Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2022/00979

 

 

                                                                                     

      2022          08               05                                        142/ШШ2022/00979      

 

МОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******

Хариуцагч: ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 17,248,776.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Буджав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “*******” *******-ийн ******* салбар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 17,248,776.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

2. Нэхэмжлэгч “*******” *******-ийн ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нар нь дараах зээлийн гэрээг байгуулсан. Үүнд:

1. 2020 оны 02 сарын 28 өдөр З*******4015110874 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 30,000,000 /*******учин сая/ төгрөг, 30 /*******уч/ сарын хугацаатай, жилийн 15.6% /Арван тав аравны зургаа/ хувийн хүүтэй Цалингийн зээл авсан болно.

2. 2021 оны 01 сарын 20 өдөр З*******4015110874-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 25,895,004.51 /Хорин таван сая найман зуун ерэн таван мянга дөрвөн мөнгө тавин нэгэн төгрөг/ зээлийн үлдэгдэлтэй, зээлийн хугацааг гэрээний дагуу дуусах хүртэл 20 сар байсыг 3 сараар сунгаж 23 /Хорин гурван/ сарын хугацаатай, жилийн 15.6% /Арван тав аравны зургаа/ хувийн хүүтэй цалингийн зээлийн нөхцөл өөрчилсөн болно. ******* нь А албан тушаалтай ажилладаг, цалин орлого хэвийн байгаа боловч цалингийн зээлээ төлөхгүй гэрээний үүргийг зөрчиж банкийг хохироож байна. З*******4015110874 тоот зээл нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 132 хоногийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 16,038,690.63 /Арван зургаан сая гучин найман мянга зургаан зуун ерэн төгрөг жаран гурван мөнгө/, хүү 1,163,559.03 /Нэг сая нэг зуун жаран гурван мянга таван зуун тавин есөн төгрөг гурван мөнгө/, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 46,526.64 /Дөчин зургаан мянга таван зуун хорин зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө/. Нийт 17,248,776.30 /Арван долоон сая хоёр зуун дөчин найман мянга долоон зуун далан далан зургаан төгрөг гучин мөнгө/ зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудаж бүрэн төлүүлэх хүсэлтэй байна. Иймд *******-н хариуцаж буй дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүүний төлбөр болох 17,248,776.30 /Арван долоон сая хоёр зуун дөчин найман мянга долоон зуун далан далан зургаан төгрөг гучин мөнгө/-г албадан төлүүлж богино хугацаанд банкыг хохиролгүй болгож өгнө үү. Баярмагнайн Болорсүх, Болортуяа нар нь зээл болон барьцааны 2020 оны 02 сарын 28-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлийг хаах зорилготой зээл авсан. Тухайн үедээ банк болон бусад зээл нийлээд 193,400 төгрөгийн шүүхийн шийдвэрийн төлбөр төлдөг тэдгээр байдлаа батлаад 30,000,000 төгрөгийн зээл аваад Худалдаа хөгжлийн банкны зээлийг хаасан. Зээлүүдээ удаа дараа төлөөгүй, 04 сарын 05-ны анхны төлөлт орж ирсэн. Дараагийн төлөлт 06 сард орж ирсэн. Төлбөр төлөгдөөгүй явж байснаа 2020 оны 06 сарын 29-нд дахин Худалдаа хөгжлийн банкнаас ******* банкны зээлийг хаах зорилготой цалингийн зээл аваад манай банк руу цалингаа шилжүүлнэ гэсэн боловч цалингаа шилжүүлээгүй. Манай банкны зээлийн төлөлт хийгдэхгүй явсаар байгаад 2020 оны 09 сарын 17-нд нэг удаа төлөлт хийсэн. Үүнээс хойш төлөлт хийхгүй явсаар байгаад 2020 оны 12 сард зээл хойшлуулах хүсэлт тавиад зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан. 2021 оны 04 сарын 05-с төлбөр төлөх байтал төлөхгүй явсаар байгаад 04 сарын 28-нд төлсөн. Ер нь бол зээлээ хугацаандаа төлөхгүй хойшлуулдаг. 2022 оны 06 сарын 29-нд 7,500,000 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгө нь үндсэн зээлийн үлдэгдэл 9,888,769 төгрөг, үндсэн хүү нь 308,216 төгрөг, хугацаа хэтэрсний төлбөр 20,804 төгрөг нийт 10,217,789 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэв.

     

3. Нэхэмжлэгчээс: 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн З*******4015110874 дугаартай зээл болон барьцааны гэрээ /хх-3/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-4/, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн З*******4015110874-А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-5/, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-7/, Зээлийн дансны хуулга /хх-8/, *******-ийн ******* *******-д гаргасан хүсэлт /хх-9/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-10/, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *******Б/10/1350 дугаартай ******* банкны ******* бизнес ******* захиралаас ******* ******* ******* ******* харилцааны менежер ******* олгосон итгэмжлэл /хх-11/, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18/7979 дугаартай ******* *******-ийн тусгай активын хэлтсийн захирлаас салбар ******* төвүүдийн захиралд олгосон итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-12/, ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх 13-14/, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *******Б/10/1552 дугаартай ******* банкны ******* бизнес ******* захиралаас ******* ******* ******* ******* харилцааны менежерт олгосон итгэмжлэл /хх-28/, зээлийн дансны хуулга /хх 33-34/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 10,217,789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч “*******” *******-ийн дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн ******* нар нь дараах зээлийн гэрээг байгуулсан. Үүнд 2020 оны 02 сарын 28 өдөр З*******4015110874 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 30,000,000 /*******учин сая/ төгрөг, 30 /*******уч/ сарын хугацаатай, жилийн 15.6% /Арван тав аравны зургаа/ хувийн хүүтэй Цалингийн зээл авсан болно. 2021 оны 01 сарын 20 өдөр З*******4015110874-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 25,895,004.51 /Хорин таван сая найман зуун ерэн таван мянга дөрвөн мөнгө тавин нэгэн төгрөг/ зээлийн үлдэгдэлтэй, зээлийн хугацааг гэрээний дагуу дуусах хүртэл 20 сар байсыг 3 сараар сунгаж 23 /Хорин гурван/ сарын хугацаатай, жилийн 15.6% /Арван тав аравны зургаа/ хувийн хүүтэй цалингийн зээлийн нөхцөл өөрчилсөн болно. ******* нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮ******* засвар механикийн заводод хэсгийн мастер албан тушаалтай ажилладаг, цалин орлого хэвийн байгаа боловч цалингийн зээлээ төлөхгүй гэрээний үүргийг зөрчиж банкийг хохироож байна. З*******4015110874 тоот зээл нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 132 хоногийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 16,038,690.63 /Арван зургаан сая гучин найман мянга зургаан зуун ерэн төгрөг жаран гурван мөнгө/, хүү 1,163,559.03 /Нэг сая нэг зуун жаран гурван мянга таван зуун тавин есөн төгрөг гурван мөнгө/, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 46,526.64 /Дөчин зургаан мянга таван зуун хорин зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө/. Нийт 17,248,776.30 /Арван долоон сая хоёр зуун дөчин найман мянга долоон зуун далан далан зургаан төгрөг гучин мөнгө/ зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудаж бүрэн төлүүлэх хүсэлтэй байна. Иймд *******-н хариуцаж буй дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүүний төлбөр болох 10,217,789 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг.

 

Хариуцагч *******, ******* нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн харилцаанд хамаарах бөгөөд гэрээг бичгээр байгуулсан нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээний 6.3-т тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан, гэрээ хүчин төгөлдөр, энэ талаар зохигч маргаагүй.

Иймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т зааснаар хариуцагч *******, хамтран зээлдэгч ******* нараас З*******4015110874 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9.888.769,71 төгрөг, зээлийн хүүгийн өр 308216,14 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 20804,07 төгрөг нийт 10,217,789 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,193 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 178435 төгрөг гаргуулж ******* *******-д олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч *******, ******* нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүхэд ямар нэг хүсэлт баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч тал хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв. /хэргийн 3-14 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:    

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг баримтлан *******, ******* нараас үндсэн зээл 9.888.769,71 төгрөг, зээлийн хүүгийн өр 308216,14 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 20804,07 төгрөг нийт 10,217,789 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,193 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 178435 төгрөг гаргуулж ******* *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.          

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.                     

           

 

 

 

 

 

         ДАР*******АЛА*******Ч, ШҮҮ*******Ч                             Ц.ДА*******ИЙМАА