Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

 

   2025       04           18                                  2025/ШЦТ/85

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяа,

Шүүгдэгч М.Э, П.Бнарын өмгөөлөгч: Я.Батханд,

Шүүгдэгч М.Эы өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч: М.Э, П.Бнар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Г.Ононгоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт М.Э, З овогт П.Бнарт холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Т овогт М.Э /РД:ОЮ********/,

Монгол Улсын иргэн З овогт П.Б/РД:ОЮ********/,

 

Холбогдсон хэргийн товч утга:

            Шүүгдэгч М.Э нь Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа буюу нийтийн албан тушаалтан П.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2023 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын “Х” гэх газарт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийн а-д “ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг жолоочид хориглоно гэсэн заалтыг зөрчсөн зөрчил гаргагч ****УВХ улсын дугаартай “Форд Рэнжир” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Агийн зөрчилд холбогдон шалгагдахгүй байх, саатуулагдахгүй байх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр эрүүлжүүлэх, түр саатуулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, түүнд давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгч М.Э, П.Бнарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

- Гэрч Я.Бын мэдүүлэг /1 дүгээр хавтасны 37-39 дэх тал/,

- Гэрч Я.Бмэдүүлэг /1 дүгээр хавтасны 41 дэх тал/,

- Гэрч Я.Сн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 43-45 дахь тал/,

- Гэрч Г.Хын мэдүүлэг /1 дүгээр хавтасны 49 дэх тал/,

- Насанд хүрээгүй гэрч Ц.Эын мэдүүлэг /1 дүгээр хавтасны 52-54 дэх тал/,

- Насанд хүрээгүй гэрч Б.Шийн мэдүүлэг/1 дүгээр хавтасны 57-59, 123-125 дахь тал/,

- Гэрч Э.Амэдүүлэг /3 дугаар хавтасны 39, 42-43 дахь тал/,

- Гэрч Б.С мэдүүлэг /3 дугаар хавтасны  45-46 дахь тал/,

- Гэрч Н.Б мэдүүлэг /3 дугаар хавтасны 82 дахь тал/,

- Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1679 дугаартай зөвшөөрлөөр Увс аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн ******** дугаартай хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл, хуулбарлан авсан нотлох баримтууд /1 дүгээр хавтасны 71-162 дахь тал/,

- Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Өгийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 150-154 дэх тал/,

- Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газрын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 3/225 дугаар танилцуулга /2 дугаар хавтасны 104-106 дахь тал/,

- Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн холбогдох тушаал, албан тушаалын тодорхойлолтууд /2 дугаарр хавтасны 109-142 дахь тал/,

- Увс аймгийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар /3 дугаар хавтасны 12-13 дахь тал/,

- П.Быг албан тушаалд томилж, цагдаагийн цол, цалин хөлс олгох тухай Увс аймгийн цагдаагийн газрын даргын Б/69 дугаартай тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /3 дугаар хавтасны 94-99 дэх тал/,

- Гэрч Б.Ө/шинжээч/-ийн мэдүүлэг /3 дугаар хавтасны 225 дахь тал/-үүдийг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Я.Батханд:

- Гэрч Я.Бын мэдүүлэг /1 дүгээр хавтасны 37-39, 111-120 дахь тал/,

- Гэрч Я.Бмэдүүлэг /1 дүгээр хавтасны 41 дэх тал/,

- Гэрч Я.С мэдүүлэг/1 дүгээр хавтасны 43-45, 106-108 дахь тал/,

- Насанд хүрээгүй гэрч Ц.Эын мэдүүлэг /1 дүгээр хавтасны 52-54, 128-130 дахь тал/,

- Насанд хүрээгүй гэрч Б.Шийн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 57-59, 123-125 дахь тал/,

 

- шүүгдэгч П.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 61-62, 137-138 дахь тал/,

- шүүгдэгч М.Эы гэрчээр  өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтасны 133-134 дэх тал),

- яллагдагч М.Эы дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтасны 208-209 дэх тал),

- яллагдагч П.Бын мэдүүлэг (2 дугаар хавтасны 224-225 дахь тал),

- гэрч Э.Амэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 39, 42-43 дахь тал),

- гэрч С мэдүүлэг (3 дугаар хавтасны 45-46 дахь тал),

- Монгол улсын Ерөнхий прокурорын газрын тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 210-212 дугаар тал),

- Нийслэлийн прокурорын газрын  “Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай” тогтоол (3 дугаар хавтасны 216-217 дахь тал),

- Мөрдөгчийн даалгавар (3 дугаар хавтасны 222-223 дахь тал),

- гэрч Өгийн мэдүүлэг (3 дугаар хавтасны 225 дахь тал)-үүдийг шинжлэн судлав..

Шүүгдэгч М.Эы өмгөөлөгч Б.Батгэрэл:

- Гэрч Я.Бын мэдүүлэг /1 дүгээр хавтасны 37-39, 111-120 дахь тал/,

- Гэрч Я.С мэдүүлэг /1 дүгээр хавтасны 43-45, 106-108 дахь тал/,

- гэрч Хүрэлбаатарын мэдүүлэг (1 дүгээр хавтасны 49 дэх тал),

- Насанд хүрээгүй гэрч Б.Шийн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 57-59, 123-125 дахь тал/,

- шүүгдэгч П.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 61-62, 137-138 дахь тал/,

- шүүгдэгч М.Эы гэрчээр  өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтасны 133-134 дэх тал),

- Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газраас асууж авсан тайлбар (2 дугаар хавтасны 89-91 дэх тал),

- Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын танилцуулга (2 дугаар хавтасны 104 дэх тал),

- Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал (2 дугаар хавтасны 130 дахь тал),

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоос холбогдох хэсэг (2 дугаар хавтасны 186-202 дахь тал),

- М.Эы яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтасны 208-209 дэх тал),

- М.Эы хувийн байдалтай холбоотой баримт (2 дугаар хавтасны 230-249 дэх тал,  3 дугаар хавтасны 4, 68, 70 дахь тал)-уудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

 

1.1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

1. Гэрч Я.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Хяргас сумаас Улаангом сум руу ирж яваад зам тээврийн осолд орж байсан. Уг зам тээврийн ослын улмаас миний ээж Х.Хнас барсан юм. Мөн бидний сууж зорчиж явсан хагас тэвштэй жийп машины жолооч Д.А /У/ гэх хүн нас барсан юм. Хяргас сумаас Д.Агийн автомашинд суух үед талийгаач Д.А нь согтуу байсан. Тэр архи бага зэрэг уусан байдалтай байсан. Бид нар суугаад явах замд машиндаа байсан 4 лаазтай 0,5 литрийн нэрийг нь мэдэхгүй пивыг ганцаараа уугаад яваад байсан. Тэр пивоныхоо лаазыг машиныхаа цонхыг онгойлгож хаячихаад байсан. Бид нар Хяргас сумаас орой 21 цагийн үед гарсан ба Х амралтын газарт 1 цаг гаруй яваад ирсэн санагдаж байна. Тэр хооронд талийгаач Д.А нь машиндаа байсан 4 лаазтай пивыг ууж дуусгасан. Тэгээд Х амралтын газрын Хяргас талаас орж ирэх талын амралтын газарт очиж зогссон ба тэр амралтын газар руу ганцаараа ороод нэрийг нь мэдэхгүй 0,5 литрийн 3 ширхэг пиво аваад гараад ирсэн. Тэгээд Хийн шатахуун түгээх колонкоос бензин хийж аваад аймаг руу явсан ба замд Хт байх 2 давхар амралтын газрыг зөрөөд цаана нь 2 дэлгүүрийн үүдэн тус зам дээр зогсож байсан хоёр замын цагдаа хувцастай хүмүүс зогс гэж дохиур модоороо дохиход зогсохгүй зөрөөд 300 орчим метр газар явж байгаад буцаж эргээд цагдаа нар руу өөрөө яваад очсон. Тэр үед цагдаа нарын нэг нь байсан ба тэр дахиж модоороо дохиход зогссон. Би жолоо барьж байсан талийгаач Д.Агийн ард талд сууж байсан. Тэр цагдаа зогсоосны дараа талийгаач Д.А нь машинаасаа буугаад зогсоосон цагдааг дагуулаад машиныхаа ард талд гарсан ба тэр үед дэлгүүрийн хажуугаас махлагдуу өндөр цагдаа ирсэн. Тэгээд тэр гурав машины ард талд уулзаад байсан ба талийгаач буцаж ирээд машинаасаа өөрийнхөө утсыг авч гараад утсаараа залгаад цагдаа нарыг яриулаад байсан. Тэгээд талийгаач Д.А нь машинд орж ирчихээд бидэнд хандан “Би аймгийн цагдаа нарт Чандмань гэж хэлээд явчихдаг байхгүй юу. Энэ жижиг цагдаа нь намайг танихгүй, шалгана гэж байна, харин ахалж яваа цагдаа нь намайг таниад дөжгөж /дотно харилцах/ байна. Жижиг цагдаа нь танихгүй байна, шинээр ажилд орсон бололтой нөхөр байна. Тэр намайг та согтуу явж байна гэхээр нь би согтуу биш ээ, би 2 хоног архи уусан, тасарсан явж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ахалж явсан том цагдаа нь намайг таниад дөжгөөд, ах сайн уу, ажил тань сайн уу гэж байна. Би аймгийн цагдаа нарт өөрийгөө Чандмань байна гээд поролдоод явдаг юм. Би тэр 2 цагдааг гурван пиво байна, хуваагаад ууя гэж хэлэхэд ажлаа хийж байна, уухгүй гэж байна шүү” гэж хэлээд инээсэн. Тэгээд цагдаа нараас салаад явсны дараа аймаг руу явах замдаа Хээс авсан 3 ширхэг пивыг уугаад явсан. Тэр аймаг явах замдаа Шар бүрд гэх газрын овоог зөрөөд явж байхдаа замын мушгианд машиных нь бөгс нь шидэгдээд хариулж чадахгүй чигээрээ яваад зам тээврийн осол гаргаж машинаа унагааж хэд хэдэн удаа өнхрүүлсэн. Би сэрэхэд машины хажууд хэвтэж байсан ба эгч “Ээж алга байна” гээд орилоод уйлж байсан. Харин Ш, Э нар зүгээр машинаас буусан эгчийн хажууд байсан. Ийм л зам тээврийн осол болсон юм. Тухайн үед мэдүүлэг өгч байхдаа мөрдөгч Б.Түмэнжаргалд бид нар замд явж байхад Х дээр цагдаа нар зогсоосон ба түүнийг явуулсан гэдгийг хэлж байсан. Мэдүүлэг авсан мөрдөгч Б.Түмэнжаргал надаас тэр цагдаа нарынхаа нэрийг мэдэх үү гэж асуухад би жижиг цагдаа нь машин зогсоогоод жолооч талын хаалган дээр ирэхэд Билгүүн гэсэн нэр харагдаж байсан гээд түүнийг өндөр нуруутай залуу байсан гэж хэлсэн. Тэр зүйлүүдийг мэдүүлэг дээр бичээгүй байна. Тэр яагаад миний хэлснийг бичээгүйг мэдэхгүй байна. Хяргас сумаас гараад явж байхад тэр хурдтай явахаар нь эгч бид хоёр бидний нэгээр нь машинаа бариулчих гэж хэлэхэд “Та нарт юу гэж машинаа өгдөг юм бэ?” гэж хэлсэн. Мөн талийгаач ээж Х.Х“удаан аятайхан зөөлөн яваач” гэж хэлсэн ба “Би удаан явж байна, энэ машин 200 сая төгрөгийн үнэтэй машин шүү, замаас гарна гэж байхгүй, хурдан явж байгаа юм шиг санагддаг юм” гэж хэлсэн.  Цагдаа нар зогсоон шалгах үед талийгаач Д.А нь илэрхий согтуу явж байсан. Тэр өөрөө “Би цагдаа нарт хэллээ жижиг цагдаа нь намайг согтуу байна гэхээр нь би тасарсан байна 2 хоног архи уусан хүн согтуу байдаг юм уу тасарсан байдаг юм уу” гэж хэллээ гэж хэлсэн. Машиндаа байсан 4 лааз пивыг ганцаараа уусан байсан. Хт байгаа цагдаа нар түүнийг согтуу гэдгийг мэдсэн. Талийгаач Д.А утсаараа хүн руү залгаад цагдаа нарын нэгэнтэй нь яриулсан ба тэгээд түүнийг явуулсан. Тэгэхээр нь миний хувьд хадам дүүтэйгээ цагдаа нарыг яриулаад явж байгаа байх гэж бодсон. Учир нь би талийгаач Д.Агийн компанид 2020 оноос хойш ажиллаж байгаа ба манай аймгийн Цагдаагийн газрын даргаар ирсэн А гэх хүн нь талийгаач Д.Агийн хадам дүү юм гээд манай ажпынхан ярьж байсныг сонсож байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 37-39 дэх тал/,

- Гэрч Я.Бын хэрэг бүртгэлтийн******* дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 111-120 дахь тал/,

- Гэрч Я.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “Би жолоочийн ард би, миний хажууд Ц.Э, Б.Ш, Я.Ссуусан.  2 удаа мэдүүлэг өгсөн юм байна.  Жолоочийн уусан зүйл нь пиво байсан гэдгийг бидэнд амсуулсан учраас мэдсэн. Одоо хугацаа их өнгөрсөн учраас урьд мэдүүлэг өгөхдөө санаж байсан зарим зүйлийг санахгүй байна. Цагдаа шалгаад цааш явж байх замдаа 1 пиво уугаад тэрийгээ дуусгаад, 1 удаа бууж бие засаад, цааш явж байхдаа осолд орсон. Осол болоход хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна.  Хар тэрмэсийн амралтын газрын колонкоос бензин аваад явж байхад цагдаа дохисон. Зогсохгүй явж байгаад буцаж очоод зогссон. Цагдаа жолоочийг та согтуу байна гэхэд нэг үг хэлсэн. Жолооч буугаад утсаар яриад байсан.  би ард сууж байсан учраас юу ярьсныг сонсоогүй. Жолооч утсаар ярьж байгааг би өөрөө харсан. П.Бжолоочийг явуулахгүй гэхэд цаанаас нь М.Э ирсэн. 2 цагдаа явуулахгүй гэхэд жолооч утсаар ярьсны дараа явуулсан. Эхлээд зогсоогоод та согтуу байна явуулахгүй гэхэд жолооч буугаад утсаар яриад явсан.  Анх өгсөн мэдүүлгийн үед би шокын байдалтай байсан” гэх мэдүүлэг,

2. Гэрч Я.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би  ажлаасаа түр чөлөө аваад Хяргас сумын спорт заадны барилгын ажил дээр ажилласан. Барига дээр хамт ажиллаж байсан ээж Х.Х, дүү Я.Б, хамаатны дүү Б.Ш, Э нарын хамт 2023 оны 7 дугаар сарын 25-нд Улаангом явахаар болсон. Ээж Х.Хбид хоёр хуриманд хэрэглэх урьдчилгаа мөнгө авах асуудлаар  Д.Атай уулзсан. Тэгэхэд талийгаач Д.А “Та нарыг аймаг явах гэж байгааг нярав Н ахаас сончихоод та нарыг хүлээж байна. Хэдүүлээ миний машинтай хамт явъя, та нар машинаа энд үлдээчих, буцаад аймгаас хамтдаа ирье”  хэлэхээр нь бид нар машинаа гражинд нь хийчихээд  Агийн тэвштэй жип машинд суугаад аймгийн төв явсан. Бид 21 цагийн үед хяргас сумаас гарсан. Тухайн үед архи суусан боловч архи нь гарсан байдалтай харагдаж байсан. Тэр Хяргас сумаас гараад аймаг руу явах замдаа машиндаа 0,5 литрийн 4 лаазтай нэрийг нь мэдэхгүй пиво авсан байсан ба тэр пивоноос гурвыг нь Х хүртэл явахдаа уугаад ирсэн ба сүүлийн нэг пивыг нь тэнд нэг амралтын газраас нэмж пиво авахаар буухдаа авч буугаад ирэхдээ уусан ирсэн ба шинээр 3 лааз пиво аваад ирсэн. Тэр тухайн үед аймар хурдтай явсан хэсэг цааш явж байгаад хариу буцаж эргээд цагдаа нар дээр өөрөө яваад очсон. Тэгэхэд хоёр цагдаагийн нэг нь болох туранхай өндөр цагдаа нь жолооч А дээр ирээд “Яасан хурдтай явж байна, бичиг баримтаа шалгуул” гэж хэлсэн. Тэгэхэд А нь бичиг баримтаа авч буугаад машиныхаа ар талд гарч цагдаатай уулзсан ба цаанаас нэг өндөр махлагдуу цагдаа ирсэн. Тэр үед А буцаж ирээд авто машинаасаа гар утсаа аваад цагдаа нар дээр очсон ба удахгүй буцаад ирсэн. Тэр авто машинд ороод  ирэхээр нь ээж Х.Хтүүнээс “Юу болов?” гэж асуухад тэр “Зүгээр, зүгээр” гээд хөдлөөд явсан. Цагдаа нар зогсоогоод 10 орчим  минут болсон байх. Тэр “Энэ 2 цагдаагийн жижиг цагдаа намайг танихгүй байна үлээлгэнэ гэж байна. Тэр намайг та согтуу явж байгаа юм уу гэхээр нь би ах нь согтуу биш ээ тасарсан явж байна гэж хэллээ” гээд инээсэн.  Тэгээд “Цаанаас ирсэн офицер нь намайг таниад дөлгөөд /дотно харилцааг илэрхийлэх аялга үг/ байна. Би тэр 2 цагдаад 3 пиво байна уух уу? гэж хэлсэн чинь үгүй гэж хэлж байна” гэж хэлсэн. Ээж “Цагдаа нар явуулчихсан уу?” гэж хэлэхэд бид нарт хандаад “Миний порол “Чандмань” ш дээ. Би цагдаа нарт Чандмань гэж хэлээд явчихдаг” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэр дахиад хурдан явахаар нь дүү Я.Б бид хоёр “Та бид нарт авто машинаа өгчих” гэж хэлэхэд тэр “Та нарт юу гэж машинаа өгдөг юм бэ?. жолоогоо шилжүүлэхгүй” гээд ууралсан байдалтай хэлэхээр нь дахиж хэлэхээ больсон. Цагдаа нар зогсоосны дараа хэсэг хурдаа багасгаад 80 км/ц орчим хурдтай явж байгаад гэнэт хурдтай нэлээн явсан ба замд байдаг цэнхэр карьерын хажууд би нарыг бие засах  юм уу гээд зогссон. Бид нар бие засаад машинд ороод ирэхэд Хар тэрмэсээс аваад ууж байсан 3 пивоны үлдсэн 2 пивыг уусан байсан.  Бие засаад суухдаа хамгаалах бүсээ зүүгээгүй явж байхад зам тээврйин осол болж онхолдсон. Зам тээврийн ослын улмаас миний нүүр бүхэлдээ хавдаж хөхөрсөн ба зүүн талын эгмийн яс нь хугарсан. Тэгээд би хохирогчоор өөрөө ирж мэдүүлгээ өгсөн. Тэгэхдээ цагдаа нар зогсоосон ба тэр үед явуулсан талаараа хэлсэн. Тухайн үед хоёр цагдаа машин дотор сууж байгаа бид нарыг болон ачаа тээшийг шалгаж, биднээс танай жолооч согтуу явж байгаа юм уу гэж асуусан удаа байхгүй” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

- Гэрч Я.С хэрэг бүртгэлтийн ***** дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 106-108 дахь тал/,

- Гэрч Я.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хяргас сумын спорт заалны засварын ажил хийж байсан.Тухайн үед Хяргас суманд 2 хоног тог тасарна гэсэн. Эрэгтэй дүүгийн найр болох гэж байсан учраас Улаангом сум руу очиж бэлтгэл хийе гээд бид нар Хяргас суманд байдаг дүүгийн машинаар явах гэж байсан ч ажлаас буугаад ирэхэд А 2 машинаар явж байхаар би явах  юм чинь хамт явъя гэж хэлсэн болохоор хамт явсан. Хяргас сумаас хэдэн цагт гарсныг мэдэхгүй байна. Бид ажлаас 19:00-20:00 цагийн хооронд буугаад хувцсаа аваад шууд хөдөлсөн. Хар тэрмэс рүү очиход 22:00 цаг болж байсан байх. Хяргас сумаас зогсохгүй явсаар Хар тэрмэст очсон. Хар тэрмэсийн амралтын газарт очиж дэлгүүрээс пиво аваад зам дээр гараад явж байхад цагдаа зогсоох гэхэд зогсохгүйгээр зөрж өнгөрөөд хэсэг явж байгаад буцаж эргээд цагдаа зогсоох гэсэн газарт очсон. А машинд ахлагч л байна гэж хэлээд байж байхад 1 цагдаа ирээд та бичиг баримтаа авчих гэхэд А бичиг баримтаа аваад буусан. Буцаж ирээд гар утсаа аваад болчихлоо гэж хэлээд машинтайгаа хөдлөөд явсан. Пивоны нэрийг нь мэдэхгүй Агийн машинд байсан. Замдаа өөрөө уугаад яваад байсан. Эхний уусан пиво Heineken байж магадгүй. Гэхдээ сайн санахгүй байна. Пиво байсан. Би итгэлтэй байна. Жолооч тухайн пивыг ээжид задалж өгөхөд уугаагүй. Одоо тухайн хэрэг гарсан өдөр болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Цагдаа ирээд яасан хурдтай явдаг юм бэ?. Бичиг баримтаа аваад буугаад ир гэхэд бичиг баримтаа аваад машинаас буусан.  Жолооч өөрөө бууж бичиг баримтаа шалгуулаад эргэж ирээд машиндаа суугаад бид хөдөлсөн. Осол 23:00 цаг өнгөрч байх үед болсон юм шиг байсан. Я.Бын эхнэр лүүгээ бичсэн мессежний цагийг харахад 23:00 цаг гэж байсан. Цагдаагаас салаад удаан яваагүй учраас 23:00 цаг гэж бодож байна. Эхэндээ 180 километр цагийн хурдтай явахад болиоч, хурдаа хасаач гэж хэлсэн. Сүүлдээ 200 километр цагийн хурдтай явсан. Хар тэрмэсээс хөдлөөд 80 километр цагийн хурдтай явж байсан. Жолооч өөрөө удаан явж байна. Нэмье хурдтай явж байгаа нь мэдэгддэггүй юм гэж хэлсэн. Бид яах юм бэ, хэрэггүй 80-100 километр цагийн хурдтай яв гэж хэлээд нэг анзаарахад аюултай гэсэн самбар харагдсан. Хурд хэмжигч рүү харахад 180 километр цагийн хурдтай явж байсан. Тэгээд осол болсон” гэх мэдүүлэг,

 

3. Насанд хүрээгүй гэрч Ц.Эын мөрдөн байцаалтан шатанд өгсөн:  “2023 оны 7 дугаар сарын 25-ны орой 19-20 цагийн үед байх гэж санаж байна,  тэр хүний урт тэвштэй жийп машинд эмээ Х, нагац эгч Я.С, нагац ах Я.Б, нагац талын хамаатан ах Б.Ш бид нар Д.Агийн хамтаар Хяргас сумаас аймгийн төв рүү явсан. Бид нар Д.А гэх хүний машинд суух үед Д.А гэх хүн согтуу унтаж байгаад босож ирсэн гэсэн халамцуу машинтай ирсэн. Хяргас сумаас явах үед машинд  нь нэрийг нь мэдэхгүй 4 лааз пиво байсныг Х амралтын газарт очих хүртэл явахдаа ганцаараа уугаад дуусгаад очсон.  Хар тэрмэсийн амралтаас дахиад 3 ширхэг нэрийг нь мэдэхгүй лаазтай пиво авч ирээд нэгийг нь задлаад уугаад явж байтал Х гэх амралтын газарт байх 2 давхар байшин зөрөөд явж байтал нэг цагдаа зогсоохоор дохиур модоороо бидний сууж явсан машиныг дохисон. Тэгэхэд машин 100 км/ц гарсан нэлээд хурдтай явж байсан тул зөрөөд явсан. Тэгээд явж байгаад жолооч өөрөө буцаж эргээд цагдаа нар дээр яваад очсон. Буцаад яваад очиход тэр цагдаа бичиг баримтаа шалгуулчих гэж хэлэхэд жолооч Д.А гэх хүн урдаас нь “би Чандмань байна” гэж хэлсэн. Тэгэхэд тэр цагдаа нь ойлгохгүй “Юу гээд байгаа юм бэ? Буугаад ир” гэж хэлсэн. Тэр үед Д.А гэх хүн “Энэ цагдаа миний хэлсэн дохиог ойлгохгүй байна” гээд инээгээд буусан. Тэгээд буугаад машины арын хэсэг рүү эргэх үед цаанаас нь нэг махлаг цагдаа ирээд жолооч Д.Атай гар бариад инээгээд юм яриад байсан. Тэр жолооч цагдаад шалгуулахаар буух үедээ хариу буцаж ирээд машинаасаа утсаа авсан. Тэгээд тэр хоёр цагдаатай юм ярьж байгаад ирээд машинаа бариад аймгийн төв явсан. Түүнийг анх шалгасан цагдаа согтуу байсныг мэдсэн тул бичиг баримтаа аваад буугаад ир” гэж хэлсэн. Д.А  машинд орж ирчихээд “Энэ жижиг цагдаа нь намайг танихгүй байна. Тэр намайг согтуу байна гэхээр нь би согтуу биш тасарсан явж байна гэж хэлсэн. Цаанаас ирсэн цагдаа нь намайг таниад дөжгөөд /дотно харилцааг илтгэх аялга үг/ байна” гэж хэлсэн.  Хяргас сумаас Хар тэрмэс хүртэл аймаар хурдан явсан. Нагац ах Я.Б, эгч Снар түүний машиныг барьна гэхэд хүнд машинаа бариулахгүй гэж хэлсэн. Эмээ Х жолоочид зөөлөн, удаан яваарай гэж хэлсэн боловч үгийг нь тоохгзй хурдаа хасахгүй яваад байсан. Цагдаа нар зогсооход уг нь баярласан. Тэгэхэд тэр цагдаа нар тэр хүнийг согтуу байсныг мэдсэн боловч явуулсан. Машинаас пиво үнэртэж байсан. 180 км/ц-ийн хурдтай явж байгаад мушгиа /эргэлттэй/ зам дээр машинаа эргүүлж чадахгүйгээр зам тээврийн осол гаргасан. Жолооч хурдан яваад байсан тул айгаад унтаж чадахгүй сэрүүн яваад байсан.  Жолооч Хар тэрмэсээс авсан пивоо уугаад яваад байсан. Ослын дараа би эмээ дээр очоогүй. Машинаас буусны дараа үлдсэн хүмүүсийг харах гэхээр  айгаад явж чадахгүй Б.Ш ах, С эгч нарын хамт байсан. Бадрал ах замаар явж байсан машин зогсоож дуудлага өгнө гээд явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

- Насанд хүрээгүй гэрч Ц.Эын хэрэг бүртгэлтийн ***** дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 128-130 дахь тал/,

- Насанд хүрээгий гэрч Ц.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Жолооч хурд хэтрүүлээд явж байхад 2 цагдаа зогсоосон. Хэсэг хугацааны дараа жолооч цагдааг утсаараа хүнтэй яриулаад цааш 200 гаруй километр цагийн хурдтай согтуу машинаа барьж байгаад осолд орсон. Цагдаа зогсоохын өмнө дэлгүүр орж пиво аваад  машин руу авч орж ирсэн. Цагдаа машины цонхон дээр ирээд бичиг баримтаа шалгуулна уу гэхэд чандмань гэж хэлсэн. Цагдаа та нарыг одоо явуулахгүй та буугаад ир гэхэд А гэх хүн бууж явж ирснээ л явахаар болоод л явсан. Би ихэнх зүйлээ мартсан байна” гэх мэдүүлэг,

 

4. Насанд хүрээгүй гэрч Б.Шийн мөрдөн байцаалтан шатанд өгсөн:  “Би 2023 оны 7 дугаар сард Увс аймгийн Хяргас сумын спорт заалны заслын ажилд өвөө Дийн төрсөн дүү болох Х.Х, эгч Я.С, ах Я.Б, хамаатны дүү Ц.Э нарын хамт нэг бригад болж ажиллаж байсан. Хяргас суманд 2023 оны 7 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд тог тасрахаар болж бид нар аймаг явахаар болсон. Аймгийн төв рүү 2023 оны 7 дугаар 25-ны өдрийн ажлаа дуусгаад орой хүргэн Тийн эзэмшлийн “Probox” загварын автомашинаар явахаар болсон. Тухайн өдөр бид нар ажлаа хийж дуусгаад явах гэж байгаад талийгаач эгч Х.Хнь 2023 оны 8 дугаар сарын 09-ны өдөр Я.Б ахын хөшиг тайлах, хуримын ёслолтой гээд бид нарын барилгын ажлыг хариуцаж хийлгэж байсан Д.А гэх хүнтэй уулзаж мөнгө асууна гээд охин Я.С хамтаар явсан. Бид нар хувцсаа солиод багажнуудаа хурааж эмхлээд байж байтал тэр удалгүй ирээд биднээр барилгын ажил хийлгэж байсан Д.А /У/-тай аймгийн төв рүү явах юм байна хэдүүлээ хамт явахаар болсон гээд ирсэн. Тэгээд орой 21 цагийн үед У ахын улбар шар өнгийн тэвштэй жийп машинд эгч Х /талийгаач/, түүний охин Я.С, ах Я.Б, хамаатны дүү Ц.Э бид нар талийгаач Д.Агийн хамтаар Хяргас сумаас аймгийн төв рүү явсан. Д.А гэх хүн өөрөө машинаа бариад урд талын хажуугийн суудалд эгч Х, би Х эгчийн ард талын хаалга хэсэгт, миний хажууд Ц.Э, хажууд нь Я.Сэгч, жолооч талын хаалганы талд Я.Б ах суугаад явсан. Бид нар Д.А гэх хүний машинд суух үед Д.А ах согтуу халамцуу машинаа жолоодсон ирсэн. Тэгээд бид нар Хяргас сумаас явах үед нэрийн мэдэхгүй байна 4 ширхэг лааазтай пиво машинд нь байсан ба уг 4 ширхэг пиво-г Хар тэрмэс амралтын газарт очих хүртэл ганцаараа уугаад очсон. Тэгээд Хар тэрмэст нэг амралтын гадна очиж зогсоод жолооч Д.А сүүлийн пивоо уугаад машинаас буусан ба дахиад 3 ширхэг нэрийн мэдэхгүй лаазтай пиво авч ирээд нэгийн задлаад уугаад явж байтал Хар тэрмэс гэх амралтын 2 давхар байшин зөрөөд явж байтал нэг цагдаа зогсоохоор модоороо бидний сууж явсан машиныг дохисон боловч тухайн үед машин хурдтаай явж байсан тул зогсоогүй ба жолооч Д.А ч зогсоох үйлдэл хийхгүйгээр явж байгаад буцаад өөрөө эргэсэн. Тэр үед цагдаа нар зогсоохоор дохисон бол зогсохгүй байхад бидний араас хөөгөөгүй. Жолооч өөрөө буцаж эргээд анх улаан модоор дохисон цагдаагийн хажууд яваад очсон. Тэр дохисон цагдаа нь өндөр туранхай залуухан ах байсан. Яваад очиход тэр цагдаа “Бичиг баримтаа шалгуулчих” гэж хэлэхэд жолооч Д.А урдаас нь “Би Чандмань байна” гэж хэлсэн. Тэгэхэд тэр цагдаа нь “Юу гээд байгаа юм бэ?, Та согтуу байгаа юм уу? Бичиг баримтаа аваад буугаад ир” гэж хэлсэн. Тэр үед Д.А “Энэ цагдаа хэлсэн дохиог ойлгохгүй байна” гээд инээгээд буусан. Тэгээд машинаасаа буугаад явж байхдаа буцаж эргэж ирээд машиныхаа гол хэсэгт тавиур дээр байсан гар утсаа аваад явсан. Тэгээд цагдаа дээр очих үед цаанаас махлаг цагдаа ирээд жолооч Д.Атай гар бариад инээгээд юм яриад  байсан. Тэр хоёр цагдаатай юм ярьж байгаад ирээд машинаа бариад аймгийн төв рүү явсан. Цагдаа нартай уулзах үед машинаа асаалттай үлдээсэн байсан. Түүний бичиг баримтыг анх шалгасан өндөр цагдаа нь түүнийг согтуу байсныг мэдсэн ба түүний хэлсэн “Чандмань” гэдэг үгийг нь ойлгохгүй байсан. А гэх хүн машинд орж ирчихээд бид нарт “Энэ жижиг цагдаа нь намайг танихгүй байна. Тэр намайг согтуу байна гэхээр нь би согтуу биш тасарсан явж байна гэж хэлсэн. Тэгэхэд хажууд нь байсан том цагдаа нь намайг таниад дөжгөөд /дотно харилцааг илэрхийлэх  аялга үг/ байна” гэж хэлсэн. Тэр хэлэхдээ “Би цагдаа нарт Чандмань байна гээд хэлээд явдаг юм. Энэ жижиг цагдаа /анх зогсоосон өндөр нуруутай туранхай ах гэх/ намайг танихгүй байна даа” гэж хэлж байсан.  Талийгаач Д.А ах машинаа жолоодоод Хяргас сумаас Хар тэрмэс гэх  газарт ирэхдээ цаанаас аймаар хурдан яваад ирсэн. Тэр зам нь шороотой мушгиатай зам байсан ба хамт сууж явсан ах Я.Б, эгч Я.Снар түүний машиныг барина гэж хэлэхэд тэр машинаа хүнд бариулахгүй гэж хэлсэн. Засмал замаар явж байхдаа тэд машиныг нь барина, эсхүл удаан яваарай гэж хэлэхэд бариулахгүй яваад байсан. Мөн талийгаач Х эгч уг жолоочид зөөлөн удаан яваарай гэжхэлсэн боловч үгийг нь тоохгүй хурдаа хасахгүй яваад байсан. Цагдаа нар зогсоох үед нь уг нь бид нар баярласан. Учир нь согтуу байсан ба сумаас Хт ирэхдээ хурдтай ирсэн. Тэгээд дахиад пиво уухаар авсан байсан. Тэгээд цагдаа нар одоо явуулахгүй байх гэж бодож байтал цагдаа нар явуулсан. Талийгаач Д.Аг согтуу машин жолоодоод явж байгааг цагдаа нар мэдсэн боловч явуулсан. Цагдаа нар зогсоосны дараа машин дотор явсан бид нарыг болон машины ачаа тээшийг шалгаагүй. Анх зогсоосон цагдаа машин дээр ирэх үед машины цонхыг онгойлгорх үед машинаас пиво үнэртэж байсан. Тэгээд цагдаа нараас салаад аймаг явах замдаа машинаа аймар хурдтай жолоодсон. Тэр хүний машин нь хааз өгөхөөр чанга дугараад аймаар хурдан хурдаа машин байсан. Тэгээд хурдтай явж байхдаа зам дээр машинаа эргүүлж чадахгүйгээр зам тээврийн осол гаргасан. Надаас 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр авсан мэдүүлэгт миний хэлсэн зүйлийг бичсэн байна. Гэхдээ Хяргас сумаас Хар тэрмэс хүртэл талийгаач Д.А 4 ширхэг пиво ууж дуусгаад, Хар тэрмэсийн нэг амралтын газраас дахин 3 лаазтай пиво аваад нэгийг нь задалсан уугаад явж байхад цагдаа нар зогсоож шалгасан юм. Тэр цагдаа нартай 5-10 орчим минут уулзаж байгаад явсан. Хяргас сумаас түүний машинд суух үед архи уусан халамцуу яриа нь ихэдсэн, нүүр нь улайсан харагдаж байсан. Биднийг суулгаад явах замдаа машиндаа байсан 4 пивоноос ууж Хар тэрмэс хүртэл явсан ба тэр үед согтож байгаа нь мэдэгдсэн. Тэр шороон зам дээр замаас гарч, орж байсан. Талийгаач Д.А согтоод ирэхээр нүүр нь улайгаад яриа нь ихдээд ирдэг хүн байлаа. Цагдаа нар зогсоох үед жолоо барьж байсан талийгаач Д.А нь замдаа 4 пиво уусан илэрхий согтуу байсан ба түүнийг зогсоон шалгахаар машинаас буулгасан талийгаачийн хэлдгээр жижиг цагдаа гээд байсан өндөр нуруутай залуухан царайтай ах түүнийг согтуу байгааг нь мэдсэн. Түүний үг яриа, нүүр, нүднээс болон согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Талийгаач Д.А нь илт согтуу байсан ба түүнийг зогсооход цагдаа нар ч тэр талаар нь мэдсэн байх ёстой. Түүнээс биш бид нар цагдаа нар шалгаж байхад машинаас буугаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

- Насанд хүрээгүй гэрч Б.Шийн хэрэг бүртгэлтийн ***** дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 123-125 дахь тал/,

- Гэрч Б.Шийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид Хяргас суманд барилга дээр ажиллаж байсан. 2 өдөр тог тасран гэсэн урчаас аймаг руу эгч, ах нартайгаа ирэх шаардлагатай болсон. Probox маркийн машинаар явах байсан ч захирал явна гэхээр нь Хяргас сумаас 22:00 цагийн үед хөдөлсөн. Жолооч согтуу байсан. Хийн баазаас жолооч 3 пиво уусан. Хт цагдаа зогсоох гэхэд зөрж яваад буцаж эргээд ирж зогсоод цагдаа ирэхэд чандмань гэж хэлсэн. Танихгүй байгаа юм байна гэж хэлэхэд цаанаас нь 1 цагдаа ирээд жолооч буусан. Цагдаа нар биднийг явуулсан. Цааш явах замд манай эгч жолоочийг жолоогоо өгчих гэхэд та нарт өгөхгүй гээд цааш явж байгаад осолд орсон.хэдэн удаа мэдүүлэг өгснөө санахгүй байна. 2-3 удаа байх. Жолоочийн ууж байсан зүйл пиво байсан. Энергийн ундаа бол хараад л мэднэ. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Пиво байсан. Жолооч согтуу байсан гэж гадарлаж байсан. Нүд нь сонин болсон хуртай яваад байсан. Хэл яриа нь согтуу байна гэж сонсогдож байсан” гэх мэдүүлэг,

            5. Гэрч Я.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Тариалан нутаг Шар бүрд гэх газарт зусаж байсан. Тухайн зам тээврийн ослын улмаас болж ээж Х.Хнь нас барсан юм. Мөн тус зам тээврийн ослыг гаргасан жолооч нас  барсан юм. Зам тээврийн осол болох үед уг тээврийн хэрэгсэл дотор жолооч талийгаач А гадна миний ээж талийгаач Х.Х, төрсөн дүү Я.С, Я.Б, хүү Ц.Э, нагац ахын хүү Б.Ш нар сууж явсан юм. Би зам тээврийн осол хэрхэн яаж яваад гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Гэхдээ дүү Я.С, Я.Б, хүү Ц.Э, дүү Б.Ш нараас юу бол талаар нь асуухад жолооч Д.А нь /У/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэлтэй хурдан явж байгаад эргэлт гаргаж чадахгүйгээр машинаа унагаасан гэж хэлсэн. Мөн Х дээр явж байхад аймгийн цагдаагийн газрын 2 цагдаа зогсоож шалгасан боловч түүнийг саатуулахгүйгээр явуулсан гэж хэлж байсан. Талийгаач Д.А нь цагдаа нар анх зогсоохоор дохиход зогсохгүй явж байгаад буцаж эргэж очоод цагдаа нартай уулзаж, утсаараа хүн яриулаад явсан гэж байсан. Мөн цагдаа нарт пиво өгөх гэхэд тэд нар нь уугаагүй сонсогдож байсан. Миний хэлэх гээд байгаа зүйл бол цагдаа нар анх зогсоохдоо талийгаач Д.Аг цааш нь үргэлжлүүлэн машин бариулахгүй байх талаар арга хэмжээ авсан бол өнөөдөр зам тээврийн ослын улмаас миний ээж нас барахгүй байсан. Мөн дотор явсан хүмүүс зам тээврийн осолд орж сэтгэл санаагаар болон эрүүл мэндээрээ хохирохгүй байх байсан гэж боддог юм. Одоо цагдаагийн газар дээр шалгагдаж байгаа хэрэгт хариуцагч нь нас барсан гээд хэргийн хаах гээд байгаа гэж сонсогдоод байгаа. Мөн миний ээж нас барсан хэрэгт талийгаач Д.Агийн ар гэрээс их хэмжээний мөнгийг бидэнд өгсөн гэсэн яриа гарсан байна.. Тэр хүний ар гэрээс болон тэдний ах дүүгээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй байгаа. Энэ мэтээр бид хохирч, нэр төрөө доромжлуулж байна. Зам тээврийн осолд орсон миний хүү Ц.Э хичээл дээрээ шуугиантай үед толгой өвдөөд байна, нуруу өвдөөд байна гээд байгаа” гэх мэдүүлэг  /1 дүгээр хавтасны 41 дэх тал/,

- гэрч  Я.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Болсон явдлын талаар цагдаа мэдүүлэг өгөхдөө бүгдийг хэлсэн. Цаг хугацаа их өнгөрсөн болохорр зарим зүйлийг санахгүй байна” гэ мэдүүлэг,

6. Гэрч Э.Амөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Таны асуултыг сонсоод би санаж байна. Тува улсын иргэд гэхээр нь саналаа 2023 оны 7 дугаар сарын 55-ны 23 цаг өнгөрч байхад манай Х амралтын газрын Тэс петролиум ХХК-ний шатахуун түгээх стнац дээр Оросын холбооны улсын Тува улсын 2 иргэн тухайн улсын тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэд нар 100 рубль өгөөд бензин хийгээд өг гэсэн. Уг мөнгө нь монгол төгрөгөөр бодвол 4000 төгрөг болж байсан. Тэр Тува улсын иргэд надад өөрийнхөө хэтэвчийг дэлгэж үзүүлээд байгаа мөнгө нь 100 рубль гэхээр нь би өөр улсын мөнгөн дэвсгэртээр бензин хийж өгөхгүй гээд түгээгүүрийн хажууд зогсож байтал таны асууж байгаа талийгаач Д.А /У/ гэх зүс таних залуу ард талдаа тэвштэй нэрийн мэдэхгүй байна Бикап шиг загвартай жийп машинтай ирсэн.Тэр ирээд машиныхаа банк дүүргэчих гэхээр нь би түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд бензин хийж өгсөн. Бензин хийж өгч байхад тэр машиныхаа жолооч талын цонхоо онгойлгоод надтай харьцсан ба би түүний хажууд зогсож байсан. Тэгэхэд түүнд энэ хоёр Тува улсын иргэн 100 рубльд бензин авна гээд байна гэж хэлээд тэр бензин авахаар надад өгсөн 100 рублийг талийгаач Уд үзүүлсэн. Тэгэхэд талийгаач энэ Тува хүмүүсийн машинд 20,000 төгрөгт бензин хийгээд өгчих, би мөнгийг нь төлнө гэж хэлсэн.Тэгээд тэдний өгсөн 100 рублийг буцаагаад өгчих гэхээр нь би Тува залуучуудад 100 рублийн буцааж өгөөд 20,000 төгрөгт бензин хийж өгсөн. Талийгаач тэр үед өөрийнхөө болон Тува хүмүүсийн машинд хийлгэсэн 20,000 төгрөгийг нэмээд миний эзэмшлийн Хаан банкны 5019603672 тоот данс руу 210,00 төгрөгийг 0956 гэх утгаар хийсэн. Тухайн үед талийгаач Д.А нь машинаасаа буугаагүй ба түүнтэй машиных нь цонхоор харахад тэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нү> :1 улайсан, нүд нэг сонин болсон, бага зэргийн согтууруулах ундаа машинаас нь түүнээс үнэртэж байсан. Гэхдээ нэг их согтсон гэж хэлэхээр харагдаж байгаагүй гэдгийг хэлмээр байна. Талийгаач У тэр хоёр Тува хүмүүсийг энэ хоёр да зугтаж байгаа байх гээд тэдэнд та нар Монгол улсын нэг тасархай хүмүүс шүү монголоор хэлж байсан.Тэр Тува хүмүүс нь монгол хэл мэдэхгүй байлаа.Талийгаач Д.А нь бензин авсан мөнгийг интернет банк ашиглаж байсан. Тухайн үед талийгаач Д.А нь машинаасаа буугаагүй ба түүнтэй машиных нь цонхоор харьцахад тэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нүүр нь улайсан, нүд нь нэг сонин болсон, бага зэргийн согтууруулах ундаа машинаас нь болон түүнээс үнэртэж байсан. Түүний машинд сууж явсан бусад хүмүүс машинаасаа буугаагүй ба яг хэдэн хүн дотор нь явсныг мэдэхгүй байна. Талийгаач надтай цонхоор толгойгоо гаргаж байгаад юм яриад байсан ба цонх онгойлгох үед машинаас нь архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

- Гэрч Э.Ашүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хар тэрмэсийн Тэс петролиум бензин колонкид ажиллаж байсан. Тэр шөнө А ирж бензин аваад тооцоогоо хийгээд явсан.  Тухайн үедээ өдөрт багадаа 60-70 машин ирж үйлчлүүлж байсан болохоор эхний мэдүүлгийн тухайд тийм машин ирж бензин авсан эсэхийг би санахгүй байна гэдгээ хэлсэн. 2 дахь мэдүүлэгт дахиж дуудаад хажууд нь 2 тува хүн ирээд бензин авсан юм байна. Бензинийх нь мөнгийг А төлсөн юм байна гэхээр нь би санасан. Хажууд нь 2 тува ирээд бензин авъя гээд 100 рубль өгсөн. Манайх рубль авдаггүй, их бензин ирэхгүй гэж би хэлсэн.  А тийм ч их согтуу байгаагүй. Жолооч өөрөө бууж ирээд тооцоогоо хийсэн.  Архи үнэртэж байсан.  Тухайн үед Аг согтуу байсныг мэдсэн гэхдээ хэтэрхий согтуу биш байсан учраас бензин өгсөн” гэх мэдүүлэг,

 

7. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Хяргас сумын төвд И нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Би Дгийн А гэх хүнийг зүс танина. Тэр хүн манай Хяргас суманд 2023 оны зун сургуулийн барилга барьж байсан юм. Тэр утгаараа уг хүнийг барилгын эзэн гэж зүс таньдаг болсон. Тэр хүн барилга бариулж байх үед манай дэлгүүр барилгын ажилчидад хоолны материал  /гурил, будаа, ногоо/ нийлүүлж байсан удаатай. Д.А талийгаач 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр манай дэлгүүрт өдөр орж ирж гүйлгээ хийхдээ ганцаараа орж ирж байсан. Түүнийг манай сумынхан улаан өнгийн жийп загварын үнэтэй машин авч ирсэн гэж ярьж байсан. Гэхдээ би тэр машиныг нь харж байгаагүй. Тэр өдөр манай дэлгүүрт машинтай ирсэн эсэхийг мэдэхгүй. Талийгаач Д.А нь эхний удаа орж ирж хиам, талх авч байхдаа эрүүл байсан. Харин сүүлийн 2 удаа гүйлгээ хийхээр орж ирэхдээ бага зэрэг архи уусан байдалтай гадна талаас нь харагдаж байсан. Түүний нүүр улаагаад архи уусан хүмүүс гаднаас нь харахад мэдэгддэг байдалтай харагдаж байсан” гэх мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

8. Шүүх шинжилгээний ерөнхий газын Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Өгийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай: “Амь хохирогч Д.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Д.А нь нас барах үедээ дунд зэргийн согтолт /цусанд 2.1 промили илэрсэн/-той байжээ. Амь хохирогч Д.А нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 150-154 дэх тал/,

9. Гэрч Б.Ө/шинжээч/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2022 оны 10 дугаар сараас Шүүх, шинжилгээний ерөнхий газрын Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст шинжээч эмчээр томилогдон ажиллаж байна. Амь хохирогч нас барахаас хэдий хугацааны өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Яагаад гэвэл тухайн хувь хүний биеийн онцлог, бодисын солилцоо болон тухайн архины төрөл, концентрациас шалтгаалж согтууруулах ундааг нас барахаас хэдэн цагийн өмнө, хэр хэмжээтэй хэрэглэснийг тогтоох боломжгүй юм.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 225/,

10. Гэрч Н.Б/Увс аймгийн Цагдаагийн газрынНийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Бнь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Малчин сумын нутаг Хар Тэрмэс гэх газарт эргүүлийн гүйцэтгэх хуваарьтай байсан. Замын цагдаагийн тасгаас Хар Тэрмэс амралтын газарт тус тасгийн зохицуулагч, цагдаа зохицуулагч нартай нэмэлтээр ажиллах алба хаагч нарыг манай тасгийн алба хаагч нарын хуваарийн дагуу ажиллахаар нэрийг өг гэсэн. Түүний дагуу тасгийн алба хаагч нараас санал, хүсэлтийн асуугаад өөрсдийнхөн гарах боломжтой  үед нь замын цагдаагийн алба хаагч нартай үүрэг гүйцэтгэн,  та нар өөрсдийнхөө чиглэлээр хэв журмын үүрэг гүйцэтгэж, Хяргас нуур дээр байх амрагч нарыг сонор сэрэмжтэй нууранд орж, гарах гудамж талбайд хяналт тавьж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллахаар үүрэг өгч байсан. “Нэг зам нэг соёл” арга хэмжээний хүрээнд дэд ахлагч П.Бнь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.Цтэй хамт Хар тэрмэсийн замын цагдаагийн хяналтын постонд 14 цагаар үүрэг гүйцэтгэх хувааритай байна.” гэх мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 82 дахь тал/,

11. Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн “Нэг зам Нэг соёл” арга хэмжээний материал /З дугаар хавтаст хэргийн 83-85 дахь тал/,

 

12. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1796 дугаартай “М.Эыг ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал, хавсаралт албан тушаалын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 137-142 дахь тал/,

13. Увс аймгийн цагдаагийн газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/69 дугаартай “П.Б ыг албан тушаалд томилж, цагдаагийн цол, цалин хөлс олгох тухай” тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /З дугаар хавтаст хэргийн 94-99 дэх тал/,

 

14. Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1679 дугаартай зөвшөөрлөөр Увс аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн ***** дугаартай хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл, хуулбарлан авсан нотлох баримтууд / 1 дүгээр хавтаст хэргийн 71-162 дахь тал/,

15. Увс аймгийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаартай хэрэг бүртгэлтийн ***** дугаартай хэргийг хаах тухай прокурорын гогтоолын хуулбар /З дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Дээрх нотлох баримтуудаар:

Шүүгдэгч М.Э нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1796 дугаартай  тушаалаар Увс аймгийн Наранбулаг сумын зохицуулагчаар,

шүүгдэгч П.Бнь Увс аймгийн цагдаагийн газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/69 дугаартай  тушаалаар Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар тус тус томилогдон ажиллаж байхдаа 2023 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрт байрлах “Х” амралтын газарт албан үүргээ гүйцэтгэн ажиллаж байжээ.

Шүүгдэгч П.Бнь Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаагаа ажиллаж байхдаа 2023 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын “Х” гэх газарт эргүүлийн цагдаагаар ажиллаж байхдаа “Форд Рэнжир” загварын ****УВХ улсын дугаартай авто машиныг зогсооход дохио өгөхөд тухайн тээврийн хэрэгсэл зогсохгүй явж өнгөрөөд 300 метр орчим газарт яваад буцаж ирэхэд жолооч Д.Аг тээврийн хэрэгслээс буулгаж, замын цагдаагийн зохицуулагчаар ажиллаж байсан М.Эы хамт түүнтэй уулзсан боловч жолооч Д.Аг  явуулсан байна.

Жолооч Д.Агийн жолоодож явсан “Форд Рэнжир” загварын ****УВХ улсын дугаартай авто машин Улаангом чиглэлд зорчиж явахдаа 2023 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Увс аймгийн Тариалан сумын “Тошилт” гэх газарт зам тээврийн осол гаргаж, жолооч Д.А, зорчигч Х.Хнарын амь нас хохирсон, зорчигч Я.С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Өгийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай “Д.А нь нас барах үедээ дунд зэрэг /цусан дахь спиртийн агууламж 2.1 промили илэрсэн/ -ийн согтолттой байжээ. 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 05 цаг 59 минутанд гадна үзлэг хийхэд нас бараад 2-4 цаг болсон байх боломжтой” гэх дүгнэлтээр жолооч Д.А нь нас 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01 цаг 59 минутаас 3 цаг 59 минутын хооронд барах үедээ согтуу байжээ.

 

 

          1.2. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:

1. Гэрч Я.Б, Я.С, насанд хүрээгүй гэрч Ц.Э, Б.Ш, нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, ***** дугаартай хэргийн хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, гэрч Э.Амөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь утга, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалжаа заасан буюу бие биенийхээ мэдүүлгээр давхар нотлогдож байгаа тул эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

2. Дээрх гэрч нарын мэдүүлгээр “Форд Рэнжир” загварын ****УВХ улсын дугаартай авто машины жолооч Д.А нь цагдаагийн албан хаагч болох шүүгдэгч М.Э, П.Бнар 2023 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын “Х” гэх газарт зогсоон шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуурсан нь илэрхий байхад  Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Цагдаагийн алба хаагч нь согтуурсан, мансуурсан байдалтай байгаа жолоочид 32.3.1-т “тээврийн хэрэгслийг түр саатуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ул мөрийг бэхжүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баримтжуулах зорилгоор тээврийн хэрэгсэлд үзлэг хийх”,  32.3.2-т “хуульд заасан үндэслэл байгаа бол эрүүлжүүлэх, түр саатуулах, эсхүл баривчлах”, 32.3.3- т “жолоочийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авах”, 32.3.4-т “тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулах, эсхүл түүний хөдөлгөөнийг хязгаарлах”  арга хэмжээг авна” гэж заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлж, жолооч Д.А нь согтуурсан эсэхийг шалгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэв.

3.  Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.1-т “Төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч М.Э нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1796 дугаартай  тушаалаар Увс аймгийн Наранбулаг сумын зохицуулагчаар, шүүгдэгч П.Бнь Увс аймгийн цагдаагийн газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/69 дугаартай  тушаалаар Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар тус тус томилогдон  ажиллаж байжээ.

Тэдний албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан “Төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарч байгаа тул шүүгдэгч С.Э, П.Бнарыг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

4. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх нэг шинж бол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд гэмт хэргийн сэдэлт хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлтийн тайлбарт: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж,

Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж тус тус тодорхойлжээ.

5. Шүүгдэгч нар нь  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч зөрчил үйлдсэн согтуурсан, мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаагаар саатуулна” гэж заасныг зөрчиж, согтуурсан жолооч Д.Аг саатуулахгүй улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, тухайн үед мөрдөгдөж байсан 3Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, торгох шийтгэл оногдуулахгүй байх нөхцлийг бүрдүүлж, түүнд эдийн болон эдийн бус давуу байдал бий болгосон байна.

Шүүгдэгч нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явулахгүй байгаа нь “нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу бий болгох” гэмт хэргийн шинжтэй байна.

6. Энэ нь Монгол Улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчиж,  хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан явдал юм.

Нийтийн албан тушаалтны хувьд шүүгдэгч нар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-т “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” нийтлэг үүргээ санаатайгаар зөрчиж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Нийтийн албаны албан тушаалтан нь хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна тусгайлсан үүргийг биелүүлж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн биелэлтийн хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь албаны чиг үүрэгтээ хайнга хандсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Э. П.Бнар энэ үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хийсэн, өөрөөр хэлбэл нэгнийхээ хууль бус үйлдлийг таслан зогсоох санаачлага гаргаагүй, арга хэмжээ аваагүй тул үйлдлээр санаатай нэгдэж хамтран оролцсон гэж үзнэ.

            7. Иймд шүүгдэгч С.Э. П.Бнарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч С.Э. П.Бнар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

1.3. Хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, цагдаагийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан хор уршиг учирсан, материаллаг хор уршиг учраагүй байна.

Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч М.Э, П.Бнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.Э. П.Бнар нь “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Э нь ***** төрсөн, *** настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эхнэр, **** хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын *** дугаар багт  оршин суудаг, урьд ял шийтгэл эдлэж байгаа болох нь,  шүүгдэгч П.Бнь  ***** төрсөн, *** настай, бүрэн дунд боловсролтой, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын ****дугаар багт оршин суудаг, ял шийтгэл эдлэж байгаа болох нь хэрэгт авагдсан тэдний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч С.Э. П.Бнарт ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх,  6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тус бүрт нь нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрөв/ жил хасаж, 3 /гурав/ жил зорчих эрх хязгаарлах ял  шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцнэ гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан С.Э. П.Бнар нь зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  явахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.Э. П.Бнарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолно.

Шүүгдэгч С.Э. П.Бнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т овогтой М.Э, З овогт П.Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  М.Э, П.Бнарт тус бүрт нь нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/  жил зорчих эрх хязгаарлах ял  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан М.Э, П.Бнарт  зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан М.Э, П.Бнар нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч М.Э, П.Бнарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                          

 

 

   

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ