Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар  2025/ШЦТ/173   

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар орлогч прокурор Б.Батнасан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар *******ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330002210308 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, өдөр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хам тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

     Есагасы  овогт Ербалагийн *******,.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сард хохирогч Smatra загварын зурагт 1 ширхэг, Kent тах загварын ширмэн шарах шүүгээ 1 ширхэг, 2х3 метрийн хэмжээтэй монгол хивс 1 ширхэг зэрэг эд зүйл буюу бусдын хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж 1,230,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

мөн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сумын нутаг дэвсгэрт иргэн "тамхи аваад ирээрэй" гэж өгсөн картаас АТМ /Автомат тооцооны машин/-ээс 2 удаагийн гүйлгээгээр 350,000 төгper, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 65,000 төгрөг, нийт 415,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогч д 415,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Н.Маржангүл нь манай худ юм. Надад аваачиж өгөх хүн байхгүй гээд намайг гуйсан, би тэр хүнийг танихгүй. Маржангүлийн зардал гэж өгсөн 40,000 төгрөгийг  таксины хүнд өгсөн. Би зурагтыг ломбарданд тавьсан, тэгээд цагдаа нар аваад явсан. Охины сургалтын төлбөр төлөх гээд гэдэг хүний картнаас мөнгө авсан. Охины сургалтын төлбөрт төлсөн, тэгээд буцаагаад өгсөн. Маржангүл шарах шүүгээ, хивсийг буцааж авахгүй, харин үнэлэгдсэн 230,000 төгрөгийг авна гэснийг хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө. Одоо 230,000 төгрөг, ломбардын 200,000 төгрөгийг төлнө. Одоо суманд Махны үйлдвэрт ажилдаг, эхнэр  хамт байгаа. аймагт оршин суугаад 2 жил болж байна. Би хүүхдийнхээ сургалтын төлж дуусаад явна.

дуусаад аймаг руу явна...гэв.

 

Эрүүгийн 2330002210308 дугаартай хэргээс:

 

- Яллагдагч *******ын: Би хот руу явахаас өмнө мөнгөний хэрэг гараад Маржангүлийн зурагтыг ломбардад тавьсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 118 дугаар хуудас),

Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна.Би ын картаарг бэлэн мөнгөний машинаас /АТМ/ 2 удаагийн гүйлгээгээр 350,000 төгрөгийг охиныхоо сургуулийн төлбөр рүү шилжүүлсэн. Маргааш нь 2023 оны 05 сарын 04-ний өдөр ын картыг дахин дэлгүүрт уншуулж 65,000 төгрөгийн ойр зуурын бараа авч хувьдаа хэрэглэсэн. Би тай ярьж байгаад 415,000 төгрөгийг дансаар нь шилжүүлж хохирлоо барагдуулсан. Би 2021 онд надад хариуцуулсан зурагт, шарах шүүгээ, хивс зэрэг эд зүйлсийг нь хувьдаа завшсан гэм буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Маржангүлийн зурагтыг нь буцааж өгсөн. Хивс, шарах шүүгээг би Цагдаагийн байгууллагад хураалгасан” гэх мэдүүлэг (2 дугаа хавтаст хэргийн 51-54 дүгээр хуудас),

 

- Хохирогч : Би суманд 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ирсэн юм. Энэ газарт суурьшиж амьдрах зорилготой байгаа тул аймгаас өөрийн эд зүйлсийг захиж авчруулж эхэлсэн. аймгаас шууд суманд ирэх хүн байна гэхээр нь нөхрийн хүргэн ах өөрийн 43 инчийн “Smart” маркийн зурагт, “Kent” маркийн 4 нүдтэй шарах шүүгээ зэргийг гэрт нь хүргүүлсэн. Би маргааш өглөө нь утсаар ярьсан бөгөөд автобусанд суух гэж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш гурван хоногийн дараа Улаанбаатар хотод ирчихлээ гэж ярьсны дараа надтай хамт ажилладаг Мөнхцэцэг гэдэг эгч Улаанбаатар хотоос авч ирэхээр очсон боловч утсаа унтраагаад алга болчихсон. Тэрнээс хойш надтай холбоо барихгүй байж байгаад 3-4 хоногийн өмнө нэг барилгад ажиллаж байна гэж надтай ярьсан. Надад “ чиний юмнуудыг Баян-өлгий аймагт гэрт орхисон. Очихоороо аваад өгье” гэж согтуу ярьсан. Тэрнээс хойш надтай холбоо бариагүй. Би эхнэртэй нь 91289190 дугаарын утсаар ярьсан, утсаар ярихад аймагт зурагтыг чинь манай нөхөр ломбардад 200.000 төгрөгөөр тавьчихсан байна, шарах шүүгээг чинь мэдэхгүй байна гэж хэлсэн. Би зурагтыг 2020 онд 1.200.000 төгрөгөөр, шарах шүүгээг 760.000 төгрөгөөр 3 жилийн өмнө худалдаж авч байсан. Миний зурагтын марк нь “Smatra”, Би анх мэдүүлэг өгөхдөө зурагтын загварын “Smart” гэж буруу хэлсэн байна лээ. Уг шарах шүүгээ маань цагаан өнгийн, дээд хэсэгт нь 4 ширмэн нүдтэй буюу плитктэй, доороо шарах шүүгээтэй бүрэн бүтэн ажиллагаатай байсан.Би уг зурагт болон шарах шүүгээг худалдаж авсан баримт, баталгаат хугацааны баримтуудыг алга болгосон.“Бес-Арыс” ломбардаас хураан авсан зурагт миний зурагт мөн байна. Уг зурагт бүрэн бүтэн ажиллагаатай юм байна. Одоо миний шарах шүүгээг *******аар олуулж өгөхийг хүсье” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24, 26 дүгээр хуудас),

 

- Хохирогч дахин өгсөн: Миний 43 инчийн зурагт, гал тогооны 4 ширмэн нүдтэй шарах шүүгээ, 3x2 харьцаатай Эрдэнэт хивсийг завшиж ашигласан. Би 43 инчийн зурагтаа л хүлээж авсан. Бусад эд зүйлсээ авч чадаагүй. Шарах шүүгээгээ 500.000 төгрөгөөр төгрөгөөр авч байсан. Бас *******ын данс руу дайврын мөнгө гээд 40.000 төгрөг шилжүүлсэн. Хивсийг бол үнэлэх боломж байхгүй, хуучин хивс байсан. Зурагтаа хагарахаас сэргийлээд ороогоод хамт өгсөн байсан юм шиг байна лээ. Хивсний мөнгөний бол шарах шүүгээний 500.000 төгрөгд  оруулаад хамт бодъё. Тэгээд нийт 540.000 төгрөгийн хохирол учирсан. Учирсан хохирлоос авсан мөнгө юу ч байхгүй. Эд зүйлээ авна гэхээр нэг жил гаран болсон, эвдрэл гэмтэл учирсан байх. Тэгэхээр 540.000 төгрөгөө авчихвал надад гомдол санал байхгүй. Би дээрх шарах шүүгээ, хивс зэргийг хүлээж авахгүй, мөнгийг нь гаргуулж авмаар байна. .540.000 төгрөг нэхэмжилж байна..гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30-31, 35 дугаар хуудас),

 

- Иргэний нэхэмжлэгч : 2015 оноос эхэлж “Бес арыс” нэртэй ломбардыг ажиллуулж эхэлсэн, миний бие захирлаар нь ажиллаж байна. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай “Бес арыс” ломбардын 1 дүгээр салбар “Тэнгис” төв үйлчилгээний газарт байрлах салбарт иргэн ******* нь 200.000 төгрөгийн зээл авч барьцаанд нь Smatra маркийн 43 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт тавьсан байна лээ. Би зээлийн баримтуудыг харахад түүний эхнэр болох гэх хүн нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөн 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус сунгуулсан байна. ******* манай ломбардад зурагтаас өөр зүйл барьцаанд тавиагүй. Би ******* гэх хүнийг танихгүй. Манай ломбардад *******ын уг зурагтыг барьцаалж авсан үндсэн 200.000 төгрөг төлөгдөөгүй. Надад санал гомдол байхгүй ба учирсан хохирол болох 200.000 төгрөгийг нэхэмжилмээр байна...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

 

- Гэрч Б.гийн: Манай нөхөр 2021 оны 10 дугаар сарын 12-ны үеэр Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Анх очсон үедээ хотод барилгын ажил хийж байна гэж ярьж байсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа ярих үед барилгын ажлаасаа гараад, өөр газарт ажил хийхээр явахаар боллоо гэж хэлсэн. Хаана, ямар ажил хийхээр болж явж байгаагаа хэлээгүй. Хот руу явахаас 1 хоногийн өмнө аймагт ажиллахаар нүүж явсан гэх худ ургийн холбоотой Маржангүл гэх хүн хамаатны хүнээрээ юмаар ороож хучсан хавтгай зурагт, ил задгай шарах шүүгээг манайх руу хүргүүлсэн. Би нөхөр *******аас уг зүйлс юу болохыг асуухад “ Маржангүлийн зурагт, шүүгээ нь юм байна, “ надад хот руу аваад ирээч, би очиж авна гэж захисан юм” гэсэн. Манай нөхөр маргааш нь автобусаар хот руу явахаар болж 13 цагийн орчимд нэг такси авч ирээд Маржангүлийн дээрх эд зүйлсийг ачиж авч явсан. ******* хот руу очсоны дараа 10 хоногийн дараа байх Маржангүл миний утас руу холбогдож “******* хот руу ирээгүй юм уу, миний зурагт, шарах шүүгээг авч ирсэн юм болов уу” гэж асуухаар нь *******ыг хот руу явчихсан гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Маржангүл дахин утсаар холбогдож “*******тай холбоо барьж чадахгүй байна, би цагдаад хандах гэж байна шүү” гэж ярихаар нь би түүнд *******ын утасны дугаарыг өгсөн. Би *******тай холбогдож ярихад “Маржангүлийн зурагтыг аймагт “Бес-Арыс” гэх ломбардад 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэж хэлсэн,харин шарах шүүгээг хаана байгааг хэлээгүй. Тэгээд би уг “Бес-Арыс” гэх ломбардад очиж ******* дээрх зурагтыг тавьсан эсэхийг лавлахад 200.000 төгрөгөөр ломбардад тавьсан байсан. Би уг ломбардынханд “зурагтыг бусдад худалдахгүй байж байгаач” гэж хэлэн хугацааг нь 20.000 төгрөгөөр сунгуулаад явсан. Ганцхан зурагт тавьсан байна гэж хэлсэн. Би энэ талаар хэлсэн. Шарах шүүгээг хаана орхисныг би мэдэхгүй байна. Маржангүлийн зурагт, шарах шүүгээг манайд түүний нөхрийн дүү гэх хүн хүргэж ирсэн. Би түүнийг танихгүй. Зурагт нь ямар загвар, инчийн зурагт байсныг мэдэхгүй. Шарах шүүгээ нь ямар өнгөтэй байсныг мартчихсан байна, ямар ч байсан 4 нүдтэй, хуучин юм шиг харагдсан. Маржангүл надтай ярихдаа ******* 40.000 төгрөг өг гэж Марат гэх хүний данс руу шилжүүлж авсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

 

- Гэрч: ******* нь манай ломбардад 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 57 минутын үед ирж “Smatra” загварын хавтгай дэлгэцтэй, 42 инчийн хуучин, хар өнгийн зурагт авч ирж барьцаанд тавьж 200.000 төгрөгийн зээл авсан. 2021 оны 11 дүгээр сарын хэдний өдөр байсныг санахгүй байна, *******ын эхнэр нь байна гэж хэлэн нэг эмэгтэй хүн ирж ******* гэж хүн танай ломбардад барьцаанд зурагт тавьсан уу гэж хайж ирэхээр нь би түүнд *******ын барьцаанд тавьсан зурагтыг үзүүлж, манайхаас уг зурагтыг барьцаалж 200.000 төгрөгийн зээл авч явсан, одоо уг зээлийн хугацаа хэтэрсэн байна гэж хэлсэн. Тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* хот руу явчихсан юм, хүний зурагт юм байна лээ, би өөрөө ирж авна гэж хэлэн зээлийн хугацааг 19.000 төгрөгөөр сунгуулж явсан. ******* манайд уг зурагтаас өөр эд зүйл тавиагүй. ******* уг зурагтыг барьцаанд тавьж зээл авахаар ирэх үед ганцаараа ирсэн...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

 

- Гэрч : Манай хамаатны залуу болох Темирбек эхнэр хамт аймаг руу ажил хийхээр болоод 2021 оны хавар явж,  тэнд амьдрахаар болоод гэрийнхээ эд хогшлыг эндээс бага багаар авхуулсан. Н.Маржангүл  надад 2021 оны 10 дугаар сард утсаар холбогдож “та манай гэрийн зурагт болон шарах шүүгээг аймгаас аймаг руу ажил хийхээр ирэх гэж байгаа ******* гэх хүний гэрт хүргэж өгөөч” гэж хэлснээр би тэдний гэрийн зурагт,шарах шүүгээг *******ын Өлгий сумын 13 дугаар байрлах гэрт нь хүргэж өгсөн. Би *******ын гэрт очиход гэрт нь ******* болон түүний эхнэр нь байсан. зурагт нь хавтгай зурагт байсан ба гадна талыг нь юмаар ороосон болохоор ямар маркийн зурагт болохыг нь мэдэхгүй байна. Гадна талаас нь харахад 42-49 инчийн зурагт юм шиг харагдсан. Харин шарах шүүгээ нь цагаан өнгийн байсан байх, 4 нүдтэй, ширмэн шарах шүүгээ байсан ба маркийг нь сайн анзаарч хараагүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

 

- Гэрч : 2021 оны 10 дугаар сарын 09-10-ны үед би таксинд явахаар зогсож байтал ******* таксины зогсоол дээр ирээд “та надад дансаа өгчих, би хүнээс мөнгө авах ёстой юм” гэж хэлсэн, тэгээд миний дансанд 40.000 төгрөг шилжүүлэн авч Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 40.000 төгрөгийг гаргуулан авсан. Би *******тай 2021 оны 10 дугаар сард Баян- Өлгий аймагт уулзсанаас хойш дахиж уулзаагүй...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

 

- Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Smatra” маркийн 43 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн 22/18 дугаартай үнэлгээний дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 77-81 дүгээр хуудас),

 

- Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Kent max маркийн хуучивтар, 4 нүдтэй, ширмэн шарах шүүгээ болон 2*3 метрийн хивсний зах зээлийн үнэлгээг 2021 оны 10 сарын байдлаар 230,000 төгрөгөөр үнэлсэн 22/0257 дугаартай үнэлгээний дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 86-91 дүгээр  хуудас),

 

- Хохирогч бичгээр гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

 

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 06- 08-р хуудас),

 

- Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 09-12, 15-16 дугаар хуудас),

 

- Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 13-14-р хуудас),

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

 

- Хохирогч : Би суманд тоосгоны үйлдвэр дээр ажиллахаар 2023 оны 03 дугаар сард ирсэн юм. 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хамт ирсэн ******* гэх хүнийг аймгийн төв рүү дэлгүүр явлаа гэхэд нь картаа өгөөд тамхи, ундаа захиад явуулсан юм. Гэтэл ******* нь аймгийн төв рүү яваад ирээгүй. Маргааш нь би дансаа шалгасан чинь миний данснаас 350,000 төгрөг АТМ-ээс авсан байсан. Мөн 65,000 төгрөг пост машинд уншуулсан байсан.  Цуг нэг газар ажилладаг учраас таньдаг болсон юм.Би ******* гэдэг хүнд ямар нэгэн байдлаар өргүй учраас миний дансны мөнгийг ******* нь захиран зарцуулах эрх байхгүй.Дэлгүүрээс ундаа, тамхи аваад ирээрэй гэж хэлээд картынхаа нууц үгийг хэлж өгөөд явуулсан юм. Уг мөнгийг 2023 оны 06 сард миний Хаан банкны дугаарын дансанд шилжүүлж өгсөн. Миний картнаас нийт 410.000 орчим төгрөг авсан байсан надад бүгдийг буцааж өгсөн.Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 249-250, 2 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас),

 

- Хохирогч тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 239 дүгээр хуудас),

 

- Хохирогч нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр хуудас),

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

 

- *******ын Иргэний үнэмлэхийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа,  Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 22-27 дугаар хуудас) зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сард   хохирогч Улаанбаатар хотод хүргүүлэхээр хариуцуулсан өгсөн Сматра Smatra/ загварын зурагт 1 ширхэг, Кент макс/Kent max/ загварын ширмэн шарах шүүгээ 1 ширхэг, 2x3 метрийн хэмжээтэй монгол хивс 1 ширхэг зэрэг эд зүйл буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,230,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сумын нутаг дэвсгэрт иргэн “тамхи аваад ирээрэй” гэж өгсөн Хаан банкны картаар түүний дугаартай данснаас АТМ /Автомат тооцооны машин/-ээс 2 удаагийн гүйлгээгээр 350,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 65,000 төгрөг, нийт 415,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч д 415,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “Би хот руу явахаас өмнө мөнгөний хэрэг гараад Маржангүлийн зурагтыг ломбардад тавьсан. Би ын картнаас АТМ-ээс 2 удаагийн гүйлгээгээр 350,000 төгрөгийг охиныхоо сургуулийн төлбөр рүү шилжүүлсэн. 2023 оны 05 сарын 04-ний өдөр ын картыг дахин дэлгүүрт уншуулж 65,000 төгрөгийн ойр зуурын бараа авч хувьдаа хэрэглэсэн. Би надад хариуцуулсан зурагт, шарах шүүгээ, хивс зэрэг эд зүйлсийг нь хувьдаа завшсан, ын картнаас мөнгө авсан үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэх,

 

хохирогч “Би 2021 оны 9 сард суманд ирж, суурьшиж амьдрах  болсон тул аймгаас өөрийн эд зүйлсийг захиж авчруулж эхэлсэн. аймгаас суманд ирэх хүн байна гэхээр нь хүргэн ах өөрийн 43 инчийн “Smart” маркийн зурагт, “Kent” маркийн 4 нүдтэй шарах шүүгээ зэргийг *******ын гэрт нь хүргүүлсэн. *******ыг хотод ирчихлээ гэж ярьсны дараа хамт ажилладаг Мөнхцэцэг гэдэг эгч Улаанбаатар хотоос авч ирэхээр очсон боловч утсаа унтраагаад алга болчихсон. Надад “ чиний юмнуудыг Баян-өлгий аймагт гэрт орхисон. Очихоороо аваад өгье” гэж согтуу ярьсан. Би эхнэртэй нь 91289190 дугаарын утсаар ярихад манай нөхөр аймагт зурагтыг чинь ломбардад 200.000 төгрөгөөр тавьчихсан байна, шарах шүүгээг чинь мэдэхгүй байна” гэж хэлсэн” гэх,

 

иргэний нэхэмжлэгч “ Миний бие “Бес арыс” ломбардыг ажиллуулдаг. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Тэнгис” төв үйлчилгээний газарт байрлах ломбардын 1 дүгээр салбарт иргэн ******* Smatra маркийн 43 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг барьцаанд тавьж 200.000 төгрөгийн зээл авсан байна лээ. Түүний эхнэр болох гэх хүн нь 2021 оны 11 дүгээр сарын 20,-ны 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус сунгуулсан байна. *******ын уг зурагтыг барьцаалж авсан үндсэн 200.000 төгрөг төлөгдөөгүй тул хохирол болох 200.000 төгрөгийг нэхэмжилмээр байна” гэх,

 

гэрч Б.гийн “ Манай нөхөр ******* 2021 оны 10 дугаар сарын 12-ны үеэр Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Хот руу явахаас 1 хоногийн өмнө худ ургийн холбоотой Маржангүл гэх хүн хамаатны хүнээрээ юмаар ороож хучсан хавтгай зурагт, ил задгай шарах шүүгээг манайх руу хүргүүлсэн. ******* хот руу явахдаа нэг такси авч ирээд Маржангүлийн дээрх эд зүйлсийг ачиж авч явсан. Маржангүл холбогдож “*******тай холбоо барьж чадахгүй байна, би цагдаад хандах гэж байна шүү” гэж ярихаар нь түүнд *******ын утасны дугаарыг өгсөн. Би *******тай холбогдож асуухад  “Маржангүлийн зурагтыг аймагт “Бес-Арыс” гэх ломбардад 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэж хэлсэн. Би “Бес-Арыс” гэх ломбардад очиж лавлахад 200.000 төгрөгөөр ломбардад тавьсан байсан. Ганцхан зурагт тавьсан байна гэж хэлсэн” гэх,

 

гэрч “ ******* нь манай ломбардад 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг 57 минутын үед ирж “Smatra” загварын хавтгай дэлгэцтэй, 42 инчийн хуучин, хар өнгийн зурагт авч ирж барьцаанд тавьж 200.000 төгрөгийн зээл авсан. 2021 оны 11 дүгээр сард “ *******ын эхнэр нь байна, ******* танай ломбардад барьцаанд зурагт тавьсан уу” гэж нэг эмэгтэй хүн ирж ирэхээр нь зурагтыг үзүүлж “200.000 төгрөгийн зээл авсан, одоо уг зээлийн хугацаа хэтэрсэн байна” гэж хэлсэн. Тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* хот руу явчихсан юм, хүний зурагт юм байна лээ, би өөрөө ирж авна гэж хэлэн зээлийн хугацааг 19.000 төгрөгөөр сунгуулж явсан” гэх,

 

гэрч “Манай хамаатны залуу Темирбек, эхнэр хамт аймаг руу 2021 оны хавар явж, тэнд амьдрахаар болоод гэрийнхээ эд хогшлыг бага багаар авхуулсан. Н.Маржангүл  2021 оны 10 дугаар сард утсаар холбогдож “та манай гэрийн зурагт болон шарах шүүгээг аймгаас аймаг руу ажил хийхээр ирэх гэж байгаа ******* гэх хүний гэрт хүргэж өгөөч” гэж хэлснээр би *******ын Өлгий сумын 13 дугаар байрлах гэрт нь хүргэж өгсөнгэх,  

 

гэрч “ 2021 оны 10 дугаар сарын 09-10-ны үед таксинд явахаар зогсож байтал ******* зогсоол дээр ирээд “та надад дансаа өгчих, би хүнээс мөнгө авах ёстой юм” гэж хэлээд миний дансанд 40.000 төгрөг шилжүүлэн авч Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 40.000 төгрөгийг гаргуулан авсан” гэх,  

Ашид Билгүүн ХХК-ийн 22/18 дугаартай “ Smatra маркийн 43 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт 1.000.000 төгрөг” гэх дүгнэлт,

22/0257 дугаартай Kent max маркийн хуучивтар, 4 нүдтэй, ширмэн шарах шүүгээ болон 2*3 метрийн хивсний зах зээлийн үнэлгээ 230,000 төгрөг” гэх дүгнэлт,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

 

хохирогч Би 2023 оны 03 дугаар сард Баруун-Урт суманд тоосгоны үйлдвэрт ажиллахаар ирсэн. Хамт ирсэн ******* гэх хүн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төв рүү дэлгүүр явлаа гэхэд нь картаа өгөөд тамхи, ундаа захиад явуулсан юм. Гэтэл ******* нь аймгийн төв рүү яваад ирээгүй. Маргааш нь дансаа шалгасан чинь данснаас 350,000 төгрөг АТМ-ээс, 65,000 төгрөгийг пось машинд уншуулсан байсан. Би ******* гэдэг хүнд ямар нэгэн байдлаар өргүй учраас миний дансны мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй” гэх,

Хохирогч тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол,

Хохирогч Хаан банкны дугаартай дансны хуулга,

*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа,  үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч “Smatra” маркийн 43 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг 1.000.000 төгрөгөөр, Kent max маркийн хуучивтар, 4 нүдтэй, ширмэн шарах шүүгээ болон 2*3 метрийн хивсний зах зээлийн үнэлгээг 230,000 төгрөгөөр тогтоосон Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч Н.Маржангүл, шүүгдэгч ******* нараас маргаагүй байна. 

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

3. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч Сматра загварын 43 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, Кент макс загварын ширмэн шарах шүүгээ, 2*3 метрийн хивс зэргийг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

харин хохирогч Хаан банкны картыг ашиглан түүний данснаас 415,000 төгрөгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг,

шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Зулаа нараас “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй” гэж мэдүүлж гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

4. Хууль зүйн ойлголтоор “Хулгайлах” гэмт хэрэг гэдэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3." бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын, хохирогч Хаан банкны картыг ашиглан түүний данснаас мөнгө авсан үйлдлийн улмаас хохирогчид 415,000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага хэмжээний хохирлоос дээш байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна.

 

 5. “ Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд хамаарах юм.

 

Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3." бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлээс хохирогч Н.Маржангүлд 1.230.000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах юм.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч аймгийн Өлгий сумаас Улаанбаатар хот руу авчруулахаар өгсөн Сматра загварын 43 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, Кент макс загварын ширмэн шарах шүүгээ, 2*3 метрийн хивс зэрэг өмчлөгчийн эд хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн хариуцаж байсан хийгээд түүний хувьд зөвшөөрөлгүйгээр тухайн эд зүйлийг бусдад өгөх, барьцаанд тавих, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байжээ. 

 

Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг барьцаанд тавьж, хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч *******ын учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

6. Хэргийн баримтаар, шүүгдэгч *******ын, хохирогч аймгийн Өлгий сумаас Улаанбаатар хот руу авчруулахаар итгэмжлэн хариуцуулахаар өгсөн Сматра загварын 43 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, Кент макс загварын ширмэн шарах шүүгээ, 2*3 метрийн хивс зэргийг завшсан,  мөн хохирогч Хаан банкны картыг ашиглан түүний данснаас 415,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримтууд хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн агуулсан байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч   эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүний картанд байсан мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай уг үйлдэлтэй,

 мөн хохирогч эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө завшсан гэм буруутай уг үйлдлүүдтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

 

8. Шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргүүдийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

 Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хохирогч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, мөн иргэн картанд байсан мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

1. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч 1,230,000 төгрөг, д 415,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч  Т.Худайберген 200.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс Сматра загварын 43 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг биет байдлаар өгч 1,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Эд зүйл буцаан өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр, мөн хохирогч  д 415,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь хохирогч мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас)-ээр тус тус  тогтоогдоно.

 

2. Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэг болон мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан “бусдын эд хөрөнгө” гэдэгт энэ хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тэдгээрт гэм хор учруулбал хохирол гэж үзнэ.

 

3. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч учирсан 230,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч учирсан 200.000 төгрөгийн хохирол тус тус нөхөн төлөгдөөгүй болох нь хохирогч нарын хэрэгт авагдсан мэдүүлэг, тус шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд өгсөн тайлбар зэргээр нотлогдоно.

 

Эд хөрөнгийн хохирол нь тооцон хэмжиж болохуйц, мөнгөөр илэрхийлэгдэх, нөхөн төлөгдөх шинжтэй, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэргийн үр дагавар болсон бодит алдагдал тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайн тогтоогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, түүний зөрчигдсөн эрх ашгийг сэргээдэг нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтсон жишиг юм.

 

Тодруулбал, хохирогч Н.Маржангүл нь *******ад өгсөн Кент макс загварын ширмэн шарах шүүгээ, 2*3 метрийн хивс зэргийг буцаан авахгүй, шүүгдэгчээс үнийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд үүнийг шүүгдэгч *******аас хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд дээр дурдсан хуулийн зохицуулалт болон тогтсон жишгийг иш үндэс болгон шүүгдэгч *******аас 230,000 төгрөг гаргуулан хохирогч , 200,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

1. Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай.

 

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаасШүүгдэгч *******аас, хохирогч д учирсан хохирлыг төлсөн.  Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийн хоёр буюу түүнээс дээш үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал болно. ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын ихэнхийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 16 сар буюу 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух үндсэн харьяалал аймгийн Өлгий сумын хязгаарлах саналтай” гэх,

 

 шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч нарт хохирлыг барагдуулсан. Үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул улсын яллагчийн зүгээс 1 жил 4 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг багасгаж өгнө үү” гэх гэх дүгнэлтүүдийг гаргав.

 

4. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

5. Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогч  учирсан хохирлоос 1,000,000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг биет байдлаар буцаан өгсөн, түүнээс нэхэмжилж буй Кент макс загварын ширмэн шарах шүүгээ, 2*3 метрийн хивсний үнэ 230,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч д учруулан 415,000 төгрөгийн  хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийн хоёр буюу түүнээс дээш үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарах, анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж буй хувийн байдал зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг  1 жил 2 сарын хугацаагаар тогтоолоо.

 

6. Шүүгдэгч ******* нь тоотод оршин суудаг болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”-гаар тогтоогдох ба тэрээр одоогоор суманд түр оршин сууж байгаа болно.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 176 дүгээр зүйлийн 1761.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг нутаг дэвсгэрийн харьяаллаар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.

                                                                                                                                                                                                                             

Бусад:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Kent mах” загварын ширмэн шарах шүүгээ 1 ширхэг, 2х3 метрийн хэмжээтэй 1 ширхэг хивс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр шүүгдэгч *******ад буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх бөгөөд харин түүнд мөрдөн шалгах ажиллагаанд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ЦХЗ/04 дугаартай захирамжаар авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор тогтооно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Есагасы овогт Ербалагийн *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 8 (найм) сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар тус тус аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг  1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суух нутаг дэвсгэрийн үндсэн харьяаллаар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүнд мөрдөн шалгах ажиллагаанд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ЦХЗ/04 дугаартай захирамжаар авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт болон шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, тэрээр хохирогч Э. 1,000,000 төгрөг, д 415,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 230,000 төгрөг гаргуулж хохирогч Э., 200,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Kent mах” загварын ширмэн шарах шүүгээ 1 ширхэг, 2х3 метрийн хэмжээтэй 1 ширхэг хивс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр шүүгдэгч *******ад буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН