| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0136/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/161 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 12.5.2.1, |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/161
2025 05 21 2025/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Ууганбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох 2430003930129 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн ******* гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт сумын 9 дүгээр багийн ******* тоот хашаанд ******* 14 нас 11 сар 7 хоногтой байхад анх бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон,
мөн 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт сумын 5 дугаар баг Дэнжийн 5 дугаар гудамжинд ******* 15 нас 1 cap 3 хоногтой байхад нь бэлгийн харьцаанд тус тус орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
мөн 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Дэнжийн 5 дугаар гудамжинд ******* 15 нас 1 cap 3 хоногтой байхад нь бэлгийн харьцаанд тус тус орсон болох нь:
шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “ Миний бие 2024 оны 06 сарын 29-ний өдөр нь тэй аймгийн төвд таараад, орой нь тэй фейсбүүк чатаар харьцаж Морьтой хөшөөний хажуу талд гэрийн ойролцоо уулзсан. ирэхдээ нэг дүүтэйгээ ирж байсан. Тэр дүү нь хэсэг байж байгаад яваад өгсөн. Би тэй тэр хавьдаа аймгийн захаар ногоон хашааны ойролцоо юм ярьж явж байгаад Морьтой хөшөөний зүүн урд талд байх эзэнгүй хашаа руу ороод тэндээ юм ярьж сууж байгаад би эхлээд ийн хацар дээр нь үнссэн. Тэр үедээ би д “хоёулаа бэлгийн харьцаанд оръё” гэж асуусан. надад юм хэлээгүй. Хэсэг байж байгаад би ахиж ээс “хоёулаа бэлгийн харьцаанд оръё” гэж асуусан тэр үед надад “за” гэж хэлээд тэнд бэлгийн харьцаанд орсон. Мөн 08 дугаар сард тэй Дэнжийн тоглоомын талбайгаас Очир дэлгүүрийн зүүн талд байдаг усан сангийн буланд бас бэлгийн харьцаанд орсон. надтай анх чатаар харьцаж эхлэхдээ өөрийгөө 9 дүгээр анги төгссөн гэж хэлж байсан. Тухайн үед би 9 дүгээр анги төгсөж байгаа юм чинь 15 настай юм байна гэж бодож байсан. Тэгэхээр би ийн 15 нас хүрсэн гэдгийг нь мэддэг байсан тухайн үед” гэх,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 56-59, 159-162 дугаар хуудас),
Насанд хүрээгүй хохирогч *******ийн: Би гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон. 2024 оны 05 дугаар сарын 10-д гаргаад байх “С.” гэх фейсбүүк хаягаас над руу “НІ” гэсэн чат ирж байсан. Тухайн үед би зөрүүлээд “НI” гэж бичээд тухайн үед “чи манай дүүтэй харьцдаг юм уу?” гэж надаас асууж байсан. Тухайн үед би аас “хэн” гэж асуухад надад “Чинбат, би Чинбатын үеэл ах нь байгаа юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “Тиймээ” гээд тэгээд чатаар харьцаж эхэлсэн. нь “ахын дүү, ахын дүү гээд сүрхий байдаг байсан. Бид хоёр өдөр тутамдаа чатаар харьцахдаа “ахын дүү юу хийж байна, энээ тэрээ” гээд надтай чаталдаг байсан. 2024 оны 05 сарын 20-д гаргаад байх би найз Ургахнаран, дүү Дүүрээ, Будсүрэн нартай Залуус хотхоны саравчинд сууж байхдаа тай таарсан. Тухайн үед би тай хэсэг юм ярьж байгаа салж байсан. Тэр орой 19 цаг өнгөрөөгөөд над руу “хаана байгаа юм,уулзах уу” гээд чат бичсэн. Тухайн үед би дүү Дүүрээтэй /дууддаг нэр нь/ 13 дугаар дэлгүүрийн хойно байдаг тоглоомын талбай дээр байсан болохоор би байгаа газраа хэлсэн. Тэгсэн намайг “чи дүүтэйгээ явж байгаа бол такси бариад Морьтой хөшөөний зүүн урд талын засмал дээр хүрээд ирээ” гэж хэлсэн. Би Дүүрэйтэй хамт явж очиход ганцаараа зам дээр зогсож байсан. надад “дүүтэй чинь уулзчихаад ирье” гээд дүүг холгүй авч яваад дүүд тамхи өгөөд тэнд нь үлдээгээд над руу ирээд намайг " Хоёулаа булан руу орчхоод ирье, чамд юм хэлье" гээд намайг Морьтой хөшөөний зүүн урд талд том гэрэлтэй гудамж руу ороод хойд талдаа хашаагүй задгай, урд талдаа блокоор өрсөн тийм хашаа руу авч орсон. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан. Би доогуураа урт юбкатай дээгүүрээ цамцтай явж байсан. Намайг блокон хашаа руу налуулаад миний юбкыг сөхөөд өөрийнхөө доогуур хувцсаа тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон. Би ын өөдөөс юм хэлж чадаагүй. Дараа нь намайг гэр рүү дөхүүлж өгчхөөд явсан. Би тай 06 сар гартал чатаар харьцаж байгаад харьцаагүй болсон. Нэг өдөр би Дэнжийн тоглоомын талбай дээр тоглох гээд явж очихдоо тай тэнд нэг удаа таарч байсан. Тэр оройноо над руу чатаар “уучлаарай. Хоёулаа харьцаагаа сэргээе” гэж чат бичсэн. Тэр үед нь би "яах юм бэ" гэж хэлээд ахиж тай чатлаагүй. Тухайн үед ыг надаас уучлалт гуйхаар нь “надтай бэлгийн харьцаанд орсонг нь л уучлаарай гэж гуйж байна л” гэж бодсон. 06 сараас хойш тай ямар нэгэн холбоо байхгүй байгаа. Тухайн үед уул нь надад юм хэлье гэж дагуулж явчхаад надтай бэлгийн харьцаанд орчихсон. ыг тухайн үед надтай гэнэт бэлгийн харьцаанд орно гэдгийг би мэдээгүй. Тухайн үед би их тулгамдсан байсан. Би т юу ч хэлж чадаагүй.
....ын жинхэнэ нэр нь гэдэг. Түүний фейсбүүк хаягийн нэр нь "С." гэж нэртэй байдаг. Би өмнөх мэдүүлэг дээрээ 2024 оны 05 сард гэж өгсөн. Манай сургуулийн хонхны баяр 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр болсон. Тэгэхээр одоо бодохоор хонхны баяраас хойш л тэй бэлгийн харьцаанд орсон. Би яг он сар өдрөө бас сайн санахгүй байна. надтай бас тэр оны 08 сард нь Дэнжийн тэнд Очир дэлгүүрийн зүүн урд талд бас гудамжинд бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед би г эсэргүүцээгүй, ч надад хүч хэрэглээгүй. Би д өөрийгөө 14 настай гэдгийг хэлж байсан.Би сэтгэл санаа хэвийн байна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хэргийн 18-20, 23-25, 33-34 дүгээр хуудас),
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : Миний бие 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин ийг жирэмсэн болсон талаар анх цагдаагаас мэдсэн. Өмнө нь охин надад 07 сар болон 08 сард сарын тэмдэг нь ирэхгүй байна гэж хэлж байсан. Тухайн үед би охиндоо гайгүй байлгүй дээ, сарын тэмдэг алдагдаж ирдэг юм гэж хэлээд л өнгөрч байсан. Жирэмсэн болсон талаар нь өмнө нь мэдээгүй байсан. Би охиноосоо болсон асуудлын талаар асуух гэхэд охин дургүйцээд байдаг байсан. Тэгэхээр нь би охиноо бодоод юм асуудаггүй шалгаадаггүй. Энэ болсон асуудлын талаар гэртээ ч ярилцдаггүй. Одоо харин охин маань сургуульдаа яваад хэвийн амьдралдаа орсон. Ааш зангийн хувьд одоохондоо хэвийн байгаа. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад болон манай гэр бүлд гаргах гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хэргийн 37-38 дугаар хуудас),
Гэрч ийн “2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эхогоор тулгаж үзэхэд 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд жирэмсэлсэн байх боломжтой байна.” гэх мэдүүлэг ( хэргийн 41-42 дугаар хуудас),
Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ж.Жаргалтуяагийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 387 дугаартай “1. ******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эмэгтэйчүүдийн эход 17 долоо хоног 2 хоногтой жирэмсэн байна. 2. Лабораторийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт ( хэргийн 99-100 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч , нарын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142 дугаартай “1 . Эрдэнэбаатарын //-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 124-126 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Уянгын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЕГО325/899 дугаартай “1. ******* нь *******ийн гэх ургийн биологийн эцэг байх боломжтой байна, эцэг байх магадлал >99.99% байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 139-140 дугаар хуудас),
Насанд хүрээгүй хохирогч *******ийн суралцагчийн хувийн хэргийн хуулбар (хэргийн 188-193 дугаар хуудас),
Насанд хүрээгүй хохирогч *******ийн өвчний түүхийн хуулбар ( хэргийн 66-98 дугаар хуудас),
Насанд хүрээгүй хохирогч *******ийн нас тоолсон тухай Мөрдөгчийн тэмдэглэл (хэргийн 163-164 дүгээр хуудас),
*******нгийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл ( хэргийн 165-167-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.
2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
3. Прокуророос шүүгдэгч *******г, хохирогч *******тэй бэлгийн харьцаанд орсон буюу түүнийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйл “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэргийн обьектив тал нь арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдлээр тодорхойлогдох юм.
Харин энэ үйлдлийн улмаас хохирогч жирэмсэн болсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нь хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилжээ.
5. Энэ хэргийн шүүгдэгч ******* 2001 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, тухайн гэмт хэрэгт холбогдох өдөр 22 нас 07 сартай байсан нь *******гийн 223756332839 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаагаар, насанд хүрээгүй хохирогч ******* 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, уг халдлагад өртөх үед 15 нас 13 хоногтой байсан нь 247 дугаартай *******ийн Төрсний гэрчилгээний хуулбар, Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл зэргээр тус тус нотлогдоно.
Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******тэй бэлгийн харьцаанд орохдоо 22 настай байсан ба тэрээр насанд хүрээгүй хохирогч ******* дунд сургуульд сурдаг, арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр атлаа бэлгийн харьцаанд орсон, үүний улмаас ******* жирэмсэн болж ураг зулбасан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдсон хийгээд прокуророос *******д холбогдох дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн,шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
6. Шүүгдэгч *******г дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Тэрээр 16 насанд хүрээгүй хохирогчтой буюу тухайн насны хүнтэй бэлгийн харьцаанд орох нь нийгмийн ёс суртахуунд харшлах, мөн арван зургаан насанд хүрээгүй хүн бэлгийн бойжилт, бие бялдрын хувьд бүрэн зөв хөгжөөгүй байгааг ухамсарлаж мэдэх боломжтойг мэдсээр атлаа бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгон насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, бие мах бодийн хэвийн хөгжилд зориуд хохирол учруулсан байна.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр буюу өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлаар тодорхойлогдохыг дурдъя.
7. Шүүгдэгч *******гийн, 16 насанд хүрээгүй *******тэй бэлгийн харьцаанд орж, үүний улмаас хохирогч жирэмсэн болж түүний бэлгийн бойжилт, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол, хор уршиг учирсан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, бие мах бодийн хэвийн хөгжилд, мөн сэтгэцийн эрүүл мэндэд хохирол тус тус учирсан хийгээд хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Иймд хохирогч хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч тухайн гэмт хэргийн улмаас хохирол, гэм хор, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь “зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай.
Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтыг журамлан, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Бусад:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******г арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 6 / зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д шүүхээс тэнссэн дээрх хугацаанд “ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүхийн шатанд ялтан *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах хохирол, хор уршиг, хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН