Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/82

2024       04          15                                        2025/ШЦТ/82

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Ц.Нууцзаяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй,

Шүүгдэгч:  ****** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зйүлийн 3-т заасныг журмалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн  ****** овогт  ****** холбогдох  ****** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны  ******дүгээр сарын ******-нд Увс аймгийн  ****** суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч ажилтай, ам бүл  ******, эхнэр,  ****** хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 115 дугаар байрны 30 тоотод оршин суух, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон шагналтай, ял шийтгэл эдэлж байгаагүй,  ****** овогт  ******

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч  ****** нь эрүүгийн  ****** дугаартай хэргийн оролцогч  ******өмгөөлөл хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Бор толгой гэх газрын зам дагуу байрлах “ ****** ХХК-ний шатахуун түгээх станцын замын эсрэг талд саарал өнгийн “Митсубиши Пикап” загварын  ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн  ******дугаартай хэргийн гэрч ****** зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Увс аймгийн  ****** сумын  ****** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  ****** төвийн нэг давхарт байрлах хаалган дээрээ өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө гэсэн хаягтай өрөөнд 2023 оны 8 дугаар сарын  ******-ны өдөр эрүүгийн  ****** дугаартай хэргийн хохирогч  ******зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч  ****** цагаатгах үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Үүнд:

Улсын яллагч Ц.Нэргүй:

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( 1 дүгээр хавтаст хэргийн 28-32 дугаар тал),

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (33-36 дугаар тал),

Хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (33-36 дугаар тал),

Мөрдөгчийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ( 37-40 дүгээр тал),

 ****** дугаартай эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл (41 дүгээр тал),

 ******дугаартай эрүүгийн хэргээс нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл (59 дүгээр тал),

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл, гэрч  ****** мэдүүлэг (70 дугаар тал),

Гэрч  ****** мэдүүлэг (72 дугаар тал),

Гэрч  ****** мэдүүлэг, (74 дүгээр тал),

Гэрч  ****** мэдүүлэг ( 70 дугаар тал),

Гэрч  ****** мэдүүлэг (78 дугаар тал),

Гэрч  ******мэдүүлэг (80 дугаар тал),

 ******мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 28-30 дугаар тал),

 ****** мэдүүлэг (93 дугаар тал),

Хэрэгт нэмэлт ажиллагаа хийсэн материал зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч  ******

Увс аймгийн Прокурорын газрын албан тоот ( 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр тал,

Прокурорын газрын албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр тал),

Мөрдөн шалгах ажиллагааны газрын тогтоол ( 1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар тал),

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл, (1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр тал),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг ( 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр тал),

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл ( 17 дугаар тал),

Прокурорын тогтоол (20 дугаар тал),

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар тал),

 ****** холбогдох хэргээс нотлох баримт хуулбарлаж авсан тэмдэглэл ( 1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар тал),

Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (57 дугаар тал),

 ******мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар тал),

Гэрч  ******мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

Гэрч  ******мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар тал),

Гэрч  ******мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр тал),

Хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр тал),

Прокурорт гаргасан хүсэлт (1 дүгээр хавтаст 105 дугаар тал), 

Яллагдагч  ******мэдүүлэг (1 дүгээр хавтаст 95 дугаар тал), 

Хүсэлт ( 1 дүгээр хавтаст хэргийн 170 дугаар тал),

Прокурорт гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 190 дүгээр тал),

Урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 1  дүгээр тал),

Давж заалдах шатны шүүхийн магадлал, 

Өмгөөлөгч  ****** гомдол ( 2 дугаар хавтаст хэргийн 56,87 дугаар тал),

Цахим чатуудын хуулбар, шүүх хуралдааны тэмдэглэл ( 2 дугаар хавтаст хэргийн 231 дүгээр тал),

Шүүх хуралдааны тэмдэглэл ( 2 дугаар хавтаст хэргийн 247 дүгээр тал),

гэрч  ****** мэдүүлэг ( 3 дугаар хавтаст хэрэг)

“Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө миний гаргаж өгсөн нотлох баримт болох  ****** холбогдох хэргээс авсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйл хурааж авсан, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс дээж авсан тэмдэглэл, гэрч Тулгаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл, миний зүгээс гаргасан хүсэлт, яллагдагчаас авсан мэдүүлэг, урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл”-үүдийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч  ****** шүүхийн хэлэлцүүлэгт: “Намайг өмгөөлөгчөөр ажиллаж байх үедээ гэрч, хохирогчид худал мэдүүлэг өгүүлэхээр зориуд ятгасан буюу миний үйлчлүүлэгч байсан Ч.Одгэрэлийн холбогдсон хэргийн хохирогч болох  ****** ****** төвд уулзаж нөлөөлсөн гэж улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдсэн. Миний бие 2023 оны улсын баяр наадам болохын өмнө   ****** өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шиг санаж байна. 2023 оны 6 дугаар сарын 07-нд шилжих шөнө гарсан  ****** холбогдох хэргийн материалтай өөрийн биеэр очиж танилцсан. Тухайн үед  ******байгаагүй. Намайг хэргийн материалтай танилцаж дуусах үед  ****** ирэхэд би эхлээд танилцаж дуусгая, чи дараа нь тухтай танилцаарай гэж хэлээд, гарын үсгээ зураад өрөөндөө очоод байж байсан. Миний араас 30-40 минутын дараа мөрдөгч  ****** болон  ****** хоёр орж ирээд таны гарын үсэг дутуу байна гэж хэлээд хэргийн материалд гарын үсэг зуруулаад явсан. Тухайн үед би мөрдөгчтэй өөрийнх нь хийсэн хууль бус үйлдлийн талаар ярилцаад ,ийм байж болохгүй шүү гэж хэлээд явуулсан. Маргааш нь шиг санаж байна. Үдийн цайны дөхөж байсан нотариат орох ажил гарсан учраас нотариат орохоор Увс аймгийн захиргаанаас Хөдөлмөрийн дээд сургууль руу чигээрээ гардаг гарц дээр зогсож байхад урдаас  ****** нэг эмэгтэйг дагуулаад ирж байсан. Тухайн үед би  ****** холбогдох хэргийн хохирогчийг таньдаггүй байсан.  ****** тантай уулзах хэрэгтэй байна гэхэд нь би завгүй байна гэж хэлэхэд хамт явж байсан эмэгтэй үгүй ээ би тантай уулзах гэсэн. Миний зүгээс чи юу билээ? гэхэд би  ****** хохирогч  ****** байна гэсэн. Би тийм үү? би одоо үдийн цай уух гэж байна. Нотариат орох ажилтай гэхэд би тантай яаралтай уулзаж хохирлын талаар ярилцмаар байна гэсэн. Би хэргийн танилцсан байсан учраас  ****** өмгөөлөгчгүй гэдгийг мэдэж байсан. Би нотариат орох ажлаа орхиод ажил руугаа  ****** хоёрын урд нь ганцаараа алхаад явсан. Тэр хоёр миний араас инээлдээд юм яриад ирж байсан. Би өрөөндөө утсаар ярьж байсан. Манай өрөөний ус дууссан байхаар нь  ****** чи гялс гараад ус аваад ирээч гэхэд  ****** гараад 5 литр ус авч орж ирсэн. Үүний дараа би хохирол, хор уршгийн талаар ярья гэсэн, чи яах гэж байгаа юм? юуг нэхэж байгаа юм гэж асуусан.  ****** би эхлээд эднээс тус тус 1,500,000 төгрөг нэхсэн ч өгөөгүй. Одоо би 6,000,000 төгрөг авна гэж хэлсэн. Би  ******  ****** чамайг яг хүчиндсэн юм уу? гэж  асуухад тэгсэн хүчиндсэн гэсэн. Би  ****** хандаж харж байна уу? Чиний нүүрэн дээр хохирогч чинь чамайг хүчиндсэн тухай ярьж байна гэж хэлсэн. Үүнээс болж  ******,  ****** хоёр хэрэлдэхээр  нь би  ****** чи гарч гэж хэлээд гаргаад  ******тайвшруулсан.  ******өөрийнхөө тухай, амьдралынхаа тухай, хуулийн сургуульд сурдаг тухайгаа надтай ярилцсан.  ****** та нар хохирол төлөөд өгчих юм бол өргөдөл, гомдлоо буцаагаад авч чадна гэж надад хэлсэн.  Миний зүгээс үгүй ээ чи хуулийн сургуульд сурч байсан хүүхэд юм бол чи мэдэж байгаа, тийм боломж байхгүй гэхэд надад цагдаад зөндөө олон ах дүү нар байна гэх агуулгатай зүйл ярьсан. Шинжээчийн дүгнэлт гаргасан эмч хүргэн ах нь болохыг мэдээд ийм зүйл байж болохгүй гэж хэлээд  ****** өрөөнөөсөө гаргаад явуулсан. Хэсэг хугацааны дараа  ****** өрөөнд орж ирсэн. Би  ****** яриад сууж байхдаа өмгөөлөгч бол хууль зүйн зөвлөгөө өгнө.  ****** нэгэнт чамайг хүчиндсэн гэж хэлж байгаа учраас чи ял шийтгүүлэх магадлал өндөр байна. Тиймээс хохирлыг нь арилгах тал дээр анхаар. Би хэргийн материалтай танилцахад чиний найз болох  ******мэдүүлэгтээ чамайг тодорхой мэдүүлсэн байна. Харин мэдүүлэг нь эхний агуулгаасаа дунд нь өөрчлөгдсөн байна. Чи хэргийн материалаас тэр хэсгийг нь уншсан уу? гэж асуухад сайн уншиж чадсангүй гэсэн. Тухайн үед авч хэлэлцэхгүй орхисон. 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр миний охины хурим болж  байсан учраас миний санаж байгаагаар 8 дугаар сарын 7-8-ны өдөр  ****** над руу утсаар холбогдож би Тулгаатай уулзлаа, тийм эргэлзээтэй, сонин, намайг гэрчилсэн мэдүүлэг өгөөгүй гэж байна. Та бараг л худлаа ярьж байна гэж надад үл итгэсэн байдалтай зүйл ярьсан. Би тийм юм байхгүй гэж хэлээд оройхон Чандмань явах гэж байхад дахин над руу яриад уулзъя гэсэн. Би Чандмань явах замд байдаг шатахуун түгээх газарт зогссон. Бор толгой руу салдаг замын ойролцоогоос машины хажуугаас 3 хүн гүйж ирээд миний машинд суусан.  ****** байсан, би Тулгааг зүс таньдаг байсан. 3 дахь нөхрийг нь хэн гэдгийг нь мэдэхгүй байсан учраас чи энэ хэрэгт хамааралгүй, хэрэггүй ахын дүү буучих гээд машинаасаа буулгасан. Учир нь хүний эмзэг мэдээлэл агуулсан асуудлыг гуравдагч этгээдийн өмнө ярих шаардлагагүй гэж бодсон. Тулгааг би зүс таньдаг байсан. Хүүхэд байхаасаа миний таньдаг айлд сургуульд сурах гэж ирээд сурч чадаагүй учраас урьд таньдаг байсан. Тулгаагаас чи бичиг үсэг мэддэг юм уу? Чиний мэдүүлгийн эхлэлд хэргийн үйл явдлын талаар хараагүй, мэдэхгүй гэж байснаа  мэдүүлгийн төгсгөлд харсан, үзсэн гэж гэрчилжээ. Мэдэж байгаа юу? гэхэд нэг тийм юм болсон юм гэж хэлсэн. Чамайг цагдаа дарамталсан уу? Бичиг үсэг мэддэг үү? гэж асуухад хариулаагүй. Би ажилтай, их яарч явсан учраас бууцгаа гэж хэлээд буулгаад явуулсан. Түүнээс биш  ******,  ****** мэдүүлгээсээ буцчих, тэг, ингэ гэж гуйгаагүй. Би 10 жил өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар байдлаар явагддагийг мэднэ. Мэдүүлгээс буцах ч боломж байхгүй гэдгийг мэднэ. Буцаад худал мэдүүлэг өглөө гэж бодоход ял шийтгэл авна. Би үнэхээр ятгаж байгаа бол урт удаан хугацаанд, олон удаагийн уулзалт болсны дараа тухайн хүмүүсийн худал мэдүүлэг өгөөд авах ялаас нь илүү өндөр хэмжээний зүйл амлаж байж л мэдүүлгээс нь буцааж болох байх.  ******,  ****** хэн аль нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө амласан мөнгө, өгсөн зүйл байхгүй. Хэн аль нь 1 удаа уулзсан гэдгээ мэдүүлсэн. Дахин уулзаагүй. Миний зүгээс холбогдсон хэргийг хийгээгүй. Тухайн үед би хууль хяналтын байгууллагын хүмүүстэй бага зэрэг маргаантай байсан учраас санаатайгаар намайг гүтгэж 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Би энэ хэрэгт холбогдолгүй”  гэх мэдүүлэг өгсөн байна.

А. Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт:

1. Гэрч  ****** мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “Би тухайн өмгөөлөгч ****** гэх хүнийг сайн танихгүй би 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр миний зүс таних  ****** гэх залуу намайг хүчиндсэн бөгөөд тухайн өдөр би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд тухайн хэрэг шалгагдаж байх хугацаанд  ****** нь  ****** гэх хүнийг өмгөөлөгчөөр авсан байсан. 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн ажил дээрээ байхад буюу Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн ертөнц гэх хүүхдийн хувцасны дэлгүүрт байж байтал 12 цагийн үед  ****** ирж надтай уулзъя гээд уг дэлгүүрийн гадна уулзсан бөгөөд намайг “Нэг хүнтэй уулзуулмаар байна зав байна уу?” гэхээр нь “Би завгүй байна” гэж хэлтэл тухайн өмгөөлөгч  ****** гэх хүн өөрөө над дээр ирээд “Ажил руу очоод уулзъя жоохон юм ярья” гэж хэлсэн тэгээд намайг дагуулаад Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тобу төвийн нэг давхарт байрлах хаалган дээрээ өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө гэсэн хаягтай өрөө рүү дагуулж ороод  ******  ****** гэх хүн “Гадна байж бай” гэж хэлээд гаргасан юм. Тэгээд уг  ****** гэх өмгөөлөгч надад хандаж “Чи  ****** хэдэн жил ял авахыг мэдэж байгаа биз дээ? Дор хаяж 8-15 жил хоригдоно” гэж хэлсэн. Тухайн үед би “Тэр талаар мэдэж байгаа” гэж хэлсэн. Тэгтэл гэр бүлийнхэн талаар ярьж байгаад “Чи өөрийн өгсөн мэдүүлэг дээрээ өөрчлөлт оруулаад өг, адилхан залуу хүмүүс байж нэгнийгээ хохироож яах вэ?” гэж хэлсэн. Тухайн үед нь би “Хэрэг прокурорт шилжсэн гэж байсан мэдүүлэгтээ өөрчлөлт оруулах боломжгүй” гэж хэлсэн. Тэгтэл надад “Прокурор дээр өргөдөл гаргаад мэдүүлгээс буцаж болно. Чи мэдүүлэг дээрээ би тухайн үед ууртай байсан, уурандаа худлаа мэдүүлэг өгсөн гээд мэдүүлэг өгч болно” гэж хэлсэн юм. Тухайн үед би “Одоо өнгөрсөн. Би мэдүүлгээсээ буцахгүй” гэж хэлээд гарсан юм. Тухайн үед өмгөөлөгч  ****** өрөөнд өмгөөлөгч  ****** бид хоёр байсан бөгөөд өөр ямар нэгэн хүн байгаагүй юм. Тэгээд Одгэрэл нь намайг “Чи мэдүүлгээсээ буцаад өөр мэдүүлэг өгчих, би хүссэн мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн юм. Тэрний дараа 1, 2 хоногийн дараагаас  ****** өөрийн ааваа дагуулж ирээд “Чи мэдүүлгээ өөрчлөөд өгчих, хүссэн мөнгийг чинь өгье” гэж хэлсэн юм.  ****** надиай уулзая гээд ажлаас дагуулж гараад юм ярьж байгаад дээшээ эргээд зам гартал Хөдөлмөрийн дээд сургуулийн урд  ****** өмгөөлөгч зогсож байсан.  ******намайг мэдүүлгээ өөрчлөөд өгөөч , мөнгө өгнө гээд утсаар байна, байна ярвж байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал),

2. Гэрч  ******  ****** дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчоор 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин өгсөн: “Би 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ буюу Улаангом сумын 3-р багийн нутагт байрлах хүүхдийн ертөнц төв дээр байхад Одгэрэл манай ажил дээр орж ирээд “Чамтай хүн уулзах гээд байна, зав байна уу?” гэхээр нь би  ******“Надад зав байхгүй” гэхэд  ****** нь “Чи гараад уулзчихаач 5-10 минут л болно” гэж хэлсэн. Тэгээд  ******намайг  дагуулаад бид хоёр манай ажпаас гараад явсан бөгөөд бид хоёр  ****** талбайн зүүн талын явган хүний замаар хойшоо явж байтал Хөдөлмөрийн дээд сургуулийн урдаас нэг эрэгтэй хүн гар утсаар яриад ирж байсан бөгөөд би  ****** “Хэн бэ?” гэж лавлаж асуухад  ****** надад хандаж “өмгөөлөгч” гэж хэлсэн. Тэгээд  ****** өмгөөлөгч гэх хүн над дээр ирээд “Би  ****** өмгөөлөгч  ****** гэдэг хүн байна. Манай ажил дээр очоод 5-10 минут” ярилцая” гэж хэлээд тэндээсээ бид 3 Тобу төв рүү өмгөөлөгч  ****** өрөө рүү алхаж явсан ба өмгөөлөгч  ****** нь замдаа хүнтэй утсаар яриад  ****** бид хоёрын урд талд алхаад бид гурав Тобу төвд ирээд нэг давхарт ороход хаалга нь дээрээ хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл гэх бичигтэй өрөө байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 221-222 дахь тал),

3. Гэрч  ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр би цагдаа дээр мэдүүлэг өгөөд эргээд өөрийн гэр рүүгээ явах гэж байтал  ****** над руу залгаад “Улаангом сумын Бор толгойн урд байрлах Ундрага Увс шатахуун түгээх станцын урд хүрээд ир” гэж хэлсэн бөгөөд би яваад очтол  ****** улсын дугаартай саарал өнгийн тэвштэй машин зогсож байсан бөгөөд  ****** намайг тухайн машинд суу гэж хэлсэн. Тэгээд би суутал 50 гаран насны эрэгтэй хүн байсан бөгөөд өөрийгөө өмгөөлөгч  ****** байна гэж хэлсэн. Тэгээд  ****** өмгөөлөгч “Чиний анхны өгсөн мэдүүлэг чинь 2 дахь мэдүүлгээсээ өөр байна, чи мэдүүлгээ буцаагаад дахин мэдүүлэг өгчих мэдүүлэг өгөхдөө  ****** бэлгийн харьцаанд орсон эсэхийг мэдэхгүй байна гэж хэлээд мэдүүлгээ өг” гэж гуйсан. Тэгэхээр нь “Би мэдүүлэг дахин өгөхгүй” гэж хэлтэл “Чи 2023 оны 8 дугаар сарын 07- ны өдөр миний ажил дээр ирж уулзаарай” гэж хэлсэн. Тэгээд би машинаас нь буугаад гэр рүүгээ явсан бөгөөд дахин тухайн өмгөөлөгч  ****** гэх хүнтэй огт уулзаагүй юм.  ****** өмгөөлөгч намайг мэдүүлгээ өөрчлөөд өгчих гэж ятгасан бөгөөд ямар нэгэн шан харамж өгөхөөр тохирсон зүйл байхгүй. Тухайн үед надаас мэдүүлгээ дахин өгчих  ****** бэлгийн харьцаанд орсон эсэхийг мэдэхгүй байна гээд мэдүүлгээ өг гэхээр нь би чадахгүй гэж хэлээд машинаас нь буугаад явсан юм. 16 цагийн үед  ******,  ****** бид гурав уулзсан бөгөөд тухайн үед надтай хамт явж байсан Тоорой хочтой залуу уг автомашинд суутал  ****** өмгөөлөгч чи бууж бай гэж хэлээд буулгаад надтай ярьсан юм. Тухайн үед уулзъя гээд байхаар нь бага зэрэг айсан бөгөөд хажуудаа хүн дагуулж очсон юм, тэгээд уг тээврийн хэрэгслийн дугаарыг санаж байна, гэхдээ тухайн тээврийн хэрэгсэл хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэдгийг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/,

4. Гэрч  ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр  ******нь  ******хүчиндсэн гэх хэрэгт 15-16 цагийн үед Увс аймгийн Цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгсөн ба тухайн үед миний багын найз Тулгаа хамт ирж, тус ьщтусдаа мэдүүлэг өгсөн. Тэгтэл  ****** уулзъя гэж дуудаад байхаар нь цагдаагийн газрын баруун талын Газрын харилцааны сааданд уулзсан. Тэгтэл  ******Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бор толгой гэх газарт очъё гэж хэлээд  ****** бид дөрөв  ****** автомашинтай Бортолгойн урд байрлах шатахуун түгээх станцын замын урд очиж зогссон бөгөөд тухайн үед зам дагуу саарал өнгийн Пикап маркийн автомашин байсан бөгөөд тухайн автомашинд 50 орчим насны  ******өмгөөлөгч гэх хүн байсан. Тэгээд уг саарал өнгийн пикап маркийн автомашинд  ******хоёр суухаар нь би ардаас нь суух гэтэл намайг тухайн өмгөөлөгч нь “Чи хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд  *****а, өмгөөлөгч гурав автомашин дотор 15-20 минут орчим суугаад  ******хоёр уг автомашинаас бууж ирээд тухайн саарал өнгийн пикап маркийн автомашин яваад өгсөн. Тэгээд  ****** бид  ****** явж, би өөрийн мотоцикл байсан  ****** гэрт очоод  ****** бид хоёр мотоциклтой өөрийн гэр рүү буюу Сагил сум руу явсан. Тулгаа саарал өнгийн автомашинаас бууж ирэхдээ надад  ******, өмгөөлөгч хоёр нь намайг мэдүүлгээ буцаа гэнээ гэж хэлсэн бөгөөд өөр ямар нэгэн зүйл огт хэлээгүй.  ****** өмгөөлөгчтэйгээ утсаар “Бор толгойн шатахуун түгээх станцын хажууд уулзая” гэж ярьсан бөгөөд бид нар очиж зогсоод 2-3 минутын дараа өмгөөлөгч нь ирсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал/,

5. Гэрч  ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай найз  ****** нь 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сагил сумаас цагдаагийн газарт мэдүүлэг өгөх ажпаар  ****** хамт манай гэрт ирсэн бөгөөд би  ******,  ****** хоёрыг цагдаагийн газарт өөрийн автомашинаар хүргэж ирсэн. Ойролцоогоор 1 цагийн дараа  ****** надтай утсаар холбогдоод ирээд авчих гэсэн. Би  ****** нарыг очиж авахад  ****** нь  ****** нарын хамт Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын саравчнаас гарч ирж, миний автомашинд суусан.  ****** нь гар утсаар ярьж байгаад “Бор толгой гэх газарт очиж хүнтэй уулзана” гэсэн бөгөөд автомашинтай хамт явж байхдаа  ****** манай өмгөөлөгчтэй уулзъя гэсэн. Тулгаа нь “Би чиний өмгөөлөгчтэй чинь уулзаж яах юм бэ?” гэхэд “Нэг их удахгүй ганц нэг зүйл асууж тодруулна гэж байна” гэж ярилцаж Бор толгойн Ундарга Увс шатахуун түгээх станцын хажууд очоод  ****** нар автомашинаас бууж яваад ойролцоогоор 10-15 минут болоод буцаж ирсэн. Би  ****** хоёрыг хэн гэдэг хүнтэй уулзсныг хараагүй ба  ****** нь  ****** өмгөөлөгчтэй уулзуулна гэж хэлээд тухайн газарт буусан. Уг газраас Одгэрэлийг Улаангом сумын 7 дугаар багт байрлах Нарлаг дэлгүүрийн урд талын гудамжинд байрлах ахынх нь гэрт хүргэж буулгаад  ****** хоёр манай гэрт надтай хамт ирээд мотоциклоо жолоодоод Сагил сум руу явсан. Одгэрэл нь гар утсаар ярьж дуусаад  ****** хандаж “Манай өмгөөлөгч Чандмань явах гэж байна гэнэ. Замд чинь уулзъя гэнэ. Хоёулаа хамт очоод уулзаад ирье” гээд Бор толгойд хүргүүлсэн” гэх мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал/,

6. Гэрч  ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр  ****** намайг өөрийг нь хүчиндсэн гэж цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллагаас хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Би өөрт холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр  ****** авсан. 2023 оны 8 дугаар сарын 02, 03-ны үед байх өдрийг нь сайн санахгүй байна.  Н.Оюун-Эрдэнэ өөрийн эзэмшлийн тухайн үед ашиглаж байсан дугаараас залгаад “Танай өмгөөлөгчтэй уулзмаар байна” гэж хэлсэн. Өмгөөлөгчтэй уулзана гэхээр нь би ямар шалтгааны улмаас уулзах гэж байгааг би асуугаагүй.  ****** бид хоёр Цэдэнбалын талбай дээр уулзаад тэндээсээ өмгөөлөгчийн ажилладаг Тобу төв рүү явган хүний замаар алхаж байхад урдаас өмгөөлөгч  ****** хүрээд ирсэн.  ****** “Манай өмгөөлөгч энэ хүн” гэхэд  ****** “Би тантай уулзмаар байна” гэж хэлсэн. Тэгэхэд өмгөөлөгч  ****** “Би ажилтай байна, дараа уулзая” гэхэд  ****** “Би тантай одоо уулзчихмаар байна” гэхэд ****** өмгөөлөгч зөвшөөрөөд бид хамтдаа Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах Тобу төвд  ****** өмгөөлөгчийн ажлын байранд очсон.  ****** өмгөөлөгчийн ажпын өрөө лүү орсон ба өмгөөлөгч  ******гар утсаар ярьж байсан. Намайг дэлгүүрээс ус аваад ир гэхээр нь би гараад хажуу талын Хүлэг дэлгүүрээс ус аваад буцаж орж ирэхэд утсаар ярьж байсан Намайг орсны дараагаар гар утасны дуудлагыг таслаад “Ямар хэргээр уулзах гэсэн юм бэ?” гэхэд  ****** “Миний нэхсэн мөнгийг өгвөл би мэдүүлгээ татаад авчихна” гэсэн. Түүнээс болоод би  ****** маргалдаад “Би чамайг хүчиндээгүй, тэнд юу ч болоогүй байхад чи яагаад надаас мөнгө нэхээд байгаа юм бэ?” гээд маргалдахад өмгөөлөгч  ****** намайг чи гарч бай гээд өрөөнөөсөө гаргачихсан. Надад холбогдох хэргийн материалтай өмгөөлөгч бид хоёр танилцсан. Хэргийн материалтай танилцчихаад өмгөөлөгчийн өрөөнд очиход өмгөөлөгч  ****** ****** зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Чи танилцсан биз дээ” гэхээр нь би “танилцсан” гэж хэлсэн. Би Голд баарны урд талын хэсэгт явж байхад  ****** нар таараад би  ******  “Чиний хоёр удаагийн мэдүүлэг зөрүүтэй байна. Чи зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн юм уу?” гэхэд “үгүй” гэж хэлсэн. Тэр үед  ****** өмгөөлөгч өөрийн гар утаснаас над руу залгаад ярихаар нь “Би  ****** хамт байна” гэхэд  ******өмгөөлөгч “Би Чандмань руу явж байна, чи Бор толгойн Ундарга Увс колонк дээр хүрээд ир” гэж хэлсэн. Би  ******, цагдаад ажилладаг  ****** автомашинаар Бор толгой гэх газарт очоод Ундарга колонкийн арын зам дээр зогсоод тамхилж байхад  ****** өмгөөлөгч тэвштэй пикап загварын өөрийнхөө автомашинтай ирсэн.  ******бид гурав  ****** өмгөөлөгчийн автомашинд суухад  ****** өмгөөлөгч “Чи бууж бай” гэж хэлэхэд  ****** авто машинаас буусан.   ****** бид гурав хамт үлдсэн бөгөөд ****** өмгөөлөгч “Чиний 2 удаагийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. Цагдаагийн алба хаагч нар дарамталсан юм уу?” гэхэд  ****** “Харин тийм зүйл болчихсон” гэж хэлсэн.  ****** өмгөөлөгч “Чи бичиг үсэг мэддэг юм уу?” гэхэд дуугараагүй. -Хэддүгээр анги төгссөн юм бэ?” гэхэд “4 дүгээр анги төгссөн” гэж хэлсэн. Тэгтэл  ******өмгөөлөгч “За за бууцгаа пиздаанууд гээд уурлаад бид нарыг автомашинаас буулгасан.  ****** бид нар аймгийн төв рүү орж ирээд би Өлзий бөөний төвийн тэнд буугаад үлдсэн.  ****** нарыг би дуудаж уулзаагүй. Голд караоке  пабын үүдний хэсэгт таарсан. Тухайн үед би  ******мэдүүлэг зөрүүтэй байхаар нь айж сандарсандаа тийм зүйл ярьсан юм болов уу гэж бодоод өмгөөлөгч  ******уулзуулсан юм. Би  ****** уулзсаны дараа  ****** өмгөөлөгч утсаар ярихаар нь “Би  ****** зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй гэж байна” гэхэд  ******өмгөөлөгч “Дагуулаад ир” уулзая гэж хэлсэн. Би  ****** өмгөөлөгчтэй уулзчих гэж хэлээд түүнийг дагуулаад Ундарга Увс колонкийн хажууд очоод удалгүй  ****** өмгөөлөгч ирээд бид нар уулзсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

 ****** холбогдох 2335000000188 дугаартай хэрэгт үзлэг хийж хуулбарлан авсан нотлох баримтуудаас:

7. Хохирогч  ****** 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн үед  ****** манай ажил дээр ганцаараа ирж “Чамд 5-10 минутын зав чөлөө байна уу? Би чамайг нэг хүнтэй уулзуулах гэсэн юм” гэж гуйгаад байгаар нь би зөвшөөрсөн ба намайг Хүүхдийн ертөнц худалдааны төвөөс дагуулж Тобу төвийн 1 давхарт өмгөөлөгч Дамдимнсүрэн гэх Хүнтэй уулзуулсан юм.   ******нь 7 дугаар сараас хойш манай ажил дээр тогтмол ирж “Уулзъя. надад зав чөлөө гаргах боломж оайна уу?” гэж гуйгаад байдаг болсон ба би зөвшөөрдөггүй байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 205 дахь тал/,

8. Гэрч  ****** 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 208-209 дэх тал/,

9.  ****** холбогдох  ****** дугаартай хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 231 дэх талаас 3 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал/-үүдээр:

1. Шүүгдэгч  ****** нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тобу төвд өөрийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг өрөөнд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн  ****** дугаартай хэргийн хохирогч  ****** уулзсан үйл баримт тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч  ****** эрүүгийн  ****** дугаартай хэргийн гэрч  ****** 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бор толгой гэх газрын зам дагуу байрлах “Ундарга Увс” ХХК-ний шатахуун түгээх станцын замын эсрэг талд саарал өнгийн “Митсубиши Пикап” загварын  ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор уулзсан гэж яллаж байгаа боловч цаг хугацааны хувьд зөрүүтэй байна.

Гэрч ****** мэдүүлэгтэй  ******холбогдох хэрэгт дахин мэдүүлэг өгсөн өдөр энэ үйл явдал болсон талаар, шүүгдэгч  ****** шүүхийн хэлэлцүүлэгт “Хэргийн материал танилцуулсны дараа,  ****** уулзсаны дараа  ****** уулзсан” гэж тус тус мэдүүлсэн, Гэрч  ****** 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 208-209 дэх тал/  зэргээс дүгнэхэд гэрчээс мэдүүлэг авахаас өмнө хэргийн материалыг оролцогчид танилцуулахгүй, хэргийн материалтай танилцаагүй өмгөөлөгч гэрч ямар мэдүүлэг  өгсөн талаар мэдэх боломжгүй тул гэрчтэй уулзах шаардлага үүсэхгүй тул энэ үйл явдал 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр, эсхүл тухайн өдрөөс хойш болсон байна.

Б. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:

Прокуророос шүүгдэгч  ******  эрүүгийн  ****** дугаартай хэргийн оролцогч  ****** өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр нь ажиллаж байхдаа Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бор толгой гэх газрын зам дагуу байрлах “Ундарга Увс” ХХК-ний шатахуун түгээх станцын замын эсрэг талд саарал өнгийн “Митсубиши Пикап” загварын  ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрч  ****** зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тобу төвийн нэг давхарт байрлах хаалган дээрээ өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө гэсэн хаягтай өрөөнд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн  ******дугаартай хэргийн хохирогч  ****** зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллажээ.

Энэ хэргийн тусгай субьект болох өмгөөлөгчийн эрх зүйн байдал нь Өмгөөллийн тухай хуулиар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүрээ хязгаар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тус тус тодорхойлогдоно.

1. Гэрч  ****** худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх үйлдлийг түүний мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/-ээр нотлогдсон гэж ялласан байна.

Хэрэгт авагдсан  ****** холбогдох  ****** дугаартай хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 231 дэх талаас 3 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал/-ээр гэрч Г.Тулгаа нь бичиг үсэг мэддэггүй болох нь тогтоогдож байна.

Мэдүүлэг өгөгч нь өөрийн өгсөн мэдүүлэг үнэн зөв тусгагдсан эсэхийг магадлах /шалгах/ эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэх боломжийг мөрдөгч нь өмгөөлөгч оролцуулах, дуу-дүрсээр бэхжүүлэх гэх мэт арга хэрэгслийг ашиглан олгох үүрэгтэй.

Гэтэл мөрдөгч бичиг үсэг мэддэггүй  ****** гэрчээр мэдүүлэг авахдаа энэ эрхийг нь эдлэх боломжийг олгоогүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчиж бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15-т Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу гэрч  ****** дээрх мэдүүлэгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болгох үндэслэлгүй байна.

Гэрч  ****** нарын мэдүүлэг нь шүүгдэгч  ******, гэрч ****** нар уулзсан болохыг нотлохоос бус гэрч нөлөөлсөн болохыг нотлох баримт биш тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч  ****** нь эрүүгийн  ****** дугаартай хэргийн оролцогч  ****** өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрч  ****** зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч  ****** нь  эрүүгийн  ****** дугаартай хэргийн оролцогч  ****** өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тобу төвийн нэг давхарт байрлах өөрийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг өрөөндөө тухайн хэргийн хохирогч  ****** уулзсан үйл баримт тогтоогдож байна.

Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 31 дүгэр зйүлийн 31.3-т “Өмгөөлөгч нь өмгөөлөгчөөс үйлчилгээ аваагүй этгээдийн ашиг сонирхол өөрийн үйлчлүүлэгчийн ашиг сонирхолтой зөрчилдөхүйц гэдгийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан бол тухайн этгээдэд өмгөөлөгчөөс үйлчилгээ авах хэрэгтэй гэдгээс бусад зөвлөгөө өгч болохгүй

Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах үүрэгтэй” гэж заасан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, хэм хэмжээний актаар өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн эрүүгийн хэргийн хохирогчтой уулзахыг хориглосон зохицуулалт байхгүй.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд хууль зүйн туслалцаа үзүүлэн оролцож байгаа өмгөөлөгч тухайн хэргийн хохирогчтой хохирол нөхөн төлөх зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор уулзахыг хориглоогүй байна.

Хохирогчтой уулзахдаа “хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн үйл ажиллагаа явуулахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлээр хориглосон байна.

Шүүгдэгчийг яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг 1Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол…” гэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2-т “Энэ гэмт хэргийг өмгөөлөгч үйлдсэн бол...” гэж заажээ.

Эндээс дүгнэхэд гэм буруутай этгээд нь хохирогчид ямар нэгэн идэвхитэй үйлдлээр хууль бусаар нөлөөлсөн байхыг шаардах бөгөөд энэ үйлдлийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хөдөлбөргүйгээр нотлон тогтоосон байвал зохино.

Шүүгдэгч  ****** эрүүгийн  ****** дугаартай хэргийн яллагдагч ******өмгөөлөгчөөр  ажиллаж байхдаа 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тобу төвийн нэг давхарт байрлах өөрийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг өрөөндөө  хохирогч  ****** зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэж гэрч  ******мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг, 2335000000188 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчоор 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дахин мэдүүлэг,  2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин өгсөн мэдүүлгүүдээр ялласан байна.

Гэрч  ****** холбогдох  ****** дугаартай хэрэгт хохирогчоор 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн үед  ****** манай ажил дээр ганцаараа ирж “Чамд 5-10 минутын зав чөлөө байна уу? Би чамайг нэг хүнтэй уулзуулах гэсэн юм” гэж гуйгаад байгаар нь би зөвшөөрсөн ба намайг Хүүхдийн ертөнц худалдааны төвөөс дагуулж Тобу төвийн 1 давхарт өмгөөлөгч  ****** гэх хүнтэй уулзуулсан юм” /2 дугаар хавтаст хэргийн 205 дахь тал/ гэж,

Гэрч  ****** мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн ажил дээрээ байхад буюу Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн ертөнц гэх хүүхдийн хувцасны дэлгүүрт байж байтал 12 цагийн үед  ****** ирж надтай уулзъя гээд уг дэлгүүрийн гадна уулзсан бөгөөд намайг “Нэг хүнтэй уулзуулмаар байна зав байна уу?” гэхээр нь “Би завгүй байна” гэж хэлтэл тухайн өмгөөлөгч Дамдинсүрэн гэх хүн өөрөө над дээр ирээд “Ажил руу очоод уулзъя жоохон юм ярья” гэж хэлсэн тэгээд намайг дагуулаад Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тобу төвийн нэг давхарт байрлах хаалган дээрээ өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө гэсэн хаягтай өрөө рүү дагуулж орсон ” (1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал) гэж,

Гэрч  ****** дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчоор 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин өгсөн: “Би 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ буюу Улаангом сумын 3-р багийн нутагт байрлах хүүхдийн ертөнц төв дээр байхад  ****** манай ажил дээр орж ирээд “Чамтай хүн уулзах гээд байна, зав байна уу?” гэхээр нь би  ****** “Надад зав байхгүй” гэхэд  ******нь “Чи гараад уулзчихаач 5-10 минут л болно” гэж хэлсэн. Тэгээд  ****** намайг  дагуулаад бид хоёр манай ажпаас гараад явсан бөгөөд бид хоёр Цэдэнбалын талбайн зүүн талын явган хүний замаар хойшоо явж байтал Хөдөлмөрийн дээд сургуулийн урдаас нэг эрэгтэй хүн гар утсаар яриад ирж байсан бөгөөд би  ****** “Хэн бэ?” гэж лавлаж асуухад  ****** надад хандаж “өмгөөлөгч” гэж хэлсэн. Тэгээд Одгэрэлийн өмгөөлөгч гэх хүн над дээр ирээд “Би  ****** өмгөөлөгч  ******гэдэг хүн байна. Манай ажил дээр очоод 5-10 минут” ярилцая” гэж хэлээд тэндээсээ бид 3 Тобу төв рүү өмгөөлөгч Дамдинсүрэнгийн өрөө рүү алхаж явсан” (2 дугаар хавтаст хэргийн 221-222 дахь тал) гэж зөрүүтэй мэдүүлгүүд өгчээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD дискэнд хадгалагдсан шүүгдэгч  ****** өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг Тобу төьийн хяналтын камерийн бичлэгээр 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 35 минут 47 секунд өрөөнөөс гарч яваад, 11 цаг 44 минут 32 секунд   ****** нарын хамт буцаж өрөөнд орж ирсэн,  ****** 11 цаг 44 минут 59 секунд гарч яваад,  11 цаг 47 минут 14 секунд буцаад орж ирсэн,  Одгэрэл 12 цаг 06 минут 20 секунд,  ******12 цаг 32 минут 28 секунд гарч явсан дүрс бичлэг байх бөгөөд энэ эд мөрийн баримтаар гэрч  ******холбогдох  ****** дугаартай хэрэгт хохирогчоор 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа тул түүний мэдүүлгүүдийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв.

3. Шүүгдэгчийг гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэж яллаж байна.

Хууль байгаа үгийн утгыг  хууль зүйн шинжлэх ухааны аргаар эхлээд шууд утгыг нь дараа нь хэл зүйн тайлбар хийдэг.

“Ятгах” гэдэг үгийг монгол хэлэнд шууд утгаар  нь тайлбарлахад “Бусдад юмны учир холбогдлыг ухуулан ойлгуулах”, “Хүнийг буруу зүйлд уруу татах”, “Адуу малыг бэлчээрт тогтоох” гэсэн 3 утгыг агуулж байгаа бол Хууль зүйн шинжлэх ухаанд өөрийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрүүлэх, өөрийн хүссэн үйдлийг хийлгэх, хийлгэхгүй байх гэсэн утгаар ойлгож, хэрэглэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч  ****** нь өөрийн өмгөөлөгчөөр оролцож байсан эрүүгийн хэргийн хохирогч, гэрч нарыг ятгаж худал мэдүүлэг өгөхийг хүлээн зөвшөөрүүлсэн, худал мэдүүлэг өгүүлсэн үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” зарчмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч  ****** гэм бурууг хянан хэлэлцэхэд түүнийг гэм буруутайд тооцох нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч  ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  ****** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч  ****** овогт  ****** цагаатгаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч  ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 2 /хоёр/ ширхэг CD диск, 1 /нэг/ ширхэг флаш дискийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч  ****** нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

4. Увс аймгийн Прокурорын газраас  ******д холбогдох  ****** дугаартай хэргийг хянан явцад хохирогч  ****** 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгт агуулагдсан мэдээлэлтэй холбогдуулан шүүгдэгч Д.Дамдинсүрэнд холбогдох үйлдлийг шалгуулахаар 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Ц-1/454 дугаартай албан бичгээр Увс аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар хүргүүлснийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бүртгэлд оруулан шалган, шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Гэтэл 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байхад мөрдөгч  ****** нь Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 8-11 дэх тал/ үйлдэж, шүүгдэгч  ****** өмгөөллийн үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байрны түрээсийн гэрээг хуулбарлан авсан байна.

Энэ үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан “Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа”-г алдагдуулсан явдал болсныг тэмдэглэж, өмгөөллийн үйл ажиллагааны баталгааг алдагдуулах нь тухайн өмгөөлөгчийн төдийгүй түүний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн, хүний эрхийн ноцтой зөрчил тул цаашид хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-3, 5 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч  ****** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зйүлийн 3-т заасныг журмалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн  ****** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч  ****** овогт  ******цагаатгасугай.

2. Шүүгдэгч  ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 2 /хоёр/ ширхэг CD диск, 1 /нэг/ ширхэг флаш дискийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ