Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 146/ШШ2019/00321

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, ************** тоотод оршин суух /РД:*************/ регистрийн дугаартай *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 4 дүгээр ************ гэх газар оршин суух /РД:*************/ регистрийн дугаартай *******д холбогдох

174 ямааны үнэ 10 440 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан 11 418 100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашцэрэн, хариуцагч *******, түүний өмгөөлөгч С.Чинзориг, гэрч *******, шинжээч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* би 2017 оны 12 дугаар сард 174 тооны борлон 1 ширхэг 20 кг бодож худалдаж аваад ******* гэх хүний малд тавьсан. Гэтэл одоо малаа авах гэхээр нь хариулагын мөнгө өвс тэжээлийн мөнгө нэхээд миний малыг өгөхгүй байна. Ингээд би 1 ширхэг шүдлэн ямааг зах зээлийн ханш болох 60.000 төгрөгөөр үнэлж нийт 10.440.000 төгрөг нэхэмжилж байна. Намайг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Д.Дашцэрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ....Анх 174 ямаа үлдээсэн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Түүнээс хойш хорогдол гарах, өвс тэжээлээр хангах талаар ямар нэгэн бичгээр хийсэн баримт байхгүй болохоор сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Яагаад гэвэл иргэний хуулинд хиймэгц биелэгдэх гэрээнээс бусад хэлцлийг бичгээр хийхийг шаарддаг. Энэ тал дээр маргалдагч талууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлдэг. ******* нь 2018 оны 05 дугаар сарын сүүлээр ирж 130 ямаа самнасан. Тэр үед зун болж байсан болохоор ямар нэгэн хорогдол гарах боломжгүй байсан. Тэгээд малаа авах гээд очиход маргаан гарсан. Тэгээд шүүхэд хандсан. Шүүхэд хандсанаас хойш гарсан эрсдэлийг нэхэмжлэгч хариуцах боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Шүдлэн байсан уу, ишиг байсан уу гэх маргаан дээр шинжээч дүгнэлтээ хийх байх. Маргаан үүсээд явж байх хугацаанд бараг хязаалан болж байгаа. Тиймээс нэхэмжлэгчид тодорхой хэмжээнд хохирол учирсан гэдэг нь тодорхой байна. Одоо хариуцагчаас 174 ямааны өртөг 10.440.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 174 ямааны асуудлыг шийдэх дээр л итгэмжлэл авсан болохоор 4 адууны асуудал өнөөдөр яригдах боломжгүй. Хэрвээ 4 адуугаа нэхэмжлэх юм бол *******гийн оршин суух газрын шүүхэд нь нэхэмжлэлээ гаргах ёстой байх... гэв.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тус шүүхэд нэхэмжлэгч *******гийн зүгээс хариуцагч Д.Нэргүйд холбогдуулан 10 440 000 төгрөг буюу 174 тооны шүдлэн ямаа авах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

1. Нэхэмжлэгч ******* нь ******* манай гэрт 2017 оны 12 дугаар сарын дундуур 300 тооны ямаа, үүнээс 130 том ямаа 170 тооны ишиг авчирсан юм. Тэр өдрөө 130 том ямаагаа манай эхнэр ******* бид хоёроор нядалгаа /бой/ хийлгэсэн. Нядалгааны ажлын хөлсийг 1 ямааг нэг хүний 5000 төгрөгөөр тооцож нэг хүний ажлын хөлс нийтдээ /130:5000/=650.000 төгрөг, эхнэр ******* бид хоёрын ажлын хөлс нийт 1 300 000 төгрөг гэж тооцон ажлаа үнэлүүлж ажлын хөлсийг ******* нь Улаанбаатар хотод малын махаа зарж борлуулсаны дараа буюу сар шинээс өмнө өгнө гэж тохирсон. Ингээд үлдсэн 170 ишиг манайд үлдээж бид хоёрыг хариулж, таргалуулж, тарга тэвээрэгтэй болгож өгөхийг хүссэн. Энэ үед би мал хариулагын хөлс, малын өвс тэжээл яах билээ гэхэд эгч нь гомдоохгүй өгнө гэж хэлээд явсан бөгөөд нэг ч удаа өвс, тэжээл авчирч өгөөгүй. Явсаар өдийг хүрсэн юм. Ингээд өвс тэжээл муутай, өвөлжилт хүндэрсэн зэрэг шалтгааны улмаас манайд 2017 оны эхэнд тоологдсон 487 тооны ямаанаас 2018 оны хагас жилийн тооллогоор 288 ямаа болж хорогдсон. Өөрөөр хэлбэл манайд байсан *******гийн тавиулсан 170 ишигнээс нийт 60 ишиг хорогдсон байсан бөгөөд энэ тухай өвс тэжээл хомс байна үүнээс болоод бас өвөлжилт хүндрээд манай танай нийлсэн 199 ямаа хорогдчихлоо гэхэд тухайн үед за яахав, одоо надад ямаагаа тавих айл байхгүй тул танайд байж байг гэж ******* хэлсэн. Нэхэмжлэлд дурдсан *******гийн авчирсан ямаа нь одоо шүдлэн наснынх биш ишиг байж байгаад одоо энэ жил борлон болсон ямаанууд юм. Өөрөөр хэлбэл малын нас шүдийг зориуд зөрүүлж бичсэн байна. Миний хувьд одоо хүртэл *******гийн ямааг тэжээж, хариулж байгаа бөгөөд энэ ажлыг ямар нэгэн хөлс, төлбөр огт авахгүйгээр хийж байна. Уг нь надад болон манай эхнэр *******т ямаа хариулагын хөлс төлнө. Хөлсийг гомдоохгүй өгнө гэж хэлсэн удаатай. Мөн ******* нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны үед манай гэрт ирж борлон ямаануудаа бүгдийг нь 110 тооны борлонг ачиж хот руу авч явах гэж байснаа хэт туранхай, жижиг байна гээд больсон бөгөөд надаас 4 том адуу гуйсаар байгаад 4 соёолон адууг өөрийнхөө 60 борлонтой дүйцүүлэн арилжаа хийхээр тохиролцсоны дагуу би *******д 4 том соёолон насны адууг өгч явуулсан. Одоо *******д түүний мэдлийн 50 борлон байгаа бөгөөд өвс, тэжээл, малын хариулагын хөлс, мал нядалгааны хөлс зэргийг төлсөн тохиолдолд түүний 50 тооны борлонг буцааж өгөхөд бэлэн байна... гэжээ.

Хариуцагч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ....1. 130 ямаа нядалж, гэдэс цэвэрлэсэн ажлын хөлс авах тухайд Нэхэмжлэгч ******* нь анх 2017 оны 12 дугаар сарын 23-ны үед Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг 2 дугаар багийн нутагт орших Шийрхайрхан гэх газар нутаглаж байсан /одоо ч байгаа/ манай гэрийн гадаа Хүрлээ гэх хүнээр туулгаж авчируулсан 100 ширхэг эр, эм ямаатай цуг, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай төрсөн эцэг Э.Пүрэвжаваар туулгаж ирсэн. 30 шүдлэн ямаа, нийт 130 ямааг 2017 оны 12 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд надаар бой /нядалгаа/ хийлгэж манай эхнэр Ууганбаяраар бүх нядалсан малын гэдэс дотрыг цэвэрлүүлсэн. 2 ширхэг портор машинд ачуулан авч явсан бөгөөд уг мал нядалж цэвэрлэх ажлын хөлсийг ямааны мах зарсаны дараа өгнө гэж амаар тохирсон юм. Гэтэл одоо болтол бой буюу нядалгаа хийсэн малын гэдэс дотор цэвэрлэсэн ажлын хөлсийг огт өгөхгүй байх тул бидний зүгээс нэг ямааг 10 000 төгрөгөөр тооцож нийт 130 ширхэг ямааг 1.300.000 төгрөгөөр

2. Мал малласан ажлын хөлсийн тухайд нэхэмжлэгч ******* нь анх манайд 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр мал авчирахдаа мал хариулагын хөлсийг төлнө. Та нар миний малыг хариулж байвал ямаагаа самнаж дуусаад эгч нь ажлын хөлсийг гомдоохгүй өгнө гэж амаар тохиролцсон. Ингээд 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч *******гийн манайд авчирч үлдээсэн 170 ишиг, 4 шүдлэн ямааг хариулсан үүний дараа буюу мал хорогдсоны улмаас 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 110 ямаа, үүний дараа буюу 60 ямааг 4 адуугаар арилжаа хийснийг дараа 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 50 ямаа, үүний дараа буюу Х.Бат-Ялалтад 1 шүдлэн ямаа боож өгсөний дараа 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 49 ямаа хариулж байгаа бөгөөд эдгээр мал хариулсан хөлсийг 2017-2018 он хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаар буюу сард 200.000 төгрөг байхаар тооцож, нэг жилийн хугацаанд нийт 2.400.000 төгрөг гэж тооцон авах эрхтэй гэж үзэж байна. Малын өвс тэжээлийн үнэ нөхөн гаргуулах тухайд Төв аймгийн Дэлгэрхаан сум, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутаг болон ойр орчмын сумдын нутгаар 2017-2018 оны өвөл, хавар цаг агаар муудаж өвөлжилт хүндэрсний улмаас өвс тэжээл үнэ нэмэгдсэн. Иймд өвс тэжээлийн үнэ 7.200.000 төгрөг нөхөн гаргуулахаар нэхэмжилж байна. Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь 2018 оны хавар манайд тавьсан ямаагаа самнаж 5-6 сая төгрөгтэй болсон хэдий ч надад болон өөрийхөө малдаа нэг ч төгрөг зарлагадаагүй юм. Мал хариулахад зарцуулсан мотоциклийн бензиний үнэ Хариуцагч миний бие ******* нь мал хариулахад жилийн 4 улиралд зайлшгүй мотоциклоор малаа хариулах шаардлагатай болдог. 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын төвийн Бумбат баян ХХК-ийн ШТС-ийн 518.100 төгрөгний бензин хэрэглэсэн бөгөөд үүний зардлыг нэхэмжлэгч *******гаас нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэгч *******гаас хариуцагч миний бие ******* нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох бой /нядалгаа/ хийсэн малын гэдэс дотор цэвэрлэсэн ажлын хөлс 1.300.000 төгрөг, 1 жилийн хугацаанд мал маллаж хариулсан ажлын хөлс 2.400.000 төгрөг, малын өвс тэжээлийн үнэ болох 7.200.000 төгрөгийг нөхөн гаргуулах, мал хариулахад зарцуулсан бензиний үнэ 518.100 төгрөгийг нөхөн гаргуулах нийт 11.418.100 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би өвс тэжээлийн мөнгөө авна. Үгүй бол 174 ишгийг нь авч өгнө. 130 борлон самнасан гэж байна. Гэтэл 110 борлон хүнээр самнуулсан. ******* нь өөрөө эрэгтэй, эмэгтэй 2 хүн авч ирээд үхсэн борлонгоо самнуулж авсан. Тийм байж хүнээр үхсэн малаа төлүүлнэ гэж юу байхав дээ. Өөр ярих зүйл байхгүй... гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 10.440.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан 11.418.100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

1. Иргэний хуулийн 422 дүгээр зүйлийн 422.1-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын дунд хадгалалтийн гэрээ байгуулагдсан байна. Нэг талаас хадгуулагч ******* 170 тооны 2017 оны төл болох ишиг, 4 тооны борлонг гадны аливаа хадлагаас хамгаалуулах, бүрэн бүтэн байдлыг нь хангах гэсэн хадгалуулагчийн нөгөө талаас хадгалагч ******* нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө болох 170 тооны 2017 оны төл болох ишиг, 4 тооны борлонг харж хамгаалах гэсэн хүсэл сонирхол нэгдсэн байна. Иймд хадгуулагч *******гийн 170 тооны 2017 оны төл болох ишиг, 4 тооны борлон ямааг 2017 оны 12 дугаар сард хариуцагч *******д үлдээсэнийг хариуцагч авч үлдээгүй гэж маргадаггүй. Мөн 174 ямаанаас 1 тооны ямааг ******* нь авч боож идсэнийг нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь хүлээн зөвшөөрдөг тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 тооны ямааны үнэ 60.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан 11.418.100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд хариуцагч *******, мөн миний эхнэр Ууганбаяр бид хоёроор 2017 оны 12 сард 130 ямаа бой /нядалгаа/ хийлгэсэн. Эхнэр Ууганбаяр нь малын гэдэс дотор цэвэрлэсэн ажлын хөлс нийт 1.300.000 төгрөг, 1 жилийн хугацаанд мал маллаж хариулсан ажлын хөлс сар бүр 200.000 төгрөгөөр тооцон хөлс 2.400.000 төгрөг, малын өвс тэжээлийн үнэ болох 7.200.000 төгрөг, мал хариулахад зарцуулсан бензиний үнэ 518.100 төгрөг тус тус гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасанаас

2017 оны 12 дугаар сарын 20-ноос 1 жилийн хугацааны сар бүрийн цалин 200.000 тооцож нийт 12 сарын цалин 2.400.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Хариуцагч *******гийн хувьд хадгалагчийн үүргийг хүлээн тухай эд хөрөнгийн бүрэн бүтэн хадгалж хамгаалах хариулах нэг талын үүрэг үүссэн байна. Хэдийгээр талууд бичгээр байгуулаагүй ч 174 ямааг хадгалж хариулж байсан гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл тайлбар, гэрч *******, гэрч Н.Батхүрэл, гэрч Д.Батдорж гэрч Д.Отгонбаяр нарын мэдүүлгээр нотлогддог.

Иймд 1 жилийн хугацааны цалин 2.400.000 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас гаргуулах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******, мөн эхнэр Ууганбаяр нарын гүйцэтгэсэн ажлын хөлс болох 2017 оны 10 сард 130 ямаа бой /нядалгаа/ хийж малын гэдэс дотор цэвэрлэсэн ажлын хөлс 1.300.000 төгрөг нь ******* хариуцагч ******* нарын маргаан болох 174 ямааг 2017 оны 12 дугаар сард 170 тооны 2017 оны төл болох ишиг, 4 тооны борлонг хариулсан хадгалсан маргаанаас өмнө цаг хугацаанд болсон үндсэн нэхэмжлэлтэй холбоогүй байна. Мөн 2017 оны 12 дугаар сараас өнөөг хүртэл малаа хариулж хадгалахад гарсан зардал болох малын өвс тэжээлийн үнэ болох 7.200.000 төгрөг, мал хариулахад зарцуулсан бензиний үнэ 518.100 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас /хх-57/ талд 518 төгрөгийг шатахууны баримт нь 2018 оны 05 дугаар сарын 30-наас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 1 өдрийн дотор 330 литр 1570 төгрөгийн нийт 518.100 төгрөгийн шатахууныг хариуцагчийн мал хариулахдаа унадаг мотоцикльт хийсэн гэж үзэх боломжгүй байна. Мотоцикль нь шатахуун хадгалах сав нь өргөн хэрэглэгдэж байгаа стандартаараа 15 литрийн багтаамжтай байдаг. Гэтэл 1 хоногт 330 литр шатахуунын авч зарцуулсан байх боломжгүй байна. Иймд дээрхи баримтаар шатахууны зардал 518.100 төгрөгийг гаргах боломжгүй байна. Мөн хх-69-т 3.950.000 төгрөгийн зарлагын баримтаар хивэг 90 ширхэг 1.350.000 төгрөг, өвс 200 ширхэг 2.600.000 төгрөг нийт 3.950.000 төгрөгийн баримтанд тухай зарлагыг хүлээн авсан хүний гарын үсэг мөн эдгээр хивэг өвсийг зөвхөн нэхэмжлэгч *******гийн 170 тооны 2017 оны төл болох ишиг, 4 тооны борлон ямаанд өгч тэжээсэн гэдэг нь тодорхойгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч ******* түүний өмгөөлөгч С.Чинзориг нар нь 4 тооны адуу нэхэмжлэгч ******* нь ямаанаасаа аваарай гээд авсан гэдэг боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэгт энэ шаардлагын талаараа хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ дурьдаагүй, бүрдүүлбэр ханган ирүүлээгүй байна.

Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн 170 тооны 2017 оны төл болох ишиг, 4 тооны борлон ямаанаас тодорхой хэмжээгээр үхэж хорогдсон гэдэг боловч энэ талаараа нотлох баримтын шаардлага хангасан баримт шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 424 дугаар зүйлийн 424.1-т зааснаар хариуцагч *******гээс 174 ямааны үнэ 10.380.000 /арван сая гурван зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******н сөрөг нэхэмжлэлээс мал хариулсан ажлын 1 жилийн хугацааны хөлс 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч *******гаас гаргуулж хариуцагч Л.Нэргүйд олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 9.018.000 /ёсөн сая арван найман мянган/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх хуралдаанд хариуцагч талын хүсэлтээр ирсэн шинжээч *******ийн шүүх хуралдаанд ирсэн зардал 195.200 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 424 дугаар зүйлийн 424.1-т зааснаар хариуцагч *******гээс 174 ямааны үнэ 10.380.000 /арван сая гурван зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******н 11.418.100 /арван нэгэн сая дөрвөн зуун арван найман мянга нэг зуун/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс 9.018.000 /ёсөн сая арван найман мянган /төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч *******гаас гаргуулж хариуцагч *******д олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээчийн зардал 195200 /нэг зуун ерөн таван мянга хоёр зуун / төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын тамгын газарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Калингийн Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  181.900 /нэг зуун наян нэгэн мянга есөн зуун / төгрөг, хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлд 226 400 /хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун / төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 181.030/нэг зуун наян мянга гучин / төгрөг, нэхэмжлэгч *******гаас 53.350 /тавин гурван мянга гурван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгосугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.ДАГИЙМАА