Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/152    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Х.Насанжаргал (томилолтоор),

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар *******,******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000087 дугаартай хэргийг аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлснийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Нэг. Монгол Улсын иргэн, өдөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт сум 2 дугаар баг “Сахиул” гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ,

,

 

Хоёр.Монгол Улсын иргэн, өдөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн БАруун-Урт сум 8 дугаар баг “Улаан худаг” гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй регистрийн дугаар ,

Пагнар овогт Ганбаатарын .

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

 

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн, “-3” маркийн 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2024 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр гэх газар замын хажуу руу унаж осолдсон байсан “Норд бенз” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээс 1 ширхэг нь 500 килограммтай 13 боодол өвс, 35 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч 2,729,996 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Надад урд айлын хүн өвстэй машин ойчсон байна гэж хэлсэн. Би маргааш өглөө нь адуундаа явахдаа хажуугаар нь гарахад адуу мал тухайн өвсийг идээд байж байсан. Ингээд би цаанаас нь адуугаа хурааж ирээд задарсан байсан өвснөөс адуундаа тавьж өгчхөөд гэр рүүгээ явсан. Ингээд гэртээ ирээд байж байхад ******* ирээд бид задарсан өвснөөс ачиж ирсэн.Би өөрөө задарсан өвснөөс авсан, машинаас хөндийрүүлээд овоолж орхисон байсан өвсийг ачаад ирсэн. Түлшийг би авсан. Манайх гал алдсан байсан болохоор 20 литрийн саваар богино шаланк байхаар нь соруулж хийгээд мориндоо дүүрээд аваад явсан. Манайх хөлдүү хөрзөн түлж байсан, түлшээр асаахгүй бол болохгүй байсан тул түлшийг авсан. Жаахан түлш байсан тул тэрүүгээр аргалж байсан.500 кг-тай боодол өвсийг боодлоор нь бид барахгүй байсан, задарсан өвсийг ачиж явсан.  Би хоёр өдөр очсон. 4-нд мэдсэн. Бид хоёрыг очиход өвстэй машин баруун гар тийш унаад гурван уяа тасарсан байсан. Өвс нь нэлээн задарсан байсан.3 боодлыг задалж өгсөн. Манай гэрийн гадаа байгаа. Хохиролд би 3 сая төгрөг, ******* 2 сая төгрөг гаргасан. Нийт 5,600,000 төгрөг төлсөн. Одоо гомдол саналгүй гэсэн. Хэлэх зүйлгүй, гэм буруугаа зөвшөөрч байна...гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би түлээгүй болоод энэ хэдийг малаа сайн харж бай гэж хэлээд аймгийн төв рүү явахад замдаа саатаад 10 хоносон. Ингээд машин эвдэрсэн. Хөдөө гэрийн утас сүлжээ унаад байсан тул сүлжээ орохоор нь ярихад үхэр нэлээн үхсэн, түлээгүй болсон хурдан ир гэсэн. Тэгээд би нүүрс ачаад түлш аваад гэх залуугийн эхнэртэй хамт гарч яваад говьд машин ачаагаа дийлэхгүй байсан тул эвдрээд буцаж хонож өнжин гэртээ очиход дөнгөж сая хоол хийж идлээ гээд сууж байсан. Би “та хэд яаж гал залгав” гэж асуухад зүүнтээ машин унасан байна. Түлш авчраад гал асаалаа гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр өвсөнд явж муудсан үхэртээ өвс авчирч өгсөн. Намайг очих үед манай адуу болон ойр хавийн малууд бүгд ирсэн байсан. Бид анх адуу 200 гаруй байсан, 50% үхүүлсэн, үхэр 400 гаруй байсан, мөн 50% үхүүлсэн. 19 дүгээр талбай руу хааяа явж түлээ нүүрс авдаг байсан, шуудай нүүрс 30,000 төгрөг болсон байсан. Намайг байхгүй байхад очиж авах гэтэл машин нь эвдэрсэн байсан. 500 килограммтай өвсийг даахгүй байсан тул бид хоёр задарсан өвсийг ачсан. Боодол нь задарсан өвснөөс үе үеэр нь ачсан. Өвс машинаас хонины хорооны хэрээтэй тарсан байсан. Боодлыг нь мэдэхгүй байна, машинаа дүүргээд явсан. Энэ өвсийг татахаас өмнө манай гадаа өвс байсан, намайг яваад ирэхэд өвс нь дууссан байсан. Өвс ачихдаа унаж явсан машин нь Улаанбаатар хотод байдаг гэдэг хүний машин. Хохирогч дутсан өвсний тоогоо хэлэхээр 16 боодол гэж бид төлсөн. Нэгэнт манай адуу тараагаад идсэн байх, мөн өвснөөс нь аваад явсан нь үнэн юм чинь гээд төлсөн. Аргагүй эрхэнд авсан, гэм буруугаа зөвшөөрч байна...гэв.

 

Эрүүгийн 2430000000087 дугаартай хэргээс:

 

- Яллагдагч *******ийн: Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 20-ны үед суманд адуу, үхэртэй отроор очсон. 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр сумын төвөөс нүүрс ачаад гэх газарт байх хөдөө гэртээ очиход  тэжээлийн үхрийн өвс дуусаж байсан болохоор нь хамт Лагийн нуурын өвсний талбайгаас өвс авахаар хүргэнийхээ маркийн авто машинтай явсан. Замд манай гэрээс зүүн зүгт 12 км орчим зайд 500 кг том боодолтой өвс ачсан том машин замын хажуу руу уначихсан тааралдсан. Өвснөөс нь 3 ширхэг газарт уначихсан мал идэж байхаар нь ярилцаад “орой ч боллоо, энэ өвснөөс нэг боодлыг аваад буцъя” гэж хэлээд 1 боодлыг машиндаа ачаад гэр рүүгээ буцаад явсан. Маргааш нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр малдаа явж байгаад нөгөө өвстэй унасан машинаа дурандсан чинь өвсөн дээр нь их адуу цуглачихсан байсан. Тэгээд гэртээ буцаж ирээд “нөгөө өвсөн дээр чинь олон адуу цуглачихсан байна. Мал идээд дуусах нь тэр өвснөөс нь авъя, энэ том тэрэг хэзээ ч босох билээ, эзэн ирэхээр нь тооцоог нь хийе, зам нь ч онгорхой, км нь ч бага юм” гэж хоорондоо ярилцаад тухайн өвснөөс 4, 4-өөр нь 3 удаа зөөж нийт 13-н боодол өвс авсан. Хамгийн сүүлийн 4 өвсөө авахдаа 2 саванд 35 литр түлш шаланкаар соруулж авсан. Учир нь миний алдсан адууны сураг гараад явах гэсэн чинь өвс зөөгөөд түлш багассан байхаар нь тухайн түлшийг авсан. хамт явсан өөр хүн байгаагүй. Өвс ачсан бонго нь манай хүргэний нэр дээр байдаг хүргэний машин байгаа юм. Энэ өвөл 4 машин эвдчихээд машингүй явган болчихоод гуйж унаж байсан юм...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152-154 дүгээр хуудас/,

 

- Яллагдагч*******ын: Миний бие суманд адуу, үхэр маллаад хамт оторлож очоод хамт байдаг юм. 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр аймгийн төвөөс ирсэн. Тэр үед гадаа тэжээдэг 70 орчим үхрүүдийн өвс нь дуусаж байхаар нь “үхрийн өвс дуусаж байна, хоёулаа өвсөнд явж ирье” гэж өд хэлээд бид хоёр 16-н цагийн үед ийн машинтай гэх газарт байдаг хужаагийн өвснөөс худалдаж авахаар явж байсан чинь манай гэрээс зүүн зүгт 12-13 км орчим газарт зам дээр 500 кг-тай өвс дүүрэн ачсан том машин уначихсан байсан. Хажууд нь 3-4 боодолтой өвс уначихсан адуу идэж байхаар нь “энэ адуу идээд цавчаад дуусгачих юм байна” гэж хоорондоо ярилцаад нэг боодлыг аваад гэр рүүгээ явсан. Маргааш нь бид хоёр мөн ярилцаад “олон адуу нөгөө өвстэй унасан машин дээр цуглачихсан байна, газар нь ч ойрхон юм байна, эндээс өвс авъя, эзнийг нь олоод мөнгийг нь өгчихнө” гээд 3 удаа 4, 4 өөр нь 12 боодол өвс авсан. Өвс зөөж байхад ийн азарганы сураг нь гараад тэр азаргандаа явна түлш дутна гээд хамгийн сүүлийн явалтандаа 2 ширхэг 20 литрийн канистраар 35 литр түлш аваад гэр рүүгээ явсан. Өвстэй унасан машин дээрээс 500 кг-тай 13 боодол өвс, 35 литр түлш 2 ширхэг 20 литрийн саванд шаланкаар юүлж авсан. бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн өвс ачсан машин нь манай баз ийн машин юм...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас/,

 

-Хохирогч ын: 2024 оны 02 дугаар сарын сүүлээр гэх хүнтэй утсаар яриад сумаас өвс татуулъя “машин байна уу” гэхэд тухайн хоёр машин ирсэн. Тэгээд суманд ирээд надтай уулзаад сумын “Уртын цагаан овоо” гэх газраас 500 кг-тай 111 тооны өвс ачуулахаар болоод түлш тосыг хийж өгөөд ачааны хөлс болох 2,000,000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр суманд ирээд нь “таны өвсийг ачиж явсан машин эндээс 200 километрийн газарт унасан. Би энэ хэдтэй өвсийг нь аймагт оруулж буулгачхаад ирье” гэж яваад 2024 оны 03 дугаар сарын 04-ний шөнө ирээд, бид хэд 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө машин дээр очиход машин зөв тал руугаа ойчсон урд талын хэсгийн өвс ачсан машин нь татлага нь тасраад урд талын хэсэгт ачсан өвснөөс 14 ширхэг өвсийг аваад явсан байхгүй байсан. Тэгээд мөн машины банканд байсан түлшийг нь аваад явсан байсан.Тухайн үед жолооч 80 литр түлш алга болсон гэж ярьж байсан. Сүүлд өвсөө буулгаад машины жолоочтой түлшний тооцоо хийхэд 30-40 литр түлш дутсан байна гэхээр би 40 литр түлш нэмж хийж өгсөн. ...30-40 литр түлш дутсан нь үнэн байсан. Тухайн газар 5-10 литр нь 3 хонох үед асгарсан байх. Миний хохирлыг *******, ******* бүрэн барагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй.*******, ******* нарт хүлээлгэн өгч хариуцуулсан зүйл байхгүй. Угаасаа хэн миний өвсийг авсныг ч мэдээгүй байсан.  , ******* нарт тухайн өвснөөсөө авч, өгөх талаар ярьсан зүйл байхгүй. Надтай холбогдсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16, 19, 21дүгээр хуудас/,

 

- Гэрч ын: сумын Уртын цагаан гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр очоод өвсөө ачуулах гэж 5 хоноод 2024 оны 03 дугаар сарын 01-ны орой 17 цагийн үед нар шингэх үед гарсан. Уртын цагаан овооноос 40 гаран километр яваад сум руу салдаг замаар салах гэж байгаад буруу зам аваад Эрдэнэцагаан сум руу явдаг зам руу орсон байсан. Тухайн замаараа урагшаа 20 гаран километр яваад буруу замаар явснаа мэдээд тэндээ хоносон. 2024 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед тэндээсээ буцаж яваад нэг километр орчим яваад миний унаж явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаа нь хазайгаад замын зөв тал руу унасан. Тэгээд машинаа орхиод цуг явж байсан дүүгийнхээ машинд суугаад 2024 оны 03 дугаар сарын 03-ны өглөө  аймгийн төв рүү орж өвсөө буулгаад, тэндээсээ гараад орой нь суманд ирж хоносон. 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед очиход миний машины урд талын хэсэгт ачсан байсан татаасыг юмаар огтлоод урт талын хэсэгт байсан 14 ширхэг өвс алга болсон байсан, мөн тухайн машины банканд байсан 80 литр түлшийг авсан байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

- Гэрч : “ сумын Уртын цагаан гэх газраас өвс ачихаар болоод түлшээ хийгээд бид хоёр явсан. Өвсөө ачаад 2024 оны 03 дугаар сарын 01-ны орой 17 цагийн үед гарсан. Уртын цагаан овооноос баруун тийш 40 гаран километр яваад сум руу салдаг замаар салах гэж байгаад буруу зам аваад Эрдэнэцагаан сум руу явдаг зам руу орсон байсан. Уг замаараа урагш 20 гаран километр яваад буруу замаар явснаа мэдээд тэндээ хоносон. 2024 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед тэндээсээ буцаж яваад нэг километр орчим явж байхад ахын унаж явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаа нь хазайгаад замын зөв тал руу унасан. Тэгээд машинаа тэндээ орхиод миний  машинд суугаад 2024 оны 03 дугаар сарын 03-ны өглөө  аймгийн төв рүү орж өвсөө буулгаад, тэндээсээ орой нь гараад суманд ирж хоносон. 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед очиход унаад орхисон байсан машины урд талын хэсэгт ачсан байсан татаасыг юмаар огтлоод урт талын хэсэгт байсан 14 ширхэг өвс алга болсон байсан,мөн тухайн машины банканд байсан түлш нь байхгүй байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

 

- Гэрч : 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 500 кг-тай том өвс 111 ширхэг боодол өвс өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 03 дугаар сарын 01-ний өдөр эндээс хөдөлсөн...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

 

- Гэрч : Би сумын нутаг Цоржин гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би хүргэн ах хамт гэрээсээ хүргэн ахын маркийн тээврийн хэрэгсэлтэй Матад сумын нутагт байх 19 дүгээр талбай руу очих гээд явж байхад замд гэх газарт өвс ачсан том машин унасан байсан. Бид хоёр цаашаа явж 19 дүгээр талбайд очоод түлш бензин, бас нүүрс авчхаад буцаж байхдаа машин унасан газар ирээд би ахад “ахаа хоёулаа энэ өвснөөс муу малдаа аваачиж өгье” гэхэд ах “эзэн нь байвал уулзаад мөнгөөр нь авъя” гээд машин дээр очиход цагаан өнгийн толгойтой том машин ойчсон, банкнаас нь түлш асгарсан газар нэвтэрсэн байсан. Машины кабин руу очиход ямар нэгэн хүн байхгүй болохоор нь би “ ахыг нэг өвс авчихъя” гэж хэлээд нэг өвс босоогоороо унасан байхаар нь тухайн өвсний хажууд ах машинаа хажуугаар зэрэгцүүлж зогсоогоод 500 кг-тай нэг ширхэг өвсийг түлхээд машин дээрээ ачсан. Маргааш өглөө нь би тухайн өвснөөс муу малдаа машин дээрээсээ хаяж өгсөн. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед би мотоциклтой хонь дарчхаад гэрийнхээ хойно байх Халзангаас отроор ирсэн гэх айлаар орохдоо “манайхаас хойшоо зам дээр том өвс ачсан машин ойчсон байна. Би тэндээс нэг ширхгийг аваад ирсэн” гэж хэлсэн.Намайг ийн гэрт ороход ,,, ах байсан. Тэгээд би саяхан үхрээ хөөгөөд явж байхад ахтай таарахад “манайх унасан машины өвснөөс 4-н ширхэг өвс авсан” гэж байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/,

 

- Гэрч: 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би хадам дүү хамт өөрийн маркийн тээврийн хэрэгсэлтэй Матад сумын нутагт байх 19 дүгээр талбай руу очих гээд явж байхад гэх газарт өвс ачсан том машин унасан байсан. Бид хоёр 19 дүгээр талбайд очоод түлш бензин, бас нүүрс авчхаад буцаж байхдаа машин унасан газар ирээд надад “ахаа хоёулаа энэ өвснөөс муу малдаа аваачиж өгье” гэхэд би “яах гэсэн юм бэ, наадах чинь хүний өвс аваад муухай” гэхэд нь “эзэн нь байвал уулзаад мөнгөөр нь авъя” гээд тухайн ойчсон машин дээр очиход цагаан өнгийн толгойтой том машин ойчсон банкнаас нь түлш асгарсан газар нэвтэрсэн байсан. Машины кабин руу очиход ямар нэгэн хүн байхгүй байсан.Тэгэхэд нь “хоёулаа эндээс нэг өвс аваад явчихъя” гэхээр нь би “хэрэггүй” гэхэд нь “би эзэн ирвэл уулзчихна” гэхээр би унасан машины хажууд нэг өвс босоогоороо унасан байхаар нь тухайн өвсний хажууд машинаа хажуугаар зэрэгцүүлж зогсоогоод 500 кг-тай нэг ширхэг өвсийг түлхээд машин дээрээ ачсан. 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр орой нь манай эхнэр цуг аймгаас ирсэн...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,

 

- Гэрч : Би сумын нутаг Цоржин гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2024  оны 03 дугаар сарын 04-ний орой ******* ах аймгаас ирсэн. Удалгүй ах, ******* хоёр *******ийн 44-51 УАВ улсын дугаартай цагаан өнгийн -3 маркийн тээврийн хэрэгсэлтэй “өвсөнд явлаа” гээд явсан. Тэгээд оройхон ирэхдээ нэг ширхэг 500 кг-тай өвс авчраад гэрийн зүүн талд буулгасан байсан. 2024 оны 03 дугаар сарын 05-ний өдөр 16 цагийн үед ах, ******* ах хоёр өвсөнд явлаа гээд явсан. Оройхон 22 цагийн үед ирсэн.Маргааш өглөө нь би үхрээ бэлчээхээр явахад гэрийн зүүн талд 100 метрийн зайд нэлээн хэдэн том боодолтой буюу 500 кг-тай өвс буулгасан байсан,очоод үзэхэд 12 ширхэг өвс авчраад  буулгасан байсан....гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,

 

- Гэрч: 2024  оны 03 дугаар сарын 04-ний орой ******* ах аймгаас ирсэн. Тэгээд төд удалгүй ах ******* хоёр *******ийн 44-51 УАВ улсын дугаартай цагаан өнгийн -3 маркийн тээврийн хэрэгсэлтэй “өвсөнд явлаа” гээд яваад оройхон нэг ширхэг 500 кг-тай өвс авчраад гэрийн зүүн талд буулгасан байсан. Маргааш нь 16 цагийн үед ах ******* ах хоёр өвсөнд явлаа гээд яваад 22 цагийн үед ирсэн.Маргааш өглөө нь би үхрээ бэлчээхээр явахад гэрийн зүүн талд 100 метрийн зайд нэлээн хэдэн том боодолтой буюу 500 кг-тай өвс буулгасан байсан. 12 ширхэг авчраад буулгасан байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас/,

 

- Гэрч : 44-51 УАВ улсын дугаартай -3 маркийн Тус тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч 2024 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдөр Улаанбаатар хотоос хадам ээжийн төрсөн дүүгийнх нь нөхөр *******өд өгч явуулсан. Зарсан зүйл бол байхгүй. Энэ жил аймагт цас, зудтай байсан учраас өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж бай гээд өгч явуулсан. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг надаас өөр хэн ч захиран зарцуулах эрх байхгүй. ******* ах, бид хоёрын дунд өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй, өөрийн эзэмшлийн тус тээврийн хэрэгслийг явуулах болсон асуудал нь манай хадмын талын хүмүүс отроор яваад машин техникээ эвдсэн гэсэн учраас өвлөөс хаврыг хүртэлх хугацаанд түр өгч явуулсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн  01 дүгээр хуудас/,

 

- 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/,

 

-“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2402070 дугаартай “13 ширхэг өвс, Дизель түлш 1 литр 4,140 төгрөг, 35 литр түлш 144,900 төгрөг, 500 кг боодолтой өвс 209,999 төгрөг, 13 өвс 2,729,996 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 76-88 дугаар хуудас/,

 

- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2402073 дугаартай “ -3 маркийн 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 20,500,000 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 95-107дугаар хуудас/,

 

-“Kia bongo3” маркийн 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар хуудас/,

 

- Хохирогч ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /1 дүгээр хавтаст хэргийн 155 дугаар хуудас/,

 

-*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар хуудас/,

 

- сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024.04.09-ний өдрийн 15/38 дугаартай тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/,

 

-*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / 1 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/,

 

- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар хуудас/,

 

- аймгийн сумын 8-р багийн Засаг даргын 2024.04.09-ний 28390 дугаартай тодорхойлолт / 1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар хуудас/,

 

- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 165-167 хуудас/,

 

- улсын дугаартай Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар хуудас/

 

- тээврийн хэрэгслийн дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,

 

- аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.10-ны өдрийн 2025/ДШМ/03 дугаартай магадлал /2 дугаар хавтаст хэргийн 60-69 дүгээр хуудас/,

 

- Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 144 дүгээр тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас /

                                      

- аймгийн Ус цаг уур оношилгоо, шинжилгээний төвөөс гаргасан аймгийн 2023-2024 оны Нийгэм эдийн засгийн үнэлгээ зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч *******,******* нар 2024 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд бүлэглэн, Киа -3 загварын 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 4 удаагийн үйлдлээр гэх газар замын хажуу руу унаж осолдсон байсан “Норд бенз” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээс 1 ширхэг нь 500 килограммтай 13 боодол өвс, 35 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч 2,729,996 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Надад урд айлын хүн өвстэй машин ойчсон байна гэж хэлсэн. Би маргааш өглөө нь адуундаа явахдаа хажуугаар нь гарахад адуу мал тухайн өвсийг идээд байж байсан. Ингээд би цаанаас нь адуугаа хурааж ирээд задарсан байсан өвснөөс адуундаа тавьж өгчхөөд гэр рүүгээ явсан. Ингээд гэртээ ирээд байж байхад ******* ирээд бид задарсан өвснөөс ачиж ирсэн.Би өөрөө задарсан өвснөөс авсан, машинаас хөндийрүүлээд овоолж орхисон байсан өвсийг ачаад ирсэн. Түлшийг би авсан. Манайх гал алдсан байсан болохоор 20 литрийн саваар богино шаланк байхаар нь соруулж хийгээд мориндоо дүүрээд аваад явсан. Манайх хөлдүү хөрзөн түлж байсан, түлшээр асаахгүй бол болохгүй байсан тул түлшийг авсан. Жаахан түлш байсан тул тэрүүгээр аргалж байсан.500 кг-тай боодол өвсийг боодлоор нь бид барахгүй байсан, задарсан өвсийг ачиж явсан.  Би хоёр өдөр очсон. 4-нд мэдсэн. Бид хоёрыг очиход өвстэй машин баруун гар тийш унаад гурван уяа тасарсан байсан. Өвс нь нэлээн задарсан байсан.3 боодлыг задалж өгсөн. Манай гэрийн гадаа байгаа. Хохиролд би 3 сая төгрөг, ******* 2 сая төгрөг гаргасан. Нийт 5,600,000 төгрөг төлсөн. Одоо гомдол саналгүй гэсэн. Хэлэх зүйлгүй, гэм буруугаа зөвшөөрч байна” гэх,

 

шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Би түлээгүй болоод энэ хэдийг малаа сайн харж бай гэж хэлээд аймгийн төв рүү явахад замдаа саатаад 10 хоносон. Ингээд машин эвдэрсэн. Хөдөө гэрийн утас сүлжээ унаад байсан тул сүлжээ орохоор нь ярихад үхэр нэлээн үхсэн, түлээгүй болсон хурдан ир гэсэн. Тэгээд би нүүрс ачаад түлш аваад гэх залуугийн эхнэртэй хамт гарч яваад говьд машин ачаагаа дийлэхгүй байсан тул эвдрээд буцаж хонож өнжин гэртээ очиход дөнгөж сая хоол хийж идлээ гээд сууж байсан. Би “та хэд яаж гал залгав” гэж асуухад зүүнтээ машин унасан байна. Түлш авчраад гал асаалаа гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр өвсөнд явж муудсан үхэртээ өвс авчирч өгсөн. Намайг очих үед манай адуу болон ойр хавийн малууд бүгд ирсэн байсан. Бид анх адуу 200 гаруй байсан, 50% үхүүлсэн, үхэр 400 гаруй байсан, мөн 50% үхүүлсэн. 19 дүгээр талбай руу хааяа явж түлээ нүүрс авдаг байсан, шуудай нүүрс 30,000 төгрөг болсон байсан. Намайг байхгүй байхад очиж авах гэтэл машин нь эвдэрсэн байсан. 500 килограммтай өвсийг даахгүй байсан тул бид хоёр задарсан өвсийг ачсан. Боодол нь задарсан өвснөөс үе үеэр нь ачсан. Өвс машинаас хонины хорооны хэрээтэй тарсан байсан. Боодлыг нь мэдэхгүй байна, машинаа дүүргээд явсан. Энэ өвсийг татахаас өмнө манай гадаа өвс байсан, намайг яваад ирэхэд өвс нь дууссан байсан. Өвс ачихдаа унаж явсан машин нь Улаанбаатар хотод байдаг гэдэг хүний машин. Хохирогч дутсан өвсний тоогоо хэлэхээр 16 боодол гэж бид төлсөн. Нэгэнт манай адуу тараагаад идсэн байх, мөн өвснөөс нь аваад явсан нь үнэн юм чинь гээд төлсөн. Аргагүй эрхэнд авсан, гэм буруугаа зөвшөөрч байна” гэх,

 

хохирогч ын “ Би сумын нутаг Уртын цагаан гэх газраас 500 кг-ын жинтэй 111 ширхэг өвс худалдан авч 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр машинд ачуулсан. 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өвс ачиж явсан жолооч нь “таны өвсийг ачиж явсан машин эндээс 200 километрийн газарт унасан. Би энэ хэдтэй өвсийг нь аймагт оруулж буулгачхаад ирье” гэж яваад 03 дугаар сарын 05-ны шөнө машин дээр очиход урд талын хэсгийн өвс ачсан машины татлага нь тасраад 14 ширхэг өвс байхгүй, мөн машины банканд байсан түлшийг нь аваад явсан гэж байсан. Тухайн үед жолооч 80 литр түлш алга болсон гэж ярьж байсан. Сүүлд өвсөө буулгаад машины жолоочтой түлшний тооцоо хийхэд 30-40 литр түлш дутсан байна гэхээр би 40 литр түлш нэмж хийж өгсөн. 30-40 литр түлш дутсан нь үнэн байсан. Тухайн газар 5-10 литр нь 3 хонох үед асгарсан байх. Миний хохирлыг*******, ******* бүрэн барагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй ” гэх,

 

гэрч ын “ 2024 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед тэндээсээ буцаж яваад нэг километр орчим яваад миний унаж явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаа нь хазайгаад замын зөв тал руу унасан. Тэндээ машинаа орхиод цуг явж байсан дүүгийнхээ машинд суугаад 2024 оны 03 дугаар сарын 03-ны өглөө аймгийн төвд орж өвсөө буулгаад орой нь суманд ирж хоносон. 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед очиход миний машины урд талын хэсэгт ачсан байсан татаасыг юмаар огтлоод урт талын хэсэгт байсан 14 ширхэг өвс алга болсон байсан, мөн тухайн машины банканд байсан 80 литр түлшийг авсан байсан ” гэх,

 

гэрч “2024 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед буцаж нэг километр орчим явж байхад ахын унаж явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаа нь хазайгаад замын зөв тал руу унасан. Тэндээ машинаа орхиод ах миний машинд суугаад 2024 оны 03 дугаар сарын 03-ны өглөө  аймгийн төв рүү орж өвсөө буулгаад орой нь суманд ирж хоносон. 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед очиход унаад орхисон байсан машины урд талын хэсэгт ачсан байсан татаасыг юмаар огтлоод урт талын хэсэгт байсан 14 ширхэг өвс алга болсон, машины банканд байсан түлш нь байхгүй байсан ” гэх,

 

гэрч “...2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 500 кг-тай том өвс 111 ширхэг боодол өвс өгсөн. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эндээс хөдөлсөн ” гэх,

 

гэрч “ Би 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би хүргэн ах хамт түүний 44-51 УАВ улсын дугаартай Портер маркийн машинтай  Матад сумын нутагт байх 19 дүгээр талбай руу явж байхад замд гэх газарт өвс ачсан том машин унасан байсан. Бид 19 дүгээр талбайгаас  түлш бензин, нүүрс аваад буцаж байхдаа уг машин унасан газар ирээд би ахад “ахаа хоёулаа энэ өвснөөс муу малдаа аваачиж өгье” гэхэд ах “эзэн нь байвал уулзаад мөнгөөр нь авъя” гээд бид хоёр машин дээр очиход банкнаас нь түлш асгарсан газар нэвтэрсэн байсан. Машины кабин руу очиход ямар нэгэн хүн байхгүй болохоор би ахад “нэг өвс авчихъя” гэж хэлээд, машины хажууд босоогоороо унасан нэг өвсийг ах машинаа хажуугаар зэрэгцүүлж зогсоогоод 500 кг-тай нэг ширхэг өвсийг түлхээд машин дээрээ ачсан. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед би мотоциклтой хонь дарчхаад гэрийнхээ хойно байх Халзанаас отроор ирсэн гэх айлаар орохдоо “манайхаас хойшоо зам дээр том өвс ачсан машин ойчсон байна. Би тэндээс нэг ширхгийг аваад ирсэн” гэж хэлсэн. Намайг ийн гэрт ороход ,,, ах байсан. Тэгээд би саяхан үхрээ хөөгөөд явж байхад ахтай таарахад “манайх унасан машины өвснөөс 4-н ширхэг өвс авсан” гэж байсан” гэх,

 

гэрч “ 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би хадам дүү хамт өөрийн маркийн тээврийн хэрэгсэлтэй Матад сумын нутагт байх 19 дүгээр талбай руу очих гээд явж байхад гэх газарт өвс ачсан том машин унасан байсан. Бид буцаж явахдаа машин унасан газар ирэхэд “ахаа хоёулаа энэ өвснөөс муу малдаа аваачиж өгье” гэхэд би “ яах гэсэн юм бэ, хүний өвс аваад муухай” гэхэд нь “эзэн нь байвал уулзаад мөнгөөр нь авъя” гээд бид ойчсон машин дээр очиход цагаан өнгийн толгойтой том машин ойчсон, банкнаас нь түлш асгарсан газар нэвтэрсэн байсан. Машины кабин руу очиход ямар нэгэн хүн байхгүй байсан. нь “хоёулаа эндээс нэг өвс аваад явчихъя” гэхээр нь “би хэрэггүй” гэхэд нь “би эзэн ирвэл уулзчихна” гэхээр би унасан машины хажууд нэг өвс босоогоороо унасан байхаар нь тухайн өвсний хажууд машинаа хажуугаар зэрэгцүүлж зогсоогоод 500 кг-тай нэг ширхэг өвсийг түлхээд машин дээрээ ачсан. 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр орой нь манай эхнэр цуг аймгаас ирсэн ” гэх,

 

гэрч “ 2024  оны 03 дугаар сарын 04-ний орой ******* ах аймгаас ирсэн. Төд удалгүй ах, ******* хоёр *******ийн 44-51 УАВ улсын дугаартай цагаан өнгийн -3 маркийн тээврийн хэрэгсэлтэй “өвсөнд явлаа” гээд яваад оройхон ирэхдээ нэг ширхэг 500 кг-тай өвс авчраад гэрийн зүүн талд буулгасан байсан. 2024 оны 03 дугаар сарын 05-ний өдөр 16 цагийн үед ах, ******* ах хоёр өвсөнд явлаа гээд яваад 22 цагийн үед ирсэн. Маргааш өглөө нь би үхрээ бэлчээхээр явахад гэрийн зүүн талд 100 метрийн зайд нэлээн хэдэн том боодолтой буюу 500 кг-тай 12 ширхэг буулгасан байсан” гэх,

 

гэрч “ 2024  оны 03 дугаар сарын 04-ний орой ******* ах аймгаас ирээд удалгүй ах, ******* хоёр *******ийн 44-51 УАВ улсын дугаартай цагаан өнгийн -3 маркийн тээврийн хэрэгсэлтэй “өвсөнд явлаа” гээд явсан. Орой ирэхдээ нэг ширхэг 500 кг-тай өвс авчраад гэрийн зүүн талд буулгасан байсан. Маргааш нь 16 цагийн үед ах, ******* ах хоёр өвсөнд явлаа гээд яваад орой 22 цагийн үед ирсэн. Маргааш өглөө нь би үхрээ бэлчээхээр явахад гэрийн зүүн талд 100 метрийн зайд нэлээн хэдэн том боодолтой буюу 500 кг-тай 12 ширхэг авчраад өвс буулгасан байсан” гэх,

 

гэрч “44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. 2024 оны 01 дүгээр сарын 25 билүү 26-ны өдөр Улаанбаатар хотоос хадам ээжийн төрсөн дүүгийнх нь нөхөр *******өд өгч явуулсан. Зарсан зүйл бол байхгүй, энэ жил аймагт цас, зудтай байсан учраас өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж бай гээд өгч явуулсан. ******* ах, бид хоёрын дунд өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй, өөрийн эзэмшлийн тус тээврийн хэрэгслийг явуулах болсон асуудал нь манай хадмын талын хүмүүс отроор яваад машин техникээ эвдсэн гэсэн учраас өвлөөс хаврыг хүртэлх хугацаанд түр өгч явуулсан” гэх мэдүүлгүүд,

 

2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2402070 дугаартай “13 ширхэг өвс, Дизель түлш 1 литр 4,140 төгрөг, 35 литр түлш 144,900 төгрөг, 500 кг боодолтой өвс 209,999 төгрөг, 13 өвс 2,729,996 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт,

 “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2402073 дугаартай “ -3 маркийн 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 20,500,000 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлт,

 “Kia bongo3” маркийн 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа,

тээврийн хэрэгслийн дугаартай гэрчилгээний хуулбар,

аймгийн Ус цаг уур оношилгоо, шинжилгээний төвөөс гаргасан аймгийн 2023-2024 оны Нийгэм эдийн засгийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

2. Прокуророос дээрх нотлох баримтаар тогтоогдох үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэбатаас “ Хулгай хэрэг гэдэгт маргахгүй байгаа. 2023 оноос 2024 онд манай аймаг цаг уурын нөхцөл байдал маш хүнд байсан, Эрдэнэцагаан сумын 33% нь мөсөн зудтай, 67% нь цагаан цасан зудтай байсан нь тогтоогдож байгаа. Малчид малаа байтугай, өөрсдийгөө яаж аврах уу гэж хүнд байдалтай байсныг сая өөрсдөө хэлж байсан. Түлш дуусаж галаа түлж чадахгүй байхад унасан машин таараад түлшийг нь авсан гэдэг. аймагт ирээд буцах хооронд ойролцоо айлын хүн машинтай өвс унасан байна гэж хэлэхэд өвсийг очиж адуундаа тавьж өгсөн байдаг. Энэ үйл явдлаас харахад өвсийг машинаас холдуулж малдаа өгч байсан. аймгаас түлш, түлээгээ авч очоод овоолсон өвсийг очиж ачсан байдаг. Үүнээс харахад хулгайн үйлдэл нь ганцаараа очиж овоолж авснаар үйлдэл нь дууссан гэж үзэж байна. Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 тоот тогтоолд “хулгай үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлах зэрэгт машин механик ашигласан нь энэ ойлголтод хамаарахгүй” гэж тайлбарласан байна. Иймд******* өвсийг авахдаа ганцаархнаа байсан. Өөрөө ямар нэгэн машин ашиглахгүйгээр хоёр өдөр дараалан 16 боодол өвсийг адуундаа өгсөн, өвснүүдийг овоолсон гээд байгаа. Энэ үйлдлийг  харахаар хулгайлсан үйлдэл нь дууссан. Ингээд дууссаны дараа аймгаас машин ирж ачсан тул машин механизм ашигласан гэж үзэхгүй.*******, ******* нар нь хохирлыг нугалаад төлчихсөн.Иймд хулгайн үйлдлийг ганцаараа хийсэн байх тул  ийн үйлдлийг гэм буруугүйд тооцож,*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх өгнө үү” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч *******өөс “  Аргагүй эрхэнд авсан, зөвшөөрч байна”, шүүгдэгч*******аас “ Хэлэх зүйлгүй, зөвшөөрч байна” гэх  тайлбарыг тус тус гаргав.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар, үнэ төлбөргүй эзэмдэн авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, тухайн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлээр илэрч, хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

Харин хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн бол бол уг шинжээр хүндрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж тайлбарласан хийгээд хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх ба онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд учруулсан хохирлын хэр хэмжээ нь тухай үйлдлийг гэмт хэрэгт тооцоход болон хэргийн зүйлчлэлд огт нөлөөлөхгүй юм.

 

4. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогчид учирсан хохирол болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцжээ.

 

Хөрөнгө үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2402070 дугаартай “ Дизель түлш 1 литр 4,140 төгрөг, 35 литр түлш 144,900 төгрөг, 500 кг боодолтой өвс 209,999 төгрөг, 13 өвс 2,729,996 төгрөг” гэх,

2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2402073 дугаартай “ -3 маркийн 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 20,500,000 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлтүүдийн талаар хохирогч болон шүүгдэгч нараас маргаагүй бөгөөд дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

5. Прокуророос шүүгдэгч нарт холбогдох үйлдлийг “ Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь хуульд нийцсэн байна.

 

Шүүгдэгч нар нэгдмэл санаа, зорилго сэдэлтээр, нэг газар, орон зайд байх нэг объектод хэд хэдэн удаагийн үйлдлээр халдаж хохирол учруулсан нь нэг гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж үйлдлүүдийг нэгтгэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3.” Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон ба мөн зүйлийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ ” гэж тус тус хуульчилжээ.

 

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.

 

Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, *******, өвс авахаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч тэдгээр нь замд унасан “Норд бенз” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очсоны дараа өвс авахаар харилцан ярилцаж, үйлдлээрээ санаатай нэгдэн 4 удаагийн үйлдлээр өвсийг машинаар зөөсөн нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдох тул тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

 

7. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтооно.

 

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм.

 

Шүүгдэгч  *******, нарын хувьд тус бүр нь 500 кг-тай 13 боодолтой өвсийг 4 удаагийн үйлдлээр авч -3 загварын 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 12 км газарт зөөж, тээвэрлэсэн хийгээд тухайн өвсний биет хэмжээ, жин зэргээс шалтгаалан биеэр авч явж чадахгүй эд зүйлийг ачиж, зөөж, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан байх бөгөөд тэдгээрийг тухайн гэмт хэргийг үйлдэхэд тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

8. Хэргийн баримтаар, шүүгдэгч *******,******* нарын 2024 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд -3 загварын 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан гэх газар замын хажуу руу унаж осолдсон байсан “Норд бенз” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээс 1 ширхэг нь 500 килограммтай 13 боодол өвс, 35 литр түлш зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч ын өмчлөх эрхэд халдаж 2,729,996 төгрөгийн хохирол учруулсан уг үйл баримт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон хийгээд прокуророос түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******,******* нарын, хохирогч ын эд зүйлсийг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

10. Шүүгдэгч *******,******* нар тухайн гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

  Учир нь тэдгээр нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдэж, өөрсдийн хувийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлтээр тухайн цаг хугацаанд машин нь унасан шалтгаанаар түр хугацаанд хараа, хяналт, хамгаалалтгүй орхисон бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгийн эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1.Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгө, ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.

 

2. Монгол Улсын иргэн нь бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эд хөрөнгөнд ” учруулсан гэм хорыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж” арилгах үүрэгтэй юм.

 

Шүүгдэгч *******, нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч 2,729,996 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас хохирогчид сайн дураараа 5,600,000 төгрөгийг нөхөн төлж хохирлыг бүрэн барагдуулсан нь хохирогчийн “ Миний хохирлыг*******, ******* нар бүрэн барагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэм мэдүүлгээр нотлогдох тул тэдгээрийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй үзэв.

 

3. Мөрдөгчөөс хэрэгт хохирогч ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”,  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус үндэслэн “ хоёрдугаар зэрэглэл”-ээр тогтоож, танилцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байна. 

 

Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (Хулгайлах)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ. 

 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д заасны дагуу “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.

 

 Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй. 

 

Иймд тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад шүүх шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх бол шинжээчийн дүгнэлт гаргуулан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

1. Шүүхээс шүүгдэгч *******, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт заасан гэмт хэрэг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай.

 

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Х.Насанжаргалаас Шүүгдэгч *******,******* нарын хохирлыг нөхөн төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг гарах үед цаг агаарын аюултай нөхцөл байдалд байсан, цаг үеийн нөхцөл байдлын улмаас зайлшгүй замд үлдээсэн өвсийг ашигласан зэрэг байдлыг харгалзан, мөн шүүгдэгч******* нь хэргийг санаачилсан, *******ийг хамтран оролцоход татан оруулсан зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар*******т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******өд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд байгаа болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед машины эзэмшигчээс энэ хүмүүст өмчилж өгөөгүй, түр хавар болтол ашиглах зөвшөөрөл өгсөн гэж хэлсэн нь тогтоогдсон тул тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 20,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн улсын орлогод оруулан тооцуулах саналтай байна” гэх, .

 

өмгөөлөгч Г.Эрдэнэбатаас “Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Эдгээр хүмүүс нь зам байдлын хувьд муу хүмүүс биш улсын сайн малчин байгаа. Мал нь нүдэн дээр нь үхээд байсан болохоор малаа харж байгаад үхүүлэх нь хэцүү байсан цаг үеийн цас зудтай, гарцаагүй байдал нь тухайн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн. Хохирогчийн хохирлыг барагдуулсан.Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж өгнө” гэх дүгнэлтүүдийг гаргав.

 

3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******, нараас мөрдөн шалгах ажиллагаанаас анхнаасаа тухайн гэмт хэрэг үйлдсэн буюу замд унасан “Норд бенз” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслээс 4 удаагийн үйлдлээр өвс, мөн шатахуун авсан талаар тодорхой мэдүүлж маргаагүй, мөн шүүх хуралдаанд цас зуд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас мал тэжээх өвсгүй болсон шалтгаанаар өвс авсан талаар мэдүүлсэн, энэ нь хэрэгт авагдсан аймгийн Ус цаг уур оношилгоо, шинжилгээний төвийн аймгийн 2023-2024 оны Нийгэм эдийн засгийн үнэлгээ гэх баримтаар тогтоогдох бөгөөд харин тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдээгүй, тэдгээрийн өвсийг авсан дараа машинаар зөөснийг тээврийн хэрэгсэл ажиглан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй ” гэж өөрийн мэргэжил, мэргэшлийн хүрээнд мэтгэлцэж, маргаж буй нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах хууль зүйн үндэслэл болохгүй буюу тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэхэд нөлөөлөх учиргүй гэж шүүх үзэв.

 

Тодруулбал, шүүгдэгч нарын хувьд бага боловсролтой, мэргэжил, мэргэшил эзэмшээгүй байдлаас шалтгаалан өмгөөлөгчийн маргаж буй асуудлын хууль зүйн агуулга, үндэслэлийг тодорхой ойлгож, ялгаж, маргаж, шүүх хуралдаанд дэмжин оролцсон  байдал хэрэгт нотлогдож, тогтоогдоогүй бөгөөд тэдгээр нь машинаар 4 удаагийн үйлдлээр өвс зөөсөн, шатахуун авсан асуудлыг үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч *******, нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож, тогтоогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, хохирогчид учруулсан эдийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн нь мөн зүйлийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нараас хэргийн үйл баримт болох тухайн машинаас шатахуун, өвс авсан үйл баримтын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, уг машин унаж, осолдсон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн цаг  үеийн цас зуд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас мал тэжээх өвсгүй болсон зэрэг нөхцөл байдал нь уг гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлөх хүчин зүйл болсон, хохирогчид учруулсан эдийн хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан, хоёул бага боловсролтой, мал ахуй эрхлэн амьдардаг, анх удаа гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж буй хувийн байдал зэргийг харгалзан үзвэл тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч *******, нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар нэг жил нэг сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх үндэслэлээр уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо. 

 

Бусад:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******,******* нар тухайн гэмт хэргийг үйлдэхдээ иргэн эзэмшлийн Киа -3 загварын 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт нотлогдсон тул шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тухайн автомашины үнэ 20.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 10.250.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тогтоолоо.  

 

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2402073 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Киа -3 маркийн 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 20,500,000 төгрөгөөр  тогтоосон болно.

 

2. Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******,******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, тэдгээрийн эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Пагнар овогт Ганбаатарын , нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******,******* нарыг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******,******* нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Киа 3 (Kia bongo3) загварын 44-51 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 20.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 10.250.000 гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд тэдгээрээс хохирогч хохиролд 5,600,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт сэтгэцэд учирсан хор уршиг учирсан гэж үзвэл шинжээчийн дүгнэлт гаргуулан нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН