| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0106/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/150 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/150
2025 05 13 2025/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Х.Насанжаргал /томилолтоор/,
Өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******,
Өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******,
Өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч *******, *******, *******д холбогдох 2420002610047 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол улсын иргэн, 2008 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг “Хайлааст”-ын 25-10 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай овогт .
Хоёр. Монгол Улсын иргэн, 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн мэргэжил боловсролын сургуулийн тогоочийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай овогт .
Гурав. Монгол Улсын иргэн, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн мэргэжил боловсролын сургуулийн цахилгааны ангийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл-5, эцэг, эх, ах, эгчийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай овогт .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нар бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг “Хайлааст”-ын 9-900 тоотод байхдаа *******ын гар утсаар ийн Хаан банкны дугаарын данс руу нэвтэрч 776,000 мянган төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч: 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тоот болох ын гэрт бид гурав байсан. Бусдын дансаар орж мөнгө авъя гэдэг санааг би гаргасан. Энэ хоёр мэдсэн. Онлайнаар Билгүүн гэх найз зааж өгсөн. Тэр үедээ шууд хийгээгүй. Гэнэт л нэг хийгээд үзье гэж бодсон. Анх удаа хийсэн.
11 дүгээр анги суралцдаг, сургуульдаа явж байгаа. Дахин ийм үйлдэл хийж болохгүй гэдгийг мэдсэн. Хүний юмыг зөвшөөрөлгүй авч болохгүйг мэдсэн, мөнгөний үнэ цэнийг мэдсэн. Миний хийсэн үйлдэл буруу гэж бодож байна, болчимгүй үйлдэл байсан...гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би тэр үед би мэдээгүй байсан. Энэ мөнгөнөөс 180,000 төгрөг авсан. Фитнесийн эрх авсан. Энэ талаараа ээж аавдаа хэлээгүй. Хүний юмыг зөвшөөрөлгүй авах нь хууль бус гэдгийг мэднэ.Бидний буруу гэж бодож байна.Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар курст сурдаг. Хичээлдээ явж байгаа. Хохирогч Нандинцэцэгт учруулсан 776,000 төгрөгийн хохирлыг аав ээж нь төлсөн. Дахин ийм буруутай үйлдэл хийхгүй, гэмшиж байна...гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Хүний данснаас авсан мөнгөнөөс талыг нь авсан. Юм аваад л дууссан. Цагдаагаас дуудахаар нь гэр бүлийнхэндээ хэлсэн. Миний буруу гэж бодож байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар курст сурдаг. Хохирлыг ээж аав шийдсэн.. гэв.
Эрүүгийн 2420002610047 дугаартай хэргээс:
- Өсвөр насны яллагдагч *******гийн: 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ын гэрт хүнгүй байсан болохоор ******* бид хоёр *******тай хамт хоносон. Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө би ын гар утсаар өөрийн PUBG тоглоомын “Roblox hack” гэдэг нэртэй хаягаар “Mlbb roblox Mongolia” гэсэн нэртэй групп руу орж roblox аккаунт үнэгүй өгнө гэсэн зар оруулсан. Удалгүй бамбаруушны зурагтай (ямар нэртэй фэйсбүүк хаяг байсан талаар одоо санахгүй байна) тухайн хаягаас "Би 10 настай аккаунт авъя" гээд хэд хэдэн удаа чат бичээд байсан. Тэгэхээр нь тухайн хүн рүү аав юм уу, ээжийнхэн утас байна уу, регистрийн дугааруудыг мэдэх үү гээд асуухад энэ үү гээд Нандинцэцэг гэх хүний иргэний үнэмлэхийн нүүрийг нь дараад явуулахаар нь ард талыг нь дараад явуул гээд авсан. Тухайн хүний над руу явуулсан иргэний үнэмлэх нь Цэнд-Аюушийн Нандинцэцэг гэдэг хүн байхаар нь регистрийн дугаарыг нь харж байгаад Хаан банкны аппликейшнээр орж нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгийг нь надаас аккаунт авъя гээд байсан хүүхдээс авсан. ийн Хаан банкаар нэвтэрч ороход 700,000 төгрөг байхаар нь бүх мөнгийг нь данс руу шилжүүлээд тухайн хүний данснаас *******ын эмээ данс руу шилжүүлж аваад сүүлд нь өөрийнхөө данс руу мөнгийг нь авсан. Бид гурав тухайн гэмт хэргийг хоорондоо ярилцаж байгаад хамтарч үйлдсэн, баригдах юм бол гурвуулаа хэргээ хүлээнэ гэдгээ хүртэл ярилцсан. Иймд би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна…” гэх мэдүүлэг (хэргийн 149-152 дугаар хуудас),
- Өсвөр насны шүүгдэгч *******ын:******* бид хоёр 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой *******ын гэрт очиж хоносон. Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *******ын гэрийнхэн том өрөөнд ганцаараа зурагт үзээд байж байхад ******* нь ******* хоёр мөнгөтэй болчихлоо гээд орж ирсэн. Тэгэхээр нь яаж мөнгөтэй болсон талаар асуухад эхлээд хэлэхгүй байсан, ******* нь надад "Өөрийнхөө данс руу авч болохгүй, чи эмээгийнхээ дансаар ороод шинэ данс нээчих тэгэхээр тухайн мөнгийг эмээгийн чинь данс руу шилжүүлье гэхээр нь *******ын утсаар эмээгийн интернэт банкаар орж шинэ данс нээсэн, тэгэхэд ******* нь эмээгийн данс руу 700,000 төгрөг хийсэн" Тухайн мөнгөнөөс би 150,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн, үлдэгдэл мөнгийг тэр хоёр хувааж авсан. Уг асуудал маань удахгүй баригдсан болохоор *******, ******* бид гурав уг хэргийн талаар Замын-Үүдийн цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Миний хувьд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна… гэх мэдүүлэг ( хэргийн 162-164 дүгээр хуудас),
- Өсвөр насны шүүгдэгч *******ын: 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой манайд хүн байхгүй байсан болохоор найз *******, ******* нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг тоотод байх манай гэрт хамт хоносон. Тухайн өдрийн маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найз ******* нь миний эзэмшлийн Айфоне 11 маркийн гар утсаар pubg тоглож байгаад өөрийнхөө "Roblox hack" нэртэй хаягаас pubg тоглоомын фейсбүүк группт "Roblox" аккаунт үнэгүй өгнө гэсэн зар оруулсан. Уг хэрэг гараад удсан болохоор тухайн үед ямар нэртэй фейсбүүк хаягаас *******ий "Roblox hack" нэртэй хаяг руу чат бичсэнийг мартсан байна, ямар ч байсан бамбаруушийн зурагтай фейсбүүк чатаас *******ий чат руу “авъя” гэсэн чат бичиж тэр хоёр хоорондоо чаталж байгаад үл таних бамбаруушийн зурагтай хаягаас ******* нь ээжийнхэн иргэний үнэмлэхийн зургийг авсан. Тэгээд ******* нь тухайн хүний регистрийн дугаараар хаан банкны аппликейшнээр ороод тухайн хүний нэвтрэх нууц үгийг сэргээж Хаан банк руу нь ороход 770,000 төгрөг байсан. Тус мөнгөнөөс 700,000 төгрөгийг *******ын эмээгийн данс руу шилжүүлж аваад ******* нь эмээгийнхээ Хаан банкаар нэвтрэн орж *******ий данс руу тухайн мөнгийг шилжүүлэн аваад бид гурав мөнгөө хамт үрж дуусгасан.Иймд би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. *******, ******* бид гурав хамт байж байгаад тус хэргийг үйлдсэн. Үйлдэхээсээ өмнө нь хоорондоо ярилцаж байгаад баригдах юм бол гурвуулаа үнэнээ хүлээхээр хоорондоо тохиролцсон байсан... гэх мэдүүлэг ( хэргийн 162-164 дүгээр хуудас),
- Хохирогч ийн: Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед манай хүү болох “ээж утсаа өгч бай” гээд миний гар утсыг авсан. Тухайн үед ажлаасаа бууж ирээд унтсан. Тэгээд орой сэрээд утсаа тоохгүй байж байгаад 11 дүгээр сарын 11-ний өглөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот руу гараад өдөр нь Замын-Үүд орж ирээд интернэтээр бараа захиалах гэтэл миний Хаан банкны тоот данс устсан байсан. Хүүгээсээ чи утас аваад миний интернэт банкийг яагаад хаячхав гэтэл би өөрийнхөө фейсбүүкээр ороод танихгүй хүнтэй чатлаж тоглоомын эрх авах гэтэл “ээжийн чинь утсан дээр код очно тэрийг над руу явуул гэхээр нь би явуулаад байсан” гэж манай хүү хэлсэн. “Ээжийн данснаас мөнгө гарчихлаа гэтэл наадхаа устаг” гэж хэлсэн байсан. Интернэт банк руу орох гэтэл код түгжигдсэн байна гэхээр нь мобайл банк руугаа ортол данс огт байхгүй орж болохгүй болохоор нь Замын-Үүд сумын хаан банкны салбар дээр очтол таны данс устгагдсан байна гэсэн. Тэгэхээр нь ямар учиртай юм болоо интернэт банкаар орж устгаж болох уу? гэтэл энэ данс огт байхгүй болсон байна та шинэ данс нээлгэх хэрэгтэй юм байна гэхээр нь дансныхаа хуулгыг аваад цагдаагийн байгууллагад хандсан. Миний дансанд 776,844 төгрөг байсан. Миний данснаас 776,000 төгрөгийг тоот данс руу, үлдэгдэл 844 төгрөгийг манай том хүүгийн тоот данс руу шилжүүлсэн байсан.
Миний бие сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Одоо миний зүгээс санал гомдол байхгүй..гэх мэдүүлэг (хэргийн 35-36, 41 дүгээ хуудас),
- Насанд хүрээгүй гэрч ын: Би өөрийнхөө гэсэн фейсбүүк хаягаар орж 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр фейсбүүк дээр /нэрийг нь сайн санахгүй байна/ нэг групп руу орсон чинь Roblox hack гэсэн хаягтай фейсбүүк чатаас Roblox аккаунт өгнө гэж хэлээд хажууд чинь аав, ээж чинь байна уу гэхээр нь байна гэсэн чинь нэгнийх нь утсыг аваад дугаарыг нь өгчих гэхээр нь би ээжийн утсыг аваад ээжийн дугаарыг явуултал мессеж руугаа ор нэг код ирсэн байгаа. Тэрний зургийг дараад явуулчих гэхээр нь явуулсан чинь одоо зөндөө код очно бүгдийнх нь зургийг нь аваад явуулаарай гэхээр нь явуулаад байтал зарлага гээд мессеж ирэхээр нь мөнгө гарчихлаа гэсэн чинь одоо устга устга бүгдийг нь устга гэхээр нь ирсэн мессежнүүдээ устгаад одоо roblox аккаунтаа авъя гэтэл за гэж хэлээд надад аккаунтаа өгөөгүй блоклосон…гэх мэдүүлэг ( хэргийн 46-47 дугаар хуудас),
- Гэрч : Миний нэр дээр Голомт банкны тоот данс байдаг. Одоо ашиглаж байгаа. Миний цалингийн данс, ганцхан картаар данснаасаа гүйлгээ хийж байгаа…Би хэн нэгэнд интернэт банкныхаа нууц үгийг өгөөгүй. Манай 6 дугаар ангид сурдаг 11 настай Ганцоож гэдэг хүүхэд миний утсаар тоглоом тоглодог. Би хүүгээсээ миний утсаар тоглож байхад чинь ямар нэгэн хүн юм асууж, утсан дээр мессеж ирсэн үү гэхэд тийм 6 юм уу 7 юм уу оронтой тоо ирсэн түүнийг хэлээд өгөөч гэхээр нь хэлж өгсөн гэсэн.Тэгээд хоорондоо харилцсан мессежээ устгасан байсан…гэх мэдүүлэг ( хэргийн 54-56 дугаар хуудас),
- Гэрч : Би Хаан банкны тоот дансыг эзэмшиж ашигладаг. Би уг дансыг 2024 оны 10 дугаар сараас нээж ашиглаж байгаа. Би уг дансны интернэт банкийг өөрөө ашиглаж чадахгүй. Манай ач хүү миний уг дансны интернэт банкны нууц үг, нэвтрэх нэрийг мэддэг..., Би өөрийн хаан банкны тоот дансны хуулгаа шалгахад миний данс руу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 46 минутад тоот данснаас 700,000 төгрөгийн орлого орж 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 47 минутад тоот данс руу 700,000 төгрөг шилжиж гарсан байна лээ. Би уг гүйлгээг өөрөө хийгээгүй. Сүүлд сураглаад ач хүү асуухад , нартай нийлээд хүний данснаас 700,000 төгрөг миний данс руу шилжүүлж аваад ий тоот данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. нь манай хамаатан Амартүвшиний хүү байгаа. нь өмнө нэг анги байсан найз нь байна лээ. Би уг гүйлгээг өөрөө хийгээгүй тул мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг ( хэргийн 65-66 дугаар хуудас),
- Гэрч Д.Батцэцэгийн: нь 2023 оны 09 сарын 01-нд Тогоочийн 1 дүгээр курст орсон цагаас эхлэн анги удирдсан багшийн үүрэг гүйцэтгэж байна. нь багшийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, урлагийн бас авьяастай. Дуулах, бүжиглэх, ангийн урлагийн үзлэгт ер нь манлайлан оролцдог хүүхэд. Тэгээд бас үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг. Жоохон сул тал нь жоохон утас их ухдаг. Зарим өглөөдөө хичээл таслаад ирэхгүй болохоор нь эмээтэй нь холбогдож байгаад хичээлд нь дуудаж энэ тэр ирүүлдэг тал байдаг. Ер нь бол хүн хөөрхөн сэргэлэн цовоо, авхаалжтай юм уу ямар нэгэн юмыг хийхэд аягүй дуулгавартай сайн гүйцэтгэдэг, багшийн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, хамт олондоо нэр хүндтэй сайн сурагч байгаа юм аа. нь аймгийн төв дээр эмээтэйгээ, дүүтэйгээ гурвуулаа амьдардаг. Аав, ээж нь энэ аймгаас 70км-т мал малладаг. Хорт зуршлын хувьд бол нэг их мэдэгдээд байдаггүй. Сул тал нь гар утас л их оролдож тоглодог талтай. Өөр хорт зуршил бол байхгүй гэж бодож байна аа. Манай анги чинь ерөнхийдөө 6 хөвгүүдтэй. Ангийнхаа Тогтох, Мөнх-Эрдэнэ, Нямбаяртай ойр дотнын холбоотой найзалдаг. Бас ангийнхаа Мөнхцэцэг, Сүнжидмаа, Сарангоо, Азаа гээд бас охидуудтай бас ойр найзлаад аягүй дотно байдаг...гэх мэдүүлэг (хэргийн 68-69 дүгээр хуудас),
- Гэрч *******ийн: нь манай хүү, тус аймгийн төвд эмээ , дүү Б.Амин-Эрдэнэ нарын хамт амьдардаг. Хүү тогоочийн мэргэжлээр МСҮТ-д суралцдаг. Хүүгийн зан байдлын талаар хэлэхэд ар гэртээ хайр халамжтай, ажилсаг хөдөлмөрч хүнд их тусархаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Өмнө нь огт гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй, хорт муу зуршилгүй, хичээлийнхээ амралтаар байнгын л аав, ээж дүүдээ тусалдаг. Хүү маань , нартай найзалж нөхөрлөдөг. хоёрын ээж аавтай нь бид хэд Замын-Үүд яваад ирээд байна.Тус газар руу явах болсон асуудал нь хүү, , нартай хамт залилангийн хэрэг үйлдсэн гэдгийг нь мэдсэн.Тус хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хамт хохирлыг нь удахгүй бүрэн төлж барагдуулна...гэх мэдүүлэг ( хэргийн 71-72 дугаар хуудас),
- Гэрч *******ы:******* нь манай бага хүү, *******, ******* нар нь *******ын найзууд, тухайн хүүхдүүдтэй хамаарал байхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна…” гэх мэдүүлэг ( хэргийн 74 дүгээр хуудас),
- Гэрч *******гийн: .******* нь манай том хүү, ******* нь манай аавын том ахынх нь хүүгийнх нь хүү буюу бид хоёр нагацууд байгаа юм. Хүү маань 16 настай Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11а ангид суралцдаг...ар гэртээ хайр халамжтай, ажилсаг хөдөлмөрч хичээнгүй зантай. Зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй. Хорт муу зуршилгүй, анги хамт олондоо нэр хүндтэй, дөл цэрэгжилтийн клубт явдаг. Хичээл сурлагадаа сайн, усан спортоор хичээллэдэг. Хүнд их тусархаг, миний хувьд өвөлдөө шуудайгаар нүүрс зардаг. Тус ажилд хүү маань маш их тусалдаг. Муу хэлээд байх юм бол байхгүй... Миний хувьд хүүгийн хийсэн хэргийн өмнөөс уг хэргийн хохирогчоос мэдүүлгээрээ дамжуулан уучлалт гуйж байна. Нөгөө 2 хүүхдийнхээ эцэг, эхчүүдтэй нийлж байгаад удахгүй хохирлыг бүрэн барагдуулж өгнө...гэх мэдүүлэг ( хэргийн 76-77 дугаар хуудас),
- Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл ( хэргийн 13-14 дугаар хуудас),
- дансны хуулга ( хэргийн 12 дугаар хуудас),
- *******гийн Хаан банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга( хэргийн 17 дугаар хуудас),
- Хаан банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга( хэргийн 25,30 дугаар хуудас),
- Хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн СБ-1/04 дугаартай дүгнэлт, тайлан ( хэргийн 83-85 дугаар хуудас),
- Мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол (хэргийн 126-127 дугаар хуудас),
- *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 126-127 дугаар хуудас),
- Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл/ *******/ (хэргийн 185 дугаар хуудас),
- *******гийн Иргэний үнэмлэх, Төрсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 181, 183,186 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07 тоот албан бичиг(хэргийн 188 дугаар хуудас),
- *******гийн хувийн хэрэг(хэргийн 189- 195 дугаар хуудас),
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 197 дугаар хуудас),
- Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл/ *******/ (хэргийн 200-201 дугаар хуудас),
- *******ын Иргэний үнэмлэх, Төрсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 202, 204 дүгээр хуудас),
- *******ын Төрсний гэрчилгээний хуулбар (хэргийн 227 дугаар хуудас),
- Сүхбаатар аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 тоот албан бичиг (хэргийн 206 дугаар хуудас),
- *******ын хувийн хэрэг (хэргийн 207- 212 дугаар хуудас),
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 213 дугаар хуудас),
- Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл/ *******/ (хэргийн 216,228 дугаар хуудас),
- *******ын Иргэний үнэмлэх, Төрсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 217 дүгээр хуудас),
- *******ын Төрсний гэрчилгээний хуулбар(хэргийн 229 дүгээр хуудас),
- *******ын хувийн хэрэг(хэргийн 218- 223 дугаар хуудас),
Сүхбаатар аймгИйн Прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай Томилолт зэрэг нотлох баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.
Гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нар бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг тоотод байхдаа *******ын гар утсаар иргэн ийн Хаан банкны дугаарын данс руу нэвтэрч 776,000 мянган төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль авсан болох нь:
өсвөр насны шүүгдэгч *******гийн “ 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө би ын гар утсаар өөрийн PUBG тоглоомын “Roblox hack” гэдэг нэртэй хаягаар “Mlbb roblox Mongolia” гэсэн нэртэй групп руу орж roblox аккаунт үнэгүй өгнө гэсэн зар оруулсан. Удалгүй бамбаруушны зурагтай хаягаас "Би 10 настай аккаунт авъя" гээд чат бичээд байсан. Тухайн хүн рүү аав юм уу, ээжийнх нь утас, регистрийн дугааруудыг мэдэх үү гэж асуухад энэ үү гээд Нандинцэцэг гэх хүний иргэний үнэмлэхийн нүүрийг дараад явуулахаар нь ард талыг дараад явуул гээд авсан. Цэнд-Аюушийн Нандинцэцэг гэдэг хүний иргэний үнэмлэхийн регистрийн дугаарыг нь харж байгаад Хаан банкны аппликейшнээр орж нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгийг нь надаас аккаунт авъя гээд байсан хүүхдээс аваад ийн Хаан банкаар нэвтэрч ороход 700,000 төгрөг байхаар нь бүх мөнгийг нь данс руу шилжүүлээд, тухайн хүний данснаас *******ын эмээ данс руу шилжүүлж аваад сүүлд нь өөрийнхөө данс руу мөнгийг нь авсан. Бид гурав тухайн гэмт хэргийг хоорондоо ярилцаж байгаад хамтарч үйлдсэн, баригдах юм бол гурвуулаа хэргээ хүлээнэ гэдгээ хүртэл ярилцсан” гэх,
өсвөр насны шүүгдэгч *******ын “ 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найз ******* миний Айфоне 11 маркийн гар утсаар pubg тоглож байгаад өөрийнхөө "Roblox hack" нэртэй хаягаас pubg тоглоомын фейсбүүк группт "Roblox" аккаунт үнэгүй өгнө гэсэн зар оруулсан. Бамбаруушийн зурагтай фейсбүүк чатаас *******ий чат руу “авъя” гэсэн чат бичиж тэр хоёр хоорондоо чаталж байгаад үл таних бамбаруушийн зурагтай хаягаас ******* ээжийнх нь иргэний үнэмлэхийн зургийг авсан. ******* тухайн хүний регистрийн дугаараар Хаан банкны аппликейшнээр ороод тухайн хүний нэвтрэх нууц үгийг сэргээж Хаан банк руу нь ороход 770,000 төгрөг байсан. Тус мөнгөнөөс 700,000 төгрөгийг *******ын эмээгийн данс руу шилжүүлж аваад, ******* нь эмээгийнхээ Хаан банкаар нэвтрэн орж *******ий данс руу тухайн мөнгийг шилжүүлэн аваад бид гурав мөнгөө хамт үрж дуусгасан. *******, ******* бид гурав хамт байж байгаад тус хэргийг үйлдсэн. Үйлдэхээсээ өмнө нь хоорондоо ярилцаж байгаад баригдах юм бол гурвуулаа үнэнээ хүлээхээр хоорондоо тохиролцсон байсан” гэх,
өсвөр насны шүүгдэгч *******ын “ 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *******ын гэрийн том өрөөнд зурагт үзэж байхад *******,ь ******* хоёр мөнгөтэй болчихлоо гээд орж ирсэн. ******* нь надад "Өөрийнхөө данс руу авч болохгүй, чи эмээгийнхээ дансаар ороод шинэ данс нээчих, тухайн мөнгийг эмээгийн чинь данс руу шилжүүлье” гэхээр нь *******ын утсаар эмээгийн интернэт банкаар орж шинэ данс нээсэн. Тэгэхэд ******* нь эмээгийн данс руу 700,000 төгрөг хийсэн. Тухайн мөнгөнөөс би 150,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн, үлдэгдэл мөнгийг тэр хоёр хувааж авсан” гэх,
хохирогч ийн “...2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед манай хүү “ээж утсаа өгч бай” гээд миний гар утсыг авсан. 11 дүгээр сарын 11-ний өглөө интернэтээр бараа захиалах гэтэл миний Хаан банкны тоот данс устсан байсан. Хүүгээсээ “чи утас аваад миний интернэт банкийг яагаад хаячхав” гэтэл “би өөрийнхөө фейсбүүкээр ороод танихгүй хүнтэй чатлаж тоглоомын эрх авах гэтэл “ээжийн чинь утсан дээр код очно тэрийг над руу явуул гэхээр нь би явуулаад байсан. Ээжийн данснаас мөнгө гарчихлаа гэтэл наадхаа устага гэж хэлсэн” гэж манай хүү хэлсэн. Интернэт банкны код түгжигдсэн, мобайл банк руугаа ортол данс огт байхгүй, орж болохгүй болохоор нь Замын-Үүд сумын Хаан банкны салбар дээр очтол таны данс устгагдсан байна гэсэн. Миний дансанд 776,844 төгрөг байсан. Миний данснаас 776,000 төгрөгийг тоот данс руу, үлдэгдэл 844 төгрөгийг манай том хүүгийн тоот данс руу шилжүүлсэн байсан” гэх,
насанд хүрээгүй гэрч ын “2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийнхөө гэсэн фейсбүүк хаягаар орж нэг групп руу орсон чинь Roblox hack гэсэн хаягтай фейсбүүк чатаас Roblox аккаунт өгнө гэж хэлээд “хажууд чинь аав, ээж чинь байна уу, нэгнийх нь утасны дугаарыг өгчих гэхээр нь би ээжийн дугаарыг явуултал “мессеж руугаа ор нэг код ирсэн байгаа. Тэрний зургийг дараад явуулчих” гэхээр нь явуулсан чинь “одоо зөндөө код очно бүгдийнх нь зургийг нь аваад явуулаарай” гэхээр нь явуулаад байтал зарлага гээд мессеж ирэхээр нь мөнгө гарчихлаа гэсэн чинь “одоо бүгдийг нь устга” гэхээр нь ирсэн мессежнүүдээ устгаад “одоо roblox аккаунтаа авъя” гэтэл за гэж хэлээд надад аккаунтаа өгөөгүй блоклосон” гэх,
гэрч “Миний нэр дээр Голомт банкны тоот данс байдаг. Би хэн нэгэнд интернэт банкныхаа нууц үгийг өгөөгүй. Манай 6 дугаар ангид сурдаг 11 настай Ганцоож гэдэг хүүхэд миний утсаар тоглоом тоглодог. Би хүүгээсээ утсаар тоглож байхад чинь ямар нэгэн хүн юм асууж, утсан дээр мессеж ирсэн үү гэхэд “тийм 6 юм уу, 7 юм уу оронтой тоо ирсэн түүнийг хэлээд өгөөч гэхээр нь хэлж өгсөн” гэсэн.Тэгээд хоорондоо харилцсан мессежээ устгасан байсан” гэх,
гэрч “ Би Хаан банкны тоот дансыг эзэмшдэг. Манай ач хүү миний уг дансны интернэт банкны нууц үг, нэвтрэх нэрийг мэддэг. Би өөрийн тоот дансны хуулгаа шалгахад 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 46 минутад тоот данснаас 700,000 төгрөгийн орлого орж, 14 цаг 47 минутад тоот данс руу 700,000 төгрөг шилжиж гарсан байна лээ. Би уг гүйлгээг өөрөө хийгээгүй. Сүүлд сураглаад ач хүү асуухад “ , нартай нийлээд хүний данснаас 700,000 төгрөг миний данс руу шилжүүлж аваад ий тоот данс руу шилжүүлсэн ” гэж хэлсэн. нь манай хамаатан Амартүвшиний хүү. нь өмнө нэг ангид байсан найз нь ” гэх,
гэрч Д.Батцэцэгийн “ нь 2023 оны 09 сарын 01-нд Тогоочийн 1 дүгээр курст орсон. нь багшийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, дуулах, бүжиглэх, урлагий навьяастай. Сул тал нь жоохон утас их ухдаг. Зарим өглөөдөө хичээл таслаад ирэхгүй болохоор нь эмээтэй нь холбогдож байгаад дуудаж ирүүлдэг тал байдаг. нь аймгийн төв дээр эмээтэйгээ, дүүтэйгээ гурвуулаа амьдардаг. Аав, ээж нь энэ аймгаас 70км-т мал малладаг. Хорт зуршлын хувьд бол нэг их мэдэгдээд байдаггүй.” гэх,
гэрч *******ийн “... нь манай хүү, тус аймгийн төвд эмээ , дүү Б.Амин-Эрдэнэ нарын хамт амьдардаг. Хүү тогоочийн мэргэжлээр МСҮТ-д суралцдаг. Ар гэртээ хайр халамжтай, ажилсаг хөдөлмөрч хүнд их тусархаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Өмнө нь огт гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй, хорт муу зуршилгүй, хичээлийнхээ амралтаар байнгын л аав, ээж дүүдээ тусалдаг. Хүү маань , нартай найзалж нөхөрлөдөг. Хүү, , нартай хамт залилангийн хэрэг үйлдсэн гэдгийг нь мэдсэн” гэх,
гэрч *******ы “******* нь манай бага хүү, *******, ******* нар нь найзууд, тухайн хүүхдүүдтэй хамаарал байхгүй” гэх,
гэрч *******ий “.******* нь манай том хүү, ******* нь манай аавын том ахынх нь хүүгийнх нь хүү. Хүү маань Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11а ангид суралцдаг. Ар гэртээ хайр халамжтай, ажилсаг хөдөлмөрч хичээнгүй зантай. Зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй. Хорт муу зуршилгүй, анги хамт олондоо нэр хүндтэй, дөл цэрэгжилтийн клубт явдаг. Хичээл сурлагадаа сайн, усан спортоор хичээллэдэг. Хүнд их тусархаг. Миний хувьд хүүгийн хийсэн хэргийн өмнөөс уг хэргийн хохирогчоос мэдүүлгээрээ дамжуулан уучлалт гуйж байна” гэх,
Хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн СБ-1/04 дугаартай дүгнэлт, тайлан,
ийн Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга,
*******гийн Хаан банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга,
*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл/ *******/, *******гийн Иргэний үнэмлэх, Төрсний бүртгэлийн лавлагаа, Хувийн хэрэг,
Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07 тоот албан бичиг
*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл/ *******/ ,
*******ын Иргэний үнэмлэх, Төрсний бүртгэлийн лавлагаа Төрсний гэрчилгээний хуулбар, хувийн хэрэг
Сүхбаатар аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 тоот албан бичиг,
*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл/ *******/,
*******ын Иргэний үнэмлэх, Төрсний бүртгэлийн лавлагаа, Төрсний гэрчилгээний хуулбар, Хувийн хэрэг...зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Прокуророос *******, *******, ******* нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас тэдгээрийг дээрх гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр болон өсвөр насны шүүгдэгч нараас хүлээн зөвшөөрч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3.” Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон ба мөн зүйлийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ ” гэж тус тус хуульчилжээ.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.
Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.
Хэргийн баримтыг үндэслэвэл, *******, *******, ******* нар бусдын данснаас мөнгө авахаар ярилцан, үйлдлээрээ санаатай нэгдсэн нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдох тул тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх ба прокуророос тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь үндэслэлтэй юм.
4. “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “ бага хэмжээний хохирол"-д гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор тогтоожээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
5. Хэргийн баримтаар, шүүгдэгч *******, *******, ******* нар *******ын гар утсаар иргэн ийн хүү аас түүний дансны нэвтрэх нэр, нууц үг зэргийг авч данснаас нь Хаан банкны тоот данснаас нь 776,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эзэмшилдээ авсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл “хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч ийн эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******, *******, ******* нар түүний данснаас 776,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.
7. Шүүгдэгч *******, *******, ******* нарыг гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч *******, *******, ******* нар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор насанд хүрээгүй иргэн ийн данснаас 776,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Шүүгдэгч *******, *******, ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч т 776,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нарын зүгээс 776,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогч ийн “...миний бие сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Одоо миний зүгээс санал, гомдол байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдох тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүхээс насан хүрээгүй шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Өсвөр насны шүүгдэгч нарын тухайд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Шүүгдэгч тус бүрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, Ерөнхий боловсролын сургууль болоод мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа, суралцахдаа багшийн өгсөн үүрэг даалгаврын хугацаанд нь биелүүлдэг, бусад сурагчдадаа үлгэрлэж, манлайлж суралцдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1.1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2.7, 3.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх саналтай байна.
шүүгдэгч нар нь гэмт хэргийг *******ын эзэмшлийн Айфон 11 маркийн гар утсыг ашиглан үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хураан авах арга хэмжээ авч 600,000 төгрөгийг шүүгдэгч нар болоод түүний хууль ёсны төлөөлөгч нараас тус бүр хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна” гэх,
шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нарын хоёр нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар курст сурдаг. Нэг шүүгдэгчийн хувьд Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Бүгд 17 настай, анх удаа гэмт хэрэг, зөрчилд холбогдсон. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх прокурорын саналыг дэмжиж байна. Шүүхийн шатанд ч тэр дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй ээ, аав ээжээсээ уучлалт гуйж байна аа, дахин ийм буруутай үйлдэл хийхгүй ээ гэдгээ хэлж, гэм буруугаа ойлгож байгаа тийм учраас анх удаа гэмт хэрэг зөрчилд холбогдсон байдал, хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналаар шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.
Шүүх өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нар анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, тэдгээрийн насны онцлог, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, цаашид өсөж хүмүүжих боломж нөхцөл зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тэдгээрт ял оногдуулахыг тэнсэж 10 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
Дээрх хугацаанд өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газарт даалгахаар тогтоолоо.
Бусад асуудлаар:
1 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******, *******, ******* нар тухайн гэмт хэргийг үйлдэхдээ *******ын эзэмшлийн Айфоне 11 загварын гар утасыг ашиглан үйлдсэн болох нь хэрэгт нотлогдсон тул шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тухайн гар утасны үнэ 600.000 төгрөгийг шүүгдэгч нараас хууль ёсны төлөөлөгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 200.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тогтоолоо.
Хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн СБ-1/04 дугаартай дүгнэлтээр *******ын эзэмшлийн Айфоне 11 загварын нар утасыг 600,000 төгрөгөөр тогтоосон болно.
2. Өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч овогт , овогт , овогт нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 10 (арав) сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хянан хүмүүжүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг болгож, уг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн, хөгжил хамгааллын газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нар тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах тслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ын өмчлөлийн “iPhone 11” загварын гар утасны үнэ 600,000 төгрөгийг хувь тэнцүүлэн өсвөр насны шүүгдэгч *******гийн хууль ёсны төлөөлөгч *******, өсвөр насны шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******, өсвөр насны шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч ******* нараас тус бүрээс 200,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоосугай.
7. Өсвөр насны шүүгдэгч *******, *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч т 776,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нь гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН