| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0012/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/77 |
| Огноо | 2025-04-11 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/77
2025 04 11 2025/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ганцэцэг,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ****** /цахимаар/,
Иргэний хариуцагч нарын өмгөөлөгч: ******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ******
Иргэний хариуцагч: ******
Шүүгдэгч: ****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяраас Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******овог ******холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны ****** дүгээр сарын ******-нд Завхан аймгийн ****** суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ******, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ****** сумын ****** дугаар багийн ******тоотод оршин суух хаягтай, хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ******овогт ******
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч ****** нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн ****** хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ****** газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай тушаалуудаар батлагдсан Увс аймаг дахь ******хэлтсийн орон тооны хязгаарт байхгүй харуулын орон тоог шинээр бий болгож, уг оронд тоонд ******, өөрийн нөхөр ****** нарыг ажиллуулж бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 65,597,027 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч ******гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримт, гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
Улсын яллагч:
- Хохирогчоор тогтоох тухай тогтоол (1-р хавтаст хэргийн 10 дугаар хуудас),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ****** тогтоосон тогтоол (1-р хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),
- Иргэний хариуцагч ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас),
- Иргэний хариуцагч ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас),
- Иргэний хариуцагч ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас),
- Гэрч ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),
- ****** газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай тушаал (1-р хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),
- ****** даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай тушаал (1-р хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),
- Т ****** Увс аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),
- Увс аймгийн ****** даргын 2024 оны Б/12 дугаартай тушаал (1-р хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),
- Нэгжлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 92-95, 96-98 дугаар хуудас),
- ****** хийгдсэн нэгжлэгийн явцыг бичлэг сиди диск (1-р хавтаст хэргийн 99 дүгээр хуудас),
- Увс аймгийн ****** хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай Б/15 дугаартай тушаал (1-р хавтаст хэргийн 101 дүгээр хуудас),
- Тушаалын төсөлтэй танилцах хуудас (1-р хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас),
- Увс аймгийн ****** даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ****** хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай Б/16 дугаартай тушаал (1-р хавтаст хэргийн 104 дүгээр хуудас),
- Тушаалын төсөлтэй танилцах хуудас (1-р хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас),
Увс аймгийн ****** хэлтсийн даргын ****** хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал (1-р хавтаст хэргийн 107 дугаар хуудас),
- Увс аймгийн ******хэлтсийн 2023 оны өргөдөл гомдлын бүртгэл (1-р хавтаст хэргийн 110-112 дугаар хуудас),
- ****** нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1-р хавтаст хэргийн 116-139 дүгээр хуудас),
- Увс аймгийн ****** хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ****** жолоочоор ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал (1-р хавтаст хэргийн 140 дүгээр хуудас),
- Увс аймгийн ****** хэлтсийн даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/11 дугаартай цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал (1-р хавтаст хэргийн 141 дүгээр хуудасны ард талд),
- Увс аймгийн ****** даргын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/06 дугаартай тушаал (1-р хавтаст хэргийн 144 дүгээр хуудас),
- Увс аймгийн ******н 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/41 дугаартай тушаал (1-р хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас),
- Увс аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/63 дугаартай “ ****** Увс аймгийн ******хэлтсийн даргаар томилох тухай” захирамж (1-р хавтаст хэргийн 177 дугаар хуудас),
- Увс аймаг дахь ****** даргын албан тушаалын тодорхойлолтын хуулбарууд (1-р хавтаст хэргийн 179-185 дугаар хуудас),
- Увс аймгийн ****** даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай “ ****** ажлаас чөлөөлөх тухай” тушаал (1-р хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),
- Увс аймгийн ****** хэлтсийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/24, Б/23 дугаартай ******, ****** нарыг ажлаас чөлөөлсөн тухай тушаал (2-р хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас),
- Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн ****** нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 79-83 дугаар хуудас),
- Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан мөрдөгчийн тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 84 дүгээр хуудас),
- Иргэний хариуцагч ****** нарын цалингийн түүвэр (2-р хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас)-үүдийг шинжлэн судлаад
Шүүгдэгч ****** Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай тушаал, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай тушаалаар батлагдсан Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн орон тоонд байхгүй жижүүр, харуулын орон тоог бий болгож, тухайн албан тушаалд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, өөрийн нөхөр болон бусад 2 хүний авч ажиллуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, иргэний хариуцагч ****** 24,655,981 төгрөг, ****** 16,934,603 төгрөг, ****** 24,006,443 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулах агуулга бүхий дүгнэлт,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******: Шүүгдэгч ****** нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, өөрийн нөхөр болон бусад 2 хүний Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн орон тоонд огт байхгүй жижүүр, харуулын орон тоонд тушаал гарган ажиллуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна. Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/72, 2021 оны А/118, 2023 оны А/34, 2024 оны А/284 дугаар тушаалуудаар аймгийн Стандарт хэмжил зүй хэлтсийн дарга нарт харуул, хамгаалалт шаардлагатай бол гэрээт харуул, хамгаалалтын компаниар гүйцэтгүүлэх, гэрээт харуул, хамгаалалт ажиллуулахад шаардлагатай төсвийн тооцоог хийж ирүүлэх үүрэг, чиглэлийг өгч байсан. ****** нь төсвийн тооцоог ирүүлж байгаа. Энэ гэмт хэргийн улмаас Стандарт хэмжил зүйн газарт 56,597,027 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хохирлыг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэх агуулга бүхий дүгнэлт,
Иргэний хариуцагч нарын өмгөөлөгч ******:
- Иргэний хариуцагч ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
- Иргэний хариуцагч ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 26 дугаар хуудас),
- Иргэний хариуцагч ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),
- Иргэний хариуцагч нарын цалингийн түүвэр (1-р хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас)-үүдийг шинжлэн судлаад
Энэ Иргэний хариуцагч нар нь зохих журмын дагуу албан үүргээ гүйцэтгэж, түүндээ тохирсон цалин хөлс авсан, мөн энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоогоогүй тул хэн нэгэн этгээд иргэний нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Иймд иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******:
- Стандарт хэмжил зүйн газрын даргын А/36, А/96 дугаартай тушаалын хуулбар (1-р хавтаст хэргийн 41-48 дугаар хуудас),
- Гэрч ****** мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас),
- Иргэний хариуцагч ******нарын цалингийн түүвэр (1-р хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас),
- Монгол Улсын Засгийн газрын 109 дугаартай тогтоолын хуулбар (1-р хавтаст хэргийн 152 дугаар хуудас),
- ****** иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 193 дугаар хуудас),
- ****** гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 194 дүгээр хуудас),
- Увс аймгийн Прокурорын газрын 24 дугаартай тогтоол (1-р хавтаст хэргийн 237 дугаар хуудас),
- Увс аймгийн Прокурорын газрын 11 дугаартай тогтоол (1-р хавтаст хэргийн 238 дугаар хуудас), яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
- ****** хувийн байдалтай холбоотой баримтууд (2-р хавтаст хэргийн 44-51 дүгээр хуудас),
- Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол (2-р хавтаст хэргийн 227-229 дүгээр хуудас),
- Яллах дүгнэлт (2-р хавтаст хэргийн 233-244 дүгээр хуудас),
- Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, фото зураг, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн албан бичиг, Увс аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсээс Стандарт хэмжил зүйн газарт хүргүүлсэн албан бичиг, Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн санхүүгийн байдлын тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч ****** нь тухайн байгууллагын өмч, хөрөнгийг хамгаалах зорилгоор зайлшгүй шаардлагаар нэр бүхий 3 иргэнийг тухайн жилд батлагдсан бүтэц орон тооныхоо хязгаарт багтаан авч ажиллуулсан нь хууль зөрчөөгүй. Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжгүй байна. Энэ гэмт хэргийн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан үйлдлээр тодорхойлно. “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж энэ хуульд тайлбарласан байна. ****** албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлсэн зүйл байхгүй. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн тухай хуулийн 16.5-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд батлагдсан бүтэц орон тооны хязгаарт багтаан байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах зайлшгүй шаардлагаар 3 харуул авч ажиллуулсан байна. Хохирлыг тогтоохдоо иргэний хариуцагч нарт олгосон цалингаас гадна нийгмийн даатгал болон татварыг хохиролд оруулж байгааг хасаж тооцох ёстой. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эд хөрөнгө Засгийн газрын тогтоолоор Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст шилжиж ирснээр тухайн байгууллагын лабораторид 99 төрлийн шатамхай, дэгдэмхий урвалж бодис, эерэг дээжүүд хадгалагдаж байсан учраас Стандарт хэмжил зүйн газрын даргын 2 тушаалаар батлагдсан орон тоондоо багтааж, 3 харуул авч ажиллуулан дээрх, урвалж бодис, эерэг дээжийг хамгаалах арга хэмжээ авсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан үйлдэл байдаг гэтэл улсын яллагч нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирлын тухайд иргэний хариуцагч нарын огт аваагүй нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын хохиролд оруулан тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар нь буцаад төсөвт орж байгаа учраас хохирлоос хасаж тооцох ёстой юм. Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинж байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх агуулга бүхий дүгнэлт,
Шүүгдэгчийн ****** нь шүүх хуралдаанд цахимаар оролцож байхдаа дүгнэлт танилцуулах шатанд цахим төхөөрөмжийг салгаж, дахин холбогдоогүй тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан бөгөөд энэ нь шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчөөгүй болно.
Өмгөөлөгч ****** нь “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын 4.4.1-т “Цахим оролцогч нь цахимаар оролцох нөхцөл, шаардлагыг хангах систем, сүлжээ, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл (холбогдох аппликэйшн, системийг суулгасан /zoom, google meet гэх мэт/ ухаалаг гар утас, таблет, зөөврийн эсхүл суурин компьютертэй, цахим сүлжээнд холбогдсон байх, хангалттай дата ашиглах эрхтэй байх)-ийг хувьдаа бүрэн хангасан байх үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлж, шүүх хуралдаанд оролцоогүйгээс үүдэн дүгнэлт танилцуулах ажиллагааны үед цахим төхөөрөмж нь салж, дахин холбогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******, шүүгдэгчийн ******, шүүгдэгч ******, иргэний хариуцагч ****** нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
1.2. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Монгол Улсын Шадар сайдаас Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны стратеги бүтэц зохион байгуулалтыг баталдаг. Үүний дагуу Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Стандарт, хэмжил зүйн газрын даргаас тус байгууллагын бүтэц орон тоо, ангилал, албан тушаалын зэрэглэлийг тушаалаар баталдаг. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай тушаалын 1-р хавсралтаар аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэл, дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг баталсан байдаг. Энэ тушаалын дагуу Увс аймаг дахь стандарт хэмжил зүйн хэлтсийн орон тоог 23 хүн ажиллуулахаар байгаа. Увс аймаг дахь стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга ****** нь дээрх тушаалын хүрээнд нь ажиллах зохицуулалттай. Стандарт, хэмжил зүйн газрын даргын баталсан А/36 тоот тушаал зөрчигдсөн байна. ****** нь жижүүр, харуул авах шаардлагатай талаараа Стандарт, хэмжил зүйн газрын даргад албан бичгээр ирүүлээгүй. Үүнтэй холбоотой Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсээс манай байгууллагад ирүүлсэн ямар нэгэн холбогдох бичиг, албан тоот байхгүй. Стандарт, хэмжил зүйн газрын даргын дээрх тушаалын дагуу аймаг дахь хэлтсээс байр, өмч хамгаалах ажлыг гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авч, хэрэгжилтийг тайлагнах ёстой гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн I хавтасны 8-16, 243-246 дахь тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүгдэгч ****** нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, өөрийн нөхөр болон бусад 2 хүний Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн орон тоонд огт байхгүй жижүүр, харуулын орон тоонд тушаал гарган ажиллуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна. Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/72, 2021 оны А/118, 2023 оны А/34, 2024 оны А/284 дугаар тушаалуудаар аймгийн Стандарт хэмжил зүй хэлтсийн дарга нарт харуул, хамгаалалт шаардлагатай бол гэрээт харуул, хамгаалалтын компаниар гүйцэтгүүлэх, гэрээт харуул, хамгаалалт ажиллуулахад шаардлагатай төсвийн тооцоог хийж ирүүлэх үүрэг, чиглэлийг өгч байсан. ****** нь төсвийн тооцоог ирүүлж байгаа. Энэ гэмт хэргийн улмаас Стандарт хэмжил зүйн газарт 56,597,027 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хохирлыг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
2. Иргэний хариуцагч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт жижүүр, сантехник зэрэг ажлыг хийж байсан. Манай Мэргэжлийн хяналтын газар 2023 оны 02 дугаар сард татан буугдсан тул миний бие ажилгүй болсон. Харин манай Мэргэжлийн хяналтын газарт аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс ирэхээр нь би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус хэлтсийн дарга ******өргөдөл гаргаж ажилд орж байсан. Учир нь би энэ байгууллагын ажлын байрны сантехникийн ажлыг сайн мэддэг юм. Би одоо харуулаар тушаалтай боловч сантехникийн ажлыг давхар хийдэг юм. Анх хөлсөөр ажиллах гэрээ байгуулаад сарын 550,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Харин 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс харуулын үндсэн ажилтан болж Төрийн үйлчилгээний албан тушаалтны ТҮ-1 ангиллаар цалинжиж байгаа. Одоо энэ байгууллагын үндсэн ажилтан харуул юм. Манай Стандарт хэмжил зүйн хэлтсийн бүтэц, орон тоонд харуул гэх орон тоо байгаа эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би дээр гэрчээр мэдүүлэг өгсний дараа надтай манай хэлтсийн дарга ****** таарсан ба тэр орон тооны цомхотгол явагдаж байгаа харуулууд энэ сараас ажилгүй болох байх гэсэн утгатай зүйл хэлж байсан. Манай Стандарт хэмжил зүйн хэлтсийн харуулууд ажлын өдрүүдэд орой 17 цаг гарч маргааш өглөөний 08 цагт буудаг. Амралтын өдөр мөн адил орой 17 цагт гарч, маргааш өглөө нь 08 цагт буудаг юм. Надад харуулын ажил хийх эрх бүхий байгууллагаас олгосон үнэмлэх байхгүй. Харин Сантехникийн мэргэжил эзэмшсэн диплом байгаа. Би Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст гэрээтээр болон үндсэн харуулаар ажиллаж байгаа ба энэ хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд ажиллахад надад олгосон цалинг би өөртөө хэрэглэсэн, хэн нэгэн албан тушаалтан надаас тодорхой хэмжээний хувь болон цалинг авсан удаагүй. Би өөрийнхөө дансаар цалингаа авч, хэрэглээндээ зарцуулдаг байсан. Одоо яг хэдэн төгрөгийн цалин авсныг мэдэхгүй байна. Гэхдээ хэдэн төгрөгийн цалин авсан талаар нийгмийн даатгалын шимтгэлээс харж болох байх. ****** даргатай уулзахад намайг 2023 оны 02 дугаар сарын 01-ний үед хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би тэр үед нь ирэхэд надаас өргөдөл бичүүлж аваад гэрээ байгуулж байсан. Би энэ байгууллагад харуулаар ажиллаж цалин авч байсан үнэн. Хэрэв шүүхээс миний хөдөлмөрлөж авсан цалинг намайг төл гэсэн шийдвэр гарвал уг шийдвэрийг биелүүлж төлнө. Түүнээс биш одоо төлөх боломж байхгүй. Тэгээд ч шүүхийн шийдвэр нь гараагүй байна. Би сонсголын бэрхшээлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн тул татварт цалингаас мөнгө төлдгүй байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн I хавтасны 17-23 дахь тал/,
3. Иргэний хариуцагч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст анх жолоочоор 2017 оны 5 дугаар сард ажилд орж байсан. Тэр ажлыг хийж байгаад 2023 оны 4 дүгээр сард хэлтсийн дарга ****** хүсэлт өгч, жолоочийн ажлаас чөлөөлөгдөж харуул болж байсан. Анх харуул хийхдээ хөлсөөр ажиллах гэрээний дагуу сард 550,000 төгрөг авч байсан ба 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр харуулын үндсэн ажилтан болж Төрийн үйлчилгээний албан тушаалтны ТҮ-1 ангиллаар цалинжиж байгаа. Одоо би сард 1,200,000 төгрөгийн цалин авч байгаа. Манай хэлтсийн дарга ****** нь надтай төрөл, садан найз, нөхдийн холбоо байхгүй. Манай хэлтсийн дарга ****** нь намайг харуулаар ажилд авсны хариуд шан харамж авсан, өгөхийг санал болгосон, шаардсан удаа байхгүй. Манай Стандарт хэмжил зүйн хэлтсийн бүтэц, орон тоонд харуул гэх орон тоо байгаа байх гэж бодож байна. Надаас гадна ******, ****** гэх харуулууд байгаа. Манай Стандарт хэмжил зүйн хэлтсийн харуулууд ажлын өдрүүдэд орой 17 цаг гарч маргааш өглөөний 08 цагт буудаг, амралтын өдөр мөн адил орой 17 цагт гарч, маргааш өглөө нь 08 цагт буудаг юм. Энэ хугацаанд ажиллахад надад олгосон цалинг би өөртөө хэрэглэсэн, хэн нэгэн албан тушаалтан надаас тодорхой хэмжээний хувь болон цалинг авсан удаагүй. Би өөрийнхөө дансаар цалингаа авч, хэрэглээндээ зарцуулдаг байсан. Одоо яг хэдэн төгрөгийн цалин авсныг мэдэхгүй байна. Хэдэн төгрөгийн цалин авсан талаар нийгмийн даатгалын шимтгэлээс харж болох байх. Миний харуулын ажил Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн орон тоонд байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Хэрэв шүүхээс миний хөдөлмөрлөж авсан цалинг намайг төл гэсэн шийдвэр гарвал уг шийдвэрийг биелүүлж төлнө. Түүнээс биш одоо төлөх боломж байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн I хавтасны 24-31 дэх тал/,
4. Иргэний хариуцагч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний эхнэр ******нь Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст даргаар ажилладаг юм. Би 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст харуулаар ажилд орсноос хойш ажиллаж байна. Эхэлж харуулаар ажилд орохдоо хөлсөөр ажиллах гэрээгээр сард 550,000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тус байгууллагын харуулын ажилд жинхлэгдэж төрийн үйлчилгээний ажилтнаар 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. ****** бид хоёр 1994 онд гэр болсон ба 4 хүүхэдтэй юм. Манай 3 хүүхэд тусдаа гарсан ба бага хүү 11 дүгээр ангийн сурагч тул эхнэр бид хоёртой хамт амьдарч байгаа. Стандарт хэмжил зүйн хэлтэс байрныхаа аюулгүй байдлыг хангах үүднээс харуул авахаар болсон гэж надад гэрт байхдаа хэлсэн. Тэгэхээр нь би гэрт ажилгүй байж байхаар танай хэлтэст харуулаар ажилд орчихмоор байна. Би ямар чамтай нийлж гарын үсэг зурдаг ажил хийх гэж байгаа биш болно биз гэж хэлсэн. Тэгэхэд эхнэр ****** болох юм болов уу гэж байсан. Тэгээд байж байтал 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр намайг дуудаад анх хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилд авсан. 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тушаал гаргаж намайг болон бусад хоёр харуулын хамтаар 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс харуулаар жинхэлж, төрийн үйлчилгээний ажилтан болгосон. Би Стандарт хэмжил зүйн хэлтсийн харуулаар жинхлэгдэн ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Манай хэлтсийн ахлах мэргэжилтэн болон байгууллагын хүний нөөцийг хариуцдаг ****** нь намайг та өргөдөл, төрийн албан хаагчийн анкет, гурван үеийн намтраа өгөөрэй гэж хэлж байсан боловч би өнөөдрийг хүртэл өгч чадахгүй явж байгаад ажлаас гарсан. Манай Стандарт хэмжил зүйн хэлтсийн бүтэц, орон тоонд харуул гэх орон тоо байгаа эсэхийг мэдэхгүй байна. Энэ хугацаанд ажиллахад надад олгосон цалинг би өөртөө хэрэглэсэн, хэн нэгэн албан тушаалтан надаас тодорхой хэмжээний хувь болон цалинг авсан удаагүй. Би өөрийнхөө дансаар цалингаа авч, хэрэглээндээ зарцуулдаг байсан. Энэ хугацаанд надад яг хэдэн төгрөгийн цалин авсныг мэдэхгүй байна. Хэрэв шүүхээс миний хөдөлмөрлөж авсан цалинг намайг төл гэсэн шүүхийн шийдвэр гарвал уг шийдвэрийг биелүүлж төлнө” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн I хавтасны 32-37 дахь тал/,
5. Гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд ахлах мэргэжилтнээр 2009 оноос хойш ажиллаж байна. Стандарт хэмжил зүйн газраас манай хэлтсийн орон тоог батална ирүүлдэг юм. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023.02.27-ны өдрийн А/36 дугаартай “Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэл, дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 19 дүгээр хавсралтаар Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, орон тооны дээр хязгаарыг баталж байсан. Уг тушаалын хавсралтаар Хэлтсийн дарга-1, Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч-1, Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд Ахлах мэргэжилтэн /Хүний нөөц, дотоод хяналтын асуудал хариуцсан/-1, Бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн -3, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн -3, Мэргэжилтэн /Сургалт, мэдээлэл, салбарын сан, архив, бичиг хэрэг/-1, Нягтлан бодогч-1, Хэмжүүр баталгаажуулалтын техникч -1, лабораторийн эрхлэгч-1, Лабораторийн шинжээч- дээж хүлээн авагч /химич, нян судлал, хорио цээр/-5, Лаборант /шил угаагч/-2, Нярав-1, Жолооч-1, - Үйлчлэгч-1 зэрэг нийтдээ 23 хүн ажиллахаар дээд хязгаарыг 2023 оны 02 дугаар сард баталж өгсөн байдаг.
Мөн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024.04.25-ны өдрийн А/96 дугаартай “Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тооны дээд хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 19 дүгээр хавсралтаар Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, орон тооны дээр хязгаарыг баталж ирүүлсэн. Уг тушаалын хавсралтаар Хэлтсийн дарга-1, Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч-1, Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд Ахлах мэргэжилтэн /Хүний нөөц, дотоод хяналтын асуудал хариуцсан/-1, Бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн -3, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн -3, Мэргэжилтэн /Сургалт, мэдээлэл, салбар сан/-1, Ахлах нягтлан бодогч-1, техникч -1, лабораторийн эрхлэгч-1, Лабораторийн шинжээч, дээж хүлээн авагч /химич, микробиологи, хорио цээр/-5, Лабораторийн лаборант /шил угаагч/-2, Архив, бичиг хэргийн ажилтан /нярав/-1, Жолооч-1, Үйлчлэгч-1 зэрэг албан тушаалд нийтдээ 23 хүн ажиллахаар дээд хязгаарыг 2024 оны 04 дүгээр сард баталж ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай байгууллага 20 хүн ажиллахаас 19 хүн ажиллаж байгаа. Хүүхэд асрах чөлөөтэй 1 хүн байгаа.
Манай Стандарт хэмжил зүйн хэлтэс нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаангом сумын 3-р багт байрлах хуучнаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагаа явуулж байсан 3 давхар төрийн барилгад нүүж ирж энэ байранд үйл ажиллагаа явуулахаар болсон. Өмнө нь 2016 оноос хойш Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах аймгийн Засаг даргын тамгын газрын 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэр байранд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Статистикийн хэлтэс болон манай байгууллага зэрэг гурван байгууллага үйл ажиллагаа явуулдаг байсан ба байгууллагын харуул нь Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хариуцан ажилладаг байсан. Манай хэлтэс дээр хэлсэн Улаангом сумын 3-р багт байрлах хуучнаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагаа явуулж байсан 3 давхар төрийн барилгад нүүж ирж үйл ажиллагаа явуулах болсон ба тэр байранд 2023 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацаанд одоо харуулаар ажиллаж байсан ****** нар нь хөдөлмөрийн гэрээгээр харуулаар гэрээт ажилтан хийж сард 550,000 төгрөгийн цалин авч байсан. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ****** нарыг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хэлтсийн даргаас Б/15 дугаар тушаалаар ******, Б/16 дугаар тушаалаар ******г, Б/17 дугаар тушаалаар ****** нарыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс харуулаар авч ажиллуулахаар тушаал гаргасан. Энэ тушаалыг байгууллагын даргаас гаргасан тул би энэ талаар сайн мэдэхгүй байна. Би 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ээлжийн амралтаа авч Солонгос улс руу аяллаар явсан юм. Тэгээд амралтын хугацаа дуусаад ажилд орсон юм. Тэр үед би ирэхэд манай хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар ******, Б/16 дугаар тушаалаар ******, Б/17 дугаар тушаалаар ******нарыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс харуулаар авч ажиллуулахаар шийдвэр гарсан байсан. Уг нь би ээлжийн амралт авч байх үед дээрх гурван хүн гэрээт харуулаар ажиллаж байсан. Манай хэлтсийн дарга ****** тушаалаар харуулаар ажилд орсон ****** нараас ****** нь хэлтсийн дарга ****** нөхөр юм. ****** нь манай хэлтэст 2017 оноос хойш жолооч хийж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар харуул болж байсан. Харин ****** нь Мэргэжлийн хяналын газрын харуулаар ажиллаж байсан хүн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн I хавтасны 38-40 дэх тал/,
6. Гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст нягтлан бодогчоор 2022 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байна. Манай Стандарт хэмжил зүйн хэлтсийг 23 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулахаар Стандарт, хэмжил зүйн газраас орон тоог батална ирүүлсэн. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай “Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэл, дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 19 дүгээр хавсралтаар Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, орон тооны дээр хязгаарыг баталсан. Уг тушаалын хавсралтаар Хэлтсийн дарга-1, Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч-1, Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд Ахлах мэргэжилтэн /Хүний нөөц, дотоод хяналтын асуудал хариуцсан/-1, Бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн -3, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн -3, Мэргэжилтэн /Сургалт, мэдээлэл, салбарын сан, архив, бичиг хэрэг/-1, Нягтлан бодогч-1, Хэмжүүр баталгаажуулалтын техникч -1, лабораторийн эрхлэгч-1, Лабораторийн шинжээч- дээж хүлээн авагч /химич, нян судлал, хорио цээр/-5, Лаборант /шил угаагч/-2, Нярав-1, Жолооч-1, Үйлчлэгч-1, нийтдээ 23 хүн ажиллахаар дээд хязгаарыг баталж өгсөн.
Мөн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай “Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тооны дээд хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 19 дүгээр хавсралтаар Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, орон тооны дээр хязгаарыг баталж ирүүлсэн. Уг тушаалын хавсралтаар Хэлтсийн дарга-1, Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч-1, Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд Ахлах мэргэжилтэн /Хүний нөөц, дотоод хяналтын асуудал хариуцсан/-1, Бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн -3, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн -3, Мэргэжилтэн /Сургалт, мэдээлэл, салбар сан/-1, Ахлах нягтлан бодогч-1, техникч -1, лабораторийн эрхлэгч-1, Лабораторийн шинжээч, дээж хүлээн авагч /химич, микробиологи, хорио цээр/-5, Лабораторийн лаборант/шил угаагч/-2, Архив, бичиг хэргийн ажилтан /нярав/-1, Жолооч-1, Үйлчлэгч-1 зэрэг албан тушаалд нийтдээ 23 хүн ажиллахаар дээд хязгаарыг 2024 оны 04 дүгээр сард баталж ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай байгууллага 23 хүн ажиллахаас 19 хүн ажиллаж байгаа. Хүүхэд асрах чөлөөтэй 1 хүн байгаа нийтдээ 20 хүн ажиллаж байгаа.
Манай хэлтэс Улаангом сумын 3-р багт байрлах хуучнаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагаа явуулж байсан 3 давхар төрийн барилгад нүүж ирж үйл ажиллагаа явуулах болсон ба тэр байранд 2023 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацаанд анх “Ажил гүйцэтгэх гэрээ’’-ээр одоо үндсэн харуулаар ажиллаж байгаа ****** нар нь харуул хийж сард 550.000 төгрөгийн цалин авч байсан. С.Дамбасүх нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ****** ****** нартай 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээтээр ажиллуулж байсан. ****** нь өмнө нь Мэргэжлийн хяналтын газарт харуулаар ажиллаж байсан, ****** нь манай байгууллагад жолоочоор ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар жолоочоор ажиллах боломжгүй болсон тул гэрээт харуул хийхээр болсон, ****** нь шинээр орж ирсэн хүн юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан ****** нарыг хэлтсийн дарга ****** нь 2023 оны 6 дугаар 30-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ******, Б/16 дугаар тушаалаар ******, Б/17 дугаар тушаалаар ****** нарыг 2023.07.01-ний өдрөөс харуулаар авч ажиллуулахаар тушаал гаргасан. Дээрх тушаалыг байгууллагын дарга ****** нь гаргаад надад энэ хүмүүст цалин бодож олгох талаар хэлээд өгсөн. Тэгэхээр би хэлтсийн дарга ****** батлагдаж ирсэн бүтэц, орон тоонд харуул гэх орон тоо байхгүй гэж хэлэхэд дарга ****** нь манай хэлтсийг 23 хүний орон тоогоор ажиллахаар баталж ирүүлсэн тул уг орон тоонд багтааж энэ гурван хүнийг харуулаар ажилд авч байна гэж хэлсэн. Тэгээд орон тоо хэтрээгүй тул болно гэж хэлэхээр нь би байгууллагын дарга ****** гаргасан тушаалын дагуу харуулаар ажиллаж байгаа ****** нарт цалин бодож байгаа.
Манай хэлтэст харуулаар ажилд орсон ****** нь хэлтсийн дарга ****** нөхөр юм. ****** нь манай хэлтэст 2017 оноос хойш жолооч хийж байгаад эрүүл мэндийн шалтгаанаас харуул болж байсан. Харин ******нь Мэргэжлийн хяналын газрын харуулаар ажиллаж байсан хүн юм. Байгууллагад харуул авах шийдвэрийг дарга ****** бие даан шийдвэр гаргаж байсан. Тэр хэлэхдээ 23 хүн ажиллах орон тоонд багтаж байна гэж хэлж байсан.
****** нь 2023 оны 05, 06 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээгээр харуулаар ажиллахдаа сард 550,000 төгрөг олгохоос нийгмийн даатгалын шимтгэлд 63,250 төгрөгийг цалингаас, татварт 28,675 төгрөг төлж, гарт 458,075 төгрөг авч байсан. Тэр гэрээтээр ажиллахдаа нийт дүнгээр 1,100,000 төгрөгөөс шимтгэл, татварт 183,850 төгрөгийг төлөөд гарт 916,150 төгрөгийг авсан. Харин төрийн үйлчилгээний ажилтан харуул болсноор 2023 оны 7 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл нийт дүнгээр 15,530,560 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, татварт 2,978,470 төгрөг төлж, гарт 12,552,090 төгрөг авсан. Тэр харуулаар гэрээтээр болон тушаалын дагуу ажилласнаар нийтдээ 16.630.560 төгрөгийн цалин бодогдож, шимтгэл, татварт 3,162,320 төгрөг төлөгдөж, ажил олгогч байгууллага болох манай хэлтсээс 2023 оны 5 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл 2,078,820 төгрөгийн шимтгэл төлсөн. Түүний гарт 13,468,240 төгрөгийн цалин олгосон. ****** манай хэлтсээс нийт дүнгээр олгосон цалин болох 16.630.560 төгрөг дээр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл 2,078,820 төгрөгийг нэмээд нийтдээ 18,709,380 төгрөг болж байна.
******нь 2023 оны 05, 06 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээгээр харуулаар ажиллахдаа сард 550,000 төгрөг олгохоос нийгмийн даатгалын шимтгэлд 63,250 төгрөг, татварт 28,675 төгрөг төлж, гарт 458,075 төгрөг авч байсан. Тэр гэрээтээр ажиллахдаа нийт дүнгээр 1,100,000 төгрөгөөс шимтгэл, татварт 183,850 төгрөгийг төлөөд гарт 916,150 төгрөгийг авсан. Харин төрийн үйлчилгээний ажилтан харуул болсноор 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл нийт дүнгээр 13,952,980 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, татварт 2,659,424 төгрөг төлж, гарт 11,293,556 төгрөг авсан. Тэр харуулаар гэрээтээр болон тушаалын дагуу ажилласнаар нийтдээ 15.052.980 төгрөгийн цалин бодогдож, шимтгэл, татварт 2,843,282 төгрөг төлөгдөж, ажил олгогч байгууллага болох манай хэлтсээс 2023 оны 05 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл 1,881,623 төгрөгийн шимтгэл төлсөн. Түүний гарт 12,209,698 төгрөгийн цалин олгосон. ****** манай хэлтсээс нийт дүнгээр олгосон цалин болох 15.052.980 төгрөг дээр, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл 1,881,623 төгрөгийг нэмээд нийтдээ 16,934,603 төгрөг болж байна.
****** нь 2023 оны 02, 03, 04, 05, 06 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээгээр харуулаар ажиллахдаа сард 550,000 төгрөг олгохоос нийгмийн даатгалын шимтгэлд 265,526 төгрөг төлж, гарт 2,459,474 төгрөг авч байсан. Тэр сонсголын бэрхшээлтэй хүн тул түүний цалингаас хуулийн дагуу татвар авдаггүй юм. Харин төрийн үйлчилгээний ажилтан харуул болсноор 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл нийт дүнгээр 15,461,294 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлд 1,437,900 төгрөг төлж, гарт 14,023,394 төгрөг авсан. Тэр харуулаар гэрээтээр болон тушаалын дагуу ажилласнаар нийтдээ 18,186,294 төгрөгийн цалин бодогдож, шимтгэлд 1,703,426 төгрөг төлөгдөж, ажил олгогч байгууллага болох манай хэлтсээс 2023 оны 02 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл 1,860,594 төгрөгийн шимтгэл төлсөн. Түүний гарт 16,482,868 төгрөгийн цалин олгосон. ****** манай хэлтсээс нийт дүнгээр олгосон цалин болох 18,186,294 төгрөг дээр, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл 1,860,594 төгрөгийг нэмээд нийтдээ 20,046,888 төгрөг болж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн I хавтасны 58-61, 66-67, 80-82 дахь тал/,
7. Гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар 2019 оноос ажиллаж байна. Манай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь босоо тогтолцоотой газар учир Стандарт хэмжил зүйн газраас бүтэц орон тоог баталдаг юм. Манай Төрийн албаны зөвлөл, аймгаас тус байгууллагын бүтэц орон тоог баталдаггүй юм.Төрийн байгууллага нь батлагдсан бүтэц орон тоондоо багтааж ажиллах ёстой. Гэрээт алба хаагчдын цалинг гэрээ байгуулан гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тохиролцож цалинжуулах ёстой. Харин төрийн албаны үндсэн ангилал зэрэглэлээр цалинжуулан байгууллагынхаа үндсэн ажилтан болгосон тушаал гаргаж, төрийн албаны үндсэн ангилал зэрэглэлийн цалинг олгож, нэмэгдэл цалин хөлсийг олгож болохгүй. Гэрээт ажилчдыг гэрээгээр ажиллуулахдаа гэрээнд заагдсан тогтмол цалинг олгодог юм. Харин тэр хүмүүс гэрээт ажилтнаас үнсэн ажилтан болж ТҮ-1 цалинжих боломжтой болсноор төрийн албан хаагчийн үндсэн цалингаас гадна нэмэгдэл цалин хөлс авах эрхтэй болдог” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн I хавтасны 49-50 дахь тал/,
8. Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай тушаал, 19 дүгээр хавсралт (1-р хавтаст хэргийн 41-42, 44 дэх тал),
9. Стандарт хэмжил зүйн газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай тушаал, 19 дүгээр хавсралт (1-р хавтаст хэргийн 45-46, 48 дахь тал),
10. Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 дугаартай “ ******хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал (1-р хавтаст хэргийн 101 дэх тал),
11. Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай “ ****** хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал (1-р хавтаст хэргийн 104 дэх тал),
12. Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн Б/17 дугаартай “ ****** хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал (1-р хавтаст хэргийн 107 дахь тал),
13. ****** байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ (1-р хавтаст хэргийн 116-119 дэх тал),
14. ****** байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ (1-р хавтаст хэргийн 120-123 дахь тал),
15. ****** байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ (1-р хавтаст хэргийн 120-123 дахь тал),
16. Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/11 дугаартай “Цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаал, хавсралт (1-р хавтаст хэргийн 141, 142-143 дахь тал),
17. Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/06 дугаартай “Ажилтнуудын үндсэн цалин, нэмэгдлийг шинэчлэн батлах тухай” тушаал, хавсралт (1-р хавтаст хэргийн 144, 145 дахь тал),
18. Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/14 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” тушаал, хавсралт (1-р хавтаст хэргийн 148, 149 дэх тал),
19. Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/20 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” тушаал, хавсралт (1-р хавтаст хэргийн 150, 151 дэх тал),
20. Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/41 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” тушаал, хавсралт (1-р хавтаст хэргийн 146, 147 дахь тал),
21. Увс аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/63 дугаартай “ ****** Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар томилох тухай” захирамж (1-р хавтаст хэргийн 177 дахь тал),
22. Увс аймаг дахь Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын хуулбарууд (1-р хавтаст хэргийн 179-185 дахь тал),
23. Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай “ ******ажлаас чөлөөлөх тухай” тушаал (1-р хавтаст хэргийн 89 дэх тал),
24. Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/24 дугаартай “С.Дамбасүхийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгох тухай” тушаал (2-р хавтаст хэргийн 69 дэх тал),
25. Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/23 дугаартай “ ****** ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгох тухай” тушаал (2-р хавтаст хэргийн 70 дахь тал),
26. Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн ****** нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 79-83 дахь тал),
27. Иргэний хариуцагч ****** нарын цалингийн түүвэр (2-р хавтаст хэргийн 85-87 дахь тал)-үүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Дээрх нотлох баримтуудаар:
1. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай “Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэл, дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 19 дүгээр хавсралтаар Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, орон тооны дээр хязгаарыг Хэлтсийн дарга-1, Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч-1, Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд Ахлах мэргэжилтэн /Хүний нөөц, дотоод хяналтын асуудал хариуцсан/-1, Бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн -3, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн -3, Мэргэжилтэн /Сургалт, мэдээлэл, салбарын сан, архив, бичиг хэрэг/-1, Нягтлан бодогч-1, Хэмжүүр баталгаажуулалтын техникч -1, лабораторийн эрхлэгч-1, Лабораторийн шинжээч- дээж хүлээн авагч /химич, нян судлал, хорио цээр/-5, Лаборант /шил угаагч/-2, Нярав-1, Жолооч-1, Үйлчлэгч-1, нийтдээ 23 хүн ажиллахаар баталж өгсөн байна.
Шүүгдэгч ****** нь Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус байгууллагын орон тоонд байхгүй харуулын орон тоог шинээр бий болгож 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ****** 2023 оны оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн нөхөр ****** болон тус хэлтэст жолоочоор ажиллаж байсан ****** нартай ажил гүйцэтгэх гэртээ байгуулж гэрээгээр ажиллуулсан,
2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар өөрийн нөхөр ******, Б/16 дугаартай тушаалаар ******, Б/17 дугаартай тушаалаар ****** 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус байгууллагад харуулаар буюу төрийн үйлчилгээний үндсэн ажилтнаар томилж, ТҮ-1 ангилал, зэрэглэлээр цалин олгож ажиллуулсан байна.
2. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай “Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тооны дээд хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 19 дүгээр хавсралтаар Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, орон тооны дээр хязгаарыг Хэлтсийн дарга-1, Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч-1, Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд Ахлах мэргэжилтэн /Хүний нөөц, дотоод хяналтын асуудал хариуцсан/-1, Бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн -3, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн -3, Мэргэжилтэн /Сургалт, мэдээлэл, салбар сан/-1, Ахлах нягтлан бодогч-1, техникч -1, лабораторийн эрхлэгч-1, Лабораторийн шинжээч, дээж хүлээн авагч /химич, микробиологи, хорио цээр/-5, Лабораторийн лаборант/шил угаагч/-2, Архив, бичиг хэргийн ажилтан /нярав/-1, Жолооч-1, Үйлчлэгч-1 зэрэг албан тушаалд нийтдээ 23 хүн ажиллахаар дээд хязгаарыг баталсан байна.
Шүүгдэгч ****** нь дээрх тушаалаар батлагдаагүй харуулын орон тоонд өөрийн нөхөр ******2023 оны 5 дугаар сарыг дуустал ажиллуулж, Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай “ ****** ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар,
****** 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажиллуулж, Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/24 дугаартай “ ****** ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар,
******2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажиллуулж, Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/23 дугаартай “ ****** ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар тус тус чөлөөлсөн байна.
3. Энэ хугацаанд Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн батлагдсан цалингийн сангийн зардлаас цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд ******24,655,981 төгрөг, ****** 16,934,603 төгрөг, ****** 24,006,443 төгрөг, нийт 65,597,027 төгрөг зарцуулсан байна.
4. Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/72, 2021 оны А/118, 2023 оны А/34, 2024 оны А/284 дугаар тушаалуудаар аймгуудын Стандарт хэмжил зүй хэлтсийн дарга нарт харуул, хамгаалалт шаардлагатай болсон тохиолдолд гэрээт харуул, хамгаалалтын компаниар гүйцэтгүүлэх, гэрээт харуул, хамгаалалт ажиллуулахад шаардлагатай төсвийн тооцоог хийж ирүүлэх үүрэг, чиглэлийг өгсөн.
Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс Стандарт хэмжил зүй газарт харуул, хамгаалалт шаардлагатай болсон талаар болон харуул, хамгаалалтын ажлыг гэрээт харуул, хамгаалалтын компаниар гүйцэтгүүлэхэд шаардлагатай төсвийн тооцоог хийж хүргүүлж байгаагүй.
5. Шүүгдэгч ******, иргэний хариуцагч ****** нар нь 1996 оны 9 дүгээр сарын 02-нд гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхөр гэх үйл баримтууд тогтоогдож байна.
1.3. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:
1. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Төрийн захиргааны албаны удирдах албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч ****** Увс аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/63 дугаартай “ ****** Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар томилох тухай” захирамжаар 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар томилсон байна.
Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т Төрийн захиргааны албаны удирдах албан тушаалтанд хамаарч байгаа тул шүүгдэгч ******нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
2. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд ардчилсан ёсыг гажуудуулж, хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх нэг шинж бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд гэмт хэргийн сэдэлт хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болно.
Монгол Улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан Төрийн үйл ажиллагаанд баримтлах ардчилсан ёсны зарчмын агуулга нь нийтийн албан тушаалтан зөвхөн хууль, түүнд нийцүүлэн баталсан эрх зүйн акт, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас шилжүүлэн өгсөн эсхүл олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, иргэн хуулиар хориглоогүй бүх эрхийг чөлөөтэй эдлэх явдлаар илэрхийлэгдэнэ.
3. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай “Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэл, дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 19 дүгээр хавсралтаар Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, орон тооны дээр хязгаар,
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай “Аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тооны дээд хязгаарт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 19 дүгээр хавсралтаар Увс аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт, орон тооны дээр хязгаарыг баталсан байхад тухайн орон тоонд байхгүй харуулын 3 орон тоог бий болгож, тухайн орон тооны нэгд нь өөрийн хамаарал бүхий этгээд болох өөрийн нөхөр ****** томилон ажиллуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.
4. Шүүгдэгч ****** дээд шатны байгууллага болох Стандарт, хэмжил зүйн газрын даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд баталсан бүтэц, орон тоонд байхгүй орон тоог бий болгож, тухайн орон тоонд 3 хүнийг авч ажиллуулан тухайн байгууллагын цалингийн сангаас цалин олгосон үйлдэл нь нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан явдал юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж тодорхойлжээ.
Нийтийн албан тушаалтан хууль, эрх зүйн актаар эрх олгогдоогүй эрхийг эдлэх нь эрх мэдлээ хэтрүүлсэн явдал бөгөөд эрх мэдлээ хэтрүүлэх нь албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашигласан гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгч ****** нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзнэ.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1."их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус зааснаар их хэмжээний хохирол нь 50 сая төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирлыг ойлгохоор байна.
Шүүгдэгч ****** нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн өөрийн нөхөр ****** болон ****** нарыг Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст харуулаар ажиллуулж, тэдэнд цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд ****** 24,655,981 төгрөг, ******16,934,603 төгрөг, ****** 24,006,443 төгрөг олгож, тухайн байгууллагын батлагдсан цалингийн сангийн зардлаас нийт 65,597,027 төгрөг зарцуулсан байна.
Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн цалингийн сангийн зардлаас зарцуулсан нийт 65,597,027 төгрөг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, ажилтанд олгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутган төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь ажилтны нэрийн дансанд шилжиж, тухайн ажилтан нь уг шимтгэлээс буюу нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж авах, суутган төлсөн хувь хүний орлогын албан татвараасаа татварын хөнгөлөлт эдлэх, буцаан олголт авах зэрэг боломжийг эдлэхээс гадна байгууллагын цалингийн санд буцаж орохгүй тул ажилтанд олгогдсон цалин хөлсний нэгэн хэсэг гэж үзнэ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан иргэний хариуцагч ****** нарт огт олгогдоогүй улсын төсөвт орсон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хохирлоос хасаж тооцох талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч ****** бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн өөрийн нөхөр ****** болон ******нарыг Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст харуулаар ажиллуулж, тэдэнд цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд ****** 24,655,981 төгрөг, ****** 16,934,603 төгрөг, ****** 24,006,443 төгрөг олгож, тухайн байгууллагын батлагдсан цалингийн сангийн зардлаас нийт 65,597,027 төгрөг зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т “Нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэв..
Шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ****** нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн өөрийн нөхөр ****** болон ****** нарыг Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст харуулаар ажиллуулж, тэдэнд цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд ****** 24,655,981 төгрөг, ****** 16,934,603 төгрөг, ******24,006,443 төгрөг олгож, тухайн байгууллагын батлагдсан цалингийн сангийн зардлаас нийт 65,597,027 төгрөг зарцуулсныг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч ****** нь санаатайгаар хууль зөрчиж, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн өөрийн нөхөр ****** болон ****** нарыг Увс аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст харуулаар ажиллуулж, тэдэнд цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тухайн байгууллагын батлагдсан цалингийн сангийн зардлаас нийт 65,597,027 төгрөг зарцуулсныг хариуцан барагдуулах үүрэгтэй байна.
Иргэний хариуцагч ****** нар төрийн байгууллагаас хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж, тухайн гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин, хөлсийг авч байсан тул тухайн цалин хөлсийг буцаан төлүүлэх нь тэднийг албан хөдөлмөрлүүлсэн гэж үзэх үндэслэл бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар Конвенцийн үзэл санаанд харшилна.
Иймд шүүгдэгч ****** гэмт хэргийн улмаас учирсан хохирол 65,597,027 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ****** нь гэм буруугийн шүүх хэлэлцүүлгээс завсарлага авч, 65,597,027 төгрөгийг төлж барагдуулсан тул гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч ****** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан тул оролцоогүй болно.
Талууд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх талаар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүгдэгч ****** нь “Нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ****** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн II хавтасны 38 дахь тал)-аар нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгч ****** ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч ****** нийтийн албанд ажиллах эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ял оногдуулж, хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ****** оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 6 /зургаа/ жил хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолно.
Шүүгдэгч ******нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Улсын яллагчийн саналыг хүлээн авч, шүүгдэгч ****** урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ****** нийтийн албанд ажиллах эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ****** оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ****** оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ****** урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч ****** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ