| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/126 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Х.Ууганбат (томилолтоор),
иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
шүүгдэгч*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******,******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430002340055 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.
1. Монгол Улсын иргэн, өдөр суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага, нутгийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт сумын 3 дугаар баг, тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Алтангадас одонгоор шагнагдсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ,
.
2. Монгол Улсын иргэн, өдөр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух үндсэн хаягтай боловч ,, тоотод түр оршин суух хаягтай, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ,
.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч сумын засаг дарга*******, тус сумын Засаг даргын орлогч******* нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-т “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйл "Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийн 39.1.2-т "албаны эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах",
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.”, 6.3 дахь хэсэгт “албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4 дэх хэсэгт “албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”,
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна", 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, хайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг” гэж, мөн 4.1 дэх хэсгийн 4.1.3-д "түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, 11 дүгээр зүйлийн 11.2-д "Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 11.2.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах", 11.2.3-т “хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих” гэснийг тус тус зөрчиж,
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, энэ талаар өргөдлийг хянах бүрэн эрхийг аймгийн Засаг даргад олгосон байхад тус хуулийг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж, өөрт олгогдоогүй эрх мэдлийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж, “Сэвүүн Уудам Тал” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” түр гэрээ байгуулж, тус компанид давуу байдлыг бий болгосны улмаас “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн ажилчид сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр " гол" гэх газраас 1500 м³ түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах голын хайрга олборлож байгаль орчинд 8,222,272 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёрыг гэрээ байгуулсан гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж танилцуулсан. Энэ нь ямар учиртай гэрээ байгуулсан талаар 2, 3 тайлбар хэлье. Хүмүүсийн болон миний өөрийн өгсөн мэдүүлэг байгаа. Сумын засаг даргын алба гэдэг бол улс төрийн албан тушаалтан,сумынхаа нийт иргэд, иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах чиг үүрэгтэй. 4 жилийн хугацаанд засаг даргын албыг хашсан энэ хугацаанд нийтийнхээ эрх ашгийн төлөө ажилласан. Тухайн компани бид бүхэнд голын хайрганаас авъя гэдэг саналыг тавьсан, үүний дагуу гэрээ байгуулсан. Ингээд гэрээ байгуулж хайргыг олборлуулсан нь 1 дүгээрт, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан сумын төсөвт түгээмэл тархацтай ашигт малтмалын орлогогоос 5 сая төгрөг оруулах төлөвлөгөөг биелүүлэх зорилготой байсан. Мөн 2024 онд манай суманд зуд болж, мал сүрэг ихээр хорогдож нийт өрхийн мал сүргийн 60-70% хорогдсон. 193,000 толгой малтай байсан, хагас жилийн тооллогоор 122,723 толгой мал хорогдсон гэсэн мэдээ байдаг. Ингээд сэг зэм сумын хэмжээнд хогийн цэг дээр төвлөрсөн. Энэ төвлөрсөн сэг зэмээ устгахын тулд бид олон газар хүсэлт тавьсан гэтэл техник хэрэгсэл ховор байсан. Ингээд тухайн компани хайрга авсан нөхцөлд манай хогийн цэгийн сэг зэмийг устгаж өгөөч урин дулаан ороод 5 сар гарлаа, хогийн цэг Эрүүл мэндийн байгууллагад ойрхон өмхий үнэртээд үнэхээр хүнд байдалтай байсан. Иймд тухайн компанид сэг зэмийг устгаж өгөөч гэж санал тавихад хүлээж авсан. Ингээд 5-6 хоног цэвэрлэж дуусгасан. Сумын гамшгаас хамгаалах зардал 19 сая төгрөг байсан нь мөс цас зудтай үед түлш, тос, бензинд дууссан. Бид сумынхаа иргэдийн эрх ашгийг хамгаалж өмхий, үнэрээс гарах тал дээр ажилласан гэж үзэж байгаа...гэв.
- Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Засаг дарга , “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн захирал уулзаад байж байхдаа намайг дуудсан. Засаг даргын орлогч засаг даргын захирамжаар аливаа ажлын хэсгийн ахлагч байдаг. Ингээд сэг зэм устгах ажлыг хэсгийн ахлагчаар намайг томилсон. Үндсэн хуульд зааснаар нийт ард түмэн аюулгүй орчинд амьдарна гэсэн заалт байдаг үүний дагуу сумын ард түмний шаардлагаар сэг зэмийг булшлах, мөн голын урсгалыг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулж Засаг даргын өгсөн үүргийг биелүүлэхийн тулд гарын үсэг зурсан. Тухайн үед зүүн урдаас салхитай бол сум тэр чигээрээ өмхий ханхалсан, ялангуяа гэр хороололд байгаа айлуудын хоолонд нь хүртэл өмхий нь амтагдаж байсан. Ийм аюулд орсон ингээд сумын хувийн эмнэлгээс аюултай халдварт өвчин тархах магадлал өндөр болчихлоо гэж удирдлагуудын хурал байнга хандаж хэлж байсан. Тухайн үед сумын онцгой комиссын зардал хүрэхгүй учраас тухайн компанийг сэг зэм булшилъя гэхлээр нь дэмжиж ажлыг зохион байгуулж хийсэн. Энэ компани 4-5 хоногийн хугацаанд өөрсдийнхөө хөрөнгөөр манай сумын сэг зэмийг булшилж хогноос салгаж өгсөн байдаг...гэв.
Эрүүгийн 2430002340055 дугаартай хэргээс:
- Яллагдагч*******ийн: “…“Сэвүүн Уудам Тал” ХХК-тай гэрээ байгуулсан баталсан нь үнэн. Ерөнхийдөө хоёр гурван үндэслэлээр энэ гэрээг байгуулсан буюу нийтийн эрх ашгийн төлөө энэ гэрээг байгуулсан гэж өөрийгөө үзэж байна. Тухайн компанийн захирал танай голоос урсац хайргыг ашиглая гэдэг санал тавьсан. Энэ саналыг би хүлээж авсан. Энэ гол нь булгийн эхтэй хайрганд дарагдсан байдалтай байсан, булгийн эхийг дээд талыг нь хусаад авбал урсац сайжирна гэж хэлсэн. Гэрээг байгуулахдаа хайргыг үнэлгээг тогтоох тогтоолыг үндэслээд гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнөх цаг хугацаанд манай суманд зуд болж их хэмжээний малын сэг зэм бий болж сумын төвийн хогийн цэгт дүүрсэн. Энэ цэвэрлэх ажил сумын удирдлагад тулгарч эхэлсэн. Манай суманд 30 ковш байдаг бөгөөд тухайн үед эвдэрчихсэн байсан. Бид нарын хувьд гэрээ байгуулаад 1500 мк3 түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг сумын төрийн санд тушаагаад нийтийн эрх ашгийн төлөө сэг зэмийг булж өгөөч гэдэг саналыг тавьсан. Гэрээний загвар нь засаг дарга батлахаар сумын засаг даргын орлогч доод талд нь гэрээ байгуулахаар загвартай байсан. Хяналт тавих үүргийг байгаль орчны байцаагч өгсөн ба өдөрт хэдэн машин хайрга зөөж байна гэдгийг шалгах талаар амаар өгсөн…гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас),
- Яллагдагч*******ийн: Миний бие Б.Отгонбаатар гэж хүнийг мэдэхгүй. сумын засаг дарга******* 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр намайг өрөөндөө дуудсан. “Сэвүүн Уудам Тал” ХХК нь манай сумаас хайрга авна гэж ирсэн байна. Энэ хүнтэй гэрээ байгуулах ажил байна гэж хэлсэн. “Тэгээд яах юм” гэж асуусан чинь эхлээд хайрганы төлбөр сумын төрийн сангийн төсөвт орж ирэх юм байна. Өнгөрсөн жил зуд болсон нийт малчин өрхийн 50 хувь нь үхсэн малаа сумын хогийн цэгт аваачиж хаясан байдаг. Сэг зэм устгаж булж дийлэхгүй сумын төв өмхий байсан. Сумын иргэд бид нарт дарга нар өмхийгөө дарж устгамаар байна. Сумын эрүүл мэндийн төвөөс удаа дараа засаг даргын хурал дээр хог эмнэлэг рүү ойрхон ирчихлээ халдварт өвчин тарах магадлалтай болчихлоо гэж хэлж байсан. Тэгээд засаг дарга******* сэг зэмээ энэ компаниар булж устгая гэж хэлсэн. Ерөнхий хайрга авхуулах гол шалтгаан нь гол урсахаа байсан өнгөн хэсгээс нь авъя гэдэг асуудал болсон. Хайргыг нь аваад урсац нь сайжирсан гэж байгаль орчны байцаагч хэлсэн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж байсан талаар мэдэхгүй байна. Хайрга өгдөг гол шалтгаан нь сумын хог хаягдлыг булшлах зорилготой байсан. Энэ талаарх тайлан онцгой комиссын хурлын тэмдэглэлд байгаа. Засаг даргын өгсөн үүргийн дагуу миний бие тухайн компанитай гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахад засаг даргын өрөөнд байгалийн байцаагч болон компанийн нөхдүүд бид хэд байж байсан. Гэрээнд миний бие гарын үсэг зурсан шалтгаан нь засаг даргын зүгээс энэ компанитай гэрээ байгуулж сумын малын сэг зэмийг цэвэрлүүл гэсэн үүрэг даалгавар өгсний дагуу гарын үсэг зурсан. Тухайн гэрээний загварыг сумын байгаль орчны байцаагч бэлтгэсэн. Миний хувьд гэрээг байгуулахдаа холбогдох хууль дүрмийг уншиж судлаагүй. Тухайн үед засаг даргын тамгын газрын даргаар Октбярь гэж хүн байсан. Сумын онцгой комиссын штабын даргаар ажиллаж байсан. Байгалийн байцаагч мэргэжлийн хүндээ найдаад гарын үсэг зурсан. Хууль дүрмээ судлаагүй гарын үсэг зурдаг нь миний буруу. Тус гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Тусгай зөвшөөрөлтэй эсэхийг байгалийн байцаагч засаг дарга нар үзэж харж шалгадаг байх. Дээрх компанитай гэрээ байгуулснаас өөр үйлдэл байхгүй байна. Надад гаргасан хүсэлт гэж өгөөгүй. Өрөөндөө дуудаад ийм ажил байна. Гэрээ байгуул гэж хэлсэн…гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас),
- Иргэний нэхэмжлэгч : Миний бие Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2023 оны 03 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын салбарт тасралтгүй 15 жилийн хугацаанд ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй санал нийлж байна…гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),
- Иргэний хариуцагч ын: Миний хажууд Засаг дарга******* нь сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчтай хууль зөрчихөөр асуудал байна гэж яриагүй. 0-5 хайрга нь манай үйлдвэрээс гардаг хайрга нь зөвхөн блокон хашаа хийх зэрэгт хэрэглэгддэг харин барилгын стандартад тэнцэхгүй учраас бид нар байгалийн урсацтай угаагдсан бохир 0,5 хайрга голоос олборлох хэрэгцээ шаардлага гардаг. Тийм учраас сумын засаг дарга*******тэй уулзаж хүсэлт өгч шийдэж өгөөч гэж хэлсэн. Гэрээ байгуулсны дараа сумын төв дээр байгууллагын улсын дугаартай 50 ковшоор 7-8 хоногт сумын төвийн хог хаягдлыг өөрсдийн зардлаар цэвэрлэж өгсний үндсэн дээр дараа нь голоос гэрээнд заасны дагуу 1500м3 хайрга олборлосон. Байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулна...гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),
- Гэрч : Манайх сумын 3 дугаар багийн нутаг голын зүүн урд талд нутагладаг юм. Манай баруун хойд талын гол дотроос (яг хэзээнээс эхэлснийг нь мэдэхгүй байна) 2024 оны 06 дугаар сард том оврын шаланз машинаар хайрга зөөж эхэлсэн юм. Тэгээд би манай ойр орчмын зам болон голын ай сав, голдирлыг эвдээд байхаар нь би аймгийн Байгаль орчны газарт хандаж өргөдөл гаргасан юм…гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20-дугаар хуудас),
- Гэрч : Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг бетон зуурмагийн үйлдвэрийн “Сэвүүн Уудам тал” ХХК-ийн захирал Н.Отгонбаатар, сумын Засаг дарга******* нар 2024 оны 05 дугаар сарын сүүлээр намайг албан өрөөндөө дуудаад “Сэвүүн Уудам тал” ХХК-д голоос хайрга олборлох зөвшөөрөл олгомоор байна. Гэрээ байгуулмаар байна үндэслэл байна уу? гэж хэлэхээр нь би Монгол улсын хууль, дүрмийг зөрчих гээд байна болохгүй юм байна гэж хэлээд өрөөнөөс нь гараад явсан. 2024 оны 05 дугаар сарын сүүлээр Засаг дарга******* намайг өрөөндөө дуудаад “ хайрга олборлох гэрээний загвар байна уу” гэж асуухаар нь надад гэрээний загвар байна гэж хэлсэн. Дараа нь надаас гэрээний загвар болон Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үнэлгээ тогтоох тогтоолыг надаас авч Засаг дарга******* 2024 оны 05 дугаар сард хайрга олборлох гэрээ байгуулсан. Сумын Засаг дарга*******,******* нар нь голоос хайрга олборлох гэрээ байгуулахдаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчсөн. Би Засаг дарга*******эд хууль зөрчиж байгаа талаар хэд хэдэн удаа хэлж, хууль зөрчиж болохгүй талаар хэлсэн боловч гэх хүнтэй гэрээ байгуулсан байсан. Би тухайн хайрга олборлож байгаа газарт нь очиж хяналт тавьж болиулах гэхээр гэрээ надад харуулж үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Хуучин 2014 онд хэрэглэж байсан гэрээний загвар байгаа юмаа. Гэрээ байгуулсны дараа нийгмийн хариуцлагын хүрээнд сумын төвийн хогийг “Сэвүүн Уудам Тал” ХХК-аар цэвэрлүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 15 хоногийн хугацаанд хайрга зөөсөн гэж санаж байна..” гэх дахин мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 23-24, 60, 121-122 дугаар хуудас),
- Гэрч : Миний ажилладаг “Сэвүүн Уудам тал” ХХК нь сумын гол гэх газраас хайрга олборлодог. Манай компани нь 5, 6 дугаар сарын үед байх сумын голын борооны үерийн усаар урсаж бөөгнөрсөн хайрганаас малтаж авсан. Ухаж сэндийлсэн зүйл байхгүй…гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),
- Гэрч : 27-47 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд манай компанийн нэр дээр бүртгүүлсэн зорилго нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зорилготой юм аа. Нэг тонн км тутамд 6 төгрөгийн хураамж төлж манай компанийн нэрээр тээвэрлэлт хийдэг учиртай. Манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж ахуй нэгжтэй холбоотой тээвэрлэлт хийдэг… гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас),
- Гэрч: “Сэвүүн Уудам Тал” ХХК нь бетон зуурмагийн үйлдвэр бөгөөд аж ахуй нэгж байгууллага болон иргэдэд бетон зуурмагийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллага юм. Миний санаж байгаагаар 2024 оны 06 дугаар сард сумын нутаг дэвсгэр голоос манай компанийн жолооч улсын дугаартай маркийн 40м3 багтаамжтай шаланзаар хайрга зөөж байсан. Хэдэн удаа зөөсөн талаар Чинзориг гэх үйлдвэрийн ерөнхий менежер мэднэ…гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дугаар хуудас),
- Гэрч : сумын 3 дугаар баг голоос 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд миний бие тус компанийн 42-79 СҮҮ улсын дугаартай 50 ковшоор хайрга ачиж өгсөн. Өдөрт дунджаар 3 машинд хайрга ачиж өгдөг байсан. Жолоочийн хувьд гэх жолооч маркийн тээврийн хэрэгслээр зөөдөг байсан. голын эрэг овоорсон хэсэг зэргээс хайрга олборлосон…гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас),
- Гэрч : “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сумын Засаг даргатай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээг байгуулсан. Гэрээний талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан сумын голоос хайрга авахын тулд тус сумын төвийн хогийг өөрсдийн хүч техникээр 5 өдрийн хугацаанд цэвэрлэж өгсний хариуд тус гэрээг сумын зүгээс байгуулж өгсөн. Сумаас тавьсан нөхцөлийн дагуу гэрээ байгуулах болсон…гэх мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас),
- Гэрч : “Сэвүүн Уудам Тал” ХХК нь 2024 оны 05 дугаар сард 248,691,500 төгрөгийн борлуулалтын орлого хийгдэж тухайн ашиг үлдэгдэл буюу 786,472 төгрөгийн ашигтай ажилласан. 2024 оны 06 дугаар сард 364,354,000 төгрөгийн борлуулалтын орлого орсноос зарлагаа хасаж ашигтай ажилласан нь 6,210,000 төгрөгийн ашигтай ажилласан. 2024 оны 07 дугаар сард 685,880,000 төгрөгийн борлуулалтын орлого хийж түүнээс зарлагаа хасаад 569,000,000 төгрөгийн ашигтай ажилласан. 2024 оны 08 дугаар сард 136,867,200 төгрөгийн борлуулалтын орлого хийснээс зарлагаа хасаад үлдэгдэл нь 11,009,000 төгрөгийн ашигтай ажилласан. 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бетон зуурмагийн үнэ гэж 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Цэлмэг хотхоноос 2024 оны 161,388,500 төгрөгийн бетон зуурмагийн төлбөрийг манай компанийн Голомт банкны дугаарын данс руу шилжүүлсэн байна…гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас),
- Гэрч : 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр миний бие нэг удаа сумын нутаг голоос хайрга зөөсөн. Тухайн үед машин тэрэг эвдрээд нэг явсан. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөлтэй эсэхийг бид нар мэдэхгүй, компанийн захирал захирал газрыг нь зааж өгөөд явуулсан. Голоос хайрга авахад ковшийн оператор ажиллаж байсан. Миний санаж байгаагаар хагас сарын хугацаанд л хайрга зөөсөн байх гэж санаж байна…гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дугаар хуудас),
- Гэрч : 2024 оны 06 дугаар сарын 10-ны хавьцаа би сумын колонкийн урд талын зам дээр тээврийн хэрэгсэл шалгаад зогсож байхад урдаас шаланз маркийн тээврийн хэрэгсэл сум руу орж ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоон жолоочийг шалгаж уулзахад бичиг баримтын зөрчилгүй байсан. Юу ачиж явж байгаа талаар нь асуухад хайрга ачиж авч байгаа гэж хэлсэн. Би ямар учиртай хайрга ачиж байгаа юм бэ гэж асуухад сумын урд голоос хайрга ачсан гэсэн… гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 35 дугаар хуудас),
- Гэрч : Комиссын зүгээс юу гэж шийдсэн талаар мэдэхгүй байна. Манай сум 2024 онд төмөр зудад нэрвэгдсэн малчид ихэнх малаа алдсан. Зам нээгдээд 2024 оны 03, 04 дүгээр сарын эхээр сэг зэмийн үнэр үнэртэж эхэлсэн. Манай эмнэлгийн зүүн талд 500 метр хогийн нэгдсэн цэг байрладаг. Онцгой комиссын хурал дээр сэг зэмийг булшлах арга хэмжээ аваач гэж хэлж байсан. Тэгээд ямар ч байсан Засаг даргад 7 хоног болгоны 2 өдөр 14 цагаас албан газрын дарга нарын хурал дээр удаа дараа хэлж байсан. Ард иргэдээс манай эрүүл мэндийн төвд сэг зэм устгах асуудлын талаар хэлж ярьдаг байсан. 2024 оны 06 дугаар сард булшлаад устгасан байсан. Малын сэг зэмийг тусад нь булшилсан ямар компаниар булшлуулсан талаар бид нар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),
- Гэрч : Гэрээний талаар надад мэдэх зүйл байхгүй. Тухайн “Сэвүүн Уудам Тал” ХХК нь 2024 06 дугаар сард голоос хайрга олборлосон байдаг. Өмнөх цаг хугацаанд нь буюу 2024 оны 04-05 дугаар сард салхитай сэрүүхэн өдөр сумын зүүн талын нэгдсэн хогийн цэг дээр 2-3 хоногийн хугацаанд нүхнээсээ гадагш гарж тарсан хогийг нүхэнд нь булах замаар түрэх ажлыг “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн ковш түрсэн. Сумын ойр хавьд байсан малын сэг зэмийг нэгдсэн хогийн цэг дээрээ авчирсан байсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд суманд байдаг уул уурхайн компаниудаар хог хаягдлаа түрүүлэх техник хэрэгслийг нь ашиглах тохиолдол байдаг. Сумын онцгой комиссын даргаар Засаг дарга байдаг тамгын газрын дарга штабын даргаар ажиллах тушаалтай байдаг... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),
- Гэрч: сумын гол 2023-2024 оны үед булгийн эх нь үер буугаад хайрга шороондоо дарагдчихсан байсан. Би албан бичгээр хүсэлт гаргаагүй ч амаар хэлж ярьж байсан. Урд өмнө нь би он сарыг нь санахгүй байна. Нэг удаа ковш түрээслээд урсцыг нь сайжруулж байсан санагдаж байна. Манай засаг дарга нэг компанитай яриад 2024 оны 06 дугаар сард голоос хайрга олборлуулсан байдаг. Амаар л хэлж байсан. Албажуулсан асуудал байхгүй ээ...гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),
- Гэрч : Миний бие “Сэвүүн Уудам Тал” ХХК-д ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд шаланз маркийн тээврийн хэрэгслээр сумын голоос хайрга зөөж байсан. 2024 оны 06 дугаар сард зөөж байсан. Жолооч нар голоос хайрга “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн хашаанд буулгадаг байсан. Харин хайрга буулгахдаа ямар нэгэн бүртгэл хийлгэдэггүй байсан. Надтай хамт,, нар ажиллаж байсан. Бид нарын цалинг сараар тооцож өгдөг байсан тэрнээс нэг явалт нь тэдэн төгрөг гэсэн зүйл яриагүй байсан. Хайрганд яв гээд “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн дарга нар үүрэг чиглэл өгч байсан…гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Засаг даргын түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/700 дугаартай захирамж (1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас),
- “Нуман Алтай” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13/006 дугаартай “1. сумын Их-Уул 3 дугаар багийн нутаг, голоос “Сэвүүн Уудам Тал” ХХК нь нийт 1500м3 түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон байна. Эвдэгдсэн газрын хэмжээг дрон ашиглан зураг авч газарзүйн мэдээллийн системийн программд оруулан боловсруулж, 3 хэмжээст зурагт хувирган талбайн болон эзлэхүүний хэмжээг тооцоолж гаргав. 2. Тухайн газар нь урьд өмнө ямар цаг хугацаанд, ямар хэмжээгээр эвдэгдсэн байсныг тогтоох боломжгүй байна. “Сэвүүн Уудам Тал” ХХК нь тухайн газраас хайрга дайрга олборлохдоо шинээр 1229.74 м2 газар эвдсэн байна. 3. “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ 8,222,272 төгрөг болж байна. 4.Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 615,606 төгрөг болж байна. 5. Тухайн түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрганы зах зээлийн үнэлгээ нь 5000 төгрөг/м3 байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 72-98 дугаар хуудас),
- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас),
- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай (1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
- Эрх бүхий албан тушаалтны “ Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар хэргийн газарт үзлэг хяналт шалгалт хийхэд шуудуу үүссэн. Байгалийн экологид хор хохирол учруулсан бага зэрэг тогтоогдож байна…” гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас),
- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн сумын Засаг дарга*******ийн баталсан тус сумын Засаг даргын орлогч Г.Төгөлдөр болон “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн захирал нарын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр гэрээ”, цахим гүйлгээний баримт (1 дүгээр хавтаст хэргийн 170-173 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/24 дугаартай захирамж, хавсралт (3 дугаар хавтаст хэргийн 001-003 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/19 дугаартай захирамж, хавсралт (3 дугаар хавтаст хэргийн 004 дүгээр хуудас),
- “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн Голомт банкны тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 174-191 дүгээр хуудас),
- “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн 2024 оны жилийн санхүүгийн тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 192-209 дүгээр хуудас),
- “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, шийдвэр, баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 143-157 дугаар хуудас),
- Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Шилжүүлгийн мэдүүлэл ( 3 дугаар хавтаст хэргийн 012дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/54 дугаартай “*******ийг сумын Засаг даргаар томилох тухай” захирамж( 1 дүгээр хавтаст хэргийн 129- 130 дугаар хуудас),
- сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай захирамж, (3 дугаар хавтаст хэргийн 006 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай “ Ердийн ашигт малтмалын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол, хавсралт ( 1 дүгээр хавтаст хэргийн 167- 168 дугаар хуудас),
- 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/08 дугаартай “ Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичиг хавсралт ( 2 дугаар хавтаст хэргийн 060 дугаар хуудас),
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тоцох маягт хавсралт ( 3 дугаар хавтаст хэргийн 011 дүгээр хуудас),
-*******ийн гэрлэсний бүртгэлийн лавлаагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, (2 дугаар хавтаст хэргийн 158, 160, 164 дүгээр хуудас),
-*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 171 дүгээр хуудас),
-*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 172 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 61 дугаартай албан, хавсралт /6 хуудас/ бичиг зэрэг болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Гэм буруугийн талаар:
1. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ,******* нарыг бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч ,******* нарыг бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,
харин шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь 3 нөхцөлийг шаардаж байгаа. Нэгдүгээрт: Нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж тодорхойлсон байгаа. Энэ нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байхыг шаардаж байгаа. Харин************** нарын хувьд гэрээ байгуулсан үйлдлийн гол зорилго нь албаны эрх ашгийн төлөө буюу орон нутгийн иргэдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол бохирдлоос хамгаалуулах эрхийг нь хангах төрийн байгууллагын үүрэг хүлээсэн албан тушаалтнуудын хувьд үүргээ хэрэгжүүлсэн үйлдлийг хийсэн. Хоёрдугаарт: Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор сумын 2024 оны төсвийг тодотгон батлахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрөөр 5 сая төгрөгийг төвлөрүүлэхээр баталсан. Хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүргийг биелүүлэх, мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоосон орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх энэ үүргийнхээ хүрээнд Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр гэрээг 2024 оны 5 сарын 27-ны өдөр байгуулсан гэж үзэж байна. Энэ гэрээний орлого 4,500,000 төгрөгийг 2024 оны 5 сарын 30-ны өдөр сумын дансанд төвлөрсөн. Энэ бол хууль ёсны үйлдэл гэж үзэж байгаа.
Хэрэгт авагдсан баримтаар 2023-2024 өвөл маш хүнд өвөл болж Цаг уурын газрын тодорхойлсноор цагаан зуд буюу төмөр зуд болж байсан, 2024 оны 5 сарын 19-20-ны өдрүүдэд гэнэтийн гамшгийн байдал үүсэж олон айл өрх амьжиргааны малаасаа салсан. Ингээд сумын хэмжээний нийт хорогдсон мал амьтны сэг зэмийг цуглуулах, устгах, орчны цэвэрлэгээ халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулахаар 2024 оны 4 сарын 1-ний өдрийн А/19 дүгээр захирамжийг гаргаж, биелүүлэх хяналт тавих ажлын хэсгийн ахлагчаар орлогч*******ийг томилсон. сум тухайн үед 10 сая төгрөгийн төсөв төлөвлөсөн байдаг. Энэ мөнгө зуднаар цасанд суусан машин, төөрсөн хүн амьтныг хайх асуудлаас болоод тухайн зардал дууссан байсан учраас хөрөнгийн боломж байгаагүй. Ингээд сэг зэмээ устгаж чадахгүй асуудлаа шийдвэрлэж чадахгүй байж байсан энэ үеэр 2024 оны 5 сарын сүүлээр Сэвүүн Уудам Тал компанийн захирал сумын засаг дарга*******тэй уулзсан. Танайхаас хайрга олборлоё гэх хүсэлт тавьсан, гэрээ хийе гэсэн. Санхүүгийн боломжгүй байсан нөхцөлд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд тал талын ашигтай байсан тул Сумын засаг дарга тодорхой болзолтойгоор гэрээ байгуулахаар саналыг нь хүлээж авч гэрээ байгуулаад хогийн цэг дээр овоорсон сэг зэмийг тухайн компани өөрийн хөрөнгө хүч техникээр устгаж булшилсан. Нөгөө талаар хайрга олборлолт олборлосон төлбөрт 4,500,000 төгрөгийг сумын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс үзэхэд*******,******* нарыг буруутгаж байгаа албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсвэл зориуд хэрэгжүүлээгүй гэх үйлдэл үгүйсгэгдэнэ гэж үзэж байгаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэж тодорхойлсон болохоос биш өөртөө олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн албан тушаалын байдлаа хэтрүүлсэн гэдгийг бол хууль тогтоогч тодорхойлж тодорхойлоогүй, зөвхөн албан тушаалын байдлаа урвуулсан тохиолдолд хариуцлага үзүүлэхээр заасан байгаа. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуулийн зохицуулалттай, эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг бүрэн хангасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хэрэв энэ бүрэн хангаж чадаагүй бол хариуцлага хүлээлгэхийг эрүүгийн эрх зүйн онол хууль ёсны зарчмаар хориглодог. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтай ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг үндэслээд гэм буруугүйд тооцож өгөхийг хүсэж байна” дүгнэлтийг тус тус гаргав.
3. Шүүгдэгч нь Сүхбаатар аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “ Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно”, 11 дүгээр зүйлийн 11.1 “ Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.2.5 дахь “ харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэснийг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “Сэвүүн Уудам Тал” ХХК-тай Сүхбаатар аймгийн суманд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр гэрээг “ гэрээ байгуулан “Сэвүүн Уудам Тал” ХХК-д 1500 м³ голын хайргыг тус сумын 3 дугаар багийн нутаг " гол" гэх газраас олборлох эдийн бус ашигтай байдал, мөн ашиг орлого олох эдийн давуу байдлыг бий болгосон болох нь:
түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Сэвүүн Уудам Тал ХХК-тай хоёр, гурван үндэслэлээр, нийтийн эрх ашгийн төлөө энэ гэрээг байгуулсан гэж үзэж байна. Тухайн компанийн захирал “танай голоос урсац хайргыг ашиглая” гэдэг санал тавьсан. Энэ голын булгийн эхтэй хэсэг нь хайрганд дарагдсан байсан тул саналыг би хүлээж авсан. Учир нь булгийн эхийг дээд талыг нь хусаад авбал урсац сайжирна гэж хэлсэн. Гэрээг байгуулахдаа хайргыг үнэлгээг тогтоох тогтоолыг үндэслээд гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнөх цаг хугацаанд манай суманд зуд болж их хэмжээний малын сэг зэм бий сумын төвийн хогийн цэгт дүүрсэн. Энэ цэвэрлэх ажил сумын удирдлагад тулгарч эхэлсэн. Манай суманд 30 ковш байдаг бөгөөд тухайн үед эвдэрчихсэн байсан. Бид нарын хувьд гэрээ байгуулаад 1500 мкз түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг сумын төрийн санд тушаагаад нийтийн эрх ашгийн төлөө сэг зэмийг булж өгөөч гэдэг саналыг тавьсан. Гэрээний загвар нь засаг дарга батлахаар сумын засаг даргын орлогч доод талд нь гэрээ байгуулахаар загвартай байсан. Хяналт тавих үүргийг байгаль орчны байцаагч өгсөн ба өдөрт хэдэн машин хайрга зөөж байна гэдгийг шалгах талаар амаар өгсөн ” гэх,
шүүгдэгч*******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: Миний бие Б.Отгонбаатар гэж хүнийг мэдэхгүй. Сумын засаг дарга******* 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр намайг өрөөндөө дуудсан. “Сэвүүн Уудам Тал” ХХК нь манай сумаас хайрга авна гэж ирсэн байна. Энэ хүнтэй гэрээ байгуулах ажил байна гэж хэлсэн. “Тэгээд яах юм” гэж асуусан чинь эхлээд хайрганы төлбөр сумын төрийн сангийн төсөвт орж ирэх юм байна. Өнгөрсөн жил зуд болсон нийт малчин өрхийн 50 хувь нь үхсэн малаа сумын хогийн цэгт аваачиж хаясан байдаг. Сэг зэм устгаж булж дийлэхгүй сумын төв өмхий байсан. Сумын иргэд бид нарт дарга нар өмхийгөө дарж устгамаар байна. Сумын эрүүл мэндийн төвөөс удаа дараа засаг даргын хурал дээр хог эмнэлэг рүү ойрхон ирчихлээ халдварт өвчин тарах магадлалтай болчихлоо гэж хэлж байсан. Тэгээд засаг дарга******* сэг зэмээ энэ компаниар булж устгая гэж хэлсэн. Ерөнхий хайрга авхуулах гол шалтгаан нь гол урсахаа байсан өнгөн хэсгээс нь авъя гэдэг асуудал болсон. Хайргыг нь аваад урсац нь сайжирсан гэж байгаль орчны байцаагч хэлсэн. Хайрга өгдөг гол шалтгаан нь сумын хог хаягдлыг булшлах зорилготой байсан. Энэ талаарх тайлан онцгой комиссын хурлын тэмдэглэлд байгаа. Засаг даргын өгсөн үүргийн дагуу миний бие тухайн компанитай гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахад засаг даргын өрөөнд байгалийн байцаагч болон компанийн нөхдүүд бид хэд байж байсан. Гэрээнд миний бие гарын үсэг зурсан шалтгаан нь засаг даргын зүгээс энэ компанитай гэрээ байгуулж сумын малын сэг зэмийг цэвэрлүүл гэсэн үүрэг даалгавар өгсний дагуу гарын үсэг зурсан. Тухайн гэрээний загварыг сумын байгаль орчны байцаагч бэлтгэсэн. Миний хувьд гэрээг байгуулахдаа холбогдох хууль дүрмийг уншиж судлаагүй. Байгалийн байцаагч мэргэжлийн хүндээ найдаад гарын үсэг зурсан. Хууль дүрмээ судлаагүй гарын үсэг зурдаг нь миний буруу” гэх,
иргэний нэхэмжлэгч “Миний бие Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2023 оны 03 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын салбарт тасралтгүй 15 жилийн хугацаанд ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй санал нийлж байна гэх,
иргэний хариуцагч ын “ Миний хажууд Засаг дарга******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчтай хууль зөрчихөөр асуудал байна гэж яриагүй. Манай үйлдвэрээс гардаг 0-5 хайрга нь зөвхөн блокон хашаа хийх зэрэгт хэрэглэгддэг, харин барилгын стандартад тэнцэхгүй учраас бид нар байгалийн урсацтай угаагдсан бохир 0,5 хайрга голоос олборлох хэрэгцээ шаардлага гардаг. Тийм учраас сумын засаг дарга*******тэй уулзаж хүсэлт өгч шийдэж өгөөч гэж хэлсэн. Гэрээ байгуулсны дараа сумын төв дээр байгууллагын улсын дугаартай 50 ковшоор 7-8 хоногт сумын төвийн хог хаягдлыг өөрсдийн зардлаар цэвэрлэж өгсний үндсэн дээр дараа нь голоос гэрээнд заасны дагуу 1500м3 хайрга олборлосон” гэх,
гэрч “Манайх сумын 3 дугаар багийн нутаг голын зүүн урд талд нутагладаг юм. Манай баруун хойд талын гол дотроос 2024 оны 06 дугаар сард том оврын шаланз машинаар хайрга зөөж эхэлсэн юм. Тэгээд би манай ойр орчмын зам болон голын ай сав, голдирлыг эвдээд байхаар нь би аймгийн Байгаль орчны газарт хандаж өргөдөл гаргасан юм” гэх,
гэрч “ сумын Засаг дарга******* намайг албан өрөөндөө дуудаад “Сэвүүн Уудам тал” ХХК-д голоос хайрга олборлох зөвшөөрөл олгомоор байна. Гэрээ байгуулмаар байна үндэслэл байна уу? гэж хэлэхээр нь би Монгол улсын хууль, дүрмийг зөрчих гээд байна болохгүй гэж хэлсэн. 2024 оны 05 дугаар сарын сүүлээр Засаг дарга******* намайг өрөөндөө дуудаад хайрга олборлох гэрээний загвар байна уу? гэж асуухаар нь надад гэрээний загвар байна гэж хэлсэн. Дараа нь надаас гэрээний загвар болон Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үнэлгээ тогтоох тогтоолыг надаас авч Засаг дарга******* 2024 оны 05 дугаар сард хайрга олборлох гэрээ байгуулсан. Манай сумын Засаг дарга*******,******* нар нь голоос хайрга олборлох гэрээ байгуулахдаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчсөн. Би тухайн хайрга олборлож байгаа газарт нь очиж хяналт тавьж болиулах гэхээр гэрээ надад харуулж үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Хуучин 2014 онд хэрэглэж байсан гэрээний загвар байгаа юмаа. Гэрээ байгуулсны дараа нийгмийн хариуцлагын хүрээнд сумын төвийн хогийг “Сэвүүн Уудам Тал” ХХК-аар цэвэрлүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 15 хоногийн хугацаанд хайрга зөөсөн гэж санаж байна” гэх,
гэрч “ Миний ажилладаг “Сэвүүн Уудам тал” ХХК нь 5, 6 дугаар сарын үед сумын гол гэх газраас борооны үерийн усаар урсаж бөөгнөрсөн хайрганаас малтаж авсан. Ухаж сэндийлсэн зүйл байхгүй” гэх,
гэрч “27-47 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд манай компанийн нэр дээр бүртгүүлсэн зорилго нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зорилготой юм аа. Нэг тонн км тутамд 6 төгрөгийн хураамж төлж манай компанийн нэрээр тээвэрлэлт хийдэг учиртай. Манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж ахуй нэгжтэй холбоотой тээвэрлэлт хийдэг” гэх,
гэрч “Сэвүүн Уудам Тал ХХК нь бетон зуурмагийн үйлдвэр бөгөөд аж ахуй нэгж байгууллага болон иргэдэд бетон зуурмагийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллага байгаа юм. 2024 оны 06 дугаар сард сумын нутаг дэвсгэр голоос манай компанийн жолооч улсын дугаартай маркийн 40м3 багтаамжтай шаланзаар хайрга зөөж байсан. Хэдэн удаа зөөсөн талаар Чинзориг гэх үйлдвэрийн ерөнхий менежер мэднэ” гэх,
гэрч “ сумын 3 дугаар баг голоос 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд миний бие тус компанийн 42-79 СҮҮ улсын дугаартай 50 ковшоор хайрга ачиж өгсөн. Өдөрт дунджаар 3 машинд хайрга ачиж өгдөг байсан. Жолоочийн хувьд гэх жолооч маркийн тээврийн хэрэгслээр зөөдөг байсан. голын эрэг овоорсон хэсэг зэргээс хайрга олборлосон” гэх,
гэрч “ Сэвүүн Уудам Тал ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сумын Засаг даргатай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээг байгуулсан. Гэрээний талаар мэдэхгүй байна. сумын голоос хайрга авахын тулд тус сумын төвийн хогийг өөрсдийн хүч техникээр 5 өдрийн хугацаанд цэвэрлэж өгсний хариуд тус гэрээг сумын зүгээс байгуулж өгсөн. Сумаас тавьсан нөхцөлийн дагуу гэрээ байгуулах болсон” гэх,
гэрч “Сэвүүн Уудам Тал ХХК нь 2024 оны 05 дугаар сард 248,691,500 төгрөгийн борлуулалтын орлого хийгдэж тухайн ашиг үлдэгдэл буюу 786,472 төгрөгийн ашигтай ажилласан. 2024 оны 06 дугаар сард 364,354,000 төгрөгийн борлуулалтын орлого орсноос зарлагаа хасаж ашигтай ажилласан нь 6,210,000 төгрөгийн ашигтай ажилласан. 2024 оны 07 дугаар сард 685,880,000 төгрөгийн борлуулалтын орлого хийж түүнээс зарлагаа хасаад 569,000,000 төгрөгийн ашигтай ажилласан. 2024 оны 08 дугаар сард 136,867,200 төгрөгийн борлуулалтын орлого хийснээс зарлагаа хасаад үлдэгдэл нь 11,009,000 төгрөгийн ашигтай ажилласан. 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бетон зуурмагийн үнэ гэж 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Цэлмэг хотхоноос 2024 оны 161,388,500 төгрөгийн бетон зуурмагийн төлбөрийг манай компанийн Голомт банкны дугаарын данс руу шилжүүлсэн байна” гэх,
гэрч “…2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр миний бие сумын нутаг голоос хайрга нэг л удаа зөөсөн. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөлтэй эсэхийг бид нар мэдэхгүй компанийн захирал захирал газрыг нь зааж өгөөд явуулсан. Голоос хайрга авахад ковшийн оператор ажиллаж байсан. Миний санаж байгаагаар хагас сарын хугацаанд л хайрга зөөсөн байх гэж санаж байна” гэх,
гэрч “ 2024 оны 06 дугаар сарын 10-ны хавьцаа би сумын колонкийн урд талын зам дээр тээврийн хэрэгсэл шалгаад зогсож байхад урдаас шаланз маркийн тээврийн хэрэгсэл сум руу орж ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоон жолоочийг шалгаж уулзахад бичиг баримтын зөрчилгүй байсан. Юу ачиж явж байгаа талаар нь асуухад хайрга ачиж авч байгаа гэж хэлсэн. Ямар учиртай хайрга ачиж байгаа юм бэ гэж асуухад сумын урд голоос хайрга ачсан гэсэн” гэх,
гэрч “ Комиссын зүгээс юу гэж шийдсэн талаар мэдэхгүй байна. Манай сум 2024 онд төмөр зудад нэрвэгдсэн малчид ихэнх малаа алдсан. Зам нээгдээд 2024 оны 03, 04 дүгээр сарын эхээр сэг зэмийн үнэр үнэртэж эхэлсэн. Манай эмнэлгийн зүүн талд 500 метр хогийн нэгдсэн цэг байрладаг. Онцгой комиссын хурал дээр сэг зэмийг булшлах арга хэмжээ аваач гэж хэлж байсан. Тэгээд ямар ч байсан Засаг даргад 7 хоног болгоны 2 өдөр 14 цагаас албан газрын дарга нарын хурал дээр удаа дараа хэлж байсан. Ард иргэдээс манай эрүүл мэндийн төвд сэг зэм устгах асуудлын талаар хэлж ярьдаг байсан. Ямар ч байсан 2024 оны 06 дугаар сард булшлаад устгасан байсан. Малын сэг зэмийг тусад нь булшилсан ямар компаниар булшлуулсан талаар бид нар мэдэхгүй” гэх,
гэрч “Гэрээний талаар надад мэдэх зүйл байхгүй. Тухайн “Сэвүүн Уудам Тал” ХХК нь 2024 оны 06 дугаар сард голоос хайрга олборлосон байдаг. 2024 оны 04-05 дугаар сард салхитай сэрүүхэн өдөр сумын зүүн талын нэгдсэн хогийн цэг дээр 2-3 хоногийн хугацаанд нүхнээсээ гадагш гарж тарсан хогийг нүхэнд нь булах замаар түрэх ажлыг “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн ковш түрсэн. Сумын ойр хавьд байсан малын сэг зэмийг нэгдсэн хогийн цэг дээрээ авчирсан байсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд суманд байдаг уул уурхайн компаниудаар хог хаягдлаа түрүүлэх техник хэрэгслийг нь ашиглах тохиолдол байдаг. Сумын онцгой комиссын даргаар Засаг дарга байдаг тамгын газрын дарга штабын даргаар ажиллах тушаалтай байдаг” гэх,
гэрч “Сүхбаатар аймгийн сумын гол 2023-2024 оны үед булгийн эхэнд үер буугаад хайрга шороонд нь дарагдчихсан байсан. Би албан бичгээр хүсэлт гаргаагүй ч амаар хэлж ярьж байсан. Нэг удаа ковш түрээслээд урсцыг нь сайжруулж байсан санагдаж байна. Манай засаг дарга нэг компанитай яриад 2024 оны 06 дугаар сард голоос хайрга олборлуулсан байдаг ” гэх,
гэрч “ Миний бие “Сэвүүн Уудам Тал” ХХК-д ажиллаж байх хугацаандаа шаланз маркийн тээврийн хэрэгслээр сумын голоос хайрга зөөж байсан. 2024 оны 06 дугаар сард зөөж байсан. Жолооч нар голоос хайрга “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн хашаанд буулгадаг байсан. Надтай хамт ,, нар ажиллаж байсан. Хайрганд яв гээд “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн дарга нар үүрэг чиглэл өгч байсан” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Засаг даргын түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/700 дугаартай захирамж,
“Нуман Алтай” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13/006 дугаартай “1. сумын Их-Уул 3 дугаар багийн нутаг, голоос “Сэвүүн Уудам Тал” ХХК нь нийт 1500м3 түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон байна. Эвдэгдсэн газрын хэмжээг дрон ашиглан зураг авч газарзүйн мэдээллийн системийн программд оруулан боловсруулж, 3 хэмжээст зурагт хувирган талбайн болон эзлэхүүний хэмжээг тооцоолж гаргав. 2. Тухайн газар нь урьд өмнө ямар цаг хугацаанд, ямар хэмжээгээр эвдэгдсэн байсныг тогтоох боломжгүй байна. “Сэвүүн Уудам Тал” ХХК нь тухайн газраас хайрга дайрга олборлохдоо шинээр 1229.74 м2 газар эвдсэн байна. 3. “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ 8,222,272 төгрөг болж байна. 4.Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 615,606 төгрөг болж байна. 5. Тухайн түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрганы зах зээлийн үнэлгээ нь 5000 төгрөг/м3 байна.” гэх шинжээчийн дүгнэлт,
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “…Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар хэргийн газарт үзлэг хяналт шалгалт хийхэд шуудуу үүссэн. Байгалийн экологид хор хохирол учруулсан бага зэрэг тогтоогдож байна…” гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Сүхбаатар аймгийн сумын Засаг дарга*******ийн баталсан тус сумын Засаг даргын орлогч Г.Төгөлдөр болон “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн захирал нарын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр гэрээ”, цахим гүйлгээний баримт,
Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2027 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай “ Ердийн ашигт малтмалын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол, хавсралт,
Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/54 дугаартай “*******ийг сумын Засаг даргаар томилох тухай” захирамж,
Сүхбаатар аймгийн сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай захирамж,
Сүхбаатар аймгийн сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/24 дугаартай захирамж, хавсралт,
Сүхбаатар аймгийн сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/19 дугаартай захирамж, хавсралт,
2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/08 дугаартай “ Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичиг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тоцох маягт хавсралт,
“Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн 2024 оны жилийн санхүүгийн тайлан,
“Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн Голомт банкны тоот дансны хуулга
“Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн 2024 оны жилийн санхүүгийн тайлан,
“Сэвүүн Уудам Тал” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, шийдвэр, баримтууд,
Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Шилжүүлгийн мэдүүлэл,
ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Л.Төгөлдөрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Сүхбаатар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 61 дугаартай албан, хавсралт /6 хуудас/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.
5. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн албан тушаалтанд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч******* нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/54 дугаартай “*******ийг сумын Засаг даргаар томилох тухай” захирамжаар мөн өдрөөс сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байсан нь хэрэгт авагдсан холбогдох захирамжаар нотлогдох бөгөөд тухайн гэмт хэрэгт холбогдох үедээ тэрээр нийтийн албан тушаалтан байжээ.
6. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал гэж Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус хуульчилжээ.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.
Монгол Улсын Их хурал 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баталснаар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тус хуулиар зохицуулж байсан ба Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмал буюу зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элсийг хайх, ашиглах эрхийг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгох бөгөөд уг түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглуулах, зөвшөөрөл олгох, гүйцэтгэлийг хянах, таслан зогсоох арга хэмжээ авах эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад олгосон байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу байгуулсан ашиглалтын өмнөх гэрээг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хүчинтэйд тооцохоор хуульчлан зохицуулжээ.
Гэтэл харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг биелүүлэх чиг үүрэгтэй сумын Засаг дарга******* нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах, олборлохтой холбогдсон харилцаа тусгайлсан хуулиар зохицуулагдаж байхад өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, хүчин төгөлдөр бус буюу Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “ Ердийн ашигт малтмалын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 12 дугаар тогтоолыг үндэслэн хийх ёсгүй үйлдэл хийж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “Сэвүүн Уудам Тал” ХХК-д Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг " гол" гэх газраас газраас түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах 1500 м³ голын хайргыг барилгын зориулалтаар ашиглах эрхийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрээгээр олгож давуу байдлыг бий болгосон болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байх бөгөөд прокуророос түүний энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, түүний үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг бүрэн хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтай ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг үндэслээд гэм буруугүйд тооцох, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” гэх хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
7. Харин прокуророос нотлох баримттаар тогтоогдох дээрх үйл баримтыг үндэслэл шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлон тогтоох шаардлагатай бөгөөд энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэх, мөн үүргээ хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, мөн оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлж, тогтоох нь хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл байдаг.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.
Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.
Харин тухайн хэргийн хувьд шүүгдэгч сумын засаг дарга*******, тус сумын Засаг даргын орлогч******* нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, уг зорилгод хүрэхээр хамтын хүчин чармайлтаар хүч нэгтгэн, үүргээ хуваарилан, үйл хөдөлгөөнөө нэгтгэн оролцсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд мөн тэдгээрийг үйлдлээрээ санаатай нэгдэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, учир дутагдалтай болжээ.
Учир нь******* нь сумын засаг дарга*******ийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай захирамжаар тус сумын Засаг даргын орлогчоор томилогдсон, албан тушаалын тодорхойлолтод заасан эрх , үүргийг хэрэгжүүлэх улс төрийн албан тушаалтан бөгөөд сумын тэрээр “Сэвүүн Уудам Тал” ХХК-тай ямар нэгэн холбоогүй, зөвхөн тухайн цаг хугацаанд сумын засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Засаг дарга, сумын Байгаль орчин, аялал жуулчлал бодлогын мэргэжилтнээс гаргаж өгсөн гэрээнд “ Сумын орлогч дарга гэрээг байгуулахаар” заасны дагуу тухайн гэрээг байгуулахад оролцож гарын үсэг зурсан хийгээд уг гэрээ хэрэгжих, хүчин төгөлдөр үйлчлэх нь түүний тухайн гэрээг байгуулснаар бус харин сумын Засаг дарга баталснаар хэрэгжих зохицуулалттай хийгээд тэрээр тухайн гэрээг байгуулахад бие даан шийдвэр гаргаж, оролцсон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу энэ нь гэрч “2024 оны 05 дугаар сарын сүүлээр Засаг дарга******* намайг өрөөндөө дуудаад хайрга олборлох гэрээний загвар байна уу гэж асуухаар нь надад гэрээний загвар байна гэж хэлсэн. Дараа нь надаас гэрээний загвар болон Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үнэлгээ тогтоох тогтоолыг надаас авч Засаг дарга******* 2024 оны 05 дугаар сард хайрга олборлох гэрээ байгуулсан. Хайрга олборлох газар гол болон координатыг нь би гаргаж өгсөн” гэх мэдүүлгээр нотлогдоно.
Тодруулбал, гэм буруутай этгээд нь гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдэн, өөрийн хийж буй үйлдлийг хууль бус болохыг мэдэж, шууд санаатайгаар хэрэгжүүлж буй үйлдлийг бүлэглэн гүйцэтгэх буюу гэмт хэрэг үйлдэх хамтран оролцохын ердийн хэлбэр гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд*******ийн хувьд Засаг дарга*******ээс өгсөн “Сэвүүн Уудам Тал” ХХК-тай гэрээ байгуулах” үүрэг, даалгаврыг албан тушаал, ажил, үүргийн дагуу хэрэгжүүлсэн хийгээд харин Засаг даргын тухайн компанитай гэрээ байгуулах үүрэг нь хууль бус болохыг мэдэж, шууд санаатайгаар нэгдэж оролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох бөгөөд энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.
Иймд хэргийн баримтаар, шүүгдэгч*******ийн “Сэвүүн Уудам Тал” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” түр гэрээ байгуулсан гэх үйлдлээс тус компанид давуу байдал шууд бий болгоогүй, уг гэрээнд гарын үсэг зурсан үйлдэл дангаараа тухайн гэмт хэргийн шинжийг агуулаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив талын дээрх шинж үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар холбогдох хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнийг цагаатгахаар шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгө, ...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан “бусдын эд хөрөнгө” гэдэгт энэ хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тэдгээрт гэм хор учруулбал хохирол гэж үзнэ.
Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах, гэм хорыг хариуцах этгээдийг заасан бөгөөд хохирол хариуцах этгээдийг түүний гэм буруу буюу хууль бус үйлдэл, эс үйлдэлтэй холбож өгсөн.
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт эд хөрөнгийн гэм хорыг арилгах зохицуулалтад үйлдэл нь хууль бус байх болон хариуцагч этгээд гэм буруутай байх талаар дурдаагүй ч гэм хорын хариуцлага нь тухайн үйл ажиллагааг явуулсан этгээд үүнээс ашиг орлого олж, давуу байдлыг нь хүртэж буй утгаар үүнтэй холбоотой хохирлыг гэм буруугаас үл хамааран арилгах ёстой гэсэн үзэл баримтлалд суурилсан байдаг.
“Сэвүүн Уудам Тал” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй атлаа Сүхбаатар аймгийн сумын Засаг дарга*******ийн баталсан “ Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр гэрээ”-ний дагуу голын хайрга ашиглаж, ашиг орлого олж, давуу байдал хүртсэн тул “Сэвүүн Уудам Тал” ХХК нь хохирлыг хариуцан арилгавал зохих этгээд болно.
Хэрэгт авагдсан “ Нуман алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 74-98 дугаар тал/-ээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар ашигласны улмаас байгаль орчинд 8,222,272 төгрөгийн хохирол учирсан, нөхөн сэргээх ажлын зардал нь 615,606 төгрөгөөр тогтоогдсон байх тул гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээхдээ гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу эдгээрийг бүхэлд нь “Сэвүүн Уудам Тал” ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан хохирлыг ойн сан, амьтны аймаг, ургамлын аймаг, усны нөөц, газарт учирсан хохирол зэргээр тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн байгаль орчны болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээгээр тогтоохоор заасан хийгээд “ Нуман алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр эдэлбэр газар, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, усан орчинд хохирол учраагүй, эдэлбэр газарт 8,115,606 төгрөг, амьтны аймагт 106,666 төгрөгийн хохирол учирсан гэж хүрээлэн буй орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээг бүхэлд нь нэгтгэн тооцож нийт 8,222,272 төгрөгөөр, нөхөн сэргээх ажлын зардлыг 615,606 төгрөгөөр тус тус тогтоосон байх тул энэ үнэлгээг үндэслэн, хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах, мөн нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгохоор заажээ.
Энэ хэргийн иргэний хариуцагч “Сэвүүн уудам тал” ХХК нь байгаль орчинд учирсан хохирол 8,222,272 төгрөгийг нөхөн төлөхдөө Төрийн сангийн МN 180090 тоот дансанд төлсөн болох нь 3 дугаар хавтаст хэргийн 012 дугаар тал дахь Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Шилжүүлгийн мэдээллээр нотлогдох ба хуульд заасны дагуу тус компаниас шилжүүлсэн 8,222,272 төгрөгийг тухайн данснаас буцаан гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэх нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу тус компаниас нөхөн сэргээх ажлын зардалд 615,606 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тогтоолоо.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч*******ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасныг дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч*******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Х.Ууганбатаас “Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас гэм буруу дээр маргаж гэм буруугүй гэж үзэж байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ”,
шүүгдэгч өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс “Шүүгдэгч******* нь төрийн албанд 30 гаруй жил ажилласан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хуульд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нэгэнт гэмт хэргийн улмаас гарсан хохирол бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа түүний насны байдлыг харгалзан үзэж нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил, зорчих эрх хязгаарлах ялыг хуульд заасан доод хэмжээ буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч*******ийн тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тухайн өвөл сумын хэмжээний хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулах, устгах арга хэмжээг хийлгэх зорилгоор тус компанитай гэрээ байгуулсан, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэгт ял шийтгүүлж буй, төрийн байгууллагад 30 гаруй жил ажилласан, төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнагдсан, 59 настай, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал”-ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийлгэхээр “Нуман Алтай” ХХК-г шинжээчээр томилсон бөгөөд тухайн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсны төлбөр 5,000,000 төгрөг гарсан болох нь Нуман Алтай” ХХК-ийн 2025.02.07-ны өдрийн “үнийн санал хүргүүлэх тухай” албан бичгээр (2 дугаар хавтаст хэргийн 60 дугаар тал), Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт (3 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр тал) зэргээр хэрэгт нотлогдоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.4. “Шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид олгох урамшууллын зардлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ” тооцож олгохоор заажээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Сэвүүн Уудам Тал” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон бөгөөд тухайн компанийг энэ гэмт хэргийн улмаас хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг хариуцлахаар тогтоосон тул “Сэвүүн Уудам Тал” ХХК-иас тухайн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 5,000,000 төгрөгийг гаргуулан “Нуман Алтай” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзнэ.
Тодруулбал, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоохтой холбоотойгоор уг зардал гарсан бөгөөд үүнийг хохирол учруулсан гэм буруутай этгээд хариуцах үүрэгтэй ба энэ талаар иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
2. Шүүгдэгч*******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн шатанд шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймгийн Прокуророос газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар т яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй ” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* цагаатгасугай.
2. Шүүгдэгч ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн нийтийн албанд ажиллах эрхийг 2(хоёр) жил 1(нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 3 (гурван) сарын хугацаагаар сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан нэг жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч*******,******* нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Сэвүүн Уудам Тал” ХХК-иас нөхөн сэргээлтийн зардалд 615,606 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, “Сэвүүн Уудам Тал” ХХК-иас Төрийн сангийн тоот дансанд шилжүүлсэн 8,222,272 төгрөгийг буцаан гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Сэвүүн Уудам Тал” ХХК-иас тухайн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 5,000,000 төгрөгийг гаргуулан “Нуман Алтай” ХХК-д олгосугай.
10. Шүүгдэгч*******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, иргэний хариуцагч нь байгаль орчинд учирсан хохиролд 8,222,272 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН