| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэгмэдийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 142/2022/00910/И |
| Дугаар | 142/ШШ2022/00992 |
| Огноо | 2022-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 142/ШШ2022/00992
2022 08 08 142/ШШ2022/00992
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан 1,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зарсан машиныхаа үлдэгдэл мөнгө 1,000,000 төгрөг гаргасан зардал шүүхэд тэмдэгтийн хураамж 73,000 төгрөг, 33,000 төгрөг, такси унааны зардал 50,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Нийт зардал 1,150,000 төгрөг болсон асуудал болон өргөдөл гомдлоо давхар материалд хавсаргасан шүүхээр эрэн сурвалжлуулсан материалтай хамт байгаа болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-2/, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 38/05/3364 дугаартай эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай албан тоот /хх-3/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00610 дугаартай шийдвэр /хх-4/, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0041 бүртгэлийн дугаартай нотариатаар баталгаажуулсан худалдах, худалдан авах гэрээ /хх-5/, Hyundai.Sonata-NF маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-6/, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0041 бүртгэлийн дугаартай нотариатаар баталгаажуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Hyundai.Sonata-NF маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 7-8/, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар /хх 9-10/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан 1,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Hyundai Sonata NF маркын 0 ОРА улсын дугаартай 0 арлын дугаартай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч ******* бэлнээр 2,500,000 төгрөгийг төлсөн учраас 5,000,000 төгрөгөөр зарахаа больж, нотариатаар баталгаажуулж 3,500,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан, одоо үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 33,000 төгрөг, унааны зардал 50,000 төгрөг нийт 1,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.
Дээрхи худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй тээврийн хэрэгсэл, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан тээврийн хэрэгслийг хүлээн авахаар харилцан тохиролцсон боловч, гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардаж аваад, хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 77 дугаар хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч *******ид шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн хэргийн материалтай танилцахыг удаа дараа мэдэгдсэн боловч танилцаагүй. Шүүх хэргийн оролцогчдод хэргийн материалыг танилцуулах үүрэггүйгээс гадна хуулиар олгосон эрхийг хүчээр эдлүүлэх боломжгүй. Хуулиар олгосон эрхээ эдлэх, эдлэхгүй нь тухайн хэргийн оролцогчийн эрх юм.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 1,150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 32,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА