| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 101/2017/01208/И |
| Дугаар | 129/ШШ2017/00228 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 129/ШШ2017/00228
| 2017 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 129/ШШ2017/00228 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны Т.Бадрах даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны р
: Ц овогт О.Б-ын
: Б овогт Э.Б-д
Гэм хорын хохирол 3 727 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч О.Б,
хариуцагч Э.Б,
иргэдийн төлөөлөгч Б.Т,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн үед манай хашаанд гал гарсан талаар мэдээд би ажил дээрээсээ очсон. Намайг очиход эргүүлийн цагдаа нар ирсэн байсан. Намайг байшингаа онгойлгоодох гэхээр нь би байшингаа онгойлготол манай байшингийн баруун хойд тал шатаж байсан. Тэгтэл галынхан өөр дуудлагатай манайхтай ойрхон явж байсан тул хурдан хугацаанд галыг унтраасан. Хөрш айлын хашааны хоёр айл ил задгай үнс асгаснаас болоод гал гарч миний гэр орон, эд хогшил эргэн хэрэглэх боломжгүй болтол шатсан. Э.Б бид хоёрыг цагдаа дээр дуудаж мэдүүлэг авсан. Э.Б цагдаа дээр өглөө би үнс асгасан, гэхдээ үнсээ унтраасан гэж мэдүүлэг өгсөн байсан. Онцгой байдлынхан ирээд галыг үнэхээр цогтой үнсэнээс болж гарсан байна гэсэн. Манай байшингийн баруун хойноос Э.Б-гийн гэрийн үүдэн талаас гал гарсан. Э.Б манай хоёрынх залгаа хашаа бөгөөд манайх урд талд нь, Э.Б-гийн гэр манай байшингийн хойд талд нь байрлалтай байдаг. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удидлагын төв, Нийслэлийн онцгой байдлын газрын галын дүгнэлтэнд 3 727 000 төгрөгийн хохирол ил задгай галын улмаас үүссэн гэсэн. Хохирлын хэмжээний хувьд зөвхөн байшин доторх эд зүйл юм.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэсэн. Уг шалгалтыг цагдаагаас хийхдээ Б-д холбогдуулж хийгээгүй, гал гарсантай холбогдуулж хийсэн. Манай хажуу талын 03-97 тоот хашааны жинхэнэ эзэн Өлзий гэх эмэгтэй нь тодорхой үндсэн хаяггүй, харьяалалгүй хоёр айлд хашаагаа түрээслэж буулгасан. Уг Б, О зэрэг айлуудад удаа дараа сануулж хэлсээр байтал огт тоохгүй, хайхрамжгүй байснаас өнөөдөр би гэр бүлийн хүн, 2 хүүхдийн хамт орох оронгүй өмссөн хувцастайгаа үлдэж ажил дээрээ амьдарч байна. Б-гийнх манайд хамгийн ойр байсан тул хариуцагчаар Б-г сонгож нэхэмжлэл гаргасан.
Иймд хариуцагч Э.Б-гээс 3 727 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01 дүгээр 16-ны өглөө 8 цагийн орчим эмнэлэг дээр байж байгаад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд зөв зүгээр гал гараагүй байсан. Тэгсэн чинь 13 цагийн үед гэнэт гал гарсан. Тэгээд би хашаанаасаа гараад гүйтэл хойно нэг залуу байсан. Тэгтэл тэр залуу намайг онцгой байдал дуудаач гэсэн. Тэгэхээр нь би яаж дуудах юм гэтэл намайг утсаа өгч бай би дуудаж өгье гээд утсаар ярьсан. Манай хажуу айлын О гэдэг 7 хүүхэдтэй хүүхэн хэд хоногийн өмнө урд талын айлын хүнтэй үнснээс болж хэрэлдээд байсан. О-нх үнсээ хаа саагүй асгадаг байсан. О-д 10 гаран хүн амьдардаг. Нэг удаа Б орж ирээд манай хашааныхныг аашилсан. Тэгтэл О чамайг чаднаа гээд яриад байсан. Миний гэм хийсэн зүйл бол онцгой байдлыг дуудсанд байна. Одоо бодоход хэрэггүй дууддаг байжээ. Би яагаад ч 3 727 000 төгрөгийг төлж чадахгүй. Иймд О.Б-ын нэхэмжлэлийн шаардлага 3 727 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрхгүй байна гэв.
ؿ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг :
:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Э.Б-д холбогдуулан гэм хорын хохирол 3 727 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагчийн зүгээс өөрийгөө гэм буруугүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Э.Б-гийнх манайд хамгийн ойр байдаг гэдэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болохоо тайлбарласан болно.
2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хаягт байршилтай О.Б-ын 5х6 хэмжээтэй байшинд гал гарч, эд хөрөнгийн хохирол учирсан, О.Б-ын залгаа хашаанд Э.Б-хээс гадна өөр айл байдаг гэх үйл баримт талуудын маргаагүй байдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.
Гал гарсан шалтгаан нөхцлийг ил гал шатах материалд цонсоны улмаас болсон байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 86/211 дүгээр дүгнэлт, Нийслэлийн онцгой байдлын газрын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Гал түймэр гарсан тухай 77/211 дүгээр актаар тогтоожээ.
Гэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр О.Б-ын байшин гал түймрийн улмаас шатсанд Э.Б буруутай болохыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримт болон баримт цуглуулах хүсэлт гаргаж өгөх замаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна. Мөн Цагдаагийн байгууллага уг асуудалд шалгалт хийхдээ Э.Б-д холбогдуулан шалгаагүй, харин гал түймэр гарсан асуудлыг шалгаж хохирлын хэмжээ хүрэхгүй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болохыг нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан бөгөөд үүнтэй хариуцагч маргаагүй.
Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гал түймрийн улмаас хохирол учирсан байгаа боловч байшингийн өмчлөгчийн /О.Б-ын/, эсхүл залгаа хашаанд буй 2 өрх айлд /Э.Б-гийнх болон хөрш айл/ байгаа хүмүүсийн хэнийх нь буруутай үйлдлээс болж гал түймэр гарсан нь тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг бөгөөд Э.Б-гийн санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас О.Б-ын эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан байгаа боловч үүнд Э.Б буруутай гэх шалтгаант холбоо өмнө дурдсанчлан баримтаар тогтоогдохгүй байгаа болно.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэл тогтоогдохгүй байх тул хохирол 3 727 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс ... хариуцагч Э.Б нь үнс асгасны улмаас нэхэмжлэгч О.Б-ын байшин шатсан гэх үндэслэл нь цагдаагийн мөрдөн байцаалт, онцгой байдлын газрын шинжээчийн дүгнэлтээр нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна ... гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг
ТОГТООХ :
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б-д холбогдох 3 727 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 852 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ч.ЖАРГАЛАН