| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0079/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/86 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: ******,
Шүүгдэгч: ****** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ****** овогт ******, ****** овогт ****** нарт холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны ******дугаар сарын ******-ний өдөр Увс аймгийн ****** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ажилгүй, Увс аймгийн ******сумын ****** дугаар багт оршин суух хаягтай, ам бүл ******, аавын хамт амьдардаг, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил 1 сарын хорих ял, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар 1 жил 5 сарын хорих ял шийтгүүлж байсан ****** овогт ******
Монгол Улсын иргэн, 1971 оны ****** дугаар сарын ******-ны өдөр Увс аймгийн ****** суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, Увс аймгийн ****** сумын ******-р багт оршин суух хаягтай, ам бүл ******, ганцаараа амьдардаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял, 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 5 сарын хорих ял, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ял тус тус шийтгүүлж байсан ****** овогт ******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нар нь бүлэглэж, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч ****** 18 тооны хонь буюу бусдын олон тооны бог малыг хулгайлж, 4,270,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч ****** нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч ****** нар 2024 оны 11 дүгээр сарын 24- 25-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч ****** 18 тооны хонийг нууцаар авсан болох нь :
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9 дэх тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-15 дахь тал),
Бор зүстийн морьд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал),
Хоньд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
Орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-32 дахь тал),
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 36-38 дахь тал),
Хашаан хоньд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 40-44 дэх тал),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 46 дахь тал),
Хохирогч ****** мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дахь тал),
Хохирогч ****** учирсан хохирлын тооцоо (хавтаст хэргийн I-р хавтасны 87 дахь тал),
Гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),
Гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),
Гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал),
Гэрч ******мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-74 дэх тал),
Гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал),
Гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал),
Шүүгдэгч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 105 дахь тал),
Шүүгдэгч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 116 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.
Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.
Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж”, 2.2-т “бүлэглэж” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон тул 18 тооны хонь нь олон тооны мал болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч ****** нар нь 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч ****** 4,270,000 төгрөгийн үнэ бүхий 18 тооны хонийг санаатай нэгдэж, шунахайн сэдэлттэй үйлдсэн байх тул бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ****** нар нь 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч ****** 4,270,000 төгрөгийн үнэ бүхий 18 тооны хонь буюу бусдын олон тооны хонийг нууцаар авсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч ****** нарыг олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан “бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Шинжээч ****** 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 276 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 2024 оны 11 дүгээр сарын байдлаар Хуцны зах зээлийн үнэлгээг 300000 /Гурван зуун мянган төгрөг, Эр хонь 250000 /Хоёр зуун тавин мянган төгрөг, Эх хонь 180000 /Нэг зуун наян мянган/ төгрөг, дөрвөн настай эр хонь 220000 /Хоёр зуун хорин мянга/ төгрөг, Дөрвөн настай эм хонь 180000 /Нэг зуун наян мянган төгрөг, Гурван настай эр хонь 200000 /Хоёр зуун мянган/ төгрөг, Гурван настай эм хонь 170000 /Нэг зуун далан мянга/ төгрөг, Төлөг 140000 /Нэг зуун дөчин мянга/, хурга 90000 /Ерэн мянган төгрөгөөр тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 86 дахь тал)-ээр хохирогч Б.Уртнасангийн 18 18 тооны хонь 4,270,000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байгаа тул энэ гэмт хэргийн улмаас 4,270,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Хохирогч ****** мөрдөн байцаалтын шатанд: “Үлдэгдэл 8 тооны хонь туугдаж явахдаа юм уу? Ачиж байх үед тасарч мод руу орж 3 хоногийн дараа модон дотроос олдсон. ****** гэх залуу ирж уучлалт гуйж манай малыг ******хамт морьтой тасалж авснаа хэлж яг өөрсдөө авсан 7 тооны хонины мөнгө болох бэлнээр 1,750,000 төгрөг төлж бодит хохирлыг барагдуулсан. Тийм учраас өөр ямар нэгэн нэхэмжлэх хохирол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал)-г үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч ****** нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар маргаагүй болно.
2. Шүүгдэгч ****** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч ****** нар нь “Бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрийг бүлэглэж үйлдсэн” нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ****** нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил 1 сарын хорих ял, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар 1 жил 5 сарын хорих ял шийтгүүлсэн урьд ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 121 дэх тал),
Шүүгдэгч ****** нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял, 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 5 сарын хорих ял, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ял тус тус шийтгүүлсэн” урьд ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 126 дахь тал)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ****** нарын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан үндэслэл хангагдсан гэж үзэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар 1 /нэг/ жил,1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч ****** өмчлөлийн цагаан зүстэй 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 1 /нэг/ тооны морийг, шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морьны үнэ 1.500.000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тохиролцож ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч ****** нарт прокурортой тохиролцсон хорих ял, албадлагын арга хэмжээг оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ****** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ****** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морь нь байхгүй туд түүнийг үнийг хурааж, ******нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч ****** өмчлөлийн 1 тооны морийг хураан авч, тус тус улсын орлогод оруулхаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл морь битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ****** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт ****** ****** овогт ****** нарыг “Бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч ****** нарт тус бүрд нь 1 /нэг/ жил,1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ****** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч ****** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морьны үнэ 1.500.000 төгрөгийг, шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц. ****** өмчлөлийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 1 /нэг/ тооны цагаан морийг хураан авч, тус тус улсын орлогод оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл морь битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ