| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2017/00362/И |
| Дугаар | 103/ШШ2017/00402 |
| Огноо | 2017-10-11 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2017/00402
20*******7 *******0 ************** *******03/ШШ20*******7/00402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************* онд *******-******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, холбогдох татварын өр *******.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 8 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д., Т., хариуцагч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П. нь ******* дүүргийн 5 дугаар хороо, тоотод байрлах 75.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3,6 дугаар зүйлд тус тус заасны дагуу жилийн 450.000 төгрөгийн татвар ногдуулдаг. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт иргэн нь жил бүрийн 2 дугаар сарын *******5-ны дотор татвараа төлөхөөр хуульчилсан байдаг. Гэтэл П. нь татварын өр *******.050.000 төгрөгийг төлөхгүй гэсэн хариу өгч байгаа тул шүүхэд нэхэмжлэл гарган уг татварын өрийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч нь үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бөгөөд газарт уг үл хөдлөх эд хөрөнгөө 75 сая төгрөгөөр үнэлж бүртгүүлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.******* дэх хэсэгт газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно гэсэн байдаг. Энэ дагуу байгууллагад бүртгүүлсэн үнийн дүн нь 75 сая төгрөг байгаа учраас татвар ногдуулах үнэлгээг 75 сая төгрөгөөс тооцож, албан татвар ногдуулсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь 20*******5 онд байгууллагад бүртгэгдсэн байдаг. ******* ерөнхий хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг иргэн өмчилж, эзэмшиж авснаас хойш 20 хоногийн дотор татварын албанд бүртгүүлж татвараа төлөх ёстой байтал бүртгүүлэлгүй, 20*******5 оны 08 сард үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлсэн боловч татварын албанд бүртгүүлээгүй байсныг татварын алба 20*******6 онд илрүүлж, 20*******5 оны 0******* сараас *******2 сар хүртэл *******50.000 төгрөг, 20*******6 оны татвар 450.000 төгрөг, 20*******7 оны татвар 450.000 төгрөг, нийт *******.050.000 төгрөгийн татвар ногдуулахаар болсон байгаа. Үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах үнэлгээний хувьд 0******* сарын *******5-ны байдлаар ямар үнэлгээтэй байсан тэр үнэлгээгээр нь тооцоод татвар ногдуулж, 02 сарын *******5-ны дотор иргэн уг татварыг нэг удаа хуваахгүйгээр бүтнээр төлөх ёстой боловч одоог хүртэл татвар төлөгдөөгүй байгаа, үүнийг татварын албаны зүгээс төлөхийг шаардахад төлөхгүй, төлөх боломжгүй гэсэн хариуг өгч байсан учраас татварын алба мэдэгдэх хуудсаа гардуулж, татварын өр барагдуулах арга хэмжээнийхээ дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагчийн албан бус үнэлгээ гэж яриад байгааг бид ойлгохгүй байна. Анхан шатны шүүхэд хариуцагч тайлбар гаргахдаа тухайн үед үр дагаврыг нь мэдэхгүйгээр банкны барьцаанд тавих зорилготойгоор 75 сая төгрөг гэж өргөдөл гаргасан граж маань - ХХК-ийн үнэлгээгээр *******3 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэж бичиж өгсөн байдаг гэвч эхний үнэлгээ нь үл хөдлөх эд хөрөнгийн байгууллагад бүртгэгдсэн үнэлгээгээр үнэлж байгаа. Бид үл хөдлөх байгууллагад үнэлгээгээ өөрчлүүлээд ирэхэд татвар ногдуулах үнэлгээг өөрчлөх боломжтой. Бодит үнэлгээ юу, бодит бус үнэлгээ юу гэдгийг бид хөрөнгийн үнэлгээ хийдэг эрх бүхий байгууллага биш учраас байгууллага дээр албан ёсны үнэлгээнээс тооцож татвар ногдуулсан гэв.
Хариуцагч П. шүүхэд болон хуралдаанд өгсөн тайлбартаа: Би ******* дүүргийн 5 дугаар хороо, задгайн тоотод байрлах ************** м.кв талбайтай ******* давхар авто машины гражийг 20*******5 онд барьж, мөн ондоо улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн үед банкнаас зээл авах гэхэд барьж байгаа гражаа улсын гэрчилгээтэй болгож байж зээлийн барьцаанд тавьж болно гэсэн. Бид барьцааны хөрөнгө болох гражаа өндөр үнэлгээтэй харагдуулах зорилгоор улсын бүртгэлд өргөдөл гаргахдаа үнэлгээг нь 75 сая төгрөгөөр бичсэн юм. Энэ нь зах зээлийн үнээс харьцангуй өндөр үнэ байсан. Үнэндээ граж *******0 хүрэхгүй сая төгрөгөөр баригдсан боловч даатгалын байгууллага *******0 гаруй сая төгрөгөөр үнэлж даатгасан бодитой үнэлгээ гаргуулахын тулд бид эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд *******3 сая төгрөгийн үнэлгээтэй гэсэн хариу гарсан. Анх үл хөдлөх эд хөрөнгийн байгууллагад хөрөнгөө бүртгүүлэх зорилгоор өргөдөл гаргахдаа үнэлгээг өөрийн дураар тавихад ямар нэгэн үр дагавар бий эсэхийг ажилтнаас асуухад гэрчилгээнд таны бичсэн үнэ тавигдахгүй учир хамаагүй гэж хэлсэн. Тиймээс өөрийн дураар албан бус үнэлгээ тогтоосон, хэрвээ татварын албанаас татвар тогтоох байсан бол би ийм өндөр үнэлэхгүй байсан. Би энэ албан татварыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, яагаад гэвэл би өөрийн үл хөдлөх хөрөнгөө 75 сая төгрөгөөр үнэлүүлээгүй, зөвхөн өргөдөл бичиж өгсөн болохоор дээрх үнэлгээг албан ёсны үнэлгээ гэж үзэхгүй байна. ******* алба надад таны 75 сая төгрөгөөс татвар авах гэж байна, үүнийг хүлээн зөвшөөрч байна уу гэж асуугаагүй, мөн албан бус үнэлгээнээс татвар авах гэж байгаа болохоор би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, тэгээд ч бодитой бус үнэлгээ, тийм болохоор би өөрийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн байгаа гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан ******* тооцооллын жагсаалт, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, Нийслэлийн ******* дүүргийн хэлтсийн 20*******7 оны 08 сарын 22-ны өдрийн 404 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч П.ээс татварын өр *******.050.000 төгрөг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч П. нь хэлтэс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр үнэлгээ бичигдэхгүй гэхээр нь өндөр үнэ бичиж өргөдөл гаргасан албан бус үнэлгээнд татвар ногдуулсан учир нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хариуцагч нь ******* дүүргийн хэлтэст ******* дүүргийн 5 дугаар хороонд байрлах авто машины зориулалттай эрхийн улсын Ү-220800 дугаар бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг 20*******5 онд 75 сая төгрөгөөр үнэлж бүртгүүлсэн болох нь Нийслэлийн ******* дүүргийн хэлтсийн 20*******7 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 404 дугаар албан бичигт .., иргэн П. уг үл хөдлөх эд хөрөнгийг 20*******5 онд 75 сая төгрөгөөр үнэлж бүртгүүлсэн байна гэсэн баримтаар тогтоогдож байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.******* дэх хэсэгт газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно гэж заасны дагуу ******* дүүргийн ******* хэлтэс нь П.ийн үл хөдлөх эд хөрөнгийг түүний бүртгэлд бүртгүүлсэн үнийн дүн 75 сая төгрөгийн 0.6 хувиар тооцож 20*******5 оны ******* сараас *******2 сар хүртэл *******50.000 төгрөг, 20*******6 онд 450.000 төгрөг, 20*******7 онд 450.000 төгрөг нийт *******.050.000 төгрөгийн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч байгууллага нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2 дугаар сарын *******5-ны дотор нэг удаа төлнө гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагчаас татварын өр төлбөрөө шаардах эрх үүсжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах хуулийн шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Монгол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
*******. ******* ерөнхий хуулийн *******8 дугаар зүйлийн *******8,*******,*******, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгүүдэд зааснаар ээс татварын өр *******.050.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэст олгосугай.
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* хэлтэс нь тэмдэгтийн хураамж 2*******.780 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.2, *********************.4, *********************.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ