Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/71

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ганцэцэг,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Л.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Л-ид холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Л.Л /РД:**************** /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Л нь Увс аймгийн *************** хашаанаас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ч.Ц-ын эзэмшлийн цэнхэр өнгийн "Sanya" загварын ***** УВЗ улсын дугаартай мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Ц-т 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

Увс аймгийн **************** хашаанаас 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-нд шилжих шөнө иргэн Н.А-гын эзэмшлийн 150 аймперийн аккумлятор 1 ширхэг, приус 20 маркын автомашины дугуй 2 ширхэг, угаалгын машин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.А-д 686.000 төгрөгийн хохирол учруулсан,

Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ************ суух иргэн Д.Р-ийн эзэмшлийн хашаанд байрлах өвс хураах зориулалтаар барьсан амбаараас 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 22 ширхэг бэдтэй өвсийг хууль бусаар хулгайлан авч, хохирогч Д.Р-ид 440.000 төгрөгийн хохирол учруулсан,

Увс аймгийн Улаангом сумын *********хашаанд байрлах иргэн С.Л-гийн эзэмшлийн автомашины граж буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нууцаар хууль бусаар нэвтэрч цахилгаан хөрөө, цахилгаан өрөм, цахилгаан дрилл, майхан зэрэг эд зүйл хулгайлж, 546,000 төгрөгийг хохирол учруулсан,

Увс аймгийн Улаангом сумын *********** тоот хашаанаас 2024 оны 10 дугаар сарын 23-ны шөнө Түмэнд нээлттэй хязгаарынхан ГХОХХК-ийн ***** УВС улсын дугаартай автобусны 2 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Л.Л-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

1.1. Увс аймгийн Улаангом сумын *********** хашаанаас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ч.Цын эзэмшлийн цэнхэр өнгийн "Sanya" загварын ***********УВЗ улсын дугаартай мотоциклыг авсан болох нь:

Хэргийн газарт 2024 оны 09 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн  04-07 дахь тал),

Мотоциклд 2024 оны 09 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн  08-15 дахь тал),

Хохирогч Ч.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын *********** эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай хөдөө Наранбулаг сум 2 дугаар багийн нутаг "Султан" гэх газар луу нүүсэн юм. Гэрээ нүүлгэж байхад би хашаан дотор ***** УВЗ улсын дугаартай Саани марзийн мотоциклийг оруулж ирээд амбаарын хажууд үлдээсэн. Мөн гэрийнхээ зарим эд тавилгыг хураагаад буурин дээр үлдээсэн. Манай хашаан ар талд манай охин Ц.Тын гэр байдаг бөгөөд манай хашаа манай охины Ц.Тын хашаа хоёр залгаа байдаг ил орхичихсон юм. Тэгээд би гэрээ нүүлгээд Наранбулаг сумын 2 дугаар "Султан" гэх газар байж байтал 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр миний төрсөн хүү Ц.Ц Улаангом сумын төвөөс ирсэн бөгөөд "таны мотоцикл алга болчихсон байна. Хулгай авчихсан юм шиг байна" гэж хэлээд хүү Ц.Ц бид хоёр Улаангом сумын төв рүү орсон юм. Тэгээд би Улаангом сумын төвд 15 цагийн орчимд орж ирээд *********** тоотод байрлах хашаанд ирэхэд миний амбаарын хажууд үлдээж орхисон Саани маркийн ****** УВЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгээд хүү Ц.Ц*, охин Т болон хүүхдүүд маань хашаан дотор болон хашаан гадна хэсэгт хайж эхэлсэн бөгөөд цагдаад би дуудлага өгсөн. ...Манай хашаан дотор гэрийн буурин дээр гэрийн тавилга, гэрийн эд зүйл хураалгатай байсан бөгөөд хураалгатай байсан эд зүйлээс хулгайд алдагдаагүй Хашаанаас мотоциклоос өөр эд зүйл хулгайд алдагдаагүй байна. ...Би 2018 онд Улаангом сумын 12 дугаар баг байрлах Хүрэн морь гэх Дэлгүүрээс 1.800.000 төгрөгөөр авч Саани маркийн мотоцикл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийн унаад 6 жил болж байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Гэрч Ц.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын ******** тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Миний төрсөн эцэг манай ард талын хашаан бөгөөд манай хашаатай залгаа байдаг юм. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн эцэг Ч.Ц Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг "Султон" гэх газар луу нүүсэн. Нүүхдээ мотоциклоо амбаарынхаа хажууд хашаадаа ил үлдээгээд ясан. Би хашаандаа нөхөр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өдрийн цагаар нөхөр бид хоёр ажилдаа явчихдаг учир хүн байдаггүй. 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би ажлаасаа 11 цагийн орчимд гэртээ ирэх үед хашаан дотор амбаарын хажууд байсан. Тэгээд маргааш 11 цагаас хойш 2 удаа дэлгүүр орсон бөгөөд аавын мотоциклын анзаарч хараагүй. Маргааш өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд гэрээсээ гараад худаг орж авах газд худаг руу явах гэж байхад аавын мотоциклын харахад байхгүй байсан. Аав Ч.Ц луу утсаар залгаж хэлэх гэсэн боловч сүлжээгүй газар байсан юм. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчимд хөдөөгөөс дүү Ц.Ц ирсэн бөгөөд мотоцикл алга болсон талаах хэлж аав Ч.Ц луу буцаагаад явуулсан. Тэгээд аав Ч.Ц 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Наранбулаг сумаас 15 цагийн орчимд ирсэн бөгөөд цагдаад дуудлага өгсөн юм. Аав цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсний дараа аав, дүү бид нар хашаан дотор болон гадна орчинд хайсан боловч олдохгүй байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын тоотод аав, ээж 3 дүүгийн хамт амьдардаг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Манайх Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг "Султон" гэх газар луу нүүж мал дээр гарсан юм. Нүүхдээ аав Ч.Ц мотоциклоо амбаарынхаа хажууд хашаандаа ил үлдээгээд ясан. Төрсөн эгч Ц.Тын хашаа залгаа байлдаг юм. Эгч Ц.Т нөхөр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өдрийн цагаар ажилдаа явчихдаг учир хүн байдаггүй. Гэхдээ урд өмнө хашаандаа ил мотоциклоо үдээгээд явж байсан бөгөөд мотоцикл нь алга болдоггүй Байсан юм. Би гэрээ нүүлгэчхээд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчимд хөдөөгөөс Улаангом сумын төвд ирэхэд эгч Ц.Т надад "аавын мотоцикл алга Болчихсон. Хэзээ алга болсон эсэхийг мэдэхгүй байна" гэж хэлэхэд би Улаангом сумын төвөөс Наранбулаг сумын 2 дугаар баг "Султон" гэх газарт гэр лүүгээ явсан. Би гэртээ очоод аав Ч.Цт "мотоцикл нь алга болсон талаар хэлж маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Наранбулаг сумаас Улаангом сумын төвд 15 цагийн орчимд ирсэн бөгөөд аав цагдаад дуудлага өгсөн юм. Аав цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсний дараа аав, эгч дүү бид нар хашаан дотор болон гадна орчинд мотоциклоо хайсан боловч олдохгүй байсан”  гэх мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал),

Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаангом сумын 12 дугаар багийн 11-65 тоот хашаанд байх гэртээ байж байтал 10 цагийн үед манай хорооллын урд талаар цэнхэр өнгийн мотоциклыг миний зүс таньдаг Л гэх залуу түлхэж манай хашаанд орж ирээд Би мотоциклоо энд тавчаад эргэж орж ирээд авна. Манай эхнэр миний утас түлхүүр хоёрыг авчихсан гэж хэлээд үлдээгээд явсан Тухайн Л гэх залуу нь архи уусан байдалтай байсан. Тэр өдрөөс хойш тухайн залуу манайд эргэж ирээгүй. Би тэгэхээр би тухайн мотоциклыг амбаартаа түлхэж оруулаад тавьсан”  гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Шинжээчийн 2024 оны 9 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 2024 оны 09-р сарын байдлаар Сани маркийн 71-14 УВЗ улсын дугаартай мотоциклын зах зээлийн үнэлгээг 360.000 төгрөгөөр тогтоов..”гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 48 дахь тал)-ээр гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Цогт-Очирт 360,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

1.2. Шүүгдэгч Л.Лнь Увс аймгийн Улаангом сумын ********тоот хашаанаас 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-нд шилжих шөнө иргэн Н.Агын эзэмшлийн 150 аймперийн аккумлятор 1 ширхэг, приус 20 маркын автомашины дугуй 2 ширхэг, угаалгын машин зэргийг авсан болох нь:

Хэргийн газарт 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дэх тал),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 72-74 дэх тал),

Хохирогч Н.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Улаангом сумын 9 дүгээр баг 14-225 тоот хашаанд амьдардаг бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай төрсөн охин Ч.У "Наiег" загварын 9 кг-ийн хагас автомат угаалгын машинаар хувцсаа угааж дуусаад, угаалгын машинаа хашаан дотор байх манай илүү гэрийн хаалганы гадна, зүүн талд тавьж үлдээсэн. Мөн тухайн өдөр би өөрийн эзэмшлийн "Приус 20 маркийн ****УВА улсын дугаартай автомашины 195х65х15 размерын 15-тай обудтай хагарсан хоёр дугуйг хашаан дотор автомашинаас буулгаж, хашаан дотор үлдээсэн. Манай хашаан дотор нөхөр Д.Ч-н эзэмшлийн “FAW” маркийн ****** УВХ дугаартай автомашины 150 ампертай аккумлятор бараг сүүлийн нэг сарын хугацаанд ил байсан ба өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр "Haier" засварын 9 кг-ийн хагас автомат угаалгын машин. "Приус 20 маркийн ****** УВА улсын дугаартай автомашины 195x65x15 размерын 15-тай обудтай хагарсан хоёр дугуй, 150 ампертай аккумлятор зэрэг хашаан дотор байсан эд зүйлийг хайгаад олоогүй бөгөөд охин Ч.Уянга 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хашаан дотор тавьсан угаалгын учир намайг өөр тийшээ хийчихсэн юм байна гэж бодоод орхисон гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл хашаан дотор байсан хийчихсэн юм байна гэж бодоос автомат угаалгын машин, "Приус 20" маркийн ***** УВА улсын дугаартай автомашины 195х65х15 размерын 15-тай обудтай хагарсан хоёр дугуй, 150 ампертай аккумлятор зэрэг эд зүйл 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд хулгайд алдагдсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна. "Haier" загварын 9 кг-ийн хагас автомат угаалгын машиныг 2023 оны 09 дүгээр сарын дунд үед Улаанбаатар хот Хархорин захаас 400.000 төгрөгөөр худалдан авч байсан. "Приус 20" маркийн **** УВА улсын дугаартай автомашины 195х65х15 размерын дугуйг мөн адил 2023 оны 09 дүгээр сарын дунд үед Улаанбаатар хотоос 1 ширхгийн 85.000 төгрөгөөр нийт 170.000 төгрөгөөр, 15-тай 1 ширхэг обудыг 50.000 төгрөгөөр нийт 100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн хоёр дугуйг байнга ашиглаж байсан учир элэгдэж муудаад хагарсан байх, харин 15-тай обуд нь анх авсан шигээ хэвээрээ байсан. 150 ампертай аккумлятор 2022 онд Улаанбаатар хотоос 300.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн цаг үеэс байнга автомашинд хэрэглэж, ашиглаж байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дахь тал),

Гэрч Ч.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаангом сумын ***********тоот хашаанд төрсөн эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдардаг бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр "Haier" загварын 9 кг-ийн хагас автомат угаалгын машинаар гэр бүлийн гишүүдийн хувцсыг угаачхаад хагас автомат угаалгын машиныг хашаанд дотор байдаг илүү гэрийн гадна, хаалганы зүүн талд тавьсан. Маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хагас автомат угаалгын машин руу хувцас хийх гээд гэрээс гарахад хашаан дотор байдаг илүү гэрийн гадна тавьсан хагас автомат угаалгын машин алга болчихсон байхаар нь манай гэр бүлийн бусад гишүүд аваад өөр газарт тавьчихсан юм байна гэж бодоод хагас автомат угаалгын машинаа хайгаагүй орхисон. Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн эх Н.А хагас автомат угаалгын машин хайгаад олоогүй бөгөөд би айх эд зүйлийг бүртгэж хамгийн сүүлд хашаан дотор үлдээснээ хэлж, хашаан дотор байх үзэхэд хагас автомат угаалгын машин, "Приус 20" маркийн ********* УВА улсын дугаартай автомашины 195х65х15 размерын 15-тай обудтай хагарсан хоёр ширхэг дугуй, 150 ампертай аккумлятор зэрэг хашаан дотор байсан эд зүйл хулгайд алдагдсан ба” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал),

Гэрч Д.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг 225 тоот хашаанд өөрийн эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Манай хашаанд 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хулгай орж манай хагас автомат угаалгын машин, машины 2 ширхэг обудтай дугуй, 150 А аккумлятор зэрэг эд зүйл алга болсон. Тэгээд би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах зах дотор явж байтал миний зүс таних Л буюу Л нь нэлээн согтуу надтай мэнд асуугаад би нэг угаалгын машин зармаар байна ах гэхэд би хаан байгаа үзье гэж хэлтэл манай хулгайд алдагдсан угаалгын машиныг гаргаж ирж үзүүлсэн бөгөөд би Л-н наад угаалгын машин чинь манайх байна чи хаанаас авсан юм гэхэд. Ахаа уучлаарай би танай, хашаанаас хулгайлсан юм гэж хэлсэн. Тухайн үед Л нь согтуу байсан тул намайг андуураад уг угаалгын машиныг гаргаж ирж үзүүлсэн байх” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал),

Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 210 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 2024 оны 09-р сарын байдлаар 150 аймперийн аккумляторын зах зээлийн үнэлгээг 150.000, prius-20 маркийн автомашины 195х65х15 2 ширхэг обудтай дугуйны зах зээлийн үнэлгээ 216.000, Наіг брэндийн хагас автомат угаалгын машиний зах зээлийн үнэлгээг 320.000 төгрөгөөр тус тус тогтоов..." гэх дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал)-ээр гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ад 686,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

1.3. Шүүгдэгч Л.Лнь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1320 тоотод оршин суух иргэн Д.Рийн эзэмшлийн хашаанд байрлах өвс хураах зориулалтаар барьсан амбаараас 2024 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 22 ширхэг бэдтэй өвсийг авсан болох нь:

Хэргийн газарт 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 128-135 дахь тал),

Хохирогч Д.Рийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвгэрт байрлах ******* хашаанд би өөрийн эхнэрийн хамт өвөлдөө үхэр тэжээж амьдардаг юм. Би 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед би өөрийн хашаан дотроо явж байтал манай хашаан дотор шинэ өвсний хог үлдсэн байсан юм. Тэгэхээр нь би өөрийн малын жижиг хашаан дотроо хурааж байрлуулсан байсан өвсөө хартал тухайн хашаанд байсан бэдтэй пресс 22 ширхэг байхгүй байсан юм. Тэгээд би уг өвсний мөрийг хартал уг өвсийг манай хашааны ар талаар хашаа давуулаад аваад явсан мөр байсан бөгөөд би цагдаад дуудлага өгөөд тухайн өвсний мөрөөр явтал манай хашааны дээд талд 4 дэх хашаанд байх Б гэх хүний хашаанд 12 тооны уг пресс байсан бөгөөд прессэн дээр нь Л гэх хүн согтуу хэвтэж байсан юм. Би 2024 оны 02 дугаар сарын сүүлээр Улиасны хэвээс өөрийн зүс таних хүнээс 1 ширхгийг 25,000 төгрөгөөр худалдан авч байсан өвс юм. ..Тухайн пресс нь манай үхрийн хашаан дотроос алдагдсан бөгөөд 31 ширхэг бэдтэй пресс байсан боловч 9 ширхэг үлдэж бусад нь буюу 22 ширхэг пресс хулгайд алдагдсан байсан юм. Уг өвс нь манай үхрийн хашаанаас 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө алдагдсан байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал),

Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан бөгөөд тухайн үед манай цагдаагийн газар дээр Р гэх ирж гомдол гаргасан бөгөөд манай хашаанаас 20 гаруй тооны өвс алдагдсан байна гэх гомдол гаргасан юм. Тухайн гомдлын дагуу би тухайн өдрийн жижүүрийн жолооч, цагдаагийн дэд ахлагч А.А хамт явж очиж хэргийн газрын хамгаалалт авч ул мөрийг харахад тухайн айлын хашаанаас алдагдсан гэх өвсний үйрмэгийг дагаж уг хохирогч Р-ийг дагуулан явахад тухайн айлын хашаанаас дээшээ 4 дэх хашаанд уг айлаас алдагдсан гэх өвснүүдийг овоолсон байдалтай, мөн уг өвсөн дээр Л гэх хүн нэлээн согтуу хэвтэж байсан бөгөөд тухайн үед Лийг сэрээхэд босж ирээд тухайн хашаанд байх гэр лүү орох гэж явангуутаа шууд хашааны заагаар гарч зугтаж би хойноос нь хөөж барьж авсан юм. Тэгтэл Л нь ахаа намайг уучлаарай миний буруу би өвсийг буцааж өгнө гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн Л гэх хүнийг цагдаа дээр авч ирж холбогдох хүнд нь хүлээлгэн өгсөн юм” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дахь тал),

Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 219 дугаартай "2024 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймагт бэдтэй прессний зээлийн үнэлгээг 20.000 төгрөгөөр тогтоов." гэх дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал)-ээр гэмт хэргийн улмаас хохирогч Д.Рид 440.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

1.4. Шүүгдэгч Л.Лнь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 222 тоот хашаанд байрлах иргэн С.Лгийн эзэмшлийн автомашины граж буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нууцаар хууль бусаар нэвтэрч цахилгаан хөрөө, цахилгаан өрөм, цахилгаан дрилл, майхан авсан болох нь:

Хэргийн газарт 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 194-198 дахь тал),

Эд зүйлд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 199-202 дахь тал),

Хохирогч С.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. Улмаар би Увс аймгийн цагдаагийн газрын ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч хийдэг бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн Өглөөний 8 цаг хүртэл хугацаанд ээлжийн үүрэг гүйцэтгэж хоноод буусан. Ингээд гадуур явж байгаад 14 цагийн орчим гэртээ ирэхэд манай 3-4 насны бага 2 хүүхэд гэртээ хоёулаа байсан бөгөөд эхнэр ажилдаа явчихсан байсан. Ингээд гэртээ ирээд манай байшин гражид байрлаж байгаа галаар галлаж халдаг бөгөөд гал түлэх зорилгоор гражруу явж ороход гражид байсан махетан хөрөө, цахилгаан дрилл, майхан, газрын нүх малтдаг өрөм зэрэг эд зүйлс байхгүй алга болчихсон байсан. Ингээд би эхнэр рүү залгаж гражид байсан эд зүйл хүнд өгсөн юм уу яасан талаар асуухад мэдэхгүй байна, хүнд өгөөгүй гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад алга болон талаар дуудлага мэдээлэл өгсөн гражийн түлхүүр хаана хэнд байдаг вэ? ..Тухайн граж нь манай байшинтай залгаа бөгөөд ертөнцийн зүгээр баруун зүгт харсан хаалгатай, хаалгаа хаагаад цоожлохгүйгээр цоожоо өлгөөд орхидог цоожгүй олон сар байж байгаа урьд өмнө хулгай орж байгаагүй Түлхүүр нь гэрт байдаг боловч дандаа граж руу орж гардаг болохоор цоожлохгүйгээр орхидог. ...Манай граж дотроос макетан хөрөө-1 ширхэг, цахилгаан дрилл-1 ширхэг, 4-5 хүний хар өнгийн цүнхтэй майхан-1 ширхэг, газрын нүх малтах зорилттой өрөм-1 ширхэг хулгайд алдагдсан. Өөрөөр ямар нэгэн зүйл хулгайд алдагдаагүй. ... Эхнэр бид хоёр хоёулаа өглөө ажилд гараад орой ирдэг, зарим үед би ээлжтэй хонож ажилдаг бөгөөд бага насны хүүхдүүдтэй хүүхдүүдээ айлд үлдээдэг бөгөөд тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай 3-4 насны 2 хүүхэд гэртээ байсан. Манай 2 хүүхэд хаалгаа дотор талаас нь цоожилчихсон байсан бөгөөд том хүн гэрт байхгүй үед хаалга тайлж гэрээс гардаггүй юм. Өөрөөр ямар нэгэн хүн байгаагүй. вэ? ...Би макетан хөрөөг 2022 онд 180.000 төгрөгөөр, 2024 оны 10 сард газрын нүх малтах зорилттой өрөм 300.000 төгрөгөөр, 2023 онд цахилгаан өрөм 80.000 төгрөгөөр, 2021 онд 4-5 хүний майхныг 350.000 төгрөгөөр тус тус худалдаж авч байсан. Тухайн эд зүйлсийг бүгдийг нь Увс аймгаас зах дээрээс барилгын дэлгүүр дээрээс худалдан авч байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дахь тал),

Гэрч У.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Эд зүйл алга болсон талаар Тэмүүлэн надад хэлэхээр нь би 20-30 минутын дараа гараад хартал манай хашааны хажуугаар манай хорооллын хүн болох Л.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гартаа нэг ширхэг майхан, цахилгаан өрөм, жижиг гар дрилл зэргийг барьчихсан явж байсан ба та ямар юм бариад яваад байна гэсэн чинь би өөрийнхөө эд зүйл бариад явж байна гэсэн чинь өөрийнхөө эд зүйл бариад явж байна. Чамд ямар хамаатай юм гэж хэлээд манай арын нарийн гудамжаар гараад хойш зүг рүү чиглээд явсан юм" гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дахь тал),

Гэрч Ю.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай дээд талын хашаанд байдаг Лхагва гэх айлын гражаас эд зүйл алдагдсан талаар мэдсэн. Өнөөдөр 14 цаг өнгөрч байхад манай хорооллын эхэнд байдаг Л гээд архи уугаад байдаг залуу тухайн алга болсон гэх эд зүйлүүдийг барьчихсан явж байсан" гэх мэдүүлэг,(1 дүгээр хавтаст хэргийн 238-240 дахь тал),

Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 238 дугаартай “2024 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймагт алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 546,000 төгрөгөөр тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 245 дахь тал)-ээр гэмт хэргийн улмаас хохирогч С.Л-д 546,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

1.5. Шүүгдэгч Л.Лнь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах 923 тоот хашаанаас 2024 оны 10 дугаар сарын 23-ны шөнө Түмэнд нээлттэй хязгаарынхан ГХОХХК-ийн 00000УВС улсын дугаартай автобусны 2 ширхэг обудтай дугуйг авсан болох нь:

Хэргийн газарт 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 11-18 дахь тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Түмэн нээлтэй хязгаар хязгаарлагдмал хариуцлагатай компанид би 00000УВС улсын дугаартай автобус жолоодож Улаанбаатар хот-Увс аймаг хооронд үйлчилгээнд явдаг. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаангом сумын 10 дугаар улсын дугаартай автобусанд засвар үйлчилгээ, гагнуур хийлгэх зорилгоор урд талын баг 19 гудамж 911 тоот А хашаанд С ахаар *****Увс хоёр дугуйг тайлж тэнхлэг доор нь данхраад унахаас хамгаалж тавьсан С ахад ажил гарсан болохоор 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэлсэн. автобусаа тухайн хашаанд нь үлдээгээд явсан. Харин 2024.10.24-ны өглөө 08 цагийн миний *****УВС улсын дугаартай автомашинд гагнуур хийж өгнө гэсэн болохоор 6 үед хүүхдээ цэцэрлэг, сургуульд үргэж өгөхөөр явах даа автобусаа үлдээсэн 911 тос А-той гэрт нь орж түүнээс "автобусны урд тэнхлэг доор байсан хоёр дугуй хашаанд очиход урд тэнхлэг доор тайлж тавьсан хоёр дугуй байхгүй байхаар талаар юм мэдэхгүй байсан ба хайгаад үлдсэн. Харин би хоёр хүүхдээ цэцэрлэг байхгүй байна, чи авч далд хийсэн үү" гэхэд А миний автобусны дугуйн сургууль нь хүргэж өгөөд ажил дээрээ очиж эмчийн үзлэгээр орох гэж байхад А залгаж миний ******УВС улсын дугаартай автобусны дугуй олчихлоо, арын догол гудамжинд хашаа түшүүлсэн байсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад автобусныхаа дугуй олсон талаар мэдэгдэж хоёр дугуйгаа автобусан засвар хийсэн байсан хашаандаа авч ирсэн. ...Миний ******УВС улсын дугаартай автобусны обудтой хоёр ширхэг хийсэн дугуйг би 2024 оны 10 дугаар сарын 23-аас 10 дугаар сарын 24-нд шилжих шөнө Улаангом сумын 10 дугаар баг 19 гудамж 911 тоот хашаан дотроос хулгайд алдан тухайн хашаанаас ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт ойролцоогоор 60 метр зайтай догол, битүү гудамжинд байрлах **** тоот хашааны хажуугаас олж авсан. Уг хэрэг үйл явдал болсон орой өөр ямар нэгэн эд зүйл алга болоогүй ба бусад эд зүйлийг би ачааны тээшиндээ хийж цоожлоод явсан. Тухайн хулгайд алдагдсан гэх ******УВС улсын дугаартай автобусны 1 ширхэг шинэ обудгүй дугуйг 2024 оны 07 дугаар сард 700.000 /долоон мянган төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдан авсан. Миний хулгайд алдагдсан дугуй нь усан хээтэй, зуны улирлын, 12/20/5 маркийн ANNATE нэртэй, мөнгөлөг цагаан өнийн төмөр обудтай хоёр ширхэг дугуй байсан. Уг хоёр дугуйнд хагарсан зүйл, дотуур хаймар байхгүй. ..Уг хэрэг үйл явдал болсон гэх 911 тоот хашаанд болон ойр орчинд хяналтын камер байхгүй. Миний ******УВС улсын дугаартай автобус нь хяналтын камертай бөгөөд би 2024 оны 10 дугаар сарын 23-ны орой гагнуур хийлгэх гэж байсан болохоор автобусны тог, цахилгааныг салгасан учир автобусны камерт бичлэг байхгүй. ...А нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өглөө надад хэлэх дээ 2024 оны 10 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед манай нохой аймаар хуцаад байсан тухайн үед л автобусны дугуйг хүн авсан юм шиг байна гэсэн. Мөн Л гэх манай хороололд байдаг архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг хүн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би автобусныхаа дугуйг тайлж тэнхлэг доор нь тавьж үлдээгээд явсны дараа 15 цагийн үед 911 тоот хашаанд согтуу орж ирснийг уг газар туслахаар ажилладаг хөөж хашаанаас гаргаад хашааныхаа хаалга хаасан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал),

Гэрч Ю.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэр Увс аймгийн Улаангом сумын ************** тоотод хашаанд байрлах байшинд байдаг. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өглөө ойролцоогоор 08 цаг 20 минутын үед би гэрээсээ гараад жорлон ороод бие засахад манай жорлон тус хашааны гадна талд автомашин хоёр ширхэг дугуй нэгийг нь хашаа Би 08 цаг 50 үед эхнэр Л.Сарантуяаг "Болор цахир" нэртэй хувийн эмнэлэгт ажил дээр нь хүргэж өгөөд гэртээ буцаж гэр рүү ирэхэд манай гудамжны У /С/-ын хашааны гадна үүдэн хэсэгт А, автобусны жолооч А хоёр зогсож байсан. Би тэднээс зөрж хашааныхаа гадна үүдэнд өөрийнхөө ******УВС улсын дугаартай автомашиныг зогсоож, автомашинаасаа буугаад буцаж А, А нар дээр очсон. Тэгэхэд А нь "С ахын хашаанд байсан автобусны хоёр ширхэг дугуй алга болчихжээ" гэхээр би тэд нарт хандаж "манай хашааны цаад мухар буланд хоёр ширхэг автомашины дугуй байсан, тэрийг очиж үзээч" гэсэн. А, А нар нь уг манай хашааны доод талын мухар буланд байсан автомашины хоёр ширхэг дугуйг очиж үзээд, алдагдсан автобусныхан дугуй мөн байна гэсэн бөгөөд би шууд гэр рүүгээ орсон. ...Манай хашааны гадна 2024 оны 10 дугаар сарын 24-ний өглөө байсан гэх дугуй нь шалаазын дугуй шиг том, мөнгөлөг өнгийн төмөр обудтой, усан хээтэй гэхээр хоёр ширхэг дугуй байсан. Уг дугуйг ойртож хараагүй. ...Тухайн автомашины дугуйг хэн, хаанаас авч ирж манай хашааны доод мухар буланд тавьсныг би мэдэхгүй байна. Би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед жорлон орох замдаа уг автомашины дугуйг хашааны зайгаар харахад тухайн орчинд ямар нэгэн хүн байхгүй байсан. Манай хөрш буюу ***** тоот хашаанд 180 гаруй настай Н гэх хүн байдаг ба Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан, гэрт нь хүн байхгүй байгаа” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал),

Гэрч С.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын ********* тоот хашаанд төрсөн эцэг А.С-ийн хамт хувираа цахилгаан гагнуур хийдэг. 2024 он 10 дугаар сарын 23-ны өдөр Т ХХК-ний жолооч Ц.С нь өөрөө жолоодож Улаанбаатар хот Улаангом сум чиглэл явдаг 00000УВС улсын дугаартай автобусандаа гагнуур хийлгэхээр манай хашаанд оруулж ирсэн. Тухайн автобусанд гагнуур хийх бэлтгэл ажлыг хангах үүднээс урд талын хоёр дугуйг тайлж, урд тэнхлэг доор нь байрлуулж, данхраад унахаас хамгаалж тавьсан ба миний TODOGH Эцэг А.С-ийн ажил амжихгүй байсан болохоор 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ц.Сын ******УВС улсын дугаартай автобусанд гагнуур хийн гэж хэлсэн. Тэгээд Ц.С автобусныхаа багажийг тээшиндээ хийгээд автобусаа цоожлоод явсан ба урд тэнхлэг доор тавьсан дугуйгаа уг газар нь үлдээгээд явсан. Харин 2024 оны 10 дугаар сарын 24-ний өглөө би гэртээ унтаж байхад Ц. С манай гэрт орж ирээд "А андаа чи миний автобусны дугуй аваад амбаар, саван даа далд хийсэн үү, автобусны урд тэнхлэг доор байсан хоёр дугуй алга байна" гэж хэлхээр нь би түүнийг тоглож байгаа юм болов гэж бодоод гэрээс Ц.Сын хамт гарсан Тэгэхэд үнэхээр Ц.Сын УВС улсын дугаартай автобусны урд тэнхлэг доор өчигдөр орой тайлж тавьсан хоёр ширхэг обудтой дугуй байхгүй байсан ба уг дугуйг өнхрүүлээд хашаанаас авч гараад хашааны гадна байсан чиргүүлийн доод тал унгааж цааш чирсэн мөр байсан Уг мөрийг дагаж явахад манай хашаанаас ертөнцийн зүгээр зүүн хойд зүг чиглэн явсан байсан ба гудамж дундуур автомашины явсан зам руу ороод мөр нь алга болсон болохоор би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед Ц.С нь аавыгаа авто тээврийн төвд рүү хүргэж өгөөд ирье гээд явсан ба би Аын хамт хашааны үүдэнд, уг дугуйг хэн, хэзээ авсан юм бол гээд зогсон байхад манай хорооллын Т /Ю Б/ ах ирээд “юу хайгаад байгаа талаар” асуусан. Би түүнд болсон үйл явдлыг хэлэхэд Ю.Б ах "би өглөө биед засах гээд жорлон руугаа ороход манай хашааны гадна, цаад мухар автомашин дугуй харагдсан, та хоёр тэрийг очиж үзээч" гэхээр нь А бид хоёр уг дугуй байгаа гэх 1100 тоот хашааны үүдэнд очиход                   Ц.Сын -****улсын дугаартай автобусны хоёр ширхэг дугуй байсан. Тухайн дугуйг олж аваад цагдаагийн газар руу холбогдож дугуйгаа олж авсан талаар мэдэгдэж дуудлага буцаасан. Уг 2024 оны 10 дугаар сарын 23-ны орой Ц.С нь ******УВС улсын дугаартай автобусаа хашаанд оруулж ирээд гагнуур хийлгэхээр бэлдэж автомашиныхаа дугуйг тайлаад явсны дараа Л гэх хүн архи уучих ирэхээр нь надад тусалдаг Бо***/*******/ залуу түүнийг хашаанаас хөөгөөд явуулсан гэж байсан. Л нь тухайн үед манай хашаанд орж ирээд хөөгдөөд гарах даа Ц.Сын автобусны урд тэнхлэг доор тавьсан дугуйг хараад оройн ирж авсан байсан болно. Өөр манай хашаанд сэжиг бүхий хүн ойрын хугацаанд ирээгүй. Л гэх хүн урд өмнө архи уучихсан согтуу 6 метр урттай турбо барьчихсан ирээд надад зарах гэж үзсэн ба би түүний турбоог авахгүй гээд явуулсан. манай хашаанаас 2024 оны 10 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө алдагдсан гэх Ц.Сын ****УВС улсын дугаартай автобусны дугуй нь мөнгөлөг өнгийн төмөр обудтой, усан хээтэй, 50 хувьтай гэхээр хээтэй, хийтэй хоёр ширхэг дугуй байсан” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал),

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өчигдөр орой над руу залгаад 2 ширхэг том машины дугуй байна авах уу гэсэн би авахгүй гэж хэлсэн. Чи хаанаас машины дугуй авсан юм гэхэд монгол гутал оёж өгөөд авсан юм гэж хэлсэн тэгээд би утсаа тасалсан. Над руу 2024 оны 10 дугаар сарын 23-ны орой 19 цаг 41 минутын үед ярьсан. Над руу ярихдаа 95450633 дугаараас том машины 2 дугуй авах уу гэж ярьсан юм” гэх мэдүүлэг,(2 дугаар хавтаст хэргийн 49-20 дахь тал),

Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 230 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд автобусны 12R22.5 хэмжээтэй Annaite гэсэн бичиглэл бүхий обудтай 2 ширхэг дугуйны зах зээлийн үнэлгээг 1,200,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 56 дахь тал)-ээр гэмт хэргийн улмаас хохирогч С.Лд 546,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тухайн миний хулгайлсан мотоциклыг цагдаагийн байгууллагаас олж хохирогчид хүлээлгэн өгсөн байсан бөгөөд би тухайн хохирогчоос уучлалт гуйх гэсэн боловч таараагүй байгаа юм. ....Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй би хохирогч Ц.Ц-ын хохирлыг төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал) “...Би тухайн айлын хашаанаас жижиг машины хагархай, обудтай 2 ширхэг дугуй, дундын нэг аккумлятор, цагаан өнгийн угаалгын машин 1 ширхэгийг хулгайлсан юм. ...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй би хохирогч Н.Агийн хохирлыг төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 119 дэх тал) “...Би тухайн айлын хашаанаас бэдтэй пресс 12 ширхэгийг авсан, мөн хашаан дотор байсан өвсний хог 2 уутыг авсан өөр ямар нэгэн зүйл огт аваагүй юм. Тиймээ би хохирогчийн хохирлыг төлж барагдуулж байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 158 дахь тал),

Шүүгдэгч Л.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Улаангом сумын 10 дугаар  баг 911 тоот хашаанаас авсан 2 ширхэг обудтай автобусны дугуйг тухайн өглөө нь уг дугуйны эзэмшигч миний хүргэж тавьсан газраас авсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид  нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Л.Лнь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ч.Цын эзэмшлийн цэнхэр өнгийн "Sanya" загварын ***********УВЗ улсын дугаартай мотоцикл, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-нд шилжих шөнө иргэн Н.Агын эзэмшлийн 150 аймперийн аккумлятор 1 ширхэг, приус 20 маркын автомашины дугуй 2 ширхэг, угаалгын машин зэрэг эд зүйл, Д.Рийн эзэмшлийн хашаанд байрлах өвс хураах зориулалтаар барьсан амбаараас 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 22 ширхэг бэдтэй өвс, 2024 оны 10 дугаар сарын 23-ны шөнө Т хязгаарынхан ГХОХХК-ийн 00000УВС улсын дугаартай автобусны 2 ширхэг обудтай дугуй зэргийг тус тус авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж тодорхойлсон бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “Бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй  байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл 2 дахь хэсгийн 2.1-т “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан байна.

Энэ хуульд заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулах" гэж эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, авто мухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамаарна.

Шүүгдэгч Л.Лнь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр С.Лгийн эзэмшлийн автомашины граж буюу тусгайлан хамгаалсан агуулахад нууцаар хууль бусаар нэвтэрч цахилгаан хөрөө, цахилгаан өрөм, цахилгаан дрилл, майхан зэргийг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл 2 дахь хэсгийн 2.1-т “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж тодорхойлсон энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Л.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Лнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Ц.Ц-т 360.000 төгрөгийн,  хохирогч Н.Ад 686.000 төгрөгийн, хохирогч Д.Рид 440.000 төгрөгийн, хохирогч С.Лд 546,000 төгрөгийн,  хохирогч “Т” ХХК-д 1,200,000 төгрөгийн, нийт 3,232,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Лнь хохирогч Ч.Цт цэнхэр өнгийн "Sanya" загварын ***********УВЗ улсын дугаартай мотоциклыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч С.Лд цахилгаан хөрөө, цахилгаан өрөм, цахилгаан дрилл, майхныг биет байдлаар буцааж өгсөн, хохирогч “Т” ХХК-д автобусны 2 ширхэг обудтай дугуйг буцаан өгсөн,

хохирогч Н.Ад 320,000 төгрөгийн угаалгын машиныг буцаан өгсөн, 366,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй,  

хохирогч Д.Рид 240,000 төгрөгийг үнэ бүхий 12 ширхэг пресс өвсийг буцаан өгсөн, 200,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

Иймд  шүүгдэгч Л.Лоос 366,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ад, 200,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Рид олгохоор шийдвэрлэв.

2. Шүүгдэгч Л.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Л. Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг 4 удаа давтан үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Лнь урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181 2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах, мөн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 14- ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хорих ялаар шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 6 сарын нэмж нэгтгэн нийт 5 жил 6 сар 5 хоногийн хорих ял, мөн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял, 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоногийн хорих ял, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт буруутайд тооцогдож Өршөөл үзүүлэх тухай хуулийн 71-д зааснаар хэрэгсэхгүй болсон, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147 2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 6 сарын хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 162 дахь тал)-аар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ч.Л-ийн өгсөн: “Миний хүү Л нь 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн манай 3 дахь хүү юм. Миний хүү Л нь багаасаа хичээлд сураагүй ном бичиг муутай хүн юм. Миний хүү Л нь 2006 онд гэр бүл болон өрх тусгаарлан тусдаа гарсан бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан байгаад эхнэрээ цохисноос болоод хорих ял авч тэрнээс хойш миний мэдэхээр хэд хэдэн удаа шоронд явж байгаа хүн үг хэлж үг авахаа больсон зүгээр байж чадахгүй байнга орон байрны хулгай хийж амьдардаг болсон юм. Гэхдээ урд өмнө өөрөө гарын эв дүйтэй гутал хөөргөний даалин гэх мэт эд зүйлүүд оёдог их уран хүн юм. Гэтэл одоо өглөө эрт гарч яваад л архи ууж яваад хэд хэдэн хоногийн дараа ирдэг бөгөөд өөрийн гэсэн орон байргүй хонох газаргүй архи их уудаг тул гадуур хонж өнжөөд явдаг хүн юм” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40 дахь тал) хавтас хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш  удаа үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Лид 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж,  оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Лийн энэ хэрэгт цагдан хоригдсон 6 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь  оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Лид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Лид 3 /гурав/ жил 6 /зургаа/  сар хорих ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Лид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Лийн энэ хэрэгт цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Лид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь Л.Лоос 366,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ад, мөн 200,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Рид тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ