Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Цэгмэд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000000095 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* сумын 3 дугаар багийн Замт гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******, 

. 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* 2025 оны 02 дугаар сарын 27-ны орой 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* сумын 2 дугаар багийн нутаг “Мухар эрэг” гэх газарт хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа  цохиж эрүүл мэндэд нь “эрүүний хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан.  Хохирогчид сэтгэл санааны болон бүх хохирлыг нийлүүлээд 6 сая төгрөг өгөөр тохиролцсон., Одоо 4,300,000 төгрөг өгсөн,  одоо 1,700,000 төгрөг дутуу байгаа, удахгүй өгнө. Би ******* суманд мал маллаж амьдардаг...гэв.

 

Эрүүгийн 2530000000095 дугаартай хэргээс:  

 

- Яллагдагч *******ын: Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны орой 17 цагийн орчим ******* сумын 3 дугаар баг "Замт" гэх газраас сумын төвд очоод ах руу утсаар ярихад “сумын төвийн хойно байх гэх айлд байна хүрээд ир” гэхээр нь очтол , Б. , нар архи ууцгааж байсан. Тэнд 0.75 литрийн Хараа архи 2 шилийг дөрвүүлээ хувааж уусан. Орой 19 цагийн орчим хөдөө гэр лүүгээ харих гэтэл “сумаас гаргаж өгье сумын зүүн талд ганц юм ууя” гээд , нарын хамт Сүхбаатар сумын 2 дугаар баг "Мухар эрэг" гэх газар очиж 0.75 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг гурвуулаа хувааж ууж байгаад ахтай би маргалдаж муудаад гэртээ очиж амарсан. Маргааш өглөө нь 2025 оны 02 дугаар сарын 28-нд ах руу утсаар залгахад эхнэр н.Отгончимэг утсыг нь аваад “та нар нэгнийхээ эрүүг хугалсан байна. Одоо хот явж үзүүлнэ” гэхэд нь хүний эрүү хугалж гэмтээснээ мэдсэн” гэх мэдүүлэг (хэргийн 41 дүгээр хуудас),

 

- Хохирогч ын: 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр намайг сумын төвд айлд байхад ******* залгаад “та хаана байгаа юм, танай гадаа ирчихсэн байна” гэхээр нь би байгаа айлаа хэлэхэд ******* тухайн айлын гаднаас ирээд намайг аваад явсан. Бид хоёр сумын зүүн талд байх “Мухар эрэг” гэх газар очоод 0.5 граммын Агар нэртэй архи 3 ширхгийг хувааж уугаад сууж байтал гэнэт ******* босож ирээд миний нүүр лүү гараараа цохиод авсан. Хамт байсан манай найз бид хоёрыг салгаж, намайг гэрт хүргэж өгсөн. 2025 оны 03 дугаар сарын 03-нд сумын эмнэлэгт үзүүлтэл миний эрүүг хугаралттай байна,д аймгийн төв рүү явж үзүүл гэсэн. Би аймгийн төвд эрүүнийхээ зургийг авхуулаад үзүүлтэл хугаралттай байна гээд Улаанбаатар хот руу явж хагалгаанд орохыг зөвлөсөн. 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хагалгаанд ороод 10-ны өдөр буцаад ирсэн. Бид хоёрын дунд ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. Өмнө нь маргалдаж муудаж байгаагүй. Манай найз , ******* бид 3 байсан. Тухайн үед ******* бид 2 хоёулаа согтуу байсан. Одоогийн байдлаар надад 1.600.000 төгрөгийн зардал гарсан байна. Миний эрүү хугарч хагалгаанд орсон. Эм эмчилгээний төлбөрийг маань өгчихвөл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.******* гэх хүнтэй аавын талаараа хамаатан. Би сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг ( хэргийн 06-09 дүгээр хуудас),

 

- Гэрч гийн: 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчимд найз уулзаж байхад ******* нь луу залгаж “сумын төв дээр ирчихлээ “гэж ярьсан. Би дэлгүүр орж 0.5 литрийн “Хараа” архи нэгийг авч *******тай сумын зүүн талд уулзсан. Бид хэд нөгөө архийг ууж дуусахад ******* нь машинаасаа 0.75 литрийн архи нэгийг задалж уусан. Нөгөө архиа уугаад сууж байхдаа , ******* хоёр хоорондоо адуу мал ярьж сууж байгаад гэнэт маргалдаж муудаад ******* нь ыг гараараа нүүр лүү цохиод авсан. Би тэр үед салгаад ыг гэрт нь хүргэж өгөөд явсан. ******* нь ыг гараараа шанаанд нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг ( хэргийн 16-17 дугаар хуудас),

 

- Улсын 2 дугаар төв эмнэлгийн 2025.03.10-ны өдрийн Эмнэлгээс гарах үеийн эпикриз, гэрэл зураг (хэргийн 16-17 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн СҮХ0725/145 дугаартай “ 1.ын биед эрүүний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт (хэргийн 24-25 дугаар хуудас),

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 1 дүгээр хуудас),

 

- *******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45-52-р хуудас)

 

- Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллого (хавтаст хэргийн 55-56-р хуудас),

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57-р хуудас) зэрэг баримтууд болно.

 

 Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны орой 19 цагийн орчимд ******* сумын 2 дугаар багийн нутаг “Мухар эрэг” гэх газарт , нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа согтуурсны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа  цохиж эрүүл мэндэд нь “эрүүний хугарал гэмтэл”  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

прокурорын яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар авагдсан болон шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны орой 17 цагийн орчимд Сүхбаатар сумын төвд ирээд ахын байгаа айл руу  очиход , Б. , Адъяа нар архи ууцгааж байсан. Тэнд 0.75 литрийн Хараа архи  2 шилийг дөрвүүлээ хувааж уусан. Орой 19 цагийн орчим хөдөө гэр лүүгээ харих гэтэл , нар “сумаас гаргаж өгье сумын зүүн талд ганц юм ууя” гээд сумын 2 дугаар багийн "Мухар эрэг" гэх газар очиж 0.75 литрийн “Хараа” нэртэй 2 шил архийг гурвуулаа хувааж ууж байгаад ахтай би маргалдаж муудаад гэртээ очиж амарсан. Маргааш өглөө нь ах руу залгахад эхнэр н.Отгончимэг утсыг нь аваад “та нар нэгнийхээ эрүүг хугалсан байна. Одоо хот явж үзүүлнэ” гэхэд нь хүний эрүү хугалж гэмтээснээ мэдсэн” гэх,

 

хохирогч ын “ 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр намайг сумын төвд айлд байхад ******* залгахаар нь байгаа айлаа хэлэхэд ******* тухайн айлын гаднаас ирээд намайг аваад явсан. , бид гурав сумын төвийн зүүн талд байх “Мухар эрэг” гэх газар очоод Агар нэртэй 0.5 граммын архи 3 ширхгийг хувааж уугаад сууж байтал гэнэт ******* босож ирээд миний нүүр лүү гараараа цохиод авсан. Найз бид хоёрыг салгаад, намайг гэрт хүргэж өгсөн. 03 дугаар сарын 03-нд сумын эмнэлэгт үзүүлтэл миний эрүүг хугаралттай байна гээд аймгийн төв рүү явж үзүүл гэсэн. Аймгийн төвд эрүүнийхээ зургийг авхуулаад үзүүлтэл хугаралттай байна Улаанбаатар хот руу явж хагалгаанд орохыг зөвлөсөн. 03 дугаар сарын 05-ны өдөр хагалгаанд орсон” гэх,

гэрч гийн “ 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчимд найз уулзаад байхад ******* нь луу залгаж сумын төв дээр ирчихлээ гэж ярьсан. Би дэлгүүр орж 0.5 литрийн  “Хараа” архи нэгийг авч бид хэд сумын зүүн талд уулзсан. *******  машинаасаа 0.75 литрийн архи нэгийг задалж, архиа уугаад сууж байхдаа , ******* хоёр хоорондоо адуу мал ярьж сууж байгаад гэнэт маргалдаж муудаад ******* нь ыг гараараа нүүр лүү цохиод авсан. Би тэр үед салгаад ыг гэрт нь хүргэж өгөөд явсан” гэх мэдүүлгүүд,

 

шинжээчийн СҮХ0725/145 дугаартай “1.ын биед эрүүний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт,

Улсын 2 дугаар төв эмнэлгийн 2025.03.10-ны өдрийн Эмнэлгээс гарах үеийн эпикриз, гэрэл зураг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

*******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, Иргэний үнэмлэхийн, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллого,

*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

2. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч ын нүүр хэсэгт гараараа  цохиж, эрүүл мэндэд нь эрүүний хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргасныг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс “ Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байх тул гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар санал байхгүй, хүлээн зөвшөөрч байна”, шүүгдэгч *******аас “Маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байна”  гэж тус тус маргаагүй байна.

 

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

5. Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн байна.

 

ын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан шинжээчийн 145 дугаартай “1.ын биед эрүүний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна ” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч т  биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан түүний нүүр хэсэгт гараараа  цохиж эрүүл мэндэд нь “эрүүний хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

7. Шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тэрээр хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохисноор эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж хохирогч ын нүүр хэсэгт гараараа  цохиж биед нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч ын эрүүл мэндэд “эрүүний хугарал гэмтэл бүхий” хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг цохиж гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болно.  

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3.Энэ хуулийн 230.2-т “заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх,сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, гэм хортой холбоотой нэхэмжлэл, баримтыг гаргаагүй бөгөөд харин тэдгээр нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн болон сэтгэцэд учирсан хор уршиг, бусад хохиролд  6,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь ын Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан 2025.03.27-ны өдрийн  хэргийн 013 дугаар тал/ тайлбараар нотлогдох ба ******* нь  одоогийн байдлаар хохирогчид 4,300,000 төгрөг нөхөн төлснөө шүүх хуралдаанд мэдүүлжээ.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3.Энэ хуулийн 230.2-т “заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогч нь шүүгдэгч *******тай сэтгэцэд учирсан хор уршиг, бусад хохиролд 6,000,000 төгрөг авахаар харилцан тохиролцон, сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох шаардлагагүй гэж үзэн дүгнэлт гаргуулаагүй болохыг дурдъя.

 

4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

 

Иймд хохирогч нь өөрт учирсан хохиролтой холбоотойгоор хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” ялтай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал ”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс  “ Шүүгдэгчид улсын яллагчийн 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьж байна. Энэ хуульд зааснаар 450 нэгжээс эхлэн торгуулийн ял оногдуулах боломжтой, шүүгдэгч болон хохирогч нар тохиролцсон. Одоо 4,300,000 төгрөгийг өгсөн байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа, хөдөө мал маллаж амьдардаг зэрэг байдлыг харгалзан үзэж түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав. 

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчтой эвлэрч, хохирогчийн эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршиг, бусад хохиролд 6,000,000 төгрөг нөхөн төлөхөөр харилцан тохиролцон, 4,300,000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, мөн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй, анх удаа гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогчид 4,300,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хортой холбоотой хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН