| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0081/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Хохирогч *******, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 20******* оны ******* дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч ажилтай, ам бүл , эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй овогт РД:/ЗД99**************14/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангай” зоогийн газрын хажууд байх гэрт байхдаа *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний зүүн хацрыг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн хацарт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байгаа” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай бүлгийн дарга өнгөрч байхад залгасан. Найз хамт очиж авсан. Гэрт нь ороод даргын хажууд суусан. Ам зөрөөд бүлгийн даргатай гартал араас татах шиг болсон. Гэтэл цус гарсан байхаар нь цааш яваад хамт явж эмнэлэг орж оёо тавиулсан. ******* бүлгийн даргатай хамт ирж уулзсан” гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутагт найз , нарын хамт 2 шил 0.75 литрийн "Соёлт " нэртэй архи хувааж уусан. Мөн айраг давхар уусан байсан болохоор нилээн согтсон юм. Тэгээд шөнийн 0 цагийн орчимдын ажлынх нь хүн болох бид нар дээр ирсэн. Тэгээд орж ирэхдээ согтуу байсан, орж ирээд миний өөдөөс томрох гээд байхаар нь ийг аваад гэрээс гадагшаа гарсан. Тэгээд би тухайн үед нь мах идээд сууж байсан болохоор нарын араас нь гарахдаа мах идэж байсан хутгаа бариад гарчихсан юм. Тэгээд гэрийн гадаа гарахад нь, нар хоорондоо муудалцаад заамдалцсан байх шиг байхаар би голоор нь салгах гэж орсон юм. Тэгээд тэр хоёрыг салгачхаад гэрт ороод байж байтал руу нэг хүн яриад ийн нүүрийг зүсчихсэн байна шүү дээ хүрээд ир гэхээр нь бид хоёр сумын эмнэлэг дээр очиход хацрынхаа зүүн хэсэгт оёо тавиулаад хэвтэж байсан. Тэгээд би ийг зүсчихсэн байна гэдгээ мэдээд очоод уучлалт гуйх гээд ортол намайг нүүр рүү цохиод авсан. Би гараад гэр рүүгээ явсан. Би ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* оны ******* сарын *******-нд Дундговь аймгийн ******* суманд төрсөн. Эхээс ганцаараа айлын ганц хүү. Улаанбаатар хот Баянгол дүүргийн 28-р сургуульд 2007-2015 он хүртэл суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшээд 2015-2017 он хүртэл Дундговь аймгийн ******* сумын сургуульд 2 жил суралцаад бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд 2018-2019 онд Өмнөговь аймгийн 167-р цэргийн ангид алба хаасан. Цэргээс халагдаад хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан. Одоо Дундговь аймгийн Хулд сумын 1-р багийн нутаг "Хангай" зоог гэх газрыг аав ээжийн хамт ажиллуулж хамт амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******/
Хохирогч *******ийн “... 2024 оны 10 сарын 18-наас 19-нд шилжих шөнө намайг гэртээ байхад манай бүлгийн дарга Хангай зоог дээрээс ирээд авчих гэхээр нь найз Э. хамтаар очсон. Би даргын байсан Хангай зоогийн хажуу гэрт ороод даргыг явах уу гээд хажууд нь очиж суутал ******* намайг яаж суугаад байгаа юм бэ? гээд агсрах шинжтэй болохоор нь түрүүлж гараад, даргыг араас гарч ирэхээр нь хамт зогсож байтал ******* гэнэт гарч ирэн миний хүзүүн дээрээс зүүн гараараа татаад, баруун гараараа хутгаар зүссэн. Би тэр газраас зугтаахад ******* миний араас хөөхөд нь манай дарга барьж аваад хоцорсон. Би жаахан зайнд гараад хамт явсан Энх-Амгаланг дуудан, манай ажлын жолооч Г.Болдбаяр ахыг аваад сумын эрүүл мэндийн төв дээр очиж анхан шатны тусламж авсан. Маргааш өглөө нь аймгийн яаралтай тусламж дээр үзүүлээд цагдаад мэдэгдсэн. миний зүүн хацарт хутгаар зүссэн. Сэтгэцэд учирсан хохирол тогтоолгоно. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/ Хохирогч *******ийн дахин өгсөн: “Би 2024 оны 10 сарын 18-ны өдөр нүүрэндээ хутгаар зүсүүлж арван хоёр оёдол тавиулсан. Үүнээс үүдэн санхүү болон сэтгэцийн эрүүл мэндээрээ хохирч, насан туршийн арилшгүй сорвитой болсондоо харамсалтай байна. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 155/
Гэрч Б. “... Би 2024 оны 10 сарын 18-наас 19-нд шилжих шөнө , хоёртой ийн гэрт мах идээд айраг ууж байгаад “Соёлт” нэртэй 0.75 литрийн савлагаатай 2 шил архи хувааж уучхаад гэртээ *******ээр хүргүүлэх гэж дуудсан. орж ирээд миний хажууд сууж байгаад тай муудалцах гээд байхаар нь би авч гараад гадаа зогсож байтал гэрээс гарч ирээд ийн нүүрэн тус газар хутгаар зүссэн. Би г хорьж байх зуур ирсэн машинтайгаа явсан. Удалгүй утсаар эмнэлэг дээр ирсэн байна нүүр нь зүсэгдсэн байна гэхээр нь тай хамт эмнэлэг дээр очсон. Сумын эмнэлгийн хүлээн авах өрөөнд дусал хийлгэж байхад гаднаас орж ирээд юм ярьсан. Тэгтэл босоод гийн нүүрэн тус газар нь гараараа нэг цохисон. Тэнд байсан хүмүүс хориод болиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн *******-26/
Гэрч : “Намайг 2024 оны 10 сарын 18-наас 19-нд шилжих шөнө 0 цагийн үед гэртээ амарч байхад сувилагч өөрийн 886454 дугаарын утсаар эмнэлэгт нүүрэндээ хутгалуулсан хүн ирлээ оёдол тавих юм байна гэж хэлэхээр нь очсон. Намайг очиход нэг залуутай байсан. Би ийн зүүн хацарт 10-1 оёдол тавьсан. ийг оёдол тавиулчхаад орон дээр хэвтэж байхад гаднаас орж ирсэн. Тэгтэл чи намайг ямар болгосноо харж байна уу, чамд таалагдаж байна уу гэхэд нөгөөх нь инээсэн чинь уурлаад зодолдсон. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-0/
Гэрч Б.гийн “2024 оны 10 сарын 18-наас 19-нд шилжих шөнө ажил дээр жижүүртэй байхад 0 цаг 16 минутын үед нүүрээ шар алчуур шиг юмаар дарчихсан, хутгаар зүсүүлчихлээ үзүүлмээр байна гээд залуугийн хамт орж ирсэн. Би ийг үзээд оёдол тавиулмаар юм байна гээд эмч Мөнхшүрийг дуудсан. гэмтээсэн гэх тай муудалцаж барилцаж аваад гийн нүүр рүү цохисон чинь нүүрээ дараад нэг, нэг боллоо шүү гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-/
Гэрч : “Намайг 2024 оны 10 сарын 18-наас 19-нд шилжих шөнө гэртээ амарч байхад сувилагч утсаар 0 цаг 40 минутын үед эмнэлэг дээр ажилтай болчихлоо хүрээд ир гэхээр нь очсон. Очиход эмч Мөнхшүр т оёдол тавьж байсан. Би цэвэрлэгээний ажил хийсэн. ийг оёдол тавиулаад хэвтэж байхад гаднаас орж ирсэн. гэх залууд хандан миний нүүрийг ямар болгосноо харж байна уу гэхэд цаадах нь нэг юм хэлэх шиг болоод маргалдаж муудалцсан. Би сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 5/
Гэрч : “Би 2024 оны 10 сарын 18-наас 19-нд шилжих шөнө , нартай нутаг буцна, нүүнэ гээд айраг цагаа ууж байгаад сүүлдээ “Соёлт” нэртэй 0.75 литрийн савлагаатай 2 шил архи хувааж уусан. Шөнө -4 цагийн хооронд байх гэх залуу гэрт ганцаараа орж ирсэн. Тэгээд тэр гараад явсан. Тэр 2 асар хүчтэй маргалдсан асуудал гараагүй, би анзаараагүй. Манайд , бид мах чанаж идээд айраг ууж байсан. Мах идэж байсан хутгыг аваад гарсан юм шиг байна билээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Гэрч : “Намайг 2024 оны 10 сарын 18-наас 19-нд шилжих шөнө гэртээ амарч байхад манай ажлын Энх-Амгалан бас нэг танихгүй залуугийн хамтаар ирээд гуанзны хутгаар ийм болгочихлоо гэхээр нь би босч хувцсаа өмсөөд сумын эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэг дээр нүүрэндээ оёдол тавиулж, дусал хийлгэсэн. ийн зүүн хацар хавьд зүссэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 75 дугаартай “*******ийн биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2024 оны 10 сарын 19-ний өдөр үүссэн гэмтэл байна. ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 20******* оны ******* сарын *******-ний өдрийн 65 дугаартай: “2024 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан *******ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт /хх-ийн 144-146/
Хохирогч *******ийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 48/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/
Хохирлын баримтууд, хохирлын тооцоо /хх-ийн 157-171/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн хацарт шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан “зүүн хацарт шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хангай зоогийн газрын гадаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний зүүн хацрыг хутгаар зүсэж учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн хохирогч *******ийн зүүн хацарт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн хацарт шарх гэмтэл” учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч У.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд 661.600 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлсэн, сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 5.280.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 202 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”,
2.10-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус тайлбарласны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны ******* дүгээр сарын *******-ний өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Хохирогч *******ийн сэтгэцэд 2024 оны 10 сарын 18-наас 19-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан *******ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.....” /хх-ийн 144-146/ гэж тогтоожээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 202 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар, мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511. дахь хэсэгт “Энэ хуулийн 20.2- т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж хуульчилсан ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр үйлчилж байна.
Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд оношлогдож, энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны ******* дүгээр сарын *******-ний өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, хохирогч цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар шийдвэрлэлээ.
Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 202 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.280.000 төгрөг нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.
Мөн хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд 661.600 төгрөгийн үнийн дүн бүхий хохирлын баримт ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч ******* уг хохирлыг 20******* оны 05 сарын 06-ны өдөр төлж барагдуулсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 5.280.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулан хохирогч *******т олгохоор шийдвэрлэлээ.
Оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******гийн хохирогч *******т хохирол 661.600 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******т 661.600 /зургаан зуун жаран нэгэн мянга зургаан зуу/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч овогт д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 5.280.000 /таван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгосугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******т 661.600 /зургаан зуун жаран нэгэн мянга зургаан зуу/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР