| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0047/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/62 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ганцэцэг,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй,
Шүүгдэгч: ****** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт Х.Б-т холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн ******суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Увс аймгийн ***** сумын *********оршин суух хаягтай, ам бүл ***, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн ***** сумын *****-р багийн ***** тоотод оршин суух, урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ********овогт ********* (РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 26-ны шилжих шөнө Увс аймгийн *********сумын ******-р багийн нутаг дэвсгэрт согтуугаар ****** улсын дугаартай “Саната-6” загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч ****** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 26-ны шилжих шөнө Увс аймгийн ****** сумын *****-р багийн нутаг дэвсгэрт согтуугаар ****** улсын дугаартай “Саната-6” загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-06 дахь тал),
- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Жолооч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер 6820 загварын багажаар үлээлгэж шалгахад хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалт 1.94 %. байв” гэх тэмдэглэл, согтуурал шалгах явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-10 дахь тал),
- Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Цагдаагийн газрын НХЖХОНАБХТ-ийн эргүүлийн цагдаа ажилтай Би 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Увс аймгийн цагдаагийн газрын НХЖХОНАБХТ-ийн дарга, цагдаагийн хошууч ******* баталсан хуваарийн дагуу Улаангом сумын нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагаас 2024 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цагийн хооронд Улаангом сумын 4.5. 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 01 цагийн үед явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаан уулын урд замд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгах гэсэн боловч зугтаж явсан юм. Тэгээд би ардаас нь яваад очтол Улаан уулын дээд талд жолооч нь гэнэт машинаа зогсоогоод тээврийн хэрэгслийг унтрааж хаалга дотор талаас нь цоожилсон юм. Тэгээд очоод дүрмийн дагуу өөрийгөө танилцуулга хаалга нээхийг шаардахад хаалга тайлж өгсөн юм. Тэгээд тухайн жолоочоос илт архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тээврийн хэрэгслийг тухайн газраас нь ачилтын машинаар тээврийн хэрэгсэл түр саатуулах байр луу зөөвөрлөн харин тухайн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэнийг цагдаагийн газар дээр авч ирж шалгахад ******* гэх иргэн байсан ба 2024 оны 10 дугаар сард жолоодох эрхээ хасуулсан байсан Тухайн үед согтуурал шалгахx драгейр багжаар шалгахад 1,94% согтолттой байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
- Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэртээ байж байтал миний нөхөр болох ******* гаднаас 20 цагийн үед өөрийн найз болох ******* нарын хамт 2,5 литрийн сэнгүр нэртэй пиво барьчихсан орж ирсэн юм. Тэгээд тэр гурав уг пиво ууж дуусгаад дахин дэлгүүрээс 2-ыг авч ирээд ууж байгаад ******* нь эхнэр дуудаад байна гэж хэлээд явж ******* нар тухайн пивыг ууж дуусгаад сууж байгаад миний нөхөр ******* нь ******* гэрт хүргэж өгнө гэж гараад ******* нь өөрийн ******* улсын дугаартай “Соната-6” маркийн автомашиныг унаад гараад явчихсан юм. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
- Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Цагдаагийн газрын НХЖХОНАБХТ-ийн эргүүлийн цагдаа ажилтай. Би 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Увс аймгийн цагдаагийн газрын НХЖХОНАБХТ-ийн дарга, цагдаагийн хошууч ******* баталсан хуваарийн дагуу Улаангом сумын нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагаас 2024 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цагийн хооронд Улаангом сумын 4,5, 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 01 цагийн үед явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаан уулын урд замд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгах гэсэн боловч зугтаж явсан юм. Тэгээд бид хоёр ардаас нь яваад очтол Улаан уулын дээд талд жолооч нь гэнэт машинаа зогсоогоод тээврийн хэрэгслийг унтрааж хаалга дотор талаас нь цоожилсон юм. Тэгээд очоод дүрмийн дагуу өөрийгөө танилцуулга хаалга нээхийг шаардахад хаалга тайлж өгсөн юм. Тэгээд тухайн жолоочоос илт архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тээврийн хэрэгслийг тухайн газраас нь ачилтын машинаар тээврийн хэрэгсэл түр саатуулах байр луу зөөвөрлөн харин тухайн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэнийг цагдаагийн газар дээр авч ирж шалгахад ******* гэх иргэн байсан ба 2024 оны 10 дугаар сард жолоодох эрхээ хасуулсан байсан. Тухайн үед согтуурал шалгах драгейр багажаар шалгахад 1,94% согтолттой байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
- Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Цагдаагийн газрын НХЖХОНАБХТ-ийн эргүүлийн цагдаа ажилтай. Би 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Увс аймгийн цагдаагийн газрын НХЖХОНАБХТ-ийн дарга, цагдаагийн хошууч ******* баталсан хуваарийн дагуу Улаангом сумын нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагаас 2024 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цагийн хооронд Улаангом сумын 4,5, 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 01 цагийн үед явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаан уулын урд замд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгах гэсэн боловч зугтаж явсан юм. Тэгээд бид хоёр ардаас нь яваад очтол Улаан уулын дээд талд жолооч нь гэнэт машинаа зогсоогоод тээврийн хэрэгслийг унтрааж хаалга дотор талаас нь цоожилсон юм. Тэгээд очоод дүрмийн дагуу өөрийгөө танилцуулга хаалга нээхийг шаардахад хаалга тайлж өгсөн юм. Тэгээд тухайн жолоочоос илт архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тээврийн хэрэгслийг тухайн газраас нь ачилтын машинаар тээврийн хэрэгсэл түр саатуулах байр луу зөөвөрлөн харин тухайн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэнийг цагдаагийн газар дээр авч ирж шалгахад ******* гэх иргэн байсан ба 2024 оны 10 дугаар сард жолоодох эрхээ хасуулсан байсан. Тухайн үед согтуурал шалгах драгейр багажаар шалгахад 1,94% согтолттой байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын ******* дугаар багт ******* тоотод эхнэр ******* хүүдийн хамт амьдардаг. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23 цагийн орчимд ажлаас буугаад гэртээ ирсэн бөгөөд намайг гэрт ирэх үед миний араас гаднаас 2 хүн орж ирсэн. Тухайн хоёр хүнийг ******* гэдэн. ******* хоёр манай гэрт ирэхдээ 2.4 литрийн "сэнгүр" нэртэй 2 ширхэг пиво авчсан ирсэн бөгөөд ******* бид 3 хувааж уусан. ******* хоёрын авч ирсэн 2.4 литрийн пиво ууж дуусаад ******* хоёр гэр, гэр лүүгээ явахаар болсон. Тэгээд цаг орой болсон байсан болохоор би өөрийн машин болох ******* улсын дугаартай "Саната-6" загварын машиныг асааж ******* гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Тэгээд би гэрээс өөрийн ******* улсын дугаартай "саната-6" загварын машиныг жолоодож ******* гэрт нь буулгаад цагаан хаалга зөрөөд явж байтал замын цагдаа зогсоож намайг шалгасан. ...Би тухайн үед өөрийн найз ******* өөрийн гэрээсээ буюу Улаангом сумын ***** гаар баг**** тоотоос цагаан хаалганы хажууд найзынхаа гэрт буугаад би буцаад гэр лүүгээ ганцаараа явж байгаад цагдаад баригдсан юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарлажээ.
Шүүгдэгч******* нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/792 шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь ЦЕГ-ын жолоочийн лавлагаа, мэдээллээр жолоодох эрх хасагдсан” гэх лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 25-28 дахь тал)-ээр нотлогдож байгаа тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Жолооч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер 6820 загварын багажаар үлээлгэж шалгахад хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалт 1.94 %. байв” гэх тэмдэглэл, согтуурал шалгах явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-10 дахь тал)-ээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 26-ны шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн нутаг дэвсгэрт согтуугаар ******* улсын дугаартай “Саната-6” загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Энэ гэмт хэрэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн давтамжийн шинжээр гэмт хэрэгт шилжиж байгаа тул урьдах зөрчилд нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл нь гэмт хэрэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд багтах тул шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдэлж дууссанаар энэ төрлийн ял, шийтгэл биелэгдсэнд тооцохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэрэг нь нийгмийн ёс зүйн үнэт зүйлс, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хохирол, хор уршиг байхгүй учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ******* урьд нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 58 дахь тал)-оор нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч ******* ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурав / жилийн хугацаагаар хасаж, 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолно.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ