| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/0051/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/52 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б /цахим/,
Шүүгдэгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ...........аймгийн Т............сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А*-д холбогдох эрүүгийн 00000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ..... оны ......... дүгээр сарын ..........ний өдөр ........ суманд төрсөн,....... настай, эрэгтэй, ...........боловсролтой, ..............мэргэжилтэй, ............................. ажилтай, ам бүл......., эхнэр, 2 хүүхдийн хамт ..........аймгийн ...........сумын ........багийн ............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ............регистрийн дугаартай С овогт Б-ын А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 20........ оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ........аймгийн ..........сумын ..............багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг............” нэртэй караоке, бааранд ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч П.Ш-гийн толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дархи доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.А-ы холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Шүүгдэгч Б.А нь 20........ оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ........аймгийн ..........сумын ..............багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг............” нэртэй караоке, бааранд ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч П.Ш-гийн толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дархи доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Хохирогч П.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...0000 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 02 цагийн үед байхаа манай “.......” баар караокед гаднаас үл таних согтуу хүн орж ирээд үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдах гээд заалны ширээнд сууж байгаа хүмүүсийн ширээ ширээ хэсээд яваад байхаар нь түүнд танд манайх үйлчлэхгүй гэж хэлээд 2 удаа гаргасан боловч орж ирээд тек нь дээр үйлчлүүлж байсан танихгүй хүнтэй маргалдаад үйлчлүүлж байсан хүмүүсийг өдөөд яваад байсан. Би тухайн үед караокены өрөө рүү ороод үйлчлүүлж байсан хүмүүст цаг хийж өгчхөөд буцаад гарах гэж явж байхад ариун цэврийн өрөөнд нөгөө үл таних согтуу хүн манайд үйлчлүүлж байсан нэг эмэгтэйг алгадаад унагаасан. Тэгэхээр нь би очоод чи яагаад хүн цохиж байгаа юм бэ? гээд цамцных нь хойд талаас барьж аваад хойш нь татсан. Тэгтэл эргэж хараад миний толгойн баруун чамархай хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Намайг цохиод авахаар нь би түүнийг тэврээд бармен ******* хамт караокеноосоо гаргасан. Түүнийг гаргаад та ингээд явчих гэхэд явахгүй намайг цувдайгаа унжуулсан тарган пизда гээд янз бүрээр хараагаад доромжлоод байхаар нь баруун хөлөөрөө түүний зүүн хөл рүү нь хавсраад газарт унахаар нь түүний цээж толгой руу нь нэг нэг удаа цохисон. Тэгтэл үл таних согтуу залуу намайг доромжлоод орилоод үлдсэн. Би ч тэгээд караоке руугаа орсон. ..оны 12 дугаар сарны 07-08-нд шилжих шөнө 02 цагийн үед манай “.........” баарны ариун цэврийн өрөөнд хохирогч гэх үл таних залуу миний баруун талын чамархай хэсэг рүү нэг удаа цохиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг миний биед учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх 34-35/,
Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 07-08-ны шилжих шөнө хохирогч гэх үл таних залуу гаднаас ганцаараа согтуу орж ирсэн. Манайд орж ирээд тек нь дээр зогсоод архи нэхээд байхаар нь манайх согтолт ихтэй хүнд үйлчлэхгүй гэхэд яахаараа үйлчилдэггүй юм бэ? гээд намайг заамдаж аваад зууралдаад байхаар нь надтай хамт байсан бармен Г.А салгасан. Үл таних хүн зааланд суугаад үйлчлүүлж байгаа хүмүүсийн ширээн дээр очоод ганц татчихъя гээд үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдаад барьцалдаж аваад байхаар нь манай байгууллагын ажилчид 2-3 удаа та гэртээ харьж амар гэж гаргасан боловч буцаж ирээд байсан. Тэгтэл үл таних залуу ариун цэврийн өрөөнд би засаж байсан Д гэдэг байхаа нэрийг нь сайн санахгүй байна тэр охиныг унатал нь алгадсан. Тэгтэл Ш ах салгах гээд дундуур нь ороход үл таних залуу Ш ахын нүүрэн тус газар руу нь гараараа нэг удаа цохиод, бүдүүн пизда, гэдэснийхээ цувдааг багасгаж чадахгүй байж надтай юм ярьдаг хэн бэ? гээд хэл амаар доромжлоод байхаар нь Ш ах үл таних согтуу залууг чирээд гаргасан. Ш ах түүнийг баарнаас гаргаад хавсарч унагаагаад нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд тэр хоёр салсан. Үл таних залуу надад өмнө утсаа өгөөд цэнэглүүлсэн болохоороо намайг миний утсыг аваад ир гэсэн. Тэгэхээр нь би түүний утсыг нь аваачиж өгөхөд цагдаа эмнэлэг рүү дуудлага өгөөд байсан. Дахиж зодоон болоогүй. Үл таних залуу надтай тек нь дээр маргалдаж байхдаа миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 51-52/,
Гэрч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө манай “” баар караокед шөнийн 00 цаг өнгөрч байхад байх гэж бодож байна гаднаас хохирогч гэх үл таних залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манайд согтуу орж ирсэн. Гаднаас орж ирээд надаас архи байна уу? ямар архи байна гэхээр нь би ийм ийм архинууд байна гэж хэлсэн. Тэгтэл архи авъя гэхээр нь та тооцоогоо төлөөд архи авна шүү гэхэд архи аваагүй, тухайн үед караокены ВИП өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүс цаг сунгуулах гээд дуудахаар нь би караокены өрөө рүү явсан. Намайг эргэж ирэхэд үл таних залуу байхгүй байсан. Тэгтэл ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн ариун цэврийн өрөөгөө цэвэрлээч бохир байна гэхээр нь ариун цэврийн өрөө рүү ороод цэвэрлэх гэж байхад хохирогч гэх үл таних хүн ариун цэврийн өрөө рүү орж ирээд чи чинь ямар сонин юм бэ? юм авъя гээд байгаа юм биш үү гэхээр нь та ямар сонин хүн бэ? та согтуу байна би танд үйлчлэхгүй байж болно шүү дээ гэхэд миний зүүн талын хацар руу гараараа 2 удаа алгадсан. ...Тэгтэл маргааш нь П.Ш ах би өчигдөр нэг хүнд гар хүрсэн гэхээр нь ямар хүн бэ? гэхэд намайг алгадаад архи нэхээд байсан хүнийг хэлэхээр нь наад хүн чинь надаас архи нэхээд ариун цэврийн өрөөнд алгадсан хүн байна гэж хэлсэн. Ш ах надад хэлэхдээ ах нь гаргаж ирээд хавсарсан гэж л хэлсэн. Өөр зүйл бол хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 54-55/,
Гэрч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 07-08-нд 00 цагийн үед .............. аймгийн ........сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.................” бааранд ажлын газрын эгчтэйгээ орж үйлчлүүлсэн. Би бааранд орж үйлчлүүлж байхдаа ариун цэврийн өрөө ороод бие засчхаад гарах гээд явж байхад үл таних Б.А ах миний дух руу нэг удаа цохисон. Би тухайн үед ухаан алдсан. Үл таних Б.А ах намайг ямар ч шалтгаангүйгээр шууд цохиод авсан. Би өөрөө тухайн үед бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ үл таних ах бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Намайг үл таних хүн яагаад цохисныг бол би мэдэхгүй байна. Би тэр хүнийг өмнө нэг ч удаа харж байгаагүй. Тухайн үед миний толгой бага зэрэг өвдөж байгаад зүгээр болсон. ...Намайг үл таних хүн цохиод унагаасны дараа баарны эзэн гэх махлаг биетэй ах ирээд намайг татаж босгосон гэсэн. Баарны захирал гэх хүн нь өөрөө ч бас намайг татаж босгосон гэдгээ надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 57-58/,
Гэрч Б.Д*ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед гэртээ хүүхэдтэйгээ хамт байхад манай найз Б.А гаднаас лаазтай пивонууд бариад манайд орж ирсэн. Тэгээд авч явсан пивоноосоо надад өгсөн. Тэгээд манайд хэсэг байж байгаад намайг “.... ” баар руу хүргээд өг гэхээр нь би өөрийн суудлын авто машинаараа түүнийг “А” баарны гадаа хүргэж өгсөн. Тухайн үед би хүүхдээ гэртээ ганцааранг нь унтуулсан болохоор түүнийг буулгаад шууд гэр рүүгээ явсан. Намайг харж байхад А баар руу алхаад орж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 60-61/,
Хохирогч П.Ш-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач нөхрийн маань холбогдсон хэргийн хувьд гэвэл 2024 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө манай баарны үүдэнд үл таних хүн согтуу хэвтэж айгаа байхаар нь бармен М, А нараас энэ юу хүн хэвтэж ба юм бэ? яасан юу болсон бэ? гэхэд тэр хоёр энэ согтуу хүн баар руу согтуу орж ирээд үйлчлүүлж байгаа хүмүүстэй маргалдах гээд ариун цэврийн өрөөнд байсан эмэгтэй хүнийг алгадаж унагаагаад байхаар нь Ш үйлчлүүлж ax yr хүнийг гаргах гэхэд түүнийг бас цохиж аваад байсан. Ш ах уг хүнтэй маргалдаад түүнийг гаргасан. Тэгтэл уг хүн газарт уначхаад баашлаад байгаа гэсэн. Би баар руу орж хэсэг камер харахад уг хүн босохгүй байхаар нь баарны ажилчдад наад хүнээ босгоод явуул гэхэд хүн босохгүй байна, цагдаа дуудаад өгөөч гээд байна гэхээр нь тэгвэл цагдааг нь дуудаад өг гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд уг хүнийг 2 талаас нь өргөж босгоод эмнэлэг рүү аваад явсан би араас нь машинтайгаа эмнэлэг дээр очсон. Тэгтэл 103-ын эмч ирж үзээд гайгүй юм биш үү, юу ч гэсэн рентген зураг авна гэхээр нь гайгүй юм байна гэж бодоод би эмнэлгээс явсан. Би баарны гадаа хэвтэж байсан хүнтэй ойртож очиж уулзаж биеийн нь асуугаагүй. Тэгтэл сүүлд нь уг хүний хөл нь хугарсан байна гэдгийг нь сонссон. Би сүүлд нь хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд манай талийгаач нөхөр уг хүнийг хавсрахад уг хүн унахдаа хөлөө эвгүй дараад унаад хөлөө хугалчихсан. Уг хүн бааранд талийгаачийн толгой руу нь цохисон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 177-178/,
............аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ..........сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.С*ын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0000000038 дугаартай: “...П.Ш-ийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал хохирол тогтоогдлоо. Учирсан хохирлууд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хохирлууд байна. Тус хохирлууд нь дан дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. П.Ш-гийн эрүүл мэндэд учирсан хохирлууд нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хохирлууд байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. П.Ш-гийн эрүүл мэндэд учирсан хохирлууд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 111-112/, Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх17-20/ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
1.2. Шүүгдэгч Б.Х-ны шүүх хуралдаанд өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.
2. Шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.А-ны хохирогч П.Ш-ийн толгойн баруун чамархай хэсэг рүү гараараа нэг удаа цохисон үйлдэл хохирогчийн биед дархи доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна
Иймд шүүгдэгч Б.А-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.А-ны үйлдлийн улмаас хохирогч П.Ш*гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, тайлбар өгсөн байх тул хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.А нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
5. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлөх хохирол төлбөргүй буюу хохирол төлбөрийг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй...” гэжээ.
Шүүх шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь хохирогч гэм хорын хохирол нэхэмжлэхээс татгалзсан явдал нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй тул шүүгдэгч Б.А-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Б.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.А*д ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б-ын А*ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ