| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/01543/И |
| Дугаар | 181/ШШ2022/01761 |
| Огноо | 2022-08-11 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2022/01761
2022 08 11 181/ШШ2022/01761
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М-д холбогдох
194,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.А товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.А нь М д холбогдуулан 194,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би М д 2021 оны 11 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн хооронд үйлчлүүлсэн ба 1 өдрийн 97,000 төгрөг буюу 2 өдрийн 194,000 төгрөгийн тооцоог мөн сарын 23-ны өдөр өөрийн найз болох Э.Д аар дамжуулан урьдчилан төлсөн. Гэтэл 27-ны өдөр түр гарах гэхэд тухайн зочид буудлын үүдэнд суудаг ажилтан тооцоо хийгээгүй байна хэмээн 97,000 төгрөг дахин төлүүлсэн. Энэ тухайгаа 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдээд, маргааш нь дансны хуулгаа авч очоод хэлэхэд ойлголоо, маргааш хариу хэлнэ гэж хэлсэн боловч 3 хоног өнгөрөхөд огт хариу өгөөгүй тул дахин өөрийн биеэр очиж уулзахад санхүү хариуцсан ажилтан гэх нэгэн эмэгтэй үйлчилгээний байгууллагын ёс зүйд баймааргүй үл хүндэтгэлтэйгээр харьцсан ба мөн л маргааш хариу өгнө гэж хэлээд түүнээс хойш огт хариу өгөөгүй. 12-ны өдөр дахин очиж уулзахад мөн адил ёс зүйгүй харьцаж, би мэдэхгүй гээд хууль хяналтын байгууллагад хандахыг зөвшөөрсөн. Иймд илүү төлсөн 97,000 төгрөг болон ажлын хажуугаар чирэгдэл учруулж, ёс зүйгүй харьцсаны төлбөрт тооцон нэмж 97,000 төгрөг буюу нийт 194,000 төгрөгийг хариуцагч Мика зочид буудлаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. ХариуцагчМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарантуяа хариу тайлбартаа: Бид санхүүгийн баримт, зочдын бүртгэлийг шүүж үзэхэд үйлчлүүлэгч Ж.А нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилж захиалга өгөн 26, 27-ны өдөр байрлах тооцоо болох 194,000 /1 ортой өрөө 97,000 төгрөг/ төгрөгийг картаар төлсөн байна. Гэтэл тухайн өдөр ажиллаж байсан буудлын ажилтан андуурч 97,000 төгрөгийг дахин төлүүлсэн байна. Манай буудлын зүгээс Ж.А н илүү төлсөн 97,000 төгрөгийг зөвшөөрч байна. Харин ёс зүйгүй харьцсаны төлбөрт нэмж 97,000 төгрөгийг тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь ёс зүйгүй харьцсан, чирэгдэл учруулсан гэдгийг ямар баримтуудыг үндэслэн нэхэмжилж байгаа нь нотлогдохгүй байх ба хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Ж.А н нэхэмжилсэн 194,000 төгрөгийн 97,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа ба үлдэх 97,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6470 төгрөг тушаасан баримт /хх 3/, өөрийн иргэний үнэмлэхийн болон гадаад паспортын хуулбар /хх 4, 31/, Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 5098099656 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6/, Э.Д ын бичсэн тодорхойлолт /хх 5/, түүний Хаан банкин дахь эзэмшлийн 5127148824 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Харин хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй болно.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Э.Д ын мэдүүлэг /хх 34/-ийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.А н нэхэмжлэлээс Мика зочид буудлын үйлчилгээний төлбөрт илүү төлсөн 97,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох чирэгдэл учруулж, ёс зүйгүй харьцсаны төлбөрт холбогдох 97,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь Мика зочид буудлын үйлчилгээний төлбөрт илүү төлсөн 97,000 төгрөгийг буцаан гаргуулах, тухайн зочид буудлын ажилтнуудын ёс зүйгүй харилцаа, өөрт чирэгдэл учруулсаны төлбөрт 97,000 төгрөгийг нэмж тооцон нийт 194,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь дээрх мөнгийг Мика зочид буудлаас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М ньМ ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэгч байгууллага болох нь тус ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл зэргээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
3. Хариуцагч нь зочид буудлын үйлчилгээний төлбөрт илүү төлсөн 97,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин зочид буудлын ажилтнуудын ёс зүйгүй харилцаа, өөрт чирэгдэл учруулсаны төлбөрт 97,000 төгрөгийг нэмж тооцсонтой холбогдох шаардлагыг баримт, нотолгоогүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ж.А , Э.Д нар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооний нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдагМ ХХК-ийн Мика зочид буудлаар 2021 оны 11 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчлүүлсэн бөгөөд Ж.А нь 2 хоногийн төлбөр болох 194,000 төгрөгийг Э.Д аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бэлэн бус хэлбэрээр урьдчилан төлсөн, мөн тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тухайн зочид буудлаас түр гарах үедээ 1 хоногийн төлбөр болох 97,000 төгрөгийг илүү төлсөн болох нь тэдгээрийн Хаан банкин дахь эзэмшлийн 5127148824, 5098099656 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6, 7/, зохигч, гэрчийн тайлбар мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
5. Талуудын маргааны зүйл нь тухайн зочид буудлын ажилтнуудын үйлчлүүлэгчтэйгээ харилцсан зүй бус харилцаа, чирэгдэл учруулсан байдлын улмаас үйлчлүүлэгчид учирсан гэх хохирлыг хариуцан арилгах асуудал байх бөгөөд зочид буудлаар үйлчлүүлсэн болон илүү төлсөн төлбөрийн талаар хэн аль нь маргаагүй байна.
6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцаа үүссэн. Өөрөөр хэлбэл, энэ нь гэрээний бус харилцаа байх боловч гэрээний харилцаанаас үүдэлтэй гэж үзэхээр байна.
Хариуцагч нь тухайн зочид буудлын өрөөг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой хугацаагаар шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргээ харилцан биелүүлсэн буюу нэхэмжлэгч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад хариуцагч нь үүрэг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчээс дахин хөлс шаардан авчээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан.
Иймд нэхэмжлэгч нь зочид буудлын үйлчилгээний төлбөрт илүү төлсөн 97,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 97,000 төгрөгт холбогдох хэсэг нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэлд дурдсан ...зочид буудлын ажилтнууд ёс зүйгүй харилцсан, өөрт чирэгдэл учруулсан... гэх үйл явдал нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүйн гадна, хэн гэдэг, ямар албан тушаалтан, яаж ёс зүйгүй харилцсан нь тодорхой бус, үүний улмаас өөрт ямар гэм хор учирсан, яагаад 97,000 төгрөгийг шаардаж буй үндэслэл нь ойлгомжгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчМ ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А д олгохоор шийдвэрлэв.
7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд буюу 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагчМ ХХК-иас 97,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А д олгож, нэхэмжлэгч Ж.А н нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 97,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН