| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 184/2022/01202/И |
| Дугаар | 182/ШШ2022/02521 |
| Огноо | 2022-08-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2022/02521
2022 08 18 182/ШШ2022/02521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: АМ ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний алданги 181,980,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтууд гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: алдангид 43,088,450 төгрөг, ашиглалтын зардалд 2,805,000 төгрөг, нийт 45,893,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.М, түүний өмгөөлөгч П.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Мг нь хариуцагч АМ ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтууд гаргуулах, алданги 181,980,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.2020 оны 05 сарын 25-ны өдөр, 04 дугаартай “Оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ”-г иргэн Л.Мг би “АМ ” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээгээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед баригдаж байсан 9 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 3 дугаар давхарын голын талбайд 70 м.кв оффис үйлчилгээний талбайг 1 м.кв-ын үнийг 3,600,000 төгрөгөөр, гэрээний нийт үнэ 252,000,000 төгрөг байхаар харилцан тохирсон. Тухайн 3 давхартаа өөрийн захиалсан оффис үйлчилгээний зориулалттай талбайн хажууд нэмж 15 м.кв талбайг худалдан авч 2021 оны 07 сарын 21-ний өдөр 07 дугаартай “Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ”-г иргэн Л.Мг би “АМ ” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээгээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 3 дугаар давхарын лифтний зүүн талд 15 м.кв оффис үйлчилгээний талбайг 1 м.кв-ын үнийг 5,666,000 төгрөгөөр, гэрээний нийт үнэ 85,000,000 төгрөг байхаар харилцан тохирсон.
Захиалсан оффис үйлчилгээний 70 м.кв талбайн нийт үнэ 252,000,000 төгрөг, 15 м.кв талбайн нийт үнэ 85,000,000 төгрөг, нийт 337,000,000 төгрөгийг “АМ ” ХХК-ийн данс болон гүйцэтгэх захирал Ж.Шгийн дансанд нь шилжүүлж дээрх гэрээнүүдийн нийт төлбөр тооцоог төлж дуусгасан болно.
1.2.2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр БА 152/2021 дугаартай, “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт”-ээр барилга ашиглалтад орсон. “Оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ”-нүүдийн дагуу 2021 оны 08 сарын 20-ны өдөр захиалсан оффис үйлчилгээний зориулалттай 85 м.кв талбайн түлхүүрийг хүлээн авч нүүн орсон бөгөөд өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай “АМ " ХХК-иас бүрдүүлбэл зохих бичиг баримтуудыг удаа дараа амаар болон бичгээр шаардаж мэдэгдэл хүргүүлж, утсаар мессеж бичиж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ үл биелүүлж, элдэв шалтаг тоочиж өгөхгүй байгаа тул Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж чадахгүй хохирч байна.
Иймд 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 07 дугаартай “Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ”, 2020 оны 05 сарын 2-ны өдрийн 04 дугаартай “Оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ”-ний 3.4-т “Захиалагч оффисын талбайн төлбөрийг 100 хувь төлмөгц өмчлөх эрхээ баталгаажуулахад нь Гүйцэтгэгчийн зүгээс бүрдүүлбэл зохих бичиг баримтыг нэн даруй хүлээлгэн өгнө.” Мөн 6.4-т “Захиалагч үйлчилгээний талбайн төлбөрийг 100 хувь төлсөн байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас шилжихгүй хугацаа хэтрэх тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгч нь өөрийн гэрээний нийт үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө.” гэсэн дээрх гэрээний заалтууд болон гэрээний үүрэгт “АМ ” ХХК-иас өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бүрдүүлбэл зохих бичиг баримт болох 15 м.кв талбайн төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, “Оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ”-нд заагдсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 9 давхар оффис, үйлчилгээний зориулалттай тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн БА 152/2021 дугаар “Барилга байгууламжийг ашиталтад оруулах комиссын дүгнэлт”, “Оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ"-ээр Л.Мгийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө болох 9 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 3 дугаар давхарын голын талбайн 15 м.кв оффис үйлчилгээний талбайн зураг төсөл зэргийг “АМ ” ХХК-иас гаргуулж өгнө үү. 70 м.кв талбайн бичиг баримтыг гаргуулж авсан болно.
1.3.2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 04 дугаартай “Оффис үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ”, 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 07 дугаартай “Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ”-ний үүрэгт гэрээнүүдийн нийт үнийн дүн болох 337,000,000 тегрөгийн 0.3 хувьтай тэнцэх алданги 181,980,000 төгрөгийг “АМ " ХХК-иас гаргуулж өгнө үү. Алдангийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн БА 152/2021 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ээр барилга ашиглалтад орж түлхүүр авсанаас хойш өнөөдрийг хүртэл 6 сар буюу 180 хоногоор тооцсон гэв.
2.Хариуцагч АМ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Нэхэмжлэгч болон манай компанийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 04 дугаартай “Оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ”, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иОффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ” тус тус байгуулагдсан нь үнэн. Дээрх гэрээнүүдийн дагуу манай компани Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед хэрэгжүүлсэн төсөл болох 9 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхарт 70 м.кв, 15 м.кв, нийт 85 м.кв талбайг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон барилгын ажлаа дуусган, улмаар хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газар буюу Төрийн эрх бүхий байгууллагаас 2020 оны 64, 102, 47, 188, 234, 1, 31, 70, 103, 159 дүгээр тогтоолууд батлагдан гарснаар давагдашгүй хүчин зүйлд өртөн, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр барилгын ажлаа дуусгах боломжгүй нөхцөл байдал үүссэн юм.
2.2.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тогтоолоор Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 15-ныг хүртэл 4 хоног гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020 оны 226 дугаар тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 17 хоног сунгасан. Засгийн газрын 2020 оны 226 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 15 хоног, 2021 оны 27 дугаар тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл 13 хоног, 91 дүгээр тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл 16 хоног тус тус гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 104 дүгээр тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ныг хүртэл 14 хоног сунгасан. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 45,118 дугаар тоггоолоор баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журамд заасны дагуу болон дээрх нөхцөл байдлуудын улмаас манай компанийн үйл ажиллагаа нэлээдгүй доголдож, зогссон болно.
Бид аль болох боломжит бүхий л хугацаагаар барилгын төслөө ашиглалтад оруулах, барилгын ажлаа дуусгах тухайгаа бүхий л талбай захиалагч нарт мэдэгдэж байсан ба үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал нэг ч удаа гомдол болон шаардлага гаргаж байгаагүй буюу барилга ашиглалтад оруулахтай холбоотой хугацаа хэтрэлтийг хүлээн зөвшөөрч байсан болно.
2.3.2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын БА 152/2021 дугаартай дүгнэлтээр ашиглалтад орсон ба энэ өдөр нэхэмжлэгч Л.Мгт 85 м.кв талбайн түлхүүрийг хүлээлгэн өгсөн.
Иймд 2020 оны оны 05 дугаар сарын 25-ны өдөр 04 дугаартай “Оффис, үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ"-ний 6.3, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ”-ний 6.3-т тус тус заасны дагуу алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.
2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 04 дугаартай “Оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ”-ний 6.4, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ”-ний 6.4-т тус тус заасны дагуу 180 хоног хугацаа хэтрүүлээгүй. Учир нь нэхэмжлэгч тал төлөх ёстой үндсэн төлбөрөө 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлж дуусгачихаад 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар төлсөн мэтээр худал тайлбар гаргаж байна. Энэ нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн төлбөр төлсөн баримтуудын огноогоор нотлогдоно.
2.4.Манай компани нэхэмжлэгчийн талбайд ногдох ашиглалтын төлбөрийг хариуцаад, нэхэмжлэгч төлөх ёстой төлбөрөө дур зоргоороо төлөөд үүнийхээ үр дүнд манай компанид алданги тооцох нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчид удаа дараа дээрх хоёр гэрээний хүрээнд тооцоо нийлэх, төлөх төлбөрөө яаралтай төлөх талаар шаардлага хүргүүлж байсны зэрэгцээ ашиглалтын гэрээ байгуулах саналаа удаа дараа илэрхийлэхэд ор үндэслэлгүй тайлбар хэлэн бултсаар өнөөдрийг хүрсэн.
2.5.85 м.кв талбайн өмчлөх эрхийн гэрчилгэ гаргуулахад шаардлагатай бииг баримтуудыг хүлээлгэн өгсөн. 15 м.кв талбайд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах боломжгүй гэдгийг Л.Мг мэдэж байсан ба гуйсаар байгаад уг талбайг худалдаж авсан.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч “АМ ” ХХК нэхэмжлэгч Л.Мгт холбогдудулан төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн алданги болон ашиглалтын зардалд 45,893,450 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
3.1.Талуудын хооронд 2020 оны 05-р сарын 25-ны өдөр байгуулагдсан 04 дугаартай “Оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ”-ний 1.2, 3.4-т заасны дагуу Л.Мг нь 252,000,000 төгрөгийг 3 хувааж буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 80,640,000 төгрөгийг, 07 дугаар сарын 01-нд 45,360,000 төгрөгийг, 08 дугаар сарын 01-нд 50,400,000 төгрөгийг, ашиглалтад орох үед 75,600,000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Л.Мгт 85 м.кв талбайн түлхүүрийг хүлээлгэн өгсөн.
Гэтэл Л.Мг нь 04 дугаартай Оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээний 1.2, 3.4-т заасан хуваарийн дагуу төлөх ёстой төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тул гэрээний 6.2-т заасны дагуу 41,888,450 төгрөгийн алданги тооцож, нэхэмжилж байна. Алдангийг бодохдоо:
| Төлбөр төлөх хугацаа, мөнгөн дүн | Төлсөн дүн, хугацаа | Хэтэрсэн хоног | Төлбөр төлөх хүртэлх хугацааны алдангийн хувь, үнийн дүн | Төлбөрийн үлдэгдэл | Үлдэгдэл төлбөрийн хэтэрсэн хугацаа алдангийн хувь |
| 2020.0525-80.640.00 | 2020.05.27-80.000,000 | 2 | 1% 806,400 | 640,000 | 43 хоног, 21.5% 137.600 |
| 2020.07.09-640,000 | - | - | 0 | - | |
| 2020.07.01-45,360,000 | 2020.05.25-2020.07.09 нийт алданги 944.000 | ||||
| 2020.07.09- 25,360,000 | 8 | 4% 1,814,400 | 20,000,000 | 13 хоног 7.5% 1,500,000 | |
| 2020.07.22- 8,500,000 | - | - | 11,500,000 | 14 хоног 7% 805,000 | |
| 2020.08.05-5,000,000 | - | - | 6,500,000 | 7 хоног 3.5% 227,500 | |
| 2020.08.12 | - | - | 0 | 7 хоног 3.5% 227,500 | |
| 6,500,000 | |||||
|
| 2020.07.01-2020.08.12 нийт алданги 4.346.900 | ||||
| 2020.08.01- 50,400,000 | 2020.08.12-13,500,000 | 11 | 5.5% 2,772,000 | 36,900,000 | 16 хоног 8% 2,952,000 |
| 2020.08.28 10,000,000 | - | - | 26,900,000 | 58 хоног 29% 7,801,000 | |
| 2020.10.26-9,000,000 | -- | - | 17,900,000 | 22 хоног, 11% 1,969,000 | |
| 2020.11.17-8,000,000 | - | - | 9,900,000 | 34 хоног 17%, 1,683,000 | |
| 2020.12.22-6.000.000 | - | - | 3,900,000 | 88 хоног 44% 1,716,000 | |
| 2021.03.15 -2,990,000 | - | - | 910,000 | 12 хоног, 6% 54,600 | |
| 2021.03.27- 910,000 | - | - | 0 | - | |
|
| 2020.08.01-2021.03.27 Нийт алданги 18,947,600 | ||||
| 2021.08.20- 75,600,00 | 2021.03.27 -1,990,000 | - | - | 73,610,000 | - |
| 2021.03.31-4,000,000 | - | - | 69,610,000 | - | |
| 2021.05.25- 2,000,000 | - | - | 67,610,000 | - | |
| 2021.06.14-2,000,000 | - | - | 65,610,000 | - | |
| 2021.07.03- 6,000,000 | - | - | 59,610,000 | - | |
| 2021.07.06- 20,000,000 | - | - | 39,610,000 | 12 хоног 6% 2,376,600 | |
| 2021.09.03- 2,990,000 | - | - | 36,620,000 |
| |
| 2021.09.03- 2,990,000 | - | - | 33,630,000 | 77 хоног 38.5% 12,947,550 | |
| 2021.11.19- 18,000,000 | - | - | 15,630,000 | 15 хоног 7.5% 1,172,250 | |
| 2021.12.03- 5,000,000 | - | - | 10,630,000 | 17 хоног 8.5% 903,550 | |
| 2021.12.20-8,630,000 | - | - | 2,000,000 | 25 хоног 12.5% 250,000 | |
| 2021.01.14- 2,000,000 | - | - | - | - | |
| 2021.08.20-2022.01.14 Нийт алданги 17,649,950 | |||||
3.2.Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 07 дугаартай “Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ”-ний 2.2-т заасны дагуу Л.Мг нь 85,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Л.Мгт 15 м.кв талбайн түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Гэтэл Л.Мг нь гэрээний 2.2-т заасны дагуу төлөх ёстой төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тул дээрх гэрээний 6.2-т заасны дагуу 1,200,000 төгрөгийн алданги тооцож, нэхэмжилж байна. Алдангийг бодохдоо:
| № | Төлбөр төлөх хугацаа, мөнгөн дүн | Төлсөн дүн, хугацаа | Хэтэрсэн хоног | Төлбөр төлөх хүртэлх хугацааны алдангийн хувь | Төлбөрийн үлдэгдэл | Үлдэгдэл төлбөрийн хэтэрсэн хугацаа, алдангийн хувь, үнийн дүн |
| 1 | 2020.07.21-2021.07.24 85,000,000 | 2021.07.22- 65,000,000 | - | - | 20,000,000 | 12 хоног, 6% 1,200,000 |
| 2021.08.05- 20,000,000 | - | - | - | - | ||
| 2021.07.24-2021.08.05 Нийт алданги 1,200,000 | ||||||
3.3.Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.6-р зүйлд оффисын талбайг хүлээн авснаас хойш талбайн ашиглалттай холбогдон гарсан зардал /талбайн ашиглалтын зардал, цахилгаан, ашиглалт гэх мэт/-ыг захиалагч хариуцна. Хариуцагч нь 2021 оны 08 сарын 01-ний өдөр үйлчилгээний талбайг хүлээн авсан. Сар бүр 1м.кв талбайн 3000 төгрөгийн төлбөр гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл 11 сарын хугацаанд 2,805,000 төгрөг гарсныг үл хөдлөх хөрөнгийн дундын өмчлөлийн талбайн зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч Л.Мгээс үйлчилгээний талбайн ашиглалтын зардал 2,805,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ашиглалтын зардлыг тооцохдоо харуул, үйлчлэгч, менежерийн цалин, нийтийн эзэмшлийн цахилгаан, ус, дулаан, лифт засвар, хог, даатгал зэргийн зардал нийт 9,100,000 төгрөгийг 3075 м.кв-д хуваахад 3,000 төгрөг гарч байгаа гэв.
4.Нэхэмжлэгч Л.Мг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
4.1.Сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 07 дугаартай гэрээг байгуулаагүй 2021 оны 07 сарын 21-ний өдөр иргэн Л.Мг би АМ ХХК-тай Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Бидний хооронд байгуулсан хоёр гэрээний дагуу нийт 337,000,000 төгрөгийг Л.Мг би АМ ХХК-ийн төрийн банкны 106900661289 данс, иргэн Ж.Шгийн Хаан банкны 5590041333 дугаартай дансанд шилжүүлсэн. Ийнхүү АМ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ш хувийн дансаараа захиалсан оффисын талбайн төлбөрийг авч байсан. 2020 оны 5 сарын 25-ны өдрийн Оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээний 1.6-д заасны дагуу тус 9 давхар барилгыг 2020 оны 09 сарын 20-ны өдөр гэхэд дуусгах хугацаатайгаар байгуулсан. Гэтэл АМ ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгыг барьж дуусгаагүй. Гэрээ байгуулсан 2020 оны 05 сарын 25-ны өдрөөс барилга барьж дуусах хугацаа буюу 2020 оны 9 сарын 20-ны өдөр Улс орон даяар дэлхий нийтийг хамаарсан цар тахал, Ковид-19 эхлээгүй, хөл хорио байгаагүй улс орон даяар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаатай ажиллаж байсан үе болно. Тухайн цаг хугацаанд би гэрээний үүргийн дагуу төлбөр тооцоог төлж байсан бөгөөд барилга гэрээний хугацаандаа баригдаж дуусахгүй, гадна, дотор засал хийгдээгүй, цонх хаалга хийгдээгүй, зөвхөн арматур бетон босгосон хэвээр, барилгын ажил нь удаашралтай байгаад байсан тул би АМ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Шгээс удаа дараа барилга хэзийд дуусах вэ гэж асуухад “зундаа удахгүй дуусна” гэж хэлдэг боловч барилгын ажил зогсонги хэвээр байсан тул би эргэлзэж эхэлсэн бөгөөд төсөв хөрөнгөгүй газар, барилгад хөрөнгө оруулж төлбөр төлж байх бий гэж айсан юм.
Цар тахлаас өмнө гэрээний дагуу барилга барьж дуусах ёстой байтал байсаар байгаад Ковид цар тахал гарангуут далимдуулан нэг жилийн дараа 2021 оны 8 сарын 20-нд 70 м.кв байрны талбайг хүлээн авсан.
АМ ХХК-иас болж гэрээний хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр барилга ашиглалтад ороогүйн улмаас миний төлөвлөсөн ажлууд бүгд хойшилж, асар их хохирсон.
4.3.Хариуцагч дур мэдэн, үндэслэлгүйгээр сар бүр 85 м.кв талбайг 3,000 төгрөгийн төлбөр гаргаж, өөрийн компанийн дансаар болон хувийн дансаар төл гэж дарамталж төлбөрийн нэхэмжлэл гаргаж байгаа. Оффис ашиглалтын гэрээ гэх гэрээний дугаарыг өөрчдийн нэг талыг барин гэрээ хйи гэж тулгаж байсан. Тус компани нь ашиглалтын нэхэмжлэл гаргах эрх бүхий субьект биш тул гэрээ байгуулаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
5.1.Оффис үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ, Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ /хх5-7, 11-14/
5.2.Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Харилцах дансны харилцагчийн хуулга, Төлбөрийн баримт, Мөнгөн шилжүүлэг /хх16-29/
5.3.2022.03.01-ний АМ ХХК-д Мэдэгдэлд хариу өгөх тухай /хх109/
5.4.Чигатусин ХХК-ийн 2022.02.27-ны 2022/24, 2022.03.01-ний 2022/27, 2022/26, 2022.04.26-ны 2022/35, 2022.05.02-ны 2022/38 дугаартай албан бичгүүд, Л.Мгийн 2022.04.26, 2022.05.02-ны хүсэлт, 2022.02.27-ны Байрны өмчлөлийн гэрчилгээ гаргуулах тухай /хх110-124/
5.5.Нэхэмжлэх, Төлбөрийн нэхэмжлэх, Цахилгааны төлбөрийн нэхэмжлэх, Мөнгөн шилжүүлэг, Төлбөрийн баримт, Шилжүүлгийн мэдээлэл, Дулааны төлбөрийн нэхэмжлэх, Цахилгааны төлбөрийн нэхэмжлэх /2-р хх 47-81/ зэрэг баримт
6.1.Хөрөнгийн даатгалын гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, 35/03/35 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт, Лифтэнд техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн маягтО-1, УБДС ТӨХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, Ус сувгийн удирдах газрын төлбөрийн нэхэмжлэх, Оффис ашиглалтын гэрээ /хх127-2 дугаар хх 30/
6.2.АМ ХХК-ийн 2022.0.28-ны 2022/05 дугаартай, 2022.03.30-ны 2022/09 албан бичиг /2-р хх38-39/
6.3.Оффис үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ /2-р хх 40-44/ зэрэг баримт
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Хариуцагч “АМ ” ХХК-иас өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бүрдүүлбэл зохих бичиг баримт болох 15 м.кв талбайн төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, “Оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ”-нд заагдсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 9 давхар оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн БА 152/2021 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”, “Оффис, үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ"-ээр Л.Мгийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө болох 9 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 3 дугаар давхарын голын талбайн 15 м.кв оффис үйлчилгээний талбайн зураг төсөл гаргуулж, алдангид 40,716,000 төгрөг гаргуулж Л.Мгт олгож, 141,264,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 43,088,450 төгрөг, дундын өмчлөлийн ашиглалтын зардал 2,805,000 төгрөг, нийт 45,893,450 төгрөгийг Л.Мгээс гаргуулж, “АМ ” ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Л.Мг нь 75 м.кв талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан, харин 15 м.кв талбайн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагатай баримтуудыг хариуцагчаас гаргуулна, мөн гэрээний 6.4-т зааснаар захиалагч төлбөрөө 100 хувь төлсөн байхад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас шилжихгүй хугацаа хэтрэх тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгч нь өөрийн гэрээний нийт дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэсний дагуу алдангид 181,980,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үйлчилгээний талбайг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй тул төлбөрөө удаашруулсан, ашиглалтын зардал нь ойр орчмын бусад талбайн үнээс илүү үнэтэй байсан, бид ус дулааны төлбөрийг төлсөн, хогоо өөр газарт хаядаг гэх мэтээр тайлбарлаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
3.Хариуцагч “АМ ” ХХК нь Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас үйл ажиллагаа бүрэн зогссон тул үйлчилгээний талбайг ашиглалтад оруулах боломжгүй байсан, өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардлагатай өөрөөс шалтгаалах бичиг баримтаа гаргаж өгсөн, 15 м.кв талбайд өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй гэдгийг мэдэж байсан гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Харин сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч төлбөрөө гэрээнд заасан хугцааанд төлөөгүй тул алданги төлөх үүрэгттэй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. “АМ ” ХХК болон Л.Мгийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 04 дугаартай Оффис үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд баригдаж байгаа оффис үйлчилгээний барилгын 3 дугаар давхарт байрлалтай, 70 м.кв талбайг 1 м.кв-ыг 3,600,000 төгрөгөөр тооцож, 252,000,000 төгрөгөөр,
харин 2021 /2020 оны огноотой, талууд техникийн алдаа гэж тайлбарласан/ оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ байгуулж, 15 м.кв талбайтай, офиссын байрыг 85,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тус тус тохирчээ.
4.2.Талууд гэрээ байгуулсан болон үнийн дүн, талбайн хэмжээ зэргийн талаар маргаагүй ба харин хариуцагчийг өмчлөх эрх шилжихгүй байгаа хариуцагчийн буруутай үйлдэл байгаа тул гэрээний үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцно гэж шаардаж, харин хариуцагч нь Л.Мгийг төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж тус тус тайлбарлан, харилцан алданги нэхэмжилж, мөн ашиглалтын зардал төлөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд зохигчийн хооронд хариуцлагын талаар маргаан үүссэн байна.
4.3.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал хариуцагчийг хугацаандаа барилгыг ашиглалтад оруулаагүй, мөн өмчлөх эрх хариуцагчийн буруугаас шилжээгүй гэж талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т зааснаар алданги шаардсан гэж тайлбарлах боловч бичгээр гаргасан нэхэмжлэлдээ гэрээний 6.4-т зааснаар алданги нэхэмжилсэн, дээрх хоёр алдангийн хэмжээ 0,3 хувь, 0,5 хувь гэх харилцан өөрөөр тохирсон байгаа зэргийг дүгнэж, хуралдаан дээрх тайлбарын дагуу биш, бичгээр гаргасан шаардлагын хүрээнд 0,3 хувиар алданги тооцсон нэхэмжлэлийн дагуу шүүх дүгнэлт хийсэн болно.
4.4. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
4.4.1.“АМ ” ХХК болон Л.Мгийн хооронд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 07 дугаартай Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4.-т “...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэх хүртэл оффисын талбайн хууль ёсны өмчлөгч нь “АМ ” ХХК байна. “ гэж, 3 дугаар зүйлийн 3.3-т “Захиалагчаас төлсөн офиссын талбайн 100 хувийн төлбөрийн баримтыг үндэслэн офиссын талбайг хүлээлцсэн акт үйлдэж, түлхүүр болон бусад дагалдах зүйлсийг захиалагчид хүлээлгэн өгнө” гэж тус тус заажээ.
А.Хариуцагч нь тус гэрээний дагуу хүлээлгэн өгөх 15 м.кв талбай бүхий оффисын талбайд өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй гэдгийг мэдсээр байж худалдаж авсан, мөн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримтыг гаргаж өгсөн гэж тайлбарлах боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Дээрх гэрээний агуулгаас харахад өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй гэх зүйл тусгагдаагүй байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.
Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4, 3.3.-т заасны дагуу 15 м.кв талбайн төлбөрийг Л.Мг 100 хувь төлсөний дараа хариуцагч АМ ХХК нь уг талбайг хүлээлгэн өгч, дагалдах зүйлс буюу өмчлөх эрхээ шилжүүлэхэд шаардагдах бичиг баримтыг Л.Мгт шилжүүлэх үүрэгтэй байх ба дээрх талбайн төлбөр болох 85,000,000 төгрөг бүрэн төлөгдсөн талаар талууд маргаагүй, гэрээний дагуу Л.Мг тухайн талбайг худалдан авсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахад шаардагдах баримтыг хариуцагч гаргаж өгөх үүрэгтэй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, өмчлөх эрхийг үүсгэхийн тулд 15 м.кв талбайн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагч АМ ХХК нь Л.Мгт гаргаж өгөх үүрэгтэй болно.
Иймд АМ ХХК-иас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 9 давхар оффис үйлчилгээний зориулалттай барилгын 3 дугаар давхарын 15 м.кв талбайн өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бүрдүүлбэл зохих бичиг баримт болох төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн БА 152/2021 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”, 15 м.кв оффис үйлчилгээний талбайн зураг төсөл зэрэг баримтыг гаргуулж, Л.Мгт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин 70 м.кв талбайн бичиг баримт гаргуулах шаардлага хангагдсан гэснийг дурдах нь зүйтэй.
Б.2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай Оффис үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т “Захиалагч үйлчилгээний талбайн төлбөрийг 100 хувь төлсөн байхад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас шилжихгүй хугацаа хэтрэх тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгч нь өөрийн гэрээний нийт дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө” гэж заажээ.
Үүний дагуу нэхэмжлэгч Л.Мг нь алдангид 181,980,000 төгрөгийг хариуцагч АМ ХХК-иас шаардсан.
Хариуцагч нь Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас үйл ажиллагаа бүрэн зогссон, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй нь давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж тайлбарлах боловч энэхүү үндэслэлээр хариуцагчийг үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна. Тодруулбал, зохигчийн хооронд байгуулсан 04 дугаартай гэрээний 1.6-д “...оффис үйлчилгээний барилга нь 2020 оны 09 дүгээр сарын 20-нд дуусна” гэж, 07 дугаартай гэрээний 1.3-т “нийт төлбөр төлж, барилгын ажил дуусгасны дараа захиалагчид үйлчилгээний талбайг хүлээлгэн өгнө” гэж, 2.2.-т “төлбөрийг 2021.07.21-2021.07.24-ний хооронд бүрэн төлж дуусгана” гэж зааснаас үзэхэд ашиглалтад оруулах хугацаа Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорио тогтоосон хугацаанд хамаарахгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д "хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ". Мөн хуулийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж заажээ.
Хариуцагч АМ ХХК нь дээрх хоёр гэрээний үүргийн дагуу худалдан авагч буюу Л.Мг нь худалдан авсан талбайн төлбөрийг бүрэн төлсөн байхад гэрээнд заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй гэрээнд заасан үүргээ зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай Оффис үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т “Захиалагч нь оффисын талбайн төлбөрийг 100 хувь төлмөгц өмчлөх эрхээ баталгаажуулахад нь гүйцэтгэгчийн зүгээс бүрдүүлбэл зохих бичиг баримтыг нэн даруй хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж заасан байхад уг үүргээ биелүүлээгүйгээс Л.Мг нь өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж чадаагүй байна. Хариуцагч энэхүү үүргээ зөрчсөн нь алданги тооцох үндэслэл болно.
Л.Мг нь 70 м.кв талбайн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, 15 м.кв талбайн төлбөрийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлж дуусгасан байх ба 04 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар төлбөр төлж дуусгасан дээрх хугацаанд хариуцагч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байсан гэж үзнэ. Л.Мг нь шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул 70 м.кв талбайн хувьд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 47 хоногоор алдангийг тооцоход 35,532,000 төгрөг /252,000,000 х0,3 хувь = 756,000 х 47 хоног = 35,532,000/,
15 м.кв талбайн хувьд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 180 хоногоор тооцоход 45,900,000 төгрөг /85,000,000 х 0,3 хувь = 255,000 х180 хоног = 45,900,000/, нийт 81,432,000 төгрөг /35,532,000+45,900,000/ болно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн зохицуулалт нь “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй ...” байхаар зохицуулсан байхад талууд гэрээндээ гэрээний нийт дүнгийн 0,3 хувиар алданги төлөхөөр тохирсон байгаа нь хуульд нийцээгүй байна.
Гэвч хариуцагч гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй байгаа нь алданги тооцох үндэслэл болж байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу шүүх анзын хэмжээг 50 хувиар багасгаж, хариуцагч АМ ХХК-иас алдангид 40,716,000 төгрөгийг /81,432,000 төгрөгийн 50 хувь/ гаргуулж Л.Мгт олгох нь зүйтэй гэж үзлээ.
4.4.2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
А.2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай Оффис үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.-т “Захиалагч нь оффисын талбайн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй” гэжээ.
04 дугаартай гэрээний хувьд 70 м.кв талбайн төлбөрийг Л.Мг нь 5 дугаар сарын 25-ны өдөр 80,640,000, 07 дугаар сарын 01-ний өдөр 45,360,000, 08 дугаар сарын 01-ний өдөр 50,400,000, ашиглалтад орсон нөхцөлд 75,600,000, нийт 252,000,000 төгрөг,
харин 07 дугаартай гэрээний хувьд 15 м.кв талбайн төлбөр 85,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна.
Гэтэл Л.Мг нь дээрх хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, 04 дугаартай гэрээний төлбөрийг 2020.05.27-нд 80,000,000 төгрөг, 2020.07.09-нд 26,000,000 төрөг, 2020.07.22-нд 8,500,000 төгрөг, 2020.08.05-нд 5,000,000 төгрөг, 2020.08.12-нд 20,000,000 төгрөг, 2020.08.28-нд 10,000,000 төгрөг, 2020.10.26-нд 9,000,000 төгрөг, 2020.11.17-нд 8,000,000 төгрөг, 2020.12.22-нд 6,000,000 төгрөг, 2021.03.15-нд 2,990,000 төгрөг, 2021.03.27-нд 2,900,000 төгрөг, 2021.03.31-нд 4,000,000 төгрөг, 2021.05.25-нд 2,000,000 төгрөг, 2021.06.14-нд 2,000,000 төгрөг, 2021.07.03-нд 6,000,000 төгрөг, 2021.07.06-нд 20,000,000 төгрөг, 2021.09.03-нд 5,980,000 төгрөг, 2021.11.19-нд 18,000,000 төгрөг, 2021.12.03-нд 13,630,000 төгрөг, 2022.01.14-нд 2,000,000 төгрөгөөр,
07 дугаартай гэрээний төлбөрийг 2021.07.22-нд 65,000,000 төгрөг, 2021.08.05-нд 20,000,000 төгрөг тус тус төлжээ. 07 дугаартай гэрээний төлбөрийн үүргийг 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлбөр төлсөн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 12 хоногоор 20,000,000 төгрөгийн 0,5 хувиар алдангийг тооцож, 1,200,000 төгрөг болно.
Харин 04 дугаартай гэрээний хувьд гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй үлдэгдэл төлбөрөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар тооцож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, 41,888,450 төгрөгөөр тооцож, нийт алдангид 43,088,450 төгрөгийг Л.Мгээс гаргуулж, АМ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Б.2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай Оффис үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай Оффис, үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6.-д “Оффисын талбайг хүлээн авсанаас хойш талбайн ашиглалттай холбогдон гарах бүх зардал /талбайн ашиглалтын зардал, цахилгаан, ашиглалт гэх мэт/-ыг захиалагч бүрэн хариуцна” гэжээ.
Хариуцагч энэхүү шаардлагаа тодорхойлохдоо Л.Мгийг 2021 оны 08 сарын 01-ний өдөр үйлчилгээний талбайг хүлээн авсан. Дундын өмчлөлийн талбайн төлбөр сар бүр 1м.кв талбайг 3000 төгрөгөөр тооцсон бөгөөд 11 сарын хугацаанд 2,805,000 төгрөг гарсан, ашиглалтын зардлыг тооцохдоо харуул, үйлчлэгч, менежерийн цалин, нийтийн эзэмшлийн цахилгаан, ус, дулаан, лифт засвар, хог, даатгал зэргийн зардал нийт 9,100,000 төгрөгийг 3075 м.кв-д хуваахад 3,000 төгрөг гарч байгаа, Л.Мгийн өмнөөс холбогдох байгууллагуудад төлсөн гэж тайлбарлаж, Хөрөнгийн даатгалын гэрээ, Лифтэнд техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн маягтО-1, УБДС ТӨХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, Ус сувгийн удирдах газрын төлбөрийн нэхэмжлэх, Оффис ашиглалтын гэрээ зэрэг баримтыг хавсаргаж өгсөн.
Харин Л.Мг дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ашиглаж буй талбайн зардлыг төлсөн баримтыг нотлох баримтаар өгч, дундын өмчлөлийн талбайн төлбөр ойролцоох үйлчилгээний талбайнуудтай харьцуулахад өндөр тул төлөөгүй гэж маргасан.
Шүүх дээрх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д заасны дагуу ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй гэж дүгнэж, дундын өмчлөлийн ашиглалтын зардалд 2,805,000 төгрөгийг Л.Мгээс гаргуулж, АМ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,138,050 төгрөг, хариуцагчаас 433,223 /373,393 + 59,830/ төгрөгийг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 1,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, АМ ХХК-д олгож, нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 431,730 /361,530+70,200/ төгрөгийг АМ ХХК-иас гаргуулж, Л.Мгт, сөрөг нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 433,223 төгрөгийг Л.Мгээс гаргуулж, хариуцагч АМ ХХК-д тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.2-т зааснаар удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар АМ ХХК-иас алдангид 40,716,000 төгрөг гаргуулж, Л.Мгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 141,264,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Л.Мгээс алданги, ашиглалтын зардалд нийт 45,893,450 төгрөгийг гаргуулж, АМ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,138,050 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 433,223 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч АМ ХХК-д олгох, АМ ХХК-иас 431,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Мгт, нэхэмжлэгч Л.Мгээс 433,223 төгрөгийг гаргуулж, хариуцагч АМ ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ