| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 132/2017/0036/Э |
| Дугаар | 00044 |
| Огноо | 2017-03-30 |
| Зүйл хэсэг | 148.3., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00044
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй
нарийн бичгийн дарга Г.Ангирмаа,
иргэдийн төлөөлөгч Д.Оюунжаргал,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч *******,*******,*******,*******,*******,*******,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч П.Ган-Очир, Г.Эрдэнэчимэг, С.Намжилмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******д холбогдох 132/2017/0036/Э индекстэй, 201606000294 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1974 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газарт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1-123 тоотод оршин суух, 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн шүүхийн 48 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийi тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******г овогтой ******* нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ давтан үйлдлээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн *******эгээс Булган аймагт хэргийн учир шалгагдаж байгаа хүү П.Түвшинг өмгөөлж, цагдан хорих байрнаас гаргаж өгнө гэж 6.685.000 төгрөгийг,
-, нарыг Бүгд Найрамдах Солонгос улс руу гэрээгээр гаргаж өгнө гэж 2.200.000 төгрөгийг,
-, нарыг Бүгд Найрамдах Солонгос улс руу гэрээгээр гаргаж өгнө гэж 2.000.000 төгрөгийг,
- Солонгос улс руу гэрээгээр гаргаж өгнө гэж 2.000.000 төгрөгийг,
- Солонгос улс руу гэрээгээр гаргаж өгнө гэж 500.000 төгрөгийг,
- Бүгд Найрамдах Солонгос улс руу гэрээгээр гаргаж өгнө гэж 2.900.000 төгрөгийг,
-ээс хүү Энхбаатарыг Бүгд Найрамдах Солонгос улс руу гэрээгээр гаргаж өгнө гэж 1.000.000 төгрөгийг,
-г Япон улс руу явуулна, охин Энхжаргалыг ажилд оруулж өгнө гэж 4.920.000 төгрөгийг,
-ыг Цагдаагийн академид оруулна, хүү Анхбаярыг Бүгд найрамдах Солонгос улс руу гэрээгээр гаргаж өгнө гэж 1.330.000 төгрөгийг,
-, нарыг Бүгд Найрамдах Солонгос Улс руу гэрээгээр гаргаж өгнө гэж 3.560.000 төгрөгийг,
- ыг Бүгд найрамдах Солонгос улс руу гэрээгээр гаргаж өгнө гэж 5.120.000 төгрөгийг,
- ыг Бүгд найрамдах Солонгос улс руу гэрээгээр гаргаж өгнө гэж 2.500.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэн итгэл эвдэх замаар залилан авч бусдад 34.715.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: 2016 оны 06 дугаар сарын үеэр өөрийн найз Энхбатаар дамжуулж Эрдэнэ-Очир өмгөөлөгчтэй очиж уулзсан. Эрдэнээ эгчийн дүү Нэргүйгийн худ нь манай найзын найз юм. Зунгарав ах миний утсыг авсан. Ажилгүй нэг хүүхдээ Япон явуулах хэрэгтэй байна гээд залгасан. Эрдэнэ эгчийн хүү Түвшин хүчингийн хэрэгт холбогдоод цагдан хоригдож байсан. Тэгээд Түвшин над руу ярьсан. Би таны данс руу 2.000.000 төгрөг шилжүүлчихлээ өмгөөлөгчөө аваад ир гэсэн. Эрдэнэ-Очир өмгөөлөгч хүчингийн хэрэг юм байна мөнгө төгрөг гайгүй өгвөл өмгөөлөлийн үйл ажиллагаа явуулъя гээд 900 000 төгрөг Хаан банкаар шилжүүлж 200 000 төгрөг надаас бэлнээр авсан. Түвшин надад батлан даалтанд л гарахыг хүсэж байна гэсэн. Би Эрдэнээ эгч рүү утасдаад мөнгө л их хэрэг болох нь гэсэн. Тэгээд Булган аймагт ирсэн. Хүчиндүүлсэн гээд байгаа охины ар гэрээс бичиг хийлгэх хэрэгтэй байна гээд Эрдэнэ-Очир өмгөөлөгч, эхнэртэй нь хамт Баянхошуунд Эрдэнээ эгчийн хүү Туулынд очсон. Ээж охин хоёр бичиг хийж өгөөд тэр хоёр явсан. Булганд ирэх болгондоо Эрдэнэ-Очир “Хантай” гэх зочид буудалд байрладаг байсан. Эрдэнэ-Очир Булганд ирчихээд хэрэг бол асуудалгүй прокурорт манай ангийн хүүхэд Сувдаа, шүүхэд Цэрэндулам гээд шүүгч байгаа Түвшинг батлан даалтанд гаргана гэж байсан. Эрдэнээ эгчээс миний дансанд 4.000.000 төгрөг шилжиж орж ирсэн байсан. Эрдэнээ эгчээс мөнгө нэмж авсан тухайгаа Эрдэнэ-Очир өмгөөлөгчид хэлээгүй байсан. Эрдэнэ-Очир өмгөөлөгч худлаа яриад байгааг нь би мэдээд буудалд очиж уулзахад одоо хот явж прокурорын газрын дарга Ариунбуудайтай очиж уулзана гэж надад хэлсэн. Эрдэнэ-Очир өмгөөлөгчийн эхнэр нь мөнгө төгрөг өгсөн гэж уурлаад сүүлд би эхнэрийнх нь хажууд 300.000 төгрөг өгсөн. Нийт 1.500.000 төгрөг болсон. Эрдэнээ эгчид 3.300.000 төгрөгийг хэсэгчилэн буцаан өгсөн. Сүүлд нь 700.000 төгрөгийг өгөх гэсэн хүүхдүүд нь утсаар дарамтлаад байсан. Одоогоор өгөөгүй байгаа. Зунгаравын охин Энхжаргалыг ажилд оруулж өгөх гээд дагуулж явсан өөрөө шалгалтанд тэнцээгүй. 300.000 төгрөг миний дансанд шилжиж ирсэн. 200.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 100.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хүүгийнх нь хувьд Япон хэлний дамжаанд суулгаж өгсөн. Өөрөө дундаас нь орхин Увс аймаг руу явсан. Ганцолмон эгчийн хувьд том хүүхдийг нь
Цагдаагийн академид оруулж өгнө гээд мөнгө авсан нь үнэн. Би өөрөө давхар хулхидуулсан. Ганцолмон эгчийн бага хүү Анхбаярыг Солонгос улс руу явуулж өгнө гэж мөнгө авсан нь үнэн мөнгийг нь буцааж өгнө. Анхбаярын найз Сэр-Одоос мөн Солонгос улс руу явуулна гэж мөнгө авсан. Бямбасүрэн эгчийн хувьд хүүхдийг нь мөн Солонгос улс руу явуулна гэж мөнгө авсан мөнгийг нь буцааж өгнө. Дэлгэрмаагийн хувьд би 2.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Би ихэнх цагаа хөдөлмөрийн бирж дээр өнгөрөөдөг байсан. Харин Дэлгэрцэцэгийн хохирлыг барагдуулна. Саранхүүгийн хүүхэд Энхбатыг Солонгос улс руу явуулна гэж 1.000.000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ бүтэхгүй болоод ирэнгүүт нь би мөнгөө буцааж ав гэж хэлсэн. Тухайн үед буцааж аваагүй. Энхмаагийн хувьд барилгын ажилд нь өмгөөлөгч олж өгнө гэж 1.500.000 төгрөг авсан нь үнэн буцааж хохирлыг барагдуулна. Алтангэрэлийн хувьд 2.000.000 төгрөгийг авсан үнэн, Азжаргалын 5.120.000 төгрөгийг авсан үнэн, Нэргүйгээс 2.000.000 төгрөг авсан үүнийг буцааж төлсөн байгаа. Хохирогч Батболдын 500.000 төгрөгийг авсан үнэн, хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулж өгнө. Намайг 4 сарын хугацаанд хоригдож байхад батлан даалтанд гаргаагүй би удаа дараа хүсэлт тавьсан. Би хоригдоогүй байсан бол энэ хүмүүсийн хохирлыг эхнээс нь барагдуулаад явж байх байсан гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Эрдэнийн өгсөн: Миний хүү П.Түвшин нь хэрэгт холбогдож Булганы цагдаад шалгагдаж байсан. Тэгээд цагдан хоригдож байгаад хэсэг хугацаагаар батлан даалтанд гарчихсан байсан. Миний хүү рүү ******* гэх эмэгтэй залгаад өөрийг чинь өмгөөлж өгье гэж ярьсан байсан. Түүний дараа над руу 88204789 гэсэн дугаараас залгаад таны хүүг өмгөөлөхөөр болсон. Эхний ээлжинд мөнгө хэрэгтэй. Та эхний ээлжинд 2 сая төгрөг өгөх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нь би хөдөө манай ойролцоо байдаг Даваасүрэн гэх хүнээс хүүтэй 6.000.000 төгрөг зээлж аваад эхлээд 2 сая төгрөгийг нь охин Э.Нарантуяагаар дамжуулан 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* гэгчийн Хаан банкны 5006367581 дугаартай данс руу 2.000.000 төгрөг, дараа нь хэсэг байж байгаад мөн утсаар яриад мөнгө хэрэгтэй гэхээр нь мөн л охиноороо дамжуулан дээрх хүний дансанд 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш Булганд ирчихээд над руу яриад 2 хонь, 1 ямаа хэрэгтэй гэхээр Булганаас машин хөлслөж яваад авчирч өгсөн. Булганд 3 удаа ирсэн ба буудлын мөнгө гээд 45.000 төгрөгөөр 3 удаа авсан. Мөн хоол хийж бай гэхээр нь адууны мах аваад бууз хийгээд л өгдөг байсан. Манай хүргэнийд ирж идчихээд явдаг байсан. Манай хүүг өмгөөлөхгүй алга болохоор нь гомдол гаргасан. Мөн манай хүү Туулаас 200.000 төгрөг, Тунгалагаас 80.000 төгрөг зэргийг авч өгсөн. Миний ярьсан зүйлүүд үнэн. Хохирлоо гаргуулж авмаар байна. ******* манай хүүхдүүд болон надаас нийлээд нийт 6.685.000 төгрөг, 2 хонь, 1 ямаа авсан. 2 хонио тус бүрийг нь 100.000 төгрөгөөр, ямаагаа 70000 төгрөгөөр гэж үнэлнэ. Буцааж өгсөн нь мөнгө 3.300.000 төгрөг ба одоо үлдэгдэл 3.385.000 төгрөгийг *******гаар төлүүлж авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч*******гийн өгсөн: Манай дунд хүү Хараа овогтой Бумбаяр нь 2016 оны 06 дугаар сард Орхон аймгийн Эрдэм ахлах сургуулийг 12 дугаар анги төгссөн. Тэгээд Цагдаагийн академид орохоор бүртгүүлж ур чадварын шалгалт өгөхөөр 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Тэр үед манай хүү Бумбаяр нь ангийн найз Цэрэнпунцагаас ******* гэх хүний талаар сонсож Цагдаагийн академид ороход туслаж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цэрэнпунцагийн ээж Сүглэгмаатай утсаар ярьж ******* гэх хүний гар утасны дугаарыг авсан. Тухайн үед Сүглэгмаа нь Улаанбаатар хотоос ирэхдээ машинд Улсын Дээд Шүүхэд өмгөөлөгч хийдэг ******* гэдэг хүнтэй танилцсан сайн танихгүй гэж байсан. Тэгэхээр нь би ******* гэх хүний 99171290 гэсэн утасны дугаарыг нь аваад залгаж “Сүглэгмаагаас дугаарыг чинь авлаа хүүхдээ Цагдаагийн академид оруулах гэсэн юм” 2016 оны 7 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод Цагдаагийн сургууль дээр ур
чадварын шалгалт өгнө тус болооч гэхэд ******* гэдэг хүн өөрийгөө дээд шүүхэд өмгөөлөгч хийдэг Булган орж хэрэг өмгөөлөх гэж явахдаа Сүглэгмаатай танилцсан. Одоо гараад Улаанбаатар хотод хүрээд ир гэсэн. Тэгээд би хүүгээ аваад шөнө 12 цагийн үед хот орж утсаар залгахад өглөө 08 цагт уулзъя гэсэн. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 03-ны өглөө 08 цагт ******* гэх эмэгтэйтэй анх удаа Улаанбаатар хотод уулзсан. Тэгээд *******, Бумбаяр бид 3 Цагдаагийн академи орсон. Тэгэхэд сургуулийн гадаа зөндөө хүн цуглачихсан байхад ******* хоолны газар орж хоол идэхдээ надаас бэлнээр 500.000 төгрөг авч манай хүүг ур чадварын шалгалт өгөх хэрэггүй шууд сургуульд оруулна гэж хэлээд хүү бид хоёрыг хүлээж бай гээд алга болсон. Тэгээд өдөр 16 цагийн үед нилээн согтуу Цагдаагийн академийн хүмүүстэй уулзаад жаахан идэж уугаад ирлээ би харьж чадахгүй их согтсон байна гэхээр нь сургуулийн хажуугийн буудалд *******г оруулаад хүү бид 2 явсан. Манай дүүгийнх Баянзүрх дүүргийн тэнд байдаг. Дүүгийндээ усанд ороод амраад байж байхад орой 19 цагийн үед ******* над руу залгаад манайд хүрээд ир ярих юм байна гэж гэрээ зааж өгсөн. Тэгээд би хүү Бумбаяр, том хүү Анхбаярын хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Өнөр хороолол 1-р байр 123 тоотод очиход ******* ганцаараа байсан. Тэгээд надаар 1 шил архи авахуулаад бид 2 хувааж уусан. Тэгэхэд манай том хүү Анхбаярыг ажилгүй юм бол Бүгд Найрамдах Солонгос улс руу гэрээгээр явуулж өгнө гэсэн. ******* өөрөө гадаадад олон хэрэг өмгөөлдөг Солонгос улсад өндөр цалинтай ажилд оруулж өгч чадна 2 сая төгрөг өгөхөд болно гэж ярьсан. Манай хүү Бумбаярыг ямар ч асуудалгүй Цагдаагийн академид оруулсан байгаа гэж хэлсэн. Тэгээд хүү бид гурвыг гэртээ хоноод яв гэхээр нь бид хонохгүй гээд явсан. Яагаад гэхээр танай хүү ийм сайхан том биетэй юм чинь асуудалгүй тэнцэнэ. Би тухайн үед хүүгээ спортоор хичээллэдэг гэж байсан ба тийм бол авсан шагнал урамшуулал медальтай зургийг нь авахуулах юм бол бүр найдвартай гэсэн болохоор нь би Эрдэнэт рүү нөхөртөө хүүгийнхээ хувцас, медалийг нь захисан байсан ба Эрдэнэтийн таксигаар нөхөр өгч явуулсан байсан. Шөнө 01 цагийн үед вокзал дээрээс ирж ав гэсэн байсан болохоор хонохгүй такси тосох учраас гээд тэднийд хоноогүй. Маргааш нь Цагдаагийн академи дээр 08 цагт уулзъя гэсэн ба өглөө очиход ******* ирэхгүй болохоор нь утсаар нь залгахад “Хөдөлмөрийн бирж дээр явж байна Анхбаярын Солонгос явах асуудлыг хөөцөлдөж” байна гэсэн. Тэгээд өдөр 13 цагийн үед Цагдаагийн академи дээр ******* ганцаараа ирээд Бумбаярыг сургуульд оруулах нь асуудалгүй, Анхбаярыг Солонгос руу явуулахаар нэрийг нь гэрээний нэрсэд оруулчихсан дахиад Солонгос явах хүн яаралтай олчих 2.500.000 төгрөгөөр явуулна Анхбаярыг бол 2.000.000 төгрөгөөр явуулна. Солонгос явах хүний нэрсийн жагсаалтанд нэг нэр хоосон байгаа гэсэн. Тэгэхээр нь Анхбаярын найз Сэр-Одтой утсаар яриад Орхон аймгаас Улаанбаатар хот руу яаралтай 2.500.000 төгрөгтэй хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхэд Сэр-Од манай бэр дүү Ганцэцэгийн данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд өөрөө Улаанбаатар хотод ирсэн. Тэгсэн 2016 оны 07 дугаар сарын 06-нд ******* над руу яриад Анхбаяр, Сэр-Од нарын мөнгийг Хөдөлмөрийн биржийн хүнд яаралтай мөнгө өгөх хэрэгтэй байна 500.000 төгрөг бэлнээр аваад ир, үлдсэн 2.000.000 төгрөгийг дараа нь авна гэхээр нь Сэр-Одын шилжүүлсэн 2.500.000 төгрөгнөөс 500.000 бэлнээр аваад *******тай Засгийн газрын ордны хажууд уулзаад нэг пиццаны газарт орж надаас бэлэн 500.000 төгрөг авсан. Тэр үед ******* ганцаараа байсан. Анхбаярын 500.000 төгрөгийг би 2016 оын 7 дугаар сарын 06-ны өдөр нөхөр Ваашаа овогтой Хараагаар *******гийн данс руу 500.000 төгрөг шилжүүлүүлсэн. Тэгээд ******* Анхбаяр, Сэр-Од хоёрыг 2016 оны 07 дугаар сарын 28-нд юм уу 8 дугаар сарын 05-ны өдөр ниснэ. Маргааш онгоцны билетний мөнгийг шилжүүл гэхээр нь Ганцэцэгийн 5037310425 тоот данснаас *******гийн Хаан банкны дансанд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1.500.000 төгрөг тус
тус шилжүүлсэн. Тэгээд манай хүү Бумбаярыг 2016 оны 07 дугаар сарын 23-нд Цагдаагийн академийн “хээрийн сургалтанд гарна” тийм болохоор юм аа бэлдэж бай гэсэн. Бид нар Эрдэнэт рүү буцсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын сүүлээр ******* яриад хүүхдийг чинь явуулахад хүнтэй уулзах хэрэгтэй байна хоолонд орох хэрэгтэй байна гээд 2016 оны 7 дугаар сарын 15-нд 100.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 21-нд 130.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 22-нд 100.000 төгрөг тус тус манай нөхөр Хараагийн данснаас шилжүүлэн авсан. 2016 оны 7 дугаар сарын 23-ны өглөө Цагдаагийн сургууль дээр хүү Бумбаярыг дагуулан бэлдсэн хувцасыг нь аваад сургууль дээр ирээд *******г хүлээхэд ******* ирээгүй. Тэр өдөр сургууль дээр тэнцсэн хүүхдүүд нь машинд суугаад яваад өгсөн. Тэгэхээр нь ******* руу залгаад хэлэхэд 2016 оны 7 дугаар сарын 25-нд үлдсэн хүүхдүүдтэй нь явуулахаар болсон гэсэн. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 25-нд бэлдсэн юм аваад сургууль дээр ирэхэд ******* бас ирээгүй үлдсэн хүүхдүүдийг нь машин аваад явсан. Манай хүү Бумбаяр сургуульд тэнцээгүй нэр нь байхгүй ур чадварын шалгалтанд ороогүй байна гээд тэнцүүлээгүй байсан. Тэгээд ******* руу залгахаар утсаа авахгүй байж байснаа нэг аваад би ярьчихсан байгаа юун сүртэй юм бэ гээд утсаа тасалсан. Тэгээд маргааш нь дахиад Сургууль дээр уулзая гэж яриад өглөө уулзахад би сургууль руу ороод хүнтэй уулзана гэж хаалгаар нь ороод алга болчихсон өдөржингөө хүлээгээд утас руу нь залгахаар нь авахгүй болохоор нь Цагдаагийн сургуулийн жижүүрт нь хэлээд орсон ба орж гарсан хүмүүсийг нь бүртгэдэг жагсаалтыг нь үзэхэд ******* гэж хүн бүртгүүлээгүй байсан. Тийм дугаартай өрөөнд байна гээд утсаар яриж байхдаа хэлсэн бүх өрөөгөөр нь ороход тийм хүмүүс байхгүй байсан. Тэгэхээр нь хүүгээ дагуулаад орой нь гэрт нь очиход хүн байхгүй байсан. Хажуу хаалгыг нь тогшиход нэг эрэгтэй хүн гарч ирээд асуухад нэг хүүхэн яваад байдаг мэдэхгүй гэсэн. Танайх түрээслэдэг юм уу гэхэд “миний гэр би анх энэ байр ашиглалтанд ороход нь орсон юу яриад байгаа юм бэ” гэсэн. Тэгээд үүдэнд нь хүлээгээд сууж байхад нэг эмэгтэй ирсэн *******гийн ээж нь гэж хэлсэн. Тэгээд гэрт нь хамт ороод “хүүхдийн маань бичиг баримтыг аваад сургуульд оруулж өгнө” гээд ирсэнгүй. Хүүхдүүд нь хээрийн сургалтанд гарахаар явчихлаа. ******* руу залгаад утсаа авахгүй байна гэхэд ээж нь хүмүүс мөнгө аваад өгөхгүй байна гэж ирдэг юм гэсэн. Тэр үед л *******г хүн залилаад яваад байгааг мэдсэн. Би нийтдээ өөрөөсөө 1.330.000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлж *******д өгсөн. Хүү Анхбаярын найз Сэр-Одоос 2.500.000 төгрөг авч *******д бүгдийг нь өгсөн. Тиймээс гомдолтой байна. Өгсөн мөнгөө нэхэмжлэх болно. Цагдаагийн сургуулийн захирал Чингис даргатай Оросод хамт сурч байсан нэг ангийн хүүхдүүд гэж байсан. Б.******* нь манай хүү Бумбаярыг сургуульд оруулж өгнө гэж хэлээд мөнгө авсаны дараа сургуульд оруулж өгөөгүй гээд 2016 оны 07 дугаар сарын 26-нд дансаар 500.000 төгрөг буцааж өгсөн. Анх танилцаад 2016 оны 07 дугаар сарын эхэнд наадмын өмнө би хот орж Б.*******тай уулзаад буцахад цагаан хөөрөг даалимбатай хамт өгсөн. Анхбаяр Солонгос явчихвал мөнгөтэй болоод мөнгийг нь өгнө биз эсвэл хүнд үзүүлээд зараад өгөөрэй гэсэн. Яг ямар үнэтэй талаар хэлээгүй. Тэр хөөрөг нь надад байгаа. ******* бид 2 хамт Урт цагаан орж хөөрөгний нуух хийлгэсэн. Мөнгө нь дутахаар нь нэмж мөнгө худалдаж аваад нийт 60.000 төгрөг болсон. Мөн үнэлгээ хийлгэхэл 40.000 төгрөг болсон. Үлдэх 930.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Саранхүүгийн өгсөн: Би Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт Амбулаторид сувилагчаар ажилладаг. 2016 оны 4 сарын үед хамт ажилладаг Нэргүй эмчтэй өөрийн хүү Энхбаатарыг Бүгд найрамдах Солонгос улс руу гэрээгээр ажил хийлгэх талаар ярилцаж байсан. Тэгсэн Нэргүй эмч өөрөө манай бэр Энхжаргалын аавынх нь таньдаг хүн болох ******* гэдэг эмэгтэй Солонгос улс руу найдвартай хоёроос гурван хүн мөнгөөр гаргана гэж хэлж байсан. Тэр үед манай хүү
Энхбат Солонгос улс руу гэрээгээр явахаар бүртгүүлж шалгалт өгөх гэж байсан юм. Тэгэхээр нь би хүүтэйгээ яриад Нэргүй эмчийн таньдаг хүн Солонгос руу гаргана гэж байсан гэж хэлээд хүүгээ явуулахаар болсон. Тэгээд би 2016 оны 05 дугаар сарын үед Нэргүй эмчээс ******* гэх эмэгтэйн 88204789 гэсэн дугаарыг нь аваад залгаж яриад “манай хүү Солонгос улс руу явах гээд шалгалт өгөх гэж байна тус болооч” гэж хэлсэн чинь ******* гэдэг эмэгтэй хугацаа нь тулсан хэцүү юм байна гэснээ 1.000.000 төгрөг явуулчих гээд өөрийнхөө Хаан банкны дансны дугаарыг явуулахаар нь би тэр өдрөө 1.000.000 төгрөгийг Хаан банкаар шилжүүлсэн. Одоо би тэр мөнгө шилжүүлсэн дансыг нь санахгүй байна. Мөнгө шилжүүлсэн баримтаа үрэгдүүлсэн. Манай хүү шалгалт өгөөд тухайн үед тэнцээгүй болохоор нь *******гаас утсаар асуухад Улсын Их Хурлын сонгуулийн дараа явуулна гэсээр байгаад утсаар нь залгахаар нь заримдаа утсаа авахгүй заримдаа утсаа аваад удахгүй явуулна гэсээр байгаад өдий хүрсэн. Өөр мөнгө төгрөг надаас бол аваагүй. Одоо болтол манай хүүхдийг Солонгос руу явуулаагүй надад мөнгө буцааж өгөөгүй байгаа. Би ******* гэх эмэгтэйг Нэргүй эмчийн өрөөнд байхад нь нэг удаа харсан. Харин мөнгө өгснөөс хойш бол огт уулзаагүй дандаа гар утсаар ярьж холбогдож байсан. ******* надаа өөрийгөө юу хийдэг талаар огт хэлж байгаагүй. Миний мэдэхээр надтай хамт ажилладаг Энхмаа, Нэргүй нараас хүүхдүүдийг нь Солонгос улс руу явуулна гэж мөнгө авсан гэсэн. Яг хэдэн төгрөг тэд нараас авсныг мэдэхгүй. Өдий хүртэл худлаа ярьсанд гомдолтой байна. *******д өгсөн 1.000.000 төгрөгөө нэхэмжлэх болно. Надад мөнгө авахгүй гэж хэлсэн зүйл байхгүй. Харин надаас 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймагт ******* өөрөө ирсэн хойноо утсаар яриад мөнгө аваагүй гэж хэлээрэй гээд гуйгаад байсан гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхмаагийн өгсөн: ******* гэгчтэй холбоо бариагүй байхад өөрөө 2016 оны 05 дугаар сарын эхээр 99171290 гэсэн дугаараас Нэргүй эмчийн найз ******* гэдэг, хүүхдийг чинь Солонгос улс руу гэрээгээр явуулна гэсэн хүн байна 2.000.000 төгрөг өгчих 2016 оны 06 дугаар сарын эхээр 5, 6-ны өдрүүдэд явуулчихна гэж гар утсаар ярилцсан. Тэгээд надаас манай хүү Доржнинжийн гар утасны дугаарыг ******* аваад манай хүүтэй Улаанбаатар хотод уулзаж гадаад паспортыг нь авсан гэсэн. ******* надтай утсаар яриад нэг хоёр хоногийн дараа мөнгөө яасан бэ гээд байхаар нь би мөнгөний бололцоо байхгүй учраас эхний ээлжинд хүүгээрээ дамжуулаад *******гийн Хаан банкны дансанд 750.000 төгрөг хийлгэсэн. Дараа нь сайн санахгүй байна бас 5 дугаар сард 250.000 төгрөг хүүгээрээ дансанд нь хийлгэсэн. Энэ хугацаанд ******* хэлэхдээ “сонгууль боллоо, наадам болоо, Асем боллоо” гээд хойшлуулаад байсан. 2016 оны наадмын дараа 7 дугаар сарын 20-ны үед надаас мөнгө нэхсээр байгаад 500.000 төгрөг дансаар шилжүүлж авсан. ******* надаа утсаар 5006367581 гэсэн Хаан банкны данс өгсөн. Нийтдээ 1.500.000 төгрөг өгсний дараа 7 дугаар сарын сүүлээр манай дүүгийн хүүхэд Дэмиддагва Улаанбаатар хотод ажилгүй болох гээд байхаар нь *******г гайгүй хүн таньдаг байх гэж бодоод утсаар ярьж төрийн албанд оруулахаар ажил асуусан чинь Доржнинж хүүтэйгээ хамт Солонгос руу явуулчих гэхээр нь надад 2 хүүхэд явуулах тийм их мөнгө байхгүй гэсэн чинь Дэмиддагвыг 1.000.000 төгрөгөөр явуулж өгий оронд нь 5.000.000 төгрөгөөр явах 2 хүн олж өг гэсэн. Тэгээд мөнгө нэхсээр байгаад 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг *******гийн 5006367581 гэсэн дансанд шилжүүлсэн. Энэ баримт надаа байгаа. Үүний дараа удаагүй 7 хоногийн дараа мөнгө нэхээд байхаар нь 200.000 төгрөгийг ******* өөр хүний данс руу шилжүүлж авсан. Ингээд би ******* гэдэг хүнд нийтдээ 2.200.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж шилжүүлсэн. Тэгээд би болон манай хүүхэд утсаар залгахаар ******* утсаа авахгүй таслаад эсвэл дуудаад байдаг байсан. Заримдаа холбогдоод энэ 7 хоногт хариу гарна энэ тэр гэж хэлдэг байсан. Манай өмнө нь ажиллаж байсан компани нь цалингаа өгөхгүй болохоор нь *******тай яриад сайн
өмгөөлөгч мэдэх үү гээд асуусан. Тэгэхэд өмгөөлөгч олж өгнө гэсэн. Манлайжав гэдэг өмгөөлөгч олж өгөөд төлбөрийг нь ******* өгсөн. Мөн нэхэмжилж байгаа үнийн дүнгээр тэмдэгтийн хураамж төлнө гэхээр нь надад боломж байхгүй байсан учраас *******г төлчих гэхэд 75.000 орчим төгрөг төлсөн байсан. Тэр хэрэг эвлэрлэлийн гэрээ байгуулаад дууссан байсан. Өгсөн мөнгөнөөс өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, тэмдэгтийн хураамжинд төлсөн 75000 төгрөг зэргийг хасаад үлдсэн мөнгө нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч*******ийн өгсөн: Би *******г овогтой ******* гэдэг хүнийг танина. Би 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэгийн Саппоро төвийн урд явж байгаад санаандгүй танилцаж танил болсон. Тэгэхэд ******* өөрийгөө Улаанбаатар хотод паспортын хэлтэст ажилладаг хэрэгтэй юм гарвал ярьж байгаараа гээд 99171290 гэсэн дугаарыг өгсөн. Танилцсаны дараа хаяа ******* эгчтэй утсаар ярьдаг байсан. Манай ах гадаад паспортоо сунгуулах шаардлагатай болоод ******* эгчийг гадаад паспортын хэлтэст ажилладаг гэхээр нь залгаж асуухад Солонгос улс руу хүмүүс явуулах гээд зогсчихсон байгаа. ******* эгч өөрөө Солонгос руу хямд зардлаар 5 жилийн хугацаатай гэрээгээр явуулж байна “намайг явах уу гэж асуугаад” 5.000.000 төгрөгөөр явуулна урьдчилгаа 2.500.000 төгрөг авна бүх бичиг баримт болоод явах үед үлдсэн 2.500.000 төгрөг авна гэсэн. Тэгээд би 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* эгчийн Хаан банкны 5006367581 тоот данс руу 500.000 төгрөг, 2016 сарын 08 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны 5006367581 дансанд 500.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5006367581 дансанд 500.000 төгрөг, Төрийн банкны дансаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1.400.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Эхний 1.500.000 төгрөгийг би өөрөө шилжүүлсэн ба сүүлийн 1.400.000 төгрөгийг манай эгч Дэлгэрмаа шилжүүлсэн. Ингээд би нийт 2.900.000 төгрөг шилжүүлсэн. Анх ******* эгч намайг Солонгос улс руу 2016 оны 9 дүгээр сард явуулна гэж хэлж байснаа сонгууль болоод хөдөлмөрийн биржийн ажилчид нь солигдоод болохгүй боллоо. 2017 оны 01 дүгээр сарын 15-нд сүүлийн хугацаанд явуулж өгнө гэсэн. ******* эгч тэр үед мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би өөрөө өвчтэй ээжийгээ асраад завгүй байсан болохоор эгч Дэлгэрмаагаар дамжуулж шилжүүлсэн. Одоо 2.900.000 төгрөгөө нэхэмжилж байна. Ахынхаа газрыг барьцаалаад 3.000.000 төгрөгний зээл аваад ******* эгчид өгсөн байсан. Үүний хүү гээд би сард 150.000 төгрөг төлдөг. Мөн өөрийн эд зүйлийн барьцаалаад ломбарднаас зээл авсан. Мөн өөрийн өвчтэй ээжийгээ асраад эмчилгээ хийлгэж байгаа учраас зардал их гарч байна. Нэмж 1.150.000 нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч*******ын өгсөн: Улаанбаатар хотод Солонгос улс руу явах гээд шалгалт өгөх гээд хүлээж байхад Л.Амгалан надад хадам ээж Нэргүйд нь Солонгос улс руу явуулахад туслах хүн байна гэж хэлэхээр нь Амгалан Мөнхтуул нарын хамт ******* гэдэг эмэгтэйтэй хотод уулзсан. ******* өөрийгөө өмгөөлөгч хийдэг Солонос улс руу найдвартай гаргаж өгнө 1.500.000 төгрөг болно. Намайг 1.000.000 төгрөгөөр гаргаж өгье гэсэн. Тухайн үед ямар аргаар яаж Солонгос руу гаргахаа хэлээгүй. Хамгийн эхний ээлжинд гаргана Солонгос улс руу явах шалгалт өгөх хэрэггүй гээд надаас мөнгө нэхсээр байгаад анх уулзсанаас хойш 2-3 хоногийн дараа би 500.000 төгрөг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр *******гийн 5006367581 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш огт *******тай уулзаагүй. 99171290, 88204789 гэсэн дугаар руу залгахаар удахгүй явуулна гэсээр байгаад өдий хүрсэн. Амгалан Мөнхтуул нарын мөнгийг 2016 оны 11 сарын 01-ний өдөр миний данс руу шилжүүлэхээр нь би мөнгөө авья гэсэн чинь удахгүй виз гарна гэсэн. Би *******д 500.000 төгрөг өгсөн. Тиймээс өгсөн мөнгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
201606000294 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.Нэргүйгийн өгсөн:...*******тай өмгөөлөгч авахаар ярьж байх үед 2016 оны 5 дугаар сарын эхэнд манай охин Мөнхтуул, нар Бүгд найрамдах Солонгос улс руу гэрээгээр явахаар шалгалт өгөхөөр болоод би Улаанбаатар хот орно тэгээд *******тай уулзая гэж утсаар ярьж байхад ******* шалгалтанд ороод бараг тэнцэхгүй надад таньдаг хүн байгаа явуулж өгч болно гэсэн. Тэр үедээ бол 2 хүүхэд явуулах мөнгө нэхээгүй харин Солонгос улс руу явах хоёр гурван хүн олоод өг нэг хүнийг 2.500.000 төгрөгөөр олоод өг эхлээд 1.000.000 төгрөг урьдчилаад өгчих дараа нь виз гарсан хойно үлдсэнийг нь авна гэж утсаар ярьж байсан. Тэгээд манай хүүхдүүд шалгалтанд ороод тэнцээгүй би өөрөө ч хот ороод зав гараагүй уулзаж чадаагүй. Тэгээд би хамт ажилдаг Энхмаа, Саранхүү хоёрт *******гийн утсыг нь өгсөн. Анх манай дүү нараас ******* 6.000.000 сая төгрөг авахдаа 1 сарын дотор хэргийг нь аргалж өгнө гэж байсан ба 2016 оны 06 дугаар сарын дундуур дахиж өмгөөлөгчид 500.000 төгрөг өгнө гэж мөнгө нэхсэн байхаар нь би уурлаад мөнгийг нь өгүүлээгүй. Тэрнээс хойш ******* надтай холбогдож ярихгүй болсон. Тэгээд намайг амралттай Завхан аймаг 2016 оны 07 дугаар сарын сүүлээр явж байхад манай охин Мөнхтуул, хоёртой ******* утсаар яриад 1.000.000 төгрөг нэхсэн байхаар нь би данснаасаа охин Мөнхтуулын данс руу шилжүүлээд Мөнхтуул *******гийн данс руу шилжүүлсэн. Дараа нь удалгүй дахиад 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би ажилдаа 2016 оны 08 дугаар сарын 10-нд ажилдаа ороод Энхмаа, Саранхүү хоёртой уулзахад *******д хүүхдүүдээ явуулна гээд мөнгө өгчихсөн. Одоо болтол яваагүй байгаа гэж байсан. Тэгээд бид 3 *******гийн утас руу залгахаар утсаа авдаггүй. Саранхүү, Энхмаа нартай яриад надтай огт ярьдаггүй. Энхмаа, Саранхүү хоёрт “наад балай авгай чинь та хоёрын мөнгийг нэхээд авна” гээд байна гэдэг байсан. Охин, хүргэн хоёртой утсаар ярьхаар 7 хоногийн дараа, 7 хоногийн дараа гэсээр байгаад 2016 оны 07 дугаар сараас 10 дугаар сар хүрсэн. Тэгээд бүр бүтэхгүй болохоор нь би залгаад миний утсыг авахгүй болохоор Энхмаа, Саранхүүгийн хүүхэд болон манай 2 хүүхдийн явах асуудал юу болж байна утсаа аваад яриач гэж мессеж бичсэн. Тэгээд мессеж бичсэний дараа 2-3 цагийн дараа манай хүргэний дүү Батболдын дансанд 2.000.000 төгрөг хийсэн байсан. Батболдоос бас 2016 оны 05 дугаар сард Солонгос явуулна шалгалтанд орох хэрэггүй гээд 500.000 төгрөг авсан. *******г манай хүргэн Батболдтой танилцуулсан юм шиг байна лээ. Мөнгөө авснаас хойш *******тай холбогдоогүй утсаа авахгүй байсан. Утсаар ярихад дандаа Улаанбаатар хотод байна гэдэг 2.000.000 төгрөгийг охин Мөнхтуулаар дамжуулан Хаан банкны дансаар шилжүүлсэн. Бэлнээр нь уулзаж өгч байгаагүй. Миний мэдэхээр манай ажлын Энхмаа, Саранхүү нараас Солонгос улс руу явуулна гээд мөнгө авсан гэсэн. Яг хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. Хүргэн Амгалангийн дүү Батболдоос 500.000 төгрөг авсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 61хуудас/,
Хохирогч А.Алтангэрэлийн өгсөн: Г.Доржнинж 2016 оны 05 дугаар сарын сүүлээр хүнд мөнгө өгөөд Бүгд найрамдах Солонгос улс руу гэрээгээр явах гэж байгаа гэхээр нь “би бас явах хүсэлтэй байгаагаа хэлээд 2016 оны 06 дугаар сарын эхээр Г.Доржнинжийн хамт Б.******* гэдэг 40 орчим насны эмэгтэй хүнтэй Улаанбаатар хотын төвд багшийн дээдийн ойролцоо” уулзсан. Тэр үед ******* гэдэг хүн одоо яаралтай явна. 2.000.000 төгрөг өгчих гэсэн. ******* өөрийгөө өмгөөлөгч хийдэг гэж танилцуулсан. Яг яаж хэнээр дамжуулж Солонгос явуулахаа хэлээгүй. Тэгээд би 2016 оны 06 дугаар сардаа багтаад эхлээд АТМ-ээс *******гийн Хаан банкны дансанд 1.000.000 төгрөг, 7 хоногийн дараа Хаан банкны теллерээр дамжуулан 700.000 төгрөг, 2-3 хоногийн дараа 300.000 төгрөг нийт 2.000.000 сая төгрөг шилжүүлсэн. ******* гэдэг хүн надтай анх уулзсанаас хойш 99171290 дугаарын утаснаас залгаад мөнгөө яаралтай өг гээд нэхээд байсан. Мөнгөө авснаас хойш яаралтай явуулна гэж байснаа “Солонгос
улс руу нэр чинь явчихсан байгаа удахгүй явна” гээд Сонгууль боллоо, Наадам боллоо, Асем боллоо гээд хойшлуулсаар байгаад хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын эхээр би ярихад Солонгос улсын элчингээс нэр нь ирж байгаа гэсэн. Тэгээд би аргаа бараад 2016 оны 11 дүгээр сард явахаа болилоо мөнгөө авья гэхэд яаралтай бүтээж өгнө гэсэн. Анх *******тай уулзсанаас хойш утсаар яриад заримдаа авахгүй, заримдаа шалтаг тоочоод өдий хүрсэн. Би гомдолтой байна. *******д өгсөн 2.000.000 төгрөгөө нэхэмжилэх болно. ******* Солонгос улс руу явуулдаг гэхээр нь би өөрөө очиж уулзаж мөнгөө өгсөн. Тэрнээс намайг ятгаж дарамталсан хүн байхгүй. ******* өөрөө надаас яаралтай гээд нэхээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуудас/,
Хохирогч Я.Зунгаравын өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би Улаанбаатар хотод явж байгаа *******г овогтой ******* гэдэг хүнтэй танилцсан. Би Б.*******д “миний хоёр хүүхэд эрхэлсэн тодорхой ажилгүй, 2 хүүхдийнхээ нэгийг ажилд оруулмаар байна” гэж хэлэхэд Б.******* “Би өмгөөлөгч хуульч мэргэжилтэй” би өөрөө Увс аймгийн Наранбулаг сумын харъяат хүн байгаа юм. Миний найз Дариймаа нь Япон улсын иргэнтэй гэр бүл болсон. Дариймаа надад “ажил сайн хийдэг архи уудаггүй хүн байвал ажилд авах хэрэгтэй байна чи тийм хүн хайж байгаарай” гэж надад хэлсэн. Би таны хүүхдийг Япон улс руу ажил хийлгэхээр явуулж өгч чадна. Эхний ээлжинд виз гаргахад 1.000.000 төгрөг байхад болно гэж хэлсэн. Тэрнээс хойш 10 хоногийн дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.******* нь над руу утсаар залгаж “таны хүүхдийн визийг захиалах гэж байна, та эхний ээлжинд надад 1.000.000 төгрөг өгөх хэрэгтэй” байна. Миний өөрийн данс зээлтэй учраас миний найз Ёндонпунцагийн Санжаагийн 5068017602 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлнэ үү гэж хэлсэн. Тэгээд би Хаан банкны 5068017602 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэний дараа Б.******* нь надруу утсаар залгаж “таны шилжүүлсэн мөнгийг хүлээж авлаа” гэж хэлсэн. Мөн Б.******* нь миний охин З.Энхжаргалыг ажилд оруулж өгнө гэж хэлсэн учраас би эхнэр лүүгээ мөнгө шилжүүлсэн бөгөөд миний охин З.Энхжаргал нь Б.*******д 300.000 төгрөг Мобайл банкаар шилжүүлж өгсөн байсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Б.******* нь надруу дахин утсаар залгаж “танай хүү Бариаг 2016 оны 01 дүгээр сард Япон улс руу явуулахаар боллоо, одоо дахин виз, зардлын мөнгө болох 2.500.000 төгрөг шаардлагатай байна. Та надруу энэ мөнгийг яаралтай явуулна уу гэж хэлсэн. Тухайн үед Япон улс руу явуулж өгнө гэж хэлсэн учраас миний эхнэр Ж.Жаргалсайхан, охин Энхжаргал нар Улаанбаатар хотод байсан бөгөөд би өөрийн эхнэрийн дансанд мөнгөө шилжүүлсэн. Миний эхнэр Ж.Жаргалсайхан, охин Энхжаргал нар нь Б.*******тай биечлэн уулзаж 2.700.000 төгрөгийг Б.*******д бэлэн мөнгөөр өгч мөнгө хүлээн авсан гэж тэмдэглэлийн дэвтэр дээр гарын үсэг зуруулж авсан байсан. Тэрнээс хойш *******тай утсаар холбогдох гэсэн боловч утсаа авахгүй хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын эхээр Б.******* нь над руу утсаар залгаж “таны хүүг Япон хэлний дамжаанд” суулгана. Та хүүхдээ явуулна уу гэж хэлсэн. Миний эхнэр Ж.Жаргалсайхан нь хүү Бариаг дагуулаад Улаанбаатар хот руу явсан бөгөөд тэр хоёр Улаанбатар хотод очоод Б.*******тай уулзсан. Б.******* нь миний хүү Бариаг Япон хэлний дамжаанд 2 сар гаруй хугацаанд хамруулаад 360.000 төгрөг авсан байсан. Мөн Б.******* нь миний зээ охиныг тусгай сургуульд оруулж өгнө гэж хэлсэн учраас 300.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгсөн. Би Б.*******д нийт 4.660.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн. Мөн Б.******* нь миний хүү З.Бариаг Япон улс руу явуулж өгнө гэж хэлсэн учраас миний эхнэр Ж.Эаргалсайхан, З.Бариа нар нь Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хот руу 1 удаа явахад 260.000 төгрөгийн унааны зардал гарсан. Ингээд бодохоор надаас нийт 4.920.000 төгрөгний зарлага гарсан байна. Дээрх мөнгө нь бүгд миний өөрийн мөнгө бөгөөд би цалингийн зээл авч дээрх мөнгийг бүрдүүлсэн Б.******* нь надаас
мөнгө авчихаад миний хүү Бариаг Япон улс руу явуулж өгөөгүй, охин 3 Энхжаргалыг ажилд оруулаагүй, зээ охин Бадамгаравыг тусгай сургуульд оруулж өгөөгүй учраас Б.*******гаас мөнгөө буцааж авахыг шаардахад 2.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр надад буцааж өгсөн. Одоо би *******гаас үлдэгдэл мөнгө болох 2.920.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би Б.*******д гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 82 хуудас/,
Хохирогч П.Бямбасүрэнгийн өгсөн: 2016 оны 10 дугаар сарын эхээр хамт ажилладаг найз Т.Бумэнцэцэг нь *******г овогтой ******* гэдэг эмэгтэйтэй танилцуулсан. Танилцуулсан шалтгаан нь манай найз Буманцэцэг нь *******тай урьд нь танилцахад өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулсан ба Бүгд Найрамдах Солонгос Улс руу гэрээгээр хүн гаргадаг гэж хэлсэн байсан. Тэгээд манай найз Буманцэцэг тус болж манай хүү Цогзолбоо, нарыг Солонгос улс руу гэрээгээр гаргах талаар ярьж надтай *******г танилцуулсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдөр над руу 88204789 гэсэн утсаар яриад 2 хүүхдийн чинь нэрийг бүртгүүлэх гэсэн юм 60.000 төгрөг дансаар шилжүүл гээд дансны дугаараа мессежээр явуулсан. Би Хаан банкаар *******гийн 5006367581 гэсэн данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь ******* манай гэрт ирж 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор танай 2 хүүхдийг найдвартай гэрээгээр Солонгос улс руу явуулахаар болсон мөнгө нь хэрэгтэй байна 3.500.000 төгрөг бэлнээр хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нь би эд зүйлээ барьцаанд тавьж 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3.500.000 төгрөгийг Улаанбаатар банкны хажууд байрлах хоолны газарт найз Буманцэцэгийн хамт очиж мөнгөө бэлнээр өгч тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулж авсан. Тухайн үед ******* ганцаараа ирсэн. Тэгээд мөнгө авснаас хойш ******* нь утсаар яриад удахгүй хүүхэд чинь явна гээд хойшлуулаад байсан. Мөнгө авснаас хойш ******* манайд 1 удаа ирж надаас манай хоёр хүүхдийн гадаад паспортыг авч явсан. Тэгээд хойшлуулж явсаар 2016 оны 11 дүгээр 25-наас хойш сураггүй алга болсон. Худлаа ярьж өдий хүрсэнд гомдож байна. Барьцаалан зээлдүүлэх газраас хүүтэй мөнгө зээлээд авсан байгаа. Өгсөн нийт 3.560.000 төгрөгийг нэхэмжлэх болно гэх мэдүүлэг /хх-ийн 234 хуудас/
Хохирогч Д.Азжаргалын өгсөн: Манай ээж Дамдинсүрэнгийн Мөнхдулам нь Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын 1-р багт мал маллаж амьдардаг юм. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хот ороод төрсөн ах Дамдинсүрэн овогтой Мөнхтогтохын гэрт очиход ******* гэдэг эмэгтэйтэй танилцсан гэсэн. ******* гэдэг эмэгтэйг Мөнхтогтох ахын эхнэр Буманцэцэг танилцаж мэдсэн юм билээ. Тэгээд манай ээж Мөнхдуламыг ах Мөнхтогтохынд хонох үед *******г овогтой ******* гэдэг эмэгтэй өөрийгөө өмгөөлөгч хийдэг Бүгд Найрамдах Солонгос улс руу гэрээгээр ажилтан гаргаж чадна гэж манай ээжид хэлсэн гэсэн. Тэгээд манай ээж над руу яриад Бүгд Найрамдах Солонгос улс руу гэрээгээр явуулдаг хүн байна гэж надад утсаар хэлсэн. Тэгээд удалгүй 99171290 гэсэн дугаараас өөрийгөө ******* гэж танилцуулаад өмгөөлөгч ажилтай Солонгос улс руу гэрээгээр явуулж чадна гэж ярьсан. Тэгээд утсаар ярьснаас хойш нэг хоногийн дараа ******* гэдэг хүн дахин над руу миний 99764737 гэсэн дугаар руу 99171290 гэсэн дугаараас залгаад ******* “би одоо Хөдөлмөрийн бирж орох гэж байна бүртгэлийн хураамж 30 доллар болно” монгол мөнгөөр 120.000 төгрөг шилжүүл гэхээр нь нөхөр Давхарбаярын Хаан банкны 5683080754 гэсэн данснаас 120.000 төгрөгийг *******гийн өгсөн 5060367581 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд утсаар ярихдаа ******* нь нэг хүнийг 3.500.000 төгрөгөөр Солонгос улс руу гэрээгээр гаргана гэж байсан. Тэгэхээр нь би нөхөр бид хоёрт байгаа нь 5.000.000 төгрөг байгаа гэсэн чинь мөнгөө яаралтай өгчих юм бол хурдан Солонгос руу явна эхний ээлжинд байгаа мөнгөө өгч бай мөнгө өгвөл Хөдөлмөрийн биржид байдаг хүнд мөнгө өгөөд та хоёрын нэрийг байршуулна гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 14-ны өглөө Улаанбаатар хотод ганцаараа очоод ******* гэдэг эмэгтэйтэй Сонгинохайрхан дүүргийн Саппоро төвийн тэнд “Цэ” пабад анх удаа уулзсан. Тухайн үед ******* ганцаараа ирсэн. Уулзахад ******* нь оноос өмнө удахгүй явна явах бэлтгэлээ сайн хийгээрэй Солонгос хэлээ сайн сураарай найдвартай явуулна гэсэн. Тэгж уулзахад ******* мөнгөө яаж өгөх юм гэхээр нь би утаснаасаа шилжүүлнэ гэсэн чинь одоо шилжүүлчих гээд өөрийнхөө Хаан банкны 5006367581 гэсэн дугаарыг өгч би 5683038655 гэсэн данснаас 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсэний дараа би *******д мөнгө хийсэн талаар хэлэхэд авчихлаа гэсэн. Тэгээд маргааш нь ******* надруу хотод байхад дахиж залгаад үлдэгдэл мөнгөө шилжүүлэх үү гэхээр нь нөхөртөө хэлээд Давхарбаярын 5683080754 гэсэн данснаас 2.000.000 төгрөгийг манай нөхөр Давхарбаяр шилжүүлсэн. Би тэрнээс хойш дахиж уулзаагүй. Нөхөр бид хоёрыг гадаад паспортоо гаргаж ав гэхээр нь нөхөр бид хоёр 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед Улаанбаатар хот ороод *******тай уулзах гэхэд Булган аймаг явах ажилтай болчихлоо хэзээ ирэх юм гэсэн чинь хэлж мэдэхгүй байна гээд сураг тасарсан. Мөнгө өгснөөс хойш *******тай утсаар ярьж юу болж байгаа талаар тодруулахад удахгүй явна гэж байснаа нэг ярьхад он гаргаад 1 сарын 15-нд явна гэж хэлсэн. Гомдолтой байна. Нийт өгсөн 5120000 төгрөгийг нэхэмжлэх болно гэх мэдүүлэг /хх-ийн 241 хуудас/,
Хохирогч ын өгсөн: 2016 оны 07 сарын 05-ны үед Солонгос руу гэрээгээр явуулна гээд шалгалт авахад нь би шалгалтанд нь тэнцээгүй юм. Тэгээд Солонгос явж чадахааргүй болоод байж байтал надруу манай найз Анхбаяр гэдэг
хүүхэд утсаар холбогдож энд манай ээжийн танидаг гэрээгээр явуулдаг хүн байна. Хүрээд ирээч 2.500.000 төгрөгөөр явуулдаг юм байна гээд намайг Улаанбаатар хот руу дуудсан. Тэгэхээр нь би Эрдэнэтээс гараад Улаанбаатар хот руу маргааш өглөө нь очсон. Би хот руу гарахаасаа өмнө Эрдэнэтэд байхдаа аавынхаа данснаас 2.500.000 төгрөгийг Очирбатын Ганцэцэг гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд Улаанбаатар хотод очоод Ганцэцэг гэдэг хүнтэй уулзахад Ганцэцэг гэдэг хүн ******* гэдэг Солонгос гаргаж өгдөг хүн рүү миний мөнгийг өгсөн байсан. Тэгээд ******* гэдэг хүнтэй уулзах гэсэн боловч миний мөнгийг аваад алга болчихсон байсан. Тэгээд би мөнгөө одоо болтол олж авч чадахгүй байгаа юм. Би одоо 2.500.000 төгрөгөө олж авмаар байна. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 243 хуудас/,
Гэрч Э.Нарантуяагийн өгсөн: Эрдэнэ гэж бол манай ээж байгаа юм. Манай П.Түвшин нь хэрэгт шалгагдаж байгаа ба өмгөөлүүлэхээр дээрхи хүн ажиллаж байгаа гээд манай ээж хүнээс хүүтэй мөнгө зээлж аваад намайг энэ хүний 2 сая төгрөгийг хийгээдэх гээд хэлэхээр нь би *******гийн ******* гэж хүний 5006367581 дугаартай данс руу 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2 сая төгрөгийг, үүний дараа 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дээрхи хүний данс руу 4 сая төгрөгийг мөн хийсэн. Дээрхи мөнгийг шилжүүлэхдээ Булган аймгийн Хаан банкин дээрээс хийсэн. Баясгаа гэх хүн нь Булганд ирэхээрээ манайхаар 3 удаа ирж байсан ба 2 удаа хоносон. Ээж уг хүнтэй гэрээ байгуулсан юм байхгүй гэсэн. Өмгөөлөгч гэж л манайд ирж хонож байсан. Хаана юу хийдэг хүнийг нь бол мэдэхгүй. Танихгүй. Уулзаж байгаагүй Манай дүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байсан эсэхийг мэдэхгүй. Миний болон манай нөхрийн дансаар 2016 оны 08 дугаар сард 2 тасдаж нийт 3.300.000 төгрөгийг буцааж өгсөн. Манай дүү одоо хэрэг нь шийдэгдэж дуусаагүй цагдан хориотой байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 83 хуудас/,
Гэрч П.Туулын өгсөн: Б.*******, Эрдэнэ-Очир гэх хүмүүс бол манай төрсөн дүү П.Түвшингийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор ажилласан хүмүүс юм. П.Түвшингийн эхнэр нь Ганбат гэх хүнийг өмгөөлөгчөөр авсан ба тэгээд л алга болсон. Түүний дараа Нэргүй гэж манай нагац эгч юм. Тэр л Б.******* гэх хүнийг таньдаг гээд сайн өмгөөлөгч л гээд олж өгсөн юм гэсэн. Тэгээд л ******* нь манай ээжтэй уулзаж хүүг чинь хэргээс асуудалгүй гаргаж өгнө гэж уулзсан гэсэн. Тэгээд манай ээжээс мөнгө төгрөг хэрэгтэй гээд 2 удаа нийт 6 сая төгрөгийг дансаар шилжүүлж авсан гэсэн. Мөн 2 хонь 1 ямаа гаргуулж авсан гэсэн. Миний хувьд ******* нь над руу утсаар яриад л “Булган явах гэж байна зардалгүй” гэхээр нь 2016 оны 05 дугаар сарын 23-нд гэрт нь 100.000 төгрөг аваачиж өгсөн. Дараа мөн дахиад явах гэж байна гэж манай ээж ярихаар нь Б.*******д утсаар нь ярьж байгаад 100.000 төгрөгийг гэрийнхээ урд талын банкинд байхад нь аваачиж өгсөн. Нийт 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Манай саунд нэг удаа орсон болохоор нь төлбөрийн 48.000 төгрөгийг нь би өөрөө төлсөн. Ч.Эрдэнэ-Очир нь манай гэрт эхнэр болон Б.*******тай хамт 3-лаа 1 удаа очиж уулзаж байсан. Энэ хүмүүстэй би болон манай ээж, дүү нараас бичгээр гэрээ хэлцэл хийгээгүй. Манай дүү мөн Б.*******гийн данс руу 80000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Б.******* нь манай ээжид өмгөөлөгч гэж танилцуулсан гэсэн ба өмгөөлөгч биш гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 84-85хуудас/,
Гэрч П.Тунгалагийн өгсөн:…манай ээж тэр хүн дүүг чинь ламд үзүүлсэн гэсэн гэж утсаар ярьж 50.000 төгрөг шилжүүл гэхээр нь би тэр хүний 5006367581 гэж дансаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Дараа мөн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 30.000 төгрөг мөн шилжүүлсэн. Нийт 80000 төгрөгийг өгсөн. Би өөрөө ******* гэх хүнтэй уулзаагүй ба утсаар хоёр удаа ярьсан. Манай ээжтэй л уулзсэн юм гэсэн гэрээ хэлцэл хийгээгүй гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 87 хуудас/,
Гэрч Ч.Эрдэнэ-Очирын өгсөн:…манай дүү Булганд хэрэгт орчихоод байна. Та өмгөөлөөд өгөөч Булганаас нэг өмгөөлөгч авсан 1 сая төгрөгийг нь аваад олигтой юм хийхгүй хаясан. Намайг Улаанбаатараас өмгөөлөгч аваад ир гэсэн би таньтай уулзаж байна гэсэн. Тэгээд л тэнд уулзахдаа ерөнхийдөө би зөвшөөрсөн. Би өөрөө Улаанбаатар хотод ажил их, хөдөө явахад бол тэндээ байгаад байж чадахгүй. Булганд байгаа өмгөөлөгчтэй нь уулзаж Булганд хийгдэх ажилд тэр бүр очоод байхгүй. Тэр хүн нь ажиллагаанд оролцоод явж болох байх гэхэд Б.******* нь тэр бол болно. Нааш цааш явах унаа тэргийг тэр үед нь зохицуулаад
байна гэж ойлгуулсан. Тэр уулзалтанд би хөлсөө бол 3.000.000 гэж хэлсэн. Тэгтэл Б.******* өшөө жаахан багасгаач гээд байсан ба хамт явсан миний танил ах нь мөн гуйгаад байхаар нь 1.500.000 төгрөгөөр тохирсон байсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа Б.*******тай хамт автобусаар Булган орсон ба Б.*******тай хамаатан гэх Амараа гэдэг шиг санагдахийн Зочид буудал ажиллуулдаг хүний буудалд л намайг оруулж байрлуулдаг юм. Тэгээд Б.******* өөрөө гараад явчихдаг байсан. Орой унтахдаа хэрэглэ гээд 1 шил архи авч өгөхөөр нь уучихаад л унтдаг байсан. Ингэж эхний удаа очиход мөрдөн байцаагч ахмад Амарзаяатай уулзаж байсан. Хэргийн материал танилцаж үйлчлүүлэгч П.Түвшинтэй урьдчилан хорих байранд мөрдөн байцаагчийн хамт хэргийн материалыг танилцуулж 1 удаагийн байцаалтанд суусан. Ингэж очихдоо би Б.*******тай өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ бичгээр байгуулсан ба хэргийн материалд хавсаргасан байх ёстой. Мөн үйлчлүүлэгчийн өмнөөс мөрдөн байцаагчид 1, прокурорт 1 гээд 2 удаа бичгээр хүсэлт гаргасан ба цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтанд гаргаж өгөх хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариуг 2 газрааас бичгээр авсан. Б.******* надад урьдчилгаа хөлс нь гэж 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр миний өөрийн 5028660958 дугаарын дансаар 600.000 төгрөг шилжүүлж өгсөн. Үүнээс хойш нааш цааш явахдаа увуулж цувуулж бага багаар өгсөөр нийт 1.200.000 төгрөг гэж би өөрөө тооцож байна. Нарийн ширийн сайн тооцож мэдэхгүй байна. Мөн надад П.Түвшингийн ар гэрээс өгсөн гэж надад Б.******* 1 ямааны мах өгсөн. Өөрөө 1 хонины мах авсан гэж хэлсэн. Б.******* надтай 1.500.000 төгрөгийн баримт хийлгэж авснаас хойш таны хэрэг байхгүй болсон. Та битгий Булган яваарай л гэж утсаар ярьсан. Түүнээс хойш бол дахин яриагүй. Би ч утсыг нь мартчихсан. Би 6 сая төгрөг авсан юм байхгүй. Харин шүүгч, прокурорт өгүүлэх санаатай 6 сая төгрөг бэлдчихье гэж санаааг Б.******* гаргаж байсан. Би тийм юм хийж дэмий тэгмээргүй байна гэдгээ хэлсэн. Яг нэг шаардлагыг нь хүлээж аваагүй учир Б.******* бид 2-ын харьцаа хоёр тийшээ болсон гэх мэдүүлэг /хх-ийн 88-91 хуудас/,
Гэрч П.Түвшингийн өгсөн: Б.******* гэх эмэгтэй яриад Нэргүй эгч чамд ярьсан байх чиний хэрэг дээр ажиллах нэг сайн хүн байгаа ажиллуулна гэж 88-тай Юнителын утсаар залгаж ярьсан. Тэгээд надад хэдэн төгрөг хэрэг болно. Хүн амьтантай уулзаж ярих очих, барих гээд гэж ярьхаар нь би ах нараасаа мөнгө төгрөг авах юм тэгээд дахин холбогдож явуулья гэж хэлсэн. Түүнээс хойш би 2 сая төгрөг зээлж аваад манай төрсөн эгч П.Нарантуяа уг Б.*******гийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш утсаар ярьхаар очно удахгүй, Улаанбаатар хотод том хүмүүстэй уулзаж хөөцөлдөж явна гэж яриад ерөөсөө ирэхгүй байж байгаад би 2016 оны 05 дугаар сарын 13-нд цагдан хоригдсон. Тэгээд намайг хоригдсоноос хойш 10 гаран хоногийн дараа Б.******* надтай ирж цагдан хорих байранд эргэлтээр ирж уулзсан. Ингэж ирэхдээ өмгөөлөгч авсан. Сайн хүн байгаа чамайг даалтанд гаргаж авах талаар хөөцөлдөх байх гэж ярьж байсан. Өөр нэг их онц юм яриагүй ба 2-3 хүнтэй хамт яваа буудалд байрласан гэж ярьж байсан. Үүний дараа удаж, удаж л манай байцаагч ахмад Д.Амарзаяатай хамт өмгөөлөгч Ч.Эрдэнэ-Очир гэж хүн ирж хэргийн материал танилцахад хамт байчихаад явсан. Өмгөөлөгч гэж тэр хүн одоо ингээд даалтанд гаргах талаар байцаагчтай чинь ярилцаж хөөцөлдөнө гэж хэлээд явсан. Түүнээс хойш дахин ирээгүй ба манай эгч эргэлтээр ирэхэд өмгөөлөгч, Б.******* хоёрт дахин 4 сая төгрөг өгөөд хөдөө явж хонь, ямаа гаргаж өгч явуулсан гэж ярьсан. Ингээд дахин өмгөөлөгчийг ирж уулз гэж удаа дараа хэлсэн ба сүүлдээ Нэргүй эгчийн утсыг авахаа байсан. Б.******* нь өмгөөлөгч биш юм байна гэж хэлсэн. Би дахин ирэхгүй болохоор нь хүсэлт гаргаж О.Сарантуул гэж хүнийг өмгөөлөгчөөр сонгож авсан. Б.******* хоёр дахь удаа ирж уулзахдаа өмгөөлөгч чинь гадаа байгаа чи өмгөөлөгчтэйгээ мөнгө төгрөгийн тухай яриад яахав. Архи дарс уугаад явахгүй. Арай гэж авчирлаа гэж хэлсэн. Эхний 2 сая төгрөгийн би өөрөө батлан даалтанд байхдаа Б.******* яаралтай мөнгө гэхээр нь 2 сая төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. Үүний дараа намайг цагдан хорих байранд байхад манай эгч 4 сая төгрөг өгсөн гэж ирж хэлсэн. Манай ээж ах эгч нар ямар нэгэн гэрээ байгуулсан эсэх тухай бол мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 хуудас/,
Гэрч Б.Мөнхтуулын өгсөн:…манай ээж Нэргүй Булган аймгаас утсаар яриад ******* гэдэг өмгөөлөгч хүн байна Солонгос улс руу явуулна гэж хэлэхээр нь манай нөхөр Амгалан, тэдний дүү Батболд бид 3 Улаанбаатар хотын Улсын Циркын гадаа ******* гэдэг хүнтэй анх уулзсан. Анх уулзахад ******* гэдэг эмэгтэй өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулаад Хөдөлмөрийн биржид таньдаг хүнтэй Солонгос руу гаргаж өгнө гээд нөхөр бид хоёрын мөнгийг гарсаны дараа өгч болно. Харин Батболдоос 1.100.000 Төгрөг өг гэж байсан. Тэгээд бид 3 ******* гэх хүнийг гэрт нь Сонгинохайрхан
дүүргийн 1 дүгээр хороололд хүргэж өгсөн. Тэрний дараа 2-3 хоногийн дараа Батболд нь 500.000 төгрөг ******* руу шилжүүлсэн гэсэн.
…******* манай нөхөртэй утсаар яриад хүн хүний 1.000.000 төгрөг гээд нэхсэн байхаар нь ээжид хэлээд ээжээс мөнгө аваад Хаан банкны дансаар 2 удаа нийт 2.000.000 Төгрөг би шилжүүлсэн. Тэрнээс хойш манай нөхөр Амгалан юу болсон талаар асуухад ******* гэдэг хүн одоо удахгүй 10 хоногийн дараа, 14 хоногийн дараа, 7 хоногийн дараа болно. Хөдөлмөрийн бирж дээр хүнтэй уулзаж байна гэдэг байсан. Заримдаа утсаа авдаггүй байсан. Тэгсээр байгаад 2016 оны 10 сарын сүүлээр манай нөхрийн дүү Батболдын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 102 хуудас/,
Гэрч Г.Доржнинжийн өгсөн:…манай ээж******* надад хэлэхдээ хамт ажилдаг эмчийнх нь таньдаг хүн байна. ******* гэдэг хүн бүгд найрамдах Солонгос улс руу гэрээгээр хүн явуулдаг гэж байна уулзах хэрэгтэй гэсэн. Тэгээд би 2016 оны 05 дугаар сар хавьцаа уулзсан санагдаж байна. *******гийн утасны дугаарыг ээж Энхмаагаас аваад утсаар холбогдож Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд Саппорогийн тэнд гэрт нь уулзсан. Гэрийн хаягыг нь сайн мэдэхгүй байна. Тэгэж сүүлд уулзсны дараа Солонгос улс руу намайг 2.500.000 төгрөгөөр явуулна гэж тохироод эхний ээлжинд ярилцаад 1.500.000 төгрөгөөр явуулахаар надтай уулзаж ярьсан. Тэгээд манай ээж Энхмаа эхний ээлжинд 750.000 төгрөг дараа нь 250.000 төгрөг *******гийн данс руу шилжүүлсэн байх. ******* надаа үлдсэн мөнгөө яах гэж байна гээд утсаар нэхээд байдаг байсан. ******* гэдэг хүн анх надтай уулзаад өнөө маргаашгүй явуулнаа гэж байснаа сонгууль боллоо, сонгуулийн дараа наадам, Асем гэж хойшлуулаад өнөөдрийг хүрсэн. Манай ээж бас дүү М.Дэмиддагвыг Солонгос руу явуулахаар 2016 оны 07 дугаар сарын сүүлээр ярьж тохироод бас мөнгө шилжүүлсэн юм шиг байна лээ. Би ажил хийгээд хөлсөө авч чадахгүй болоод мөнгөө яаж олж авах талаар *******тай ярьхад шийдээд өгье гээд 2016 оны 09 дүгээр сард утсаар ярьсан. Тэгээд ******* Манлайжав гэдэг эмэгтэйтэй ярь гээд утасны дугаарыг нь өгөөд би яриад уулзаж өмгөөлөлийн гэрээ байгуулсан. 2016 оны 10 дугаар сарын 20-нд Иргэний шүүхэд өргөдөл гаргаж энэ асуудал маань эвлэрэлээр 2016 оны 11 сард шийдэгдсэн. Манлайжав өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 74.150 төгрөгийг ******* төлсөн байсан. Тэрнээс өөр мөнгө гаргаагүй. Өөр мөнгө буцааж өгөөгүй гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 хуудас/,
Гэрч Л.Амгалангийн өгсөн:…Тэгээд 2016 оны 07 дугаар сараас ******* өөрийн 99171290 утсаар залгаад мөнгөө яаралтай өгөхгүй бол нэр чинь хасагдах гээд байна гээд байнга нэхээд байхаар нь хадам ээжид хэлэн манай эхнэр Мөнхтуул *******гийн данс руу шилжүүлсэн. Мөнгө ******* эгчид өгснөөс хойш нэр чинь байршаад Солонгос улс руу явахад бэлэн болсон гээд байдаг байсан. Тэгсэн 2016 оны 10 дугаар сарын сүүл байх хугацаа нь сайн санахгүй байна. Ээж нэргүй, эхнэр Мөнхтуул болон надад хэлэлгүй Батболдын данс руу 2.000.000 төгрөгийг буцааж хийсэн байсан. Тэгэхээр нь гайхаад *******гийн дугаар руу залгахад огт аваагүй. Батболд бид хэд хамт *******тай танилцсан. Батболд нь *******д 500.000 төгрөг өгөөд одоо хүртэл буцааж авч чадаагүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 хуудас/,
Гэрч М.Дэмиддагвын өгсөн:…анх уулзахад ******* өөрийгөө өмгөөлөгч хийдэг Солонгос руу гэрээгээр гаргаж өгнө 5.000.000 төгрөг гэж ярьсан. Би мөнгө төгрөгийг нь нарийн сайн ярьж тохироогүй эгч Энхмаа ярьж тохироод мөнгө өгсөн байх. Маргааш өглөө ******* над руу яриад гадаад паспорт хэрэгтэй авч өгнө гээд 4 хувь цээж зураг иргэний үнэмлэх явч явсан. Түүнээс хойш ярьхад 2016 оны 02 сарын 20-нд Солонгос явна гэж хэлээд тохирсон. Би нээх яриад байдаггүй хаяа нэг ярьхаар утсаа авахгүй байдаг. Би 2016 оны 10 сарын эхээр залгаад гадаад паспорт авья гэхэд гарчихсан
байгаа гэсэн. Дараа нь Доржнинж ахад миний гадаад паспорт ирэний үнэмлэхийг өгсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 хуудас/,
Гэрч З.Энхжаргалын өгсөн:…манай аав Зунгарав 2015 оны сүүлээр ээжийг үзүүлэх гэж Улаанбаатар хотод ирчихээд буцаад явсан. Тэр үед ******* гэдэг хүнтэй уулзаад миний талаар болон миний төрсөн дүү З.Бариаг Япон улс руу гаргаж өгнө гэсэн юм шиг байна лээ. Манай аав Зунгарав дүүг явуулна гэж эхлээд 2015 оны 12 дугаар сарын 25-нд 1.000.000 төгрөг шилжүүлээд дараа нь ээж рүү 26700.000 төгрөгийг шилжүүлээд ээж Жаргалсайхан бид хоёр *******д 3, 4 дүгээр хороололын Мазаалай гэдэг хоолны газар бэлнээр аваачиж өгсөн. Тэрнээс хойш утсаар ярихаар арай болоогүй байна гэсээр өдий хүрсэн. Бас намайг ажилд оруулна гэж надаас нийт 500.000 төгрөг авснаас 300.000 төгрөг буцааж өгсөн. Үлдэгдэл 200.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 109 хуудас/,
Гэрч Ц.Энхболдын өгсөн: ******* миний утас руу залгаад миний таньдаг Эрдэнэ-Очир өмгөөлөгчтэй уулзах хэрэг байна манай хамаатны дүү Булган аймагт хэрэгт холбогдчихлоо Эрдэнэ-Очир өмгөөлөгчийг авах гэсэн юм гээд намайг дагуулж Эрдэнэ-Очир өмгөөлөгчтэй уулзсан. Эрдэнэ-Очирын ажлын гадаа Урт цагаан дээр намайг дагуулж очоод хоолны газар уулзахад айлын хүүхэд жирэмсэн болгосон хүчингийн хэрэг байна гэж ярилцаад өмгөөлөлийн хөлсийг 1.500.000 төгрөгөөр тохирсон. Яг ямар хэрэг хэн гэдэг хүний үйлдсэн хэрэг гэдгийг би мэдээгүй. *******гийн хамаатны ядарсан хүмүүс зээл авч хөлсийг нь төлөх гэж байгаа юм гээд яриад байсан. Тэгсэн Эрдэнэ-Очир өмгөөлөгч надаа ямар ч мөнгө байхгүй гээд Булган явах зардал байхгүй гэхэд ******* 200.000 төгрөг банкаар шилжүүлээд хуудсыг нь Эрдэнэ-Очирт өгсөн. Үлдсэн мөнгийг нь Булган аймагт очиж байж өгнө гэсэн. *******гийн ярианаас бүх мөнгө нь *******д ирчихсэн байгаа гэж ойлгосон гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 хуудас/,
Гэрч Ч.Дэчмаагийн өгсөн: *******гийн ******* гэж хүнийг танихгүй. Би Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн биржид 2016 оны 01 дүгээр сард үйлчлэгчээр ажилд орсон. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр халагдсан. Ажиллах хугацаанд ******* гэж хүнийг огт танихгүй. ******* гэж хүмүүс манай ажилд ганц нэг байх шиг байдаг. Гэхдээ би шалыг нь угаагаад л байж байдаг хүн болохоос өөр асуудал надад байхгүй. Манай Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн биржид Дэчмаа нэртэй хүн надаас өөр байгаагүй. Би тийм зүйл огт мэдэхгүй. Надад Солонгос улс руу хүн зуучилж байсан зүйл огт байхгүй. Тэр тухай огт мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 хуудас/,
Гэрч Б.Сонорын өгсөн: Би *******э гэх хүнийг танина. Энэ хүний нөхөр болох Пүрэвээ нь манай ойрын хамаатан юм. Би хувьдаа “Приус-10” маркийн тээврийн хэрэгсэлтэй. Тэгсэн 2016 оны 05 дугаар сард байх өдрийг нь сайн санахгүй байна Эрдэнээ эгч над руу яриад тус болооч унаа хэрэгтэй байна хөдөөнөөс хүнд өгөх хонь авчирч өгөх гэсэн юм гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Булган аймгийн Хутаг-Өндөр сум “Уньт” баг руу Эрдэнээ эгчтэй хамт яваад мал дээрээс нь 2 хонь, 1 ямаа гаргуулаад ачиж авчираад Булган аймгийн Булган суманд Нарантуяа гэдэг хүүхдийнд нь буулгасан. Тэгээд би явсан тэрнээс өөр хонь, ямаа зөөж өгч байсан зүйл байхгүй. Тэр хонь ямааг хүнд өгнө гэж байсан. Яг хэнд өгөх гэж байгааг нь мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 118 хуудас/,
Гэрч Т.Буманцэцэгийн өгсөн:…танилцсанаас хойш ******* нь хамт хуулийн сургууль төгссөн найз нь Хөдөлмөрийн биржид хуулийн зөвлөх хийдэг гэрээгээр Солонгос улс руу ажилтан гаргана гэж байсан. Тэгэхээр нь би хамт ажилладаг найз П.Бямбасүрэнд танилцсан *******гийн талаар ярихад 2 хүүхдээ Солонгос улс руу гэрээгээр гаргачих юмсан гээд танилцах санал тавьсан. Тэгэхээр нь би найз Бямбасүрэнтэй *******г танилцуулсан. Тэгээд Бямбасүрэн өөрөө *******тай яриад 2 хүүхдээ Солонгос улс руу явуулахаар ярилцаж тохироод би *******тай хамт
Бямбасүрэнгийн гэрт нь хамт очиход 2 хүүхэд Солонгос руу явуулахад 3.500.000 төгрөг гэж тохироод 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Бямбасүрэн бид 2 Улаанбаатар банкны хажууд байрлах хоолны газарт *******тай уулзаж бэлнээр 3.500.000 төгрөг өгч бичиг хийлгэж *******гаар гарын үсэг зуруулж авсан. Тухайн үед ******* ганцаараа явсан. Түүнээс хойш ******* хоёр гурван удаа манайд ирж уулзаж байсан. Одоо хүртэл Бямбасүрэнгийн 2 хүүхэд Солонгос яваагүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 245 хуудас/,
Гэрч В.Хараагийн өгсөн:…манай эхнэр Ганцолмон хотод очоод том хүү Анхбаярыг Бүгд Найрамдах Солонгос улс руу явуулахаар болсон яаралтай 500.000 төгрөг шилжүүл гээд нэг хүний данс өгсөн. Тэгэхээр нь би Төрийн банкин дээр очиж 5006367581 гэсэн ******* гэдэг хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд манай эхнэр болон хүүхдүүд 2016 оны 07 дугаар сарын 10-нд ирсэн санаж байна ирээд Анхбаяр Солонгос явахаар болсон Бумбаяр цагдаагийн сургуульд орохоор болсон гэж ирсэн. ******* гэдэг хүн тус болж байгаа гэж байсан. Тэгээд дараа нь 2016 оны 07 дугаар сарын 15-нд 100.000 төгрөг, 2016 оын 7 дугаар сарын 21-нд 130.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-нд 100.000 төгрөг төгрөг тус тус би шилжүүлсэн. ******* гэдэг хүн надруу яриад энэ мөнгийг шилжүүлж авахдаа Бумбаярт сонсогчийн хувцас бэлдэнэ гэж хэлж мөнгө авсан. Бас Анхбаярын виз гарахад мөнгө хэрэгтэй байна гэж хэлж авсан. Би ******* гэдэг хүнтэй уулзаагүй утсаар ярьсан. Мөн манай хүү Анхбаярын найз Сэр-Одыг ба Солонгос явуулна гэж 2.500.000 төгрөг авсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 246 хуудас/,
Гэрч О.Сүглэгмаагийн өгсөн: Би *******г овогтой ******* гэдэг хүнтэй 2016 оны 06 дугаар сарын эхээр санаж байна яг хугацааг нь мэдэхгүй байна ямар ч байсан Улаанбаатар хотоос Орхон аймгийн төв орохоор Драгон төвөөс хот хооронд явдаг таксинд хүү Цэрэнпунцаг, Түвшинжаргал нарын хамт сууж ирэхдээ анх танилцсан. Тэгэхэд ******* нь өөрийгөө Улаанбаатар хотод Улсын дээд шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг Булган аймагт хүчингийн хэрэг өмгөөлөхөөр явж байгаа гэж өөрийгөө танилцуулаад замдаа ярьж ирсэн. Тэгэхэд ******* нь өмгөөлөгчөөр ажилладаг хүүхэд их, дээд сургуульд оруулахаар бол Цагдаагийн академи болон Төмөр замын дээд сургуульд таньдаг багш нар байгаа шүү гээд нэг утасны дугаар өгөөд миний дугаарыг бас авсан. Тэгээд манай хүү Цэрэнпунцаг нь ангийн хүүхдэд болох Бумбаяртай дотно нөхөрлөдөг юм. Бумбаяр нь Цагдаагийн акадамид орох хүсэлтэй байсан талаар ярьхад нь манай хүү Улаанбаатараас хамт ирсэн учраас ******* гэх хүний яриаг сонсож байсан учраас Цагдаагийн Академид танидаг хүнтэй танилцсан гэж хоорондоо ярьсан юм шиг байгаа юм. Тэгсэн чинь хэд хоногийн дараа Бумбаярын ээж өөрөө над руу утсаар залгаад хүү Бумбаярыг Цагдаагийн Академид оруулах гэсэн юм гээд таньдаг хүний утасны дугаараа өгөөч гэхээр нь би Бумбаярын ээжид нь яаж танилцсан хүн болохоо хэлж дугаарыг нь өгсөн. Тэрнээс хойш чимээгүй байж байгаад 2016 оны 07 дугаар сарын эхээр наадмын өмнө Бумбаярын ээж над руу залгаж ******* гэх хүнд залилуулчих шиг боллоо намайг холбогдоод өгөөч гэхээр нь би утсаар залгахад миний утсыг огт авахгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 247 хуудас/,
Гэрч Б.Давхарбаярын өгсөн:…Солонгос улс руу гэрээгээр хүн гаргадаг гэж ******* манай эхнэр Азжаргалтай утсаар яриад эхнэр бид хоёрыг Солонгос улс руу гэрээгээр явуулахаар болсон. Бүртгэлийн хураамж гэж 120.000 төгрөг явуул гэхэд нь манай эхнэр миний Хаан банкны 5683080754 тоот данснаас 120.000 төгрөг *******гийн 5006367581 данс руу шилжүүлсэн. Тэгээд манай эхнэр Азжаргал Улаанбаатар хот руу ганцаараа явж ******* гэдэг хүнтэй уулзаж өөрийнхөө данснаас 3.000.000 төгрөг, маргааш нь миний данснаас 2.000.000 төгрөг шилжүүлсэн. *******д өгсөн мөнгийг маань барагдуулж өгөхийг хүсч байна гэх мэдүүлэг /хх-ийн 248 хуудас/,
Гэрч Ж.Жаргалсайханы өгсөн: …Тухайн үед өөрийн охин З.Энхжаргалын хамт явж байсан бөгөөд Б.*******д 2.700.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгөөд тэмдэглэлийн дэвтэр дээр Б.*******гаар мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зуруулсан. Би Б.*******д дансаар шилжүүлж өгсөн мөнгө байхгүй. Энэ талаар манай нөхөр Зунгарав, охин Энхжаргал нар сайн мэдэж байгаа. Б.******* надад “би өөрөө өмгөөлөгч ажилтай” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 254 хуудас/,
Гэрч Ё.Санжаагийн өгсөн:…******* гэх эмэгтэй манай пабд өглөөгүүр орж ирээд эгчийнх нь Хаан банкны карт гэмтсэн байна чиний дансаар мөнгө аваадахъя гээд миний Хаан банкны 5068017602 гэсэн дансыг аваад цаад хүндээ өгөөд миний дансанд 1.000.000 төгрөг хийлгээд Саппорогийн тэнд байх Хаан банкны АТМ-ээс тэр даруй нь мөнгөө авсан. Би мөнгийг нь өөрөө картнаасаа авч өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 256 хуудас/,
Гэрч Д.Мөнхдуламын өгсөн:…Б.******* нь өөрийгөө өмгөөлөгчөөр ажилладаг гэж танилцуулаад Бүгд Найрамдах Солонгос улс руу гэрээгээр ажилтан гарахад зуулчилна гэж байсан. Тэгээд би охин Азжаргал, хүү Давхарбаяр нарт хэлж холбож өгсөн. Манай 2 хүүхэд Солонгос явахаар *******тай холбогдож мөнгө төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 258 хуудас/,
Гэрч О.Ганцэцэгийн өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 02-ны үед хадам эгч Ганцолмонгийн өгсөн 5006367581 тоот данс руу Ганцолмон эгчийн өөрийн явуулсан 500.000 төгрөгийг, өөрийн Хаан банкны 5037310425 тоот данснаас шилжүүлсэн. Мөн 2016 оны 07 дугаар сарын 05-ны үед Ганцолмон эгчийн миний данс руу явуулсан 1.500.000 төгрөгийг мөн өдрийн Хаан банкны данснаас 5006367581 тоот данс руу шилжүүлсэн. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй зүгээр л намайг явуулчих гэсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 260 хуудас/,
Гэрч Б.Мөнх-Эрдэний өгсөн: Би 5006367581 тоот данс руу өөрийн хаан банкны 5063082065 тоот данснааас 160.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 261 хуудас/
Гэрч Х.Анхбаярын өгсөн:…Би Ганцэцэгтэй хамт байж байхад манай найз Сэр-Од нь мөнгөө шилжүүлж байсан Ганцэцэг нь ******* гэдэг хүн рүү 2.500.000 төгрөг шилжүүлж байхад би хажууд нь хараад байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 262 хуудас/,
Гэрч О.Дэлгэрмаагийн өгсөн: Манай төрсөн дүү Дэлгэрцэцэг над руу утсаар яриад Солонгос руу намайг хүн гаргаж өгнө гэсэн “та *******г овогтой ******* гэх хүний 108300057415 тоот данс руу 1.400.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотын Төрийн банкнаас Б.******* гэх хүний 108300057415 тоот данс руу 1.400.000 төгрөг шилжүүлсэн. Баримт нь одоо надад байгаа хуулбарлаж өгнө. Би *******г танихгүй. Утсаар ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 266 хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 120-125, 278-284 хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 150 хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 158 хуудас/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 161-163 хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 275 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.******* нь өөрийгөө өмгөөлөгч гэж итгүүлэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн *******эгээс Булган аймагт хэрэгт шалгагдаж байгаа хүү П.Түвшинг нь өмгөөлж, цагдан хорих байрнаас гаргаж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 6.685.000 төгрөгийг, Бүгд Найрамдах Солонгос улс руу гаргах ажилтнуудын өгөх ёстой солонгос хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө, гэрээгээр гаргаж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдад итгэл үнэмшил төрүүлж хохирогч*******гаас 2.200.000 төгрөг, А.Алтангэрэлээс 2.000.000 төгрөг,*******оос 500.000 төгрөг, Д.Нэргүйгээс 2.000.000 төгрөг, О.Дэлгэрцэцгээс 2.900.000 төгрөг,*******гээс 1.000.000 төгрөг, П.Бямбасүрэнгээс 3.560.000 төгрөг, Д.Азжаргалаас 5.120.000 төгрөг, оос 2.500.000 төгрөг, Цагдаагийн академид шалгалтгүй оруулж өгнө, Япон улс руу явуулж өгнө, ажилд оруулж өгнө хэмээн хохирогч Я.Зунгараваас 4.660.000 төгрөг,*******гоос 1.330.000 төгрөгийг тус тус залилан мэхлэн авч бусдад 34.185.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******гийн…хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн барагдуулна гэх, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Эрдэнийн…хүү Түвшинг цагдан хорихоос гаргаж өгнө, хүүг чинь өмгөөлнө гээд мөнгө их хэрэгтэй гээд надаас болон миний хүүхдүүдээс нийт 6.685.000 төгрөг аваад хүүг маань өмгөөлөхгүй алга болохоор нь гомдол гаргасан ба ******* 3.300.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 3.385.000 төгрөгөө нэхэмжилнэ гэх, хохирогч*******гийн…хүү Буманбаярыг Цагдаагийн академид шалгалтгүй оруулж өгнө, хүү Анхбаярыг Солонгос улс руу гэрээгээр гаргаж өгнө гэж хэлэн 1.330.000 төгрөг авсан гэх, хүүг чинь сургуульд оруулж өгч чадаагүй гээд 500.000 төгрөгийг буцааж өгсан. Одоо үлдсэн 930.000 төгрөгөө нэхэмжилнэ гэх, хохирогч Н.Саранхүүгийн…хүү Энхбаатарыг Солонгос улс руу явах шалгалт өгөх гэж байна тус болооч гэхэд ******* 1.000.000 төгрөг өгчих гэснийг би өөрийн данснаас түүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Одоо хүртэл худал ярьсанд гомдолтой байна. *******д өгсөн 1.000.000 төгрөгөө нэхэмжилнэ гэх, хохирогч Б.Энхмаагийн…хүү Доржнинж, нарыг Солонгос улс руу гэрээгээр явуулж өгнө гэж 2.200.000 төгрөг авсан. Одоо хүртэл явуулаагүй худлаа ярьсан гомдолтой байна. 2.200.000 төгрөгнөөс 574150 төгрөгийг өмгөөлөлийн хөлс болон тэмдэгтийн хураамжинд өгсөн байсан. Үүнийг хасч үлдсэн 1.625.000 төгрөгөө нэхэмжилнэ гэх, хохирогч*******ийн…намайг Солонгос улс руу гэрээгээр гаргаж явуулж өгнө гэж 2.900.000 төгрөг авсан. Одоо болтол явуулж өгөөгүй гэх, хохирогч*******ын…Солонгос улс руу найдвартай явуулж өгнө гээд ******* 500.000 төгрөг авсан гэх, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Алтангэрэлийн өгсөн… Солонгос улс руу гэрээгээр явуулж өгнө гэж ******* 2.000.000 төгрөг авсан гэх, хохирогч Я.Зунгаравын…******* нь хүү Бариаг Япон улс руу явуулж өгнө, охин Энхжаргалыг ажилд оруулж өгнө, зээ охиныг маань тусгай сургуульд оруулж өгнө гэж худал хэлэн 4.920.000 төгрөг авсан. Хүүг маань Япон явуулаагүй, охиныг маань ажилд оруулж өгөөгүй болохоор би мөнгө буцааж авна гэхэд 2.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдсэн мөнгийг маань өгөөгүй гэх, хохирогч П.Бямбасүрэнгийн… Солонгос улс руу гэрээгээр явуулж өгнө гэж хүү Цогзолбоо, нарыг Солонгос улс руу гэрээгээр явуулж өгнө гэхээр 3.560.000 төгрөгийг *******д өгсөн гэх, хохирогч Д.Азжаргалын өгсөн…нөхөр бид 2-ыг Солонгос улс руу гэрээгээр явуулж өгнө гэж 5.120.000 төгрөг ******* авсан гэх, хохирогч ын... Солонгос улс руу гэрээгээр явуулж өгнө гэж ******* 2.500.000 төгрөг авсан гэх мэдүүлэг, гэрч Э.Нарантуяагийн...би *******гийн ******* гэж хүний 5006367581 дугаартай данс руу 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2 сая төгрөгийг, дараа 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дээрхи
хүний данс руу 4 сая төгрөгийг мөн хийсэн гэх, гэрч П.Туулын өгсөн…манай ээж ярихаар нь Б.*******гийн утсаар нь ярьж байгаад 100.000 төгрөгийг гэрийнхээ урд талын банкинд байхад нь аваачиж өгсөн. Нийт 200.000 төгрөг бэлнээр өгсөн гэх, гэрч П.Тунгалагийн…манай ээж тэр хүн дүүг чинь ламд үзүүлсэн гэсэн гэж утсаар ярьж 50.000 төгрөг шилжүүл гэхээр нь би ******* гэх хүний 5006367581 тоот дансаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 30.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 80000 төгрөгийг өгсөн гэх, гэрч Ч.Эрдэнэ-Очирын…надад П.Түвшингийн ар гэрээс өгсөн гэж Б.******* 1 ямааны мах өгсөн. Өөрөө 1 хонины мах авсан гэж хэлсэн. Б.******* надтай 1.500.000 төгрөгийн баримт хийлгэж авснаас хойш таны хэрэг байхгүй болсон. Та битгий Булган яваарай л гэж утсаар ярьсан. Түүнээс хойш бол дахин яриагүй. Би ч утсыг нь мартчихсан. Би 6 сая төгрөг авсан юм байхгүй. Харин шүүгч, прокурорт өгүүлэх санаатай 6 сая төгрөг бэлдчихье гэж санаааг Б.******* гаргаж байсан. Би тийм юм хийж дэмий тэгмээргүй байна гэдгээ хэлсэн гэх, гэрч П.Түвшингийн...Эхний 2 сая төгрөгийн би өөрөө батлан даалтанд байхдаа Б.******* “яаралтай мөнгө” гэхээр нь 2 сая төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. Үүний дараа намайг цагдан хорих байранд байхад манай эгч 4 сая төгрөг өгсөн гэж ирж хэлсэн гэх, гэрч Б.Мөнхтуулын…бид 3 ******* гэх хүнийг гэрт нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд хүргэж өгсөн. Тэрний дараа 2-3 хоногийн дараа Батболд нь 500.000 төгрөг ******* руу шилжүүлсэн гэх, гэрч Г.Доржнинжийн….манай ээж Энхмаа эхний ээлжинд 750.000 төгрөг дараа нь 250.000 төгрөг *******гийн данс руу шилжүүлсэн байх. ******* надаа үлдсэн мөнгөө яах гэж байна гээд утсаар нэхээд байдаг байсан. ******* гэдэг хүн анх надтай уулзаад өнөө маргаашгүй явуулнаа гэж байснаа сонгууль боллоо, сонгуулийн дараа наадам, Асем гэж хойшлуулаад өнөөдрийг хүрсэн гэх, гэрч Л.Амгалангийн…Батболд нь *******д 500.000 төгрөг өгөөд одоо хүртэл буцааж авч чадаагүй байгаа гэх, гэрч М.Дэмиддагвын…анх уулзахад ******* өөрийгөө өмгөөлөгч Солонгос руу гэрээгээр гаргаж өгнө 5.000.000 төгрөг гэж ярьсан. Би мөнгө төгрөгийг нь нарийн сайн ярьж тохироогүй эгч Энхмаа ярьж тохироод мөнгө өгсөн байх. Маргааш өглөө ******* над руу яриад гадаад паспорт хэрэгтэй авч өгнө гээд 4 хувь цээж зураг иргэний үнэмлэх явч явсан гэх, гэрч З.Энхжаргалын…аав Зунгарав дүүг явуулна гэж эхлээд 2015 оны 12 дугаар сарын 25-нд 1.000.000 төгрөг шилжүүлээд дараа нь ээж рүү 2.700.000 төгрөгийг шилжүүлээд ээж Жаргалсайхан бид хоёр *******д 3, 4 дүгээр хороололын “Мазаалай” гэдэг хоолны газар бэлнээр аваачиж өгсөн. Тэрнээс хойш утсаар ярихаар арай болоогүй байна гэсээр өдий хүрсэн. Бас намайг ажилд оруулна гэж надаас нийт 500.000 төгрөг авснаас 300.000 төгрөг буцааж өгсөн гэх, гэрч Ц.Энхболдын…******* миний утас руу залгаад миний таньдаг Эрдэнэ-Очир өмгөөлөгчтэй уулзах хэрэг байна манай хамаатны дүү Булган аймагт хэрэгт холбогдчихлоо Эрдэнэ-Очир өмгөөлөгчийг авах гэсэн юм гээд намайг дагуулж Эрдэнэ-Очир өмгөөлөгчтэй уулзсан. Эрдэнэ-Очирын ажлын гадаа Урт цагаан дээр намайг дагуулж очоод хоолны газар уулзахад айлын хүүхэд жирэмсэн болгосон хүчингийн хэрэг байна гэж ярилцаад өмгөөлөлийн хөлсийг 1.500.000 төгрөгөөр тохирсон гэх, гэрч Ч.Дэчмаагийн…*******гийн ******* гэж хүнийг танихгүй. Би Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн биржид 2016 оны 01 дүгээр сард үйлчлэгчээр ажилд орсон. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр халагдсан. Ажиллах хугацаанд ******* гэж хүнийг огт танихгүй гэх, гэрч Б.Сонорын…Булган аймгийн Хутаг-Өндөр сум “Уньт” баг руу Эрдэнээ эгчтэй хамт яваад мал дээрээс нь 2 хонь, 1 ямаа гаргуулаад ачиж авчираад Булган аймгийн Булган суманд Нарантуяа гэдэг хүүхдийнд нь буулгасан гэх, гэрч Т.Буманцэцэгийн…би *******тай хамт Бямбасүрэнгийн гэрт нь хамт очиход 2 хүүхэд Солонгос руу явуулахад 3.500.000 төгрөг гэж тохироод 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Бямбасүрэн бид 2 Улаанбаатар банкны хажууд байрлах хоолны газарт *******тай уулзаж бэлнээр
3.500.000 төгрөг өгч бичиг хийлгэж *******гаар гарын үсэг зуруулж авсан. Одоо хүртэл 2 хүүхэд нь Солонгос яваагүй гэх, гэрч В.Хараагийн…манай эхнэр Ганцолмон хотод очоод том хүү Анхбаярыг Бүгд Найрамдах Солонгос улс руу явуулахаар болсон яаралтай 500.000 төгрөг шилжүүл гээд нэг хүний данс өгсөн…,би Төрийн банкин дээр очиж 5006367581 гэсэн ******* гэдэг хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн…, 2016 оны 07 дугаар сарын 15-нд 100.000 төгрөг, 2016 оын 7 дугаар сарын 21-нд 130.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-нд 100.000 төгрөг төгрөг тус тус би шилжүүлсэн гэх, гэрч О.Сүглэгмаагийн…******* нь өөрийгөө Улаанбаатар хотод Улсын дээд шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг Булган аймагт хүчингийн хэрэг өмгөөлөхөөр явж байгаа гэж өөрийгөө танилцуулаад замдаа ярьж ирсэн…,Бумбаярын ээж өөрөө над руу утсаар залгаад хүү Бумбаярыг Цагдаагийн Академид оруулах гэсэн юм гээд таньдаг хүний утасны дугаараа өгөөч гэхээр нь би Бумбаярын ээжид нь яаж танилцсан хүн болохоо хэлж дугаарыг нь өгсөн гэх, гэрч Б.Давхарбаярын...манай эхнэр Азжаргал Улаанбаатар хот руу ганцаараа явж ******* гэдэг хүнтэй уулзаж өөрийнхөө данснаас 3.000.000 төгрөг маргааш нь миний данснаас 2.000.000 төгрөг шилжүүлсэн гэх, гэрч Ж.Жаргалсайханы…Тухайн үед өөрийн охин З.Энхжаргалын хамт явж байсан бөгөөд Б.*******д 2.700.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгөөд тэмдэглэлийн дэвтэр дээр Б.*******гаар мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зуруулсан гэх, гэрч Ё.Санжаагийн…******* гэх эмэгтэй манай пабд өглөөгүүр орж ирээд эгчийнх нь хаан банкны карт гэмтсэн байна чиний дансаар мөнгө аваадахъя гээд миний Хаан банкны 5068017602 гэсэн дансыг аваад цаад хүндээ өгөөд миний дансанд 1.000.000 төгрөг хийлгээд Саппорогийн тэнд байх Хаан банкны АТМ-ээс тэр даруй нь мөнгөө авсан гэх, гэрч Д.Мөнхдуламын…Б.******* нь өөрийгөө өмгөөлөгчөөр ажилладаг гэж танилцуулаад Бүгд Найрамдах Солонгос улс руу гэрээгээр ажилтан гарахад зуулчилна гэж байсан. Тэгээд би охин Азжаргал, хүү Давхарбаяр нарт хэлж холбож өгсөн гэх, гэрч Б.Мөнх-Эрдэний…Би 5006367581 тоот данс руу өөрийн хаан банкны 5063082065 тоот данснааас 160.000 төгрөг шилжүүлсэн гэх, гэрч Х.Анхбаярын…би Ганцэцэгтэй хамт байж байхад манай найз Сэр-Од нь мөнгөө шилжүүлж байсан Ганцэцэг нь ******* гэдэг хүн рүү 2.500.000 төгрөг шилжүүлж байхад би хажууд нь хараад байж байсан гэх, гэрч О.Дэлгэрмаагийн… Манай төрсөн дүү Дэлгэрцэцэг...*******г овогтой ******* гэх хүний 108300057415 тоот данс руу 1.400.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн…,Б.******* гэх хүний 108300057415 тоот данс руу 1.400.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 120-125, 278-284/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 150/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 158/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 161-163/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 275/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.*******г хаана хэдэн онд ямар сургууль төгссөн, ямар боловсролтой талаархи хувийн байдлыг шалгаж тогтоогоогүй, шүүгдэгч Б.******* нь Улаанбаатар хотод Цацралаас 500.000 төгрөг, Нямсүрэнгээс 500.000 төгрөг, Төрбатаас 500.000 төгрөг, Баярмагнайгаас 500.000 төгрөг, Лхагвасүрэнгээс 500.000 төгрөг тус тус аваад өгөөгүй байгаа тул энэ залилсан үйлдлээ нэг мөр шийдүүлэх гэсэн шалтгаанаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж мэтгэлцэж байгаа хэдий ч хувийн байдлыг талаар хавтас хэргийн 150 дугаар талд шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, 158
дугаар талд урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, 110-111 дүгээр талд шүүгдэгчийн төрсөн эх М.Цэрэнчимэгийг гэрчээр асууж түүний хувийн байдал, хаана ямар сургууль төгссөн, ямар боловсрол эзэмшсэн талаар нь асууж тодруулсан нь шүүх хуралдаанд түүний өгсөн биеийн байцаалтаас зөрүүгүй байна.
Харин Цацрал, Нямсүрэн, Төрбат, Баярмагнай, Лхагвасүрэн гэх хүмүүсийг залилсан гэх мэдүүлгийн хувьд мөрдөн байцаалтын шатанд дээрхи хүмүүс нь ямар нэг гомдол гаргаагүй, шүүгдэгч энэ талаар мэдүүлэг өгөөгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасны дагуу шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдаж шүүх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хавтаст хэргийн хэмжээнд эцэслэн шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 48 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялтай байх хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцож шүүгдэгч Б.*******гаас нийт 26.120.850 төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Хутаг-Өндөр сум 3-р багт оршин суух хохирогч *******э /РД:ГН54052002/-д 3.385.000 төгрөг, Булган аймгийн Булган сум 1-р баг Нөөцийн 7-5 тоотод оршин суух хохирогч******* /РД:ГЮ67113001/-д 1.625.850 төгрөг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчин 62-4 тоотод оршин суух хохирогч А.Алтангэрэл /РД:ДЖ91092214/-д 2.000.000 төгрөг, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Хайлсаат 1-77 тоотод оршин суух хохирогч******* /РД:ГН90120230/-д 500.000 төгрөг, Улаанбаатар хот Сонгинхайрхан дүүргийн 25-р хороо Хайрхан 6-38 тоотод оршин суух хохирогч******* /РД:АЭ85112027/-т 2.900.000 төгрөг, Булган аймаг Булган сум 3-р баг 3в-9-1 тоотод оршин суух хохирогч******* /РД:ГЮ63072708/-д 1.000.000 төгрөг, Увс аймгийн Улаангом сум 5-р баг 9-9 тоотод оршин суух хохирогч Я.Зунгарав /РД:ОЭ60031771/-т 2.660.000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-2-118 тоот оршин суух хохирогч******* /РД:ФБ67020226/-д 870.000 төгрөг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо Ногоон чулуутын 8-21 тоотод оршин суух хохирогч П.Бямбасүрэн /РД:ЧГ65091869/-д 3.650.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын 2-р баг Хуурч 3-р хэсэг Ферм 2-р гудамж 11 тоотод оршин суух хохирогч Д.Азжаргал /РД:МХ87100507/-д 5.120.000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг баг 5-1-6 тоотод оршин суух хохирогч /РД:ОР94062212/-д 2.500.000 төгрөгийг тус тус олгож, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.******* нь хохирогч *******д 3.300.000 төгрөг, хохирогч*******д 574.150 төгрөг, хохирогч Д.Нэргүйд 2.000.000 төгрөг, хохирогч Я.Зунгаравт 2.000.000 төгрөг, хохирогч*******д 500.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурьдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Я.Зунгаравыг залилаж 4.920.000 төгрөгний хохирол учруулсан гэх үйлдлээс 260000 төгрөгийг шүүгдэгч залилан авсан нь нотлогдоогүй, харин түүний эхнэр Жаргалсайхан, хүү Бариа нарын Увс аймгаас Улаанбаатар хот руу автобусаар ирж, буцсаны зардал байх тул түүний үйлдлээс 260.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх ба энэ шууд бус хохирлын баримт нь хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч Б.******* нь хохирогч *******эг залилаж 6685000 төгрөгний хохирол учруулсан гэх үйлдлээс 2 хонь, 1 ямаа буюу 270000 төгрөгийг залилан авсан нь нотлогдоогүй, өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******эгийн өгсөн “шүүгдэгч ******* нь 2 хонь, 1 ямааны хэрэгцээ байна, танд өгөх боломж байна уу гэхээр нь хүүхэд маань хэргээс мултарч л байвал хамаа алга гэж бодоод би өөрөө авчирч өгсөн, үүний мөнгийг нэхэмжилнэ” гэж мэдүүлж байх тул түүний үйлдлээс 270.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол буюу “Начин заан” барьцаалан зээлдүүлэх газраас ахынхаа газрыг 3.000.000 төгрөгөөр барьцаалан шүүгдэгч Б.*******д авч өгсөн 2.900.000 төгрөгийн хүү болох 1.150.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхэд ирүүлсэн нотлох баримтын хэмжээнд энэ хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Мөн хохирогч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт эд зүйлийн үнэлгээний төлбөр 40.000 төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн хөөрөгт металь нуух, халбага хийхэд зарцуулсан металлын үнэ 60.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.******* нь уг металлын үнэ 40.000 төгрөг болсон тул үүнийг төлнө гэснийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул үнийн зөрүү 20.000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөрийн баримтыг ирүүлээгүй байх тул 40.000 төгрөгийн нэхэмжлэл буюу нийт 60.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* 122 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдвал зохино.
Мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор хохирогч*******гоос битүүмжилсэн цагаан өнгийн /цонхтой морь буусан шагайтай/ толгойтой, цагаан өнгийн эх биетэй /эх бие нь дээр сийлбэртэй/, саарал өнгийн металл нуух, металл халбагатай хөөрөг хуучин 1 ширхэг, 2 талын зах шар, ногоон өнгийн эх биетэй, дээрээ оёдолтой, хөөрөгний даалин хуучин 1 ширхэгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч гэдгийг “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг” ойлгох бөгөөд Т.Буманцэцэг нь 150.000 төгрөгийг түүнд зээлүүлж гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан байхад түүнийг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр Т.Буманцэцэгийг тогтоосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д холбогдох хэргээс хохирогч Я.Зунгаравын 260.000 /хоёр
зуун жаран мянган/ төгрөгийг, хохирогч *******эгийн 2 хонь, 1 ямаа буюу 270000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. ******* овогт *******гийн *******г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилж авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар шүүгдэгч Б.*******г 500.000 /таван зуу мянган/ төгрөгний эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.*******гийн цагдан хоригдсон 122 /зуун хорин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******гаас 26.120.850 /хорин зургаан сая нэг зуун хорин мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Хутаг-Өндөр сум 3-р багт оршин суух хохирогч *******э /РД:ГН54052002/-д 3.385.000 /гурван сая гурван зуун наян таван мянган/ төгрөг, Булган аймгийн Булган сум 1-р баг Нөөцийн 7-5 тоотод оршин суух хохирогч******* /РД:ГЮ67113001/-д 1.625.850 /нэг сая зургаан зуун хорин таван мянга найман зуун тавин/ төгрөг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчин 62-4 тоотод оршин суух хохирогч А.Алтангэрэл /РД:ДЖ91092214/-д 2.000.000 /хоёр сая/ төгрөг, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Хайлсаат 1-77 тоотод оршин суух хохирогч******* /РД:ГН90120230/-д 500.000 /таван зуун мянган/ төгрөг, Улаанбаатар хот Сонгинхайрхан дүүргийн 25-р хороо Хайрхан 6-38 тоотод оршин суух хохирогч******* /РД:АЭ85112027/-т 2.900.000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөг, Булган аймаг Булган сум 3-р баг 3в-9-1 тоотод оршин суух хохирогч******* /РД:ГЮ63072708/-д 1.000.000 /нэг сая/ төгрөг, Увс аймгийн Улаангом сум 5-р баг 9-9 тоотод оршин суух хохирогч Я.Зунгарав /РД:ОЭ60031771/-т 2.660.000 /хоёр сая зургаан зуун жаран мянган/ төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-2-118 тоот оршин суух хохирогч******* /РД:ФБ67020226/-д 870.000 /найман зуун далан мянган/ төгрөг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо Ногоон чулуутын 8-21 тоотод оршин суух хохирогч П.Бямбасүрэн /РД:ЧГ65091869/-д 3.650.000 /гурван сая зургаан зуун тавин мянган/ төгрөг, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын 2-р баг Хуурч 3-р хэсэг Ферм 2-р гудамж 11 тоотод оршин суух хохирогч Д.Азжаргал /РД:МХ87100507/-д 5.120.000 /таван сая нэг зуун хорин мянган/ төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг баг 5-1-6 тоотод оршин суух хохирогч /РД:ОР94062212/-д 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирогч Я.Зунгаравын 260.000 /хоёр зуун жаран мянган/ төгрөг, хохирогч*******гийн 60.000 /жаран мянган/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол болох 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг хохирогч******* нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
8. Мөрдөн байцаагийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн цагаан өнгийн /цонхтой морь буусан шагайтай/ толгойтой, цагаан өнгийн эх биетэй /эх бие нь дээр сийлбэртэй/, саарал өнгийн металл нуух, металл халбагатай хөөрөг /хуучин/, 2 талын зах шар, ногоон өнгийн эх биетэй,
дээрээ оёдолтой, хөөрөгний даалин /хуучин/ тус бүр 1 ширхэгийг төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
9. Мөрдөн байцаагчийн иргэний нэхэмжлэгчээр Т.Буманцэцэгийг тогтоосон 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний ял эдлэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН
ШҮҮГЧИД С.ЦЭРЭНДУЛАМ
С.ЦЭРЭНХАНД