Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон

Улсын яллагч Ө.Манзушир

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа

Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б-д холбогдох 2516000240041 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хамтаар Говь-Алтай аймгийн ***  тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************ регистрийн дугаартай, Х ургийн овогт Т-ын Б.

 

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 00 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хорооны *-* тоотод хашаанд байх хохирогч Д.Н-ын  хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтрэн орж 5 ширхэг мөнгөн товруутай бөгжилсөн хар өнгийн хазаар 1 ширхгийг, дунд үеийн их гарын халтар манан хөөрөг 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Н-ад 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Т.Б- нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Д-ийн Самсунг А-30 маркийн гар утас, өмдний халаасанд байсан Төрийн банкны виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар  авч 627.980 төгрөгийн хохирол тус тус учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгчТ.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 00 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хорооны *-* тоотод хашаанд байх хохирогч Д.Н-ыггэртээ унтаж байхад нь  орж улмаар том өрөөнд нь байсан 5 ширхэг мөнгөн товруутай бөгжилсөн хар өнгийн хазаар 1 ширхгийг, дунд үеийн их гарын халтар манан хөөрөг 1 ширхгийг тус тус авч хохирогч Д.Н- сэрээд юу өвөртөө хийж нуусанаа  үзүүл гэхэд гэрийнх нь цонхоор гарч зугтсан үйл баримт,

мөн Т.Б- нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Д-ийн хамт архи согтууруулах ундааны зүйл уусан үедээ түүний Самсунг А-30 маркийн гар утсыг утсаар яриулаадах гэж хэлээд авсан, мөн түүнээс мөнгө нэхэж өмдний халаасанд байсан Төрийн банкны виза картыг нь авч зугтан уг картанд байсан 350000 төгрөгийг авсанүйл баримтууд тогтоогдож байна. 

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч Д.Н-ын 5 ширхэг мөнгөн товруутай бөгжилсөн хар өнгийн хазаар 1 ширхгийг 2500000 төгрөгөөр , дунд үеийн их гарын халтар манан хөөрөг 1 ширхгийг2000000 төгрөгөөр, хохирогч Н.Д-ийн гар утсыг 280000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

     1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтууд нь бусдын өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүд мөн байна гэж шүүх дүгнэв.

Хулгайлах гэмт хэрэгт шүүгдэгч Т.Б-гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Т.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд “...2024 оны 12 дугаар сарын 27-нд би Д.Н-ынд шөнө 12 цагийн үед очсон. Очиход гадна хаалга нь онгорхой байсан. Үүдний гэрэл нь асаалттай байсан. Д.Н- нь намайг харчхаад цааш явахаар нь би сэмхэн ороод том өрөөнөөс нь хазаар, мөнгөн хөөрөг хоёрыг нь авсан. Д.Н- намайг цагдаа дуудаж өгнө гээд татаад байхаар нь би цонхоор гарч зугтаасан. Намайг уучлаарай, дахин ийм үйлдэл хийхгүй, их ухаарч байна... Дээрэм хийснээ зөвшөөрч, гэмшиж байна...Д.Н-тай ээж бид нар найзууд. 3 хоногийн өмнө тэнд очиж хоноход Д.Н- ажилдаа явчихсан байсан. Хүүхэдтэй нь 25 жил найзалсан. Өмнө малыг нь хариулж, гэрээр нь орж гардаг байсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 27-нд би Говь-Алтай аймагт ажлаасаа бууж ирээд гэртээ жижиг өрөөнд унтаж байсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 27-оос 28-ны шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай гэрт гаднаас хүн ороод ирэх шиг болоод чимээ гарсан. Би гэрийнхээ хаалгыг дотроосоо цоожлоогүй байсан юм. Ямар хүн орж ирсэн юм бол гэж бодоод жижиг өрөөнөөсөө гараад үүдэндэх гэрлээ асаасан чинь том өрөөнөөс Б гэх залуу гараад ирсэн. Тухайн үед куртикнийхээ дотор талд юм хийчихсэн товойгоод байхаар нь чи манай гэрээс юу авав наадахаа үзүүлээдэх гэсэн чинь намайг барьж авахаар нь би буцаагаад барьж аваад бид хоёр гал тогооны өрөөнд ороод Б намайг түлхэж унагаагаад гал тогооны цонхыг дотроос нь онгойлгоод гарахаар нь би араас нь хөлнөөс нь татсан чинь Бийн өмсөж явсан хар өнгийн дотор талдаа цагаан өнгийн үстэй гутал сугарсан чинь гутлаа үлдээгээд зугтаад явсан. Би араас нь гарсан чинь байхгүй байхаар нь Бийн гар утасны дугаарыг нь хүнээс аваад залгасан чинь утсаа аваагүй. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би Т.Б- гэх хүнийг сайн танина, садан төрөл найз нөхдийн холбоо байхгүй. Би Т.Б-ийн талийгаач аавыг таньдаг нэг хороонд байсан. Манай гэрээс тухайн үед эд зүйл алга болсон. Манай том өрөөний хананд байсан 5 ширхэг мөнгөн товруутай хазаар 1 ширхэг, хойморт байсан бор өнгийн мөлхөө тавилгын баруун талын шилэн нүүртэй нүдэнд дотор байсан жижиг авдарт байсан дунд үеийн их гарын алтар манан хөөрөг 1 ширхэг алга болсон. Би 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ ирэхэд байсан 5 товруутай 1 ширхэг хазаар, дунд үеийн их гарын халтар манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйл байсан. Би тухайн үед өөрийнхөө хөөргийг гаргаж ирээд хамрын тамхи татчихаад буцаагаад хийсэн байсан. Тухайн үед намайг гэртээ унтаж байхад Б гаднаас том өрөө рүү ороод намайг жижиг өрөөнөөс гарч ирэхэд таараад тухайн үед куртикний дотор талд нь нэг юм байхаар нь үзүүлээдэх гэсэн чинь намайг түлхэж унагаагаад гэрийн цонхоор гараад зугтсан болохоор Б авсан байх. Мөн алга болсон хазаарыг Б сүүлд ирээд цагдаад гаргаж өгсөн. Би 5 товруутай 1 ширхэг хазаарыг 8.000.000 сая төгрөгөөр, дунд үеийн их гарын алтар манан хөөрөг 1 ширхгийг 5.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг,  /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт ээлжийн сувилагчаар ажилладаг. Доржийн Нармандах нь манай нөхөр манай гэр бүлийн хүн байгаа. 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед эд зүйл алдагдсан талаар манай нөхөр над руу ярьж мэдэгдсэн. Тэр шөнө би жижүүрийн ажилтай байсан мөнгөн хазаар, хөөрөг алдагдсан. Тухайн хазаар хөөргийг хаанаас, хэзээ, хэдэн онд, хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар эгч нь санахгүй байна. Одоо ямар ч байсан хазаарыг нь манай нэг бүл ахаас бас авч байсан. Хөөргийг нь бас л хүнээс худалдаж авч байсан. Одоо яг хэзээ хэдэн онд гэдгийг нь бол мэдэхгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр ажлаасаа ирчхээд хөөргөнөөсөө тамхи татаж байсан. Тухайн хөөрөг том өрөөний бурхны хажуу талд нэг жижигхэн цоохор авдарт байдаг. Түүн дотор байсан. Манай нөхөр л барьдаг байсан. Хэрэг учрал болсон шөнө гэрт хөөрөг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41-р хуудас/,

2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  /хх-ийн 4-9-р хуудас/,

 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Д.Н-аар  таньж олуулах ажиллагаа явуулсан “...би тухайн хүнийг хараад шууд таньж чадна. Манайд өмнө нь ирж байсан. Манай хүүхдийн найз тул хараад шууд таньж чадна. 1-5 хүртэл дугаарласан хүний зургуудаас хохирогч Д.Н- нь 3 гэж дугаарласан зургийг зааж байв. Хүмүүсийн зургийн байрыг нь сольж тавихад хохирогч Д.Н- 1 гэж дугаарласан зургийг зааж байв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 24-29-р хуудас/,

 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Д.Н-аар  таньж олуулах ажиллагаа явуулсан “...би тухайн хазаарыг гаднаас нь хараад шууд таньж чадна. Улаан өнгийн ногт, 5 ширхэг мөнгөн товруу, мөнгөөр бөгжилсөн байдал, хар өнгийн бүрээс байгаа мөн манайд олон жил болж байгаа тул хараад шууд таньж чадна. 1-4 хүртэл дугаарласан хазаарын зургуудаас хохирогч Д.Н- нь 4 гэж дугаарласан зургийг зааж байв. Хазаарын зургийн байрыг нь сольж тавихад хохирогч Д.Н- 1 гэж дугаарласан зургийг зааж байв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 30-35-р хуудас/,

 “Ашид-билгүүн” ххк-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 921/20 дугаартай “..нийт үнэ, 4.500.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан дүгнэлт,  /хх-ийн 46-48-р хуудас/,

Говь-Алтай аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч цагдаагийн дэслэгч Б.Одгэрэлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГОА0125/016 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хагас түрийтэй өвлийн дотортой 1 хос 2 гутал нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд хар өнгийн хагас түрийтэй хос гутлын баруун болон зүүн өмсгөлийн гадна хийц хэлбэр, улны нийт урт, өлмийн өргөн, өсгийн өргөн, хээний дүрслэл, ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 53-56-р хуудас/,

2024 он 12 дугаар сарын 30-ны өдөр Эд зүйл эд мөрийн баримтыг хураан авсан  мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, /хх-ийн 15-23-р хуудас/ зэрэг яллах болон өмгөөлөх талын шүүх хуралд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг бол шунахай сэдэлттэйгээр бусдын өмчийн эд хөрөнгийг хууль бусаар нууцаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлэхийг хэлнэ.

Шүүгдэгч Т.Б-ийн 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 00 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хорооны *-* тоотод хашаанд байх хохирогч Д.Н-ыггэртээ унтаж байхад нь  орж улмаар том өрөөнд нь байсан 5 ширхэг мөнгөн товруутай бөгжилсөн хар өнгийн хазаар 1 ширхгийг, дунд үеийн их гарын халтар манан хөөрөг 1 ширхгийг тус тус авч хохирогч Д.Н-ад 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан дээрхи үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэж зүйлчилж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч нарын гаргасан: “...Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ орон байранд нэвтэрч гэж хүндрүүлэн зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь прокурорт шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд прокурор зөвхөн хохирогч Д.Н-ын мэдүүлгээр орон байранд хууль бусаар буюу сэм, нууц аргаар нэвтэрч байгаа энэ үйлдлийг хүндрүүлсэн зүйлчлэлээр зүйлчилнэ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тухайн хүндрүүлж зүйлчилж байгаа энэ зүйлчлэл нь объектив шинжийн хувьд орон байранд хууль бусаар нэвтрэхийн тулд ямар нэгэн идэвхтэй хууль бус үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Жишээ нь хаалга, цонхоор нэвтрэх, эвдэх зэрэг хууль бусаар орсон байхыг шаарддаг. Т.Б-ийн хувьд тухайн айлд орохдоо ямар нэгэн байдлаар орон байранд хууль бусаар нэвтрэхийг оролдсон идэвхтэй үйлдэл, хууль бус үйлдэл хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй. Гэмт хэргийг хүндрүүлэх шинж тогтоогдохгүй байна гэж байгаа юм. Хохирогч Д.Н-ыг өнөөдрийн шүүх хуралдаанд оролцуулъя гэдэг хүсэлт тавьсан шалтгаан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н-аас нарийн тодруулж асуугаагүй. Д.Н-ын өгсөн мэдүүлгээс харахад 1 хүн ороод ирэх шиг болсон гэсэн мэдүүлгийг өгдөг. Шөнийн 00 цагийн үед хүн ороод ирэх шиг болсон гэсэн мэдүүлгийг өгч байхад тэр хүнийг унтаж байсан гэж дүгнэж байгаа нь прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Мөн хаалга онгорхой байсан, 1 хүн ороод ирэх шиг болсон, харахад Т.Б- байсан гэж байгаа юм. Тэгэхээр Т.Б-ийг таньж байсан. Энэ нөхцөл байдлыг тодруулсан зүйл байхгүйгээр зөвхөн хохирогчийн өгсөн дутуу дулимаг мэдүүлэг дээр үндэслээд сэм аргаар орон байранд нэвтэрсэн гэж хүндрүүлэн зүйлчилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүйгээр нотлон тогтооно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Тухайн хүндрүүлэн зүйлчилсэн зүйлчлэлийг эргэлзээгүйгээр нотлон тогтоосон зүйл байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б-д ашигтай байдлаар шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Т.Б-ийн хувьд залуу хүн хийсэн үйлдлээ ухамсарлан ойлгож гэмшиж байгаа. Цаашид архи, дарс хэрэглэхгүй гээд архины эмчилгээнд хамрагдсан ийм байдалтай байна. Ээж болон нялх хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Урьд ял шийтгэгдэж байгаагүй. Шүүх бүрэлдэхүүнээс залуу хүнд боломж энэ зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх, 

Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч М.Энхзаяагийн: “...Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зүйлчлэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь эргэлзээтэй байдлаар нотлогдсон байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдал тал бүрээс нь нарийвчлан тогтоогдоогүй байсан учраас бид нар одоо шүүх хуралдаан дээр хохирогч нарыг хуралд оролцуулах санал гаргасан боловч тэр хүн болбол ирэхгүй ээ, гомдол саналгүй гэсэн байдлаар татгалзсан. Хохирогч нь тухайн үед дотроо унтаж байсан гэж прокурор хэлж байгаа. Тэгэхээр тэр хүн хаалга дуугараад хүн ороод ирэх шиг болсон чимээ гарсан гэдгийг мэдэж байсан. Би гэрийнхээ хаалгыг дотроосоо цоожлоогүй байсан. Ямар хүн ороод ирэв гэхэд Б гэх залуу орж ирсэн байсан. Т.Б-ийг таньдаг байсан гэсэн. Бийн холбоо сүлбээтэй хүн рүү хүртэл залгаад дугаарыг нь олж авсан. Миний үйлчлүүлэгч бусдын гэрийг онгорхой, эзэн нь байхад, бусдын гэрээс хөөрөг, хазаар авсан. Өөрөө үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэвтэрсэн гэж байна. Тэгэхээр цоожтой байгаагүй сууц, хаалга эвдээгүй. Гаднаас хүн орж ирэхийг хохирогч бол мэдсэн.Эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх боломжтой байна.Тэгэхээр шүүхээс 17.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож зүйлчилж өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд хууль бус гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Б- нь Д.Н-ыг гэртээ унтаж байхад нь гэрийнх нь хаалгатүгжээгүй байхад зөвшөөрөлгүй орж эд зүйлийг авсан  болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох тухайлбал хохирогч Д.Н-ын “...ажлаасаа бууж ирээд гэртээ жижиг өрөөнд унтаж байсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 27-оос 28-ны шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай гэрт гаднаас хүн ороод ирэх шиг болоод чимээ гарсан. Би гэрийнхээ хаалгыг дотроосоо цоожлоогүй байсан юм. Ямар хүн орж ирсэн юм бол гэж бодоод жижиг өрөөнөөсөө гараад үүдэндэх гэрлээ асаасан чинь том өрөөнөөс Б гэх залуу гараад ирсэн. Тухайн үед куртикнийхээ дотор талд юм хийчихсэн товойгоод байхаар нь чи манай гэрээс юу авав наадахаа үзүүлээдэх гэсэн чинь намайг барьж авахаар нь би буцаагаад барьж аваад бид хоёр гал тогооны өрөөнд ороод Б намайг түлхэж унагаагаад гал тогооны цонхыг дотроос нь онгойлгоод гарахаар нь би араас нь хөлнөөс нь татсан чинь Бийн өмсөж явсан хар өнгийн дотор талдаа цагаан өнгийн үстэй гутал сугарсан чинь гутлаа үлдээгээд зугтаад явсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийг унтаж байхад нь нууцаар,  зөвшөөрөлгүйгээр хууль бусаар  гэрт нь нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдэлд заавал хаалга цоожийг эвдэж орсон үйлдлийг ойлгохгүй бөгөөд хохирогч болон орон байранд байсан бусад этгээдэд мэдэгдэхгүйгээр сэм орсон үйлдэл мөн адил хамаарна.  Мөн шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “... тэднийд хонох гэж очсон...”  гэх мэдүүлэг нь тогтоогдохгүй байх бөгөөдмөн өмгөөлөгч нарын гаргасан “... Нармандах хүн орж ирэх шиг болсон... гэж мэдүүлсэн нь Т.Б-ийг гэртээ орохыг зөвшөөрсөн гэсэн ойлголт биш гэж үзлээ. Учир нь шүүгдэгч урьд өмнө хохирогч Д.Н-ынд хонодог байсан эсэх мөн тухай үед хонох гэж очсон эсэх талаар нотлох баримт болон хохирогчийн мэдүүлэгт энэ талаар тусгагдаагүй байна.

Иймд шүүгдэгч Т.Б-ийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б- нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2025 оны 02 сарын 15-ны өглөө гэрийн дээд талын гудамжны үзүүр лүү гарахад Т.Б, Б гэх эмэгтэйн хамт зогсож байсан. Би нэг хүнтэй уулзаад буцаад гэр лүү явж байхад Б, Буяндэлгэр нар Гангаамаагийн гэрээс гарч ирсэн. Тэгээд бид 3 уулзаад Т.Б намайг нэг архи аваад өг гэж хэлэхээр хамт яваад А-ын дэлгүүр лүү ороод 0.75 литрийн хэмжээтэй хараа нэртэй архи авч Г-гийн гэрт нь очиж 6-7 хүнтэй хувааж уугаад Б бид 2 эмнэлгийн урд Д гэх айл руу явсан. Тухайн айл руу явах замдаа С-гийн дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй хараа нэртэй архи худалдаж аваад Дгийн гэрт нь очоод Б бид 3 хувааж уусан. Тухайн архиа ууж дуусгаад Баянгол дэлгүүр лүү Бтай хамт ороод нэг шил архи аваад би виза картаараа тооцоо хийсэн. Буцаж Дгийн гэрт нь очоод Б бид 3 хувааж уугаад би гараад явах гэтэл ардаас Б гарч ирээд утсаараа нэг яриулаадах гэж нэхсээр байгаад миний гар утсыг авсан. Тэгээд буцааж өгөхгүй байсан. Дараа нь 10,000 төгрөг өгөөдөх гэж дарамталсан. Тэгээд миний өмдний халаасыг ухаад виза карт аваад зугтаасан. Би буцаж ирэх байх гээд хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд миний визакартанд байсан 350,000 төгрөгийг уншуулж авсан байна. Би Самсунг А-30 маркийн гар утас алдсан. Тухайн гар утсыг 2022 онд 350,000 төгрөгөөр шинээр нь авч байсан. Эвдрэл гэмтэл байхгүй. Одоо 300,000 төгрөгөөр үнэлж байна. Хар өнгийн гэртэй, бүдэг цэнхэр өнгийн самсунг А-30 маркийн гар утас байсан. Эвдрэл гэмтэл байхгүй. Миний өөрийн эзэмшлийн 240000142779 дугаарын дансны виза карт байгаа юм. Тухайн дансанд хамтран эзэмшигч байхгүй. Виза карт нууц кодтой. Нууц кодыг нь надаас өөр мэдэхгүй. Б тухайн өдөр тооцоо хийж байхад цээжилж авсан юм шиг байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...2025 оны 02 сарын 21-ний өдөр Т.Б-ийн садангийн эмэгтэй дүү нь манай гэрт ирж уулзаад хохирол мөнгийг нь барагдуулах тул цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авчих гэж хэлсэн. Т.Б- мөн хамт ирсэн гадаа машинд сууж байгаа гэж хэлсэн. Маргааш нь тухайн эмэгтэй надад бэлэн 400.000 төгрөг өгөөд миний алдсан гар утастай ижил самсунг А-30 маркийн гар утас шинээр авч өгсөн. Одоо надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. 2025 оны 02 сарын 12-ны өдөр Т.Б- нь хар хөх өнгийн урт куртиктэй, ноосон хар өмдтэй, хуучирч муудсан хар өнгийн Монгол хийцийн гуталтай явж байсан. Төрийн банкны АТМ-ээр мөнгө авч байгаа хүний зургийг харлаа. Тухайн өдөр надтай хамт архи уусан, надаас гар утас болон виза карт авч зугтаасан Т.Б- гэх хүн мөн байна. АТМ-ын хяналтын камерын зураг бүдэг боловч тухайн хүнийг таньдаг хүнд бол танигдахаар байна. Мөн ард хэсгээс нь харсан зураг дээр Т.Б-ийн биеийн ерөнхий төрх, өмсөж явсан хувцас нь мөн байна. Тухай өдөр Т.Б- нь хар хөх өнгийн урт куртиктэй, ноосон хар өмдтэй, хуучирч муудсан хар өнгийн Монгол хийцийн гуталтай явж байсан. Малгайгүй үсээ бүдэг улбар шар өнгөөр будсан байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 120-125-р хуудас/,

2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 41/166 дугаартай Төрийн банкны албан бичиг, Н.Д-ийн эзэмшлийн Төрийн банкны 240000142779 тоот харилцах дансны хуулга, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Даваажаргал нь  Н.Д-ийн эзэмшлийн Төрийн банкны 240000142779 тоот харилцах дансны хуулгат үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 96-101-р хуудас/,

2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 41/167 дугаартай Төрийн банкнаас ирүүлсэн 2400001111020004 дугаартай АТМ-ын 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн камерын 21:13 минут 23:32 минутын  бичлэгийн зургийг хүргүүлэв гэх албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 106-109-р хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ны 2025 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 921/56 дугаартай “ Самсунггалакси А-30 маркийн гар утас 280.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан дүгнэлт , /хх-ийн 133-135-р хуудас/,

2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрч Б.Бүжинлхамаас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн сиди 1 ширхгийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 111-115-р хуудас/,

 Гэрч Б.Б-ын “...2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр намайг дэлгүүртээ ажиллаж байхад хар өнгийн куртиктай эрэгтэй хүн орж ирж үйлчлүүлсэн. Эхлээд 19.100 төгрөгийн зүйл худалдаж аваад чиптэй виза картаа уншуулсан. Тэр залуу хэлэхдээ карт уншуулаад бэлэн мөнгө 10.000 төгрөг авчих уу гээд гуйгаад байхаар нь картыг нь уншуулж 10.000 төгрөг гаргаж өгсөн. Тэр залуугийн карт чиптэй учир шууд уншсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 127-128-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн эд зүйлийг түүний нүдэн дээр харсаар үзсээр байтал шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар эд зүйлс, өмч хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр болон хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан байдгаараа хулгайлах гэмт хэргээс яллагдана.

Шүүгдэгчийн дээрхи үйлдэлд хохирогчид хүч хэрэглэсэн гэх шинж тогтоогдохгүй илээр авсан байх тул шүүгдэгч Т.Б-ийгбусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Иймд уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н-ад 4,500,000 төгрөгийн хохирол, дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Д-ид 627,980 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Т.Б- нь хохирогч нарт хохирлыг бүрэн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн хохирогч нар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

ШүүгдэгчТ.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаархүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тулхуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

ШүүгдэгчТ.Б-ийггэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнгЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцожэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тус тус харгалзаж үзэв.

Өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоож байна гэж үзэж байгаа. Эдгээр үйлдэл нь үргэлжилсэн шинжтэй байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.2-т учруулсан хохирлыг төлсөн байдаг. Т.Б-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас хүлээн зөвшөөрөөд хохирлоо төлж явсан. Харин зүйлчлэлийн хувьд хууль зүйн дүгнэлтийг өмгөөлөгч нар хийсэн байдаг.Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар хорих ялын доод хэмжээг 2жилээс дээш хорих ял эдлүүлэхээр заасан гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйлд заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах хуулийн зохицуулалт байгаа. Т.Б-ийн хувьд залуу хүн байдаг. Хийсэн үйлдлээ ухамсарлахыг ойлгож дэмжиж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хоёрны нэгээс багагүй ял оногдуулж эрүүгийн хариуцлагыг хөнгөлж өгөөч гэсэн дүгнэлт гаргаж байна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээ/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Миний үйлчлүүлэгч Т.Б- нь хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял, шийтгэлийг нь хөнгөрүүлж доод хэмжээнээс доогуур оногдуулж өгөөч. Т.Б- нь ганц бие эцэг хүн. Урьд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Ээж, охины хамт амьдардаг. Энэ нөхцөл байдлыг нь харгалзан үзэж ял шийтгэлийг нь хөнгөлж өгөөч гэсэн саналыг оруулж байна гэх дүгнэлт гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр тус тус хуульчилжээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд 2 гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэхгүй байхаар хуульчлаагүй байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, мөн ээжтэйгээ хүүхэдтэйгээ амьдардаг ар гэрийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулжЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  3, 4 дэх хэсэгт зааснаароногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б- нь эд мөрийн баримтаар хураагдсан гутлыг буцаан авах хүсэлт гаргасан тул шүүх уг гутлыг шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хос гутлыг шүүгдэгч Т.Б-д буцаан олгож, хэргийн хамт ирсэн СД 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Т-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнгэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүдэгч Т.Б-ийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг хос гутлыг шүүгдэгч Т.Б-д буцаан олгож, хэргийн хамт ирсэн СД 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 5. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА