| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 181/2022/00317/И |
| Дугаар | 181/ШШ2022/01681 |
| Огноо | 2022-08-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2022/01681
| 2022 08 03 | 181/ШШ2022/01681 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХБ
Хариуцагч: БТ ХХК-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 65,524,376 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ХХБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... харицагч БТ ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр №ҮҮДЗГ1201/190315 тоот “Зээлийн гэрээ” болон №ҮҮДЗБГ1201/190315 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г УБ ХХК-тай байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.08 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, “Зээлийн гэрээ”-ний хавсралтаар баталсан зээлийн төлбөрийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулалгүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар түүнд мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож батласан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч “БТ" ХХК-аас үндсэн зээл 49,484,547.59 төгрөг, зээлийн үндсэн хүү 13,817,714.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,219,614.46 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 2500 төгрөг нийт 65,524,376.42 төгрөг гаргуулж ХХБ ХХК-нд олгуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ҮҮДЗБГ1201/190315 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан 40-0019441 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр баталгаажсан Барааны тэмдгийн өмчлөх эрхийг шилжүүлэх замар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч “БТ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2019 онд 50 сая төгрөгийн зээл авсан бөгөөд зээлээ зориулалтаар нь тоног төхөөрөмж болон эргэлтийн хөрөнгөнд ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан боловч түүхий эдийн тогтворгүй байдлаас үүдэн үйл ажиллагаа доголдож мөн цар тахал эхэлж хөл хорио болон онцгой дэглэм эхэлснээс болж үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл эхлүүлэх боломжгүй байсан. Гэвч бид эргэн үйл ажиллагаа эхлүүлэхээр болж байгаа бөгөөд 2022 оны 3 дугаар сараас хойш судалгаа хийсний үндсэн дээр үйл ажиллгаа эхлүүлэхээр болоод одоогоор шинэ бүтээгдэхүүнээр эхлүүлэхээр болоод шинэ бүтээгдэхүүний амталгаа болон судалгаа орцын шинжилгээ зэрэг дээр ажиллаж байна. Иймээс манай компани зээлээ төлөх боломжтой болж байгаа бөгөөд үйл ажиллагаа жигдэрч эхлэх хүртэл эхний 3 сарын 3,000,000 төгрөгөөр төлж явах боломжтой. 4 дэх сараас банктай тохиролцон хүү болон үндсэн төлөлтөнд график гарган нийтдээ 12 сарын дотор төлөх боломжтой байгаа тул эвлэрэх хүсэлттэй байна. Бид эхний төлөлт болох 3,000,000 төгрөгийг 7 сарын 01-ний өдрөөс төлөх бүрэн боломжтой гэжээ.
3. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улаанбаатар хотын банк болон “БТ" ХХК нарын хооронд байгуулагдсан 2019.03.15-ны өдрийн №ҮҮДЗГ1201/190315 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, №ҮҮДЗБГ1201/190315 дугаар зээлийн барьцааны гэрээ, барааны тэмдгийн гэрчилгээ, “БТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдын 2019.02.21-ний өдрийн банкнаас зээл авах тухай шийдвэр, хурлын тэмдэглэл, зээлийн хүсэлт, “БТ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, ХХБ ХХК-ийн 2021.03.26-ны өдрийн №6/2477 дугаар мэдэгдэл, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021.03.18-ны өдрийн 27/1791 дугаартай албан бичиг, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатчын нэхэмжлэх хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг гаргасан.
4. Хариуцагч тал нотлох баримт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч “БТ” ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 65,524,376 төгрөг гаргуулах, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзсан тайлбар гаргааагүй ба нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлттэй тухай тайлбартаа дурдсан боловч талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулаагүй байна.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч “БТ” ХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримт болох 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №ҮҮДЗГ1201/190315 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл авах тухай хариуцагч компанийн хувьцаа эзэмшигчдын шийдвэр, хурлын тэмдэглэл, зээлийн хүсэлт болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
5. Гэрээний агуулга, харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч үйл ажиллагааны үндсэн чиглэлийнхээ хүрээнд хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1,196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Мөн хариуцагчийн шүүхэд гаргасан “ ... 2019 онд 50 сая төгрөгийн зээл авсан бөгөөд зээлээ зориулалтаар нь тоног төхөөрөмж болон эргэлтийн хөрөнгөнд ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан ... ” гэх тайлбараас үзэхэд талууд гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгч гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч зээлийг зориулалтын дагуу ашигласан үйл баримтын талаар маргаагүй байна.
6. Зээлийн гэрээ, зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарийн дагуу хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хуваарьт заасан хэмжээгээр төлж дуусгахаар тохиролцсон хэдий ч хариуцагч нь 2019 оны 4-р сарын 28-ны өдрөөс 2019 оны 11-р сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 515,450 төгрөг, хүүгийн төлбөр 4,318,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 159,731 төгрөг нийт 4,993,729 төгрөгийн төлөлт хийжээ.
Тодруулбал Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995/ 22 дугаар зүйлийн 1-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, зээлийн гэрээний 6.3.3-т “зээлдэгч ... үндсэн өр ба хүүг энэ гэрээний хавсралтад тодорхойлсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх хугацаа болмогц зээл түүний хүүг ... үл маргах журмаар төлнө” гэснийг зөрчиж хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээл төлүүлэх тухай нэхэмжлэгчээс явуулсан мэдэгдэх хуудас, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Тиймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч зээлийн төлбөр буюу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй.
7. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995/ 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”, талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5-д гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг энэ гэрээгээр хүлээсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдлээс гэрээнд заасан хүүгийн хэмжээгээр хүү тооцон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба энэ үндэслэлээр 2,219,614.46 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь хуульд нийцжээ.
9. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, хуулийн 227.3 “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нотариатын зардал 2,500 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн тайлбар, татгалзалтай холбоотой буюу нэхэмжлэлийг үгүйсгэх аливаа баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй байна.
11. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч “БТ” ХХК-аас үндсэн зээлийн төлбөр 49,484,547.59 төгрөг, хүүгийн төлбөр 13,817,714.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,219,614.46 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг нийт 65,524,376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХБ” ХХК-нд олгож шийдвэрлэв.
12. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр №ҮҮДЗБГ1201/190315 дугаар Зээлийн барьцааны гэрээ байгуулж, Оюуны өмчийн газрын улсын бүртгэлийн 40-0019441 дугаартай, ““б” ааруулан чихэр” нэрийн барааны тэмдгийг барьцаалжээ. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд зааснаар талууд гэрээний агуулга, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, бичгээр байгуулсан байх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “Гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангах үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагчид барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүснэ” гэж зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн №40-0019441 дугаартай ““б” ааруулан чихэр” нэрийн барааны тэмдгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
13. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 555,771 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
14. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба шүүгчийн захирамжийн дагуу албадан ирүүлэх ажиллагаа хийсэн боловч цагдаагийн албан хаагчийн заасан хугацаандаа шүүхэд ирээгүй байна. Хариуцагчийн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, тэрээр хэргийн материалтайгаа бүрэн танилцаж, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа бичгээр гаргасан байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “БТ” ХХК-аас зээлийн төлбөр 65,524,376 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХБ” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн №40-0019441 дугаартай “б” ааруулан чихэр нэрийн барааны тэмдгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бөбүн трейд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 555,771 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-нд олгосугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд çîõèã÷, гуравдагч этгээд, òýäãýýðèéí òºëººëºã÷, ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñнаас õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж зààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýé áîëîõûã дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН