Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/160

 

                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ,                                                                                                                    

улсын яллагч Х.Ууганбат,

шүүгдэгч ******* өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

Шүүгдэгч******* өмгөөлөгч Д.Галтогтох,

шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* нарт яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2430001630189 дугаартай хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлснийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.

 

1. Монгол Улсын иргэн, өдөр хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, , ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт , тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.  

Боржигон овогт Ганзоригийн   (РД:УШ94092912).

 

2. Монгол Улсын иргэн, өдөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын монтерь мэргэжилтэй, хувиараа авто угаалгын газар ажиллуулдаг, ам бүл 2, ээжийн хамт ,  “Өлзийт” гэх газар нутаглах, одоо сумын 4 дүгээр баг, тоотод түр оршин суух,

урьд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн.

,

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 06 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дарьганга” зочид буудлын 302 тоот өрөөнд*******тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд “ дух, уруулд язарсан шарх, баруун бугалга, баруун шуу, баруун мөрөнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 06 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дарьганга” зочид буудлын 302 тоот өрөөнд *******тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн 7,8, 9, 10-р хавиргануудын зөрүүгүй хугарал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимын дотор салст, дээд уруулын дотор салст, доод уруулын дотор салст, баруун чих, баруун хөхлөг сэртэн, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, ооч, цээж, хэвлий, баруун, зүүн тохойд зулгаралт, хамар, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний паалан эмтрэл”  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.д учирсан хохирлыг би учруулсан. Надад нийт 15 сая төгрөг өгсөн. 10 сая төгрөгийг эмчилгээний зардалд хэрэглэсэн. Эмчилгээний зардал 10 сая гэж нотлох баримтын хүрээнд тэгж тогтоосон.******* өөрөө ч 10 сая төгрөг өгье гэж хэлсэн Баруун нүдний хагалгаанд орсон. Би 10 сая төгрөг гэж тохиролцсон, би тэр мөнгөндөө цаашид эмчилгээ хийлгэх саналтай байна. 10 саяаас илүү гарвал нэхэмжлэхгүй. Би сэтгэл санааны хохирлыг хуульд заасны дагуу нэхэмжилнэ, одоо 5 сая төгрөг авчхаад байгаа, зөрүүг нь  авах саналтай байна. Өмнөх шүүх хуралдаанд 3 сая гаран төгрөг нэхэмжилж байсан тэрийг нэхэмжилнэ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

                 - Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед ******* бид хоёр архи ууж хэн хэнийхээ үгийг даахгүй, маргалдаж архидан согтуурч муудсан. би цохисон, түүний биед учирсан хохирлыг би учруулсан. Хажуу өрөөнөөс миний найзууд орж ирсэн. Миний толгойноос их хэмжээний цус гарсан байсан тул цагдаа дуудах уу гэхэд ******* “цагдаа дуудаад яах вэ? миний аав ирээд эмчилгээний зардалд 3 сая төгрөг өгье тохиролцъё” гэсэн. Тухайн үед би тэр үгэнд нь уурлаж ийм асуудал болсон. Ингээд бүтэн нэг жилийн хугацаад энэ хэргээс болж Сүхбаатар хоёрын хооронд байнга явлаа. Сард 1,500,000 төгрөгийн орлоготой, авто машин худалдаалдаг ажилтай. Хэргийг шалгаж байхад тэй уулзахад 10 сая төгрөг хохиролд өгчих гэсэн. Эхлээд нэг нүдний хагалгаанд ороод дахин нөгөө нүдэндээ хагалгаа хийлгэнэ гэж байсан. Надад ямар нэгэн нэхэмжилж байгаа зүйл байхгүй. нэхэмжлэж байгаа сэтгэл санааны хохирлыг төлнө, хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

Эрүүгийн 2430001630189 дугаартай хэргээс:    

 

- Шүүгдэгч******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: ******* бид хоёр архиа талд нь оруулаад хоорондоо үндэс ургамлын талаар ярилцаж байгаад уг асуудлаас болоод бага зэргийн хоорондоо ам зөрсөн боловч үргэлжлүүлэн архиа ууж байгаад дуусах үед нь “би согтож байна, өрөө маань 1 ортой учраас чи бид гурав багтахгүй учраас гэртээ хариад амарчих” гэхэд явахгүй байсан учраас дахин маргалдаж би уурласандаа эхлээд алгадахад зөрүүлээд намайг алгадахаар нь нүүр рүү цохиход зөрүүлээд намайг нүүр рүү цохиход миний баруун духнаас цус гарахаар нь тухайн хүний нүүр рүү цохиж, бие рүү өшиглөхөд намайг барьж байгаад газар унагаасны дараа би унтаж байсан сэрээхэд босож ирээд бид хоёрыг салгах гэсэн боловч миний хувцаснаас зуураад тавихгүй байсан учраас өрөөнөөс гараад явсан. Удалгүй орж ирээд тэр хоёр бид хоёрыг нэг нэгээр нь салгаад буцаад өрөөндөө орсны дараа удалгүй өрөөнд орж ирсэн. орж ирээд миний духнаас цус гарсныг хараад “юу болсон юм бэ” гэхээр нь “ намайг юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан юмаар юм уу, өөрөө цохиж ийм болгочихлоо” гэхэд цагдаа дуудчих гэхэд “цагдаа дуудаад хэрэггүй, хоорондоо учраа ольё, маргааш өглөө гэхэд манай аав чамд 3 сая төгрөг өгөөд эмчилгээний зардлыг нэмээд гаргаад өгнө” гэхээр нь уур хүрээд “яасан их хүн зодож мөнгө өгдөг юм бэ” гээд уурлаж нүүр рүү 2 билүү 3 удаа цохиж, газар хэрхэн яаж унагаасан гэдгээ мэдэхгүй байгаа ч гэсэн ямар ч байсан газар унагааж байгаад цээж, нуруу, хөл рүү хэд хэдэн удаа өшиглөхөд хамт байсан , нар намайг салгаад 00-д ороод цусаа угаа гээд 00-д дагуулж орохоор нь цус угааж буудлын өрөөнөөс гарч урд талын буюу 303 тоотод орсон. Тус өрөөнд ороод тамхи татаад буцаад 302 тоотод ороход байхгүй байсан, удалгүй буудлын ресейпшн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хамт орж ирээд тэр хоёр хүнд над руу заагаад энэ хүнд зодуулчихлаа гээд өрөөнөөс гараад явсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124-127 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: Тус өрөөнд шууд унтсан, харин******* бид хоёр авсан архиа ууж байгаад жижиг сажиг асуудлаас болоод хоорондоо маргалдаж муудахад эхлээд Эсүхэй намайг алгадсанаас болоод бид хоёр хоорондоо зодолдож бие биеийнхээ биед гэмтэл учруулаад байна.******* миний биед илүү гэмтэл учруулсан болохоор надаас уучлалт гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Мөн уг хэрэгт*******тэй хамт байсан хүмүүс ямар ч хамаарал байхгүй гэдгийг дахин хэлмээр байна...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 145-147 дугаар хуудас),

 

- Хохирогч*******гийн: Буудлын 302 тоотод битэй хамт, харин, хоёр 303 тоотод байрласан. Бид дөрөв бус зочид буудлаас оройн 21 цагийн үед гараад 16-н давхрын “DG” нэртэй бааранд орцгоож хүн тус бүр лаазтай 0.5 литрийн 2 ширхэг пиво ууцгаасан, тухайн баарнаас гарах гээд шатан дээр надад зодуулсан тэй гэх залуутай танилцаж баарны гадаа хэсэг хугацаанд юм ярьж байгаад салсан. Тэр үед, буудал руугаа явж амарлаа гээд яваад өгсөн, харин бид хоёр хүмүүсээс асууж байгаад Биллион“” нэртэй баар руу явцгааж, бааранд бид хоёр тус бүр 0.5 литрийн 2 ширхэг пиво захиалаад нэг пиво ч ууж дуусгаагүй ядраад байна гээд зүүрмэглээд байсан.Тэр үед би гадаа гараад тамхи татаж байгаад *******тэй тааралдаж бид хоёр баар руу ороод манай ширээнд суугаад нь ийн үлдээсэн пивонуудыг ууж дуусаад бид гурав тус баарнаас гарахдаа Экс нэртэй 0.75 литрийн нэг шил архи аваад шөнийн 04 цаг өнгөрч байхад буудал руугаа хүргүүлээд өрөөндөө орсон. Өрөөнд ороод шууд унтаад өгсөн, харин бид хоёр авсан архиа задалж хамт ууж байгаад би эс танай аймагт “Үндэс” ургадаг уу гээд асуухад “тэр нь юу байдаг юм” гэхээр нь “өвс байдаг юмаа, тэрийг хятад руу зардаг зарахдаа нэлээн үнэтэй байдаг гэсэн, танай аймагт зардаг хүмүүс байдаггүй юм уу, аав чинь ченж гээ биз дээ” гэхэд “мэдэхгүй” гэж байсан. Бид хоёр үлдсэн архиа ууж дуусахад би бага зэргийн согтсон учраас танихгүй хүнтэй хоноод яахын гэж бодоод яв гэхэд явахгүй байсан. Уг асуудлаас болоод бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Миний уур хүрээд түрүүлээд алгадсан алгадахад намайг зөрүүлээд алгадсан учраас бид хоёр харилцан зодолдож бие биеийнхээ нүүр рүү гараараа цохилцож, доор дээрээ гаралцахад миний духнаас цус гарч байсан учраас унтаж байсан дуудаж сэрээхэд бид хоёрыг салгаж дийлэхгүй өрөөнөөс гараад явсан. Удалгүй орж ирсний дараа орж ирээд тэр хоёр бид хоёрыг хоёр тийш нь болгож салгасан. бид хоёр зодолдохоо болиход өрөө лүгээ орсон. Тэр үед миний духнаас их хэмжээний цус гараад тогтохгүй байсан учраас уур хүрээд байж байхад орж ирсэн шиг санаж байна. Тэгэхээр нь нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохисон.

нь миний духыг хэрхэн яаж зүссэн гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан миний дух хөхөрч хавдаагүй эдгэсэн. Тэгэхээр нь хутгаар зүссэн байх гэж бодож байна. Мөн бид хоёр өрөөндөө орохдоо өрөөнд байсан эд зүйлсийг үзэхэд өрөөнд хутга огт байгаагүй.Тэгэхээр тухайн үед хутгатай явж байсан байгаа юм. Тухайн үед миний маш их уур хүрсэн учраас, бид гурав өрөөндөө байж байхад би зодуулсан урандаа нүүр рүү хэд хэдэн удаа цохиж газар унагааж байгаад цээж, нуруу, хөл гар руу хэд хэдэн удаа өшиглөхөд та зүгээр зогсож байсан хүнийг цохиж зоддог нь яаж байгаа юм бэ гээд намайг 00-н өрөө рүү ороод цус угаа гэхээр нь 00-д нүүр гараа угаасан. Тэр үед цагдаагийн байгууллагад дуудлага өг гэхэд “ яахын бэ эндээ учраа ольё”  гэхээр нь “чи намайг ямар болгосноо харж байна уу”  гээд духаа харуулаад бид хоёр дахин хэрэлдэж маргалдахад,, нар өрөөнд нэг нь үлдээд нөгөө хоёр орж гараад л яваад байсан. Нэг хүн үлддэг учир нь дахин бид хоёрыг зодолдуулахгүй гэсэн санаа зорилготой байсан. Нэг мэдэхэд бид хоёр тус буудлын өрөөнд хоёулхнаа байсан бөгөөд нь аав, ээждээ хэлнэ гээд өрөөнөөс гараад явсны дараа буудлын ресейпшн эмэгтэй орж ирээд бид хоёроос юу болсын гээд асуухаар нь бид хоёр хоорондоо зодолдсон талаар хэлэхэд тухайн эмэгтэйд “ энэ залуу сүүлд намайг газар унагааж байгаад нүүр нүдгүй өшиглөж, гараараа цохиж зодчихлоо” гээд өрөөнөөс гараад явсан. Удалгүй аав, ээж гэх ах эгч хоёр ирээд намайг баахан загнаж байгаад хүүгээ дагуулаад явсан...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас),

 

- Хохирогч *******: 2024 оны 04 дүгээр сарын 27-ны оройны 20 цагийн үед гэртээ байж байхад найз залгаад “Дарьганга” зочид буудалд зүүн бүсийн залуучуудын чуулган болж байна хүрээд ир гээд дуудахаар нь очоод тус газарт 0.5 литрийн 3 ширхэг пиво уугаад буудлаас 23 цаг дөнгөж өнгөрч байхад гараад ганцаараа Баруун-Урт сумын 7 дугаар багт байх “DG” нэртэй бааранд ороод ганцаараа 0.5 литрийн 2 лааз пиво уусан. Шөнийн 01 цаг 30 минутын үед баар хаах үед 4 танихгүй залуучуудтай тааралдсан.Тэр хүмүүст “Биллион” гэсэн баар 4 цаг хүртэл ажилладаг гэхэд 2 залуу нь өөр газар руу яваад 2 залуу нь Биллион баар руу явсан. Бид тус тусдаа баар руу явцгаасан. хамт явж байсан нь өрөөндөө ороод шууд унтаад өгсөн, харин Эсүхэй бид хоёр авсан архиа тал хүртэл нь ууцгаасан. Тэр үед Эсүхэй нь надаас “үндэс гэж мэдэх үү” гэхээр нь мэдэхгүй гэхэд “чиний аав чинь ченж гээ биз дээ чи яахаараа мэддэггүй юм бэ” гээд уурлаад уг асуудлаас болоод бид хоёр хоорондоо бага зэргийн ам зөрсөн боловч хэн хэн нь согтуу байсан учраас миний хувьд тухайн залуутай маргалдаж муудахыг хүсээгүй болохоор ууж байсан архинаасаа хундагалж өгөхөд Эсүхэй нь хийж өгсөн архийг уугаад “Чи Сүхбаатарт тийм том писдаа юм уу” гээд баруун гараараа нүүр хацар руу алгадахаар нь би зөрүүлээд зүүн гараараа баруун хацар руу алгадахад Эсүхэй газар унасан. Эсүхэй босож ирэхдээ шилтэй архиа бариад над руу дайрахаар нь Эсүхэйгийн гараас нь бариад хавирч газар унагаагаад дээр нь гараад хоёр гарыг нь алдалж 2 өвдгөөрөө нэг нэг гар дээр нь дараад тухайн хүнийг ямар ч хөдөлгөөнгүй болгоод унтаж байсан дуудаж ахыгаа ав гээд сэрээсэн. нь бид хоёрыг салгаагүй шууд өрөөнөөс гарч яваад буцаж орж ирсний дараа танихгүй 2 залуу нэг нэгээрээ орж ирцгээсэн.Тэр хоёр хүмүүс нь, гэх хүмүүс юм байна лээ. Би анх мэдүүлэг өгсний дараа*******, нарын хүмүүс ирж уулзаж тухайн үед болсон асуудлын талаар ярилцсан. Миний хувьд анх мэдүүлэг өгсний дараа хоорондоо зодолдож байсан асуудлаа санасан. Хэрэг болох үед би нэлээн согтуу байсан учраас зарим зүйлээ буруу санаад мэдүүлсэн юм байна лээ. Одоо бодоод байхад тухайн хүмүүс нь намайг бүлэглэж цохиж зодсон байсан бол би амьд үлдэхгүй байсан байх гэж бодож байна. хамт байсан хүмүүс нь намайг салгасан. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Би тухайн үед согтуу байсан учраас яг сайн мэдэхгүй байгаа юм, тэгэхдээ ямар ч байсан нүүр рүү гараараа цохиж, бие рүү өшиглөх, алгадаж байснаа мэдэж байгаа... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-27, 29-30 дугаар хуудас),

 

- Гэрч : бид хоёр 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өглөөний 09 цагаас 04 дүгээр сарын 28-ны өглөөний 09 цаг хүртэлх хугацаанд тус зочид буудлын ресейпшнээр ажиллаж байсан. Би сэрээд тус буудлын угтах үйлчилгээ дээр очиход унтаагүй байсан, тухайн үед “ 3 хүн 3 давхар руу гарчихлаа, юу ч гэсэн дээшээ гараад шалгачих”  гэхээр нь 3 давхарт гарахад ямар ч хүн байхгүй байсан. 1 цаг гаруй хугацааны дараа 06 цаг болж байхад 302 тоотоос хүнд зодуулчихлаа гээд танихгүй залуу шатаар орилж хашхираад бууж ирсэн. Тухайн залуугаас “та хэнд зодуулсан юм бэ” гэхэд тухайн залуу “ намайг гэдэг би Сүхбаатар аймгийн хүн байна, намайг бааранд танилцсан залуу зодчихлоо гэснээ, үгүй ээ тэрэнтэй хамт явж байсан хүмүүс зодсон”  гэж байсан. Тэгэхэд “намайг энд түр байж бай” гээд тухайн залуугийн хамт 3 давхар руу гараад удалгүй тэр хоёр буцаад 1 давхарт бууж ирсэн аас юу болсон талаар асуухад “302 тоотод зодоон болсон юм шиг байна, өрөөний энд тэнд цус болчихсон байна, сая зодуулсан гээд бууж ирсэн залуу, 302 тоотод байрлаж байсан залууд зодуулсан” гэж байна, зодсон, зодуулсан хүмүүсээс юу болсон талаар асуухад зодсон залуу нь “наад залуу чинь намайг түрүүлж архины шилээр нүүр рүү цохиж нүүрэнд гэмтэл учруулахаар нь тухайн залууг зодсон” гэж байсан. Тэгэхэд зодуулсан залуу “чи намайг өөрөөсөө илүү зодсон, цагдаа дууд” гээд байсан гэж надад хэлсэн. Удалгүй зодуулсан гээд байгаа залуугийн аав, ээж хоёр нь ирээд тухайн залууг аваад явсан. Тэгэхээр нь би 302 тоотод ороход өрөө нь нээх сүртэй цус болоогүй, харин цустай архины шил харагдаж байсан. Манай аймгийн гэх залуу анх 302 тоотоос бууж ирэхдээ бааранд танилцсан залууд л зодуулсан гэж бууж ирсэн боловч сүүлд намайг зодсон залуутай хамт байсан залуучууд нийлж бүлэглэж зодсон болсон би тэр зүйлийг их гайхаж байна. Учир нь 302 тоот нь өргөтгөлд байдаггүй, угтах үйлчилгээний дээд давхарт байдаг, аймгийн залуу тухайн үед баахан орилж хашхирсан гээд байсан боловч бид хоёрт огт сонсогдоогүй, тэгэхээр тухайн залуу худал ярьсан харин зодуулахын хувьд бол зодуулсан байсан. Мөн тус зочид буудалд зөндөө зодооны хэрэг гардаг тэгэхэд тухайн дуу чимээ нь үүдний 1 давхарт хангалттай сонсогддог. Тухайн үед зодууллаа гээд орилж хашгарсан, зодоон болж байгаа чимээ гарсан байсан бол бид хоёр шууд л мастер түлхүүрээр өрөөг нь онгойлгох боломжтой...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39-41 дугаар хуудас),

 

- Гэрч ы: 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өглөөний 06 цагийн үед буудлын 302 тоотод эрэгтэй хүн уйлж бахираад байхаар нь өрөөнд ороход танихгүй 2 эрэгтэй хүмүүс байсан. Нэг залуугийн баруун хөмсөгний дээд талд нь зүсэгдэж цус гарсан байсан, харин нөгөөдөх залуугийн хоёр нүд хөхөрч хавдсан, хамар, амнаас нь цус гарсан байсан. Хоёр нүд нь хөхөрч хавдсан залуугаас юу болсон талаар асуухад “ залуучуудад зодуулчихлаа” гэхэд тухайн хүнтэй хамт байсан хүн нь “чи бид хоёр л хоорондоо зодолдсон шүү, бусад хүмүүс нь ямар ч хамаарал байхгүй, чи өөрөөсөө болж надад зодуулсан” гэхэд “намайг чи арай л дэндүү зодсон шүү”  гэж байсан. Би тухайн залууг өрөөнөөс нь авч гараад 1 давхарт буухад тухайн хүн утсаараа хүн рүү залгаж дуудсан. Хэсэг хугацааны дараа тухайн залуугийн аав, ээж хоёр нь манай буудалд ирээд уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, хүүгээ аваад явсан. Ер нь бол буудлын өрөөнд хүмүүс зодолдож байгаа нь сонсогддог бөгөөд тухайн үед хүмүүс зодолдож байгаа дуу чимээ сонсогдоогүй.Тэгээд ч зодуулсан гээд байгаа залуу сүртэй орилж хашхираагүй, хүнд зодуулчихлаа гээд л өрөөнөөсөө гарч ирэхээр нь би очсон. Мөн анх 302 тоотод 2 хүн, 303 тоотод 2 хүмүүс орцгоосон бөгөөд 303 тоотын хүмүүс нь орой 21 цагийн үед өрөөнөөсөө гарч яваад шөнийн 02 цаг болж байхад өрөөндөө ороод унтаж амарсан. 302 тоотын хүн зоддог залуугийн нөгөө залууг нь үүрийн 04 цаг өнгөрч байхад гаднаас орж ирэхийн харсан, зодсон, зодуулсан 2 хүнийг хараагүй...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас),

 

- Гэрч Н.ийн:  Өчигдөр залуучуудын чуулга уулзалт 15 цагаас 23 цагийн хооронд зохион байгуулагдаж дууссан. ах бид хоёр  буудлын 302 тоот өрөөнд хамт, 303 тоот өрөөнд , нар орцгоосон. Бид дөрөв ярилцаад 16-н давхрын бааранд 23 цаг өнгөрч байхад очоод хүн тус бүр лаазтай 2 ширхэг пиво уугаад шөнийн 01 цаг өнгөрч байхад гарсан. Баарны гадаа тус аймгийн ах *******тэй бид нар танилцаж үргэлжлүүлэн суух болоход , нар нь өрөөндөө очиж амрахаар явцгаасан. Харин , бид гурав тус баарнаас гараад Биллион гэх бааранд очоод миний хувьд 0.5 литрийн нэг лаазтай пиво уусны дараа нойр хүрээд байсан учраас сандал дээр нь суугаагаараа 1 цаг орчим унтсаны дараа , нар баар хаах болчихлоо гэхээр нь цаг харахад 4 цаг болж байсан. Баарыг хаахаас өмнө  , цааш үргэлжлүүлэн сууя, ганц юм авъя гээд тус баарнаас 0.75 литрийн архи аваад бид гурав таксигаар хүргүүлээд өрөөндөө ороход шөнийн 04 цаг 30 минут өнгөрч байсан. Миний нойр хүрээд байсан учраас шууд унтсан. Хүн хашхирч байгаа чимээ гарахаар нь сэрэхэд , нар хоёулаа газар уначихсан, бие биеийнхээ нүүр рүү гараараа цохилцож байхаар нь босоод салгаж дийлэхгүй байхаар нь урд талын өрөөнд байсан, нарын өрөөний хаалгыг тогшиход ах хаалга тайлахаар нь “энэ хоёр хоорондоо зодолдоод, би салгаж дийлэхгүй байна” гээд ахыг аваад орох хооронд тэр хоёрын байрлал өөрчлөгдсөн, ах газар уначихсан дээрээс нь нь дараад хэвтэж байсан учраас , харин би г ахыг салгаж дахин зодоон болоогүй. , хоёр бие биеийгээ чи намайг ингэж зодсон гэхэд нөгөөдөх чи хүртэл намайг ингэж зодсон гээд дахин муудах гэсэн боловч бид хоёр тэр хоёрыг зодолдуулаагүй. Тэгээд нь ахыг дуудаж өрөөнөөс нь гаргаж ирээд өрөөндөө орсон. Тэгээд ах бид хоёр тэр хоёроос хэн нь хэнийгээ хэрхэн яаж цохиж зодсон талаар асуухад ах тухайн үед бид нарт хэлэхдээ “ намайг сууж байхад нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү гараараа цохиод бид хоёр хоорондоо зодолдсон, тэгээд намайг юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан баруун хөмсөгний дээд талд зүсэгдэж цус гараад байна” гэж байсан. Харин нь “чи намайг миний нүүр олон удаа цохиж, 2 нүд хөхрүүлсэн гэж л байсан, ер нь бол тэр хоёр намайг унтаж байхад хоорондоо зодолдож байсан учраас доор дээрээ гаралцаж бие биеийгээ биед гэмтэл учруулсан байх...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хавтаст хэргийн 47-49-р хуудас),

 

- Гэрч ын: баарнаас шөнийн 01 цаг өнгөрч байхад гарцгаахдаа  нутгийн гэх залуутай танилцсан. бааранд үргэлжлүүлэн сууя гэхээр нь бидоёр унтаж амарлаа гээд буудал руу яваад амарсан. Өглөө унтаж байхад , өрөөнд орж ирээд “ хүнтэй зодолдож бие биеийнхээ биед гэмтэл учруулсан байна, бид хоёр хориглоод дийлэхгүй байна” гэхээр нь н өрөөнд ороход н баруун хөмсөгний дээд талд нь зүсэгдэж нүүрэн нь нэлэнхийдээ цус болчихсон байсан, харин шөнө бааранд танилцсан залуугийн 2 нүд нь хавдчихсан, эрүүний доод талд шалбарчихсан гэмтлүүд байсан. Тэр хоёр орны цаад талд газар шалан дээр бие биеийгээ заамдчихсан, зууралдаж байхаар нь тухайн хүмүүсийг бид гурав салгасан. Миний бодлоор олуулаа болохын бол илүү мөнгө авна гээд бодсон учраас ийм мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна. Мөн дээрээс нь үнэхээр орилж хашхираад байсан юм бол үүдний ресейпшн эмэгтэй сонссон байх ёстой. Тэр ресейпшнээс хэрэг гарсны дараа бид нар асуухад юу ч сонсогдоогүй гэж байсан. Мөн хамгаалалтын ажилтан гэмээр залуу тухайн ресейпшнтэй хамт байсан юм байна лээ тэр залуу хүртэл сонсоогүй гэж байсан. Миний хувьд , Эсүхэй хоёрыг зодолдож байхад нь салгасан, тэрнээс дагз руу өшиглөсөн, мөн цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Анх тухайн хүмүүсийн өрөөнд ороод л цагдаад хэл гээд байхад нь өөрөө “яахын бэ хэрэггүй” гээд байсан. Миний хувьд зодоон цохиод хийгээд байдаггүй энэ талаар надтай тухайн үед хамт байсан хүмүүс гэрчилж өгнө, мөн би надтай хамт байсан хүмүүс нь цохиж зодоогүй гэдгийг нь гэрчилнэ...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-53, 55-56 дугаар хуудас),

 

- Гэрч ийн: Өглөө хүн хаалга тогшоод байхаар нь цаг харахад өглөөний 05 цаг 48 минут билүү 58 минут болж байсан бөгөөд хаалга нээж өгөхөд байсан.Ттэгэхээр “яагаад унтаж амрахгүй явж байгаа юм бэ” гээд асуухад “ ах өчигдрийн бааранд танилцсан залуутайгаа зодолдоод салахгүй байна” гэхээр нь сандраад тухайн хүмүүсийн өрөө рүү ороод харахад г өрөөнийх нь цонхны урд талд буланд газар унагаачихсан, дээрээс нь дараад байж байхаар нь тухайн залууг татаад хойш нь болгож салгахад босож ирээд тухайн залууд “чи яасан их намайг зоддог юм бэ” гээд дайрахаар нь г хориглосон боловч дийлэхгүй байхаар нь өрөөндөө буцаж ороодыг дуудаад буцаад тус өрөөнд орсон. г салгасан, харин тэй зодолдсон залууг би цааш нь болгож салгасан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас), 

- Шинжээч “ Эсүхэйгийн дух, урууланд язарсан нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох хормын 24-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.Э Эсүхэйгийн духанд учирсан гэмтлийг нэг удаагийн үйлчлэлээр хутгаар зусэж учруулсан байх боломжтой” мэдүүлэг(1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дугаар хуудас),

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр  хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас),

 

- Дарьганга зочид буудлын Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

 

- Дарьганга зочид буудлын Камерын бичлэгийн тайлбар (1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дугаар хуудас),

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол, (1 дүгээр хавтаст хэргийн 17дугаар хуудас),

- UPL/CD-R 80min 700MB/ загварын “ Дарьганга зодоон бичлэг, хэрэг” гэсэн бичвэртэй цагаан өнгийн Сиди,

 

- maxell /16X/4.7GB/120 MIN загварын 19 минут 27 секундын бичлэг бүхий хар өнгийн Сиди,

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 173 дугаартай “1.*******гийн биед дух, уруулд язарсан шарх, баруун бугалга, баруун шуу, баруун мөрөнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 174 дугаартай “1.******* биед тархи доргилт, зүүн 7, 8, 9, 10-р хавиргануудын зөрүүгүй хугарал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимын дотор салст, дээд уруулын дотор салст, доод уруулын дотор салст, баруун чих, баруун хөхлөг сэртэн, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, ооч, цээж, хэвлий, баруун, зүүн тохойд зулгаралт, хамар, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний паалан эмтрэл гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ******* биед зүүн 7, 8, 9, 10-р хавиргануудын зөрүүгүй хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. ******* биед тархи доргилт, баруун, зүүн нүдний алимын дотор салстад цус хуралт нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.  ******* биед баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, дээд уруулын дотор салст, доод уруулын дотор салст, баруун чих, баруун хөхлөг сэртэн, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, ооч, цээж, хэвлий, баруун, зүүн тохойд зулгаралт, хамар, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний паалан эмтрэл гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүсэн байх боломжтой гэмтлүүд байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас),

 

   - Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн “ 1. ******* биед ахар сүүл ясны далд хугарал, баруун зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, цээжний баруун 9-р хавирганы хугарал, толгойн дагз болон баруун зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимын дотор салстад цус харвалт, баруун жавьжинд язарсан шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор салст, баруун чих, баруун хөхлөг сэртэн, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, ооч, цээж, хэвлий, баруун, зүүн тохойд зулгаралт, хамар, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний паалан эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлээс ахар сүүл ясны далд хугарал нь хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, баруун зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, цээжний баруун 9-р хавирганы хугарал, баруун, зүүн нүдний алимын дотор салстад цус харвалт, баруун жавьжинд язарсан шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт нь хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Толгойн дагз болон баруун зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, баруун чих, баруун хөхлөг сэртэн, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, ооч, цээж, хэвлий, баруун, зүүн тохойд зулгаралт, хамар, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний паалан эмтрэл гэмтэл нь хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (2 дугаар хавтас хэргийн 58-61дүгээр хуудас)

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 024 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутганы ажлын хэсэг болон бариул дээрээс гарын мөр илэрсэнгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 025 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн архины шилэн дээрээс 1 ширхэг гарын мөр илэрлээ. 2. Шинжлэгдэж буй гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 92-96 дугаар хуудас),

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 660 дугаартай “ Ганзоригийн /УШ94092912/ -н сэтгэцэд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стресст хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.05.13-ны өдрийн 21/93, 21/294 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 19, 21 дүгээр хуудас/,

 

-*******гийн Согтолтыг шалгасан гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 293 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл ( 1 дүгээр хавтаст хэргийн 239-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-08  дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 256 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 107-131 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч*******гийн жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 150-152 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас),

 

- Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хавтаст хэргийн 157-162-р хуудас),

 

- Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 163-172 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч*******гийн согтолтын зэрэг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар хуудас),

 

Шүүгдэгч ******* жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (1 дүгээр хавтаст хэргийн 177-179 дүгээр хуудас),

 

- Шүүгдэгч ******* Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 180-184 дүгээр хуудас),

 

          - Шүүгдэгч ******* өвчний түүхүүд (1 дугаар хавтаст хэргийн 211-220,2 дугаар хавтаст хэргийн 13-51 дугаар хуудас),

 

          - Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр төлсөн баримт (2 дугаар хавтаст хэргийн 52 дугаар хуудас) зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч *******,******* нар 2024 оны 04 дүгээр сарын 28-ны шөнийн 05-06 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Дарьганга” зочид буудлын 302 тоот өрөөнд согтууруулах ундаа хэрэглэх явцдаа үл ялих зүйлээс маргалдан, улмаар харилцан зодолдон ******* нь******* эрүүл мэндэд “ дух, уруулд язарсан шарх, баруун бугалга, баруун шуу, баруун мөрөнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол,

нь ******* эрүүл мэндэд “ тархи доргилт, зүүн 7,8, 9, 10-р хавиргануудын зөрүүгүй хугарал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимын дотор салст, дээд уруулын дотор салст, доод уруулын дотор салст, баруун чих, баруун хөхлөг сэртэн, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, ооч, цээж, хэвлий, баруун, зүүн тохойд зулгаралт, хамар, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний паалан эмтрэл” бүхий хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

 

шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд яллагдагч, хохирогчоор мэдүүлсэн:  Архиа ууж дуусах үед би   “би согтож байна, өрөө маань 1 ортой учраас бид гурав багтахгүй, гэртээ хариад амарчих” гэхэд явахгүй байсан учраас дахин маргалдаж би уурласандаа эхлээд алгадахад зөрүүлээд намайг алгадахаар нь нүүр рүү цохиход зөрүүлээд нүүр рүү цохиход миний баруун духнаас цус гарахаар нь тухайн хүний нүүр рүү цохиж, бие рүү өшиглөхөд намайг барьж байгаад газар унагаасан. Би сэрээхэд босож ирээд бид хоёрыг салгах гэсэн боловч миний хувцаснаас зуураад тавихгүй байсан учраас өрөөнөөс гараад явсан. Удалгүй орж ирээд бид хоёрыг нэг нэгээр нь салгаад гарсны дараа өрөөнд орж ирсэн. орж ирээд миний духнаас цус гарсныг хараад “юу болсон юм бэ” гэхээр нь “ намайг юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан юмаар юм уу, өөрөө цохиж ийм болгочихлоо” гэхэд цагдаа дуудчих гэхэд “цагдаа дуудаад хэрэггүй, хоорондоо учраа ольё, маргааш өглөө гэхэд манай аав чамд 3 сая төгрөг өгөөд эмчилгээний зардлыг нэмээд гаргаад өгнө” гэхээр нь уур хүрээд “яасан их хүн зодож мөнгө өгдөг юм бэ” гээд уурлаж нүүр рүү 2 билүү 3 удаа цохиж, газар унагааж байгаад цээж, нуруу, хөл рүү хэд хэдэн удаа өшиглөхөд хамт байсан , нар намайг салгасан. Буудлын ресейпшн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хамт орж ирээд тэр хоёр хүнд над руу заагаад “энэ хүнд зодуулчихлаа” гээд өрөөнөөс гараад явсан. Удалгүй аав, ээж гэх ах эгч хоёр ирээд намайг баахан загнаж байгаад хүүгээ дагуулаад явсан” гэх,

 

шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд яллагдагч, хохирогчоор мэдүүлсэн:  нь өрөөндөө ороод шууд унтаад өгсөн. Эсүхэй бид хоёр архиа тал хүртэл нь ууцгаасан. Эсүхэй надаас “үндэс гэж мэдэх үү” гэхээр нь мэдэхгүй гэхэд “чиний аав чинь ченж гээ биз дээ чи яахаараа мэддэггүй юм бэ” гээд уурлаад уг асуудлаас болоод бид хоёр хоорондоо бага зэргийн ам зөрсөн.  Эсүхэй нь баруун гараараа нүүр хацар руу алгадахаар нь би зөрүүлээд зүүн гараараа баруун хацар руу алгадахад Эсүхэй газар унасан. Эсүхэй босож ирэхдээ шилтэй архиа бариад над руу дайрахаар нь Эсүхэйгийн гараас нь бариад хавирч газар унагаагаад дээр нь гараад хоёр гарыг нь алдалж 2 өвдгөөрөө дараад унтаж байсан дуудаж ахыгаа ав гээд сэрээсэн. нь бид шууд өрөөнөөс гарч яваад буцаж орж ирсний дараа, танихгүй 2 залуу нэг нэгээрээ орж ирцгээсэн. Тэр хүмүүс нь, нар юм. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. хамт байсан хүмүүс нь намайг салгасан. Би тухайн үед согтуу байсан учраас яг сайн мэдэхгүй байгаа юм тэгэхдээ ямар ч байсан нүүр рүү гараараа цохиж, бие рүү өшиглөх, алгадаж байснаа мэдэж байгаа.******* миний биед илүү гэмтэл учруулсан болохоор надаас уучлалт гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн ” гэх,

 

гэрч “06 цаг болж байхад 302 тоотоос хүнд зодуулчихлаа гээд танихгүй залуу шатаар орилж хашхираад бууж ирсэн. Тухайн залуу “намайг гэдэг, намайг бааранд танилцсан залуу зодчихлоо” гэснээ “үгүй ээ тэрэнтэй хамт явж байсан хүмүүс зодсон” гэж байсан. аас юу болсон талаар асуухад “302 тоотод зодоон болсон юм шиг байна, өрөөний энд тэнд цус болчихсон байна, сая зодуулсан гээд бууж ирсэн залуу, уг тоотод байрлаж байсан залууд зодуулсан” гэж байна. Зодсон залуу нь “наад залуу чинь намайг түрүүлж архины шилээр нүүр рүү цохиж нүүрэнд гэмтэл учруулахаар нь би зодсон”, зодуулсан залуу нь “чи намайг өөрөөсөө илүү зодсон цагдаа дууд” гэсэн гэж ярьсан талаар надад хэлсэн. Би 302 тоотод ороход өрөө нь нээх сүртэй цус болоогүй, харин цустай архины шил харагдаж байсан. 302 тоот нь угтах үйлчилгээний дээд давхарт байдаг. Тэр аймгийн залуу тухайн үед баахан орилж хашхирсан гээд байсан боловч бид хоёрт огт сонсогдоогүй, тэгэхээр тухайн залуу худал ярьсан. Харин зодуулахын хувьд бол зодуулсан байсан. Тухайн үед зодууллаа гээд орилж хашгарсан, зодоон болж байгаа чимээ гарсан байсан бол бид хоёр шууд л мастер түлхүүрээр өрөөг нь онгойлгох боломжтой” гэх,

 

гэрч ы “ 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өглөөний 06 цагийн үед буудлын 302 тоотод эрэгтэй хүн уйлж бахираад байхаар нь өрөөнд ороход танихгүй 2 эрэгтэй хүмүүс байсан. Нэг залуугийн баруун хөмсөгний дээд талд нь зүсэгдэж цус гарсан, харин нөгөө залуугийн хоёр нүд хөхөрч хавдсан, хамар, амнаас нь цус гарсан бай ан.Хоёр нүд нь хөхөрч хавдсан залуугаас асуухад “ залуучуудад зодуулчихлаа” гэхэд хамт байсан нөгөө хүн нь “чи бид хоёр л хоорондоо зодолдсон шүү бусад хүмүүс нь ямар ч хамаарал байхгүй, чи өөрөөсөө болж надад зодуулсан” гэхэд “намайг чи арай л дэндүү зодсон шүү”  гэж байсан. Ер нь бол буудлын өрөөнд хүмүүс зодолдож байгаа нь сонсогддог бөгөөд тухайн үед хүмүүс зодолдож байгаа дуу чимээ сонсогдоогүй” гэх,

 

гэрч Н.ийн “... ах, ,, бид дөрөв 23 цаг өнгөрч байхад 16-н давхрын бааранд очоод хүн бүр лаазтай 2 ширхэг пиво уугаад, шөнийн 01 цаг өнгөрч байхад гарахдаа үүдэнд *******тэй таарч танилцаж үргэлжлүүлэн суух болоход , нар амрахаар явцгаасан. , бид Биллион бааранд очоод би 0.5 литрийн нэг лаазтай пиво уусны дараа нойр хүрээд байсан учраас сандал дээр нь суугаагаараа 1 цаг орчим унтсан. Баар хаахаас өмнө , нар үргэлжлүүлэн сууя, ганц юм авъя гээд баарнаас 0.75 литрийн архи аваад бид буудалд ирэхэд 04 цаг 30 минут өнгөрч байсан. Би шууд унтсан, хүн хашхирч байгаа чимээ гарахаар нь сэрэхэд , нар хоёулаа газар уначихсан, бие биеийнхээ нүүр рүү гараараа цохилцож байсан. Би салгаж дийлэхгүй байхаар нь, нарын дуудаад ахыг аваад орох хооронд тэр хоёрын байрлал өөрчлөгдсөн, ах газар уначихсан, дээрээс нь нь дараад хэвтэж байсан. , харин би г ахыг салгаж дахин зодоон болоогүй. ах “ намайг сууж байхад нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү гараараа цохиод бид хоёр хоорондоо зодолдсон, намайг юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан баруун хөмсөгний дээд талд зүсэгдэж цус гараад байна” гэсэн, нь “чи намайг миний нүүр олон удаа цохиж, 2 нүд хөхрүүлсэн” гэж л байсан. Тэр хоёр намайг унтаж байхад хоорондоо зодолдож байсан учраас доор дээрээ гаралцаж бие биендээ гэмтэл учруулсан байх” гэх,

 

гэрч ын “...шөнийн 01 цаг өнгөрөөд баарнаас гарахдаа гэх залуутай танилцсан. бааранд үргэлжлүүлэн сууя гэхээр нь бид хоёр амарлаа гээд явсан. Өглөө унтаж байхад , өрөөнд орж ирээд “ хүнтэй зодолдож бие биеийнхээ биед гэмтэл учруулсан байна, бид хоёр хориглоод дийлэхгүй байна” гэхээр нь ороход , хоёр орны цаад талд шалан дээр бие биеийгээ заамдчихсан, зууралдаж байхаар нь бид гурав салгасан. н баруун хөмсөгний дээд талд нь зүсэгдэж нүүрэн нь нэлэнхийдээ цус болчихсон байсан, харин шөнө нөгөө залуугийн 2 нүд нь хавдчихсан, эрүүний доод талд шалбарчихсан байсан. Миний бодлоор олуулаа болохын бол илүү мөнгө авна гээд бодсон учраас ийм мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна. Мөн дээрээс нь үнэхээр орилж хашхираад байсан  бол ресейпшн эмэгтэй сонссон байх ёстой. Тэр ресейпшнээс хэрэг гарсны дараа бид нар асуухад юу ч сонсогдоогүй гэж байсан. Мөн хамгаалалтын ажилтан гэх залуу тухайн ресейпшнтэй хамт байсан юм байна лээ, тэр залуу хүртэл сонсоогүй гэж байсан. Миний хувьд тэр хоёрыг зодолдож байхад нь салгасан, тэрнээс дагз руу өшиглөсөн, мөн цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Надтай хамт байсан хүмүүс нь цохиж зодоогүй гэдгийг нь гэрчилнэ. Би өрөөнд ороод л цагдаад хэл гээд байхад нь өөрөө яахын бэ хэрэггүй гээд байсан” гэх,

 

гэрч ийн “ Өглөө хүн хаалга тогшоод байхаар нь цаг харахад 05 цаг 48 минут болж байсан. Хаалга нээж өгөхөд “ ах өчигдрийн бааранд танилцсан залуутайгаа зодолдоод салахгүй байна” гэхээр нь өрөө рүү ороход г өрөөнийх нь цонхны урд талд буланд газар унагаачихсан, дээрээс нь дараад байж байхаар нь тухайн залууг татаад хойш нь болгож салгахад босож ирээд “чи яасан их намайг зоддог юм бэ” гээд дайрахаар нь г хориглосон боловч дийлэхгүй байхаар нь өрөөндөө буцаж ороодыг дуудаад буцаад орсон. г, харин би нөгөө залууг цааш нь болгож салгасан” гэх, 

 

Шинжээч “ Эсүхэйгийн дух, урууланд язарсан нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох хормын 24-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.Э Эсүхэйгийн духанд учирсан гэмтлийг нэг удаагийн үйлчлэлээр хутгаар зусэж учруулсан байх боломжтой” мэдүүлгүүд,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Дарьганга зочид буудлын Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Дарьганга зочид буудлын Камерын бичлэгийн тайлбар,

Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол,

UPL/CD-R 80min 700MB/ загварын “ Дарьганга, зодоон бичлэг, хэрэг” гэсэн бичвэртэй цагаан өнгийн Сиди,

maxell /16X/4.7GB/120 MIN загварын 19 минут 27 секундын бичлэг бүхий хар өнгийн Сиди,

 

шинжээчийн 173 дугаартай “1.*******гийн биед дух, уруулд язарсан шарх, баруун бугалга, баруун шуу, баруун мөрөнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх шинжээчийн дүгнэлт,

 

шинжээчийн 174 дугаартай “1.******* биед тархи доргилт, зүүн 7, 8, 9, 10-р хавиргануудын зөрүүгүй хугарал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимын дотор салст, дээд уруулын дотор салст, доод уруулын дотор салст, баруун чих, баруун хөхлөг сэртэн, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, ооч, цээж, хэвлий, баруун, зүүн тохойд зулгаралт, хамар, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний паалан эмтрэл гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ******* биед зүүн 7, 8, 9, 10-р хавиргануудын зөрүүгүй хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. ******* биед тархи доргилт, баруун, зүүн нүдний алимын дотор салстад цус хуралт нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.  ******* биед баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, дээд уруулын дотор салст, доод уруулын дотор салст, баруун чих, баруун хөхлөг сэртэн, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, ооч, цээж, хэвлий, баруун, зүүн тохойд зулгаралт, хамар, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний паалан эмтрэл гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүсэн байх боломжтой гэмтлүүд байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт,

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн “ 1. ******* биед ахар сүүл ясны далд хугарал, баруун зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, цээжний баруун 9-р хавирганы хугарал, толгойн дагз болон баруун зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимын дотор салстад цус харвалт, баруун жавьжинд язарсан шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор салст, баруун чих, баруун хөхлөг сэртэн, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, ооч, цээж, хэвлий, баруун, зүүн тохойд зулгаралт, хамар, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний паалан эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлээс ахар сүүл ясны далд хугарал нь хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, баруун зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, цээжний баруун 9-р хавирганы хугарал, баруун, зүүн нүдний алимын дотор салстад цус харвалт, баруун жавьжинд язарсан шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт нь хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Толгойн дагз болон баруун зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, баруун чих, баруун хөхлөг сэртэн, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, ооч, цээж, хэвлий, баруун, зүүн тохойд зулгаралт, хамар, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний паалан эмтрэл гэмтэл нь хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,

 

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 024 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутганы ажлын хэсэг болон бариул дээрээс гарын мөр илэрсэнгүй.” гэх шинжээчийн дүгнэлт,

 

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 025 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн архины шилэн дээрээс 1 ширхэг гарын мөр илэрлээ. 2. Шинжлэгдэж буй гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 660 дугаартай “ Ганзоригийн /УШ94092912/ -н сэтгэцэд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стресст хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдцгаар зэрэглэлд хамаарна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт,

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.05.13-ны өдрийн 21/93, 21/294 дугаартай албан бичиг,

гийн Согтолтыг шалгасан гэрэл зураг

шүүгдэгч*******гийн жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

шүүгдэгч*******гийн согтолтын зэрэг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

шүүгдэгч ******* Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт,

шүүгдэгч ******* өвчний түүхүүд,

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр төлсөн баримт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Прокуророос шүүгдэгч *******,******* нарт холбогдох дээрх үйлдэлд шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч *******д 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч *******, нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгч *******,******* нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээр тус тус илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

4. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******,******* нарт учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 173 дугаартай шинжээчийн дүгнэлтээр*******д учирсан гэмтлийг хөнгөн, 174 дугаартай дүгнэлтээр ******* биед учирсан гэмтлийг хүндэвтэр зэргийн гэмтлээр тус тус тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч******* биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг,

мөн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч ******* биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг  тус тус дурдъя.

 

5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд хохирогч н эрүүл мэндэд хөнгөн, ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тэдгээрийн харилцан бие биенээ цохиж зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

6. Шүүх шүүгдэгч *******,******* нарыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгч нарын хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг өшиглөж, цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас шалтаглан зодолдох явцдаа бие биенийхээ эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

7. Хэргийн баримтаар,  шүүгдэгч *******,******* нар согтууруулах ундаа хэрэглэх явцдаа үл ялих зүйлээс маргалдан, зодолдон ******* нь******* эрүүл мэндэд хөнгөн хохирол,******* нь ******* эрүүл мэндэд хүндэвтэр хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдсон хийгээд прокуророос ******* дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тэдгээрийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

 

1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заажээ.

 

2. Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3. Тухайн гэмт хэргийн улмаас******* эрүүл мэндэд хөнгөн, ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэдгээр нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өөрт учирсан хохирол, гэм хортой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, нэхэмжлээгүй байна.

 

Харин******* зүгээс хохирогч ******* эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 5,000,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлжээ.

 

Хохирогч *******эс тухайн гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2024.06.12-ны өдрийн 660 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон “гуравдугаар зэрэглэл”-ийг хүлээн зөвшөөрч, уг зэрэглэлийн доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээр тооцон Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан “улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг ” гэх хэмжээгээр бодож 8,580,000 төгрөгийг нэхэмжлэн, 5,000,000 төгрөгийг*******гээс хүлээн авсан ба шүүх хуралдаанд үлдэгдэл 3,580,000 төгрөгийг нэхэмжлснийг шүүх хангах боломжтой гэж үзлээ.

 

Тодруулбал, шүүх хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлохдоо шинжээчийн дүгнэлтээр тогтоосон “зэрэглэл”-ийг үндэслэн хувь хэмжээг тогтоох бөгөөд нэгэнт талуудын сайн дурын үндсэн хоорондоо харилцан тохиролцсон зөвшөөрлийг шууд үгүйсгэх, буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******гээс, хохирогч ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг  660,000 х 13=8,580,000 төгрөгөөр тогтоон, үлдэгдэл 3,580,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .

 

Хохирогч ******* дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлэгт эмийн эмчилгээнд 1,380,853 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 124,800 төгрөгийн, эмчилгээ үйлчилгээ авч, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,505,653 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.05.13-ны өдрийн 21/93 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 19, 21 дүгээр тал/-аар нотлогдох тул үүнийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч гээс гаргуулж Эрүүл мэндийн санг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гээс 1,505,653 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор тогтоов.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай,

шүүгдэгч н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”-тай юм.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Х.Ууганбатаас “ Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс маргаж байсныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах ” гэх,

 

шүүгдэгч ******* өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс “ ******* нь өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Харин гэмтлийн зэрэг, хохирлын байдалдаа маргаж байсан. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд ******* оролцсон оролцоо, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг байдал, хүндэвтэр гэмтэл авсан төрийн албан хаагч байгаа. Харин нотолбол зохих байдал, гэмтлийн зэргийг үнэн зөв тогтоолгох, хэрэгт оролцсон оролцогч нарыг оролцоог тогтоолгохын тулд хүсэлт гаргаж ажиллагаа хийлгэж байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх,

 

шүүгдэгч******* өмгөөлөгч Д.ГалтогтохоосГэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүй ёсны асуудал. Харин ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг харах нь зөв. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн цагаасаа буюу ******* эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уучлалт гуйдаг. Мэдүүлэг өгөхдөө гэм буруу дээр маргаан байхгүй, анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь харгалзах хэрэгтэй. Хохирогчид 10 сая төгрөг, 7 сард 5 сая төгрөг шилжүүлсэн. Үүнээс харахад чинь санаанаасаа гэмшиж байгаа нь харагддаг. Мөн сэтгэцэд учирсан хохирлын зөрүүг нөхөн төлөхөө илэрхийлдэг. Өөрөө хохирогч болсон, өөрт учирсан хохирлыг нэхэмжлээгүй, түүнд арай илүү хохирол учруулсан учир сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй, гэмшиж байна гэдэг. Иймд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай ”  гэх дүгнэлтийг,

 

шүүгдэгч *******эс “ Миний ирээдүйн амьдралд ихээр нөлөөлөхүйц зүйл болох гээд байгаа учраас, миний ганц хүсэж байгаа зүйл бол энэ эрүүгийн хариуцлагаас  чөлөөлж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гарган мэтгэлцэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ” гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” тухай хууль зүйн ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийг илрүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэн үнэн зөв мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг хамааруулан үздэг болно.

 

Гэтэл *******эс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр анх хохирогчоор “ Биеэ хамгаалах зорилгоор******* үйлдлийг таслан зогсоож биед нь гэмтэл учруулсан. ирээд шууд дагзруу өшиглөсөн, босоод ирэхэд, , баруун талаас*******, нар нүүр нүдгүй цохиж дайрсан. 2 шанааруу зэрэг өшиглөсөн, дээрээс дэвсэж олон удаа дэвхцсэн.Тамлан зовоож яргалал, бүлэглэн нэг цагийн хугацаанд үргэлжилсэн ” гэж,

  2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар “******* бид 2 жижиг сажиг асуудлаас болоод хоорондоо маргалдаж муудахад эхлээд Эсүхэй намайг алгадсанаас болоод бид хоёр хоорондоо зодолдож бие биенийхээ биед гэмтэл учруулаад байна”  гэж,

мөн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд “ Гэтэл орж ирээд шууд миний дагз хэсэг рүү өшиглөсөн. Би босоод ирэхэд доор байсан Эсүхэй,, нар дайрсан. Тал талаас гар орж ирээд дайрахаар нь би нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвтсэн. Хэвтэж байхад хоёр талаас 30-аас 40 удаа өшиглөсөн байх. гэдэг хүн намайг цагдаад хэлбэл ална шүү гээд хавирга руу минь нэг өшиглөж хугалсан. Би больчих гээд уйлаад гуйсан, ухаан алдсан юм шиг жүжиглээд хэвтсэн. Тэгж байгаад гарч зугтах гэхэд гэдэг залуу араас барьж аваад боогоод унагаасан. Тэгээд дундаа бөөн цус болсон хивсэн дээр суулгаад зодож эхэлсэн. Яг нэг цагийн хугацаанд аймшигтай зодсон. Надад учруулсан ихэнх хохирлыг учруулсан. гэдэг нь наадхыгаа нүцгэлчих бичлэг хийе гэж хэлж байсан. Би г би хоёр удаа алгадсан нь буруу. Би гэмт хэрэг үйлдээгүй гэж бодож байгаа. гийн ээж нь над руу яриад байхаар нь би гомдолгүй гэж хэлсэн. Би Эсүхэйг 2 хоёр удаа алгадсан.******* учирсан гэмтлийг би учруулсан байх, дээр нь гараад гарыг нь дараад зууралдаж байхад тэр гэмтлүүд учирсан байх. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд дээрх байдлаар адил,

өнөөдрийн энэ шүүх хуралдаанд  өмгөөлөгч Ч.Энхцэцэг, шүүгдэгч ******* нараас “ хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргахгүй” гэх зэргээр мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж өөр өөр байдлаар мэдүүлжээ.  

 

Шүүгдэгч ******* хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон удаа дараагийн шүүх хуралдаанд тэдгээрийн зодооныг салгасан, , нарыг өөрийг нь бүлэглэн зодсон, гэмт хэрэгт хамтран оролцсон, мөн хохирогч*******г алгадсанаас бусдаар цохиж, зодоогүй, түүний өөрийгөө хамгаалж*******г дарах, тэврэх зэрэг үйлдлээс түүнд гэмтэл учирсан мэтээр мэдүүлж хэрэгт нотлогдоогүй үндэслэлээр гэм буруугийн талаар маргажээ.

 

Хуулиар олгогдсон эрхийн дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч энэхүү эрхийн хүрээнд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах байцаалтын ажиллагаанд саад учруулж төөрөгдүүлэх, хэргийн бодит үнэнийг бүдгэрүүлэх эрхгүй хийгээд мөн хохирогчийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй юм.

 

Мөн энэ хэргийн шүүгдэгч, хохирогч*******гээс, *******д илүү хохирол учруулсан үндэслэлээр өөрт учирсан хохирол, учир сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй нь хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй хийгээд тэрээр хохирогч*******д учирсан хохирол, нөхөн төлбөртэй холбоотойгоор ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх болзол, шаардлага хангагдаагүй буюу түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар үгүйсгэгдэж байх тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх боломжгүй буюу энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч болон түүний хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч******* гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч *******д учирсан хохирол буюу эмчилгээний зардалд нотлох баримтгүйгээр 10,000,000 төгрөг, сэтгэцэд учруулсан хохиролд 5,000,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, шүүгдэгч нарын хэт согтуурсан байдал нь хоорондын үл ойлголцол, маргаан үүсэх, улмаар харилцан зодолдох буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдал болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******,******* нарын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирүүлсэн UPL/CD-R 80min 700MB/ загварын “ Дарьганга зодоон бичлэг, хэрэг” гэсэн бичвэртэй цагаан өнгийн Сиди, maxell /16X/4.7GB/120 MIN загварын 19 минут 27 секундын бичлэг бүхий хар өнгийн Сидиг тус тус хэрэгт хавсаргаж хадгалах, тэдгээрт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ ARKHI” гэсэн бичиглэл бүхий цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон согтууруулах ундааны шил 1 ширхэг, 22 см урттай, ажлын хэсэгт нь 3 ширхэг хадаастай хар өнгийн бариултай, бариулын нэг талд улаан өнгийн будагтай, үзүүр хэсгийн хэлбэр нь алдагдсан 1 ширхэг хутга” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганзоригийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч *******,******* нар дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******,******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гээс 1,505,653 ( нэг сая таван зуун таван мянга зургаан зуун тавин гурван) төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийн зөрүү болох 3,580,000 төгрөгийг шүүгдэгч*******гээс гаргуулан хохирогч *******д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******,******* нар тухайн гэмтэлтэй холбоотойгоор энэ тогтоолоор гаргуулснаас бусад өөрт учирсан хохирол, сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн UPL/CD-R 80min 700MB/ загварын “ Дарьганга зодоон бичлэг, хэрэг” гэсэн бичвэртэй цагаан өнгийн Сиди, maxell /16X/4.7GB/120 MIN загварын 19 минут 27 секундын бичлэг бүхий хар өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах, шүүгдэгч******* нь хохирогч ******* эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ARKHI” гэсэн бичиглэл бүхий цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон согтууруулах ундааны шил 1 ширхэг, 22 см урттай, ажлын хэсэгт нь 3 ширхэг хадаастай хар өнгийн бариултай, бариулын нэг талд улаан өнгийн будагтай, үзүүр хэсгийн хэлбэр нь алдагдсан 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН