| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0141/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/170 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2530002040147 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, "ТИ ЭМ БИ ЭМ" ХХК-д тэсрэх материал зөөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, ахын хамт ******* сумын 5 дугаар багийн Шинэ дэнж 1 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ,
.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж,уг хугацаа дуусаагүй байх үедээ 2025 оны 03 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд ******* сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулахг “” дэлгүүрийн зүүн талаас 9 дүгээр багийн Хайлаастын 13-21 тоот хүртэлх зайд “Chevrolet Cruze” маркийн 45-35 СҮА улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг 1.34 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “ Би 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр найзынхаа "CHEERS PUB-д найз Чинзоо, нарын хамт 1-2 лааз пиво уугаад 23 цаг 30 минутын орчимд пабаас гарсан. Тэгээдгийн гадаа очиж өдөр дэлгүүрээс авсан байсан Нийслэл нэртэй пивийг хамт хувааж уусан. Чинзоо миний машиныг бариад манайх руу хөдлөөд гэрийн гадаа очтол эхнэр нь машинтай манай гэрийн гадаа ирсэн байсан. Чинзоо уулзвал хэрэлдээд эхэлнэ гээд гэрийн гаднаас хөдлөөд Өлзийт тойргoo эргээд хойшоо явж байтал эхнэр машинтайгаа хажуугаар орж ирээд хэрэлдээд машины урд гараад зогссон. эхнэр түүнийгтэй хардаад хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд эхнэр миний утсыг аваад цагдаад дуудлага өгсөн. Би машинаа бариад гэр лүү хөдлөөд гадаа нь ирээд гэр лүү нь оруулж өгөх гэтэл гэрийн түлхүүр нь байгаагүй. Машиндаа буцаад суусан. Удалгүй эхнэр цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэгээд Чинзоо бид 2-ийг цагдаа дээр авчраад намайг драйгер үлээлгээд, Чинзоог эрүүлжүүлэхэд оруулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна ”гэх,
гэрч “ Тухайн шөнө эргүүлийн чиглэлтэй үүрэг гүйцэтгэж байхад Цагдаагийн газрын 102-оос нэг хүн согтуу машин бариад яваад байна гэсэн дуудлага ирүүлсний дагуу дэлгүүрийн урд талд байх Авто засварын гадаа очсон. Тэгсэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эхнэр нь дуудлага анх өгсөн гэх хүнтэй утсаар яриад “ танай хашаанд чинь манай нөхөр найзтайгаа оччихсон байна” гэж хэлсний дагуу тоот хашаанд очоод “ та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна” гэж хэлсэн чинь “уучлаарай миний буруу. Яах аргагүй хөдөлчихлөө. Би одоо ингээд энэ хашаанд ирчихсэн юм чинь үлдчихье”гээд байсан. Тэгэхээр нь та зохих журмын дагуу гаргасан зөрчлөө шийдвэрлүүлэх үүрэгтэй гэж хууль ёсны шаардлага тавиад Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг дээр авчирч машиныг нь түр саатуулах хашаанд оруулсан. .Драгер багаж үлээлгэхэд 1.34 хувийн согтолттой гарсан. 45-35 сүа гэсэн хар өнгийн Шевролет маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан.Намайг дуудлагад очиход машиныхаа руль дээр суучихсан байсан. Өөрөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байсан” гэх мэдүүлэг,
гэрч Б.гийн “ 2025 оны 03 дугаар сарын 31-ны орой 21 цагийн орчимд манай нөхөр , найз *******тай уулзана гээд гэрээсээ гарч явсан. 00 цаг өнгөрөөгөөд нөхөр Э. руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь *******ын утас руу залгахад “би найзтайгаа ууж болохгүй юу гэрийнхээ гадаа байна” гэхээр нь “очиж нөхрөө авъя” гэхэд “чаддаг юм бол олоод аваарай” гээд тасалсан. Дахиад залгасан утсаа авахгүй байсан. Тэгээд шөнө 01 цагийн орчимд тойргийн хойд талын хашаанд байх гэрийн хашаанд өөрийн маркийн тээврийн хэрэгсэлтэй очоод зогсож байхад удалгүй араас нэг машин орж ирэхээр нь харсан чинь *******ын 45-35СҮА улсын дугаартай хар машин орж ирээд буцаад гараад явахаар нь араас дагаж очоод 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах хүнсний дэлгүүрийн үүдэнд машинтайгаа урдуур нь ороод тээврийн хэрэгслийг нь зогсооход , нар явж байсан. Би тээврийн түлхүүрийг нь булааж авах гэтэл түлхүүр нь муруйгаад авагдахгүй байсан. Тэгтэл Э. намайг нүүр лүү алагдахаар нь *******ыг “утсаа өгч бай цагдаа дуудъя” гэхэд “цагдаа битгий дуудаа би эрхээ хасуулсан байгаа” гэхээр нь “надад хамаагүй” гээд утсыг аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэсэн юм гэхэд дуудлага хүлээн авлаа гэсэн. Тэгсэн жолоочийн эсрэг талын урд талын суудлаас бууж ирээд “надтай ярилцах гэсэн юм” гэхээр нь “чамтай яриад байх юм байхгүй” гээд зорчих хэсэг дээр зогсож байхад жолоочийн суудлаас жолоочийн эсрэг талын суудал руу шилжиж суухад ******* жолоочийн руль дээр суугаад тээврийн хэрэгсэлтэй дөнгөж хөдлөхөд цагдаа ирсэн. Цагдаагийн машинтай гадуур хайгаад явж байхад *******ын эхнэр чатаар залгаад “нөгөө хоёр чинь цагдаагаас зугтаад танай гэрийн гадаа байна” гэж хэлэхээр нь цагдаа дагуулаад очиход тээврийн хэрэгслийн жолооны руль дээр ******* сандлаа арагшлуулаад хэвтэж байсан. Тэгээд *******, Э. нарыг цагдаа дагуулаад Цагдаагийн газар руу аваад явсан” гэх,
гэрч “ 2025 оны 03 дугаар сарын 31-ны орой 21 цагийн орчимд гэртээ байхад ******* залгаад дуудахаар нь явган очсон. Pub-д 0.5 гр лаазтай Касс пиво 2-ийг уусан. 23.30 цагт паб хаахаар нь гараад *******ын машинд нь сууж байгаад Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво уугаад сууж байхдааг хүрээд ир гээд дуудахад ирсэн. Тэгээд улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг би жолоодоод найз *******ын Баруун-урт сумын 4 дүгээр баг Өлзийтэй тойргийн арын хашаанд байх гэр лүү очиход манай эхнэр Б. 32- 68СҮҮ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй хашаан дотор зогсож байхаар нь шууд буцаад гарч яваад явж байхад 4 дүгээр багийн Оч Хур хүнсний дэлгүүр зүүн талд гүйцэж ирээд зогсоосон. Тэгээд жолооч талын хаалга онгойлгоод намайг татаж буулгаад “архи ууллаа, арчаагүй писда” гээд хэрүүл маргаан үүсгэж байгаад, Дашням нар руу дайрч давшилж байгаад *******ын утсаар “ 2 залуу архи уугаад машин бариад байна” гэж дуудлага өгсөн. Тэр үед ******* явъя гэхээр нь би жолоочийн эсрэг талын урд талын хаалгаар орж суугаад ******* 45-35 СҮА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод тоотод байх манай хашаанд орж зогссон. Гэр лүүгээ орох гэтэл гэрийн түлхүүр байхгүй байхаар нь гадаа машиндаа эхнэрийг хүлээгээд байж байхад эхнэр цагдаа дагуулаад ирсэн. Тэгээд бид 2-ыг цагдаагийн газар авчирч намайг эрүүлжүүлэх байранд хийсэн. *******ыг яасан талаар мэдэхгүй байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 дүгээр багийн Cheers pub-ийн хойд талаас тус багт байх Өлзийтэй тойргийн хойд талын хашаа хүртэл 700-800м орчим газар жолоодсон. ******* 4 дүгээр багийн хүнсний дэлгүүрийн зүүн талаа хашаа хүртэл ойролцоогоор 1-2 км орчим газар жолоодсон. Намайг тээврийн хэрэгсэл жолоодохыг шахаж шаардсан зүйл байхгүй би өөрөө л жолоодсон. 45-35 СҮА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл” гэх,
гэрч Б. “2025 оны 03 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 01-ний шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд залгаад “бид 2 уулзаад нэг газар сууж байсан чинь нөгөө газар хаах цаг нь болоод хаачихлаа, тэгээд ууж байсан юмаа аваад машиндаа байна танай гэрийн ойролцоо байна нэг аяга аваад гараад ирэх үү” гэхээр нь “унтах гэж байна” гэхэд “өөр гуйх хүн байхгүй байна, танай гэрийн хажууд явж байна” гээд байхаар нь нэг аяга аваад гэрийн гадаа гарахад тээврийн хэрэгслийн жолооны хүрдэн дээр, ******* арын суудалд сууж байсан. Машинд ороод суухад 2.5 литрийн савлагаатай пиво 2 ширхэг байсан. задлаад тойруулаад нэг пиво ууж дуусгасан. Тэгтэл ******* “гэрээсээ очиж нэг юм авах хэрэгтэй, хөдөлнө” гэхээр нь “та хоёр хоёулаа согтуу байна, машин тэргээ манай хашаанд оруулаад тавиад жаахан амарч байгаад яв” гэхэд “явах шаардлагатай байна” гэхэд тоот хашааны гаднаас марк дугаарыг нь мэдэхгүй тээврийн хэрэгслийг Э. жолоодоод У гэр лүү явсан. 4 дүгээр багийн Эмнэлгийн ард байх 8 айлын орон сууцны хашаа руу ороход ийн машин хашаанд нь байхаар нь “танай эхнэр ирчихсэн байна” гэж хэлэхэд “өөд ядаргаатай юм” гээд шууд ухраад хашаанаас гараад Өлзийтэй тойргоор хойш эргээд хүнсний дэлгүүрийн зүүн урд талд явж байхад араас ийн эхнэр машинтайгаа гүйцэж ирээд зам дээр хөдлөн машинаа зогсоогоод, жолооч талын хаалгыг нээгээд той машины түлхүүр булаацалдаж байхдаа цагдаад дуудлага өгсөн. Ар талд 2-3 машин ирээд сигналдаад байхаар нь ******* машинаас буугаад зам дээр хөндлөн тавьсан гийн машиныг зогсоолд тавиад буцаж ирээд ийг жолоочийн суудал дээрээс хажуугийн суудал руу суулгаад өөрөө жолоон дээр сууж байхад нь би г дагуулаад өөрийнх нь машин руу явж байхад хойд талаас цагдаагийн алга гэрлэн дохиотой машин ирж байгаа харагдсан. гийн машин дээр очиход цагдаа ирээд “согтуу машин жолоодсон хүмүүс чинь хаана байна” гэхэд нар машинтайгаа хөдлөөд явчихсан байсан. бид 2 цагдаагийн машинд суугаад тэр 2-ыг хайж явж байгаад ийн хашаанд байгаа гэдгийг мэдээд очиход тээврийн хэрэгслийн жолоон дээр ******* сандлаа хэвтүүлчихсэн хэвтэж байсан, жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан. Тэгээд Цагдаагийн газар ирээд *******ыг согтолтын зэргийг шалгана гээд аваад орсон. Харин ийг эрүүлжүүлэх байранд оруулсан ” гэх мэдүүлэг,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/309 дугаартай шийтгэврийн хуулбар,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
*******ын согтолтын хэмжээг Драйгер багажаар шалгахад хийсэн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/309 дугаартай шийтгэврийн хуулбар,
*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
*******ын үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
*******ын тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт,
2025.05.28-ны өдрийн 38 дугаартай Прокурорын санал,
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2025.05.28-ны өдрийн 38 дугаартай тогтоол зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.
3. Прокуророос шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
5. Шүүгдэгч *******ын тухайн гэмт хэргийг үйлдэх үеийн түүний цусан дахь спиртийн агууламж 1.34 промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд энэ нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр,
тэрээр 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн *******д холбогдох Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/309 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр тус тус нотлогдоно.
6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, уг хугацаа дуусаагүй байх үедээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний шөнийн 02 цагийн орчимд Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт Шевролет Круйз загварын 45-35 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 1.34 промиль согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Зулаа нараас хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.
8. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон “ жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан “******* “ гэсэн бичвэртэй, 28 секундын бичлэг бүхий цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил гурван сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “******* “ гэсэн бичвэртэй, 1 минут 46 секундийн бичлэг бүхий цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН