Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/54

 

                                 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум ын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга                                        М.Баярмэнд

            Улсын яллагч                                                      Ц.Мөнх-Эрдэнэ

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                 С.*******                                    

            Шүүгдэгч                                                              Д.*******

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Б.*******

           

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох *******085 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, , боловсролтой, , тэй, “ ” -д , ын , ам бүл , ийн хамт  амьдардаг ******* аймгийн сумын багийн хэсгийн -0 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын ******* /:90**************16/

 Шүүгдэгч Д.******* нь 0 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн 1 цаг 1 минутад ******* аймгийн сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Их сургуулийн ******* сургуулийн урд талын хатуу хучилттай авто замаар өөрийн өмчлөлийн 7- улсын дугаартай “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5., 1.1, . д, .5 а, .5 б дэх  заалтуудыг зөрчиж, явган зорчигч С.г дайрч амь насыг нь хохироож, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэг, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн хуулийн 7.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Д.******* нь 0 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн 1 цаг 1 минутад ******* аймгийн сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Их сургуулийн ******* сургуулийн урд талын хатуу хучилттай авто замаар өөрийн өмчлөлийн 7- улсын дугаартай “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож тухайн замын зорчих хэсэгт сууж байсан  хохирогч С.г мөргөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Мөрдөгчийн  “... хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зургаар ******* аймгийн сумын Жинст багийн нутаг дэвсгэр -ийн ******* сургуулийн урд талын 9.05 метр өргөнтэй хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт буюу замын хойд талын ирмэгээс ,85 метр урд захын ирмэгээс 5,17 метр, явган хүний гарц тэмдэглэгээнээс зүүн урд зүгт 7,0 метр зайтай газарт амь хохирогч С. тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн гэх газрын байршил, уг газраас баруун хойд зүгт буюу замын хойд талын ирмэгээс 6,18 метр зайтай газарт амь хохирогч С. гэгчийн цогцос байсан болох нь тогтоогдсон байна...” гэсэн магадалгаагаар,

 

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “...замын зорчих хэсэгт амь хохирогч С. дээшээ харж хэвтэж байгаа, хэвтсэн байрлалаас босох оролдлого хийж байгаа, 7- улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ижил төстэй тээврийн хэрэгсэл зүүнээс баруун чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаа, амь хохирогчийн хэвтэж байсан газарт ойртон ирж байгаа, амь хохирогчийг мөргөж байгаа, амь хохирогчийг мөргөсний дараа зогсоох арга хэмжээ авалгүйгээр чирч явж байгаа, тээврийн хэрэгслийг зогсоосны дараа амь хохирогчийг тээврийн хэрэгслийн урд хэсгээс татаж гаргаж байгаа, тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлж байгаа...” нөхцөл байдал бичигдсэн...” хэсгээр,

С. осолд орсон талаар мэдүүлсэн гэрч Г.ын “...C. нь миний нөхөр байгаа юм. ...би шинийн гуравны өдөр буюу 0 оны 0 дугаар сарын 1-ны өдөр манай нөхөр осолд орсон талаар мэдээд аймгийн төвд ирсэн. Намайг аймгийн төвд ирэх үед манай нөхөр осолд орж нас барсан байсан...” гэсэн мэдүүлгээр,

Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохирогчийг мөргөснийг харснаа талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Г.ын  “...Тухайн өдрийн орой би нөхрийнхөө хамт... орой 1 цагийн үед ногоон хашааны зам дагуу байх “” нэртэй дэлгүүр орчхоод   ...“” дэлгүүрээс цааш хөдлөөд явж байтал зам дээр гэнэт хүн гараад ирсэн. Тэгээд тухайн хүнийг мөргөчихсөн. Тэгээд манай нөхөр машинаас буугаад тухайн хүнийг ухаангүй байна түргэн дуудъя гэж хэлсэн. Тухайн үед миний утас унтарчихсан манай нөхөр охиндоо утсаа үлдээсэн байсан учраас бид хоёрт утас байхгүй байсан... Манай нөхөр Д.******* жолоодож байсан. ...Тухайн үед 0-50 км цагийн хурдтай явж байсан байх...” гэсэн мэдүүлгээр,

 Осол гарсан  дуудлага хүлээн авсан  талаар  мэдүүлсэн гэрч Н.ын “...Би тухайн үед Цагдаагийн газрын даргын батлагдсан хуваарь томилгооны дагуу мэдээлэл хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэж байсан. ...Тухайн үед эхлээд 9959998 дугаарын утсаар “******* сургуулийн урд замд хүн машинд мөргүүлсэн байна” гэсэн дуудлага мэдээллийг өгсөн. Тэгээд дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд мэдэгдсэн бөгөөд гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг хөтлөхдөө тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх овогтой *******ын мэдээллийг бичиж тэмдэглэсэн. Тухайн үед 9959998 дугаарын утсаар анх дуудлага мэдээллийг өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  ...ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, маргах зүйл алга, дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт хүч байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Зам тээврийн ослын  улмаас хохирогч С.гийн амь нас хохирсон болох нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 0 оны дугаар сарын 11-ний өдрийн 000000 дугаартай “...Амь хохирогч С.гийн цогцост: Гэмтлийн улмаас үүссэн тархины хүнд гэмтэл, суурь яс, гавал ясны үйрч бяцарсан хугарал, их бага, тархины няцрал, их, бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт. Цээжний баруун 1-8-р хавирга, зүүн талын -5-р хавирга, баруун гарын богтос ясны хугарал, баруун чамархай хэсэг, баруун хөлийн тойгон дээр зулгаралт, хэвлийн урд хэсэгт цус хуралт гэмтэл учирсан байна. Амь хохирогч С.гийн цогцост: Гэмтлийн улмаас үүссэн тархины хүнд гэмтэл, суурь яс, гавал ясны үйрч бяцарсан хугарал, их бага, тархины няцрал, Их, бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт. Цээжний баруун 1-8-р хавирга, зүүн талын -5-р хавирга, баруун гарын богтос ясны хугарал, баруун чамархай хэсэг, баруун хөлийн тойгон дээр зулгаралт, хэвлийн урд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Нас барсны дараа гэмтэл учраагүй байна. Амь хохирогч С.гийн цогцост: Үүссэн гэмтлүүд нь авто машинд мөргүүлэх үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогч С.гийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч С. нь Авто ослын шалтгаант гэмтлийн улмаас үүссэн тархины хүнд гэмтэл, Их, бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал хэлбэрийн цус хуралт, цус харвалт, их, бага тархины няцрал, суурь яс, болон гавал ясны үйрч бяцарсан хугарлын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна...”  гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

 Тухайн үед  Д.*******  архи согтууруулах ундаа хэрэглээгүй, харин хохирогч хүнд зэргийн согтолттой байсан нь ШШЕГ-ын шинжээч Б.Жаргалдэлгэрийн 0 оны 0 дугаар сарын 6-ны өдрийн 171, тоот “согтолтын зэрэг тогтоох” тухай шинжилгээгээр амь хохирогч С.гийн цуснаас авсан шинжилгээгээр ,0 промилли спирт агууламж илэрсэн, цусан дахь ,0 промилл спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт, мөн өдрийн 17 тоот “согтолтын зэрэг тогтоох” тухай шинжилгээгээр 7- улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ургийн ын *******ын цуснаас авсан шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Шүүгдэгч Д.******* нь дээрх ослыг гаргасны  дараа осолд орсон хүнд анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг зориуд орхиж зугтаасан нь гэрч Г.ын “...Манай нөхөр Д.******* нь тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан. Тухайн үед манай нөхөр машинаас бууж тухайн хүнийг хараад ухаангүй байна гэж хэлээд намайг түргэн дуудаарай гэж хэлсэн. Тухайн үед миний утас унтарчихсан байсан учраас манай нөхөр ээжийн гэр ойрхон байсан учраас ээжийн гэрт очиж түргэн дуудахаар тухайн хүнийг орхиод явсан. Анхны тусламж үйлчилгээ үзүүлээгүй...” гэсэн мэдүүлгээр, Д.******* амь хохирогчийг машины доороос татаж гаргасны дараа цааш явсныг тэмдэглэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.     

            Шүүх эмнэлгийн болон бусад шинжээчийн дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид гаргасан байх тул хууль ёсны  үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

             “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн .1.6 дахь хэсэгт “...зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ...” гэж зааснаар шүүгдэгч Д.*******ын   тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ амь хохирогч С.г мөргөж амь насыг хохироосон үйлдлийг “зам тээврийн осол” гэж үзнэ.

            Д.******* нь харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд зүүн урд баруун урд их гэрлийн тохиргоо алдагдсан тээврийн жолоодож хэрэгслийг жолоодож явсан нь ******* аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн 0 оны 0 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Дээрх зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь  Замын хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлсэн гаргасан  Замын хөдөлгөөний дүрмийн дүгээр хавсралтын 5.-д заасан “...хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан...” тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж их гэрлийн тохиргоо алдагдсан тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1.-т заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг, 1.1-д заасан “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэснийг, 1.-т “ Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг 1.-т Жолооч хөдөлгөөнд саад аюул тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг зайлшгүй хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэснийг зөрчсөний улмаас буюу  тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам дээр байгаа хүнийг мөргөхгүй байх арга хэмжээг самбаачлан авч тээврийн хэрэгслийг зогсоож чадаагүйгээс болсон байна. Шүүгдэгч Д.******* нь замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж 0 оны 0 дугаар сарын 09-ний орой 1 цаг 1 минут орчимд  ******* аймгийн сумын Жинст багийн нутаг дэвсгэр, -ийн ******* сургуулийн урд талын хатуу хучилттай авто замд 7- улсын дугаартай тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ  замын зорчих хэсэгт   сууж байсан  С.г мөргөж дайрсан үйлдэл болон хохирогч нас барсан хор уршиг нь шууд шалтгаант холбоотой бөгөөд түүний энэ үйлдэл нь  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон”  гэмт хэргийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.******* зам тээврийн осолд орсон хүнд анхны тусламж үзүүлээгүй, осол гарсан газрыг орхиж явсан нь  Замын хөдөлгөөний дүрмийн .-д заасан “...зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх...” гэснийг,

Замын хөдөлгөөний дүрмийн .5.а-д заасан “...тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх...” гэснийг,

Замын хөдөлгөөний дүрмийн .5.б-д заасан “...осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн д биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх...” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн үндсэн шинжийг жолооч Эрүүгийн хуулийн 7.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж тодорхойлсон.

 

             Шүүгдэгч Д.******* нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэний дараа хэргийн газрын зориуд орхиж зугтаасан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Д.*******ыг авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Д.*******ын гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.*******ын сувилагч тэй, тангараг өргөсөн эмнэлгийн    тухайн осол болоход  эмнэлгийн тусламж  дуудах, анхны тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай...” гэж тайлбарлаж байгаа ч энэ   нь шүүгдэгчийн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй учир түүний шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй  гэж үзсэн болно.

                                         Хохирол тооцсон талаар:

Монгол Улсын Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаар  тогтоогдсон  зардлуудыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.гийн амь хохирсон, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  амь хохирогчийг оршуулахтай холбогдон  гарсан  зардал болон бусад зардалд  нийт 15,997,1  төгрөгийг шүүгдэгчээс  гаргуулахаар нэхэмжилжээ.

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  шүүх  хуралдаанд “ 0 оны 0 дугаар сарын *******-ний өдөр худалдан авсан   хүнсний ногоо  5,000 төгрөгийн зарлагын баримт,  Хүнсний эд зүйл худалдан авсан 1,*******0,000 төгрөгийн  зарлагын баримт,  НӨАТ-ын 0 оны 0 дугаар сарын *******-ний өдрийн   шатахууны 1*******,05 төгрөгийн,    шатахууны 101,119 төгрөгийн,  0 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн   замын татварын 1000 төгрөгийн,  Замын татварын 1000 төгрөгийн,  Замын татварын 1000 төгрөгийн,  Замын татварын 1000 төгрөгийн,  замын татварын 1000 төгрөгийн,  амын татварын 1000 төгрөгийн баримтууд,  0 оны 0 дугаар сарын 15-ны өдөр хүнсний эд зүйл  худалдан авсан 68,00 төгрөгийн,  0 оны 0 дугаар сарын *******-ний өдөр хүнсний эд зүйл   худалдан авсан  5,755,00 төгрөгийн, 1 6,000 төгрөгийн, дэлгүүрээс  хүнсний эд зүйл худалдан авсан 500 төгрөгийн,  ан дэлгүүрээс  хүнсний эд зүйл худалдан авсан   5,800 төгрөгийн,  *******,800 төгрөгийн,  0 оны 0 дугаар сарын 17-ны өдөр худалдан авсан шатахууны 10,0 төгрөгийн,  Бэлэн мөнгө гарган авсан 1,000,000 төгрөгийн,  Шатахууны ,100 төгрөгийн,   замын татварын 1000 төгрөгийн, шатахууны 56,587 төгрөгийн, шатахууны 6,551 төгрөгийн, замын татварын 1000 төгрөгийн,  Замын татварын 1000 төгрөгийн,  Замын татварын 1000 төгрөгийн,  замын татварын 1000 төгрөгийн,  шатахуун худалдан авсан 5,08 төгрөгийн,  05 оны 5 дугаар сарын 0-ны өдөр худалдан авсан шатахууны 17,500 төгрөгийн нийт 8 ширхэг буюу 9,577,6 төгрөгийн  баримт болон   0 хуудас цахим ны хуулбарууд  ирүүлсэн байна.

      Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгөн хэрэгт хавсаргуулсан нэхэмжлэлд холбогдох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэх, шүүгдэгчийн үйлдэлд шууд шалтгаант холбоотой гэм хорын зардлыг нотолж байгаа эсэхээс үл хамааран тухайн баримтад бичигдсэн зардлыг  тооцсон болно.

 Шүүгдэгч Д.*******  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******гийн   ны 5*******8696 тоот дансанд 0 оны 0 дугаар сарын -ны өдөр  6,500,000  төгрөгийг  шилжүүлсэн,  ******* аймгийн  сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах  ын дугаар гудамжны 0 тоот 9 мкв  авто машины   гараж, 7,75 мкв талбайтай  хувийн орон сууц, 78 мкв  өмчлөх газрыг  нийт ,000,000  төгрөгөөр   үнэлж тооцон  шилжүүлсэн болох нь  хэрэгт цугларсан  дансны хуулгаар болон үл хөдлөх хөрөнгө, газрыг шилжүүлсэн гэрчилгээ, кадастрын зураг болон тэдний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

   Иймд шүүгдэгч Д.*******ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт ,000,000+6,500,000=8,500,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн гэж үзэх үндэстэй байх тул  түүний шүүх хуралдаанд нэхэмжилсэн  амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал 15,997,1  төгрөгийг хасаж, шүүдэгч Д.*******ыг  оршуулахтай холбогдон гарсан зардал төлсөн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  С.******* нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн боловч шүүх иргэний  нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Учир нь: Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт  “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын аж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж зааснаар амь хохирогчийн гэр бүлийн гишүүн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж заасан ба Гэр бүлийн тухай хуулийн .1 дүгээр зүйлийн .1.-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж  хуульчилсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  С.******* нь төрсөн ах С.тай хамт амьдарч  байгаагүй болох нь  хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хохирочийн хууль ёсны төлөөөлөгч С.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 Амь хохирогч С. Г. нар нь хамтран амьдарч  байсан болох нь 05 оны 0 дугаар сарын 16-ны өдрийн ******* аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн хүсэлт болон гэрчээр мэдүүлсэн Г.ын  мэдүүлгээр  тогтоогдож байх тул Г. нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

                      .Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан  буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, мөн хуулийн 7.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 7.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасахаар хуульчилсан.

Дээрх зам тээврийн осол гарах үед хохирогч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон, мөн замын хөдөлгөөнд саад учруулж замын голд сууж байсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “...явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэснийг,

 

Замын хөдөлгөөний дүрмийн 5.1.А-д заасан “... үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно...” гэснийг,

 

            Замын хөдөлгөөний дүрмийн 5.1.Б-д заасан “...аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно...” зэрэг явган зорчигчийн үүргийг биелүүлээгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах нь зүйтэй байна.

             Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  06  /зургаа/ жилийн хугацаагаар хасаж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.*******ын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид /дөрөв/ сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн тус бүр ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар /гурав/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 7.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан /дөрөв/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн жил сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн суманд оршин суух хаягтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******ыг  жил сарын  хугацаагаар ******* аймгийн    сумаас, гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Д.******* нь дээрх тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг жил сарын  хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

            Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .******* дүгээр зүйлийн 1,  6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1., 1.5, 1.7, 6.8 дугаар зүйлийн  , 5 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн , дэх хэсэг, 6.1 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан  буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн 7.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан  буюу энэ хуулийн 7.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар оногдуулсан /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг   жил сарын хугацаагаар тогтоосугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.*******ыг  ******* аймгийн  сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг жил сарын хугацаагаар гадагш гарахыг  хориглож, шүүгдэгчид тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг жил сарын хугацаагаар хүлээлгэсүгэй. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэг зааснаар  шүүгдэгч Д.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелээгүй бол   ялтны зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн хугацааны  нэг хоногийг   хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  түүнд мэдэгдсүгэй.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  СД бичлэгийг хэрэгт хавсаргаж 8 ширхэг хагархай автомашины гуферийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Амь хохирогчийн гэр бүлийн гишүүн сэтгэцэд учирсан нөхөн төлбөр  болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10.Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

           11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Н.ДЭЛГЭРМАА