсан. Нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэгт 1999 оноос 2013 он хүртэлх хугацаанд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хамтран ажиллаж байсныг тогтоолгох юм. Хэрэгт олон янзын баримт авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчид өөрсдөө нотлох баримтаа цуглуулах, түүнчлэн өөрсдөө олж авч чадахгүй нотлох баримтаа шүүхийн журмаар гаргуулж авах эрхтэй байдаг тул талууд нээлттэйгээр энэ эрхээ эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар 10 гаруй жилийн хугацаанд хамтран ажилласан бизнесээс бий болсон үр дүнгийн талаар тодорхой тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т зааснаар нотолгооны хэрэгсэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болж байгаа. Үндсэндээ нэхэмжлэгч нь М.Ц над руу Говь-Алтай аймгаас түүхий эд явуулсныг би аваад тухайн үеийн үнэ ханшаар зардаг. Худалдах үнийг би тодорхойлж мэдээлэл өгөх байдлаар явдаг байсан гэдэг. Харин М.Ц нь 2005 оноос Д.Н нь Улаанбаатарт миний ажилтнаар ажиллаж хий гэсэн ажлыг хийж гүйцэтгэдэг байсан гэдэг. Үүнээс нэхэмжлэгч болон хариуцагч нар нь Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотод түүхий эдийн бизнес эрхэлж байсан гэх дүгнэлт гарч ирж байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйл буюу хамтран ажиллах гэрээний дагуу хуулийн этгээдийг байгуулж тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан байна. Хамтран ажиллах гэрээний гол зорилго нь хувь хэмжээ хураамж, мөнгөгүй этгээд байсан ч ямар ажил үүрэг гүйцэтгэж байснаар тодорхойлогдоно. Тэгэхээр аль, аль талдаа ажил үүрэг гүйцэтгэж байсан нь нотлогдож байгаа. Хавтаст хэрэгт байх гэрч нарын мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэлээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хүсэлтээр оруулж эрх, үүргийг тайлбарлаж өгсөн гэрчүүдийн мэдүүлгүүдээр эдгээр хүмүүс нь хамтран ажиллаж байсан талаар өөрсдийн байдлаар тодорхойлсон байдаг. Тухайн гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан учир шүүгч дотоод үнэлэмжээр гэрчийн мэдүүлгийг үнэлэх нь зүй ёсны хэрэг юм.
Мөн хавтаст хэрэгт “Э” ХХК-ийн баталгаат тайлбар гаргах тухай албан тоот авагдсан ба энэ нь 2003, 2004, 2005, 2006 онуудад тухайн хуулийн этгээдээс нэхэмжлэгч Д.Нн бизнесийн үйл ажиллагаанд зориулж тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгч байсан баримт байдаг. Мөн “М” болон “” ББСБ-аас авсан баримтаар нэхэмжлэгч нь БНХАУ-ын нэр бүхий иргэдэд тодорхой хэмжээний валют буюу юанийг шилжүүлж байсан баримт байдаг ба үүнээс нэхэмжлэгч болон хариуцагч нар нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулж хамтын үйл ажиллагааг эхлүүлсэн байгааг харж болно. Хариуцагчийн зүгээс 5 ажилтантай байсан бөгөөд тэдгээр ажилчдын нэг нь Д.Н гэж тодорхойлдог. Мөн М.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй гэж хэлдэг. Ажилтан гэдэг нь Хөдөлмөрийн хуулиар тодорхойлогддог тул уг ажилтан гэдэг нэр томьёог дагаж нийгмийн даатгал, татварын асуудал гарч ирдэг. Хариуцагчийн зүгээс өнөөдрийн байдлаар ажилтан гэдгийг нотолж чадаагүй. Түүнчлэн Д.Н хэрвээ ажилтан юм бол ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан зүйл байхгүй байгааг хэлэхэд хариуцагчийн зүгээс энэ үндэслэлийг няцаасан зүйл гараагүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын 2002-2013 оны хамтын үйл ажиллагааны үр ашгийн тооцоог нэхэмжлэгч нь санхүүгийн зохих мэдлэгтэй этгээдээр дамжуулан гаргаж 1,500,179,577.00 төгрөгийн тооцоог гаргасан. Энэ тооцоог хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлтээс өмнө өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж гаргасан. Энэ үр ашгийн тооцоог гаргахдаа Үндэсний статистикийн газраас 2002-2013 оны Улаанбаатар болон Говь-Алтай аймгийн хоорондох түүхий эдийн ханш, хэрэгт байгаа нотлох баримт, нэхэмжлэгч Д.Нн гар тооцооны дэвтрийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Талуудын нэгэндээ итгэх итгэлцлийн үндсэн дээр хамтран ажиллах харилцаа үүссэн байна.
Иймд, тухайн цаг үед талууд хамтран ажиллаж байсныг шүүхээс тогтоож өгөхийг хүсэж байна. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас тухайн үеийн мөнгөний гүйлгээний талаар баримт, дүгнэлтүүд гарсан. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны шинжээчийн дүгнэлтээр тодорхой хэмжээний мөнгө Д.Нн данснаас М.Цгийн дансанд шилжиж байсан нь тодорхой болсон. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Д” ХХК-ийн гаргасан тайланг үндэслэлтэй байна гэж үзэхээргүй байна гэсэн. Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн аль зүйл заалтаар “Д” ХХК-ийн гаргасан тайланг үндэслэлгүй гэж үзсэн талаар өнөөдрийн шүүх хуралдааны үеэр шинжээч тайлбарласан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 10.4.3 дахь хэсэгт эдийн засгийн холбогдолтой шинжилгээний материалын хувьд эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гарсан бол шинжилгээний объектын шаардлага хангасан гэж үздэг. 119 тоот дүгнэлт гаргахаас өмнө “Д” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хавтас дээр хөрөнгийн үнэлгээний тайлан гэсэн боловч шинжилгээний тайлан гэх нэршлээр шүүхэд ирүүлсэн байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу иргэн аж ахуй нэгж байгууллагад холбогдуулан гаргадаг. Нөгөө талаар хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн зарим зүйлийг дүгнэлт гаргахдаа иш татаж болно гэсэн байдаг. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд хамтын үйл ажиллагааны түүхий эдийн материалын хэмжээ нь таамаглан тооцоолсны дагуу явагдсан гэсэн. Таамаглан тооцоолох аргыг Шүүхийн шинжилгээний байгууллага хэрэглэдэггүй. Зөвхөн Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангасан шинжилгээний объект дээр дүгнэлт хийдэг талаар тайлбарласан байдаг. Мөнгө шилжүүлсэн болон хүлээж авснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хамтран ажиллах, хамтын бизнесийн харилцаа байсныг нотолдог. Мөнгө нь нэхэмжлэгчээс хариуцагч руу буюу нэг л урсгалаар орсон байдаг. Харин хариуцагчаас нэхэмжлэгч рүү шилжүүлсэн мөнгөн урсгал байхгүй байна гэж шинжээч дүгнэж байна. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс энэ бол хамтран ажиллах гэрээний хэлбэр биш гэж үзэж байгаа бөгөөд ажил гүйцэтгэх эсхүл хөдөлмөрийн гэрээний асуудал гэж хэлж байгаа.
Талууд хамтран ажилласан, ашиг олсон болон түүний тооцоолол зэргийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн болон бусад компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Нэхэмжлэгч өөрөө хүсэлтээрээ холбогдох байгууллагаар дүгнэлт гаргуулсан бөгөөд тухайн дүгнэлтийг нотлох баримтаас аль нэгэн байдлаар хасаагүй үйл баримт байгааг анхаарч үзнэ үү. “Д” ХХК-иас нэг урсгалын мөнгөн шилжүүлэг нь тогтмол ажлын дараалалтай байсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт, хавтаст хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлтээ гаргасан талаар илэрхийлсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчид үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, түүнтэй холбогдуулан гаргасан нотлох баримт зэрэг нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Шүүхийн шинэчилсэн байцаалтад 1986 онд 1000 толгой хоньтой байсан талаар хэлсэн. 1986 онд Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан. Тухайн үед 1000 толгой хонийг бизнесийн үйл ажиллагааны зорилгоор ашиглах боломжгүй үе байсан. Мөн хариуцагчийн зүгээс Д.Нгээс авсан нэг ч төгрөг байхгүй. Жуковт авсан байрыг Д.Нн хүүхэд н.Эд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байсан. Бусад ажилтнуудад байрны урамшуулал өгдөг байсан гэдэг. Бусад ажилтнуудад байрны мөнгө, урамшуулал өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Эсрэгээрээ Жуковт авсан байрыг Д.Нн хүүхэд н.Эд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байсан баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Хамтын бизнесийн үйл ажиллагаа хэнээс эхэлсэн нь чухал биш бөгөөд энэ бизнесийн үйл ажиллагаа хэдэн төгрөгийн ашиг олсон бөгөөд тухайн ашгаас хэн хэдэн төгрөгийг өөртөө захиран зарцуулсан талаар голчлон ярих нь зүйтэй гэж бодож байна. Хэрэгт авагдсан баримт, хувийн болон төрийн өмчийн байгууллагуудын дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, бусад холбогдох нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.
Хариуцагчаас 1999-2013 онд зах зээл эхэлж байсан үе бөгөөд хүмүүс хууль зүйн мэдлэггүй, ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй үе байсан. Тухайн бизнес нь орон нутагт эрхлэгдэж байсан учир хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болон нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй талаар тайлбарлаж байна. Тэгвэл ажилтандаа олгож байсан цалин, хөлсийг ямар хэлбэрээр олгож байсан талаар хариуцагч нотлох үүрэгтэй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 25.2.2-т заасан үүрэг юм. Ямар нэгэн ажилтан авахад тэр хүнд заавал цалин, хөлс өгөх үүрэгтэй. 1999 он эсхүл 2013 он, бүр өнөөдөр ч байсан цалингүйгээр хүнийг ажиллуулна гэж байхгүй. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд цалин, хөлс олгож авч байсан талаар бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Иймд, хариуцагч М.Ц нь нэхэмжлэгчийг ажилтнаар ажиллуулж байсан гэсэн тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй учир талууд түүхий эдийн бизнест хамтарч ажиллаж байсан гэж харагдаж байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт хамтран ажиллах гэрээг бичгээр болон амаар хийж болох талаар заасан байдаг. Хэрэв бичгээр хийсэн бол хамтран ажиллах хугацаа, ашиг орлогын тооцоо зэргийг заавал тусгах шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд гэрээг амаар байгуулсан байх тул хамтран ажилласан талаар амаараа нотлох үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт зааснаар М.Ц, Д.Н нар амаараа хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт дундаа өмчлөх хөрөнгийн үр шим түүнийг нэгтгэн нийлүүлснээс бий болсон хөрөнгө нь талуудыг дундаа өмчлөх хөрөнгө байна гэж заасан. Нэгэнт талуудын хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан учир тухайн үеийн Д.Нн гаргаж өгсөн 19 тэрбум төгрөгийн орлого нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хамтран ажиллах гэрээнээс бий болсон дундын хөрөнгө гэж үзэж байна. Гарааны бизнес хэдэн төгрөгөөр эхэлсэн талаар талууд янз бүрийн тайлбар өгч байна. Энэ хоёр хүн бизнес эхлэхэд хэн хэдэн төгрөг гаргасан талаар тохиролцоогүй нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тодорхой боллоо. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж заасан. Энэ заалтаар хамтран ажиллах гэрээ эхлэх үед хэн хэдэн төгрөг оруулсан нь хамааралгүй болж байна. Д.Н нь Улаанбаатар хотод бүх түүхий эдийг зарж борлуулдаг байсан талаар хэлж байна. Тэгэхээр энэ хоёрын бизнес нь мөнгө нийлүүлж бизнес эхлэхээс илүүтэй оролцооны хэлбэр байсныг харж болно. Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим буюу хариуцагчийн өөртөө худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүд хаанаас эх үүсвэртэй талаар бид асуухад “манай хадам аав 1000 малтай байсан, тэрийгээ зарсан” гэж хэлж байна. Гэвч 1999 оны үед 1000 малтай хүн байдаггүй байсан. 1000 малтай болно гэдэг 2000 оны дунд үеэс эхлэн боломжтой байсан. Зах зээлийн үед хэн ямар хэмжээний мал хувьчилж авч байсан талаар хүн бүхэн мэднэ. Тухайн малыг 1000 болгоно гэдэг 10-20 жилийн хөдөлмөр байх ёстой. Иймд энэ тайлбар худал байна гэж үзэж байна.
Тодруулбал үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэр нь хамтран ажиллах гэрээнээс үүссэн үр ашиг байсан гэдэг үүгээр тогтоогдож байна. Хариуцагч нь 5 ажилтантай байсан гэх боловч М.Цгаас ажилчид нь цалин хөлс хэрхэн авдаг талаар тодорхой хэлээгүй байгаа. Байр авах гэж байгаа бол зээл авдаг байсан талаар хэлдэг. Гэтэл хариуцагч нь ажилчдаа дэмжиж байрны урьдчилгаа төлж өгдөг байсан гэж хэлсэн. Хамтран ажиллах гэрээнээс олсон дундын хөрөнгөөс хоёулаа эд хөрөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг. Ажилтан гэх Д.Н нь хөрөнгө завшиж, мөнгө шамшигдуулсан гэж хэлсэн боловч ажлаас халаагүй байдаг. 6 дугаар хавтаст хэргийн 172 дугаар талд М.Цгийн гараар бичсэн “М.Ц Д.Н нь хамтарч ажиллаж дундын асуудлаа шийдвэрлэнэ” гэж бичиг байдаг. 6 дугаар хавтаст хэргийн 77 дугаар талд гэрч н.Д мэдүүлэхдээ “Намайг түүхий эдээ авах гэж байхад манай талийгаач аавыг Д.Н сураглаад явж байсан. Тэгээд ааваар шороо татуулдаг байсан. Тэгэхэд би өрх тусгаарласан байсан. Манай аав Д.Нн аав Дтай нэг газар ажилладаг байсан учир бие биесээ мэддэг байсан. Тэгээд Д.Нтэй уулзаад шороо татаж өглөө гэж ярьдаг байсан” гэсэн байдаг. Энэ нь Өгөөж захыг барьж эхлэх талаар хэлсэн байна. Гэтэл хариуцагч нь Өгөөж захыг барихад Д.Н оролцоогүй бөгөөд Говь-Алтай аймагт ч байхгүй байсан гэж тайлбарладаг. Д.Н тэр үед суурийн шороо татах асуудлаар н.Дийн аавтай яриад шороо татуулаад явж байсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримт, мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан байдаг. Үүнийг буюу Д.Нгээс гаргаж өгсөн гараар тэмдэглэсэн дэвтрийг тус хуулийн 44.2-т зааснаар шүүхэд эхээр нь гаргаж өгсөн. Үйл ажиллагааны үр ашгийн тооцооллыг хийхдээ шүүхэд гаргаж өгсөн 8 дэвтэр, М.Ц болон Д.Н нарын дансны хуулга, шүүхээс бүрдүүлсэн Үндэсний статистикийн газрын мэдээлэл, гэрчийн мэдүүлгүүд зэргээр хамтатган гаргасан. Энэ тооцоолол дээр 2002 оноос эхлэн хэнээс хэдэн төгрөг зээлж авсан, Говь-Алтайгаас авсан түүхий эд, Улаанбаатарт зарсан түүхий эдийн үнэ, шилжүүлсэн мөнгө, хэдэн төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хэрхэн авсан талаар бичсэн байдаг. Энэ дагуу нэхэмжлэлийн шаардлага тодорхой болсон. Тухайн дэвтрүүдийг шүүхээс нотлох баримтаас хасаагүй мөн хариуцагч талаас энэ талаар хүсэлт гаргаагүй. Энэ тооцооллыг гаргахдаа зардлын тооцооллыг яагаад дутуу гаргаж байгаа вэ гэж асууж байна. “Д” ХХК болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн зэрэг олон шинжээч томилж байхад хариуцагчийн зүгээс түүхий эдийг авахад ямар хэмжээний хөрөнгийг хэрхэн гаргаж байсан талаар баримтаа гаргаж өгөх ёстой байсан. Шинжээч шүүх хуралдааны үед хавтаст хэрэгт авагдсан баримт, “Д” ХХК-д байгаа мэдээллийн баазад тулгуурлан хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартын дагуу бид энэ тооцооллыг гаргасан талаар хэлж байна. Хариуцагч шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс болж тооцоолол зөв гарсан эсэх талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн боловч бодит баримтын хүрээнд үнэлгээг хийсэн байна. н.Б шинжээч 2 өөр хуулиар явагддаг байгууллага учир Шүүхийн шинжилгээний тухай хуулийн баримтлан хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахыг зөвшөөр чадахгүй түүнээс биш хөрөнгийн үнэлгээний тайлан ямар нэгэн байдлаар хууль бус гэж хэлэхгүй гэсэн тайлбар хэлсэн. Иймд “Д” ХХК-ийн тайлан бол хууль зөрчөөгүй бөгөөд хамтын ажиллагааны гэрээний үр дүнгээс 817,438,512 төгрөгийн ашиг олсон талаар тогтоосон нь хуульд нийцэж байна.
Йймээс Д.Нг М.Цтай 1999 оноос 2013 оны 9 дүгээр сар хүртэл түүхий эдийн бизнес хамтран эрхэлж байсныг тогтоолгох, хамтран бизнес эрхэлж байх хугацаанд нийт 19,084,628,200.00 төгрөг олсон болохыг тогтоолгох, мөн хамтран ажиллаж байх хугацааны орлогоос 1,595,639,592.00 төгрөгийн ашиг олсныг тогтоолгож, нийт олсон ашгийн 50 хувь болох 797,819,796.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэхэмжлэлд дурдсанаар зохигчид 15 жил хамтран ажиллаж дундын хөрөнгө бий болгосон мэтээр дурьджээ. Гэтэл бодит байдал дээр бид огт хамтран ажилласан зүйлгүй ба харин эсэргээрээ Д.Н нь миний удирдлаган дор ажилтан байсан. Миний бие олон жил түүхий эд болон махны бизнес хийсэн. Ингэхдээ Д.Н нь миний бизнесийн арьс шир, ноос ноолуурыг борлуулах ажилд туслах ажилтнаар ажиллаж байсан. Тэрээр Говь-Алтай аймаг болон бусад хөдөө орон нутгаас миний цуглуулж, ялгаж, савлаж бэлтгэсэн арьс шир, ноос ноолуурыг Эмээлт дахь миний эзэмшлийн агуулахад хүрэлцэн ирэх үед тоо ширхэг, жин зэргийг миний өгсөн жагсаалтын дагуу тулган авах үүрэг хүлээдэг. Ингэхдээ мөн л миний мөнгөөр ачигч хөлслөн ажиллуулдаг байсан юм. Улмаар Эмээлт дээр түүхий авч буй хүмүүстэй уулзаад тэдэнд түүхий эдийг үзүүлж үнийн санапыг нь аваад надад мэдэгддэг байсан. Энэ үед нь би түүхий эдийг цуглуулахад гарсан болон тээврийн зардал түүнчлэн бусад урсгал зардлаа тооцож байгаад зарах эсэхээ шийддэг. Хэрэв тухайн үед нь үнэ тохиролцвол ачиж ирсэн машинаас шууд борлуулалт хийгдэж худалдан авагч өөрийн тээврийн хэрэгсэлд ачин авч явдаг. Зарим тохиолдолд валютын ханш болон бусад нөхцөлөөс шалтгаалан алдагдал үүсэхээр байвал миний зааврын дагуу Эмээлтэд байрлах агуулахад маань буулгаад миний манаач харж үлддэг. Харин борлуулалт хийгдсэн тохиолдолд худалдан авагчаас шалтгаалан төлбөр нь зарим үед шууд миний данс руу зарим үед Д.Нгийн дансаар дамжин надад ирдэг. Ийнхүү Д.Н нь надад ажиллаж байх хугацаанд би түүний хөдөлмөрийг үнэлж дор дурьдсан санхүүгийн тусламжийг үзүүлсэн. Үүнд,
Эдгээрийг нэгтгэн тооцвол би Д.Нд сайхан сэтгэлээр ажлын хөлс болгож өгсөн болон надаас хулгайлж учруулсан хохирлын нийт дүн нь 446,352,500.00 төгрөг болж байна. Хариуцагч миний бие энэхүү 15 жилийн хугацаанд Д.Нг түүхий эд борлуулалтын ажилдаа туслах ажилтнаар ажиллуулж байхдаа түүнийг үнэнч ажилтан гэж ойлгон, итгэж байсан. Тийм ч учраас түүний хийсэн ажлын хөлснөөс хэд дахин их хэмжээний мөнгөн хөрөнгийг түүний ахуй амьдарал, ар гэр, үр хүүхдийнх нь төлөө зарцуулж байсан болно. Гэтэл Д.Н нь дээрх жагсаалтад дурьдсан алтны мөнгөнөөс буюу 15-21 дүгээрт дурьдсан мөнгөнүүдийг миний зөвшөөрөлгүйгээр хувьдаа ашиглаж миний итгэлийг эвдэн намайг ихээр гомдоосон юм. Иймд би энэ талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулсан. Улмаар Д.Н нь өөрөө хүний мөнгийг авч ашиглаад энэ нь шалгагдаад эхлэхээр ийнхүү зориуд үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Нэхэмжлэлд дурьдсанаар нэхэмжлэгч бид хоёр хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан мэтээр бичжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Д.Н нь үүнийгээ нотлох үүргийг өөрөө хүлээнэ. Гэтэл бодит байдалд ийм гэрээ хэлцэл огт байхгүй тул энэ нь нотлогдохгүй гэдэгт итгэлтэй байна.
Түүхий эд бол жилийн 4 улиралд эргэлддэг наймаа биш. Хаврын цагт малын арьс нимгэрээд чанар муудаад түүхий эд борлодоггүй. Тэр үед цагаан сар хүртэл түүхий эд аваад нэг хэсэг зогсдог. Түүхий эд зогсдог бүх үед бүх хөрөнгө миний дансанд байршдаг. Энэ хүн надад бүх мөнгийг өгдөг байсан. Манай ах бүтэн сар газар хөөцөлдөөд хоосон газар авах зөвшөөрөл аваад захирамж гаргуулж авч байсан. Д.Н нь ааваараа дамжуулан трактор гуйгаад н.Жадамба гуайгаар ногоон шороо ачуулж байсан. Тэглээ гээд тэр Д.Нн юм болохгүй. Би тэрнээс өмнө сар гаруй хөөцөлдөж байж зөвшөөрлөө гаргаад дараа нь шороогоо ачуулж байсан. Намайг бизнес эрхэлж байхад ийм 8 дэвтэр байгаагүй, 8 дэвтрийн бүх бичиг данстай нийлж байгаа. Энэ дэвтрүүдийг сүүлд нөхөж хийсэн. Д.Нн ганц барьдаг юм нь дансны хуулга. Д.Н түрүүчийн ачаа яасан гэхэд барих цаасгүй байж байдаг байсан. Баянзүрх дүүргийг цагдаагийн хэлтэст намайг аваачиж өгөөд хоёуланд нь Эрүү үүсээд тэгээд бид салсан. Надад тийм заль мэх байдаггүй. Би Д.Нд 3 хүүхдийг чинь хоолонд нь хүргэж өгнө гэж хэлсэн. Би бүх хүүхдүүдийг нь хандивын мөнгө төлж сургуульд оруулж байсан. Бага хүүхдийг нь 3,500 ам.доллар өгч хэлний бэлтгэлд явуулсан. Тэр бүх зардал буюу 1 жилийн 10 гаруй сая төгрөгийг би төлж байсан. Түүхий эд авах болгондоо Хятадуудаас мөнгө авдаг зүйл байхгүй. Ноолуур гарах үед болон ямааны арьс авахдаа л мөнгө авдаг. Гэхдээ Хятадууд 50,000,000.00 төгрөгөөс дээш мөнгө өгдөггүй. Миний түүхий эд бараа материал бүгд бэлэн байдаг. Хятадууд тэрийг авахын тулд надад урьдчилгаа өгдөг. Би өөрийн мөнгөөр түүхий эд авдаг. Миний түүхий эд чанартай байдаг учир Хятадууд авахдаа дуртай байдаг. Миний нөхөр түүхий эдийн хажуугаар контейнер дүүрэн гурил будаа зараад зогсдог байсан. Тэр бол миний хөрөнгө. 1993 оноос эхлэн 2013 он хүртэл би 20 жил бизнес хийдэг байсан. Шүүх хуралдаанд баахан гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Манай ах бид хоёрыг тэд нар яаж мэдэх билээ. Одоо л ченж хийгээд 10 орчим жил болж байгаа хүүхдүүд шүү дээ. Д.Н гэгч бүх ченжүүдийн машинд суугаад тэгж хэлээд өг гэж хэлж байсан талаар ярьж байсан.
Тэд нар өгөөж төвийг хэн барьсан талаар болон 90 хэдэн оны бизнесийг хэн ч мэдэхгүй. Өлөнгийн н.Нэргүй гэж эрэгтэй буржгар үстэй хүн байсан. Тэр хүнийг өөрийгөө гэж жүжиглэдэг. Ингэж болохгүй. н.А ах 2000 онд байраа зарсан. Түүний эхнэр нь Солонгос явсан 10 дугаар анги төгсөх охин нь ээжийнхээ талын ах, дүү нар дээр байдаг. Өөрөө айл айлаар явсан хүн байсан. Сүүлд 1 дүгээр хороололд зарсан байр нь эхнэр, охин гээд 3 хүний нэр дээр байсан. Арай гэж тэр байрыг өөрийн болгож байсан. Тэрнээс биш 9,500,000.00 төгрөгийг би мөнгөгүйдээ гуйгаагүй. Би 3 сар л эргэлдүүлээд буцаагаад өгсөн. Тэр байрыг зараад нас барсан найзынхаа эхнэртэй ороод суусан. Тэр хүүхний зээлийг төлөх гэсэн юм гэхэд нь би 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийнх нь дансаар 2,000,000.00 төгрөг явуулсан. Тэр хүний 9,500,000.00 төгрөгийг 10 хэдэн жил эргэлдүүлсэн зүйл байхгүй. Би ашиг олохоосоо илүүтэй шатсан.
Нэхэмжлэлийн сүүлийн дүн нь 797 сая төгрөг нэхэмжилж байгаа боловч үндэслэл нь тодорхойгүй байгаа. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэхэмжилж байгаа гэж ойлгосон. Энэ хоёр хүн хөрөнгө нийлүүлсэн нь тодорхой биш. Хөдөлмөрийн гэрээгүй учир ажилтан биш гэж хэлж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй асуудал нь энэ хүн М.Цгийн ажилтан биш гэдгийг нотлох зүйл биш. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан талаар асуудлыг энэ хоёрын хооронд үүссэн асуудалтай холихгүй байхыг хүсэж байна. Хамтран ажил хийж байсныг нотолсон 12 хуудастай тооцооллыг бид нотлох баримтаар судлаагүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна. М.Цгийн хэлдэг үнэн. Энэ 8 дэвтэр бол сүүлд нь хийсэн баримт. Иймд 8 дэвтэр болон 12 хуудастай тооцооллыг нотлох баримтаас хасах асуудлыг ярих нь зүйтэй. 2000-2013 оны хооронд 21 аймгийн бүх сумдын мэдээлэл байгаа юу гэхэд байгаа гэж байсан. Гэвч нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Статистикийн мэдээлэл бол өдөр тутамд цагаар гардаг мэдээлэл биш. Сараар болон хагас бүтэн жилээр гардаг. Түүнчлэн Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар итгэлцлээр хамтран ажилласан бол хамтран ажилласанд тооцон гэж байна.
Гэтэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлд хамтран ажиллах гэрээгээр хуулийн этгээд болон хүмүүс ашиг олох болон тодорхой бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд үүрэг хүлээхийг хэлдэг. Энд итгэлцэл гэдэг зүйл байхгүй. Тийм учир ямар учраас байгуулагдсан хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан талаар нэхэмжлэгч хариулж чадаагүй. Өөрийнхөө гаргасан нэхэмжлэлийг нотлох үүрэг байгаа боловч үүнийгээ нотолж чадаагүй. Гүйлгээний орлого зарлагын урсгалаар хөрөнгийн эх үүсвэрийг нотлоогүй. 10 хавтаст хэргийн 3 нь дансны хуулга байгаа. Мэргэжлийн төрийн байгууллага ямар ч боломжгүй гэж дүгнэлт гаргадаг. Хөндлөнгийн үнэлгээний байгууллага таамаглал гаргаж дүгнэлт гаргадаг. Тэр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж тайлбарлаж байна. “Д” ХХК-ийн үнэлгээг шүүх үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Таамаглал тооцоо нь олон улсын ямар стандартад нийцсэнээр энэ дүгнэлт гарч ирсэн талаар энд байхгүй байна. Даубл аксеом аудитын дүгнэлтийг Д.Нн хүсэлтээр хийсэн. Д.Нн хөрөнгийн асуудал оролцсон талаар нэг ч өгүүлбэр дүгнэлтэд байхгүй. “Д” ХХК-иас шилжүүлгийн асуудлууд нэг хэвийн он, сар өдөртэй таарч байгаа гэж байна. Дансны шилжүүлгийн баримтыг хуулж байгаа учир яаж зөрөх билээ. Хэвлэж гаргасан зүйлсийг дэвтэр дээр гараар бичсэн байна. Энийг нотлох баримт гэж үзэхгүй. 1000 хонь гэж арай л дэндүү мушгиж ярьж байна. Процессын эрх зүй талаас нотлох баримаар юуг нотлох гэж байгаа нь тодорхойгүй бөгөөд таамаглал төдий байна. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин тохиролцоогүй учир байр машин авч өгч байгаа нь хамтран ажилласны үр шимээ өгч байгаа хэлбэр байна. Өнөөдөр энд тэндээс мэдээлэл цуглуулаад ийм байх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт бичгээр болон амаар байгуулж болох талаар заасан. Асуудлын гол нь энэ хоёр хүний хооронд ямар харилцаа үүссэн бэ гэдэг юм. Иргэний хувьд эдгээр хүмүүс гэрт нь очдог гэр оронд нь тусалдаг байсан нь тусдаа асуудал. Бид энд хууль зүйн үр дагавар бүхий нийгмийн харилцааг нотлох гэж байгаа. Гэтэл энэ талаар нотолгоо огт гарч ирэхгүй байгаа. Иргэний хуулийн 477.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ гаргаж ирээд 19 тэрбум төгрөгийн дундын хөрөнгө гэж байна. Гэтэл дундын хөрөнгө, хуваарьт өмчийг хэрхэн тооцох талаар байхгүй байна. Хэдэн төрөг гаргасан нь нотлогдоогүй учир 50 хувиар тооцно гэсэн. Бусад ажилтнуудад зээл өгдөг Д.Нд байр өгдөг учир хамтран ажилласан байна мөн хэдэн төгрөг оруулсан нь чухал биш гэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хувь хөрөнгө оруулж байж үйл ажиллагаа явуулах ёстой талаар заасан байтал энэ хуулийн гол зохицуулалтаа үгүйсгэж ярьж байгаа нь хэтэрхий өрөөсгөл юм. Бид нар М.Цтай хамтарч ажилладаг бөгөөд Д.Н шиг үүрэг гүйцэтгэдэг 3 хүнийг л гэрчээр асуулгасан. Энэ хүмүүс нөхцөл байдлыг хэлсэн. Д.Нн асуулгасан 20 орчим хүн нь өчигдрийн Д.Нн ярьсан зүйлсийг тоть шиг давтсан байдаг. Д.Нн хэдэн төгрөг оруулсан талаар тэдгээр хүмүүс мэдэхгүй. Тийм учраас эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нотлох баримтын эх сурвалж болохгүй. Хууль сануулсан байж болох ч энэ худал мэдээлэл нь өөр бусад нотлох баримтаар нотлогдох тохиолдолд Эрүүгийн хариуцлагад татагдаж энэ үед хууль сануулсан асуудал ач холбогдолтой болдог. Д.Н нь миний ах н.Алтангэрэл болон эгч нар хөрөнгө оруулсан гэж хэлдэг.
Өнөөдөр тодруулж асуухад оруулсан хөрөнгөө буцаагаад авсан гэж хэлсэн. Тэгэхлээр тус хөрөнгийн үр өгөөжийн асуудал байхгүй. Бичгийн нотлох баримт хангалттай байгаа бөгөөд 408,719,256.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулахаар өмгөөлөгч нь хэлсэн. Нэхэмжлэлийн хэмжээг өмгөөлөгч өөрчилсөн бөгөөд тийм эрх олгогдсон эсэх нь эргэлзээтэй. Түүнээс гадна Д.Нг үйл ажиллагаанд оролцсон талаар маргаагүй. Өмч шамшигдуулсан бол ямар учраас халаагүй вэ гэсэн асуултад М.Ц тодорхой хариулт өгсөн. Эрүүгийн хэрэгт хоёулаа яваад яахав гээд хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд бичиг хийж өгсөн. Тэрнээс иш хамтын ажиллагааны цаашдын асуудлыг ярьж байгаа зүйл биш юм. Хэрэгт авагдсан 8 дэвтрийг нотлох баримтаас хасах талаах хүсэлт гаргаагүй гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-т зааснаар шүүх шийдвэр гаргахдаа энэ талаар шийдвэрлэх бөгөөд энэ нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал. Энэ асуудлаар бид санал хүсэлт гаргах эрхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг хуульд зааснаар цуглуулсан эсэхийг шүүх дотоод итгэл үнэмшлээр үнэлнэ. Түүнээс биш бидний хүсэл зорилгоос хамаарахгүй. Түүхий эд авсан эх үүсвэрээ нотлох ёстой гэж байна. Хариуцагч биш нэхэмжлэгч энэ талаар нотлох ёстой. Энийг үндсэндээ сүүлийн 10 жилийн хугацааг нотолсонгүй. “Д” ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бид энэ хоёр өдөр судлагдсан нотлох баримтын судалж мэтгэлцэхдээ хэрэгт хамааралтай зүйлийг ялгаж харах нь чухал. Тэгэхийн тулд зохигч талын хооронд үүссэн нийгмийн харилцааг зөв тодорхойлох ёстой. Өнөөдрийг хүртэлх 10 орчим жилийн хугацаанд нэхэмжлэгч нь оруулсан хөрөнгөө нотолж чадаагүй учир хамтран ажиллагч биш байна. Тэгвэл яг ямар харилцаа үүссэн бэ гэдэгт ач холбогдол өгөх ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ гэж байна. Хэрэв гэрээ гэж үзэж байгаа бол зохигч талуудын хооронд ямар хэлцэл хэрхэн байгуулагдсан талаар асуудал гарч ирнэ. Хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөрлөсний хөлсийг өгсөн өгөхдөө хэд дахин давуулж өгсөн бөгөөд миний ажилтан байсан гэж байгаа. Үүнийг өнөөдрийг хүртэл няцааж чадаагүй. Нэгэнт зохигч талуудын хооронд маргаантай асуудал байгаа учир нотлох баримт гаргаж ирэхээс аргагүй. Хамгийн түрүүнд бид зохигчдын хооронд үүссэн харилцаа, бодит нөхцөл байдлуудыг дүгнэх хэрэгтэй. Н нь 1993 оноос хойш гадаадад гарсан гарсан. Гэр орноо зараад бизнес эрхэлж эхэлсэн. 1999 онд анх удаа уулзаж 1,000,000 төгрөг гуйгаад өлөнгийн бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд өлөнгийн н.Н гэдэг бол өөр эрэгтэй хүн байсан гэдгийг хэлдэг. Ингээд үзэхэд Нэргүй гэдэг өөр хүн байсан байна. н.Д, н.А нараас зээл аваад Хаан банкнаас 15 удаагийн зээл аваад нийтдээ 2.6 тэрбум төгрөг болж байгаа. Хэрэв энэ хөрөнгөөс ашиг хуваана гэж байгаа бол хамгийн түрүүнд хамтран ажиллах гэрээгээ байгуулаад хувь хөрөнгө оруулсан байх ёстой. Нэгэнт хувь хөрөнгө оруулаагүй учир хамтран ажилласан бөгөөд үр ашгийг хүртэх асуудал яригдахгүй. 10 жилийн хугацаанд олон шинжээчийн дүгнэлт гарч, олон нотлох баримт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа 10 удаа өөрчилсөн боловч нотолж чадаагүй. Ийм учир энэ хэргийг анх шүүх хүлээж авахаас татгалзах ёстой байсан. Хаа хамаагүй этгээдүүдийн хөрөнгийг баахан битүүмжилсэн. Анхнаасаа хууль зөрчсөн ажиллагаа явагдсан учир өнөөдөр ийм нөхцөл байдал үүсээд байна. М.Цгийн зүгээс Д.Нн хөдөлмөрийг нь үнэлж 440,000,000 төгрөгийн ашиг өгсөн талаар маргахгүй байгаа. Олон жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр тодорхой хэмжээний бизнес хийж өөртөө болон гэр бүлийн хүмүүс үл хөдлөх хөрөнгүүдийг авч өгсөн. Эдгээр хөрөнгийн мэдээллийг гаргаж өгсөн. Хэрэв Д.Н энэ бизнест өөрийн хөрөнгөө оруулсан гэж үзсэн бол хамтран өмчлөгч болох боломжтой байсан. Ингэж шаардаагүй учир зөрчигдсөн үйлдэл байхгүй. Энэ хоёр хүн хамт явдаг байсан учир гуравдагч этгээдийн хувьд хамтран ажилладаг байсан гэсэн ойлголт төрүүлж байсан байна. Энэ хугацаанд талуудын хооронд ашгаа хуваах талаар тохиролцоо огт болж байгаагүй. Сая өгсөн 8 дэвтэр, 12 хуудас шинжээчийн баримтын талаар ярьсан. Апорел аудитын дүгнэлтэд энэ дансаар орсон мөнгийг Д.Нгийн мөнгө гэж үзэх үндэслэлгүй байна. Сэжигтэн М.Ц, н.Сүхбаатар нарын бизнесийн орлогын эх үүсвэр байна гэж тодорхойлсон байдаг. Д.Нн хувьд хөрөнгө оруулаагүй нь түүхийн эдийн орлогод хамааралгүй байна гэж дүгнэсэн. Энэ бол хамгийн чухал шинжээчийн дүгнэлт. Залилуулж алдсан гэх хөрөнгө нь санхүүгийн эх үүсвэрээр нотлогдоогүй байна гэсэн байх бөгөөд энэ дүгнэлт хүчин төгөлдөр. Энэ дүгнэлтээр Эрүүгийн хэрэг хаагдсан байдаг. Энэ хэргийг 1 жил гаран шалгасан. н.Бурмаа нь хамгийн сүүлд “хохирогч гэх Д.Н, М.Ц, н.Сүхбаатар нарын бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж ажил хэргийн болон бизнесийн үйл ажиллагаатай холбогдуулан гомдол гаргасан гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг гаргасан чинь энэ сүүлийн өгүүлбэрийг ёс зүйн алдаа гэж үзсэн. Түүнээс биш Апорел аудитын дүгнэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй. Иймд Апорел аудитын дүгнэлт бол хамгийн өндөр ач холбогдол бүхий байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 дахь дүгнэлтэд бичигдсэн зүйлсийг дахин давтаж яримааргүй байна. “Д” ХХК-нь үндсэн хууль, үнэлгээний тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хууль, олон улсын стандартыг дагаж мөрддөг гэдгийг хэлсэн. Би зарлагыг хэрхэн тооцсон талаар асуухад хууль зүйн үндэслэлээр тооцсон гэж хариулсан. Шинжилгээний тухай хуулийн 10.4 дэх хэсэгт заасныг хангаагүй бөгөөд нэгэнт шүүхээс ирсэн баримт ирсэн учир бид үнэн зөвийг шалгах эрхгүй гэдгийг хэлж байна. Гэтэл шүүхээс 8 дэвтэр болон 12 хуудас баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үнэлээгүй. Энийг нотлох баримтын шаардлага хангаагүй санхүүгийн дэмжих баримт байхгүй учир ашиг орлогын талаар шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна гэж н.Бадамсүрэн 2 удаа дүгнэлтдээ заасан. Д” ХХК-ийн гаргасан дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжээч шинжилгээ хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан. Гэтэл Д” ХХК-ийн дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримталсан зүйл юу ч байхгүй. Шинжилгээний зүйл нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шууд дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна гэж хуульчийн хувьд үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3.1.2, 3.1.5, 8, 9 дүгээр зүйлд заасан зүйл заалтуудыг бүхэлд нь зөрчсөн учир нотлох баримтын эх сурвалж болж чадахгүй гэдгийг хэлмээр байна. Эцэст нь нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага нотлох гэж оролдож байгаа нотлох баримтууд нь ямар нэгэн аргаар нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохгүй байна. Гаргаж байгаа баримтууд нь хөндлөнгийн эсхүл өөрийн гаргасан, бусад нотлох баримтаар нотлогдоогүй баримтууд байх учир эдгээр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх талаар заасан байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа нотлох баримтууд нь бодит байдалд нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан аргаар цугларсан, ач холбогдол бүхий байх ёстой. Гэтэл Д” ХХК-ийн дүгнэлтийн үндэслэл болсон 8 дэвтэр болон 12 хуудас баримт нь сүүлд гаргаж ирсэн, эх сурвалж нь дансны хуулгыг тэр чигээр нь хуулж бичсэн байдаг. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхэд хэзээ ч гаргаж өгч байгаагүй баримтыг сүүлд гаргаж өгч байгаа учир сүүлд өөрсдөө бэлдэж ирсэн баримт учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Ингээд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй байна. Зохигч талуудын хооронд хамтран ажиллах хэлцэл амаар болон бичгээр байгуулагдаагүй учир шаардах эрх үүсэхгүй. Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн гаргасан дүгнэлт, Апорел аудитын дүгнэлт нь өнөөдөр хүчин төгөлдөр бөгөөд “Д” ХХК-ийн гаргасан дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй байна.
Иймд миний гаргаж буй тайлбар, холбогдох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Хариуцагчаас өгсөн нотлох баримт:
1. Хариу тайлбар, хавсралт /2-р хх 49-121/
2. Д.Нгийн тодорхойлолт,
3. “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга,
4. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
5. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
6. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа,
7. Орон сууц захиалгын гэрээ,
8. Мөнгөн шилжүүлэгийн баримт,
9. Иргэний үнэмлэхийн хуулбар,
10. Улсын бүртгэлийн лавлагаа,
11. “Хаан банк” ХХК-ийн 2014.04.16-ны өдрийн 354 тоот албан бичиг, тодорхойлолт, зээлийн гэрээ, барьцааны гэрээ /3-р хх 7-99/
12. Гадаад паспортын хуулбар,
13. “Ш” ХХК-ийн тодорхойлолт,
14. “Б” ХХК-ийн тодорхойлолт,
15. 2016.06.16-ны өдөр шүүхэд гаргасан нотлох баримт /5-р хх 54-72/,
16. П.Б, “Эртний гүрэн” ХХК Б.Б Ч.М нарын тодорхойлолт, /5-р хх 226-229/,
17. Гэрчийн мэдүүлэг /5-р хх 230-238/,
18. Баянгол дүүргийн прокурорын газрын албан бичиг /5-р хх 239/,
19. Тээврийн хэрэгсэл бүртгэх карт /5-р хх 240/,
20. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн 2010.02.18-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал /5-р хх 241/,
21. Аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ /5-р хх 242-245/,
22. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгийн албан бичиг /9-р хх 106-107/,
23. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /9-р хх 231-240/
24. Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол /10-р хх 47-78/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримт:
1. Хариу тайлбар, хавсралт, /3-р хх 135-148, 5-р хх 42-43, /
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
1. “Хаан банк” ХХК-ийн 2013.12.18-ны өдрийн 41/7980, 2014.03.24-ний 29/1982 тоот албан бичиг, 2014.09.12-ны өдрийн 29/7341 тоот албан бичиг, 2015.03.03-ны 29/1521 тоот албан бичиг, хавсралт /1-р хх 95-250, 2-р хх 1-48, 3-р хх 216-217, 4-р хх 38-39, /
2. Говь-Алтай аймгийн бүртгэлийн хэлтэсийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 978 тоот албан бичиг, хавсралт, /2-р хх 135-148/
3. Гэрч М.Сүхбаатар, Г.Жамбалдорж, Ч.Дагиймаа, Л.Оюунчимэг, О.Содномпил Д.Оюунбилэг, Б.Дашжамц, Б.Батбаясгалан, Д.Батсайхан Д.Тодгэрэл, Л.Бат-Амгалан нарын мэдүүлэг /3-р хх 2-4, 114-125, 8-р 123-137, 10-р хх 41-46/,
4. “Голомт банк” ХХК-ийн 2014.03.24-ний 03-хх/289 тоот албан бичиг, хавсралт,
5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014.07.08-ны 2/15614 тоот /3-р хх 183/
6. Монгол банкны 2014.09.30-ны А-6/1046 тоот албан бичиг /3-р хх 223/,
7. Монгол банкны шинжээчийн дүгнэлт /4-р хх 7-12, 71-74/,
8. Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэсийн 2015.03.05-ны өдрийн 121 тоот албан бичиг,
9. Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэсийн 2015.03.03-ны өдрийн 126 тоот албан бичиг,
10. Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэсийн 2015.03.04-ний өдрийн 196 тоот албан бичиг,
11. Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015.03.04-ний өдрийн 174 тоот албан бичиг, хавсралт
12. Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэсийн 2015.03.04-ний өдрийн 1/123 тоот албан бичиг,
13. Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэсийн 2015.03.05-ны өдрийн 8/237 тоот албан бичиг,
14. Налайх дүүргийн бүртгэлийн хэлтэсийн 2015.03.09-ний өдрийн 161 тоот албан бичиг,
15. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015.03.06-ны өдрийн 06/1129 тоот албан бичиг, хавсралт,
16. Гадаад хэргийн яамны 2015.04.08-ны өдрийн 10/1796 тоот албан бичиг, хавсралт,
17. “Лэндс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /4-р хх 207-217/,
18. Шүүхийн журмаар даалгавар гүйцэтгүүлэн авсан гэрч нарын мэдүүлэг /6-р хх 26-78/,
19. Арилжаа банкуудаас ирүүлсэн албан тоот /6-р хх 104-108, 110-122, 140-145, 148-156, 158/
20. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017.06.12-ны 12/4991, 2017.06.30-ны 12/5462 тоот албан бичиг,
21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /8-р хх 92-106, 150-164, 9-р хх 219-222/,
22. Үндэсний статистикийн хорооны 2019.04.25-ны өдрийн 06/360 тоот албан бичиг /8-р хх 180-192/,
23. “Д” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /9-р хх 153-190/,
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Нгээс хариуцагч М.Цд холбогдуулан хамтран ажилласан болохыг тогтоолгож, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашгаас 797,819,796.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “зохигчид 1999 оноос 2013 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтран ажиллахдаа нийт 19,084,628,200.00 төгрөгийн борлуулалтын орлого олж, үүнээс 1,595,639,592.00 төгрөгийн ашиг олсон учраас талууд 797,819,796.00 төгрөгийг авах ёстой” гэж маргасныг хариуцагч нь үл хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллуулж байсан тул хамтран ажилласан гэж үзэхгүй бөгөөд ашиг хуваарилах үүрэг хүлээхгүй гэж маргасан.
Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, тэдгээрийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын маргаж байгаа эрх зүйн харилцааны талаар,
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж тус тус заасан.
Тайлбарлавал, аливаа иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсдэг байна.
Иргэний хуулийн 3 дугаар дэд хэсэг дэхь ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэг буюу уг хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ, мөн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ нь тус тус иргэн, хуулийн этгээд нь эдийн болон эдийн бус баялгийг олж авахтай холбоотой гэрээний эрх зүйн харилцаа мөн хэдий ч эдгээр гэрээнүүд нь талуудын эрх, үүрэг, агуулга, гүйцэтгэх ажил үүрэг, хүлээх хариуцлага, эрсдэл хуваарилах гэх зэргээр ялгаатай юм.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж тус тус заажээ. Тодруулбал, тус гэрээгээр ажиллах иргэн, хуулийн этгээд нь гагцхүү тохиролцсон буюу хуулиар хориглоогүй бүх төрлийн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх, үүний хариуд ажиллуулагч болох иргэн, хуулийн этгээдийн зүгээс ажиллагч этгээдэд хөлс төлөх үүрэг хүлээх бөгөөд талууд үйл ажиллагаагаа өөрийн нэрийн өмнөөс, нэг нэгнээсээ хараат бус бие даасан байдлаар явуулдаг.
Мөн ажиллагчийн гүйцэтгэх ажил үүрэг нь ажлын тодорхой үр дүн биш, харин үйл ажиллагаа байдаг бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол уг ажил үүрэгт ажиллуулагч нь оролцдоггүй, тэрээр ажиллагч этгээдийг үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангах үүрэгтэй ба талууд бие биеийнхээ өмнө гүйцэтгэх чиг үүргийнхээ хүрээнд эсрэг-тэсрэг ашиг сонирхолтой /тохирсон ажлыг зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хөлс төлөхөөс татгалзах/ байдаг, ажиллагч нь өөрийн хүч, хөдөлмөрөө гаргах идэвхитэй байр суурьтай байдаг бол ажиллуулагч буюу захиалагч нь илүү үйлчилгээ авч буй шинж чанартай байдаг байна.
Харин Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан. Тайлбарлавал, хоёр болон түүнээс дээш тооны иргэн, хуулийн этгээд хамтран ашиг олох, аль эсхүл тодорхой зорилгод хүрэхийн тулд тухайлан хуулийн этгээд буюу компани, нөхөрлөл байгуулахгүйгээр нэгдэж ажиллах үүрэг хүлээнэ.
Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээний талууд ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээний нэгэн адил бие биеийнхээ өмнө ажиллагч, захиалагч этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээдэггүй, харин хамтын үйл ажиллагааг нэгдмэл ашиг сонирхолтойгоор хамтран хэрэгжүүлэх бөгөөд бусдын өмнө эсрэг-тэсрэг чиг үүргийг гүйцэтгэхгүй, ийм ашиг сонирхлыг илэрхийлдэггүй ба хамтран /нэг тал болж/ үйл ажиллагаагаа явуулж, олсон орлого, үүсэх эрсдэл, хүлээх хариуцлага зэргийг хуваарилдаг байна.
Үүний тулд талууд хамтын үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай /хөрөнгийн эх үүсвэр/ хураамжийг бүрдүүлж, түүгээр холбогдох үйл ажиллагаагаа санхүүжүүлэх ба хураамжийг мөнгө, эсхүл тодорхой төрлийн эдийн болон эдийн бус хөрөнгө, түүнчлэн ажил үйлчилгээгээр төлж болох хэдий ч хураамжийн хэлбэрээр өгсөн үйлчилгээ нь хамтын үйл ажиллагааны оролцооноос ялгагдах учиртай ба талууд хамтын үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байдаг.
Ингээд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбараар нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нарыг 1999 оноос 2013 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтран ажиллаж байсан гэж дүгнэв.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа талуудыг анхнаасаа хамтран ажиллах талаар тохиролцож гэрээ байгуулаагүй учир энэ талаар тохиролцсон гэж үзэхгүй хэмээн маргасан. Гэтэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж, мөн 476.3-т “Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараахь зүйлийг тусгана” гэж тус тус заасан. Тодруулбал, хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй бөгөөд хэрэв бичгээр байгуулах тохиолдолд 476 дугаар зүйлийн 476.3.1-ээс 476.3.8 дахь хэсэгт заасныг тус тус тохиролцох учиртай.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зохигчид 476 дугаар зүйлийн 476.3.1-ээс 476.3.8 дахь хэсэгт заасныг тус тус тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан бол ийнхүү гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Харин талууд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй нь хамтран ажиллаагүй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж зааснаар зохигчид хамтран ажиллах талаар амаар тохиролцож болно.
Гэвч талууд хамтын үйл ажиллагааны ажил үүрэг, хураамж, удирдлага, гадаад-дотоод харилцаанд төлөөлөх, шийдвэр гаргах зэрэг талаар тухайлан ярилцаагүй байх тул тэдгээрийг хамтран ажилласан эсэхийг зохигчдын хооронд үүссэн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын хамтын үйл ажиллагааны ажил үүрэг, тохиролцооны агуулгын хүрээнд тогтоох нь шүүхийн үүрэг юм.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д.Н нь өөрийн төрсөн дүү Д.Бямбаагийн хамтаар 1997 оноос эхлэн Говь-Алтай аймагт хонь, ямааны өлөн гэдэс худалдан авч, Улаанбаатар хотод өлөн гэдэс боловсруулдаг цехэд тушааж, орлого олох үйл ажиллагааг эрхэлж байсан бол хариуцагч М.Ц нь мөн адил энэ төрлийн бизнесийг эрхлэн явуулахын сацуу гурил худалддаг байсан ажээ.
Гэтэл талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэн аль нь өөрийгөө нөгөө талаасаа түрүүлж түүхий эдийн бизнес буюу хонь, ямааны өлөн гэдэс авч, Улаанбаатар хотод өлөн гэдэс боловсруулдаг цехэд тушаадаг байсан тул хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийнхөө энэхүү ажилд туслалцаа авах байдлаар хөлсөөр ажиллуулдаг байсан гэж маргасан. Гэвч энэ тохиолдолд зохигч нарын хэн нь эхэлж тухайн бизнесийг хийж байсан нь чухал биш бөгөөд талуудын тайлбараар зохигчид бие биетэйгээ танилцсан үеэс эхлэн тус бизнесийг хамтран хийх сэдэл төрсөн гэж дүгнэх боломжтой байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Д.Нд энэхүү бизнесийг цаашид хийхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй болсон тул тэрээр хариуцагч М.Цтай танилцаж, түүнээс хэд хэдэн удаа зээл авч, буцаан төлж байгаад улмаар зохигчид хамтран Говь-Алтай аймагт хонь, ямааны өлөн гэдэс худалдан авч, Улаанбаатар хотод байдаг худалдан авагч нарт нийлүүлэх болжээ. Тухайлбал, зохигч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тэд 1999 оноос 2003 он хүртэлх хугацаанд Говь-Алтай аймагт хамт байж, түүхий эд худалдан авч, Улаанбаатар хот руу хамтран ачуулж, худалдан авагч нарт худалддаг байсан гэсэн үйл баримтын талаар маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаар зохигч нарын үйл баримтын талаар ярьсан тайлбарыг нотлох баримтаар үнэлэх учиртай.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нарт түүхий эдийн борлуулалтын чиглэлээр Говь-Алтай аймгаас малын чанартай, хямд бүтээгдэхүүн /түүхий эд/ худалдан авч, Улаанбаатар хот дахь худалдан авагч нарт үнэ нэмж худалдах /ченж/ бизнес эрхэлж, ашиг олох зорилго хэн алинд нь байсан бөгөөд тэд тус тусдаа уг бизнесийг хийж байгаад хожим хоршиж хөдөлмөрөө нэгтгэж, хамтарч ажиллах болсон байна.
Энэ нь, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд..................” гэж заасантай нийцэж байна.
Талууд эхэндээ буюу 1999 оноос 2003 он хүртэлх хугацаанд Говь-Алтай аймагт хамтдаа түүхий эд худалдан авч, Улаанбаатар хот руу ачиж ирж, худалдан авагч нарт худалддаг байсан боловч үүнээс хойш хугацаанд хариуцагч М.Ц нь Говь-Алтай аймгаас түүхий эд авч, Улаанбаатар хот руу ачуулахад нь нэхэмжлэгч Д.Н нь хотод хүлээн авч, худалдан авагч нарт тоолж хүлээлгэн өгдөг байсан байна.
Өөрөөр хэлбэл, зохигчдын ажил үүргийн хүрээнд хариуцагч нь хөдөө орон нутгаас чанартай, хямд түүхий эд хайж олох, худалдан авах, түргэн муудахаас сэргийлж цэвэрлэх, давслах гэх зэргээр хадгалаад Улаанбаатар хот руу ачуулах үүргийг хэрэгжүүлдэг байсан бол нэхэмжлэгч нь ирсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, захиалга өгсөн болон бусад худалдан авагчдад худалдаж, ашиг олдог байсан байна.
Гэтэл хариуцагч М.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийгөө хамгийн чухал ажил үүргийг гүйцэтгэдэг байсан, нэхэмжлэгч Д.Нг нэгэнт худалдан авч, цэвэрлэж, давслаад Улаанбаатар хот руу ачуулсан ачаа барааг хүлээн авч, худалдан авагч нарт хүлээлгэн өгөх ажлыг хийдэг байсан тул надад тийм хэлбэрээр тусалдаг хөлсний ажилтан байсан гэсэн.
Энэ талаар шүүхэд гэрчээр дуудагдсан Д.Тодгэрэл, М.Содномпил, Б.Дашжамц нар мэдүүлэг өгөхдөө “..........худалдан авагч нартай үнэ ханш тохирох, хөдөө орон нутгаас малын арьс, шир, ноос, ноолуурыг худалдан авах, цэвэрлэх, давслах, Улаанбаатар хот руу ачуулах гэх зэрэг ажлыг М.Ц хийдэг байсан, үйл ажиллагаа явуулж байсан мөнгөний эх үүсвэр нь түүнийх” гэж мэдүүлсэн байна /8-р х.х-ийн 123-137 хуудас./
Гэвч ажил үүргийн хувьд хүндийг нь буюу чухал ажлыг нь хийдэг хүнийг уг бизнесийн өмчлөгч буюу ажиллуулагч гэж үзэхгүй, харин талууд уг үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцох нь хамтын үйл ажиллагааны нэгдмэл оролцоог илэрхийлдэг.
Үүнийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, талууд хамтран ажиллах гэрээний зорилгодоо хүрэх буюу хамтын үйл ажиллагааны эцсийн үр дүнг бий болгоход хамтран ажиллах нь тэдгээрийн үүрэг бөгөөд хэдийгээр ажил үүргийн хуваарь нь өөр, өөр байж болох ч тийнхүү тус тусдаа гүйцэтгэсэн ажлын үр дүн талуудын хамтран ажилласаны үр дагаврын илрэл болдог байна.
Зохигч нарын ажил үүргийн хуваарьтай холбоотой дээр дурдсан үйл баримтын талаар шүүхэд гэрчээр дуудагдсан Б.Батхуяг, Р.Алтайбаатар, Д.Алтантуяа, М.Түндэв, Б.Улаанбат, Р.Буяндэлгэр, Ч.Мөнхдэлгэр, С.Жавхлан, Ч.Лхагвадаш, Р.Энхбаатар, Ж.Дашдаваа нар нэгэн адил мэдүүлэг өгчээ /6-р х.х-ийн 27-67, 77, 78 хуудас/.
Гэвч эдгээр гэрч нарын мэдүүлгээр зохигчдыг хамтран ажиллаж байсныг тогтоох нь учир дутагдалтай бөгөөд, харин хэргийн бусад үйл баримт, нотлох баримттай харьцуулан дүгнэхэд талууд хамтран ажиллах зорилгоор ийнхүү хамтын үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж, мөн 477.2-т “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах үүрэг нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаа гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж байгааг анхаарах учиртай. Хамтран ажиллах гэрээний оролцогч тал ямар хэлбэрийн, хэдий хэмжээний хураамжийг хамтын үйл ажиллагаанд зориулан оруулах талаар зохигчид тохиролцох ба хэрэв тохиролцоогүй бол хураамжийг тэнцүү байдлаар нийлүүлнэ.
Энэхүү шийдвэрийн “зохигчдын маргаж байгаа эрх зүйн харилцааны талаар” гэсэн хэсэгт дурдсанаар талууд зорилгоо хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний санхүүгийн боломжтой /хөрөнгийн эх үүсвэр/ байх ёстой тул оролцогч нараас хураамжийг заавал бүрдүүлж, түүгээр холбогдох үйл ажиллагаагаа санхүүжүүлэх бөгөөд хураамжийг мөнгө, эсхүл тодорхой төрлийн эдийн болон эдийн бус хөрөнгө, түүнчлэн ажил үйлчилгээгээр төлж болно.
Гэтэл зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бие биеийгээ тодорхой хураамж төлөөгүй гэж харилцан үгүйсгэсэн. Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д.Н нь өөрийн төрсөн ах Д.Аээс 19,900,000.00 төгрөгийн зээлж, түүхий эд худалдан авах үйл ажиллагаандаа зарцуулсан талаар зохигчид маргаагүй.
Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “Дабль аксиом аудит” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хараат бус аудитын тайлангаар Д.Аээс 2003 оноос 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 207,453,000.00 төгрөг, түүнчлэн Д.Алтантуяагаас 24,900,000.00 төгрөгийг тус тус хариуцагч М.Цгийн “Хаан банк” ХХК дахь 5315055243, 5315091441 тоот дансуудад шилжүүлсэн байна. Тодруулбал, хамтран ажиллах гэрээний оролцогч нараас мөнгөн хэлбэрээр хураамжийг төлөхдөө заавал өөрийн өмчлөлийн хөрөнгийг л шилжүүлэхийг шаардахгүй ба талууд эдгээр хүмүүсээс авсан 232,353,000.00 төгрөгөөр Говь-Алтай аймгаас хонь, ямааны өлөн гэдэс худалдан авч, Улаанбаатар хотод худалдаад буцаан төлдөг байсан ажээ /4-р х.х-ийн 98, 5-р х.х-ийн 121-138, 242-245, 7-р х.х-ийн 171-185 хуудас/.
Үүнээс гадна хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “Эм Ди Си Пи” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолтоор тус компани нь ноос, ноолуур болон малын түүхий эд боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 255,000,000.00 төгрөг, 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 125,000,000.00 төгрөг, 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 250,000,000.00 төгрөг, 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 265,000,000.00 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.Нд өгч байжээ /4-р х.х-ийн 107-110 хуудас/.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.Нгийн тайлбараар тэрээр “Хан богд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэгээс 2007 оноос 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 340,000,000.00 төгрөгийг зээл хэлбэрээр урьдчилан авсан байна. Үүнийг нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “М.Ц бид хоёр “Эм Ди Си Пи” ХХК, “Хан богд кашмер” ХХК-нд тус тус ноос, ноолуур болон малын түүхий эд нийлүүлэх зорилгоор урьдчилан мөнгө авдаг байсан” гэсэн. Өөрөөр хэлбэл, зохигчид Улаанбаатар хотод байдаг худалдан авагч нараас ноос, ноолуур болон малын түүхий эд худалдан авах мөнгийг нь урьдчилан авч, түүгээр Говь-Алтай аймгаас түүхий эд худалдан авч, буцаан нийлүүлж, үнийн зөрүүнээс ашиг олдог байсан байна.
Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч М.Ц нь 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 удаа “Хаан банк” ХХК-иас 1,038,337,900.00 төгрөгийн зээл авсан, үүнээс гадна түүхий эдийн бизнес эрхлэж эхлэхдээ М.Сүхбаатар, Д.Дарьсүрэн, Н.Ариунболд нарын зарим хүмүүсээс мөнгө зээлж, түүхий эд худалдан авах бизнестээ ашигласан гэж тайлбарласныг нэхэмжлэгч Д.Нгийн зүгээс үгүйсгээгүй /3-р х.х-ийн 9-59, 104, 105 хуудас/.
Өөрөөр хэлбэл, хариуцагч М.Ц нь мөн адил түүхий эдийн бизнесийг эрхлэн явуулахдаа ийнхүү бусдаас зээл, худалдан авагч нараас төлбөрийг нь урьдчилан авч, ноос, ноолуур болон малын түүхий эд худалдан авч, Улаанбаатар хот руу ачуулдаг байсныг нь нэхэмжлэгч Д.Н хүлээн авч, захиалга өгсөн иргэн, хуулийн этгээдэд борлуулах байдлаар үнийн зөрүүнээс ашиг олж, улмаар зээлдүүлэгч болон урьдчилан төлбөр төлсөн этгээдүүдийн төлбөрийг барагдуулж, хуримтлал үүсгэх хэлбэрээр ажилладаг байжээ.
Гэтэл зохигчид Д.А, Д.Алтантуяа, М.Сүхбаатар, Д.Дарьсүрэн, Н.Ариунболд нар, мөн “Хаан банк” ХХК нараас зээлсэн мөнгө болон түүхий эдийн захиалга өгсөн худалдан авагч нарын урьдчилгаа мөнгөний хэмжээний талаар тухайлан данс тайлан хөтлөөгүй, хэн нь хэнээс хэдэн төгрөгийг зээлсэн, хэдэн төгрөгийг урьдчилгаа болгож авсан талаар тодорхой баримттай бүртгэл өгөөгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, “Д” ХХК болон зохигч нарын өгсөн “Дабль аксиом аудит” ХХК, “Аккурэйт аудит” ХХК-иудын тайлан, дүгнэлтээр талуудын бусдаас авсан мөнгө болон нэхэмжлэгч Д.Нгээс хариуцагч М.Цд шилжүүлсэн мөнгөн урсгал, борлуулалтын нийт хэмжээг тус тус тогтоосон байна.
Гэхдээ эдгээр шинжээчийн дүгнэлт, мөн хараат бус аудиторын тайлангаар нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний талаар тухайлан тогтоогоогүй байх тул Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар тэнцүү хэмжээгээр хариуцсан гэж үзэх нь илүү зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Д.Тодгэрэл, О.Содномпил, Б.Дашжамц, А.Номинчулуун нар нэхэмжлэгч Д.Нг хариуцагч М.Цд хөлсөөр ажилладаг ажилтан нь байсан гэсэн бол гэрч Л.Оюунчимэг, Г.Жамбалдорж, Б.Батбаясгалан нар зохигч нарыг хамтран ажилладаг байсан гэж тус тус мэдүүлжээ. Гэтэл тэдгээр хүмүүсийн зүгээс нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нарыг чухам ямар харилцаатай байсныг хууль эрх зүйн утгаар хэлэх боломжгүй ба хэрэв талуудыг хамтран ажиллаагүй буюу нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллаж байсан гэж үзвэл тэрээр ямар үндэслэл, шаардлагаар ажиллуулагчийнхаа үйл ажиллагаанд зориулж бусад этгээдээс 232,353,000.00 гаруй төгрөгийн эх үүсвэрийг олж өгсөн бэ гэсэн асуултанд хариулах шаардлагатай болж байна /3-р х.х-ийн 1-4, 8-р х.х-ийн 123-137, 9-р х.х-ийн 25-31 хуудас/.
Өөрөөр хэлбэл, хариуцагчид хөлсөөр ажилладаг байсан гэх гэрч Д.Тодгэрэл, О.Содномпил, Б.Дашжамц нартай нэхэмжлэгч Д.Нг харьцуулахад нэхэмжлэгч нь анхнаасаа түүхий эдийн бизнесийг эрхлэн хийж байсан, хожим хариуцагч М.Цтай хамтарч Говь-Алтай аймагт хамт түүхий эд худалдан авч, Улаанбаатар хот руу хамтран ачуулж, худалдан авагч нарт худалддаг байсан, ингэхдээ хамтын үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө мөнгийг хамтран шийдвэрлэдэг байсан, эд хөрөнгийн болон хамтын үйл ажиллагааны хувьд гэрч нартай харьцуулахад нэхэмжлэгч нь илүү эрх эдэлдэг, үйл ажиллагааны оролцоо нь өөр байсан гэх зэргээс тус тус дүгнэхэд гэрч нарын мэдүүлгээр буюу нэхэмжлэгч Д.Нг хариуцагч М.Цд хөлсөөр ажилладаг ажилтан нь байсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Харин нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нарыг хамтран ажилладаг байсан гэж мэдүүлэг өгсөн гэрчүүдийн хувьд дээр дурдсанаар тэд зохигч нарыг ямар харилцаатай байсныг хууль эрх зүйн утгаар шууд хэлэх боломжгүй боловч тухайн гэрчүүдийн мэдүүлгийг хэргийн бусад үйл баримттай харьцуулан үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нар хоорондоо илүү нягт харилцан ажилладаг байжээ.
Хариуцагч М.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч Д.Нг зөвхөн худалд гэсэн хүнд малын түүхий эдийг худалддаг байсан, ийнхүү худалдахдаа надаас үнийн санал асуух, худалдан авагч нараас урьдчилгаа мөнгө авахыг миний бие мэддэг байсан, хүмүүс намайг шийдвэр гаргадаг гэдгийг мэддэг тул надтай шууд харилцдаг, энэ утгаараа би нэхэмжлэгчийг өөрийн ажилдаа туслуулдаг байсан” гэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Д.Тодгэрэл, М.Содномпил, Б.Дашжамц нар мэдүүлэг өгөхдөө “..........худалдан авагч нартай үнэ ханш тохирох, хөдөө орон нутгаас малын арьс, шир, ноос, ноолуурыг худалдан авах, цэвэрлэх, давслах, Улаанбаатар хот руу ачуулах, тээврийн хөлс төлөх гэх зэрэг ажлыг М.Ц хийдэг байсан, үйл ажиллагаа явуулж байсан мөнгөний эх үүсвэр нь түүнийх........” гэж, мөн гэрч Л.Оюунчимэг нь “........түүхий эдийн бизнсийн мөнгийн Д.Н олдог байсан, тэр мөнгөний барьцаанд байдаг байсан, Хятадуудаас их хэмжээний мөнгө авч М.Ц руу шилжүүдэг байсан, Д.Н нь хотод байж мөнгө авч явуулаад М.Ц нь түүний эд бэлтгэн явуулдаг байсан........” гэж мэдүүлсэн байна /8-р х.х-ийн 123-137 хуудас./
Үүнээс үзвэл зохигчид хамтын үйл ажиллагааны явцад аливаа шийдвэр гаргахдаа бие биедээ мэдэгддэг, нэгнээсээ санал авдаг, өөрсдийн хариуцсан ажил үүргийнхээ хүрээнд бусдыгаа төлөөлдөг байсан бөгөөд түүн дээр тулгуурлан аль нэг тал нь шийдвэр гаргадаг байсан нь шууд утгаараа ажилтан-ажил олгогчийн харилцааг илэрхийлэхгүй.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна” гэж, мөн 478.2-т “Гэрээний талууд шийдвэрийг олонхийн саналаар гаргахаар гэрээнд заасан бол төлсөн хураамжийн хэмжээнээс үл хамааран оролцогч бүр нэг саналын эрхтэй байна” гэж тус тус заасан. Тайлбарлавал, талууд нийлүүлсэн хураамжийн хэмжээнээс үл хамаарч саналын эрхийн хувьд ижил эрх эдлэх бөгөөд зохигчид дээр дурдсан ажил үүргийнхээ хүрээнд гүйцэтгэвэл зохих ажлаа хэрэгжүүлсэн нь бусдыгаа төлөөлсөн гэж ойлгогдоно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч М.Ц нь Говь-Алтай аймагт бусад этгээдээс түүхий эд авах нь нэхэмжлэгч Д.Нгийн хувьд зөвшөөрөгдсөн үйлдэл бол, харин нэхэмжлэгч нь ачуулсан түүхий эдийг Улаанбаатар хотод хүлээн авч, захиалагч болон худалдан авагч нарт нийлүүлэх нь түүний гүйцэтгэвэл зохих зөвшөөрөгдсөн үйлдэл юм.
Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч М.Цгаас ачуулсан түүхий эдийг бусдад худалдах үнийн саналын талаар зөвшилцөх, хариуцагч нь илүү өндөр үнэ хэлсэн этгээдэд худалдах үүргийг нэхэмжлэгчид өгөх, нэхэмжлэгч нь захиалагч нараас урьдчилгаа мөнгө авах зэргийг шийдвэрлэдэг байсан нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д “.....................талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна” гэж заасантай нийцэж байна.
Тодруулбал, хариуцагч М.Цгаас нэхэмжлэгч Д.Нд түүхий эд худалдан авах үйл ажиллагаатай холбоотой энэ мэт зөвшөөрөл, шийдэл өгч байгаа нь хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч, ажиллуулагч нарын харилцааг шууд илэрхийлэхгүй, харин хамтын үйл ажиллагааны дэг журамтай илүү холбоотой гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.3-т “Хамтын үйл ажиллагааг хэд хэдэн тал бие даан эрхлэн явуулахаар тохиролцсон бол энэ тухай гэрээнд тусгах бөгөөд ийнхүү зөвшилцөж чадаагүй бол гэрээ байгуулахыг хориглоно” гэж, мөн 478.4-т “Хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцно” гэж тус тус заасан.
Тайлбарлавал, хамтран ажиллах гэрээний хамтын үйл ажиллагаа нь нэгдмэл хамтарсан үйл ажиллагаа байдаг тул аль нэг тал нь бие даан эрхлэн үйл ажиллагаагаа явуулах тохиолдолд хамтын шинжийг алдагдуулдаг. Хэдийгээр нэхэмжлэгч Д.Н нь Говь-Алтай аймагт амьдарч, иргэн, хуулийн этгээдээс түүхий эд худалдан авч, Улаанбаатар хот руу ачуулдаггүй байсан боловч хариуцагч М.Цгийн тус аймгаас бэлтгэн нийлүүлсэн ноос, ноолуур болон малын түүхий эдийг Улаанбаатар хотод хүлээн авч худалдан борлуулах үйл ажиллагаа нь нэг нэгнээсээ шууд харилцан хамааралтай буюу нэг үйл ажиллагаа бөгөөд талууд зорилгодоо хүрэхийн тулд ажил үүргээ тийнхүү хуваарилсан /хөдөлмөрийн хуваарь/-ыг тус тусдаа үйл ажиллагаа явуулсан гэж тооцогдохгүй.
Хамтран ажиллах гэрээний дагуу аль нэг тал нь үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, бусад этгээдээ удирдлагаар хангаж болно. Өөрөөр хэлбэл, аливаа шийдвэрийг олонхийн саналаар гаргах боловч тодорхой этгээд удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд нь нөгөө талаа хөлслөн ажиллуулж байгаа гэсэн үг биш юм.
Харин ч энэ тохиолдолд 478 дугаар зүйлийн 478.7-д “Хамтран ажиллах гэрээнд өөрөөр заагаагүй бол удирдлагад ажиллах талын эрх, үүргийг даалгаврын гэрээний журамд нийцүүлэн тодорхойлно” гэж зааснаар хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд удирдлагыг хэрэгжүүлж байгаа этгээд нь бусдынхаа нэрийн өмнөөс, тэдгээрийн зардлаар тодорхой үйлдэл хийх, тогтсон харилцаа, хамтран ажиллах нөгөө талын өгсөн үүрэг, даалгаврын дагуу гүйцэтгэж, ажлын явцын талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээж, хяналт тавих боломжоор хангаж өгөх ёстой тул хариуцагч М.Цгийн шийдвэр зөвхөн түүнд хамаатай буюу түүний бие даан эрхлэж байгаа ажилтай холбоотой гэж үзэхгүй бөгөөд хамтран ажиллаж байгаа этгээдээ төлөөлөн ийм шийдвэр гаргасан гэж тооцогдоно.
Нэхэмжлэгч Д.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “бид хоёр 1999 оноос 2013 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтран ажиллахдаа нийт 19,084,628,200.00 төгрөгийн борлуулалтын орлого олж, үүнээс 1,595,639,592.00 төгрөгийн ашиг олсноос талуудад тэнцүү буюу 797,819,796.00 төгрөгийг хуваарилах” ёстой гэсэн.
Зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд өнгөрсөн хугацаанд ашигтай ажиллаж байсан тул үйл ажиллагааныхаа олсон орлогоос тодорхой хэмжээний хөрөнгийг бие биедээ болон хамаарал бүхий этгээдүүдэд авч өгч, хуваарилдаг байсан байна. Тухайлбал, хариуцагч М.Цгийн тайлбараар тэрээр нэхэмжлэгч Д.Нд 1999 онд Говь-Алтай аймагт 2 өрөө орон сууц бэлэглэсэн бол 2004 онд 18,900,000.00 төгрөгөөр тоёото рав-4 маркийн автомашин, 2007 онд Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороололд 2 өрөө орон сууцыг 60,000,000.00 төгрөгөөр, 2010 онд мөн тоёото клюгер маркийн автомашиныг 19,500,000.00 төгрөгөөр тус тус авч, нэхэмжлэгчийн бусдад төлөх өр төлбөрийг төлж байжээ /2-р х.х-ийн 49-53, 220, 221 хуудас/.
Харин нэхэмжлэгч Д.Нгийн тайлбараар хариуцагч М.Ц нь 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймаг, Есөн булаг сум, Баянхайрхан баг, 18 дугаар байр, 26 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 15,000,000.00 төгрөгөөр, мөн 17 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 20,000,000.00 төгрөгөөр, Говь-Алтай аймаг, Есөн булаг сум, Баяншанд баг, Өрнөл хороолол, 17 дугаар байр, 4 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 22,700,000.00 төгрөгөөр, түүнчлэн Өрнөл хороолол, 1 дүгээр байр, 10 тоот хаягт байрлах 2 өрөө 44,200,000.00 төгрөгөөр, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 54 дүгээр байр, 31 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 80,000,000.00 төгрөгөөр, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун хотхонд 4 өрөө орон сууцыг 165,862,500.00 төгрөгөөр, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 41 дүгээр байр, 6 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 35,000,000.00 төгрөгөөр, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 11 дүгээр байранд 2 өрөө орон сууцыг 116,341,400.00 төгрөгөөр, ланд круйзер 105 маркийн автомашиныг 55,870,863.00 төгрөгөөр, ланд круйзер 80 маркийн автомашиныг 29,000,000.00 төгрөгөөр тус тус худалдан авч байжээ /3-р х.х-ийн 203-232 хуудас/.
Хэдийгээр зохигчид бие биедээ болон хамаарал бүхий этгээдүүдэд дээр дурдсан хэмжээний хөрөнгө, мөнгийг өгсөн эсэх талаар маргасан боловч үүнийг бүрэн үгүйсгэхгүй байна. Иймээс талуудын 1999 оноос 2003 он хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгаас түүхий эд худалдан авч, Улаанбаатар хот руу ачуулж, худалдан авагч нарт худалддаг бизнесийн үйл ажиллагаа нь ашигтай байж, тэдгээрт ашиг өгч байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна /2-р х.х-ийн 83-113, 137-148, 192, 193 хуудас/.
Гэтэл хариуцагч М.Ц нь нэхэмжлэгч Д.Нд 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд цалин хөлсөнд 29,082,000.00 төгрөгийг төлсөн гэсэн тайлбарыг холбогдох тооцооллын хамт өгсөн. Гэвч хариуцагчийн өгсөн энэхүү тайлбарыг түүнд хөлсөөр ажилладаг байсан гэх гэрч нартай нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, хамтын үйл ажиллагаанд оролцсон байдал, шийдвэр гаргалт, эрх, үүргийг хэрэгжүүлсэн байдал зэрэгтэй харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Д.Нг хариуцагч М.Цд хөлсөөр ажилладаг байсан гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчид хөлсөөр ажилладаг байсан гэх гэрч Д.Тодгэрэл, О.Содномпил, Б.Дашжамц нартай нэхэмжлэгч Д.Нг харьцуулахад тэрээр анхнаасаа түүхий эдийн бизнесийг эрхлэн хийж байсан, хожим хариуцагч М.Цтай хамтарч Говь-Алтай аймагт хамт түүхий эд худалдан авч, Улаанбаатар хот руу хамтран ачуулж, худалдан авагч нарт худалддаг байсан, ингэхдээ хамтын үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө мөнгийг хамтран шийдвэрлэдэг байсан, эд хөрөнгийн болон үйл ажиллагааны хувьд гэрч нартай харьцуулахад нэхэмжлэгч нь илүү эрх эдэлдэг, хамтын үйл ажиллагааны оролцоо нь өөр байсан гэх зэргээс тус тус дүгнэхэд гэрч нарын мэдүүлгээр буюу нэхэмжлэгч Д.Нг хариуцагч М.Цд хөлсөөр ажилладаг ажилтан нь гэж дүгнэхгүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “Дабль аксиом аудит” ХХК-ийн хараат бус аудитын тайланд тусгагдсанаар нэхэмжлэгч Д.Нгээс хариуцагч М.Цгийн “Хаан банк” ХХК дахь 5315055243, 5315091441 тоот дансанд 2003 оноос 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 19,084,628,200.00 төгрөгийн борлуулалтын орлого шилжжээ /5-р х.х-ийн 121-138 хуудас/.
Тодруулбал, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Говь-Алтай аймгаас худалдан авсан малын түүхий эд, ноос, ноолуурын төлбөрүүд нэхэмжлэгч Д.Нгийн дансанд төлөгдөж, хариуцагч М.Цгийн дансанд төвлөрдөг байсан байна.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 204 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч Д.Нгийн “Хаан банк” ХХК дахь 5029070457 тоот данснаас хариуцагч М.Цгийн тус банк дахь 5315055243 тоот дансанд 2003 оноос 2005 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд 908,240,100.00 төгрөг, 5315091441 тоот дансанд 2005 оноос 2012 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 14,846,167,000.00 төгрөгийн борлуулалтын орлого, түүнчлэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 053 тоот нэмэлт дүгнэлтээр нийт 17,969,019,000.00 төгрөгийн борлуулалтын орлогыг тус тус шилжүүлсэн байна /8-р х.х-ийн 92-106, 164 хуудас/.
Гэвч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдгээр дүгнэлтүүдэд дурдсанаар нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нарын 2000 оноос 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олсон орлого, ашгийн хэмжээг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны хангалттай баримт байхгүй тул тогтоох боломжгүй гэсэн боловч зохигчдын хооронд /нэхэмжлэгч Д.Нгээс хариуцагч М.Ц руу шилжүүлсэн/ шилжүүлсэн мөнгөн урсгалын графикийг үзвэл жил бүр өссөн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Д” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нарын хамтын үйл ажиллагааны явцад бусдаас худалдан авсан бараа бүтээгдэхүүний нийт төлбөр 19,808,496,698.00 төгрөг, бусдад худалдсан буюу борлуулалтын орлого 20,834,739,360.00 төгрөг, үйл ажиллагааны зардал 208,185,000.00 төгрөг, үр өгөөж буюу ашгийн хэмжээг 817,438,512.00 төгрөг гэж тус тус тооцоолжээ /9-р х.х-ийн 190 хуудас/.
Харин шүүх хуралдаанаар “Аккурэйт-Аудит” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн АО17/16 тоот тайлангаар нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нарыг хамтран ажиллаж байгаагүй гэсэн утгатай дүгнэлт гаргажээ. Гэвч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна” гэж, мөн 9.3-т “Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаар зохигч нарын хооронд үүссэн эрх зүйн маргааныг гагцхүү шүүх тогтоож, шийдвэрлэх учиртай тул уг дүгнэлтэд шууд хөтлөгдөх учиргүй юм.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж, мөн 477.4-т “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж тус тус заасан. Тайлбарлавал, тус хуулийн 108 дугаар зүйлийн 180.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж зааснаар хамтран ажиллах гэрээний талууд хамтын үйл ажиллагааны явцад бий болсон хөрөнгийг дундаа өмчлөх эрхтэй.
Хамтран ажиллах гэрээний оролцогчид хамтын ажил үйлсэд зориулж төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх эд хөрөнгө болохыг ийнхүү хуульчилсан ба зөвхөн гэрээгээр тохиролцсон тохиолдолд талуудын төлсөн хураамж дундын эд хөрөнгө болохгүй байх боломжтой. Гэвч зохигчид энэ талаар тухайлан тохироогүй тул хамтын үйл ажиллагааны хураамж нь талуудын дундаа өмчлөх хөрөнгө болно.
Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна” гэж, мөн 88.3-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нар хамтын ажиллагаандаа зориулан нийлүүлсэн хураамж, үүнийгээ зохих ёсоор ашиглаж, бий хамтын үйл ажиллагааны явцад бий болсон ашиг буюу үр шимийг хүртэх эрхтэй бөгөөд үүнийг тус хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж заасан.
Зохигч нарын хувьд ашиг олох зорилгоор хамтран ажилласан ба талууд олсон ашгаа хэрхэн хуваарилах талаар тухайлан тохироогүй байх тул хуульд зааснаар тэдгээрийн төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах ёстой. Гэвч талууд хураамжийн хэмжээний талаар тохиролцоогүй ба хамтын үйл ажиллагаагаа явуулахдаа бусад этгээдээс зээл авах, малын түүхий эд, ноос, ноолуур худалдан авах иргэн, хуулийн этгээдээс урьдчилгаа төлбөр авч, түүгээр түүхий эд худалдан авч, буцаан худалдах үйл ажиллагаанаас ашиг олсон болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж зааснаар тэнцүү хэмжээгээр ашгийг хуваарилах нь илүү шударга байна.
Хэдийгээр зохигчид өнгөрсөн хугацаанд бие, биедээ болон бусад этгээдэд тодорхой төрлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан байсан боловч энэ нь зардал бус, харин тэдгээрт үлдэж буй хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, талуудад хуваарилах 817,438,512.00 төгрөгийг ашгаас зохигч нарын урьд өмнө авсан эд хөрөнгийг хасах шаардлагагүй. Учир нь, эдгээр эд хөрөнгийн үнийн дүнгээр зохигч нарын хамтын үйл ажиллагааны явцад олсон ашгийн хэмжээ /үнэ цэнэ/ нэмэгдэнэ.
Тодруулбал, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж зааснаар “Д” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон талуудын хамтын үйл ажиллагааны явцад гарсан 208,185,000.00 төгрөгийн зардлыг зохигч нар /хураамжийн талаар тухайлан тохиролцоогүй тул тэнцүү/ тэнцүү хэмжээгээр хариуцах бөгөөд тэдгээрийн худалдан авсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө нь үйл ажиллагааны зардал бус, орлогоос бий болсон үр шим тул хасагдах учиргүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Монгол банкны 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А-6/163 тоот дүгнэлт, мөн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтүүдийг энэхүү шийдвэрийн үндэслэл болгоогүй. Гэхдээ тус дүгнэлтэд нэхэмжлэгч Д.Нгээс хариуцагч М.Цгийн “Хаан банк” ХХК дахь 5315055243, 4315091441 тоот дансанд 2003 оноос 2012 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 15,757,407,100.00 төгрөгийн, мөн 2013 онд 2,938,742,000.00 төгрөг /нийт 18,696,149,100/-ийн мөнгөн шилжүүлэг хийгдсэн байна гэснийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон “Дабль аксиом аудит” ХХК-ийн хараат бус аудитын тайлантай харьцуулахад хол зөрүүтэй биш байна.
Харин хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээр дурдсан шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайланд “Д” ХХК-иас бусад нь нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нарын 2000 оноос 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олсон орлого, ашгийн хэмжээг тооцоолоогүй.
Энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Бадамсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...........нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй учир “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээ хийх объектын шаардлагыг хангаагүй тул энэ хуулийн хүрээнд үнэн зөв гэж үзэх боломжгүй................” гэсэн утгатай тайлбар өгсөн. Гэвч шинжээч “Д” ХХК-ийн дүгнэлтийг зохигч нарын хамтын үйл ажиллагааны явцад орлого, зарлагыг нотолсон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй гэсэн үндэслэлээр буруутгах нь учир дутагдалтай бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан шаардлага хангасан баримтууд хэрэгт байхгүй учир ийнхүү татгалзсан бол, харин “Д” ХХК-ийн зүгээс Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар холбогдох дүгнэлтийг ирүүлсэн байна.
Ингээд тус компанийн шинжээч Ц.Түвшинцэнгэл, Э.Зулцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...................уг дүгнэлтийг Монгол Улсад мөрдөж байгаа олон улсын стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлан өөрсдийн мэдээллийн сан, эх сурвалжийг ашиглаж хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлтийг гаргасан.......................манай компани Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримталдаг боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээ хийх объектын шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан зүйлд дүгнэлт хийх боломжтой, тийм ч учраас Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар уг дүгнэлтийг гаргасан, ......................энэ тохиолдолд олон улсын стандартын илүү баримталдаг................” гэсэн утгатай тайлбар өгч байна.
Зохигч нарыг хамтран ажиллаж байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр батлагдаж, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүчингүй болсон/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэлнэ” гэж, мөн 3.1.4-т “анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог хэлнэ” гэж, түүнчлэн 3.1.5-т “журнал гэж ажил гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь эхэлж бүртгэх бичилтийг хэлнэ” гэж, бас 3.1.6-д “ерөнхий дэвтэр гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа дансдыг хэлнэ” гэж тус тус зааснаар талуудаас үүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй боловч хамтын үйл ажиллагааны явцад борлуулалт хийсэнтэй холбоотой дансдын хуулгыг өгсөн.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нарын хүсэлтийн үндэслэн тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6077 тоот захирамжийн дагуу Үндэсний статисикийн хорооноос 2002 оны 08 дугаар сараас 2013 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны түүхий эдийн дундаж үнийг ирүүлсэн бөгөөд шинжээч “Д” ХХК-иас хавтас хэрэгт авагдсан мөнгөн гүйлгээний шилжүүлэг, түүхий эдийн үнэ ханшийн мэдээ, тээвэр болон зардал зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нарын хамтын үйл ажиллагааны явцад бусдаас худалдан авсан бараа бүтээгдэхүүний нийт төлбөр 19,808,496,698.00 төгрөг, бусдад худалдсан буюу борлуулалтын орлого 20,834,739,360.00 төгрөг, үйл ажиллагааны зардал 208,185,000.00 төгрөг, үр өгөөж буюу ашгийн хэмжээг 817,438,512.00 төгрөг гэж тус тус тооцоолсныг буруутгах үндэслэл алга байна.
Өөрөөр хэлбэл, зохигчдод нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд бүрэн байхгүй гэсэн үндэслэлээр ашгийг тооцоолох боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь шударга биш, шүүх нэгэнт зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийнхээ хүрээнд шинжээч “Д” ХХК-иас тодорхой үндэслэлтэйгээр нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нарын 2000 оноос 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олсон орлого, ашгийн хэмжээг тодорхойлсон байгааг үнэлэх учиртай.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Д.Н нь хамтын ажиллагааны явцад бий болсон 817,438,512.00 төгрөгийн ашгийн тал хувь 408,719,256.00 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч М.Цд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 4,435,240.00 төгрөгийг төлсөн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Монгол банкинд 320,000.00 төгрөг, “Лендс” ХХК-нд 110,000.00 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 800,000.00 төгрөг, 1,600,000.00 төгрөг “Д” ХХК-нд 7,150,000.00 төгрөгийг шинжээчийн хөлсөнд төлөх ёстой ажээ /4-р х.х-ийн 73, 74, 207, 8-р х.х-ийн 149, 9-р х.х-ийн 150, 218 хуудас/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж, мөн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно” гээд 54.1.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр” гэж тус тус заасан. Иймд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,435,240.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 408,719,256.00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2,201,546.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, зохигч нарт шинжээчийн хөлсийг тэнцүү хуваарилахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР