| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00104/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/114 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ө.М |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: *******.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 22-ноос 23-д шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн ******* тоот хашаанд ******* гэрт байх үедээ хохирогч ******* самсунг А-12 маркын гар утас, гар утасны гэрэнд байсан хаан банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч улмаар хаан банкны картыг ашиглан 5 удаагийн үйлдлээр 109,250 төгрөгийг гүйлгээ хийж 729,250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 22-ноос 23-д шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн ******* тоот хашаанд ******* гэрт байх үедээ хохирогч ******* самсунг А-12 маркын гар утас, гар утасны гэрэнд байсан хаан банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч улмаар хаан банкны картыг ашиглан 5 удаагийн үйлдлээр 109,250 төгрөгийг гүйлгээ хийж 729,250 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орой 22 цагийн үед ажлаасаа гараад такси бариад найз ******* очсон юм. Тухайн өдөр түүний төрсөн өдөр болж байсан юм. Тэднийд очтол ******* найз гээд 2 залуу байсан. Бид нар тухайн шөнө төрсөн өдөр тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн шөнө бид 4 тэднийд хоносон юм. Би унтахдаа өөрийн гар утсаа дэрэн доогуураа хийгээд унтсан. Өглөө сэрээд утсаа дэрэн доогуураасаа авах гэтэл утас байхгүй байсан. Уначихсан юм болов уу гэж бодоод орон доогуур ойр хавиар хайсан чинь олдоогүй. Тэгээд утас байхгүй байна гэж хэлж яриад нөгөө гурваасаа утсаа нэхтэл аваагүй байхгүй мэдэхгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд ажлын цаг болоод ажил руугаа явсан юм. Тэгтэл гар утасны ард кэйсэн дотор байсан Хаан банкны ******* дугаартай картнаас 14.000 төгрөг, 11.000 төгрөгийн зарлага гараад мэдээлэл ирсэн. Тэгээд цагдаад өргөдөл гаргасан юм. *******, тэгээд танихгүй 2 залуу байсан юм. ******* гэсэн дугаартай. Нарийг нь мэдэхгүй байна. Харвал танина. 22 цагаас шөнийн 03 цаг хүртэл пиво уусан юм. Хүн ирээгүй яваагүй. Зөвхөн бид 4 байсан. Гэрээр нь хүн орж гараагүй. Гар утас байсан. А-15 маркийн усан цэнхэр өнгийн гар утас байсан. Аймгийн мобикомоос 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 659.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Цулгай ардаа карт хийх зориулалттай кэйстэй байсан юм. ******* гэсэн сериал дугаартай. Зах зээлийн үнээр үнэлнэ. Би 2025 оны 12 дугаар сарын 22-ны орой 10 цагийн үед найз ******* уулзаж "*******" караокед дуулж байгаад тэндээс гараад "Мичид бааранд ороход ******* таараад мэндлээд өнгөрсөн юм. Тэгээд тэнд бүжиглэж ууцгааж байгаад тэндээс гараад ******* найзаараа гэртээ хүргүүлнэ гээд явсан. Би гэртээ харих гээд Мичид баарны гаднаас ар талаар нь гэр лүүгээ алхаж байхад араас ******* дуудаад манай найзынд очиж юм ууя, жаахан юм ярьцгааж сууя гээд баарны гаднаас такси аваад айлд очсон юм. ******* гэх айл байсан. Би *******, ******* найз /*******/, Улаан дээлтэй залуу бид хэд ******* найзын очсон. Бид хэдийг айлд очиход хүн байгаагүй. Тэгээд тэр айлд удаагүй байхад ******* гаднаас орж ирээд уурлаад гэрт хүмүүс авчирлаа гээд ******* руу уурлаад ******* гэр рүүгээ явлаа гээд гараад явсан. Араас нь *******, ******* залуу 2 гараад явсан. 10-20 минутын дараа *******, Дээлтэй залуу ороод ирсэн намайг явъя гээд дуудаад байсан гэсэн би явахгүй гээд энд хонолоо гэж тэр хоёрт хэлсэн гэж ******* надад хэлсэн. Миний гар утас байсан. Гар утасны кэйсний ар талд виза карт байдаг юм. Тухайн үед байр цуг түрээсэлдэг байсан найз руугаа залгаж байсан. Тэгээд утсаа авахгүй байхаар нь сэрүүлэг тавиад дэрэн доогуураа хийчхээд унтаад өглөө босоход гар утас болон карт байхгүй байсан. *******, *******, Дээлтэй залуу гурвыг явсны ард гар утсан дээрээ сэрүүлэг тавиад унтсан. Харин *******, Дээлтэй залуу 2 гэрт эргэж орж ирснийг мэдэхгүй өглөө сэрэхэд ******* надад эргэж орж ирээд явсан гэж хэлсэн. Би тухайн үед өөрөө архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан хэн байсныг мэдэхгүй байна. Харвал танихгүй. Гар утасны кэйсн ар талд виза карт байдаг. Гар утасны кэйсэнд байдаг учир хүн авахгүй бол өөрөө утаснаас салж унахгүй. Миний банкны картыг уншуулж мөнгө авсан байсан. Тэр мөнгийг болон гар утсаа олж авч хохирлоо барагдуулж авмаар байна. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй. Хохирлоо л барагдуулж авна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан болохоор болсон үйл явдлын зарим хэсгийг санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 37-38, 41-43-р тал/
2. Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн өдөр найз ******* хамт 02 цагийн үед Мичид бааранд орсон юм. Тэгээд тэнд байж байгаад *******-тэй таараад хамт бүжиглэж байгаад баарнаас гарахад *******, ******* 2 апга болчихсон юм. Би тэндээс алхаад Харзатад хүн гэрт нь хүргэж өгчхөөд гэртээ очтол нэг эмэгтэй, нэг эрэгтэй тэр 2-ыг танихгүй, *******, ******* 4 манай гэрт байж байсан. Тэгээд удалгүй ******* гэр лүүгээ явсан. *******, Улаан дээлтэй залуугийн хамт бас удалгүй гарч яваад танихгүй эмэгтэй манайд үлдсэн. 10-20 минутын дараа *******, Улаан дээлтэй залуу 2 манайд эргэж орж ирээд нөгөө эмэгтэйг явъя гэж дуудаад байсан чинь би явахгүй энд унтлаа гээд тэр 2 буцаад гараад явсан эргэж ирээгүй. Өглөө сэртэл эмэгтэй гар утас, виза карт алга болсон байна гээд манайд гэрт хайж байгаад байхгүй болохоор нь гар утас гарч ирвэл надаа хэлээрэй гэж хэлчхээд миний дугаарыг аваад ажил руугаа явсан. Эмэгтэй нь манай найз ******* найз ******* гэдэг гэсэн. Улаан дээлтэй залуутай танилцаж нэрийн мэдээгүй. ******* манай гэрийн түлхүүр байсан болохоор ууж, идэх гээд ирсэн байх гэж бодож байна. Гэхдээ бол манайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гар утастай байсан. Хүнтэй яриад байсан. 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр ******* би очсон. Тэгээд ******* дуудаад ******* гар утас алга болсон байна гэж хэлээд юм ярьцгааж байгаад тарцгаасан. Танихгүй. *******, ******* хоёрыг таньдаг юм байх гэж бодсон. Манайд байж байгаад ******* хамт гараад явсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 51-52-р тал/
3. Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би энэ дугаарыг 2021 онд худалдан авч ашиглаж байгаад манай ажлын найз ******* 2024 оны 07 дугаар сард Мобикомоос батзипд А-15 маркийн гар утас лизиндэж аваад дугаарын хамт өгсөн. Одоо бол би барихгүй ******* барьж байгаа. Би 2024 оны 07 дугаар сард Мобиком ХХК-аас Затзипд А-15 маркийн гар утас лизиндэж авч өгсөн. ******* сонссон. Тухайн үеийн цаг хугацааг санахгүй 2024 оны 12 дугаар сард байсан байж магадгүй. Хаясан л гэж байсан. Цааш нь лавшруулж асуугаагүй ******* дугаарын төлбөр болон гар утасны лизингийн мөнгийг төлж барагдуулдаг...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 64-65-р тал/
4. Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...******* цогцолборт заал авахдаа танилцаж байсан. *******, ******* хоёр манай сумын залуучууд байгаа юм. Харин ******* танихгүй. Би ажлынхантайгаа явж байгаад салаад ганцаараа Мичид бааранд орсон юм. Намайг Мичид бааранд ороход *******, ******* /******* хоёр тэнд байсан. Тэгээд бид 3 хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бүжиглэж байгаад гарсан. Бааранд байхдаа цогцолборт заал авахдаа танилцаж байсан ******* тааралдсан. ******* *******, бид 3 гарахад гадаа ******* байхаар нь би айлд очиж хамт жаахан юм ярьж сууя гэж хэлээд ******* аваад ******* дагуулаад ******* очсон. Би яг яаж очсоноо санахгүй байна. Бааранд байхдаа их уусан болохоор баарнаас гараад салхинд цохиулаад тасарсан байна. Намайг ******* гарахад тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. *******, *******, бид 3 таксинд сууснаа санаж байна. Тэгээд ******* очиход хүн байсан үгүйг мэдэхгүй байна. Нэг ухаан ороод сэрэхэд *******, *******, Улаан дээлтэй танихгүй залуу тэр 3 байж байсан. Би сэрчхээд харилаа гээд гарахад тэр Улаан дээлтэй залуу надтай хамт гараад ******* хашаанаас доошоо уруудаж байгаад би хойшоо тэр залуу дэлгүүрийн доогуур урагшаа тойроод явсан. ******* ******* тэр хоёр үлдсэн. Би тэр залууг танихгүй. Нэг ухаан ороод сэрэхэд ******* байж байсан. Мэдэхгүй санахгүй байна. Би 2025 оны 03 дугаар сард аймгийн өсвөрийн аваагаар ******* таараад дээр чи гар утсаа алдсан гэсэн олсон юм уу гэхэд би гар утсаа олоогүй. Олдох байлгүй гэсэн. 2025 оны 03 дугаар сарын эхээр ******* таарахад дээр бидийг уухад ******* гар утас, виза картаа алдсан байна билээ. Бид хэдтэй хамт байсан Улаан дээлтэй залуу авсан юм шиг байна билээ гэж хэлж байсан. Тэгэхэд би ******* гар утас болон виза картаа алдсаныг мэдсэн..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 59-61-р тал/
5. Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...Би тухайн өдрийн шөнө 02 цагийн үед найз ******* хамт Мичид бааранд орсон юм. Тэнд байж байгаад ******* таараад байж байгаад бид 3 Мичид баарнаас гарч ирээд ******* нэг эмэгтэйтэй мэндлээд нөгөө эмэгтэй нь Мичид баарны араар доошоо уруудаад явсан. Араас нь ******* очоод авч ирээд *******, тэр эмэгтэй бид 3 такси аваад таксинд суулгасан юм. Таксинд суухад таксины жолооч, танихгүй улаан куртиктэй залуу байсан юм. Такси аваад ******* гэрт буусан юм. ******* ороод гал түлээд удаагүй байж байхад ******* ганцаараа гэртээ ирсэн. ******* 2 гар утас надад байсан. Тэгээд ******* өөрт нь өгчхөөд би гэртээ харих гээд явсан. 3.4 хоногийн дараа ******* над руу яриад ******* гар утас нь байхгуй болсон байна. ******* засварын энд ирээд ярьчих гээд би тэнд очсон. Намайг ******* аваад ******* орсон. Тэднийд ороход *******, ******* тэр 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. ******* надад миним гар утас апга болсон байсан. ******* авсан юм шиг байна гар утасны ард байсан картыг уншуулаад байна гэсэн чинь хажуугаас нь ******* би ******* интернэт банкаар нь орж картыг нь хааж өглөө гэж хэлсэн" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 46-48-р тап/,
6. Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би төрсөн өдрөө тэмдэглээгүй. Миний төрсөн 04 дүгээр сарын 27-нд болдог юм. Танина. Тийм дотно биш хаяадаа уулздаг мэнд мэдэж явдаг. Манай 10 жилийн ангийн хүүхдийн эхнэр байгаа юм. Тухайн өдөр миний төрсөн өдөр болоогүй харин тэр өдөр ******* надтай холбогдоод ойрд уулзаагүй гээд уулзаж Мест караокед сууж байгаад Мичид бааранд ороод жаахан сууцгааж байгаад тарцгаасан. Би найзаараа хүргүүлэх гээд тэндээс гараад шууд гэртээ харьсан. ******* гэр лүүгээ явлаа гээд хойшоо явсан. ******* манайд очоогүй. Ямар 2 залууг байсныг мэдэхгүй байна. Би найзтайгаа хамт ******* хүлээж байхад цогцолбороос ажлаасаа гараад ирлээ гээд ******* ганцаараа гарч ирсэн. Тэгээд бид хэд Мөст караоке орсон. Манайд хоноогүй. Мичид баарнаас гараад бид 2 гэр гэр рүүгээ явсан. Тухайн өдрөөс хэд хоногийн дараа над руу залгаад би та нараас салаад явахдаа гар утсаа алдчихсан байна лээ. Хаана алдсанаа санахгүй байна гэсэн. Тэгээд би мэдсэн. Би ийм хүмүүс танихгүй. ******* найзууд байж магадгүй. Мөст болон Мичид бааранд бид хэдийг сууж байхад танихгүй залуучууд ******* мэндлээд уулзаад байсан. Бас танихгүй эмэгтэйчүүд байсан. Тэд нар нэг нэгийгээ таньж мэддэг байх..." мэдүүлэг, /хавтаст хэргийн 55-56-р тал/,
7. Ашид билгүүн” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин ******* 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-925/03 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт, /хавтаст хэргийн 73-74-р тал/,
8. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цагдаагийн дэслэгч ******* нь “Од-Бигэр" хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Говь- Алтай аймгийн ******* сумын ******* багт үйл ажиллагаа явуулдаг "Од- Бигэр" дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийхээр тогтов. Үзлэгээр: "Од-Бигэр" хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд бодит цагаас 42 минутаар түрүүлж явж байх бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 10 минутад тус дэлгүүрт улаан дээлтэй, хар багтай эрэгтэй хүн, ногоон цоохор өнгийн куртиктэй хар юүдэн малгайтай эрэгтэй 2 хүн байх ба тус дэлгүүрээс 16 цаг 11 минутад 2,5 л савлагаатай пиво, тамхи худалдан авч улаан дээлтэй хар багтай эрэгтэй гутлын түрүү хэсгээс банкны ногоон виза карт гаргаж ирэн худалдан авсан зүйлсийнхээ тооцоог хийж дуусаад худалдагчаас банкны виза картыг буцаан авч гутлын түрүү хэсэг рүү буцааж хийгээд дэлгүүрээс гарж явж байгаа бичлэг байв. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 12 минутад улаан дээлтэй хар малгайтай, ногоон цоохор куртиктэй эрэгтэй 2 хүн "Од-Бигэр" дэлгүүрт байх ба худалдан авсан зүйлсийнхээ тооцоог хийхдээ гутлын түрүү хэсгээс ногоон өнгийн банкны виза карт гаргаж ирэн тооцоог хийв. Тооцоог хийж дууссаны дараа /худалдагчаас виза картаа авч наад пизда чинь мэдээлэл нь хэнд очихын бол бид нарын мэдээлэл очихгүй биз дээ гэх зэрэг яриа хэлээд 20 цаг 13 минутад дэлгүүрээс гарав...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 21-22-р -тал/,
9. 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч ******* нь Хаан банкны ******* эзэмшлийн ******* тоот харилцах дансны хуулгат үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 23-25-р тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч хүсэл зоригоо гүйцэлдүүлэх, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 22-ноос 23-д шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн ******* тоот хашаанд ******* гэрт байх үедээ хохирогч ******* самсунг А-12 маркын гар утас, гар утасны гэрэнд байсан хаан банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч улмаар хаан банкны картыг ашиглан 5 удаагийн үйлдлээр 109,250 төгрөгийг гүйлгээ хийж 729,250 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хулгайлах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******** өмчлөх эрхэд 729,250/долоон зуун хорин есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд учирсан хохиролыг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч ******* танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч ******* “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэрэглэх саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* хорих ял оногдуулахгүйгээр 7/долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 зааснаар шүүгдэгч ****** тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч ******* оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР