Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2017/00044/И |
Дугаар | 129/ШШ2017/00101 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 129/ШШ2017/00101
2017 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 129/ШШ2017/00101 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хасбанкны Архангай аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1961 онд төрсөн, “Нуурын толгой” ХХК-ий захирал ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1-р баг, Цагаан давааны 04-01 тоотод оршин суух Б овгийн С.А
Хариуцагч: 1964 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1-р баг, Цагаан давааны 04-01 тоотод оршин суух И овгийн О.Т нарт холбогдох
34.898.615 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Х, хариуцагч С.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хасбанкны Архангай аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч С.А, О.Т нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу 2016 оны 10 сарын 5-нд бизнесийн зээл хийх ёстой байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлэхгүй 92 хоног хугацаа хэтрүүлж байгаа тул үндсэн зээл 31.829.229 төгрөг, зээлийн хүү 2.646.448 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 397.438 төгрөг, нийт 34.873.115 төгрөг, манай банктай байгуулсан зээлийн гэрээ болон бусад бичиг баримтыг шүүхэд баримтаар өгөхөд нотариатаар гэрчлүүлсний хөлс 25.500 төгрөг, нийт 34.898.615 төгрөгийг С.А, О.Т нараас гаргуулж өгнө үү. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 4-р гудамжны 1 тоотод байрлах хашаа, байшин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 4-р гудамжны 1 тоот өмчлөх эрхийн газар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 4-р гудамжны 2 тоотод байршилтай хашаа байшин, Цагаан давааны 4-р гудамжны 2 тоот өмчлөх эрхийн газар, Цагаан давааны 4-р гудамжны 1а тоот өмчлөх эрхийн газар, Эрдэнэбулган сумын 5-р баг Нисэхийн 5-р гудамжны 9 тоот өмчлөх эрхийн газар зэрэг барьцааны хөрөнгүүдээр гаргуулах шүүхэд гаргаж байна гэжээ.
Хариуцагч О.Т, С.А шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч С.А, О.Т нар нь Хас банктай 5001160385 /1140018696/ тоот гэрээ байгуулж 30.000.000 /гучин сая/ төгрөг авсан нь үнэн. 2014 оны 6 сарын 20-нд зээл авснаас хойш 2016 оны 7 сарын 20-ныг дуустал хугацаанд сард дунджаар 645.000-670.000 төгрөгийн хүүг төлж тус банкинд нийт /16.257.000-17.000.000/ төгрөгийн хүү төлсөн. Одоо дахин нэхэмжлэлд хүү, торгууль тооцож миний авсан 30 сая төгрөг 34.898.615 болсон. Ингээд нийт хүүнд 20 гаруй сая төгрөг төлж байна. Би энэ 30 сая төгрөгөөр наймаа хийж ашиг олоогүй. Төр засгийн бодлогын дагуу концессийн гэрээгээр Улаанбаатар хотын захын дүүргүүдэд 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга барихаар 10 компани өөр өөрийн хөрөнгөөр 30 хувийг гүйцэтгэж /250.000.000/ сая төгрөгөөр суурийн ажил гүйцэтгэсэн. Төр засгийн тогтворгүй байдлаас болж гадны хөрөнгө оруулалт зогссоноос бид өрөнд орсон. 2017 онд төр засаг шинэчлэгдэж бүх зүйл төр засгийн түвшинд шинэчлэгдэж энэ оны 5-6 сард гадны хөрөнгө оруулалт орж, ажил үргэлжүүлэхээр төрийн засгийн түвшинд шийдэгдэж байгаа учраас Хас банкны нэхэмжлэлийн дагуу төлөх 34.898.615 төгрөгийг 5-6 сарын хооронд төлөх боломжтой байгаа тул төлөх хугацааг хойшлуулж өгнө үү. Өвлийн хүйтэнд орох оронгүй болох хэцүү байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Т, С.А нар нь “Хас банк”-тай 2014 оны 06 сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, 30000000 төгрөгийн бизнесийн зээлийг 365 хоногт 25,20 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэл 0,2 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан болно. Хариуцагч С.А, О.Т нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу 2016 оны 10 сарын 05-ны өдөр зээлээ хийх ёстой байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй хугацаа хэтрүүлж байгаа тул үндсэн зээл 31.829.229 төгрөг, зээлийн хүү 2.646.448 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 397.438 төгрөг, нотариатын зардал 25.500 нийт 34.898.615 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээний үүргийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 4-1 тоотод байрлах хашаа, байшин, Цагаан давааны 4-1 тоот өмчлөх эрхийн газар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 4-2 тоотод байрлах хашаа байшин, Цагаан давааны 4-2 тоот өмчлөх эрхийн газар, Цагаан давааны 4-1а тоот өмчлөх эрхийн газар, 5-р баг Нисэхийн 5-9 тоот өмчлөх эрхийн газар мөн С.А-н өөрийнх нь Нуурын толгой ХХК-ий нэр дээр байдаг HYUANDAI GRACE маркийн автомашин, зээлийн барьцаанд тавьсан үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд зэрэг барьцааны хөрөнгүүдээр гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Хариуцагч барьцаа хөрөнгийн 30 хувьтай тэнцэх зээл өгсөн гэж ярьж байна. Манай байгууллага тухайн хөрөнгийг зах зээлийн жишиг үнэлгээгээр үнэлж 70 хувьд нь зээл өгдөг. Барьцаа хөрөнгийн 30 хувьд нь бус 70 хувьд нь зээл олгосон. Хариуцагч өөрөө буруу ойлгож байна. Тухайн барьцаа хөрөнгийн үнэлгээг хариуцагч хүлээн зөвшөөрч зээл авсан. Шугамын зээл нь тухайн харилцагч зээлийн ашиглалтаас хамааран хүүгээ төлж байгаад хугацааны эцэст анх авсан зээлээ хааж барагдуулдаг зээл байгаа. Өөрөөр хэлбэл 30.000.000 төгрөгийг харилцагч аваад сар болгон ашиглалтаас хамааруулан хүүгээ төлдөг. 24 сарын дараа авсан зээлээ хийдэг гэрээ юм. Шугамын зээлийн гэрээ нь 2016 оны 07 сарын 05-ны өдөр дууссан. Гэрээний хугацаа дуусахад зээлээ төл гэж шаардлага тавьсан боловч “Барилгын ажил хүлээгдэж байна, хугацаа олгооч” гэсний дагуу уг зээлийг бизнесийн зээл рүү үндсэн зээл 31000000 төгрөгөөр шилжүүлж 10 сарын 05-ны өдрийг хүртэл хүлээсэн ч төлөөгүй гэв.
Хариуцагч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкны нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. 24 сарын хугацаатай шугамын зээл авч 25 сарын хугацаанд сар тутам 650000-670000 төгрөгийн хүү төлж, нийт 16400000 гаруй төгрөг төлсөн. 8 сараас 10 сарын хүүг үндсэн зээл зээл дээр нэмж тооцон нэхэмжлэл гаргасан байна. Мөн 11, 12, 01 сарын хүүгийн алданги гээд 92 хоногийн алданги 2.600.000 гаруй төгрөгийг нэмж нэхэмжилсэн байсан. Энэ болгоныг би төлөхийг зөвшөөрч байгаа. Анх зээл авахад миний бүх хөрөнгийг үнэлээд түүний 30 хувьтай тэнцэх хэмжээний зээл өгсөн учир бүх хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй. Ийм учраас барьцаа хөрөнгөөр бус мөнгөөр зээлээ төлж барагдуулах хүсэлттэй байна. Зээл төлөх 2 сарын хугацаа олгохыг хүсч байна. Миний хоёр хашаа байшин тухайн зээлийг дарахад хангалттай хүрэхээр байтал миний бусад бүх хөрөнгүүдийг авна гэж байгаа учир зөвшөөрөхгүй. Мөн хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хямд үнэлсэн гэж үзэж байна. Барьцаанд миний 2 хашаа байшин, хүүхдүүдийн минь мөн хашаа байшин байгаа. Миний өөрийн хоёр хашаа, байшинг зарахад л зээлийн гэрээний төлбөрийг барагдуулах боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Архангай аймаг дахь салбар нь хариуцагч С.А, О.Т нарт холбогдуулж үндсэн зээл 31.829.229 төгрөг, зээлийн хүү 2.646.448 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 397.438 төгрөг, нотариатын зардалд 25.500 төгрөг, нийт 34.898.615 төгрөг гаргуулахаар, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хас банкны Архангай аймаг дахь салбараас С.А, О.Т нар нь 30.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй зээлж, 2014 оны 06 сарын 20-ны өдөр 5001160385 тоот зээлийн шугамын гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд тэдний байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 167 дугаар зүйлийн 167.1-д заасантай нийцэж байх ба хариуцагч тал зээлийн гэрээ байгуулсан болон зээл шилжүүлэн авсантай маргахгүй байна.
Нэхэмжлэгч Хас банк, хариуцагч С.А, О.Т нар байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн хүү жилийн 25.20 хувь /гэрээний 1.1/, нэмэгдүүлсэн хүү нь хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна /гэрээний 4.1/ гэж тохиролцжээ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 сарын 20-ны өдөр дуусгавар болох нь 5001160385 тоот гэрээний 1.1-д зааснаар болон зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтаар тогтоогдож байх ба гэрээ дуусгавар болж зээлдэгч нар гэрээний үүргийг биелүүлээгүй үйл баримт болон зээлийн гэрээний үүрэг 34.873.115 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч нар тус тус маргахгүй байна.
Гэрээний 1.6-д “гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан ба хариуцагч С.Адъяажаргал, О.Тамир нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар Хас банкны Архангай аймаг дахь салбар нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр хариуцагч нараас шаардах эрхтэй байна. Мөн Хас банк нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтыг наториатчаар гэрчлүүлж шүүхэд гаргаж өгсөн байх тул наториатчид төлсөн төлбөр 25.500 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хас банк хариуцагч С.А, О.Т нарт зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 4-р гудамжны 1 тоотод байрлах хашаа, байшин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 4-р гудамжны 1 тоот өмчлөх эрхийн газар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 4-р гудамжны 2 тоотод байршилтай хашаа байшин, Цагаан давааны 4-р гудамжны 2 тоот өмчлөх эрхийн газар, Цагаан давааны 4-р гудамжны 1а тоот өмчлөх эрхийн газар, Эрдэнэбулган сумын 5-р баг Нисэхийн 5-р гудамжны 9 тоот өмчлөх эрхийн газар мөн HYUANDAI GRACE маркийн автомашин, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг тус тус барьцаалсан бөгөөд С.Адъяажаргал, О.Тамир нар гэрээний үүрэг 34.898.615 төгрөгийг Хас банкинд төлөх үүргээ гүйцэтгэхгүй тохиолдолд барьцааны зүйл болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 4-р гудамжны 1 тоотод байрлах хашаа, байшин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 4-р гудамжны 1 тоот өмчлөх эрхийн газар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 4-р гудамжны 2 тоотод байршилтай хашаа байшин, Цагаан давааны 4-р гудамжны 2 тоот өмчлөх эрхийн газар, Цагаан давааны 4-р гудамжны 1а тоот өмчлөх эрхийн газар, Эрдэнэбулган сумын 5-р баг Нисэхийн 5-р гудамжны 9 тоот өмчлөх эрхийн газрыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар, HYUANDAI GRACE маркийн автомашин, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч С.А, О.Т нараас 34.898.615 /гучин дөрвөн сая найман зуун ерэн найман мянга зургаан зуун арван тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Архангай аймаг дахь салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Архангай аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.443 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч С.А, О.Т нараас 332.443 төгрөг гаргуулж Хас банкны Архангай аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дүгээр зүйлийн 175.1-д зааснаар С.А, О.Т нар гэрээний үүрэг 34.898.615 төгрөг Хас банкинд төлөх үүргээ гүйцэтгэхгүй тохиолдолд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 04-р гудамжны 01 тоотод байрлах хашаа байшин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 04-р гудамжны 01 тоот өмчлөх эрхийн газар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 04-р гудамжны 02 тоотод байршилтай хашаа байшин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 04-р гудамжны 02 тоот өмчлөх эрхийн газар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 04-р гудамжны 01а тоот өмчлөх эрхийн газар, Эрдэнэбулган сумын 5-р баг Нисэхийн 05-р гудамжны 09 тоот өмчлөх эрхийн газар мөн HYUANDAI GRACE маркийн автомашин, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА