Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар  2025/ШЦТ/163

 

 

                         

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,                                                                                                                   

улсын яллагч Б.Цэгмэд,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530001630107 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт******* түоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ,

Боржигон овогт Амарбаатарын *******.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь ******* сумын нутаг дэвсгэрт өмнө дотно харилцаатай байсан уулзах, гар утсаар байнга холбогдон харилцаж байхыг шаардаж, 2025 оны 03 дугаар сарын 02-оос 09-ний өдрийн хооронд "Gerlee Geriee гэх фейсбүүк цахим хаягаас ийн "Chuka Chuka" rэх фейсбүүк цахим хаяг руу "нөхөрт чинь бух үнэнийг чинь хэлнэ, хадмууд руу чинь хэлнэ, чи намайг ингээд болино гэж бодож байна уу, чамайг дуусгана, би дууссан юм чинь чи ч бас дуусна” гэх агуулга бүхий чат бичиж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл буюу ийн нүүр царай гарсан нүцгэн гэрэл зураг зэргийг тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, маргаж байгаа зүйл байхгүй...гэв.

 

Эрүүгийн 2530001630107 дугаартай хэргээс:    

 

- Яллагдагч *******ын: Би анх 2015 онд фейсбүүк чатаар анх танилцаж байсан. Тэр үеэс хойш би дотно харилцаатай болсон. бид хоёрын хувьд энэ олон жил болоход хоорондоо нэг нэгнийхээ шарыг малтаж хэрэлдэж байсан удаа байгаа. Муудалцах үедээ нь манай эхнэр чат руу миний зургийг явуулна гэдэг байсан, би ч муудалцах үедээ зургийг нь явуулдаг байсан. Би эхнэртэйгээ учраа олоод эвлэрсэн байхад манай эхнэрт миний талаар эхнэрийн мэдээгүй зүйлүүдийг хэлсэн байсан. Тэрнээс нь болоод манай эхнэр гэрээсээ явчихсан. Тэгэхээр нь миний уур хүрээд гэртээ байхдаа рүү "чи манай эхнэрт бүх зүйлийг хэлсэн болохоор би нөхрийн чинь болон хадмуудын чинь мэдээгүй бүгдийг хэлнэ гээд, мөн нотолгоо байхгүй гэвэл зургууд чинь байна" гээд тухайн үед ийн надтай холбоотой бүх зургуудыг нь ийн чат руу явуулсан...гэх мэдүүлэг ( хэргийн 76-77 дугаар хуудас),

 

- Хохирогч ийн: Миний бие 2018 он юм уу, 2019 оноос ******* гэх хүнтэй фейсбүүк чатаар анх танилцаж харилцаж эхэлсэн. Тухайн үед манай нөхөр намайг ******* гэх хүнтэй харилцдаг байсныг мэдээд тэр үед харьцаагаа тасалсан. Хэсэг хугацааны дараагаар 2020 оны үед би ******* гэх хүнтэй чатаар ахиж харьцаж эхэлсэн, уулздаг болсон. Нэг удаа ******* гэх хүнтэй дотно харилцаанд орсон. Би ер нь болохгүй юм байна гэж бодоод харьцаагаа таслах гээд ******* гэх залуутай харилцаж уулзах, дуудлагыг нь авахаа больсон. Тэгтэл ******* нь намайг өөрийнх нь дуудлагыг авахгүй байх, чатыг нь авахгүй байх үед над руу “янхан, гичий минь чамайг нөхөрт чинь хэлнэ шүү, харьцаж байсан чатыг чинь явуулна, аймагт байхгүй болгоно, хадмууд руу чинь чатыг чинь явуулчихна шүү” гэх зэргээр дарамталж сүрдүүлдэг байсан. Тэрнээс нь айгаад би ******* гэх хүнтэй харьцаж, эргэж холбоо тогтоож эхэлсэн, буцаад уулздаг болсон. Нэг  муудах үедээ миний нүцгэн зураг, ******* өөрийнхөө нууцаар дарсан миний зургуудыг над руу явуулж “нөхөр, хадмууд руу чинь явуулна шүү” гэх зэргээр дарамталдаг болсон. Энэ сүрдүүлгээс нь болж би байнга айдастай байх болсон. Миний хувьд ******* гэх хүнээс салж холбоогүй болъё гэж хэлдэг боловч ******* өөрөө надаас салдаггүй, намайг өөрөөс нь салж холбоогүй болбол “чамайг нөхөрт чинь хэлнэ, зургийг чинь үзүүлнэ, чатыг чинь үзүүлнэ” гэх зэргээр дарамталж намайг гадуур явж байхад хүртэл “намайг хэнтэй явж байгаа юм, хэнээр хүргүүлсэн юм” гэх зэргээр хэрүүл хийж дарамталдаг. *******ын эхнэр намайг нөхөртэй нь харьцдаг байсныг 2024 оны 11 сарын сүүлээр мэдсэн. Тэр үед эхнэртэй нь уулзсан, намайг миний нөхрийг тайван орхи гэж хэлж байсан. Би эхнэрт нь “танай нөхөр чинь намайг салъя” гэж хэлэхээр намайг дарамталж надаас салдаггүй гэдгийг нь хэлсэн. Эхнэр нь манай нөхөр угаасаа тийм ааштай хүн гэж надад хэлдэг байсан. Ер нь намайг гэр орондоо байхад хүртэл өдөржингөө фейсбүүкт байгаа байж чат бичсэнгүй, ярьсангүй гэх зэргээр дарамталдаг. Мөн 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ******* надтай уулзана гээд над руу тухайн үед чатаар уурлаад байхаар нь “би найзынх руугаа явах гэж байна,уулзахгүй” гэж хэлэхэд ******* надад “би чамайг хүргээд өгье” гээд манай гэрийн гадаа машинтайгаа ирсэн. Би машинд нь суугаад найзынх руугаа хүргүүлчхээд хэсэг хугацааны дараа *******ын эхнэр нь нөхрийнхөө утаснаас надтай холбогдолтой зураг чатуудыг хэвлээд авчихсан манай гэрийн гадаа ирээд манай нөхөр руу залгаад “эхнэртэй чинь холбоотой зураг чатуудыг үзүүлье” гээд манай гэр лүү орж ирсэн. Манай нөхөр нь ******* бид хоёрыг харьцдаг талаар анх мэдсэн. Тэр үедээ нөхөртэйгөө ойлголцоод ярилцаад учраа олсон юм. Тэгтэл ******* өөрийнхөө нээсэн “Gerlee Gerlee” гэх хаягаасаа миний “Chuka Chuka” гэх фейсбүүк чат руу миний нүцгэн авхуулсан зураг, өөрийнхөө нууцаар дарсан зургаа над руу явуулж “нөхөрт чинь бүх үнэн чинь хэлнэ, пизда минь, хадмууд руу чинь хэлнэ, би эхнэрээсээ салсан ямар ч амьдралгүй болсон, чиний миний нэртэй фейсбүүк нээгдсэн одоо энд зургийг чинь тавих л үлдсэн, чи намайг ингээд болино гэж бодож байна уу? чамайг дуусгана. Би дууссан юм чинь чи ч бас дуусна. Тэр үед би нэг амьсгаа авна” гэх зэргээр  над руу чат бичиж дарамталж байсан. Тухайн үед нөхөр бид хоёр *******ын бичсэн чатыг хамт уншиж байсан. Хариу нэг ч бичээгүй. *******ын хувьд намайг дарамталж өөрийнхөө эрхшээлд байлгахыг хүсдэг. Тэгээд энэ дарамтад байгаад байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гарсан юм...гэх мэдүүлэг ( хэргийн 40-41 дүгээр хуудас),

 

- Хохирогч ийн дахин өгсөн: Тухайн машин дотор байгаа энэ зургийг 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргахаас өмнө хүртэл надтай муудах болгондоо над руу байнга явуулаад нөхөр лүү чинь явуулна шүү гэж сүрдүүлдэг байсан зураг байсан. Тухайн миний ганцаараа нүцгэн зогсож байгаа зураг нь би өөрийнхөө гэрт өөрийнхөө гар утсаар дарсан зураг. Тухайн зургийг би авах болсон шалтгаан нь “******* намайг нүцгэн зургаа явуул, явуулахгүй бол янхан, гичий, чамайг аймагт байхгүй болгоно, аймгаас хөөж явуулна” гэх зэргээр дарамталдаг, сүрдүүлдэг байсан. Мөн өөрийнх нь чатыг уншихгүй болохгүй “байнга тасралтгүй залгана, хөөе чи энэ тэр гээд байнгын чат ирдэг байсан. Тэр үед нь би залхаад өөрийнхөө зургийг дараад ******* руу чат руу нь явуулж байсан. *******аас салаад харьцахаа болих гэхээр надад ******* “ чиний зураг, бичлэг надад байгаа болохоор чи надаас салж чадахгүй байгаа. Чиний зураг бичлэг байхгүй бол чи надаас аль хэдийнээ салчихсан байгаа ” гэж надад хүртэл хэлдэг байсан. Нэг удаа би *******ын утсыг үзэж байгаад “*******ын надтай хамт машиндаа суугаад юм ярьж байгаа бичлэг байсан. Тэр бичлэг дээр миний *******тай хэрэлдэж байсан бичлэг байсан. Ямар шалтгаанаар хоорондоо муудсан гэхээр намайг залгахад утсыг нь авсангүй гээд хоорондоо муудсан бичлэг байсан санаж байна. Би тэр бичлэгээ үзчихээд гар утсан дээрээс нь устгаж байсан. Дараа нь ******* тэр бичлэгийг устгасныг мэдээд тухайн үед над руу уурлаж байсан. Намайг өөрийнхөө зургаа явуул гэж байнга дарамталдаг байсан. Надаас ******* нь байнга зураг нэхдэг байсан. Надаас авсан зургаараа намайг дарамталж сүрдүүлдэг болсон. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Тухайн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлж өгнө үү...гэх мэдүүлэг ( хэргийн 44-46 дугаар хуудас),

 

- Гэрчгийн: Миний бие эхнэр ийг, ******* гэх хүнтэй харьцдаг байсныг 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн. Тухайн өдөр *******ын эхнэр нь гэх эмэгтэй над руу утсаар “Та эхнэр хүүхдээ хаана юу хийж явааг мэдэж байгаа юу? ” гэж асуусан. Би тухайн үед тэр эмэгтэйд “ та нотлох баримтгүй юм битгий яриад бай ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйг цагдаад “ манай эхнэрийг нотлох баримтгүй гүтгэж байна. ” гэж дуудлага өгсөн. Тэгсэн уг эмэгтэй надад “ та намайг яагаад цагдаад өгч байгаа юм бэ, би одоо нотлох баримтыг нь үзүүлье ” гээд манай гэрт ирсэн. Надад өөрийнхөө утсан дээрээсээ нөхрийнхөө манай эхнэртэй харьцсан чатыг нь надад харуулсан. Тухайн үед би чатыг нь уншаад миний бие маш их балмагдаж, уур хүрсэн. Би эхнэр ээс “ энэ үнэн юм уу? ” гэж асуухад “Энэ үнэн. Тэгэхдээ би энэ явдлыг хүсээгүй, намайг дарамталдаг, намайг сүрдүүлэг байсан болохоор би өдий хүрсэн. Тийм учраас би энэ хүний эрхшээлд орж ийм харилцаатай байсан. ” гэж хэлсэн. Манай эхнэр надаас уучлалт гуйгаад ахиж ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж би эхнэртэйгээ ойлголцсон байсан. Тэгтэл ******* гэх залуугаас 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш “Gerlee Gerlee” фейсбүүк хаягаас манай эхнэрийн “Chuka Chuka” гэх фейсбүүк хаягийн чат руу нь “ лайк дарах, эхнэрийн нүцгэн зураг тавьж, дарамтлах, сүрдүүлэх, хоёулаа хамтдаа сүйрнэ, чиний амьдралыг би там болгоно, чиний энэ үйлдлийг нөхөр, хадмууд чинь хэлнэ. ” гэх зэргээр дарамталж сүрдүүлсэн чатууд ирэх болсон. Мөн ******* нь манай эхнэрийн фейсбүүк рүү халдаж код авах зэргээр халдаж байсан удаа байгаа. Миний хувьд эхнэртэйгээ ойлголцоод учраа олчхоод байхад яагаад миний эхнэрийг дарамтлаад байгааг нь ойлгохгүй байна. Манай эхнэр бид хоёрт маш их сэтгэлийн дарамт учраад байна. *******ын хувьд “Chukaa Chukaa”, “Gerlee Gerlee”, “Dema Dema”, “Төмка *******” гэх зэрэг олон аккаунт нээж эхнэрийн чат руу мессеж бичээд байдаг. *******ын хувьд эхнэр лүү бичиж байгаа чатын ихэнх нь “нөхөрт чинь хэлнэ” гэж дарамталж айлгаж сүрдүүлэг. Манай гэр бүлийн хувьд сэтгэл санааны хохирол амссан. Манай бага хүүхдийг хүртэл өөрийнхөө хүүхэд гэж надад хэлж миний сэтгэл санааг үймүүлж байгаа. Манай эхнэр надад “ хайр нь судсаа ханаад үхээд өгөх үү, хайр нь юу хийвэл чи уурлахгүй байх уу, би юу хийх үү, Намайг зүгээр энэ хүнээс салгаад өгөөч ” гэж хүртэл надаас асууж байсан удаа байгаа. Бид нарын хувьд гомдолтой байна...гэх мэдүүлэг ( хэргийн 49-50 дугаар хуудас),

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 02 дугаар хуудас),

 

- *******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 04-09 дүгээр хуудас),

 

- Б.Чулуунчимэгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хэргийн 12-34 дүгээр хуудас),

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 80 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар ( хэргийн 83-85 дугаар хуудас),

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлаагаа, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хэргийн 100-107 дугаар хуудас) зэрэг болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 02-оос 09-ний өдрийн хооронд ******* сумын нутаг дэвсгэрт "Gerlee Geriee” гэх фейсбүүк цахим хаягаас өмнө дотно харилцаатай байсан уулзах, гар утсаар байнга холбогдон харилцаж байхыг шаардаж түүний "Chuka Chuka" rэх фейсбүүк цахим хаяг руу "нөхөрт чинь бух үнэнийг чинь хэлнэ, хадмууд руу чинь хэлнэ, чи намайг ингээд болино гэж бодож байна уу, чамайг дуусгана, би дууссан юм чинь чи ч бас дуусна” гэх агуулга бүхий чат бичиж хохирогч Б. Чулуунцэцэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл буюу түүний нүүр царай гарсан, нүцгэн гэрэл зураг зэргийг тараахаар сүрдүүлсэн болох нь:

 

түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Би 2015 онд фейсбүүк чатаар анх танилцаж, дотно харилцаатай болсон. Бид хоёрын хувьд муудалцах үедээ манай эхнэр чат руу миний зургийг явуулна гэдэг байсан, би ч муудалцах үедээ зургийг нь явуулдаг байсан. Би эхнэртэйгээ учраа олоод эвлэрсэн байхад манай эхнэрт миний талаар эхнэрийн мэдээгүй зүйлүүдийг хэлсэн байсан. Тэрнээс нь болоод манай эхнэр гэрээсээ явчихсан. Тэгэхээр нь миний уур хүрээд гэртээ байхдаа рүү " чи манай эхнэрт бүх зүйлийг хэлсэн болохоор би нөхрийн чинь болон хадмуудын чинь мэдээгүй бүгдийг хэлнэ гээд, мөн нотолгоо байхгүй гэвэл зургууд чинь байна" гээд тухайн үед ийн надтай холбоотой бүх зургуудыг нь ийн чат руу явуулсан ” гэх,

 

хохирогч ийн “Би 2019 оноос ******* гэх хүнтэй фейсбүүк чатаар анх танилцаж харилцсан. 2020 оны үед *******тай ахин харьцаж ,нэг удаа дотно харилцаанд орсон. Би ер нь болохгүй юм байна гэж бодоод харьцаагаа таслах гээд харилцаж уулзах, дуудлагыг нь авахаа больсон. Тэгтэл ******* нь намайг өөрийнх нь дуудлага, чатыг нь авахгүй байх үед над руу “янхан, гичий минь чамайг нөхөрт чинь хэлнэ шүү, харьцаж байсан чатыг чинь явуулна, аймагт байхгүй болгоно, хадмууд руу чинь чатыг чинь явуулчихна шүү” гэх зэргээр дарамталж сүрдүүлдэг байсан. Тэрнээс нь айгаад би ******* гэх хүнтэй эргэж холбоо тогтоож уулздаг болсон. Нэг муудах үедээ миний нүцгэн зураг, ******* өөрийнхөө нууцаар дарсан миний зургуудыг над руу явуулж нөхөр, хадмууд руу чинь явуулна шүү гэх зэргээр дарамталдаг болсон. Энэ сүрдүүлгээс нь болж би байнга айдастай байх болсон. 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр *******ын эхнэр нь нөхрийнхөө утаснаас надтай холбогдолтой зураг чатуудыг хэвлээд авчихсан манай нөхөр руу залгаад “эхнэртэй чинь холбоотой зураг чатуудыг үзүүлье” гээд манай гэр лүү орж ирсэн. Манай нөхөр бид хоёрыг харьцдаг талаар анх мэдсэн. Тэр үедээ нөхөртэйгөө ойлголцоод ярилцаад учраа олсон юм. Тэгтэл ******* өөрийнхөө нээсэн “Gerlee Gerlee” гэх хаягаасаа миний “Chuka Chuka” гэх фейсбүүк чат руу миний нүцгэн авхуулсан зураг, өөрийнхөө нууцаар дарсан зургаа над руу явуулж “нөхөрт чинь бүх үнэн чинь хэлнэ, пизда минь, хадмууд руу чинь хэлнэ, би эхнэрээсээ салсан ямар ч амьдралгүй болсон, чиний миний нэртэй фейсбүүк нээгдсэн одоо энд зургийг чинь тавих л үлдсэн, чи намайг ингээд болино гэж бодож байна уу? чамайг дуусгана. Би дууссан юм чинь чи ч бас дуусна. Тэр үед би нэг амьсгаа авна.” гэх зэргээр  над руу чат бичиж дарамталж байсан. Тухайн үед нөхөр бид хоёр *******ын бичсэн чатыг хамт уншиж байсан. Хариу нэг ч бичээгүй. *******ын хувьд намайг дарамталж өөрийнхөө эрхшээлд байлгахыг хүсдэг. Тухайн машин дотор байгаа энэ зургийг 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргахаас өмнө хүртэл надтай муудах болгондоо над руу байнга явуулаад нөхөр лүү чинь явуулна шүү гэж сүрдүүлдэг байсан зураг байсан. Миний ганцаараа нүцгэн зогсож байгаа зураг нь би өөрийнхөө гэрт өөрийнхөө гар утсаар дарсан зураг. Тухайн зургийг би авах болсон шалтгаан нь “******* намайг нүцгэн зургаа явуул, явуулахгүй бол янхан, гичий, чамайг аймагт байхгүй болгоно, аймгаас хөөж явуулна” гэх зэргээр дарамталдаг, сүрдүүлдэг байсан. Тэр үед  би залхаад өөрийнхөө зургийг дараад ******* руу явуулж байсан. Тэгээд надаас авсан зургаараа намайг дарамталж сүрдүүлдэг болсон ” гэх,

 

гэрчгийн “ Миний бие эхнэр ийг, ******* гэх хүнтэй харьцдаг байсныг 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн. Тухайн өдөр *******ын эхнэр нь гэх эмэгтэй над руу утсаар “Та эхнэр хүүхдээ хаана юу хийж явааг мэдэж байгаа юу ” гэж асуусан. Би тухайн үед тэр эмэгтэйд “ та нотлох баримтгүй юм битгий яриад бай” гэж хэлсэн. Би тухайн эмэгтэйг цагдаад “ манай эхнэрийг нотлох баримтгүй гүтгэж байна” гэж дуудлага өгсөн. Тэгсэн тухайн эмэгтэй надад “ та намайг яагаад цагдаад өгч байгаа юм бэ,би одоо нотлох баримтыг нь үзүүлье” гээд манай гэрт ирсэн. Тухайн эмэгтэй надад өөрийнхөө утсан дээрээсээ нөхрийнхөө манай эхнэртэй харьцсан чатыг нь надад харуулсан. Би чатыг нь уншаад миний бие маш их балмагдаж, уур хүрсэн. Би эхнэр ээс “ энэ үнэн юм уу ” гэж асуухад “Энэ үнэн. Тэгэхдээ би энэ явдлыг хүсээгүй, намайг дарамталдаг, намайг сүрдүүлэг байсан болохоор би өдий хүрсэн. Тийм учраас би энэ хүний эрхшээлд орж ийм харилцаатай байсан ” гэж хэлсэн. Манай эхнэр надаас уучлалт гуйгаад ахиж ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж би эхнэртэйгээ ойлголцсон байсан. Тэгтэл ******* гэх залуугаас 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш “Gerlee Gerlee” фейсбүүк хаягаас эхнэрийн “Chuka Chuka” гэх фейсбүүк хаягийн чат руу нь “ лайк дарах, эхнэрийн нүцгэн зураг тавьж, дарамтлах, сүрдүүлэх, хоёулаа хамтдаа сүйрнэ, чиний амьдралыг би там болгоно, чиний энэ үйлдлийг нөхөр, хадмууд чинь хэлнэ. ” гэх зэргээр дарамталж сүрдүүлсэн чатууд ирэх болсон. Мөн ******* нь манай эхнэрийн фейсбүүк рүү халдаж код авах зэргээр халдаж байсан удаа байгаа. Миний хувьд эхнэртэйгээ ойлголцоод учраа олчхоод байхад яагаад миний эхнэрийг дарамтлаад байгааг нь ойлгохгүй байна. Манай эхнэр бид хоёрт маш их сэтгэлийн дарамт учраад байна. *******ын хувьд “Chukaa Chukaa”, “Gerlee Gerlee”, “Dema Dema”, “Төмка *******” гэх зэрэг олон аккаунт нээж эхнэрийн чат руу мессеж бичээд байдаг. *******ын хувьд эхнэр лүү бичиж байгаа чатын ихэнх нь нөхөрт чинь хэлнэ гэж дарамталж айлгаж сүрдүүлэг. Манай гэр бүлийн хувьд сэтгэл санааны хохирол амссан. Манай бага хүүхдийг хүртэл өөрийнхөө хүүхэд гэж надад хэлж миний сэтгэл санааг үймүүлж байгаа. Манай эхнэр надад “ хайр нь судсаа ханаад үхээд өгөх үү, хайр нь юу хийвэл чи уурлахгүй байх уу, би юу хийх үү? Намайг зүгээр энэ хүнээс салгаад өгөөч ” гэж хүртэл надаас асууж байсан удаа байгаа. Бид нарын хувьд гомдолтой байна” гэх мэдүүлгүүд,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Б.Чулуунчимэгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлаагаа, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн  Арван гуравдугаар бүлэг Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Заналхийлэх гэмт хэрэг нь гэмт этгээд бусдаар өөрийн хүсэл зоригт нийцсэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл тухайн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг,  энэхүү үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээр дурдсан “ Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардах”  гэж бусдаар өөрт ашигтай тодорхой үйлдэл хийлгэх, хийлгэхгүй байх зорилгоор хохирогчийн хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлаж биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл, сүрдүүлэг хэрэглэхийг,

харин “эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэж заналхийлэгч этгээд өөрийн хүссэн үр дүнд хүрэхийн тулд хохирогч, эсхүл ойр тодны хүнд эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээллийг олон нийтэд, эсхүл ач холбогдол бүхий бусад хүмүүст шилжүүлэх, танилцуулах, тараахаар дарамталсныг ойлгох бөгөөд эдгээр баримт, мэдээллийг олж авсан арга нь хэргийн бүрэлдэхүүнд нөлөөлөхгүй юм.

 

 4. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь хохирогч ээс тэдгээрийн хооронд үүссэн дотно харьцааг тасалсан уг үйлдэлд дургүйцэн, өөрт ашигтай буюу хохирогч үүсгэсэн уг харьцааг хадгалах, үргэлжлүүлэх зорилгоор өөрийн гар утас болон “Gerlee Gerlee” гэх фейсбүүк хаягаас ийн гар утас болон “Chuka Chuka” гэх фейсбүүк хаяг руу байнга холбогдон байгаа газраа хэлэх, байнга харилцахыг шаардаж ярих, зурвас бичих, улмаар өмнө дотно харилцаатай байх үедээ олж авсан хүний хувийн нууц, мэдээлэлд хамаарах хохирогчийн нүцгэн болон бусад зураг зэрэг түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээллийг ийн “Chuka Chuka” гэх цахим хаягт илгээж "нөхөрт чинь бух үнэнийг чинь хэлнэ, хадмууд руу чинь хэлнэ, чи намайг ингээд болино гэж бодож байна уу, чамайг дуусгана, би дууссан юм чинь чи ч бас дуусна” гэж тараахаар сүрдүүлсэн үйл баримт хэрэгт хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч *******ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, уг үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

5. Шүүгдэгч *******ын хувьд бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийн хувийн ашиг сонирхол буюу өмнөх дотно харьцааг хадгалах зорилгоор хохирогчийг харьцаатай байхыг шаардаж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хохирогчийн хувийн нууц, мэдээлэлд хамаарах нүцгэн болон бусад зураг зэрэг түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээллийг цахим хаягаар илгээж бусдад тараахаар сүрдүүлэн гэмт хэргийг шууд санаатайгаар, хүсэж үйлдсэн хийгээд энэ гэмт хэргийн хувьд  хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүй юм.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

 

2. Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

3. Хохирогч ээс нь мөрдөн шалгах ажиллагаа болох шүүхийн шатанд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй бөгөөд хэргийн 46 талд “сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдолтой ” гэж, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Шүүхийн мэдэгдэх хуудсанд “ Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ” гэх тайлбарыг тус тус гаргасан байх тул шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  гэж үзнэ.

 

4. Хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй, эсхүл гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан  боловч иргэний нэхэмжлэл гараагүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Цэгмэдээс гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлт нь шүүгдэгч *******ын тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж, чанар, гэм буруу, түүний хувийн байдал зэрэгт тохироогүй байна гэж шүүх үзэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд гэм буруутай этгээдэд оногдуулах ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үүрэгтэй.

 

Хэдийгээр шүүгдэгч *******аас гэм буруугийн талаар маргаагүй боловч, түүний хувийн байдал буюу тухайн гэмт хэргийг үйлдсэн шалтгаан нөхцөл, хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр, сэдэлт зорилго, тухайн гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т “ Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийг байнга оршин суугаа хаягийн дагуу гүйцэтгэж, тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина” гэжээ.

 

Шүүгдэгч ******* нь ******* сумын 6 дугаар багийн Далангийн 7-3 тоотод оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдох тул хуулийн дээрх зохицуулалтыг дагуу түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний байнга оршин суух үндсэн захиргаа ******* сумын 6 дугаар баг Далангийн 7-3 тоотод оршин суух хаягаар гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Амарбаатарын *******ыг бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хор,  сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН