| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/03707/И |
| Дугаар | 101/ШШ2022/02923 |
| Огноо | 2022-06-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2022/02923
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан 2014 оны 00 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Б 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны түвшингийн 50 хувь, 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг эцэг отчин овогт Х.Ц-оос гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөгүйгээр бол эцэг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх саад учруулахгүй байх үүрэгтэйг даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1. 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5. , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 37,860 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 37,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэмжид нэг жилийн хугацаанд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 37,860 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ