Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/99

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Уранчимэг, Б.Төрболд нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга О.Нинжбадгар

          Иргэдийн төлөөлөгч

          Улсын яллагч О.Одончимэг

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

          Шүүгдэгч *******  нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэг,  .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт  тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Дундговь аймгийн ******* сумын дугаар баг 2- тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 0 оны 07 дугаар сарын 2-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 986 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн , 29 дүгээр зүйлийн , 98 дугаар зүйлийн 2, 02 оны Эрүүгийн хуулийн 00 дугаар зүйлийн 00. дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 08 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн ******* оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8. дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 8 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар  6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан овогт /РД:ЗБ70**************8/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу оны 09 дүгээр сарын 0-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар баг -2 тоот гэртээ амь хохирогч “толгойн тус газар нь чулуугаар цохилоо” гэх шалтгааны улмаас амь хохирогчийн цээжин /зүрх/ тус газар хутгаар удаа хутгалж алсан,

Мөн согтуурсан үедээ оны дүгээр сарын -ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар баг тоотод оршин суух хашаан дотор хохирогч “агсам тавилаа” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараар цохих, хөлөөр өшиглөх, дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, дух, баруун, зүүн чамархай, хацар, хамар, дээд, доод урууланд зулгаралт, 2 нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, доод баруун зүүн дугаар шүдний булгарал, буйланд шарх, эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлгээрээ явж болох уу, асуусан асуултанд хариулна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ маань миний 5 дахь хүү байгаа юм. Жаахан орилогонож л ярих байх шүү. Манай хүү манайх 2 нэг хашаанд байдаг юм. оны 09 сарын 29-нд ахындаа ирж хоносон байгаа юм. 09 сарын 0-ны өглөө ах очиж хашаа хороог нь янзална гээд гарсан. Ахынх руугаа явсан байх гэж бодож байсан чинь 0-ны өдөр ******* цаг өнгөрч байхад сургууль дээр ач охин, хүү хоёрынхоо хуралд сууж байсан чинь утас дуугарсан, би авалгүй, хуралтай байна гээд тасалчхаад гэрт ирээд байж байхад том хүү орж ирээд ийм явдал болсон байна, хүнд хутгалуулаад үхчихсэн байна гэж хэлсэн, тэгж би анх мэдсэн. Талийгаач нь өвгөн бид хоёртой нэг ам бүлд байдаг. -уулаа гэж явж байсан. Хуучин авгай хүүхэдтэй байсан юм, авгай хүүхдээсээ салаад 0-аад жил болсон. Тэгээд бид хоёртой хамт амьдарч байсан хүүхэд. Бид хоёрын гарын үзүүрт зарагдаад тогтсон ажил байхгүй, гэхдээ уул уурхай хаана ажил байна тэнд явж ажил хийдэг. Сумандаа ямаа самнах, мал ноослох, хашаа хороо янзлах ажил хөдөлмөр хийж бид хоёрт 5, 0 цаас залгуулж өгдөг хүүхэд маань байсан. д маш их гомдож байна, хүүг маань ядахдаа ганц удаа хутгалаад эмнэлгийн тусламж үзүүлчихгүй яав даа гэж гомдож явдаг. Гомдол тайлагдахгүй байна, хохирол төлбөр юмаа нөхөж гаргуулж авна гэж бодож байгаа. Хохирлын хагас 4.500.000 төгрөгийг 25 оны ******* дугаар сарын 6-ны өдөр өгсөн. Үлдэгдэл 4.0.000 төгрөгийг мал өгье гэж ярьсан хүлээж авч амжаагүй байгаа. Талийгаач маань 2 хүүхэдтэй нэг нь 9 дүгээр анги, нэг нь МСҮТ-д сурч байгаа. Иймэрхүү л байдалтай л байдаг” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүхийн хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ зүрхэн тус газар удаа хутгалсан. Мөн нүүр, эрүү хэсэгт хүнд гэмтэл учруулсан учир гэм буруутай гэж үзэж байна. нь согтолтын з******* тогтоогдсон” гэжээ.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хэргийн талаар:

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон үйл явдлыг тодорхой ярьсан тул дахин ярих шаардлагагүй байх.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 0-02/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач нь миний 5 дахь төрсөн хүү маань юм. Манай талийгаач Н. нь нөхөр бид хоёртой хамт амьдардаг. Манай хүү оны 09 дүгээр сарын 29-өөс 0-нд шилжих шөнө төрсөн ах гэрт хоносон байсан. Өнөөдөр буюу оны 09 дүгээр сарын 0-ны өглөө гэртээ 08 цагийн орчим орж ирээд цай, унд уугаад гараад явсан юм. Манай 4 дэх хүүхэд болох ын гэр нь хөдөө байдаг. маань өнөөдөр талийгаач хүү авч явж хороо засуулна гэж байсан. Талийгаач гэрээр орж гараад яваад байсан би бодохдоо хөдөө явах гээд байгаа юм байна гэж бодоод байж байсан. Гэтэл өдөр цагийн орчим манай гэрт том хүү , дунд хүү нар ирээд ээж минь тайван байгаарай хүнд хутгалуулаад нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би цочролд ороод бие өвдөөд саяхан арай гайгүй боллоо. Тэгээд юу болсон талаар нь сонсоход манай сумын нялуун д манай талийгаач хүү хутгалуулаад нас барсан байна гэдгийг мэдсэн. ..Би нялуун хочтой ыг нэг нутаг усны хүмүүс болохоор танина. Манай хамаатны нэг хүүхэд энэ ы төрсөн дүүгийн хүүхэдтэй гэр бүл болсон, одоо хамт амьдардаг. Төмөр-Ухна овогтой гэдэг. Яг хамаатан садан хүмүүс бол биш байгаа юм. Миний мэдэхээр хүн зодож, хутгалж байсан энэ тэр гээд л сонсож байсан, надад харж үзсэн зүйл бол байхгүй. Гомдол саналын хувьд хийсэн хэрэг нь тодорхой ил юм чинь хуулийн дагуу шийдэх байх гэж бодож байна. Сэтгэл санааны хохирол тогтоолгох байх.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 5-7/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би гомдолтой байна, санаатайгаар хүүгийн минь амийг хорлосонд гомдолтой байна. ” гэх мэдүүлэг /-р хх-ийн 2/

Гэрч : “Би өнөөдөр буюу оны 09 дүгээр сарын 0-ны өдөр ******* сумын Эрүүл мэндийн төвд ажил дээрээ цагийн орчим эмнэлгийнхээ гал тогоонд тогооч Уламбаяр, дүн бүртгэгч Баянзаяа нарын хамтаар байж байтал гаднаас зүс таних гэх хүн хаалгаар шагайхаар нь би яасан бэ, үзүүлэх гээд байгаа юм уу гэж тэр хүнээс асуусан чинь үгүй дуудлага өгөх гэсэн юм гээд сулхан аман дотроо хэлээд байсан. гуай өөрөө оюуны хомсдолтой манай эмнэлгийн хяналтад байдаг ярих чадвар сул хүн байдаг. Тэгэхээр нь би тодруулаад асуухад ы гэрт хүн хутгалуулсан цус гарсан гэж хэлэхээр ямар гэхэд манай тогооч нялуун уу гээд хажуугаас асуухад тийм гэхээр нь манай тогооч гэртээ байгаа юм уу гэхэд тийм гэж хэлсэн. Хэн хэнийг хутгалсан гээд байгаа юм бэ? гэхэд хүн хутгалсан хэнийг хутгалсан юм гэхэд хутгалуулсан хүнийг мэдэхгүй байсан. Тэгэхээр нь тогоочийн машинтай сувилагч , нарын хамтаар ы гэр рүү явсан. Замдаа хүнд хутгалуулсан байна гэж цагдаад хэлээд ы гэрт эмч байна гээд түрүүлээд яваад ороход гэрийн зүүн талд нэг саарал дээлтэй хүн баруун талаараа цаашаа харсан байдалтай хэвтэж байсан. Гэрийн баруун хойд талд нь улаан ягаан дээлтэй хүн цаашаа хараад ширээ дэрлээд хэвтэж байсан. Саарал дээлтэй хүний хөл орчим шалан дээр цус гарсан байхаар нь саарал дээлтэй хүнийг хутгалуулсан юм байна гэж бодоод үзэхэд дээлний зүүн энгэр хэсэгт удаа цоорсон байсан. Амин үзүүлэлтийг үзэхэд нас барсан буюу амьсгал зүрхний үйл ажиллагаа бүрэн зогссон, хүүхэн хараа 2 талд өргөссөн, арьс зэвхий саарал өнгөтэй эрээнтсэн, амьдын шинжгүй байсан. Ингээд тухайн хүнийг би үзээд нас барсан байна гэж тодорхойлоод улаан дээлтэй хүнийг бас үзэх гэхэд тухайн хүн толгойгоо хөдөлгөөд согтуу байхаар нь амин үзүүлэлтийг үзэхэд хэвийн, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн бололтой байхаар нь цагдаа руу дахин залгаад энд хүн нас барчихсан байна гэж хэлээд гэрийн гадна зогсож байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нарын хамтаар буцаж гэр рүү ороод саарал дээлтэй хүн нас барсан байна гэж цагдаад хэлсэн. Нөгөө улаан дээлтэй хүнийг цагдаа сэрээгээд аваад гэрээс гарсан. Тэр хүнийг би дараа нь үзсэн нэрийг нь гэдэг юм байна билээ. Тухайн хэргийн газарт байж байсан чинь эмнэлгээс эх баригч бага эмч Үржинханд утсаар залгаад хүүе нөгөө хүн чинь энд ирсэн байна гэж хэлсэн. Би ойлгохдоо нөгөө нь эмнэлэг дээр ирсэн байна гэж ойлгоод та хэд гайгүй юм уу гэхэд гар, толгойноос нь цус гарсан байхаар нь арчсан цагдаа нар утсаар ярих гэхээр яриад авахгүй байна гэж хэлэхээр нь цагдаа нар энд байна гээд цагдаад хандан манай эмнэлэг дээр нөгөө хүн чинь ирсэн байна гэж хэлээд цагдаа нар эмнэлэг рүү явсан. Тэр үед Үржинханд эмч утсаар ярьж хэлэхдээ энэ чинь би тэр хүнийг - 4 удаа хутгалсан одоо үхсэн байхаа гээд инээгээд байна, бид нар айгаад байна хурдан хүрээд ир гэж хэлж байсан. Бид нар тэндээ үлдсэн цагдаа яваад ыг барьсан гээд хүрч ирэхээр нь бид нар явлаа шүү гэхэд нөгөө 2 хүнийг нь үзээдэх гэхээр нь цагдаагийн кобоны байран дээр ирээд гэдэг хүнийг нь үзэхэд толгойн оройн хэсэгт см орчим ил шархтай, шархнаас цус гарсан байхаар нь хэсгийн мэдээ алдуулах тариа хийж байгаад толгойны шарханд 2 ил оёдол тавьж, боолт хийж өгсөн. Нөгөө улаан дээлтэй залууг үзэхэд биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй амин үзүүлэлт хэвийн байсан. Нөгөө улаан дээлтэй хүнийг архийг нь гаргах гээд эмнэлэг рүү явсан. ыг цагдаа дээр аваад үлдсэн. Би *******ыг огт танихгүй. Гэхдээ нялуун гэж хүн зоддог, хүн хутгалж байсан хүн гэж сонсож байсан. Би тэр гэж хүнийг танихгүй. Намайг *******д үзлэг хийх явцад өөрөө тэр намайг толгой руу цохихоор нь би түүнийг хутгалсан юм гэж хэлж байсан. Түүнээс өмнө манай эмнэлэг дээр очоод Үржинханд эмчид би тэр хүнийг -4 удаа хутгалсан одоо үхсэн байхаа гээд инээгээд байсан гэсэн. Тухайн газарт хүн хутгалсан гэх *******, амь хохирогч Н. нараас бусад Б., нарт ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Ер нь бол нь хөнгөн оюуны хомсдолтой шууд үнэн зөв мэдүүлэг өгч чадна гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ худлаа ярихгүй, аливаа зүйлийг хийсвэр байдлаар зохиож ярихгүй.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 8-9/

Гэрч : “ оны 09 дүгээр сарын 0-ны өдөр би ажил дээрээ цагийн орчим эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн хоолыг өгчхөөд байж байсан. Эмч гал тогоонд орж ирээд өдрийн хоол идэх гээд байж байхад гал тогооны хаалгаар гэдэг манай сумын иргэн шагайгаад дуудлага өгөх гэсэн юм гэж хэлсэн. Юун дуудлага юм бэ? гэж асуухад хүн хутгалсан байна гэсэн. Тэгэхээр нь ямар гээд би асуусан чинь нялуун гэж тэр хүн хэлсэн. Тэгэхээр нь би эмчид нялуун гэж байгаа бол тэр хүн хутгалсан байна гэж хэлсэн. Манай эмч суманд ирээд удаагүй болохоор хүмүүсээ сайн танихгүй. Тэр нялуун манай сумын иргэн бөгөөд урьд нь хүн хутгалж байсан, хүн зодож байсан гэдгийг нь би мэднэ. Тэгэхээр нь нялуун бол шууд хүн хутгалсан байна, явъя гэж хэлээд эмч , сувилагч, нарын хамтаар миний Приус- маркийн машинтай ы гэр рүү явсан. гаас хаана юм бэ? гэхэд ы гэрт нь гэж хэлсэн юм. Тэгэхээр нь шууд гэр рүү нь явсан. ы гэрт очоод эмч түрүүлээд орж араас нь сувилагч бид хоёр орсон. Тэр гэрт ороход гэрийн хойд хэсэгт улаан хүрэн дээлтэй хүн ширээ дэрлэсэн, хар саарал дээлтэй хүн гэрийн зүүн талд цаашаа харсан байдалтай хэвтэж байсан. Эмч ороод тэр хар саарал дээлтэй хүнийг үзээд нас барсан гэж хэлсэн. Харин тэр улаан дээлтэй хүн нь шал согтуу юу ч мэдэхгүй ширээ дэрлээд байж байсан. Бид нар тэгэхээр нь гэрээс гараад цагдаа нарыг иртэл хашаанд нь түр хүлээж байсан. Би энэ суманд 0 гаруй жил амьдарч байгаа болохоор сумын иргэдийг танина. Тэр хутгалуулаад нас барсан хүн нь байсан. Харин согтуу улаан хүрэн дээлтэй хүн нь манай сумын иргэн байсан. Цагдаа нар ирээд эмчтэй хамт ороод үзсэн. Тэр үед эмнэлгээс Үржинханд эмч эмч рүү утсаар залгаад нөгөө энд ирсэн байна, цагдаа нар хаана байгаа юм болоо гээд байсан. Тэгж ярихдаа Үржинханд эмч нөгөө нялуун чинь толгойноос нь цус гарчихсан намайг цохихоор нь би тэрийг хутгалсан бараг үхсэн байхаа гээд инээгээд байна хурдан цагдаа явуулаарай гэж эмчид хэлсэн гэсэн. Ингээд цагдаа нар яваад ыг очиж авсан. эмч цагдаагийн кобон дээр д үзлэг хийгээд оёдол тавьсан. Тэр өөрөө эмчид үзүүлж байхдаа ах нь бол дутуу юм хийдэггүй гүйцээдэг надаар оролдсон хүн үхдэг намайг цохиод авахаар нь би түүнийг хутгалсан юм гээд байсан. *******ыг ******* сумын иргэн гэдгээр нь танина. Өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, хамаатан биш. Энэ миний мэдэхээр олон хүнийг зодож, хутгалж гэмтэл учруулж ял авч байсан. Тэр хутгалуулсан хүмүүс нь эмнэлэг дээр ирдэг байсан болохоор би мэдэж байна. Би өөрөө энэ эмнэлэгт 5 жил гаруй ажиллаж байна. Би ******* сумын иргэн гэдгээр нь мэднэ. Өөрөөр ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Суманд архи уугаад яваад байдаг байсан. Н. нь хутгалуулаад нас барсан байсан. ******* нь толгойдоо шархтай байсан, бусад хүнд бэртэл гэмтэл огт байгаагүй. ” гэх мэдүүлэг /-р хх-ийн 2-24/

Гэрч : “Би ажил дээрээ байж байхад цагийн орчим байхаа цагийн нь нарийн мэдэхгүй байна. Эмнэлэг дээр гаднаас гэдэг манай сумын иргэн нүүр, толгой нь нил цус болсон ороод ирсэн. Тэгэхээр нь би Үржинханд эмчийг дуудсан. Үржинханд эмч бид хоёр тэр гэдэг хүнийг хүлээн авах руу оруулаад цусыг нь цэвэрлэж байсан чинь өөрөө би хутгалсан тэр бараг үхсэн байхаа гэсэн утгатай юм ярихаар бид аймар айгаад байж байсан. Үржинханд намайг дуудаж гаргаж байгаад за хоёулаа хамт байна шүү гээд хэлсэн. Тэгээд цаагуур цэвэрлэгээ хийгээд байж байхад цагдаа нар ирээд нөгөө ыг аваад явсан байсан. Би ыг ******* сумын иргэн гэдгээр нь зүс л танина. Зан байдлын талаар нь мэдэхгүй. Хүмүүс тэр ыг хүн хутгалдаг энэ тэр л гээд байдаг юм билээ. мөн л ******* сумын иргэн гэдгээр нь зүс танина, өөрөөр нарийн мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 26/

Гэрч : “Би өнөөдөр ажил дээр байж байтал цагийн орчимд асрагч толгойноос нь цус гарсан хүн ирсэн байна үүнийг цэвэрлээрэй гэж дуудсан. Тэгэхээр нь эмчид хэл гэсэн чинь эмч дуудлаганд явсан гэхээр нь зодуулсан хүн ирсэн юм байна гэж бодоод хүлээн авах руу ороход нялуун хочтой нүүр, толгой хэсэг нь цус болчихсон байж байсан. Тэгэхээр нь цусыг цэвэрлээд угаалгаад байж байсан чинь тэр надад хандан би нэг хүнийг -4 удаа хутгалсан тэр бараг үхсэн байх гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би аймар айгаад шууд д хэлээд хоёулаа байнга хамт байна шүү гээд хэсгийн төлөөлөгч рүү залгахад утас нь яриад завгүй байгаад байсан. Тэгэхээр нь би эмч рүү залгаад “нялуун толгойноос нь цус гарсан байдалтай ирсэн, өөрөө надад -4 удаа хүн хутгалчхаад ирсэн гээд инээгээд байна” бид нар айгаад байна цагдаатай ярих гэхээр утас нь яриад байна гэсэн чинь эмч “ойлголоо өө яанаа цагдаа нарт хэлье за одоохон, одоохон” гэж хэлээд салгасан. Удалгүй цагдаа нар ирээд тэр ыг аваад явсан. Би ыг ******* сумын иргэн гэдгээр нь танина. Өөрөөр ямар нэгэн харьцаа холбоо байхгүй, хамаатан садан биш. Энэ ыг нялуун хочтой гэдэг инээж байгаад хүн хутгалдаг гэж хүмүүс ярьж байсан. Би ******* сумын иргэн гэдгээр нь зүс мэднэ мөн л хамаатан садан биш. Тэр нь зан байдлын хувьд мэдэхгүй байна. Архи уугаад яваад байгаа харагддаг. Өөрөөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 29/

Гэрч Н.ын: “Би Дундговь аймгийн ******* сумын 2-р багт нутагладаг юм. Уржигдар буюу оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хөдөө гэрээсээ суман дээр хүүхэд хичээлд нь хүргэж өгөх гээд ирээд ******* сумын төв дээр байх гэртээ хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу оны 09 дүгээр сарын 0-ны өдөр хойд гэр хороололд байх ээж Бадамхандынхаар дүү хөдөө авч явахаар очсон. Тэгсэн чинь ээж гэртээ ганцаараа байсан. байхгүй байсан, тэгэхээр нь би гараад гэр рүүгээ харьсан. Тэгээд би худгаас ус авах гээд 0 цагийн орчимд гадуур гартал сумын төвд мотоциклтой явж байсан. Тэгээд тай уулзаад "манай гэр рүү хөдөө явъя" гэж хэлсэн. Тэгсэн чинь явна явахгүй гэж хэлэхгүй эргэлзээд байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ харьж байж байгаад өдөр ******* цагийн орчимд гэрээс гараад клонк орж бензин тос авчхаад эргээд хайгаад явж байтал сумын баруун урд талын гэр хороололд айлын хашаанд цагдаа эмнэлгийнхэн ирчихсэн байсан. Тэгээд би үүдээр нь очтол Гантулгын мотоцикл зогсож байсан. Тэгэхээр нь би яасан юм бол гээд байж байтал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр гарч ирээд " энд нас барсан байна" гэж хэлсэн. Тэгээд би болсон асуудлыг мэдсэн. Би гэх хүнийг танина, ******* сумын хүн байгаа юм. Энэ хүний талаар би тодорхой сайн мэдэхгүй. Манай дүү Н. архи дарс хэрэглээгүй үедээ их ажилсаг хүн байсан. Сүүлийн үед архи согтууруулах ундаа хэрэглэдэг болсон байсан. Н. эхнэр хоёр хүүхэдтэй байж байгаад салсан, ах дүү нарынхнаараа болон ээж дээр байдаг байсан.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 48/

Гэрч Н.: “Талийгаач Н. нь миний төрсөн дүү юм. Нөгөө ыг нэг сумынх гэдгээр нь танина.  оны 09 дүгээр сарын 29, 0-ны өдөр манай талийгаач дүү манай гэрт голдуу байсан. Манай гэрт 09 дүгээр сарын 28-нд гэж манай найз хөдөөнөөс ирсэн. оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болон түүний танил ах , манай талийгаач дүү бид нар нийлж манай гэрт 0.75 литрийн шил, 0.5 литрийн шил, нийт 2 шил архи уугаад , нар манай гэрт хоносон. оны 09 дүгээр сарын 0-ны өглөө босоод манай талийгаач дүү хөдөө манай дүү ын гэр рүү явах гэж байсан. бас хөдөө гэр рүүгээ явна гэж байсан.Тэгэхээр нь би эхнэрээсээ мөнгө авч 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч манай гэрт , бид хувааж уугаад , Н. нар хөдөө явлаа гээд манай гэрээс гараад явсан. Би тэр хоёрыг хөдөө явсан юм байх гэж бодоод гэртээ байж байхад том ах манай гэрт ирээд нас барсан талаар хэлсэн. Манай гэр аав, ээжийн хашаанд хамт байдаг юм. Яагаад нас барсан юм гээд асуусан чинь нялуун д хутгалуулаад нас барсан байна гэж хэлсэн. Яг нарийн мэдэх зүйл байхгүй. Миний төрсөн дүү Н. нь 986 онд ******* суманд төрсөн бид нар эхээсээ 6-уулаа юм. Манай дүү зан харьцааны хувьд гайгүй. Ер нь сүүлийн үед архи уугаад байх болсон. Манай дүү бид хоёр ******* онд санагдаж байна хүнд гар хүрээд хамт баривчилгаанд орж байсан өөр зүйлд холбогдсон талаар мэдэхгүй байна. Манай дүү Н. манай аав, ээжтэй л хамт амьдарч байсан. Миний санаж байгаагаар гаруй хоногийн өмнө ах манай хашаанд архи уучихсан манай ОО-ыг ухах ажилд туслаад манай гэрт газар хэвтэж байхад манай далийгаач дүү гаднаас орж ирээд ах руу агсам тавьж байгаад ахын нүд рүү нь цохиод авсан. Тэгээд салгаад зодоон болоогүй, миний мэдэхээр өөр маргалдсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 7-8/

Гэрч : “ , нарыг танина. нь манай багийн иргэн байгаа юм. оны 09 сарын 0-ны өдөр ******* цагийн орчим сумын хэсгийн төлөөлөгч Дэлгэрбаяр утсаар залгаад арагтайн -2 тоотод хүрээд ирээч гэхээр нь очсон чинь Дэлгэрбаяр хашааны үүдэнд зогсож байсан. Тэгээд уулзсан чинь хутгалуулсан байдалтай нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд болсон асуудлын талаар мэдсэн. Би ******* сумын дугаар багийн засаг даргын ажлыг аваад жил гаран болж байгаа. Тухайн гэдэг хүнийг багийн дарга болсноос хойш л манай багт байдаг хүн юм байна гэдгийг мэдсэн. ы хувьд сумын төв дээр ганц бие өрхөөр явдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй. Сумын төвд ээж хамт амьдардаг юм. Би гэх хүнтэй уулзаж ярилцаж байгаагүй, хааяа таарвал мэнд устай л явдаг. Урд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаар мэдэх зүйл алга. ” гэх мэдүүлэг /-р хх-ийн 40/

Гэрч : “... оны оны 09 сарын 0-ны өдөр Дундговь аймгийн төв дээр сургалттай байсан. Тэгсэн надтай хамт явж байсан ******* сумын эмнэлэгт ажилладаг сувилагч суманд хүн нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад танай ангийн алчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд болсон асуудлын талаар мэдсэн. Би ******* сумын 8 жилийн сургуульд 979-987 он хүртэл нэг сургуульд, нэг ангид суралцаж төгссөн. ы хувьд хөдөө аав ээж дээрээ мал маллаж өссөн. ...0-аад оны багцаанд байх ******* суман дээр хүн хутгалаад хэдэн жил хоригдож байгаад гарч ирсэн. Түүнээс хойш ******* сумандаа ажиллаж амьдраад байж байсан. ы хувьд ангийн найз нөхдийн уулзалтаар архи дарс уухгүй найзуудынхаа үгэнд сайн ордог залуу байгаа юм.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 42/

Гэрч : “Би ******* сумын төвд байх Дэлгэрэхийн “Баянзаалт” ХХК-д ажилладаг. , гэх хүмүүсийг нэг нутаг уснынх гэдгээр нь танина. Өчигдөр хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна. , нар манай дэлгүүрээр орж ирээд 50.000 төгрөгт багтаагаад 0.75 литрийн “Цэвэр хараа” нэртэй архи ширхэг, кимбаб ширхэг, зүссэн пицца, 2 зайрмаг аваад гарсан. Тухайн мөнгийг манай данс руу 0.000 төгрөг шилжүүлсэн. Урд өдөр нь .000 төгрөг үлдээсэн байсан. Тэгээд нийт 50.000 төгрөгт юм авсан. Хоёулаа л орж ирсэн. Өөр хэн нэгэнтэй юугаар явж байгааг мэдээгүй. Дахиж манай дэлгүүрт орж ирээгүй.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 44-45/

Гэрч И.ы: “Талийгаач зүс танина. Манай найз гийн төрсөн дүү нь байгаа юм. ******* бид 2 ******* сумын 8 жилийн сургуульд дээд, доод ангид сурч байсан. Мөн 988-990 онд 2 жилийн хугацаанд хамт цэргийн алба хаасан. Би болсон зүйлийн талаар нарийн сайн мэдэхгүй. надад нялуун манай дүү хутгалаад алсан байна гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. ...Манай найз зан харьцааны хувьд үе тэнгийнхэнтэй их дотно сайхан харьцаатай, ажилсаг ажилсан хөдөлмөрч л хүндээ. Сүүлд миний мэдэхээр хэд хэдэн удаа хүн зодсон асуудлаар шорон оронд явлаа гэсэн талаар нарийн сайн мэдэхгүй юм. , нартай архи дарс огт ууж байгаагүй.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 47/

Гэрч : “ оны 09 сарын 0-ны өдөр миний төрсөн дүү над руу цагийн орчим утсаар яриад талийгаач дүү алуулсан байдалтай ы гэрт байна, ээжид яаж хэлэх вэ? гэхээр нь той хамт аав, ээжийн гэрт очоод ээж болон дүү нарт талийгаач дүүг нас барсан талаар хэлсэн. ...Манай дүү манай аав, ээжтэй л хамт амьдарч байсан...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 49-50/

Гэрч Б.ын: “Тухайн хэрэг болсон гэх өдөр буюу оны 09 дүгээр сарын 0-ны өдөр би талийгаач Н.тай хамт талийгаачийн төрсөн ах болох Н. гэрт өмнөх өдөр нь хоносон юм. Тэгээд өглөө нь босоод Н. эхнэр болох гэх эмэгтэйгээс бэлэн .000 төгрөг аваад би төвд  байх Болдоо даргын дэлгүүр орж 0.75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи нэг шилийг аваад Н. гэрт очиж талийгаач Н., Н. нартай хамт бид гурав хувааж уусан. ганц нэг татсан. Тэгээд ууж дуусаад сууж байтал талийгаач намайг хамт яваад гэрт очиж ээ ахыг байна уу үзчихээд ирье, би хамт хөдөө очиж юм хийх ёстой юм гээд бид хоёр миний мотоциклыг унаад явсан. Тэгээд гэрт иртэл ээ байхгүй байсан. Бид хоёр буцаад явж байтал ахын дэлгүүрийн урд *******, нар зогсож байхаар нь ээг асуухад тэр хоёр ээг хараагүй гэж хэлсэн. Тэгтэл ******* нь та хоёр юу хийж байгаа юм манай гэрт очиж нэг шил архи хувааж уух уу гээд 0.75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи гаргаж ирж байсан. Бид хоёр зөвшөөрөөд *******ы гэрт буюу Дундговь аймгийн ******* сумын -р баг Аргатай - тоотод очиж *******, , талийгаач Н. бид дөрөв тухайн архийг хувааж уусан. Архийг ууж байгаад нь баруун талын орон дээр ор засаад хэвтээд өгсөн. Би баруун орны наад хэсэгт тасраад унтсан санагдаж байна. Тэгээд би тасарчихсан байсан нэг ухаан ороод сэртэл цагдаа дээр ирчихсэн ******* нь би хутгалаад алчихсан гэж ярьж байсан. Надад юу болсныг санах зүйл байхгүй байна. Тухайн үед бид дөрөв бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед талийгаач Н.тай муудаж маргалдсан зүйл гараагүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор болсон асуудлын талаар санахгүй байна. *******, талийгаач Н. нар өмнө нь хоорондоо муудалцаж маргалдаж байсан асуудлыг миний хувьд мэдэхгүй. *******, талийгаач Н. нар нь хоорондоо ямар нэгэн өс хонзон, өр авлагын зүйл байхгүй байсан. Надад ямар нэгэн тийм зүйл хэлж байгаагүй.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 52-5/

Гэрч : “Өчигдөр буюу оны 09 дүгээр сарын 0-ны өдөр би гэртээ байж байхад манай шавь байсан манай гэрт толгой нь хагарчихсан толгойноос нь цус гарчихсан орж ирсэн. Би цагийг нь мэдэхгүй байна. “Би сая хүн дүрчихлээ, цагдаа эмнэлэг ирэх байх, би хүнээр дуудуулсан” гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би “ямар аймар юм бэ, миний хүү наад цусаа угаа” гэж хэлсэн чинь “хамаагүй угааж болохгүй цагдаа иртэл угааж болохгүй энүүгээрээ байя” гэж хэлээд манай гэрээс гараад явсан. миний шавь байгаа юм, гэдэг юм. Толгой нь хагараад цус гоожсон, нүүр ам нь нил цус болсон байсан...” гэх мэдүүлэг /-р хх-ийн *******-56/

Гэрч Р.гийн: “ зүс танина. Харин *******ыг бол дунд сургуульд байхдаа танина. Манай ангийн доод ангид сурдаг байсан. Өчигдөр өглөө би 09 цагийн орчим Соёлын төвийн үүдэнд таарсан. Бид хоёр тааралдаад Хөөтийн уурхайд -4 гэр барих ажил байна хүний 80.000 төгрөгийн цалинтай гэж надад хэлсэн. Тэндээсээ бид хоёр Хоршооны дэлгүүрийн тэнд очиход талийгаач болон нар тус тусдаа нэг, нэг мотоциклтой нэг мотоциклдоо бензин хийх гээд зогсож байсан. Тэр хоёр тэндээс хөдлөөд цаашаа яваад өгсөн. бид хоёр Хоршооны дэлгүүрийн үүдэнд байж байхад хүү тааралдаад д нэг шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч өгсөн. Тэр архийг нь аваад ы гэр рүү явж байхад дэлгүүрийн захирал нь дуудаад д дэлгүүрийнхээ үүдэнд бас нэг шил 0.5 литрийн зөөлөн Хараа нэртэй архи өгсөн. Тэр архийг авч бид хоёр ы гэрт ороод эхний Мөнжигийн авч өгсөн “Хараа” архийг хувааж уугаад дууссан. Нөгөө сүүлийн архийг нь ыг цааш нь хийчих орой уугаарай би их архи ууж чадахгүй юм байна бие өвдөөд байна гэж хэлсэн. Ингээд бид хоёр гэрээс нь гарч яваад Болдоогийн дэлгүүрээс дахин 0.75 литрийн архи, идэх юм авсан. Би юм авсан 50.000 төгрөгийг төлсөн. Тэр дэлгүүрээс бид хоёр гараад дүү гэрт ороход эхнэрийнхээ хамт байсан. Тэнд ороход манай дүү архи уухгүй шүү хөдөө яваарай гэхээр нь удалгүй шууд гарч яваад ы гэр рүү явж байхад ын дэлгүүрийн орчим , талийгаач нартай дахин таарсан. Тэр хоёр нэг мотоциклтой талийгаач уначихсан явж байсан. тэр хоёртой уулзаж юм ярьж байхаар нь  би түрүүлээд алхаж байтал араас хүрээд ирсэн. ы хашааны үүдэнд бид хоёрыг ирэхэд , талийгаач нар бас ирсэн. Ингээд бид 4 ы гэрт орж 0.75 литрийн архийг хувааж уусан. Би хоёр татчихаад бие өвдөөд байна жаахан унтлаа гээд баруун орон дээр хэвтсэн чинь надад эрээн хөнжил авч өгсөн. Тэгэхээр нь би тэр хөнжлийг толгой дээгүүрээ нөмрөөд нам унтаж байсан чинь гэнэт хөнжил хуулж татаад намайг сэрээсэн. Тэгээд би харахад ы толгойноос цус гарчихсан 2 гар нь цус болсон байдалтай би хутгалчихлаа гялс очоод түргэн дууд гэж хэлэхээр нь би шууд босоод эмнэлэг рүү гүйж очоод эмч нарт ы гэрт хүн хутгалуулсан байна гэхэд эмч нар надаас хэн хутгалсан юм бэ? гэж асуухаар нь би хутгалсан байна гэж хэлсэн. Ингээд эмч нар гараад явсан. Би зүрх муутай болохоор айгаад зүрхээр хатгаад малыг нь маллаж байдаг хадам аав гэрт очоод хэвтэж байсан чинь манай дүү хэсгийн төлөөлөгчтэй хамт ирээд намайг цагдаа дээр авч ирсэн. , , талийгаач бид нар хамт байсан. Яг тэр үед би баруун орон дээр унтаж байсан. Намайг сэрэхэд хэн хаана байгааг сайн анзаарч хараагүй ямар ч гэсэн нүүр нь цус болсон би хутгалчихлаа гээд байж байсан. Бид нар бүгд л архи уусан байсан. ...Намайг унтаагүй байхад муудалцаж байсан зүйл байхгүй. Миний мэдэхээр энэ хоёр хүн муудалцаж байсан зүйл байхгүй. *******, талийгаач Н. нар нь хоорондоо ямар нэгэн өс хонзон, өр авлагын асуудал байсан талаар нь мэдэхгүй байна. Намайг ******* сумын 8 жилийн сургуулийн 6 дугаар ангид шилжиж ирэхэд энэ сургуульд сурч байсан тэр цагаас хойш мэднэ. Зан харьцааны хувьд инээж хөхрөөд явж байдаг. Хутганы хэргээр явж байна л гэж байсан тэрийг нь бол би мэдэхгүй. Би , талийгаач нартай өмнө нь огт архи ууж байгаагүй. бол хаяа архи уудаг.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 58-59/

Гэрч “..Өчигдөр би нөхөр Баярсайханы хамт хөдөө явж байтал миний төрсөн хүү Итгэлт над руу утсаар залгаад цагдаагаас ярьсан. ах чинь хэрэг хийгээд тэр хүн нь нас барсан юм шиг байна гэж хэлсэн. ах манай хадам ээжийн хамт бид нар хашаанд амьдардаг юм. Тэгээд манай хүү хэлэхдээ цагдаа нар гэрт ирсэн гэнэ, тэр хүн нь эмээгийн гэрт нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 6-62, -р хх-ийн 45-46/

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн оны 0 дугаар сарын 5-ны өдрийн 50 дугаартай “...Амь хохирогч цогцост зүүн эгмийн дунд шугамаар 5, 6 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний урд ханыг зүсэж, зүрхний баруун ховдлын хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан гурван шарх. Цээжний хөндийн цочмог цус алдалт 400мл, үнхэлцгийн хөндийн цус хуралт 50мл, зүүн эгмийн дотор холбоосын доод хэсэгт 0.4см, зүүн эгмийн дунд шугамаар 2 дугаар хавирганы түвшинд .2см, зүүн талын өвчүү орчмын шугамаар 5 дугаар хавирганы түвшинд 0.7см, зүүн суганы урд шугамаар 4, 5 дугаар хавирганы түвшинд 0.6см хэмжээтэй хатгагдсан шарх, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шууд үхэлд хүргэж байгаа тул хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 7 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Амь хохирогчийн цусанд .4 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас нас барсан байна. Амь хохирогч нь А /II/ бүлгийн цустай байсан.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн *******5-2/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 0 дугаар сарын 08-ны өдрийн 09 дугаартай “...// ...Шинжилгээнд ирүүлсэн хөх цэнхэр өнгийн дээлэнд 25х8мм хэмжээтэй, хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гогодолт, улаан, хар өнгийн футболконд 7х6мм хэмжээтэй, дулаан илчний үйлчлэлээр эдэлгээний явцад үүссэн түлэгдэлт байна. Хувцаснуудад үүссэн гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Шар өнгийн дурдан бүс гэмтэлгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 60-64/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 0 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай “.../Б./ ...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн дээлэнд үүссэн 45хмм, х0мм, х5мм, 0х0мм, 5х0мм, 0х0мм хэмжээтэй гэмтлүүд нь дулаан илчийн үйлчлэлээр үүссэн хуучин түлэгдэлт, ногоон цамцанд үүссэн 5х5мм хэмжээтэй гэмтэл нь гогдогдон татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогодолт байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд үүссэн түлэгдэлт, гогдолтыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд үүссэн түлэгдэлт, гогдолтыг хэвтээгээс дээш чиглэн үүсгэсэн эсэх, ямар байрлалтай үед үүссэн эсэхийг тодорхойлохгүй. Шинжилгээнд ирүүлсэн хар саарал фудволк гэмтэлгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /-р хх-ийн 67-72/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны дүгээр сарын 07-ны өдрийн *******72 дугаартай “.../*******/ ...Шинжилгээнд ирүүлсэн хөх цэнхэр өнгийн дээл, урдуураа цахилгаантай цамц, хөх өнгийн цамцан дээрх толбонуудад цус илэрсэн. Шар өнгийн бүс, цэнхэр өнгийн жинсэн өмдөнд цус илрээгүй. Хөх өнгийн цамцны энгэр хэсэгт байх цайвар толбонд гэрэлтүүлэг өгсөн. Гэрэлтүүлэг өгсөн толбоноос авч SALIgAE урвалжаар шинжлэхэд сөрөг урвал өгсөн тул нус, шүлс илрээгүй. ******* гэж хаягласан хумсанд цус илрээгүй. *******ы хумсанд нэг ******* хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Хумсанд илэрсэн ДНХ-ийн тогтоц нь ******* гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон, , Б., Н. нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. Хөх цэнхэр өнгийн дээл, урдуураа цахилгаантай цамц, хөх өнгийн цамцан дээрх толбонуудад нэг ******* хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Хөх цэнхэр өнгийн дээл, урдуураа цахилгаантай цамц, хөх өнгийн цамцан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь ******* гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон, , Б., Н. нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 7-77/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны дүгээр сарын 07-ны өдрийн *******70 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн дээл, шар өнгийн бүс, хар өнгийн футболк, н хумсанд цус илрээгүй. Дээлний зүүн ханцуй, футболкны арын цайвар толбонд гэрэлтүүлэг өгсөн. Гэрэлтүүлэг өгсөн толбоноос авч SALIgAE урвалжаар шинжлэхэд сөрөг урвал өгсөн тул нус, шүлс илрээгүй. н хумсанд нэг ******* хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Хумсанд илэрсэн ДНХ-ийн тогтоц нь гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон, *******, Б., Н. нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. Хар өнгийн футболкны арын цайвар толбонд нэг ******* хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Хар өнгийн футболкны арын толбонд илэрсэн ДНХ-ийн тогтоц нь гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон, *******, Б., Н. нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. Дээлний зүүн ханцуй дээрх толбонд ДНХ-ийн тогтоц илрээгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 8-85/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны дүгээр сарын 07-ны өдрийн *******7 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн дээл, шар өнгийн бүс, бор ногоон өнгийн цамц, хар эрээн өнгийн футболк дээр цус, нус, шүлс илрээгүй. Б. гэж хаягласан хумснуудад цус илрээгүй. Б.ын хумсанд нэг ******* хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Хумсанд илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б. гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон, , *******, Н. нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 89-92/

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны дүгээр сарын 07-ны өдрийн *******7 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар саарал өнгийн дээл, хар өнгийн куртик, хар өнгийн цамц, хар өнгийн гутал, тамхины хайрцагнууд дээрх улаан хүрэн өнгийн толбонуудад цус илэрсэн. Шар өнгийн бүс, хүрэн өнгийн дотоож, хар өнгийн ноосон дотуур өмд, саарал эрээн өнгийн хөлийн хос ороолт, чүдэнзний хайрцаг дээр цус илрээгүй. Хувцаснуудад гэрэлтүүлэг өгөөгүй тул нус, шүлс илрээгүй. Хар саарал өнгийн дээл, хар өнгийн куртик, хар өнгийн цамц, хар өнгийн гутал, тамхины хайрцагнууд дээрх толбонд нэг ******* хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Хувцаснуудад илэрсэн ДНХ-ийн тогтоц нь ДНХ-ийн тогтоцтой тохирсон, , *******, Б. нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 96-0/

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 0 дугаар сарын 4-ний өдрийн 46 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 2, гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр, амь хохирогч Н., гэрч , гэрч Б., хэргийн холбогдогч ******* нарын гарын хээний дардаснууд нь шинжилгээнд тэнцэнэ. гэж дугаарласан ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж байгаа 2, гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь хэргийн холбогдогч Төмөр-Ухна овогтой ы баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 2-29/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 0 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай“.../*******/ ...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн жинсэн өмдөнд 2хмм, 5х22мм хэмжээтэй, хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гогдолт байна. Гогдолт хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 226-/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны 0 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай“.../амь хохирогч Н./ ... Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал дээлэнд үүссэн 8мм, 7мм, 25мм, мм, 2мм, 7мм, 6мм, хар куртикэнд үүссэн 0мм, 6мм, 40мм, 25мм, 5мм, 0мм, 7мм, 5мм, хөх цамцанд үүссэн 6мм, 5мм, мм, 5мм, 2мм, 6мм хэмжээтэй гэмтлүүд нь хувцаснуудыг давхарласан үед хурц иртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, саарал дээлэнд үүссэн 0х0мм, хар куртикэнд үүссэн 70х25мм, 8х6мм хэмжээтэй гэмтлүүд нь гогдогдон татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогдолт, хар куртикэнд үүссэн 0мм, хөх цамцанд үүссэн 25мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд үүссэн урагдалт, гогдолтыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 2-24/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын оны дүгээр сарын 07-ны өдрийн 56******* дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн №2, №7, №6, №7 дугаартай арчдасууд, бор өнгийн бариултай хутганы ирэн дээрх толбонд цус илэрсэн. Нус, шүлс илрээгүй. Хутганы ир хэсэг илэрсэн цусанд нэг ******* хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Н. гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон, *******, Б., нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. №2, №7, №6, №7 дугаартай арчдасууд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх-ийн 246-250/

Шүүх сэтгэц эмгэг судлалын оны дүгээр сарын 4-ний өдрийн “...Төмөр-Ухна овогтой нь сэтгэцийн ямар нэг өвчингүй. Төмөр-Ухна овогтой нь өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай. Төмөр-Ухна овогтой нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Төмөр-Ухна овогтой нь сэтгэцийн өвчингүй, албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 6-7/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 25 оны дүгээр сарын 0-ны өдрийн 76 дугаартай “...Хууль ёсны төлөөлөгч *******ын сэтгэцэд оны 09 дүгээр сарын 0-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.” гэх шинжээчийн дүгнэлт /-р хх-ийн 88-90/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /-р хх-ийн /

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /-р хх-ийн 2-/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /-р хх-ийн 4-5/

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хэргийн талаар:

Хохирогч Б.ын: “Тухайн хэрэг учрал болсон гэх оны дүгээр сарын -ны өдөр би Дундговь аймгийн ******* суман дээр ирчхээд явж байсан. гэх найзтайгаа таараад бид хоёр дэлгүүр орж “Хараа” нэртэй 0.75 литрийн савлагаатай архи шилийг аваад бид 2 хоёр Доржсүрэн ахын хашаанд очиж уусан юм. Тэгээд бид 2 уугаад сууж байхад гаднаас ах ороод ирсэн. Тэгээд бид гурав уугаад сууж байгаад би тасарчихсан байсан. Нэг сэртэл эмнэлэг дээр нүүр ам битүү хавдчихсан сэрсэн. Би санах юм алга байна. Тухайн үед , бид хамт уусан, өөр хүн байгаагүй. Тухайн үед миний хоёр нүд хавдаж хөхөрсөн, дух хэсэг хавдаж хөхөрсөн, хоёр ширхэг шүд унасан, уруул хэсэг хавдсан байсан. Тэгээд тухайн өдрөөс хэд хоногийн дараа би юм идэж, хазаж болохгүй байхаар нь эмнэлэгт очиж үзүүлтэл эрүү чинь хугарсан байж болзошгүй гэсэн учир Улаанбаатар хот орж, гэмтлийн эмнэлэгт үзүүлж харуулахад миний баруун талын эрүүний яс хугарсан гэсэн оноштой байсан. Миний тухайн гэмтлийг үүсгэсэн гэж хүмүүс болон өөрөө хэлж байсан. Би Улаанбаатар хот руу 2 удаа ирж буцсан, энд байх хоол хүнс, унаа, эмчилгээний төлбөр болон одоо гарах эмчилгээний төлбөрийг тооцож байж нэхэмжлэх болно. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4-4/

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Тухайн хэрэг учрал болсон гэх өдөр буюу оны дүгээр сарын -ны өдөр би гэртээ буюу Дундговь аймгийн ******* сумын дугаар ба Аргатай -2 тоотод амарч байгаад худаг руу ганцаараа усанд явсан юм. Өмнөх өдөр нь Б. нь хөдөөнөөс согтуу орж ирээд манай гадаа мотоциклоо үлдээгээд явсан байсан. Тэгээд би усанд явчхаад гэртээ иртэл гэрийн гадаа байсан мотоцикл нь алга болчихсон байхаар нь хажуу айлд орж дүүгээсээ асуутал өөрөө ирээд аваад явсан гэхээр нь би хайх санаатай гэрээсээ гараад алхаж байтал хойд талын гудамжинд Б., Б. нартай таарсан. Тэгтэл Б. нь энэ хойд талын айл болох Дорио ахын хашаанд орж нэг шил архи ууя гээд намайг дагуулаад орсон. Тэгээд бид гурав хашааны буланд сууж байгаад архиа хувааж уусан. Тэгтэл Б. нь архиа уучхаад согтуурхаад Дорио ах гэрээсээ гарч иртэл салаавч гаргаад яах гээд байгаа өвгөн бэ? гээд байхаар нь би чи одоо болиоч дээ гэтэл над руу салаавч гаргаад чи муу май банди минь, чи бол хэзээ ч барахгүй шүү гээд байхаар нь би чи бол хэзээ ч барахгүй шүү, зүгээр байгаарай гэтэл хажуудаа байсан чулууг гартаа бариад над руу босоод ирэхээр нь би чулууг нь цохиж унагаад гараараа нүүр хэсэгт нэг удаа цохитол Б. нь арагшаа унаад өгсөн. Тэгэхээр нь би очоод чи муу гай болно шүү гээд хөлөөрөө нүүр хэсэгт нь 2, удаа өшиглөсөн. Тэгээд босож ирэхгүй болохоор нь толгой дээр нь 2, удаа хөлөөрөө дэвсчихсэн. Тэгтэл хажууд байсан Б. нь намайг хориод Баагий ах минь боль гэхээр нь би чи лай болно шүү гэж хэлчхээд гэр рүүгээ явсан юм. Тэгтэл удалгүй цагдаа нар манай гэрт ирээд намайг аваад явсан юм. Би Дундговь аймгийн ******* сумын -р баг Аргатай 2- тоотод өөрийн ээж хамт амьдарч байна.”  гэх мэдүүлэг /2-р хх-ийн 64, 247/

Гэрч : “ оны дүгээр сарын -ны өдөр би гэртээ буюу Дундговь аймгийн ******* сумын дугаар баг тоотод амарч байсан юм. Тэгтэл гаднаас Б., ******* тэгээд нэг танихгүй залуутай хамт орж ирсэн. Тэгээд тэр хэд ах нэг шил юм хамт ууя гэхээр нь би гэр орондоо уухгүй гэтэл за тэгвэл танай хашаанд ууя гээд гарсан юм. Тэгээд би гэртээ байж байтал чанга, чанга яриад байхаар нь гараад очтол Б.ын хамар амнаас нь цус гарчихсан хоёр нүд нь хөхөрчихсөн хүн амьтан руу агсраад сууж байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуутал ******* нь энэ муу гөлөг томроод байхаар нь хэд цохиод авсан юм гэхээр нь би та хэд ууж идэж чадахгүй бол яв гэж хэлээд би гэртээ орсон юм. Тэр  гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед Б.ын хамар хэсгээс нь цус гарчихсан, хоёр нүд нь хөхөрчихсөн байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45/

Шинжээч эмч : “...Б.ын биед үүссэн доод баруун, зүүн дугаар шүдний булгарал гэмтэл нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг доод баруун, зүүн дугаар шүдний булгарал гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн *******/

Гэрч : “Тухайн хэрэг учрал болсон гэх өдөр буюу оны дүгээр сарын -ны өдөр би хөдөө гэртээ байж байтал Б. ирсэн. Тэгээд бид хоёр Дундговь аймгийн ******* сум руу орж ирээд дэлгүүр ороод архи авчхаад сумаас баруун урагш айлын хашаанд ороод уугаад сууж байтал гаднаас ******* орж ирээд бид гурав хувааж уусан. Тэгтэл ******* нь Б. руу хандаж чи муу эмээгээ хүчиндчихээд ингэж явахгүй шүү, чи муу лай болно шүү гээд Б. гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд дээр нь гарч байгаад хөлөөрөө хэд хэдэн удаа нүүр хэсэгт нь өшиглөөд дэвсээд авахаар нь би болиулсан юм. Тэгээд тэр хоёр чимээгүй болохгүй хэрэлдээд байхаар нь би *******ыг гэр рүү нь хөөгөөд явуулсан юм. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд Б. аваад явсан. Тухайн үед би Б., ******* бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи уучхаад хоорондоо хэрэлдээд эхэлсэн юм. Би тухайн үед бас согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Өмнө нь бид хоёр муудаж хэрэлдэж байсан асуудал байхгүй. Тухайн үед ******* нь Б. цохиж, зодсон асуудал байгаа. Гараараа нүүр хэсэгт нэг удаа цохисон, хөлөөрөө нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа өшиглөж, дэвсээд авсан. Тухайн үед Б. нь *******ыг цохиж зодсон асуудал байхгүй. Б., ******* нарын дунд ямар нэгэн өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Тухайн үед Б.ын хамар хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд өөр ямар гэмтэл учирсан талаар нь би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 06-07/

            Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн оны дүгээр сарын 2-ны өдрийн 4 дугаартай: “...Б.ын духанд шарх, дух, баруун, зүүн чамархай, хацар, хамар, дээд, доод урууланд зулгаралт, 2 нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, доод баруун зүүн дугаар шүдний булгарал, буйланд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 2-4 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.2-т гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.2-т зааснаар 0 хувиар сарниулна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн -/

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн оны 06 дугаар сарын 8-ны өдрийн 6 дугаартай: “...Б.ад холбогдох нэмэлтээр хүргүүлсэн материал нь шинжилгээнд тэнцэж байна. Нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад үндэслэн эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. оны дүгээр сарын 2-ны өдрийн 4 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орно. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .2.-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 49-5/

       Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 29/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 8, 68/

          Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн -7/

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 8 оны 07 сарын 9-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 76-80/

          Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн ******* оны 0 сарын 09-ний өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 8-8/

          Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 0 оны 09 сарын 02-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 84-87/

          Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 08 оны ******* сарын *******-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 88-9/

          Дундговь аймгийн сум дундын шүүхийн 0 оны 07 сарын 2-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 92-96/

          Хохирогч Б.ын өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн *******0-48/

          Хохирлын баримтууд, хохирлын тооцоо /2-р хх-ийн 8-229/

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлсөн баримт  болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

          Үйл баримт, гэм буруугийн талаар:

        Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар оны 09 дүгээр сарын 0-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар баг, -2 тоотод Н. нас барсан,

        оны сарын -ны өдөр Дундговь аймаг ******* сум дугаар баг тоот хашаанд Б. бусдад зодуулсан үйл явдал тус тус болсон байна.

         Амь хохирогч Н. нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас нас барсан, хохирогч Б.ын эрүүл мэндэд духанд шарх, дух, баруун, зүүн чамархай, хацар, хамар, дээд, доод урууланд зулгаралт, 2 нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, доод баруун зүүн дугаар шүдний булгарал, буйланд шарх, эрүү ясны хугарал бүхий” хүндэвтэр хохирол учирсан болох нь Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 50, 4, 6 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

           Шүүгдэгч ******* оны 09 сарын 0-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “толгойн тус газар чулуугаар цохилоо” гэх шалтгаанаар амь хохирогч цээжин тус газар нь хутгалсан, оны сарын -ны өдөр хохирогч Б. “агсам тавилаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгч *******ы хохирогч хутгалж амь насыг нь хохироосон, хохирогч Б. зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж байгаа үйлдлүүд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  0. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүнийг алах, мөн хуулийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудад нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

         Хохирол төлбөрийн талаар:

         Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт: Оршуулгын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарсан зардал 9.007.9******* төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 5.7.400 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2 оны 07 дугаар сарын -ний өдрийн  А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2..-2..5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”,

2.0-т “Энэ журмын 2..-2..5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус тайлбарласны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 25 оны дүгээр сарын 0-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын сэтгэцэд оны 09 сарын 0-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.....” ( хх-ийн 88-90) гэж тогтоожээ.

      Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. дүгээр зүйлд Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар, мөн Иргэний хуулийн 5 дүгээр зүйлийн 5. дахь хэсэгт “Энэ хуулийн .2- т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж хуульчилсан ба Иргэний хуулийн 5 дүгээр зүйлд оруулсан эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр үйлчилж байна.     

      Шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд оношлогдож, энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 25 оны дүгээр сарын 0-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар шийдвэрлэлээ. 

        Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2 оны 0 дугаар сарын -ны өдрийн ******* дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.7.400 төгрөг нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

        Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн оршуулгын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон зардал 9.007.9******* төгрөгийн баримтууд нь хэрэг учрал болсон цаг хугацаатай тохирсон, нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.    

      Дээрхээс дүгнэвэл сэтгэцэд учирсан хор уршиг 5.7.400 төгрөг, оршуулгын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарсан зардал 9.007.9******* төгрөг нийт 24.8.******* төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад олгох үндэслэлтэй байна.   

       Шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн 24.8.******* төгрөгөөс шүүгдэгчийн шүүхийн шатанд төлсөн 4.500.000 төгрөгийг хасаж тооцон 9.68.******* төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад олгохоор шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “2 тооны малыг 4.0.000 төгрөгийн хохиролд тооцож өгөхөөр тохиролцсон тул төлсөн хохиролд оруулан тооцож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт тайлбарыг гаргаж байх боловч энэ талаар баримт ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* энэ талаар утсаар л ярьсан гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийн дээрх хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

         Мөн хохирогч Б. шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй тул өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн талаар:

        Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, шүүгдэгчид эрүүгийн хуулийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хуулийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан жилийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

      Шүүгдэгч *******д оногдуулсан жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч энэ хэргийн улмаас нийт 2 /хоёр зуун гучин гурав/ хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, хасах нь зүйтэй гэж үзлээ.

       Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад 4.500.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

 

      Бусад асуудлын талаар:

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор хүрэн өнгийн иштэй ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

        Шүүгдэгчид хорих ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6., 6.2 дугаар зүйлийн , 2, , 4 дэх хэсэг, 6., 6.6, 6.7, 6.8, 6.0, 6., 8., 8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          . Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүнийг алах, 

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч овогт д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял, 

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулан шийтгэсүгэй.

           . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн , 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрүүгийн хуулийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан /арван нэг/ жилийн  хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг /арван нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы эдлэх /арван нэг/ жил 6 /зургаа/ сарын  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.0 дугаар зүйлийн , 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 2 /хоёр зуун гучин гурав/ хоногийг эдлэх ялаас хассугай.

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 508 дугаар зүйлийн 508., 5 дүгээр зүйлийн дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 9.68.******* /арван есөн сая зургаан зуун наян нэгэн мянга гурван зуун тав/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад олгосугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор хүрэн өнгийн иштэй ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

        9. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

        0. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.УУГАНБАЯР

 

 

                   ШҮҮГЧИД                                      Д.УРАНЧИМЭГ

 

 

                                                                     Б.ТӨРБОЛД