Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 142/шш2022/01009

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 25 142/ШШ2022/01009

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: В.У/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3 175 000 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-05 тоот байрыг у эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.днар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.б нь у /Ариунаа/ гэх эмэгтэйд 2019 оноос тус байраа сарын 400 000 төгрөгөөс түрээслүүлж байсан бөгөөд супер засвар хийгээд 2022 оны 09 сараас түрээсийн төлбөрийг 500 000 болгон төлж байсан. Гэтэл 2022 он гарснаас хойш түрээсийн төлбөрөө өгөхгүй, шаардахаар өгнө гэсээр өдий хүрсэн. Гэтэл тус байрыг 12 дугаар сургуулийн багш Алимаа, англи хэлний багш Днарт давхар түрээслэн түрээсийн төлбөрөө авсан байсан. Мөн түрээслэгч у нь нэрээ худал хэлж олон жил намайг хуурч байсныг саяхан давхар түрээслэгч нараас нь мэдэж ажлын газар болон Энэрэл төв дээр очиж асуухад Ариунаа гэх багш байхгүй харин у гэх багш байдаг болохыг мэдсэн юм. Иймд Хариуцагч у Түрээсийн төлбөр 2 500 000 төгрөг, ашиглалтын зардал Эрдэнэт ус 400 000 төгрөг, Сөх 275 000 төгрөг нийт 3 175 000 төгрөг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-5 тоот байрыг түүний эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч В.у шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь иргэн Ж.б ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: Эрдэнэт-ус ДТС ОНӨХК-ийн мэдэгдэл /хх-3/, Ж.б ийн Хаан банкны дансны хуулга /хх-4-7/, Ж.б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-8/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.б нь В.у холбогдуулан 3 175 000 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-05 тоот байрыг у эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Ж.б нь иргэн В.у Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2-26-05 тоот орон сууцаа 2019 оноос түрээслүүлж, 2022 он гарснаас хойш түрээсийн төлбөрийг огт төлөөгүй тул түрээсийн төлбөр 2 500 000 төгрөг, ашиглалтын зардал Эрдэнэт Ус-д төлөх байрны төлбөр 400 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 275 000 төгрөг, нийт 3 175 000 төгрөгийг гаргуулах, мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-05 тоот орон сууцыг у эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан ба уг нэхэмжлэлийг хариуцагч үгүйсгэж маргаагүй бөгөөд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн байна.

3. Талуудын хооронд орон сууцыг түрээслүүлсэн талаар бичгийн гэрээ хэрэгт ирээгүй ч, Ж.б ийн Хаан банкны дансны хуулгаар Володьяагийн у 2-26-5 түрээс гэх утгатай 500 000 төгрөгийг шилжүүлж байсан, хариуцагчийн нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэсэн хариу тайлбараар зохигчийн хооронд Орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шаардах эртэй байна.

4. Хариуцагч В.у шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу буюу өөрийнх нь 99544398 дугаарын утсанд залгаж мэдэгдэхэд хариу тайлбартаа би зөвшөөрсөн тайлбар хүргүүлсэн учир шүүх хуралдаанд оролцохгүй, гэхдээ Орхон аймагт байвал орно гэсэн, мөн хариуцагчийн оршин суух багийн засаг дарга руу хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д зааснаар шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

5. Иймд хариуцагч В.у түрээсийн төлбөр 2 500 000 төгрөг, ашиглалтын зардал буюу орон сууцны төлбөр 400 000 төгрөг, Сөх-д төлөх 275 000 төгрөг, нийт 3 175 000 төгрөг гаргуулж Ж.б ид олгох, мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-5 тоот байрыг В.у эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч В.у 3 175 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.б ид олгож, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-05 тоот байрыг В.у эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА