| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0101/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/130 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Цэгмэд,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430003070073 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1******* өдөр ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Одкон” хотхоны 01-17 тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар *******,
Тожиламбаа овогт Бөхбатын *******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Биллион” баарны гадна талд иргэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж “баруун ухархайн дотор доод ханын хугарал, зүүн алганд цус хуралт, баруун нүдэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид таарамжгүй байдлаас болж маргалдсан.. гэв.
Эрүүгийн 2430003070073 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ын: Би өөрийн найзууд болох, нарын хамт “Биллион” бааранд орсон. Бид нарын хажуу талын ширээнд сууж байсан хүмүүсийн нэг нь согтуугаасаа болоод сандал дээрээсээ унахаар нь манай найз буцаагаад босгосон. Тэгэхэд тухайн хүнтэй хамт нэг ширээнд сууж байсан танихгүй 3 хүн ньтай маргалдаад баарнаас бид нар бүгдээрээ гарцгаасан. Тэгээд “Биллион” баарны зүүн талд байдаг автомашины зогсоол дээр манай хоёр найз, бид гурав, нөгөө талын танихгүй гурван хүн бид нар хоорондоо зодолдсон маргалдаж дуусаад салцгаасан... гэх мэдүүлэг (хэргийн 63-65 дугаар хуудас),
- Хохирогч : 2024 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн "Биллион" бааранд ажлын хүмүүстэйгээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тухайн баарыг хаах гэж байхаар нь гадагш гараад явж байхад баарны гадна талд байсан хүмүүстэй үл ойлголцож маргалдаж зодолдсон. Миний баруун нүдний ухархайн яс хугаралтай, зүүн гарын эрхийн хуруу хэсэгт хөхөрч хавдсан, мөн баруун нүдний доод талын зовхи сэтэрч урагдсан. 160-170 орчим өндөртэй, бор царайтай дунд биетэй, биеийн ерөнхий хэлбэр зөв, дээгүүрээ нүцгэн залуу байсан.Тухайн үед харанхуй байсан учраас өөр биеийн шинжийг сайн харж чадаагүй. Би иргэн *******оос өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй...гэх мэдүүлэг (хэргийн 12-13, 18-19 дүгээр хуудас),
- Гэрч : Би 2024 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах "Биллион" бааранд найз Ү.,, нартай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд бүжгийн талбайд бүжиглэж байхад манай найзыг үл таних хэдэн хүмүүс “Хаус Галаа” гэж хэлээд өдөөд байсан. Бид нар тухайн хүмүүсийг дагуулаад баарны гадна талд гараад маргалдсан. Тухайн үед гэх нэртэй үл таних залуу бид нартай маргалдаад, Ү.ийг гараараа цохиж байсан. Тэгээд Ү., хоёр цагдаад дуудлага мэдээлэл өгөөд бид нар салцгаасан...гэх мэдүүлэг ( хэргийн 22-23 дугаар хуудас),
- Гэрчын: Би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны орой найз *******, нарын хамт “Биллион” бааранд орсон. Шөнийн 03 цагийн орчимд манай найз ******* нь үл таних залуутай маргалдаад, бид нар бөөндөө гадаа гарсан. Тэгээд манай найз ******* тэр залуутай муудалцаад Ү. гэх хүний нүүр рүү гараараа цохиж байсан. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан. Ү. нь өөр хэн нэгэнтэй маргалдаж, муудалцсан зүйл байхгүй. Тухайн үед биед *******оос өөр хүн халдаж зодоогүй...гэх мэдүүлэг ( хэргийн 26-27 дугаар хуудас),
- Гэрчын: Би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны орой найз , , нарын хамт “Биллион” бааранд орсон. Шөнийн 05 цагийн орчимд би баарнаас түрүүлж гараад машинд сууж байсан. Тэгсэн чинь баарнаас 10 гаруй залуучууд гарч ирэхэд тэр залуучууд , , нар байсан. Тэнд байсан залуучууд хоорондоо зодолдоод эхэлсэн. Би бууж очоод салгах гэсэн боловч миний үгэнд орохгүй байсан. Тухайн үед би жаахан согтуу байсан болохоор яг хэн хэн зодолдсон талаар сайн санахгүй байна. Тэгээд би найзуудтайгаа цагдаагийн газарт очиход эмнэлэг орж үзүүлчхээд ир гэхээр нь бид нар эмнэлэг орж үзүүлчхээд ирсэн...гэх мэдүүлэг ( хэргийн 34-35 дугаар хуудас),
- Гэрчын: Би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны орой найз *******, нарын хамт “Биллион” бааранд орсон. Бааранд сууж байхад нэг согтуу залуу сандал дээрээсээ унахаар нь би очиж босгоод сандал дээр нь суулгасан. Би гараад тамхи татчихаад орох гэж байхад манай найз ******* 3-4 залуутай муудалцсан байдалтай гарч ирсэн. Тэгээд тэд хоорондоо зодолдоод байх шиг байсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор хэн нь хэнийгээ цохисон талаар санахгүй байна. Би нэг мэдсэн гэртээ ирчихсэн байсан. Би бол тэд нартай муудалцсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хэргийн 30-31 дугаар хуудас)
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ш.Оюунтунгалагийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 322 дугаартай “... биед баруун ухархайн дотор доод ханын хугарал, зүүн алганд цус хуралт, баруун нүдэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт ( хэргийн 40-41 дүгээр хуудас),
- Сэтгэц учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хэргийн 47 дугаар хуудас),
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 68-р хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 71-74 дүгээр хуудас),
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлаагаа, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 79-83 дугаар хуудас) зэрэг болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Биллион” баарны гадна талд иргэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж “ баруун ухархайн дотор доод ханын хугарал, зүүн алганд цус хуралт, баруун нүдэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Би найз, нарын хамт “Биллион” бааранд орсон. Бид нарын хажуу талын ширээнд сууж байсан хүмүүсийн нэг нь согтуугаасаа болоод сандал дээрээсээ унахаар нь манай найз буцаагаад босгосон. Тэгэхэд тухайн хүнтэй хамт нэг ширээнд сууж байсан танихгүй 3 хүн ньтай маргалдаад баарнаас бид нар бүгдээрээ гарцгаан баарны зүүн талын автомашины зогсоол дээр, бид гурав, нөгөө талын танихгүй гурван хүн бид нар хоорондоо зодолдсон” гэх,
хохирогч “2024 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө "Биллион" бааранд ажлын хүмүүстэйгээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад баар хаахаар нь гараад явж байхдаа гадна байсан хүмүүстэй үл ойлголцож маргалдаж зодолдсон. Миний баруун нүдний ухархайн яс хугаралтай, зүүн гарын эрхийн хуруу хэсэгт хөхөрч хавдсан. Мөн миний баруун нүдний доод талын зовхи сэтэрч урагдсан. Би иргэн *******оос өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй. 160-170 орчим өндөртэй, бор царайтай дунд биетэй, биеийн ерөнхий хэлбэр зөв, дээгүүрээ нүцгэн залуу байсан” гэх,
гэрч “...шөнө 02 цагийн орчимд "Биллион" бааранд найз Ү.,, нартай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд бүжиглэж байхад манай найзыг үл таних хэдэн хүмүүс “Хаус Галаа” гэж хэлээд өдөөд байсан. Бид тухайн хүмүүсийг дагуулаад баарны гадна талд гараад маргалдсан. Тухайн үед гэх нэртэй үл таних залуу бид нартай маргалдаад Ү.ийг гараараа цохиж байсан” гэх,
гэрчын “ 09 дүгээр сарын 06-ны орой найз *******, нарын хамт “Биллион” бааранд орсон. Шөнийн 03 цагийн орчимд манай найз ******* нь үл таних залуутай маргалдаад, бид нар бөөндөө гадаа гарсан. ******* тэр залуутай муудалцаад Ү. гэх хүний нүүр рүү гараараа цохиж байсан. Ү. нь өөр хэн нэгэнтэй маргалдаж, муудалцсан зүйл байхгүй. Тухайн үед биед *******оос өөр хүн халдаж зодоогүй” гэх,
гэрчын “ Би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны орой найз , , нарын хамт “Биллион” бааранд орсон. Шөнийн 05 цагийн орчимд би баарнаас түрүүлж гараад машинд сууж байхад баарнаас 10 гаруй залуучууд гарч ирэхэд манай найз , , нар байсан. Тэнд байсан залуучууд хоорондоо зодолдоод эхэлсэн. Би бууж очоод салгах гэсэн боловч миний үгэнд орохгүй байсан. Тухайн үед би жаахан согтуу байсан болохоор яг хэн хэн зодолдсон талаар сайн санахгүй байна” гэх,
гэрчын “Би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны орой найз *******, нарын хамт “Биллион” бааранд орсон. Бааранд хэсэг сууж байхад бааран дотор нэг согтуу залуу сандал дээрээсээ унахаар нь би очиж босгоод сандал дээр нь суулгасан. Би гараад тамхи татчихаад орох гэж байхад манай найз ******* 3-4 залуутай муудалцсан байдалтай гарч ирсэн. Тэд хоорондоо зодолдоод байх шиг байсан” гэх,
шинжээчийн 322 дугаартай “ биед баруун ухархайн дотор доод ханын хугарал, зүүн алганд цус хуралт, баруун нүдэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 322 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
3. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******оос хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.
Шүүгдэгч ******* нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч маргалдаж улмаар нүүрэн тус газар өшиглөж “баруун ухархайн дотор доод ханын хугарал, зүүн алганд цус хуралт, баруун нүдэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, уг үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг өшиглөж зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
5. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүний өшиглөж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
1. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Харин хохирогч Ү. нь шүүгдэгч *******оос сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.Иймд шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх 5 хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.
Хохирогч Ү. нь тухайн гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 21,000 төгрөгийг зарцуулсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл”-ээр, харин уг хохирлыг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2025.04.30-ны өдрийн Төлбөрийн баримтаар тогтоогдоно.
3. Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй, үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Иймд хохирогч Ү. түүнд учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Цэгмэдээс “Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх саналтай.” дүгнэлтийг гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тожиламбаа овогт Бөхбатын *******ыг ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ү. нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор энэ тогтоолоор гаргуулснаас бусад өөрт учирсан хохирол, сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Ү. гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд 28,350 төгрөгийг нөхөн төлсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН