Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 00032

 

      Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж

      нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

      улсын яллагч Ц.Сувдаа,

      шүүгдэгч Б.Сэр-Оддамба, түүний өмгөөлөгч Д.Дарьбазар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сэр-Оддамбад холбогдох 132/2017/0026/Э индекстэй, эрүүгийн  201706000010 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1992 оны 09 сарын 05-н өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 6-137 тоотод оршин суух, Глобал удирдагч сургуулийн 4-р дамжааны оюутан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Боржигон ургийн овгийн Бат-Эрдэнийн Сэр-Оддамба /РД:ГЮ92090539/.

     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Сэр-Оддамба нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 01 сарын 03-ны орой Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг Анар бааранд жижгээр танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа гэсэн дуудлагаар очиж эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахмад Б.Пүрэвцэндийг эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Сэр-Оддамба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ үйл явдал 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болсон юм. Намайг гэртээ байхад Бадамдорж манайд ирсэн бөгөөд бид морь руу явах талаар ярьж байсан. Үүний дараа манайд Хашаа согтуу ирсэн. Бид хамт гарсан бөгөөд Булган сумын төвөөр нилээд явсан. Би машин жолоодож явсан учраас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Үүний дараа бид орой Анар бааранд орсон. Би 2 пиво, талтай уусан. Би өмнө нь Анар баарны ажилтан Анхзаяаг таньдаг байсан юм. Түүнтэй ярилцахад намайг танихгүй байдал гаргаад байсан. Би түүнтэй найзын үүднээс ярилцсан. Түүнээс биш хэл амаар доромжилсон, цохьсон зүйл байхгүй. Түүнтэй ярилцаж байхыг Анар баарны тогтооч эгч буруугаар ойлгосон байх. Анар баарны тогооч эгч цагдаа дуудсан. Намайг Анар бааранд байж байхад гаднаас өөр хүн орж ирээд агсам тавьсан. Би тэр хүнд шаардлага тавьсан. Үүний дараа би Анар баарны дэлгүүрээс бохь авахаар гарахад цагдаа Пүрэвцэнд ирсэн байсан. Би түүнтэй мэндэлсэн бөгөөд Анар бааранд хүн агсам тавьсан талаар хэлэхэд Анар баар руу орсон. Үүний дараа Анар баарнаас гарч ирээд надад холбогдуулан дуудлага өгсөн байна гэж хэлсэн. Харин би цагдаа Пүрэвцэндэд Анар баар руу орж асууя гэхэд намайг цагдаа руу авч явна гэж хэлсэн. Би түүнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас цагдаа руу очихоор намайг эрүүлжүүлэх байранд оруулчихна шүү дээ, эрүүлжүүлэх байр хүйтэн учраас миний нурууны өвчин сэдэрнэ гэж хэлсэн. Мөн би таксигаар гэр рүүгээ явчихъя гээд гуйсан. Миний гар, хөлийг өчиж гавалсан. Би цагдаа нарт гэрээсээ хүн дуудаад гэр лүүгээ явчихъя гээд гуйсан. Үүний дараа цагдаа Батдорж, Батхангай нарыг дуудаад намайг авч явсан. Цагдаагийн машинд суухад цагдаа нар тал, талаас чирээд, зуураад байсан. Үүнээс болж миний бие махбодь хөхөрч, няцарсан. Харин би энэ талаар гомдол гаргаагүй. Цагдаа руу очиход намайг эрүүлжүүлэх байр руу оруулсан. Эрүүлжүүлэх байр хүйтэн учраас би даарч гэдэс базалсан. Би цагдаа Нямхүүгээс бие засуулахыг зөндөө гуйсан боловч намайг үл тоогоод байхаар нь би эрүүлжүүлэх байрны хаалгыг гударч татахад гагнаасаараа салсан. Үүний дараа цагдаа нар надад ундааны саванд бие зас гээд шидсэн. Цагдаа нар эрүүлжүүлэх байрны стандартыг мөрдөхгүй, эрүүлжүүлэгдэж байгаа хүний эрүүл мэндэд анхаарахгүй байсан. Надад цагдаагийн байгууллагад хохирол учруулах гэсэн санаа, зорилго, мөн өс хонзон байхгүй. Намайг эрүүлжүүлэх байранд орсоныг ар гэрийнхэнд маань мэдэгдээгүй. Би өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан боловч эрүүлжүүлэх байранд оруулсан. Цагдаа нар эрүүлжүүлэхийн төлбөр төлөх чадваргүй хүнийг эрүүлжүүлэх шаардлагагүй гэж ярилцаж байсан. Намайг төлбөр төлөх чадвартай учраас өөрийгөө хянах чадвартай байсан ч эрүүлжүүлсэн байна. Цагдаа нар ёс зүйн хувьд доголтолтой байна. Мөн цагдаагийн байгууллага иргэдэд үйлчлэх үүрэгтэй үйлчилгээний байгууллага байж энэ үүргээ биелүүлэхгүй байна. Анар баарны гадаа байхад надтай ёс зүйгүй харьцсан. Намайг хувийн гар утсаараа дүрс бичлэг хийсэн. Хэрвээ хувийн гар утсаараа дүрс бичлэг хийсний дараа бусдад алдсан тохиолдолд миний нүцгэн байгаа дүрс бичлэг цахим ертөнцөөр тарна шүү дээ. Би үүнээс л айсан учраас дүрс бичлэг хийж байсан гар утсыг нь булаасан юм гэв.

    201706000010 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Б.Пүрэвцэндийн өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хуваарийн дагуу 18 цагаас оройн эргүүлийн үүргийг хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Д.Эрдэнэбатын хамт гүйцэтгэж явахад цагдаагийн газрын 94333102 дугаарын утаснаас "Анар" бааранд согтуу хүн агсам тавиад баарны ажилтанг зодоод байна гэх дуудлага хүлээн авч 20 цаг 10 минутад очиход "Анар" бааранд үйлчлүүлж байгаа хүн байхгүй байсан ба баарны үйлчлэгч Эрдэнэ-Ший гэгчээс ямар хүн байсан юм одоо хаана байна таныг яасан юм гэхэд Сэр-Оддамба гэх залуу надаас архи авах гэхээр нь мөнгөө төлөөд ав гэсэн чинь утсаа тавиад архи авна гэхээр нь өгөхгүй гэсэн чинь намайг чирч гаргаад миний шилбэ рүү өшиглөж гарнаас зуурч гар цохисон гэж танилцуулсан тул Эрдэнэ-Ший гэгчийг дагуулж гарахад агсам тавьсан гэх залуу гадаа зогсож байхад нь та яагаад иргэдийн амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ гэсэн чинь "би яасан юм" гэж урдаас хэрэлдэхээр нь Эрдэнэ-Ший гэгчээс энэ хүн яагаа ч үгүй юм биш үү гэсэн. Намайг шатны хажууд зодох гэж дайрч доромжилсон залуу мөн гэсний дагуу эрүүлжүүлэхээр баривчлах байр луу авч явах гэтэл миний шаардлагыг эсэргүүцэн газар хэвтчихээд босохгүй байсан ба энэ хугацаанд машинд суулгах гэтэл суухгүй "би тэр газар чинь очихгүй, та хоёр муу хөгшин төгцөг буруу хүнээрээ оролдож байна даа" та хоёрыг маргааш "амьд явахыг чинь харна, танай хүүхдүүдийг чинь ална, та нарыг Хөвсгөлийн бөөд хэлж байгаад хараал хийж ална, би та хоёрыг маргааш авсанд чинь хийнэ" гэх мэтээр доромжилж хэл амаар доромжилсон. Ингээд замын цагдаагийн зохицуулагч цагдаа Батхангайг утсаар дуудан болсон явдлыг хэлж гав авчируулан Сэр-Оддамбыг гавлаад эргүүлэн машинд суулгах гэтэл эргэж хараад миний баруун талын чихний хавьд толгой руу өшиглөж, бичлэг хийж байсан гар утсыг минь хагалж танхайрсан. Сэр-Оддамбыг эрүүлжүүлэн баривчлах байранд авч ирэхэд ахмад Д.Эрдэнэбат бид хоёрыг харна, та нарын хүүхдийг чинь би бүгдийг алж өшөөгөө авна та нар муусайн хувцасны гол хөгшин төгцөг гэж дайрч доромжлон эрүүлжүүлэхийн өрөөнд миний нүүр лүү нулимж доромжилсон. Мөн эрүүлжүүлэх байрны хоёр хаалгыг эвдэж дэд хурандаа Норпилыг хөгшин төгцөг минь чи муу хоёр хадаастай хувцасны гол минь ална шүү чамайг, маргааш чи авсаа бэлдэж байгаарай гэж хэлээд бичлэг хийж байсан утсыг булааж аваад мөн утсыг эвдэж гэмтээсэн. Миний хүүхдүүдийг ална гэж заналхийлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/,

Гэрч Д.Нямхүүгийн өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 09 цаг хүртэл саатуулах байранд жижүүр цагдаагийн үүргийг гүйцэтгэсэн. Энэ үед 21 цагийн орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахмад Б.Пүрэвцэнд, цагдаагийн ахмад Д.Эрдэнэбат нар Сэр-Оддамба гэгч нь Анар бааранд жижигээр танхайрсан иргэнийг саатуулах байранд хүргэж ирсэн. Сэр-Оддамбыг хүлээж авахад эмч цагдаагийн дэслэгч Баярчимэг байсан ба эмчийн өрөөнд оруулан согтуурал шалгах багажаар шалгах гэж шаардлага тавихад үлээхгүй хэл амаар доромжилж байсан. Эмчийн өрөөнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл бичиж байсан ахмад Б.Пүрэвцэнд "чимээгүй орж амар" гэхэд Сэр-Оддамба нь ахмад Б.Пүрэвцэндийн өөдөөс салаавч гаргаж нүүрэн тус газар луу нь шүлсээрээ нулимсан. Тэгээд өөрөө хувцасаа тайлж өмд, гуталтайгаа үлдсэн. Тэгээд саатуулах өрөөнд оруулах үед дотуур өмд болон гутлаа тайлахгүй эсэргүүцэх үед нь дарж, хүч хэрэглэн хувцасыг нь тайлж нүцгэлэн номхтгох цамц өмсгөн өрөөнд оруулахад Сэр-Оддамба нь номхтгох цамцыг урж 2 хэсэг болгон хувааж хаясан. Тэгээд хашгираад хэл амаар доромжлоод хаалга нүдээд байхаар нь алба хаагч нарын хамт хүлэг хэрэглэсэн. Сэр-Оддамба бас хүлгийг өөрөө тайлж хаясан.Тэгээд тасралтгүй саатуулах байрны хаалгыг нүдэж цохиж "пиздаануудаа гарга, би ар гэрээсээ хүн дуудаж гарах эрхтэй, би буруугүй гэж хашгираад" байсан. Би чимээгүй бай гэсэн шаардлага тавихад үл тоон хашгирсаар байсан.Тэгж байгаад саатуулах байрны ?1 өрөөний төмөр хаалганы голын хаалтыг гагнаасаар нь салгаж эвдэж гарч ирсэн. Тэгэхээр нь өөр саатуулах өрөөнд оруулах гэтэл эсэргүүцээд орохгүй байхаар нь нэмэлт хүч дуудан ?2 өрөөнд оруулсан. Тэгэхэд бас хаалга нүдэж хашгирч хэл амаар доромжилсон. Бас ?2 өрөөний хаалгыг нүдэж эвдэхээр нь ерөнхий жижүүр хошууч Цолмонбаатарт утсаар мэдэгдэхэд удалгүй ёс журмын эргүүл цагдаагийн дэд хурандаа Норпил ирж байгаа байдалтай танилцаад гар утсаараа бичлэг хийхэд дэд хуранда Норпилыг Сэр-Оддамба хөгшин дэслэгчээ хүний мууд яасан их дуртай юм бэ ингэж байхаар явж авсаа бэлд удахгүй үхэх гэж байж гэж хэл амаар доромжилсон. Тэгэхэд Норпил дэд хурандаа яагаад хэл амаар доромжилоод байна гэхэд бичлэг хийж байсан гар утсыг нь булааж аваад гар утасных нь арын тагыг эвдсэн. Би өрөөний хаалгыг онгойлгон орж гар утсыг нь авч өгсөн.Түүнээс хойш тасралтгүй хаалга нүдэж хашгираад байхаар нь гарыг нь ард нь гавлаад хяналтанд байлгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,

Гэрч Т.Норпилын өгсөн:…саатуулах байранд Сэр-Оддамба гэгч нь Анар бааранд танхайрч эрүүлжүүлэгдээд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй     ахмад Б.Пүрэвцэндийг зодсон байна гэсний дагуу ирж саатуулах байр луу ороход Сэр-Оддамба гэгчийг саатуулах байранд бүх хувцасыг нь тайлж ?1 өрөөнд оруулсан байсан. Ороход Сэр-Оддамба нь новшнуудаа намайг гарга гээд саатуулах өрөөний хаалгыг сэгсчээд байхаар нь очиж шаардлага тавихад үл биелүүлж урдаас намайг болон цагдаагийн алба хаагч нарыг хэл амаар доромжилсон. Та нар намайг маргааш хараарай маргааш та нар өөрсдөө гөлөг болно, маргааш ажилгүй болгоно, ар гэрийг чинь хүйс тэмтэрнэ шүү гэж айлган сүрдүүлсэн. Хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхгүй байсан. Тэгээд зодуулсан гэх Б.Пүрэвцэндийг эмнэлэгт үзүүлж ир гээд дээшээ жижүүрийн өрөөнд орсон хойгуур Сэр-Оддамба нь саатуулах байрны ?1 өрөөний төмөр хаалгыг гагнаасаар нь салгасан байна гэхээр нь буцаж ороод ?2 өрөөнд оруулсан. Тэгэхэд намайг хөгшин төгцөг хувцасны гол, хөгшин дэслэгч, маргааш авсны саваа бэлд гэх мэтээр доромжилохоор нь үг яриа болон үйлдлийг нь бэхжүүлэх зорилгоор өөрийн хувийн гар утсаар бичлэг хийх гэхэд булааж аваад арын тагыг нь хагалсан. Тэр үед цагдаа Д.Нямхүү гар утсыг авч өгсөн. Ингээд саатуулах өрөөнд тасралтгүй хаалга нүдэж сэгсчээд 2 өрөөний хаалганы гагнаасаар нь салгасан. Жижүүр цагдаа Д.Нямхүү нь номхтгох цамц, болон гав, хүлэг хэрэглэсэн талаараа надад цаг тухайд нь холбоо мэдээлэлийн хэрэгсэл ашиглан мэдэгдэж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

Гэрч М.Батдоржийн өгсөн:…Сэр-Оддамбыг цагдаагийн газар аваачиж согтуурлыг шалгаж гаргасан зөрчилийн талаар тэмдэглэл үйлдэх зорилгоор авч явах талаар шаардлага тавихад явахгүй би зөрчил гаргаагүй гээд эсэргүүцээд байхаар нь гарыг нь ард нь гавлаад явах гэхэд шууд ахмад Пүрэвцэндийн араас нүүр лүү нь өшиглөсөн. Тэр үед гар утас нь газарт унасан. Анх дуудлаганд очиход Сэр-Оддамба нь 2 хөгшин төгцөг, пизда нар минь, гэр бүлийг чинь хүйс тэмтэрнэ, Хөвсгөлийн бөөд хэлж хараалгуулна, гөлөг лалар гэх мэтээр хэлсээр байсан. Тэгээд машинд суулган цагдаагийн газарт аваачиж шууд саатуулах байранд оруулж эмчийн өрөөнд оруулж тэмдэглэл үйлдэх үед ахмад Б.Пүрэвцэндийн нүүрэн тус газар луу нь нулимаж салаавч гаргаж байсан. Хувцасаа бүрэн тайлахгүй дотуур өмд болон гутлаа өмсчихөөд тайлахгүй гээд байсан. Тэгэхээр нь хувцасыг нь бүрэн тайлуулж номхтгох цамц өмсүүлж саатуулах өрөөнд оруулахад номхтгох цамцыг урсан ба байнга тависан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж хэл амаар доромжилж эсэргүүцэж байсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 59 хуудас/,

Гэрч Д.Баярчимэгийн өгсөн: …анх саатуулах байранд авчирч согтуурлыг нь шалгах үед шалгуулахгүй байсан. Сэр-Оддамба нь гадуур хувцасаа өөрөө тайлаад дотуур өмд болон гутлаа тайлахгүй байсан. Анх саатуулах байранд орж ирэхдээ дуудлагаар авчирсан 2 цагдааг хөгшин төгцөг, лалар, пизда нар гэж харааж тависан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Эмчийн хувид үзлэг хийхэд биеийн байдлын хувид эрүүл биед харагдах эл шарх сорви байхгүй байсан ба даралт болон зүрхний цохилтыг үзэхэд хэвийн байсан. Эмчийн өрөөнд үзлэг хийхэд ахмад Б.Пүрэвцэндийн өөдөөс салаавч гаргаж хэл амаар доромжилж, нүүр лүү нь нулимсан. Саатуулах байрны журмын дагуу бүх хувцасаа тайлах шаардлага тавихад эсэргүүцээд саатуулах байранд орохгүй болохоор нь хүчээр бүх хувцасыг нь тайлж номхтгох цамц өмсгөж өрөөнд оруулахад цамцыг урсан.Тэгээд өрөөний төмөр хаалгыг сэгсэрч нүдэж байнга хэл амаар доромжилж хашгирч байсан. Тэгээд саатуулах байрны өрөөний ¹1 өрөөний хаалганы төмөр хаалтыг гагнаасаар нь салгаж эвдсэн. Саатуулах байранд түүнд гав хүлэг хэрэглэсэн. Өрөөний хаалгыг эвдсэн учир ?2 оруулахад бас эвдсэн тэгээд ирсэнээс нь хойш согтуурлын зэргийг үзэхэд 0,84 хувьтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,

Гэрч Б.Баасанжаргалын өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 04-ны 09 цаг хүртэл Булган аймаг дахь цагдаагийн газарт мэдээлэл хүлээн авагч цагдаагийн үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 20 цаг 03 минутад 7034102 гэсэн албаны утсанд А.Энхжаргал нь 99857411 гэсэн дугаараас "Анар" бааранд согтуу хүн агсам тавиад эд зүйл эвдчих гээд байна гэсэн мэдээлэлийг хүлээн авч оройн эргүүл болох цагдаагийн ахмад Б.Пүрэвцэнд, Д.Эрдэнэбат нарт холбооны хэрэгсэлээр мэдэгдэж дуудлаганд явуулсан. Дуудлага ирснээс хойш хэсэг хугацааны дараа ахмад Д.Эрдэнэбат утсаар залгаж Замын цагдаагийн тасгийн оройн эргүүлийг нэмэлтээр явуулаач гэж мэдэгдсэний дагуу ахлах ахлагч Батхангай, Батдорж нарт мэдэгдэж явуулсан гэх мэдүүлэг / хх-ийн 51 хуудас/,

Гэрч У.Эрдэнэ-Шийгийн өгсөн: 2017 оны 01 сарын 03-ны орой Анар төвд ажил дээрээ байж байхад зүс харсан 5 эрэгтэй хүн 20 цагийн орчим орж ирээд 5 лаазтай сэнгүүр пиво, 50 гр архи аваад суусан удалгүй нэг хоёроороо гарч яваад өндөр нуруутай Сэр-Одамба гэх залуу үлдээд өөр ширээн дээр сууж байсан 2 залуутай хамт сууж үлдээд 3 лаазтай сэнгүр пиво захиалсан. Орж ирсэн цагаасаа Сэр-Оддамба нь хөгжим тавь гээд босч ирээд хашгичаад байсан ба хамт ажилладаг бармен Анхзаяаг татаж чангааж зүгээр ажлаа хийж байхад нь гарыг нь мушгин цохиж аваад байсан. Анхзаяаг зүгээр байлгахгүй бааранд байсан хүмүүстэй маргалдах гээд байхаар нь хамт ажиллаж байсан Энхжаргалаар цагдаагийн газарт дуудлага өгсөн Сэр-Оддамбад зүгээр байхгүй бол цагдаа дуудлаа шүү гэсэн чинь "чаддаг юм бол дууд" харъя цагдаа ирээд аваад явахыг нь харъя гээд байсан. Тэгээд цагдаа удалгүй ирээд 1 давхарт дэлгүүрт байхад нь авч явсан. Гадаа 2 цагдаатай явахгүй зууралдаад байхыг нь цонхоор харсан гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 хуудас/,

Гэрч Б.Анхзаяагийн өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн үед 5 үл таних хүн орж ирээд пиво уугаад удалгүй 4 залуу гарч яваад нэг залуу нь үлдсэн тэр залуу өөр ширээнд сууж байсан 2 танихгүй хүнтэй үлдээд пиво уусан. Тэр Сэр-Одамба гэх залуу орж ирсэн цагаасаа эхлэн надаас утасныхаа дугаарыг өгчих гээд татаад зүгээр ажил хийлгэхгүй байсан. Намайг ажил хийгээд явж байхад татаж утасныхаа дугаараа өг гэхээр нь би дугаараа өгөхгүй гэсэн чинь хацар луу 2 удаа зөөлхөн цохисон тэгэхээр нь ерөөсөө зүгээр байлгахгүй болохоор нь хамт ажилладаг Эрдэнэ-Ший, Энхжаргал нарт хэлэн цагдаа дуудсан удалгүй цагдаа ирээд Сэр-Оддамбыг аваад явсан. Цагдаа авч гараад Сэр-Оддамба явахгүй баарны гадаа 2 цагдаатай ноцолдож байхыг цонхоор харсан гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

Гэрч С.Батхангайгийн өгсөн:…оройн эргүүл цагдаагийн ахмад Б.Пүрэвцэнд, Д.Эрдэнэбат 2 "Анар" бааранд байгаа согтуу хүн эсэргүүцээд дийлэхгүй байна нэмэлтээр оч гэсэн үүрэг өгсний дагуу ахлах ахлагч Батдоржийн хамт очиход "Анар" баарны гадаа үүд орчимд Сэр-Оддамба гэх залуу цагдаагийн алба хаагчийн тависан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцээд явахгүй байсан. Сэр-Оддамба нь эргүүлийн 2 цагдааг пизда нар минь би та 2-г мэднэ шүү хөгшин төгцөгнүүдээ лалар, минь гэж хашгираад байсан. тэгээд гарыг нь гав авчраад ард нь гавлаад урд Пүрэвцэнд ахмад, ард нь Эрдэнэбат ахмад, араас нь Батдорж бид 2 явж байхад Сэр-Оддамба нь хөлөөрөө урд нь явж байсан Пүрэвцэнд ахын толгойн тус газарт нь өшиглөөд өөрөө газарт унасан. Пүрэвцэнд ахмадыг хөлөөрөө өшиглөх үед гар утас нь газарт унаж дэлгэц нь ажиллахгүй хагарсан байсан гэх мэдүүлэг/ хх-ийн 57 хуудас/,

Гэрч Б.Өнөрбатын өгсөн:…Пүрэвцэнд ахмадыг танай үр хүүхдүүдийг ална хөгшин төгцөг минь гэж доромжлоод урдаас нь салаавч өгөөд нүүр лүү нь нулимсан. Тэгэхээр нь шалгах зүйлээ шалгаж чадаагүй гарч яваад буцаад орж ирэхэд Сэр-Оддамба нь саатуулах өрөө рүү орохгүй гээд зууралдаад байсан ба ороох цамц өмсүүлээд саатуулах өрөөнд оруулахад ороох цамцыг урсан.Тэгээд саатуулах байрны хаалгыг нүдээд сэгсчээд орилоод байхаар нь хүлэг хэрэглэж гарыг нь ард нь хүлэхэд тусалсан гэх мэдүүлэг / хх-ийн 58 хуудас/,

Гэрч М.Батдоржийн өгсөн: …Сэр-Оддамба нь эргүүлийн 2 цагдааг пизда нар минь би та хоёрыг мэднэ шүү хөгшин төгцөгнүүдээ лалар, минь гэж хашгираад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23 тоот дүгнэлт: 1.Б.Пүрэвцэндийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтэл авсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 64-65 хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны 205 дугаартай дүгнэлтэнд: 1. 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн ¹23 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Б.Пүрэвцэндийн биед тархи доргилт гэмтэл учирчээ. 3. Дээрхи гэмтэл нь хаьуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүсэх боломжтой. 5. Б.Пүрэвцэндийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 91-92 хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-2 хуудас/,

камерт болон гар утсан, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14 хуудас/,

камерт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-14 хуудас/,

хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-15-16 хуудас/,

эд зүйл хураан авах тогтоол /хх-34-35 хуудас/,

яаралтай тусламжийн хуудас /хх-66 хуудас/,

эд зүйлийн үнэлэгээ /хх-78-83, 96-99, 102-105, 110-113, 117-120 хуудас/,

иргэний үнэмлэхний лавлагаа /хх-133 хуудас/,

урьд ял шалгах хуудас /хх-134 хуудас/ бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                 Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.Сэр-Оддамба нь 2017 оны 01 сарын 03-ны орой Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг "Анар" бааранд жижигээр танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа гэсэн дуудлагаар очиж эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахмад Б.Пүрэвцэндийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж нүүр лүү нь өшиглөж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ үйл баримт нь хохирогч Б.Пүрэвцэндийн мөрдөн байцаалтын шатанд хэрэг, үйл явдал хаана, хэрхэн болж өнгөрсөн, өөрт учирсан гэм хор, санал гомдлын талаар өгсөн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нямхүү, Т.Норпил, М.Батдорж, Д.Баярчимэг, Б.Баасанжаргал, У.Эрдэнэ-Ший, С.Батхангай, Б.Өнөрбат нарын хэрэг, үйл явдал болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан нөхцлийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Пүрэвцэндэд тархи доргилт гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 23 тоот дүгнэлт, "Анар" төвийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цаг 36 минутын камерын бичлэг, Булган аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэн баривчлах байрны байрны коридорт болон ¹01, 02 тоот өрөөнд байрлуулсан хяналтын камерийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 минут 48 секундын бичлэг бүхий CD зэрэг шууд нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх ба хууль сануулж, тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан шинжээчийн дүгнэлт болон эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг шүүх үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Сэр-Оддамба 2017 оны 01 сарын 03-ны орой Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг Анар бааранд жижгээр танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа гэсэн дуудлагаар очиж эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахмад Б.Пүрэвцэндийн төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь төрийн албан хаагчийн нийгмийн хэв журмыг сахиулах эрх хэмжээгээ хэрэгжүүлэхэд нь санаатайгаар саад учруулж, тэдгээрийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн захиргааны журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байна.

Аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотлогдвол зохих зүйлүүд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Сэр-Оддамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

      Шүүгдэгч Б.Сэр-Оддамба нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD нэг ширхэгийг устгаж, Samsung G-3 маркийн гар утсыг эзэмшигч Б.Пүрэвцэндэд буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон