Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2022/00996

 

 

        2022        08                 11                                     142/ШШ2022/00996

 

      МОНГОЛ УЛСЫН НЭР*******ЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 174,171.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 174,171.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр L00800314 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан “Цахим зээл гэж-Зээлдэгчийн *******-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” мөн 1.3.12 дахь хэсэгт заасан “Цахим ******* гэж- Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг” ашиглах, зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” хэмээн заасны дагуу *******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роскеt/ аппликейшний ******* дугаартай зээлийн дансанд 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 88,000 /наян найман мянган төгрөг/ -ийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт *******-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч ******* нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 88,000 /наян найман мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 60 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим *******ын дансанд хүлээн авсан. “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 88,000 /наян найман мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 87,552.83 /наян долоон мянга таван зуун тавин хоёр төгрөг наян гурван мөнгө/ төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 73,443.63 /далан гурван мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,674.61 /дөрвөн мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг, нийт 165,671.06 /нэг зуун жаран таван мянга зургаан зуун далан нэгэн төгрөг зургаан мөнгө/ төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: 8,500 /найман мянга таван зуун төгрөг/ үүнд нотариатын зардал болно. *******ймд хариуцагч *******гээс нийт 174,171.06 /нэг зуун далан дөрвөн мянга нэг зуун далан нэгэн төгрөг зургаан мөнгө/-ийг гаргуулж өгнө үү...Зээлдэгч ******* нь манай компанитай 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр L00800314 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 88,000 /наян найман мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 87,552.83 /наян долоон мянга таван зуун тавин хоёр төгрөг наян гурван мөнгө/ төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 73,443.63 /далан гурван мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,674.61 /дөрвөн мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг, нийт 165,671.06 /нэг зуун жаран таван мянга зургаан зуун далан нэгэн төгрөг зургаан мөнгө/ төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: 8,500 /найман мянга таван зуун төгрөг/ үүнд нотариатын зардал болно. *******ймд хариуцагч *******гээс нийт 174,171.06 /нэг зуун далан дөрвөн мянга нэг зуун далан нэгэн төгрөг зургаан мөнгө/-ийг гаргуулж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-4/, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ТЗ 101/657 дугаартай ******* ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх 5-6, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 4607 дугаартай ******* ******* ХХК-с *******, ******* нарт олгосон итгэмжлэл /хх-7/, зээлийн дансны хуулга /хх-8/, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх 9-11/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-12/-ыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн.

            Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 174,171.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 87,552.83 төгрөг, үндсэн хүү 73,443.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,674.61 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 174,171.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* ******* ХХК нь хариуцагч *******тэй 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж 88 000 төгрөг зээлдүүлсэн. Тус зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү сарын 0.7 хувь байхаар тохиролцсон. Зээлдэгч ******* зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, төлөлт хийгээгүй, түүнд удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар шаардаж байсан. *******ймд *******гээс зээлийн төлбөрт 87,552.83 төгрөг, шимтгэл 0 төгрөг, хүүний төлбөр 73,443.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,674.61 төгрөг, нотариатын зардал 8 500 төгрөг нийт 174,171.06 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг.

4. Хариуцагч ******* 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд мэтгэлцэх, биечлэн оролцох эрхийг хангасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр хариуцагч *******гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* ******* ХХК болон ******* нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 88 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү сарын 0.7 хувь, 60 хоногийн хугацаатай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, ******* зээл авсан болох нь талуудын хооронд байгуулагдсан ******* дугаартай гэрээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээлийн дансны хуулгаар нотлогддог.

Зээлдэгч ******* зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөхгүй байгаа учраас зээлийн гэрээний үүрэг 165,671.06 төгрөг, нотариатын зардалд 8 500 төгрөг нийт 174,171.06 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхээ тодорхойлсон.

*******ргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д *******ргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж,

Мөн хуулийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй.

*******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүхээс хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж шүүх хуралдааны товыг оршин сууж буй багийн засаг даргад хүргүүлсэн ба Булаг багийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 140 дугаартай албан бичгээр “...тус мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн болно...” гэж ирүүлснийг харгалзан шүүх хуралдааны эхлэх цагийг тодорхой хугацаагаар хойшлуулж хүлээсэн боловч хариуцагч хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.  

*******ймд хариуцагч *******гээс зээлийн төлбөрт 87,552.83 төгрөг, шимтгэл 0 төгрөг, хүүний төлбөр 73,443.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,674.61 төгрөг, нотариатын зардал 8 500 төгрөг нийт 174,171.06 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 5,900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

*******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 174,171.06 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.         

2. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 5,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.     

3. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь *******ргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГ*******ЙМАА