| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2017/00239/И |
| Дугаар | 129/ШШ2017/00255 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 129/ШШ2017/00255
| 2017 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 129/ШШ2017/00255 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х овогт Э.З-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н-т холбогдох
урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 290 300 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Э.З, өмгөөлөгч Л.З,
хариуцагчийн төлөөлөгч Д.Ө, өмгөөлөгч Ц.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.З миний бие 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Ө нь Ажлаас халж, ажилд томилох тухай Б/43 тоот тушаал гаргаж ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас халсан.
Ажил олгогч ажлаас халсан үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэл болгосон байдаг.
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Ө-ны авсан сахилгын шийтгэл нь миний гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохироогүй гэж үзэж байна.Учир нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Архангай аймгийн Аудитын газраас Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргад 94 тоот Аудитын гэрчилгээ" гэсэн албан тоот хүргүүлсэн байдаг. Үүнд зааснаар Төсөв захирагч нь тайлангийн хугацаанд 26 617 687 төгрөгийн алдаа зөрчлийг гаргасан байна гэж дүгнэсэн бөгөөд үүний дараа Архангай аймгийн Аудитын газраас 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай 41/41 тоот акт, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 42/42 тоот акт тавьсан.
Дээр дурьдсан актууд тавигдсаны дараа 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Аудитын газар 41/41 тоот албан шаардлагыг Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Ө-д хүргүүлсэн байдаг. Энэхүү албан шаардлагад дурьдсанаар "... Иймд Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий апбан тушаалтанд хүргүүлнэ гэсэн заалтыг үндэслэн Нэгдсэн эмнэлгийн ахлах нягтлан бодогчид хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах гэж заажээ.
Төрийн аудитын байгууллагын зүгээс 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 41/41 тоот, 42/42 тоот цаг хугацаа тогтоосон төлбөрийн актыг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргад хүргүүлсээр байтал зөрчлөө засах боломж өгөлгүй шууд үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу юм.
Дээрхээс үзвэл ажлаас халах сахилгын шийтгэлийг Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зуйлийн 28.2.2-т төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд буюу Архангай аймгийн Аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 41/41 тоот, 42/42 тоот төлбөрийн актад дурьдсан хугацаа болох 2017 оны 04 дүгээр сарын 15-ны дотор албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд л ажлаас халах боломжтой байна. Харин бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан өөр төрлийн сахилгын шийтгэлүүдээс сонгох нь зөв гэж узэж байна.
Нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлд дурьдсанаар төрийн аудитын байгууллагын зугээс намайг ажлаас халахыг шаардаагүй ба гагцхуу гаргасан зөрчилд нь тохирсон сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага хүргүүлсээр байтал ажлаас халсан нь буруу юм.
Иймд урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 290 300 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Э.З Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд байх хугацаандаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг зөрчиж, байгууллагад их хэмжээний хохирол учруулж, өр авлага үүсгэж, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байсан болох нь Архангай аймгийн Аудитын газрын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/02 ААГ-2016/01-3А тоот акт, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 94 тоот аудитын гэрчилгээ, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 41/41 ААГ-2017/01-СТА тоот акт, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 42/42 ААГ-2017/01-СТА тоот акт, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 41/41 ААГ-2017/01-СТА албан шаардлага, Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/42 тоот тушаал, Нэгдсэн эмнэлгийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.4 дүгээр зүйлийн 9-д зааснаар байгууллагын санхүүд хохирол учруулсан өр төлбөр, акт тавиулсан ноцтой зөрчлүүд удаа дараа гаргасан нь хангалттай нотлогдож байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байгаа, дотоод журамд заасан ноцтой зөрчил гарсан тул ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхийг зөвшөөрсөн буюу хориглоогүй байдаг.
Иймд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 тоот тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй учир Э.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ؿ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг :
нь:
Нэхэмжлэгч Э.З нь Н-д холбогдуулан урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 290 300 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, танилцуулсан ажлын байрны тодорхойлтод ерөнхий нягтлан бодогч, ажилд авсан, ажлаас халсан тушаалууд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар ахлах нягтлан бодогч гэж Э.З-ын эрхэлж байсан ажил, албан тушаалын талаар өөр нэршлүүд хэлэлцэгдэж байх боловч энэхүү буруу нэршил хэрэглэх болсон нь нэхэмжлэгчээс хамаараагүй, Э.З-ыг Н-т ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг үгүйсгээгүй болно.
Э.З-ын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд Н-т холбогдуулан Архангай аймгийн Аудитын газраас 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 41/41 ААГ-2017/01-СТА тоот акт, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 42/42 ААГ-/2017/01-СТА тоот актуудыг тавьж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 94 тоот аудитын гэрчилгээ, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 41/41 ААГ-2017/01-СТА тоот албан шаардлагыг тус тус хүргүүлсэн байх ба эдгээр баримт бичиг нь хүчин төгөлдөр болсон, тэдгээрт дурдсан санхүүгийн зөрчил нь Э.З-ын буруутай үйл ажиллагаанаас болж гарсан гэх үйл баримт тогтоогдсон, талуудын хэн аль нь маргаагүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Н нь Төсвийн тухай хууль болон Төрийн аудитын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж их хэмжээний өр, авлага үүсгэсэн нь тогтоогдсон, ажлын хариуцлага алдсан зөрчил гаргасан гэж үзэн Э.З-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан тус Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 тоот тушаалаар ахлах нягтлан бодогчийн ажлаас халжээ. Ингэхдээ тушаалын үндэслэл болсон бусад хууль, журам, гэрээний зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт нийцүүлж баримтласан байна.
Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр Э.З нь хариуцагч байгууллагын мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан болох нь тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалд ажиллах явцдаа төсөвт байгууллагын үйл ажиллагаанд баримталбал зохих Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчиж 26 617 687 төгрөгийн авлага үүсгэж ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, сахилгын зөрчил гаргажээ.
Төрийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар илэрсэн Э.З-ын гаргасан дээрх санхүүгийн зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч байгууллагын шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор Нэгдсэн эмнэлгийн даргын тушаал гарсан байна.
Нэхэмжлэгч тал нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд а/ Архангай аймгийн Аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 42/42 ААГ-/2017/01-СТА тоот актын биелэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 41/41 ААГ-2017/01-СТА тоот актын биелэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хангуулах ёстой байсан атал алдаа засах боломжийг олгоогүй, б/ шалгалт хийсэн Аудитын байгууллагаас Э.Золжаргалыг ажлаас халахыг шаардаагүй, в/ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх зааснаар сахилгын шийтгэлийг шат дараалсан байдлаар ногдуулаагүй гэх мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэнд дараах байдлаар дүгнэлт өгөв:
А. Хариуцагч байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх явцад гарсан зөрчилд тавигдсан актын биелэлтийг хангуулахаар Аудитын байгууллагаас тогтоож байгаа хугацаа нь Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт хамаарах бөгөөд дурдсан хугацаанд Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит Нэгдсэн эмнэлэг нь өөрийн байгууллагын алдаа зөрчил гаргасан ажилтан, албан тушаалтнаар тухайн зөрчлийг арилгуулах үүргийг хүлээж байгаа болно.
Б. Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт зааснаар зөрчил гаргасан албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах тухай санал гаргах эрхийг төрийн аудитын байгууллага эдлэж байгаа боловч нэгэнт тогтоогдсон зөрчил дээр ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах нь ажил олгогчийн өөрийн эрх хэмжээний асуудал юм. Өөрөөр хэлбэл хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй ажилтны буруутай үйл ажиллагааны талаар төрийн аудитын байгууллага санал гаргасан, гаргаагүй эсэхээс үл хамааран дүгнэлт өгөх, сахилгын арга хэмжээ авах эрх ажил олгогчид хадгалагдана.
В. Ажилтны гаргасан зөрчлийн хэр хэмжээ, давтамж, шинж чанар, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмын зохицуулалт зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах зэрэг сахилгын шийтгэлийн хэлбэрээс ажил олгогч зохих сахилгын шийтгэлийг шууд сонгож ногдуулах эрхтэй. Холбогдуулан авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нөхцөл байдал үүсгэсэн ажилтны буруутай үйл ажиллагаанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хариуцагчийн байгууллагын эрх хэмжээний асуудал болж байна.
Иймд өгсөн дүгнэлийн хүрээнд ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нөхцөл байдал байхгүй, ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд зохих шийдвэрийг гаргасан байх тул нэхэмжлэгч Э.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 290 300 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Э.З-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д Э.З-н жид төлсөн 9 360 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ د Т.БАДРАХ