Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/258

 

 

 2025       05         20                                          2025/ШЦТ/258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Э.Г,

шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Ч.Н-д холбогдох эрүүгийн 2525000000143 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймаг Эрдэнэ суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ****** аймаг ******* сум ****** баг ****а тоотод оршин суух, урьд;

Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 65-А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 5 жил хорих ялаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сар хорих ялаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 5 сар хорих ялаар,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 696 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

И овогт Ч-ын Н /РД; **********/,

 

Шүүгдэгч Ч.Н нь;

2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг ****** *-* тоот хохирогч Ш.Б-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга хоёр  ширхэг, хурган дотортой дээл, дээлийн торго 35м, дээлийн даавуу 4м, дунд гарын халтар манан хөөрөг, монетон гинж, бүтээлэг, орны углаа даавуу, цүнх, мөнгөн гинж хоёр ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4.685.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ч.Н “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Ш.Б-ийн “...2025 оны 2 дугаар сарын 23-ны өглөө 11.00 цагийн үед ****** баг ****** *-* тоот хорооллын байшингаа эргэж очиход байшингийн хоёр цонх онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллагын алба хаагч нар ирээд үзлэг хийсний дараа орж гэрийнхээ эд зүйлсийг үзэхэд шүүгээ, авдар зэргийг онгойлгож доторх эд зүйлсийг гаргаж хаясан байсан, алга болсон эд зүйлсийг шалгахад дээлийн торго 7 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, монетон гинж, мөнгөн аяга, бурханы урд байсан бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Ч.Н-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр билүү өдрөө сайн санахгүй байна, Эрдэнэтэд 14.00 цагийн үед жижиг тэргээр ирээд дүү Гэрэлээгийнд хоноод маргааш нь 10.00 цагийн үед хорооллын эцэст Цагаанчулуут багаас оршин суугаа газрын тодорхойлолт авсан. Тэнд байхдаа Г-тай холбогдоод...уулзаж юм ярьж байгаад “төв рүү уруудна” гэхээр нь машинд нь дайгдаж явж байгаад Их залуу багийн самбарын харалдаа буугаад Уртын гол баг руу орж гудмаар явж байгаад мансардтай 2 давхар байшин эзэнгүй байхаар нь баруун талын цонхыг нь түлхэж ороход унтлагын өрөө байсан, тэр өрөөнөөс монетон гинж, мөнгөн гинж аваад том өрөөнөөс торго, мөнгөн аяга, бэлнээр 30.000 төгрөг авсан, тамбар руу гарч дээл, орны бүтээлэг, углаа даавуу, цүнх зэргийг авсан, хөөрөг цүнхэн дотор байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33, 59-60 дахь тал/,

“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ОРХ-911768 дугаартай;дунд гарын мөнгөн аяга 2ш 700.000 төгрөг, хурган дотортой эрэгтэй дээл 800.000 төгрөг, дээлийн торго 35м 1.575.000 төгрөг, дээлийн даавуу 4м 160.000 төгрөг, дунд гарын халтан манан хөөрөг 250.000 төгрөг, монетон гинж 3.8гр 950.000 төгрөг, бүтээлэг /шинэ/ 50.000 төгрөг, орны углаа даавуу 80.000 төгрөг, цүнх 20.000 төгрөг, гинж 2ш 100.000 төгрөг, нийт 4.685.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-39 дэх тал/,

хохирогч Ш.Б-ийн гаргасан “...Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг ****** *-* тоотод хулгай орсон.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг ****** *-* тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-10, 13-17 дахь тал/,

хохирогч Ш.Б эд зүйлийн үнэлгээ хийлгэхдээ 100.000 төгрөгийн хөлс төлсөн баримт /хавтаст хэргийн 34 дэх тал/,

шүүгдэгч Ч.Н-ийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 132 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

хохирогчоос болон Ч.Н-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ч.Н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогч Ш.Б-ийн “...гэрийнхээ эд зүйлсийг үзэхэд шүүгээ, авдар зэрэг эд зүйлсийг онгойлгож доторх эд зүйлсийг гаргаж хаясан байсан, алга болсон эд зүйлсийг шалгахад дээлийн торго 7 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, монетон гинж, мөнгөн аяга, бурханы урд байсан бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон.” гэх,

Ч.Н-ийн өгсөн “...Их залуу багийн самбарын харалдаа буугаад Уртын гол баг руу орж гудмаар явж байгаад мансардтай 2 давхар байшин эзэнгүй байхаар нь баруун талын цонхыг нь түлхэж ороход унтлагын өрөө байсан, тэр өрөөнөөс монетон гинж, мөнгөн гинж аваад том өрөөнөөс торго, мөнгөн аяга, бэлнээр 30.000 төгрөг авсан, тамбар руу гарч дээл, орны бүтээлэг, углаа даавуу, цүнх зэргийг авсан, хөөрөг цүнхэн дотор байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ОРХ-911768 дугаартай;дунд гарын мөнгөн аяга 2ш 700.000 төгрөг, хурган дотортой эрэгтэй дээл 800.000 төгрөг, дээлийн торго 35м 1.575.000 төгрөг, дээлийн даавуу 4м 160.000 төгрөг, дунд гарын халтан манан хөөрөг 250.000 төгрөг, монетон гинж 3.8гр 950.000 төгрөг, бүтээлэг /шинэ/ 50.000 төгрөг, орны углаа даавуу 80.000 төгрөг, цүнх 20.000 төгрөг, гинж 2ш 100.000 төгрөг, нийт 4.685.000 төгрөг” гэсэн дүгнэлт,

хохирогч Ш.Б-ийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг ****** *-* тоотод хулгай орсон.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг ****** *-* тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Ч.Н хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Ням-Эрдэнийн үйлдэл “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч Ч.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Ч.Н-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх тэднийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ч.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх шүүгдэгч Ч.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдлууд, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,

эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жил хорих ял оногдуулах.” гэсэн саналыг тус тус харгалзан,

“эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

түүний 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ч.Н-ийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Б-д 4.685.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ОРХ-911768 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь эд зүйлийн үнэлгээ хийлгэхдээ 100.000 төгрөгийн хөлс төлсөн баримтыг хавтаст хэргийн 34 дэх талд хавсаргуулсан байх тул шүүгдэгч нь 4.785.000 төгрөгийг хохирогч Б.Б-д нөхөн төлөх үүрэгтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн төмөр хийцтэй нэг ширхэг цагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Н-д буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч И овогт Ч-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Ч.Н-ийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-ийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Н-с 4.785.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн төмөр хийцтэй нэг ширхэг цагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Н-д буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э