Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал хөтлөн,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч Ц.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

1.Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн дугаар хороо, ын дүгээр гудамж, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

овогт Даваабямбын /РД: МЬ83**************1/,

.Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг, дүгээр гудамж, б тоотод оршин суух,

Урьд ******* аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 9 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн дахь зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 9 оны 1 дугаар сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 00 оны 0 дугаар сарын 1-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Өршөөл үзүүлэх тухай хуулиар дуусгавар болсон,

овогт *******ын /РД: МА89/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 0 оны дүгээр сарын 31-ний шөнө ******* дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” караокед хохирогч той согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хоорондоо маргалдан муудалцаж ******* нь “дүүгээ өмөөрч” хохирогч ийн нүүр хэсэгт 1- удаа гараараа цохих, газарт түлхэж унагах, ******* нь хохирогч ийн нүүр хэсэгт 1- удаа гараараа цохих зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн дугаар шүд, зүүн нэгдүгээр шүдний сулрал, дух, зүүн шанаа, чихний дэлбэн, хацрын төвгөрт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт тэдний өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-1, 63 дахь тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 0 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн ЕГ*******/9 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-3 дэх тал/, шинжээч ийн мэдүүлэг /хх-ийн дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн *******- дахь тал/, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 3-6 дахь тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байх, амьд явах эрхийг баталгаажуулсан байдаг.

Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хүний эрүүл мэндэд халдсан идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж хохирогч ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрсдийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг байх ба тус гэмт хэргийн шинжийг агуулж байна.

   Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж тус тус шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хохирол учирч түүнд гар утас болон 300.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн 0 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын хэмжээ нь түүний гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээнд тохирсон байх бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналыг баталж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0.000 төгрөгийн торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг үндэслэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн ******* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, дан хоригдсон хоноггүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн , 3.1 дүгээр зүйлийн 1, 36., 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, , 36. дугаар зүйлийн , 36.13 дугаар зүйлийн , 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч авга овогт Даваабямбын ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт *******ын г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 0 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 0.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар *******, ******* нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, дан хоригдоогүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан

 

сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                             Б.БИЛГҮҮН