Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар  2025/ШЦТ/159   

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Цэгмэд,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430004560084 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1 өдөр суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух хаягтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,

.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17-18 цагийн орчим сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шагайтай тойргийн” авто замаар улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдооМонгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч *******ыг мөргөж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, 2 талын атгаал ясны хүзүү хэсгийн зөрөөтэй битүү хугарал, хамарт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн өвдөг шилбэний цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргахгүй байна, миний буруу. Хохирогчид хохирлыг барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө.  Эрүүл мэндийн даатгалын санд гарсан зардлыг төлнө...гэв.  

 

- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад хохирол барагдуулж мөнгө өгсөн. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Цаашид гарах зардлыг нэхэмжлэнэ...гэв.

 

2430004560084 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

- Яллагдагч *******ын: 2024 оны 12 дугаар сарын 10-ны орой 18 цагийн үед өөрийн Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй аймгийн төвд таксинд явж байхад Хөдөлмөр халамжийн гаднаас танихгүй эмэгтэй хүн гар өргөхөөр нь тухайн хүнийг аваад Шагайтай тойргийн замаар тойрч урдаас хойш чиглэлд явж байгаад зам хөндлөн гарч байсан хүнийг харахгүй мөргөсөн. Би тухайн үед маш их сандарсан байсан учраас гялс машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр очоод биеийг нь асуухад "Ёо ёо" гээд ёолоод байхаар нь өмсөж байсан куртикээ дээгүүр  нь тавиад шууд эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед гадаа харанхуй болчихсон, хурд багатай явж байсан. Зам хөндлөн гарч байсан хүнийг сайн анзаарч харж чадаагүй гэнэт л хүн гарч ирсэн болохоор тоормос гишгэж чадахгүй тухайн хүнийг мөргөөд зогссон. Камерын бичлэг дээр яг л ингэж харагдаж байсан. Миний буруутай үйлдлээс болж тус осол гарсан учраас би *******д бага багаар эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 3.922.000 төгрөгийг өгөөд байна. Би осол гаргасны дараа цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаагийн алба хаагч ирээд хэмжилт хийсний дараа намайг тус цагдаагийн газарт авчраад миний согтолтын хэмжээг үзэж шалгасан. Би тухайн үед огт архи уугаагүй байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-75 дугаар хуудас),

                                                                                                                 

- Хохирогч *******ын:2024 оны 12 дугаар сарын 10-ны оройны 17 цаг өнгөрч байхад аймгийн Ахмадын хорооны байрнаас гэр лүүгээ явсан. Шагайтай тойрог”-ийн замаар зам хөндлөн гарахдаа эхлээд хойшоо хараад, дараа нь урагшаа харахад урдаас суудлын автомашин хол байхаар нь тухайн машинаас түрүүлээд гарчих байх гээд зам хөндлөн гарахад тухайн машин намайг мөргөсөн. Би машинд мөргүүлсний улмаас хоёр гар хугарсан, зүүн нүд, зүүн хөл хөхөрч хавдсан боловч одоо эдгэсэн. Намайг мөргөсөн машины жолооч машинаасаа бууж ирээд шууд эмнэлэг рүү дуудлага өгч, удалгүй түргэний тэрэг ирээд намайг аваад явсан. Тухайн үед жолоочоос архи үнэртэхгүй байсан. Тухайн жолооч нь намайг зам хөндлөн гарч байгааг хараагүй юм шиг байна лээ, харсан бол намайг мөргөхгүй машинаа зогсоох арга хэмжээ авах байсан. Зүгээр байж байгаад хэвтрийн дэглэмд ороод байна. Өмнө нь ******* 3,422,000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Тухайн мөнгийг би эмчилгээний зардал болон аймаг, хот хооронд явах, эмнэлгээс эмнэлгийн хооронд очиж эмчилгээ хийлгэх гээд явах зардал гэх мэт зүйлд зарцуулсан, энэ тухай ******* түүний гэр бүлийн хүмүүс мэдэж байгаа. 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* нь эмчилгээний зардалд 500,000 төгрөг шилжүүлсэн. Иймд одоо болон цаашид гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй ( хэргийн 29-30, 35-36 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай “...*******ын биед тархи доргилт, 2 талын атгаал хүзүү хэсгийн зөрүүтэй битүү хугарал, хамарт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн өвдөг шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи  гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо… ” гэх дүгнэлт (хэргийн 49-50 дугаар хуудас),

 

- Яаралтай тусламжийн хуудас ( хэргийн 117-136 дугаар хуудас),

 

-  Үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг ( хэргийн 117-131,134-154 дүгээр хуудас)

 

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “...Япон улсад үйлдвэрлэгдсэн улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг  жолоодож явсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна… ” гэх мөрдөгчийн магадалгаа ( хэргийн 57-59 дугаар хуудас),

 

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хэргийн 9-10 дугаар хуудас),

 

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17-р хуудас),

 

- Стандарт, хэмжил зүйн газрын Физик-Химийн хэмжих хэрэгслийн  баталгаажуулалтын 001797 дугаарын гэрчилгээ (хэргийн 17 дугаар хуудас),

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ( хэргийн 24 дүгээр хуудас),

 

  • 30 минут 05 бичлэг бүхий Цагаан өнгийн Сиди бичлэг,

 

  • *******ын 829527 дугаартай Жолоочийн үнэмлэх,

 

- Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн 2025.02.11-ний өдрийн 14 дугаартай албан бичиг (хэргийн 19 дүгээр хуудас),

 

- Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа (хэргийн 20 дугаар хуудас),

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа  автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ( хэргийн 80-83 дугаар хуудас),

 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 77дугаар хуудас),

 

- Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл ( хэргийн 79 дүгээр хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын ТPS сангийн тодорхойлолт ( хэргийн 87 дугаар хуудас),

 

- улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн 05668474 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, *******ын В ангиллын 892527 дугаартай Жолоочийн үнэмлэх (хэргийн 90 дүгээр хуудас),

 

- “Бэрс Финанс” 2025.04.21-ний өдрийн 004075 дугаартай албан бичиг (хэргийн 22 дугаар хуудас),

 

- дугаартай зээлийн дансны “Эргэн төлөлтийн хуваарь” ( хэргийн 23 дугаар хуудас),

 

-  *******ын  Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 94 дүгээр хуудас),

 

Б.Шоовдорын Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 95-104 дүгээр хуудас),

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ( хэргийн 107-109 дүгээр хуудас),

 

- *******ын Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл( хэргийн 110-112 дугаар хуудас),

 

- Хохирол төлсөн баримт ( 14 хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн  2025.05.20-ны өдрийн 23/57 дугаартай албан бичиг зэрэг болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх  нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17-18 цагийн орчимд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шагайтай тойргийн” авто замаар улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3. “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч *******ыг мөргөж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, 2 талын атгаал ясны хүзүү хэсгийн зөрөөтэй битүү хугарал, хамарт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн өвдөг шилбэний цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ 2024 оны 12 дугаар сарын 10-ны орой 18 цагийн үед өөрийн Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Шагайтай тойргийн замаар тойрч урдаас хойш чиглэлд явж байгаад зам хөндлөн гарч байсан хүнийг харахгүй мөргөсөн. Гадаа харанхуй болчихсон, гэнэт л хүн гарч ирсэн болохоор тоормос гишгэж чадахгүй тухайн хүнийг мөргөөд зогссон. Камерын бичлэг дээр яг л ингэж харагдаж байсан. Би осол гаргасны дараа цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаагийн алба хаагч ирээд хэмжилт хийсний дараа намайг цагдаагийн газарт авчраад миний согтолтын хэмжээг үзэж шалгасан. Би тухайн үед огт архи уугаагүй байсан ” гэх,

 

хохирогч *******ын “2024 оны 12 дугаар сарын 10-ны оройны 17 цаг өнгөрч байхад Шагайтай тойрог”-ийн замаар зам хөндлөн гарахдаа урагшаа харахад урдаас суудлын автомашин явж байхаар нь тухайн машинаас түрүүлээд гарчих байх гээд зам хөндлөн гарахад уг машин намайг мөргөсөн. Машинд мөргүүлсний улмаас хоёр гар хугарсан, зүүн нүд, зүүн хөл хөхөрч хавдсан боловч одоо эдгэсэн. Намайг мөргөсөн машины жолооч машинаасаа бууж ирээд шууд эмнэлэг рүү дуудлага өгч, удалгүй түргэний тэрэг ирээд намайг аваад явсан. Тухайн үед жолоочоос архи үнэртэхгүй байсан ” гэх гэх мэдүүлгүүд,

 

шинжээчийн 35 дугаартай “...*******ын биед тархи доргилт, 2 талын атгаал хүзүү хэсгийн зөрүүтэй битүү хугарал, хамарт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн өвдөг шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи  гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт,

 

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “...Япон улсад үйлдвэрлэгдсэн улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг  жолоодож явсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна” гэх мөрдөгчийн магадалгаа,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Стандарт, хэмжил зүйн газрын Физик-Химийн хэмжих хэрэгслийн  баталгаажуулалтын 001797 дугаарын гэрчилгээ,

Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн 2025.02.11-ний өдрийн 14 дугаартай албан бичиг,

Тээврийн хэрэгслийн лавлагаа,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл,

*******ын автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа,

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын ТPS сангийн тодорхойлолт,

улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн 05668474 дугаартай тээврийн хэрэгслийн цахим лавлагаа, *******ын В ангиллын 892527 дугаартай Жолоочийн үнэмлэх,

Яаралтай тусламжийн хуудас,Үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтооход заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******ын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн 35 дугаартай дүгнэлтээр, түүний биед учирсан гэмтлийг хүндэвтэр зэргээр  тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй ба үүнд оролцогчдоос гомдол гараагүй байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэмтэл хамаарахаар заасан бөгөөд хохирогч ******* биед учирсан дээрх журмын 2.3.1. “ гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” шинжид хамаарч байгааг дурдъя.

 

3. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгчөөс шүүгдэгч *******ын  холбогдсон зам тээврийн ослын талаар “...Япон улсад үйлдвэрлэгдсэн улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг  жолоодож явсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна” гэх магадалгаа гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба уг магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.  

 

4. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.

 

Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны

хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүн нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тохиолдолд хангагдах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй юм.

 

5. Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* тухайн цаг хугацаанд улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо харанхуй болсон, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, мөн хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч *******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хөдөлбөргүй, нотлогдон тогтоогдсон хийгээд прокуророос түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр болон шүүгдэгч ******* нараас тухайн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

7. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын зам тээврийн осол гаргасан уг үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь  хоорондоо шалтгаант холбоотой юм.

 

8. Шүүгдэгч *******ын хувьд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчигдөх, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдан тухайн цаг хугацаанд хөдөлгөөнд аюул, осолтой байдал бий болгохгүй байх нөхцөл байдлыг хангалгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

2. Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй, үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3. Шүүгдэгч *******ын зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.

 

Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан дээрх хохирол, гэм хортой холбоотой нотлох баримт, нэхэмжлэлийг гаргаагүй байх бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй талаар мэдүүлжээ.

 

Харин шүүгдэгчээс шүүх хуралдаанд хохирол төлсөн талаарх 14 ширхэг Хаан банкны Мөнгөн шилжүүлэг болон И-баримтыг гаргасан бөгөөд тэрээр хохирогч *******д 2025.05.13-ны 300,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 200,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.12.27-ны өдөр 300,000 төгрөг, 2024.12.13-ны өдөр 40,000 төгрөг, 2025.04.17-ны өдөр 300,000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.01.04-ний өдөр 350,000 төгрөг, 2025.02.10-ны өдөр 200,000 төгрөг,  2024.12.16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.12.17-ны өдөр 30,000 төгрөг,  2024.12.16-ны өдөр 87,000 төгрөг, 2025.12.17-ны өдөр 95,000 төгрөг, нийт 4,402,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлжээ.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 23/57 дугаартай албан бичгээр энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .

 

Хохирогч ******* дээрх гэмтлийн улмаас Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалыг үндэсний төвөөс ойрын тусламж, хэвтүүлэн эмчлэх, Амбулаторийн тусламж, үйлчилгээ авсан ба уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4,946,672 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээллээр нотлогдох тул шүүгдэгч *******оос 4,946,672 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст / 100900020080 тоот данс/ олгох нь зүйтэй байна.

 

5.  Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Иймд хохирогч ******* өөрт учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, мөн тухайн гэмтлийн улмаас гарсан эмчилгээний болон замын зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, гэм хорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай юм.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Цэгмэдээс “Шүүгдэгч *******ыг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна, шүүгдэгч нь суманд амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэгэн байдлаар өөр бусад газар руу явдаг болох нь тогтоогдоогүй тул Сүхбаатар аймгийн хэмжээнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай ”  гэх,

өмгөөлөгч Т.Хүдэрээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулдаг байгаа. Улсын яллагчийн зүгээс гаргасан ялын саналыг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч *******ын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн эмчилгээнд 4,500,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь мөн зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн  байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил  зургаан сарын хугацаагаар хасаж, 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийг байнга оршин суугаа хаягийн дагуу гүйцэтгэж, тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина” гэж заажээ.

 

Шүүгдэгч ******* нь сумын 8 дугаар багт оршин суух хаягтай болох хэрэгт авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул дээрх хуулийн зохицуулалтыг дагуу түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний байнга оршин суух сумын 8 дугаар багийн хаягаар гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 320 ( гурван зуун хорин) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын 892527 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол болон сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******д 4,500,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН