| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0092/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/102 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ө.М |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ********.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******** нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн үед Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багийн нутаг дэвсгэрт ******** ГАА улсын дугаартай пруис-11 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч ******** нь Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ******** ГАА улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
1. Шүүгдэгч ********г шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “...утсаар гаргасан ******** сумын ******** багт ********г эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх дуудлага мэдээллийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цаг 42 минутад гаргасан ...” гэх агуулга бүхий тэмдэглэл/хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/
3. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан ******** драйгер багаж ашиглан шалгахад 2,07% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх агуулга бүхий тэмдэглэл/хавтаст хэргийн 2 дугаар хуудас/
4. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн******** дугаартай “...шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн...” шийтгэх тогтоолын хуулбар/хавтаст хэргийн 33-37 дугаар хуудас/
5. Гэрч ******** “....2025 оны 04 дугаар сарын 02-ны өглөөний 09 цагаас 04 дугаар сарын 03-ны өглөөний 09 цаг хүртэл Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу ******** сумын нутаг дэвсгэрт зохицуулагч ******** хамт хяналт шалгалт хийж ажилласан юм. 2025 оны 04 дүгэзр сарын 02-ны өдрийн 19 цагийн үед ******** дугаарын утаснаас Цагдаагийн газрын эрүүгиин мөрдөгч цагдаагийн дэслэгч ******** миний ******** дугаар руу залгаад ******** дэлгүүрийн хажуу талын зам дээр приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолооч согтуу жоохон хүүхдүүдтэй явж байна гэж ярьсан. Би Борхүү дэлгүүрийн хажуу талд яваад очиход ******** ГАА улсын дугаартаи приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч нь үрүүлээ дэрлээл унтаад өгсөн зам дээр зогсож байсан. Би жолоочийг нь сэрээгээд цагдаагийн газар руу авч очиж драгер үлээлгэхэд 2.07% согтолттой байсан. Тухайн тээврийн хэрэгслийг ******** гэх хүн жолоодож явсан ******** нь 1-4 насны 2 хүүхдийн хамт явж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан... гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
6. Гэрч ******** “...2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагт ажлаасаа гараад өөрийн төрсөн ахын адууг тэжээж ******** дэлгүүрийн хашаанд тэжээл өгчхөөд хашаанаас гарч ирэхэд урд талд приус-11 маркийн ******** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Борхүү дэлгүүрийн үүдэн дээр ирээд зогссон. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн баиж болзошгүй байхаар нь приус-11 маркийн ******** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очиход жолооч нь машин дотроо унтаад өгсөн бололтой үрүүлээ дэрлэсэн байсан. Тэгэхээр нь цагдаагийн 7048102 дугаар руу залгаж 04 дүгээр сарын 02-ны өдрийн шугам замын эргүүл ахлах ахлагч ******** дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй ахлах ахлагч ******** приус-11 маркийн ******** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон жолооч, хамт явсан 1-4 насны 2 хүүхдийн хамт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/
7. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ГХ/83 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар/хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ гэсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдлоо.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.
Прокуророос шүүгдэгч ******** үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай эсэх болон түүний сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг зорилгоор шүүгдэгч ******** “******** дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар./хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас/, шүүгдэгч ******** гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...Миний буруу...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн ******** ялын тооцооны тодорхойлолт, ******** хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, ******** дипозет дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан.
Шүүгдэгч ******** өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******** дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэсэн байна.
Гэтэл шүүгдэгч ******** шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ******** сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх тус шүүхийн ******** дугаар шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Говь-Алтай аймгийн ******** сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар бүсийг тогтоох, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авахуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн байдаг ч түүний бусад тулгуур эрхийг хууль бусаар зөрчихгүй байх нь чухал бөгөөд шүүгдэгч ******** нь Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******** дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсаны дараа дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн тул тус шийтгэх тогтоолын 2 дахь заалтын тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2 дахь удаагаа үйлдсэнийг 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ******** нь мал аж ахуй эрхэлж, түүнийхээ ашиг шимээр амьдралаа авч явдаг болох нь түүний тайлбар мэдүүлгээр тогтоогдох бөгөөд улсын яллагчийн зүгээс уг байдлыг няцаагаагүй тул түүний хөдөлмөрлөх эрх, ар гэрээ авч явах боломж нөхцөлийг хангах үүднээс шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, прокурор, өмгөөлөгчийн санал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2(хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,000(гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000(гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүхээс үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3000(гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000(гурван сая) төгрөгөөр торгох ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2(нэг) жилийн хугацаагаар хасах ял дээр, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2(хоёр) жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8(найм) сар 15(арван тав) хоногийн хугацаагаар хасах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2(хоёр) жил 8(найм) сар 15(арван тав) хоногийн хугацаагаар, торгох ялыг 5,700(таван мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000(таван сая долоон зуун мяна) төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэх зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэсэн тул шүүгдэгч ******** оногдуулсан 5,700(таван мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000(таван сая долоон зуун мяна) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6(зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******** оногдуулсан 2(хоёр) жил 8(найм) сар 15(арван тав) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2(хоёр) жил хугацаагаар хасаж, 3,000(гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000(гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******** дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож, 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3000(гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000(гурван сая) төгрөгөөр торгох ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2(хоёр) жил хугацаагаар хасах ял дээр, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8(найм) сар 15(арван тав) хоногийн хугацаагаар хасах ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2(хоёр) жил 8(найм) сар 15(арван тав) хоногийн хугацаагаар, торгох ялыг 5,700(таван мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000(таван сая долоон зуун мяна) төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 5,700(таван мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,700,000(таван сая долоон зуун мяна) төгрөгөөр торгох ялыг 6(зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 2(хоёр) жил 8(найм) сар 15(арван тав) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР