Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар  2025/ШЦТ/180       

 

                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ,                                                                                                                   

улсын яллагч Б.Цэгмэд (томилолтоор),

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000000125 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, өдөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, сумын 1 дүгээр багийн Тариаланчдын 1-3 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,

Боржигон овогт Болдбаатарын *******.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд сумын 1 дүгээр багийн нутаг Бичигт боомтын "Алтан Өрөг" ХХК-ийн кемпийн хашаан дотор зүс таних тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж биед нь “тархи доргилт, баруун доод зовхи, зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хоёр гурван найзтайгаа кэмпэд хоёр гурван шил архи уусан. Тэр үед орж ирээд хамт архи уусан. Тэгээд байж байгаад би эхнэртэйгээ утсаар ярьсан. Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол нэхэмжлээгүй. Эрүүл мэндийн даатгалын санд гарсан зардлыг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Одоо Эрдэнэт хотод байгаа...гэв.

Эрүүгийн 2530000000125 дугаартай хэргээс:    

 

- Яллагдагч *******ын: Би 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Алтан өргөө" ХХК-ны хашаанд байх тээвэрчдийн байрладаг байранд мах чанаад идээд сууж байхад гаднаас ах орж ирээд мах идсэн. Махаа идэж дуусаад ах "Ийм сайхан махны араас яаж зүгээр байх уу. Хоолны даруулга байна уу" гэж асуусан. Тэр үед дэлгүүр яваад "Агар" нэртэй 0.75 литрийн 1 шил архи, "Сэрүүн" нэртэй 2.5 литрийн 1 ширхэг пиво авч ирсэн. ы авч ирсэн архи пивыг ах,, бид дөрөв хувааж уусан. Тэгээд ах бид хоёр дэлгүүр яваад "Агар" нэртэй 0.75 литрийн 2 шил архи авч ирсэн. Тэр 2 шил архиныхаа 1 шил архийг нь уугаад 2 дахь шил архиа задлах үед манай хоёр найз, нар согтоод унтсан. ах бид хоёр машин тэрэгний талаар юм яриад байж байхад манай эхнэр миний утас руу залгасан. Би эхнэрийнхээ утсыг аваад "Хань нь согтуу байна. Дараа яръя" гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхэд манай эхнэр миний утас руу дахин залгаад байхаар нь би утсаа аваагүй. Тэр үед ах надад "Чи хоёр хүүхэдтэй хүүхэнтэй суулаа. Чамайг наад хүүхэн чинь хайрлах уу. Чамайг хуураад явж байгаа байх" гэх зэргээр сул яриа яриад байхаар нь би ууж байсан архинаасаа нэг том балгасан. Тэгээд би уурлаад ахын толгой, нүүр рүү нь гараараа 2-3 цохисон. ах надтай зууралдаад босож ирэх үед сэрээд “Та хоёр юу болоод байгаа юм" гэж хэлээд бид салгасан. Тэр үед ах гэрээс гарч явсан...гэх ( хэргийн 60-62 дугаар хуудас),

 

- Хохирогч ийн: 2025 оны 03 дугаар сарын 27-ны үдээс хойш танил дүү руу очиход байхгүй, найзууд гэх зүс таних 4 залуу байсан. 3 нь архи уучихсан байсан. Тэгээд ах ирлээ гээд "Агар" нэртэй 0.75 литрийн архи, 2,5 литрийн том пиво авчирсан. Уг архийг ууж дуусгачхаад жижигхэн бор залуу нь надтай цуг хүнсний дэлгүүр явж надад "Агар" нэртэй 0.75 литрийн 2 шил архи авч өгсөн. Ирээд уг 2 шил архиа ууж байтал надтай цуг архинд явсан бор залуу намайг ор налаад газар сууж байхад шууд гараараа нүүр рүү цохиод дараа нь хөлөөрөө нүүр рүү өшиглөөд унасан. Тэгээд би больё ахын дүү ах явлаа гээд бараг зугтаад гарсан. Яг хэн зодооныг салгасан яасан талаархыг сайн мэдэхгүй байна. Зодож байхдаа намайг тухайн залуу “цагдаад хэлээд үзээрэй, хэрвээ хэлбэл эхнэр хүүхэдтэй чинь ална шүү, чи намайг зүгээр архи авч өгсөн гэж бодоо юу, чамайг алах гэж архи авч өгсөн юм” гэж хэлсэн. Би тухайн залуучуудтай ямар нэгэн байдлаар маргалдаагүй, ямар учраас намайг зодсон талаар сайн мэдэхгүй байна. Би зодуулсныхаа дараа сумын эмнэлэгт үзүүлсэн. Өнөөдөр Шүүх шинжилгээний байгууллагад өөрийн биеэр очиж үзүүлсэн. Би гомдолтой байна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг (хэргийн 6-7 дугаар хуудас),

 

- Хохирогч ийн: Би тухайн шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Би тухайн хүснэгт, жишиг аргачлалтай танилцлаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй…гэх мэдүүлэг (хэргийн 10-11 дүгээр хуудас),

 

- Гэрч ы: 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр найзын гэрт ******* бид хоёр хамт гэрт байхад өдөр 11.00 цагийн орчимд зүс таних гэх ах гаднаас орж ирсэн. Бид гурав мах чанаж байгаад, нөгөө ахыг машинтай ирсэн болохоор нь “дэлгүүр орж төмс ойр зуурын юм авчхаад ирье” гэхэд ах “махны даруулга нэг юм аваад ирээрэй” гээд би дэлгүүр явж 0.75 литрийн Агар архи, 2.5 литрийн Сэрүүн пивотой хамт авчирч сан. , *******, бид 4 хувааж уусан. Би тухайн үед тасраад унтсан юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Орой цагдаа гэрт ирсэн хойно юу болсон талаар мэдсэн. Орой нь ийг ******* нь зодсон гэнэ гэж мэдсэн...гэх мэдүүлэг (хэргийн 22-23 дугаар хуудас),

 

- Гэрч: 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр *******, нарын хамт гэртээ байхад 11 цагийн орчимд нь манайд орж ирсэн. Тухайн үед ийг жижиг тэрэгтэй ирсэн гэхээр нь дэлгүүр орж төмс ойр зуурын юм аваад ир гээд ыг явуулъя гэхэд “махны даруулга нэг юм аваад ир” гэсэн. Манай найз дэлгүүр ороод ирэхдээ 0,75 литрийн Агар архи, Сэрүүн гэх нэртэй 2,5 литрийн пиво авчирсан. Нөгөө архиа бид хэд уугаад дуусах үед *******, хоёр дэлгүүр явж 0,75 литрийн Агар архи хоёрыг авчирч , *******, бид 4 хувааж уусан. Сүүлийн авчирсан архины эхний архийг ууж дуусахад бид хоёр тасраад унтсан. Унтаж байхад хүн орилох шиг дуу гарахаар нь би сэрээд харсан чинь *******, хоёр хоорондоо зодолдоод дээр доороо орсон байдалтай байхаар нь би салгасан. Тэгсэн гэрээс гараад яваад өгсөн. Тэрнээс хойш 2-3 цагийн дараа нь буцаж манайд хүрч ирээд гэрт үлдээсэн гар утсаа авахаар орж ирсэн. Тэгэхэд ийн баруун нүд хөхөрч хавдсан толгойгоо юмаар боосон орж ирсэн. Би тэгэхээр нь юу болсон талаар асуухад ******* луу заагаад цагдаагаар явна аа гэж хэлээд гараад явсан...гэх мэдүүлэг ( хэргийн 26-27 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн СҮХ0725/183 дугаартай “ 1. ийн биед тархи доргилт, баруун доод зовхи, зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 43-44 дүгээрр хуудас),

 

- ийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хэргийн 37- 42 дугаар хуудас),

 

- ийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хэргийн 65 дугаар хуудас),

 

- Иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн  нэхэмжлэл (хэргийн 19 дүгээр хуудас),

 

- т “ Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг танилцуулсан тэмдэглэл (хэргийн 12-14  дүгээр хуудас),

 

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 47 дугаар хуудас),

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлаагаа, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 69-70 дугаар хуудас) зэрэг болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд сумын 1 дүгээр багийн нутаг Бичигт боомтын “Алтан Өрөг” ХХК-ийн кемпийн хашаан дахь ажилчдын байранд  хохирогч согтууруулах ундааны хэрэглэх үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж биед нь “ тархи доргилт, баруун доод зовхи, зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтонд байх "Алтан өргөө" ХХК-ны тээвэрчдийн байранд мах чанаад идээд сууж байхад ах орж ирээд мах идсэн. ах "Ийм сайхан махны араас яаж зүгээр байх уу. Хоолны даруулга байна уу" гэж асуусан. дэлгүүр яваад 0.75 литрийн "Агар" 1 шил, 2.5 литрийн "Сэрүүн" пиво авч ирсэн. ы авч ирсэн архи пивийг ах,, бид 4 хувааж уусан. ах бид хоёр дэлгүүр явж  0.75 литрийн "Агар" архи 2 шилийг  авчирч уугаад, нар согтоод унтсан. ах бид хоёр машин тэрэгний талаар юм яриад байж байхад манай эхнэр миний залгаад байхаар би утсаа аваагүй. Тэр үед ах надад "Чи хоёр хүүхэдтэй хүүхэнтэй суулаа. Чамайг наад хүүхэн чинь хайрлах уу. Чамайг хуураад явж байгаа байх" гэх зэргээр сул яриа яриад байхаар нь уурлаад ахын толгой, нүүр рүү нь гараараа 2-3 цохисон. ах надтай зууралдаад босож ирэх үед сэрээд “Та хоёр юу болоод байгаа юм" гэж хэлээд бид салгасан. Тэр үед ах гэрээс гарч явсан гэх,

 

хохирогч ийн “2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн үдээс хойш танил дүү руу очихиод   байхгүй, найзууд нь гэх зүс таних 4 залуу байсан. Тэд ах ирлээ гээд 0.75 литрийн "Агар" архи, 2,5 литрийн том пиво авчирсан. Уг архийг ууж дуусгаад жижигхэн бор залуу нь надтай цуг дэлгүүр явж надад 0.75 литрийн "Агар" архи 2 шилийг авч өгсөн. Ирээд архиа ууж байтал надтай цуг архинд явсан бор залуу шууд гараараа нүүр рүү цохиод дараа нь хөлөөрөө нүүр рүү өшиглөөд унасан. Би “ больё, ах явлаа” гээд бараг зугтаад гарсан. Яг хэн зодооныг салгасан яасан талаархыг сайн мэдэхгүй байна ” гэх,

 

гэрч ы “2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр найзын гэрт ******* бид хоёр хамт байхад өдөр 11.00 цагийн орчимд зүс таних гэх ах орж ирсэн. Түүнийг машинтай ирсэн болохоор нь дэлгүүр орж төмс ойр зуурын юм авчхаад ирье гэхэд ах махны даруулга нэг юм аваад ирээрэй гээд би дэлгүүр явж ирэхдээ 0.75 литрийн Агар архи, 2.5 литрийн Сэрүүн гэх пиво авчирсан. Би болон , *******, бид 4 хувааж уугаад би тасраад унтсан. Орой цагдаа гэрт ирсэн хойно юу болсон талаар мэдсэн. ийг ******* нь зодсон гэнэ гэж мэдсэн” гэх,

 

гэрч “ *******, нарын хамт гэртээ байхад 11 цагийн орчимд ирсэн. ийг жижиг тэрэгтэй ирсэн гэхээр нь дэлгүүр орж төмс ойр зуурын юм аваад ир гээд ыг явуулъя гэхэд “махны даруулга нэг юм аваад ир” гэсэн. 0,75 литрийн Агар архи, 2,5 литрийн Сэрүүн гэх нэртэй пиво авчирсан. *******, хоёр дахин дэлгүүр явж 0,75 литрийн Агар архи хоёрыг авчирч бид 4 хувааж уусан. бид хоёр тасраад унтсан. Унтаж байхад хүн орилох шиг дуу гарахаар нь би сэрээд харахад *******, хоёр хоорондоо зодолдоод дээр доороо орсон байдалтай байхаар нь би салгасан. гэрээс гараад яваад өгсөн. 2-3 цагийн дараа гар утсаа авахаар орж ирэхэд сэн. баруун нүд хөхөрч хавдсан, толгойгоо юмаар боосон орж ирсэн. Би юу болсон талаар асуухад ******* луу заагаад цагдаагаар явна аа гэж хэлээд гараад явсан” гэх мэдүүлгүүд,

 

шинжээчийн СҮХ0725/183 дугаартай “1. ийн биед тархи доргилт, баруун доод зовхи, зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт,

ийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт,

ийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл,

Иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн  нэхэмжлэл,

т “ Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг танилцуулсан тэмдэглэл,

*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлаагаа, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 183 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

3. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч маргалдаж, түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******аас хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэх явцдаа хохирогч хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун доод зовхи, зүүн хөмсөгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, уг үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

 

6. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүний цохиж зодсоноор  эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үед үүссэн таарамжгүй харилцаанаас шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

 

1. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Харин хохирогч нь шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ. Иймд шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх 5 хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс энэ хэрэгт 2025.06.02-ны өдөр нэхэмжлэл гарган Эрүүл мэндийн даатгалын сангаас ийн эмчилгээнд зарцуулсан төлбөрт 513,400 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Энэ хэргийн хохирогч нь шүүгдэгч *******т зодулсан уг үйлдлийн улмаас 2025 оны 03 дугаар сарын 27-ны Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс Яаралтай тусламжийн үйлчилгээ авсан болох нь хэргийн 37-41 дүгээр хуудас дахь ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 513,400 төгрөгийн зардал гарсан.” гэх албан бичиг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас 513,400 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

3Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Иймд хохирогч нь шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Цэгмэдээс “Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хамт архи уух явцдаа түүний зүй бус үг, үйлдлээс шалтгаалан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Болдбаатарын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.  

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 513,400 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн  даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор энэ тогтоолоор гаргуулснаас бусад өөрт учирсан хохирол, сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус  тус болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯ