Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/35

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймгийн - сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Ц.И*******

Шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан аймгийн - сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.И*******өөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******-******* овогт Б******* Б*******т холбогдох эрүүгийн 240000000026 дугаартай хэргийг 202 оны 0 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* хотод 19******* оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, , яс үндэс халх, боловсролтой, , ажилтай, ам бүл , , хамт, аймгийн - сумын дугаар баг “” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд аймгийн - сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000 төгрөгийн торгох ялаар,

аймгийн - сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, *******-******* овогт Б******* Б*******. /РД:*******1/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд аймгийн - сумын дугаар багт байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.А үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, эрүү, зүүн 2, дугаар хавирга хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Н.А зүүн нүд рүү цохисон. Хохирол нэхэмжлээгүй.” гэх мэдүүлэг өгсөн.

 

Эрүүгийн 240000000026 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:

 

-Хохирогч Н.А 202 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 202 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр Б*******ын хамтаар хөдөө гэрээсээ - сум руу ороод хоол хүнсний материал аваад буцсан. Дэлгүүр ороод гарахдаа 0. грамм “Экс” нэртэй архи аваад хөдөө гэртээ очоод нөхөр Б*******ын хамтаар хувааж уусан. Тухайн ууж байсан архи дуусаад би хурга, ишгээ эхэд нь тавьж өгөхөөр гараад ороод ирсэн чинь нөхөр Б******* нэлээн согтчихсон “пяздаа минь хаашаа яваад  орж ирж байгаа юм” гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлж, урд нь байсан хайрцагтай тамхиа шидээд, над руу ирээд миний толгой руу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би гарч зугтаад охин Ц-О дуудан - сумын эрүүл мэндийн төвд ирж үзүүлээд зүүн хөмсгөндөө 4 ширхэг оёдол тавиулсан. Урьд нь өмнө гар хүрч байгаагүй. Архи их ууж согтоод маргаан үүссэн. Тэгээд л цохисон байх...” гэх мэдүүлэг (хх-ийн -11 дүгээр хуудас)

-Хохирогч Н.А 202 оны 0 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би тухайн үед унаж гэмтсэн зүйл байхгүй. Хамтран амьдрагч Б.Б******* эхлээд миний нүүрэн тус газарт 2 удаа цохиж хөмсөг орчим гэмтээгээд дараа нь цээжний зүүн талд мөн 1-2 удаа гараараа цохисон. Тэр үед л миний хавирга орчим гэмтэж хөхөрсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 80 дугаар хуудас)

-Гэрч Т.Ц- 202 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр манай ээж над руу залгаад ирж ав. Б******* ах чинь агсам тавиад зодоод байна гэхээр нь би очиж авсан. Намайг очиход Б******* ах согтуу байсан. Ээжийн зүүн нүд нь хавдсан, хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан. Машиндаа суулгаад - сумын нэгдсэн эмнэлэг дээр ирж үзүүлээд зүүн хөмсгөнд нь 4 ширхэг оёдол тавиулаад дусал залгуулж дуусаад харьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас)

-Шүүх шинжилгээний Ерөнхий газар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 202 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 072/8 дугаартай: “1.Н.А биед зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, эрүү, зүүн 2, дугаар хавирга хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

    .Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

    4.Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хх-ийн 2-26 дугаар хуудас),

-Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 89 дүгээр хуудас)

 

 

-Шүүгдэгч Б.Б*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг  зэрэг  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

 

Улсын яллагчаас шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд: “Шүүгдэгч Б.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд аймгийн - сумын дугаар багт байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.А үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, эрүү, зүүн 2, дугаар хавирга хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч эмчилгээний зардал нэхэмжлээгүй, хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд гарсан зардал 2*******,987 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэх дүгнэлтийг, 

 

Шүүгдэгч Б.Б******* шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг  тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд аймгийн - сумын дугаар багт байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Н.А үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, эрүү, зүүн 2, дугаар хавирга хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Хохирогч Н.А 202 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 202 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр Б*******ын хамтаар хөдөө гэрээсээ - сум руу ороод хоол хүнсний материал аваад буцсан. Дэлгүүр ороод гарахдаа 0. грамм “Экс” нэртэй архи аваад хөдөө гэртээ очоод нөхөр Б*******ын хамтаар хувааж уусан. Тухайн ууж байсан архи дуусаад би хурга, ишгээ эхэд нь тавьж өгөхөөр гараад ороод ирсэн чинь нөхөр Б******* нэлээн согтчихсон “пяздаа минь хаашаа яваад  орж ирж байгаа юм” гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлж, урд нь байсан хайрцагтай тамхиа шидээд, над руу ирээд миний толгой руу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би гарч зугтаад охин Ц-О дуудан - сумын эрүүл мэндийн төвд ирж үзүүлээд зүүн хөмсгөндөө 4 ширхэг оёдол тавиулсан. Урьд нь өмнө гар хүрч байгаагүй. Архи их ууж согтоод маргаан үүссэн. Тэгээд л цохисон байх...” гэх мэдүүлэг (хх-ийн -11 дүгээр хуудас)

-Хохирогч Н.А 202 оны 0 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би тухайн үед унаж гэмтсэн зүйл байхгүй. Хамтран амьдрагч Б.Б******* эхлээд миний нүүрэн тус газарт 2 удаа цохиж хөмсөг орчим гэмтээгээд дараа нь цээжний зүүн талд мөн 1-2 удаа гараараа цохисон. Тэр үед л миний хавирга орчим гэмтэж хөхөрсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 80 дугаар хуудас)

-Гэрч Т.Ц- 202 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр манай ээж над руу залгаад ирж ав. Б******* ах чинь агсам тавиад зодоод байна гэхээр нь би очиж авсан. Намайг очиход Б******* ах согтуу байсан. Ээжийн зүүн нүд нь хавдсан, хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан. Машиндаа суулгаад - сумын нэгдсэн эмнэлэг дээр ирж үзүүлээд зүүн хөмсгөнд нь 4 ширхэг оёдол тавиулаад дусал залгуулж дуусаад харьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас)

    -Шүүх шинжилгээний Ерөнхий газар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 202 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 072/8 дугаартай:  “1.Н.А биед зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, эрүү, зүүн 2, дугаар хавирга хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

    .Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

    4.Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хх-ийн 2-26 дугаар хуудас),

-Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 89 дүгээр хуудас)

-Шүүгдэгч Б.Б*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг  зэрэг  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Хохирогч Н.А биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “...Н.А биед зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хэсгийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, эрүү, зүүн 2, дугаар хавирга хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн хохиролд хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б******* нь хохирогч Н.А биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан байна.

 

Шүүгдэгч Б.Б******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.А биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон.

Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг өгсөн. (хх-ийн -11 дүгээр хуудас)

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б******* нь хохирогч Н.д төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Б.Б*******аас хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 2*******,987 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б******* нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Б******* нь өмнө торгох ялаар шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000  (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хохирогчид төлөх төлбөргүй.” гэх дүгнэлтийг,

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч Б.Б*******аас “...торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус  гаргасан.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон баримталлаа.

Шүүгдэгч Б.Б******* нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааг хэрэглэсэн нөхцөл байдал, эрх зүйн мэдлэг, ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог тул шүүхээс оногдуулсан ял, шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

  Иймд шүүгдэгч Б.Б*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Б.Б******* (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

  Шүүгдэгч Б.Б******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

  Шүүгдэгч Б.Б*******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4, 6.6, 6.7, 6.8, 6., 6.1, 7.1, 7.2, 8.1, 8.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

  1.Шүүгдэгч *******-******* овогт Б******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-******* овогт Б******* Б*******ыг 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

   .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******т оногдуулсан 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгийн торгох ялыг (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 .Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б*******аас хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 2*******,987 (хоёр зуун далан долоон мянга есөн зуун наян долоон) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

 

 6.Шүүгдэгч Б.Б******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шүүгдэгч Б.Б*******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

 

              8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

              9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

 

              .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         М.ЭНХМАНДАХ