Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/18

 

 

 

 

 

 

 2021         05            05                                         2021/ДШМ/18

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                      С.Эад холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар захирамжтай С.Эад холбогдох 2038005730021 дугаартай эрүүгийн хэргийг прокурор М.Берикболын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт С-гийн Э, . оны ... дугаар сарын ...ы өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .............../.

С.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 4 дүгээр гудамжны 15 тоотод 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Бтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар захирамжаар шүүгдэгч С.Эад холбогдох 2038005730021 дугаартай эрүүгийн хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Берикбол эсэргүүцэлдээ:  ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч С.Эад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

Шүүхээс буцаасан үндэслэлийн тухайд

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоогоогүй,

2. Хохирогч Г.Б, яллагдагч С.Э хоёрыг хэн салгасан талаарх гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй,

3. Гэмт хэрэг гарсан байдал, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг тодруулах зорилгоор хохирогч, гэрч нарын дурдсан Цэцэгмаа гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авах,

4. Гэрч Д.Цэвэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт “...надаас 2 удаа мэдүүлэг авсан, би сүүлд өгсөн мэдүүлгээ харахгүйгээр шууд гарын үсэг зурсан, надад эрх, үүрэг тайлбарлаж өгсөн...” гэж мэдүүлж байгаа нь мөрдөн байцаалтын шатанд авсан гэрчийн мэдүүлэг хууль ёсны дагуу авагдсан эсэхэд эргэлзээтэй гэж шүүх үзсэн ба шүүгчийн захирамж үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой, шүүх зөв үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1. Хохирогч Г.Бгийн мэдүүлэг /хх 9-11 тал/, гэрч Д.Цэвэлмаагийн мэдүүлэг /хх 16-17, 22-р тал/, гэрч Д.Отгонжаргалын мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/, гэрч М.Баасанлхүндэвийн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, гэрч Л.Сансарын мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 522 дугаартай                             “1. Г.Бгийн биед тархи доргилт, тархины хаван бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. З. Г.Бгийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Ж.Ганцэнгэл, С.Чулуунсүх нарын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1352 дугаартай “Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020.10.20-ны өдрийн 522 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт үндэслэл болгосон эмч М.Батмөнх хүзүүний 6 ба 7-р нугалам их биеийн түвшин хуучин хугаралтай гэдэг нь үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 39-41-р тал/ зэрэг нотлох баримтуудаар яллагдагч С.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 4-15 тоотод 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Бтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн нь бүрэн нотлогдсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь С.Эад холбогдох хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал тогтоогдсон.

2. Яллагдагч С.Э, хохирогч Г.Б нарыг хэн салгасан нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Хохирогч Г.Бийг С.Э нь цохисны дараах асуудал бөгөөд тухайн үед байсан гэрчүүд тал талаас нь салгасан талаар мэдүүлдэг ба 7-8 хүнээс хэн ч салгах боломжтой.

3. Цэцэгмаа гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй ба тухайн үед нөхцөл байдлыг мэдэх ганц гэрч биш бөгөөд үйл явдал болсон үед байсан 6 хүнээс мэдүүлэг авагдсан /гэрч, хохирогч, яллагдагч нийт 7 хүнээс мэдүүлэг авагдсан/.

4. Гэрч Д.Цэвэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт “...надаас 2 удаа мэдүүлэг авсан, би сүүлд өгсөн мэдүүлгээ харахгүйгээр шууд гарын үсэг зурсан, надад эрх үүрэг тайлбарлаж өгсөн” гэх мөрдөн байцаалтын шатанд авсан гэрчийн мэдүүлэг нь хууль ёсны дагуу авагдсан нь эргэлзээтэй гэж шүүх үзэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь эрх, үүргийг тайлбарлан өгсөн, гэрч нь тусгай дунд /техникум/ боловсролтой, мэдүүлгээ уншихгүйгээр гарын үсэг зурсан гэж үзэхээргүй байна. Түүнчлэн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой...бичигдэх” шаардлагыг хангаагүй байна.

Учир нь гэм буруугийн шүүх хуралдаан явагдаж хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан атлаа шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан” явагдсан мэтээр дурьдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан бөгөөд шүүгчийн зүгээс гэмт хэрэг гарсан байдалд ач холбогдол хандуулахгүй, гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараах үйл явдал буюу яллагдагч, хохирогч нарыг хэн салгасан үйл баримтад ач холбогдол өгч буйг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/153 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг шинжлэн судалбал шүүгдэгч С.Эад холбогдох хэргийг шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Учир нь анхан шатны шүүхээс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар С.Эад холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 00 минутаас хянан хэлэлцэж “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж гаргажээ.

Ингэхдээ шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг” гэж бичсэнээс үзвэл 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр С.Эад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийгдсэн гэж үзэхээр байна.

Гэтэл энэхүү шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд уг хуралдаанаар шүүгдэгч С.Эын  гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба анхан шатны шүүх энэхүү заалтыг зөрчжээ.

 Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг үндэслэл бүхий байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/153 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                   ШҮҮГЧИД                               Л.ЭРДЭНЭБАТ

                                                                              Н.БАЯРХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1...., 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/153 дугаартай захирамжийг........................................

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                               Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                    Н.БАЯРХҮҮ