Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2017/00271

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2017/00271

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С овогт Г.З-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ө сумын Соёлын төвд холбогдох

тус төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/9 тоот, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/3 тоот, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн б/3 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, тус сумын Соёлын төвийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Г.З, өмгөөлөгч В.У,

хариуцагчийн төлөөлөгч Ч.Б,

гэрч Б.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.З миний бие Ө сумын Соёлын төвийн номын санчаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Тэгтэл 2016 оны 11 дүгээр сард Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ч.Б намайг Хөгжмийн багш хийж бай. Хавраас мэргэжлийн сургуульд нь сурвал хөгжмийн багшаар ажиллуулна гээд хөгжмийн багшаар ажиллуулж байсан. Би 2016 оны 11 сарын 07-ноос ажлаас чөлөөлөгдөх хүртлээ хөгжмийн багшаар ажилласан.

Тухайн үед надад хөгжмийн багшаар томилсон болон номын санчийн ажлаас чөлөөлсөн тушаал гардуулаагүй. Хөгжмийн багшаар томилсон тушаал төлөвлөсөн боловч надад гардуулж өгөөгүй, хөгжмийн багшаар ажиллуулахдаа надтай ерөөсөө зөвшилцөөгүй. Би цаашид номын санчаар ажиллах хүсэлттэй байсан. Байгууллагын удирдлага хөгжмийн багшийн ажлыг түр хийж бай гэсэн учир би хөгжмийн багшаар ажиллаж байсан. Хэрэв надад хөгжмийн багшаар томилсон тушаал өгсөн бол би уг тушаалд гомдол гаргах байсан.

Би 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тушаалыг тухайн өдөр нь гардан авсан бөгөөд тушаал дээр 01 дүгээр сарын 31 гэж бичигдсэн байсан нь ажилгүйдлийн тэтгэмж авах гээд хөөцөлдөхөөр нийгмийн даатгалын байгууллагад хандах хугацаа хэтрэлттэй байсан учир тушаалыг өөрчлөөд өгөөч гэж гуйсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авсан.

Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул Архангай аймгийн Ө сумын Соёлын төвийн эрхлэгчийн гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/9 тоот, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/3 тоот, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/03 тоот тушаалуудыг хүчингүй болгож, намайг Соёлын төвийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Г.З-ыг Соёлын төвийн номын санчаар 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээр томилсон. Г.З нь 2016 оны 11 дүгээр сарыг хүртэл номын санчаар ажиллаж байсан. Тэгтэл Соёл урлагийн их сургуулийг соёлын менежерийн ангийг төгсөж ирсэн мэргэжлийн боловсон хүчин суманд ирж, манай байгууллагад ажиллах хүсэлт гаргасан учир түр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Г.З-ыг тушаал гаргалгүйгээр, хөдөлмөрийн гэрээнд заасан заалтыг үндэслэн хөгжмийн багшаар түр ажиллуулсан.

Хөгжмийн багшаар томилсон тушаалыг Г.З хамт суугаад өөрөө бичээд Та энэ тушаалыг түр гаргаж байгаа юм уу гэж асууж байсан. Г.З өөрөө тушаалаа бичсэн бөгөөд тухайн үед би шинээр ажил авч, ажлын туршлагагүй байсны улмаас уг тушаалыг Г.З-т гардуулж өгөөгүй нь үнэн. Гэхдээ тушаал нь гарсан. Тушаал гарах гарахдаа уг тушаалыг Г.З өөрөө одоо номын санчаар ажиллаж байгаа Г-тай хамтарч бичсэн. Ингээд уг тушаал хүчин төгөлдөржиж би Г.З-ыг хөгжмийн багшаар ажил гэсэн үүрэг даалгавар өгсөн. Шинэ жилийн ажлыг Г.З-т хариуцуулан өгсөн боловч тухайн ажлыг хангалтгүй хийснийг ганц би биш сумын удирдлагууд болон иргэд хүртэл хэлсэн. Би Г.З-ыг хөгжмийн багш хийж байгаа юм чинь хөгжим тоглох хэрэгтэй гэж хэлээгүй. Цалингийн хувьд өөрчлөлт ороогүй. Өмнө нь хийдэг байсан ажлаа л хийсэн. Уг ажилд хариуцлагагүй хандсан гэдгээ Г.З өөрөө ч гэсэн мэдэж байгаа.

Үндсэндээ Г.З 2017 оны 01 дүгээр сарын 02-12-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаагүй, акт, өөр бусад бичиг баримтыг авчирч өгөөгүй. Залуу хүн цаашдаа ажиллах байх, өөрийнхөө дутагдлыг засаад, өөртөө үнэлэлт өгөөд, ажлаа хийх байх гээд цалинг нь хасаагүй бөгөөд хүрээд ирэх байх гэж найдаж хүлээсэн. Гэтэл Г.З ажилдаа ирээгүй учир би түүнийг энэ ажлаа хийх дур сонирхолгүй, ажил хариуцаж хийх чадваргүй, цаашид соёл урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд ажлаас нь чөлөөлөх талаар хамт олных нь дунд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тухайн үед манай байгууллагад түр ажиллаж байсан Ч-гийн мэдэгдэлтэй хамт аман мэдэгдэл өгсөн.

Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан. Мэдэгдэл өгснөөс хойш 14 хоногийн дараа ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгийг хэлэхэд Хөдөлмөрийн тухай хуульд 1 сар гэж байгаа гэхээр нь хуулийг нягталж хараад 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бус хуулийн хугацааг дуусгаад 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр амралтын өдөр байсан тул 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг нь байгууллагын номын санч, бичиг хэргийн ажилтан бичиж, гарын үсэг зурж баталгаажуулж гардуулсан гэв.

 

ؿ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг :

нь:

 

Нэхэмжлэгч Г.З нь Ө сумын Соёлын төвд холбогдох тус төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/9 тоот, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/3 тоот, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн б/3 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, тус сумын Соёлын төвийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагаа тодруулан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны буюу 1 511 187 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Г.З нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Ө сумын Соёлын төвд хөгжмийн багшаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан Ө сумын Соёлын төвийн эрхлэгчийн тушаал, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар зэргээс үзэхэд Г.З нь Ө сумын Соёлын төвд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд номын санчийн, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд хөгжмийн багшийн ажил, албан тушаалыг эрхэлж байжээ.

Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь Ө сумын Соёлын төвийн номын санчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байх бөгөөд уг шаардлагадаа үндэслэж Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/9 тоот, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/3 тоот, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн б/3 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгүүлэх зэрэг шаардлагуудыг гаргажээ. Өөрөөр хэлбэл номын санчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэхээс нэхэмжлэлийн бусад шаардлагын үндэслэлтэй эсэх нь хамаарах зүй тогтолтой байна.

 

Ө сумын Соёлын төв нь Г.З-ыг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэн Г.З-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан тус Соёлын төвийн эрхлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон хөгжмийн багшийн ажлаас чөлөөлсөн байна, энд дурдсан ажлаас чөлөөлсөн хугацааны талаар талууд маргаагүй.

Хөгжмийн багшийн ажлаас чөлөөлөгдсөнтэйгээ холбогдуулан нэхэмжлэгч нь номын санчийн ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, энэ талаар мэдээгүй байхад хөгжмийн багшаар ажиллуулж байгаад ажлаас чөлөөлсөн тул одоо номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгоно гэсэн мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн болно.

Нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн шүүхэд нэхэмжлэлийг хүлээн авах урьдач нөхцлийг зөрчсөн байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан нэхэмжлэгчид үүсээгүй, мөн нэхэмжлэгч өөрөө номын санчийн ажлын байрнаас хөгжмийн багшийн ажлын байр руу Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/9 тоот тушаалд заасан хугацаанд шилжин ажилласан, тушаалын үр дагаварыг мэдсэн байх бөгөөд энэ үйл баримт өмнө дурдсанчлан тогтоогдсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан гэх зохицуулалтад ажилтан нь ажил олгогчийн шийдвэрийг зөвхөн бичгээр гар дээрээ хүлээн авахаас гадна энэ талаар мэдэж, мэдсэн байдалдаа тулгуурлан тодорхой үйлдэл, эс үйлдэл хийж буй нөхцөл байдал нь нэгэн адил хамаарна.

Иймд шүүхэд номын санчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн, дээрх хугацааг сэргээх үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн номын санчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан түүнд үндэслэж гаргасан Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/9 тоот, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/3 тоот, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн б/3 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгүүлэх зэрэг шаардлагуудыг мөн адил хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Энэхүү шийдвэрээр Г.З-ыг Ө сумын Соёлын төвийн номын санчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохгүй гэж үзсэн бөгөөд энэ шаардлагад үндэслэж гаргасан холбогдох бусад шаардлагыг мөн хэрэгсэгүй болгож шийдвэрлэсэн, харин өөр ажил, албан тушаалын талаар нэхэмжлэл гаргах нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдвал зохино.

 

Иймд өгсөн дүгнэлийн хүрээнд Г.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө сумын Соёлын төвд холбогдуулан гаргасан тус төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/9 тоот, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/3 тоот, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн б/3 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1 511 187 гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Г.З-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 7 дугаар зүйлийн 7.1.2-т Г.З-ын жид төлсөн 70 200 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ د Т.БАДРАХ