Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2020/00110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалан шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 баг, 32 дугаар ******* подволд байрлах,  ******* регистрийн дугаартай, “*******” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг, ******* ******* *******  тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******од холбогдох,

     Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 630 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч Ц.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” Сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний хураамжийг 2016 оны 1 сарын 15-ны өдөр 15 тоот гэрээний дагуу Ц.******* нь сард 30 000 төгрөг төлөх ёстой. Гэтэл Ц.******* нь 2017 оны 4 сараас 12 сар хүртэл 270 000 төгрөг, 2018 оны 1-12 сар 360 000 төгрөг нийт 630 000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч: “*******” Сууц өмчлөгчдийн холбооны захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь манай сууц өмчлөгчдийн холбооны өмнөх захиралтай гэрээ байгуулан 7-р баг 29-р ******* 2 орцны подволийг сарын 30 000 төгрөг төлж байхаар тохиролцон хөгжмийн сургалт явуулж байгаад 2017 оны 4 сараас хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. Иймээс Ц.*******оос дээрх подволийг ашиглуулж байсан буюу сууц өмчлөгчдийн холбооны хувьд эрхийн хүрээнд дээрх хугацааны төлбөр 630 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. ******* нь засвар үйлчилгээ хийсэн юм бол баримтаар гаргаж ирвэл бид дээрх төлбөрөөс чөлөөлж болно гэдгийг хэлсэн. Түүнээс ямар нэгэн баримт байхгүйгээр чөлөөлөх боломж байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” сууц өмчлөгчдийн холбооны өмнөх захиралтай ярилцан гэрээ хийж 29-р ******* 2-р орцны подволийг хөгжмийн сургалт явуулах зорилгоор засаж тохижуулсан. Энэ засаж тохижуулахад би өөрөөсөө 2 000 000 төгрөг гаргасан. Уг подволийг засахад зарцуулсан зардлаа дээрх төлбөрт тооцуулах хүсэлтэй байгаа. Миний хувьд өөрөөсөө гарсан зардлаа ярьж байна түүнээс надтай хамт ажиллаж байсан хүнээс надаас их мөнгө гарсан. Миний хувьд өөрийн гарсан 2 сая төгрөгийн зарцуулсан талаар ямар ч баримт байхгүй. Тухайн үед подвол нь хүн ашиглах боломжгүй хог шороондоо дарагдсан байсныг бид цэвэрлэж янзалсан. Одоо ч тэр подволд хүн амьдарч байгаа. Уг подвол нь бохир дүүрч хүн байх аргагүй болсон учир мэргэжлийн хяналтын газар хаасан. Миний хувьд хүлээлгэж өгөөгүй цоожлоод явснаас буруудаж байгаа. Би сая 2019 оны 1 сард хүлээлгэж өгсөн. Тухайн үедээ хүлээлгэн өгөөгүй буруу болсноо ойлгож байна. Миний хувьд өөрийн гарсан зардалдаа тооцуулах хүсэлтэй байна. Түүнээс надад төлөх боломжгүй, би өөрөө хоёр хүүхэд эхнэрийн хамт ******* байранд байр хөлсөлж сууж байгаа болно гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.*******од холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2017 оны 04 сараас 2017 оны 12 сар дуусталх хугацааны 270 000 төгрөг, 2019 оны 1 сараас 12 сарын дуустал хугацааны  360 000 төгрөгнийт зардал болох  төгрөгийг нэхэмжилжээ.

 Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Би төлбөрийг төлөх боломжгүй. “Найман- Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулан 29-р ******* подволийг цэвэрлэн засварлаж хөгжмийн сургалт явуулж байсан. Гэвч бохир нь халсан учир явуулах боломжгүй болсон. Энэ подволийг засварлахад надаас 2 000 000 төгрөг зарцуулсан учир түүнийгээ тооцох саналтай байна” гэх

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... Өөрийн зарцуулсан гэх 2 000 000 төгрөгийн баримтаа гаргаж ирвэл тооцох боломжтой. Тухайн үед ажиллаж байсан хүмүүстэй тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу дундын өмчийн засвар үйлчилгээний зардал гэсний дагуу нэхэмжилж байна” гэж  тус тус тайлбарлан маргажээ.

Хариуцагч Ц.******* нь “*******” Сууц өмчлөгчдийн холбооны харъяа 7-р баг 29-р ******* 2 дахь орцны подволийг “хөгжмийн сургалт” явуулах зорилгоор тухайн үед ажиллаж байсан тус сууц өмчлөгчдийн холбооны удирдлагатай 2015 оны 01 сарын 15-ны өдөр “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ” гэсэн гэрээг байгуулжээ.

Дээрх гэрээнд заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 2017 оны 4 сараас 12 сар хүртэл сарын 30 000 төгрөгөөр тооцон 270 000 төгрөг, 2018 оны 1 сараас 12 сарыг хүртэл хугацаанд 360 000 төгрөг нийт 630 000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хэдийгээр хариуцагч тухайн подволийг өөрөөсөө зардлаа гаргаж засварласан гэж байгаа боловч гаргасан зардлынхаа талаар нотлох баримтаар нотолж чадаагүй, шүүхэд нотлох баримтаар цуглуулж ирүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

       Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийг 2017 оны 4 сараас 12 сар, 2018 оны 1 сараас 12 сарыг дуусталх хугацааны зардал төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.******* нь “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд төлөхөөр тохиролцсон төлбөрийг төлөх үүрэгтэй байгаа бөгөөд харин нь өөрийн гарсан зардлын талаараа “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулсан шаардлага гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч нь тухай подволийг засан сайжруулахад гаргасан зардлыг нотлох баримтаар бүрдүүлэн “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд гарган дээрх төлбөрт тооцуулах боломжтой бөгөөд уг Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

         Иймд хариуцагчийн гаргаж буй татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагч Ц.*******оос орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 2017-2018 онуудын зардалд  630 000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд олгох  зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

         Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 01 сарын 15-ны өдөр байгууласан гэрээндээ “ засвар үйлчилгээний хуримтлалын үнийг жишиг тарифын дагуу 1 м2-ыг 1000 төгрөгөөр тооцон нийт сар бүр 30 000 төгрөгөөр тохиролцсны дагуу Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Ц.*******оос 630 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэсэн болно.

            Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 19550 төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Ц.*******оос орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 630 000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Найман өргөө" Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19550 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ц.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 19550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  "*******" Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай,

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд  нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Т.БАЙГАЛМАА